Categories
мэдээ цаг-үе

UBS телевизийн найруулагч Б.Жаргалсайхан: А нхны хайрын тухай гоё кино хийх юмсан гэж боддог

“Зүрхэнд гэрэлтэх од”, “Мама миа”, “Мартагдашгүй намар”,”Содура” зэрэг кинонуудыг үзэгчдийн хүртээл болгосон UBS телевизийн найруулагч Б.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр гурван шинэ киногоор үзэгчиддээ бэлэг барихаар болжээ.

-Таныг гурван шинэ кинон дээр ажиллаж байгаа гэж сонслоо. Ямар уран бүтээлчидтэй хамтарсан бэ?

-Энэ зун “Барьцаа 007” гэсэн кино хийлээ. Гурван гол дүртэй бөгөөд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу ах, СТА Д.Баттөмөр гурав гол дүрд нь тоглосон. Энэхүү инээдмийн кино маань удахгүй нээлтээ хийнэ. Мөн өнгөрсөн долдугаар сард “Мөрөөдлийн театр”-ынхантай хамтарч “Одод болох хүслэн” нэртэй кинонд ажиллалаа. Энэхүү кинонд 1990-ээд оноос хойш “Одод болохын хүслэн”, “Ирээдүйн одод”, “Оддын эрэлд” гээд шоунуудад оролцож буй хамтлагийн тухай өгүүлдэг. Түүнчлэн өнгөрсөн жил МУГЖ Одончимэг, Т.Бархүү нартай хамтран Хөх хотод хийгдсэн “Алтан өндөг” гэх кинонд найруулагчаар ажилласан. Тун удахгүй нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм билээ.

-СУИС-ийн жүжигчний ангид сурч байсан гэсэн. Яагаад кино найруулагч болохоор шийдсэн бэ?

-Цэцэрлэг, арван жил, их сургууль хамт төгссөн найз минь кино найруулагч А.Миеэгомбо маань юм. Бид хоёр кинонд үнэхээр дуртай хүүхдүүд байлаа. Найз минь надад кино их авчирч өгнө, үзсэн кинондоо шимтээд л хоорондоо их ярьдаг байсан. Түүнээсээ улбаалж ийм кино хийвэл гоё, тийм байвал гоё гээд л төсөөлдөг. Тэр нь эргээд бид хоёрыг кино урлаг руу татах хөтөч болсон гэж боддог. Хэдий жүжигчний анги төгссөн ч кино найруулагч чиглэлээр уран бүтээл туурвих сонирхолтой байсан учраас бид хоёр хоёулаа найруулагч хийж байна.

-“Содура” киног ОХУ болон БНХАУ-д гаргах гэж байгаа гэсэн үү?

-Энэ киног анх хийхдээ л гадагшаа гаргаж үзүүлэх зорилготой байсан. Монголын онгон дагшин байгаль, цаатангуудын амьдралыг таниулахыг зорьсон. Одоогоор ОХУ, БНХАУ-д “Содура” киногоо гаргахаар болсон байна. Нэг өдөр биднийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, UBS телевизийн захирал Л.Балхжав өрөөндөө дуудан “Бүгдээрээ мюзикл болоод залуусын тухай өгүүлсэн кинонууд хийлээ. Одоо арай том сэдвийн хүрээнд уран бүтээл хийе. Цаатангуудын амьдралыг харуулсан кино хийцгээе, энэ талаар судалж үзье” гэсэн. Ингээд л анх таван хүний бүрэлдэхүүнтэй Хөвсгөлийг зорьсон. Бид Мөрөнгөөс цаашаа 300 км пургоноор яваад Цагааннуур суманд очсон. Хамгийн арын сум шүү дээ. Тэндээсээ гурван цаг гаруй морьтой явсаар цаатангууд дээр очсон. Байгаль нь үнэхээр биширмээр үлгэрийн орон л гэсэн үг. Судалгаа хийж байх явцдаа тайга болоод, цаатангуудын амьдралыг дөрвөн улирлаар харуулъя гэж шийдсэн дээ. Биднийг угтсан аж амьдрал, тэр өөр ертөнцийг кинонд үлдээнэ гэдэг үнэхээр хүнд байсан. Нэг талдаа 1200 км зам туулж техник хэрэгсэлээ аваачин, 130-аад хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэдэг бол амархан зүйл байгаагүй. Их л эмээж байлаа. Уран бүтээл ганц хүний хүчээр хэзээ ч босдоггүй. Уран бүтээлчид, тэр дундаа туслахуудын нуруун дээр ажил урагшилдаг. Түүнчлэн биднийг кино зураг авалттай байх үед телевизийн хамт олон үлдсэн бүх ажлыг минь нугалж байлаа. Тиймээс UBS телевизийн хүчирхэг хамт олны хүчээр энэ сайхан уран бүтээл бий болж чадсан шүү гэж хэлмээр байна.

-Кинонд цаатангуудын амьдралын хэв маягийг харуулахаас гадна, цус ойртолтын талаарх асуудлыг хөнддөг. Цаатангууд энэ талаар ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Цаатан гэдэг бол их өөр ертөнц гэж би дээр хэлсэн. Хүмүүс нь маш дуугүй хүмүүс. Ямарваа нэгэн асуудлыг отгоороо ярилцаж шийдвэрээ гаргадаг. Кинон дээр гардагчлан баруун зүүн тайга гэж бий. Энэ хоёр тайга нь нийлээд л 52 айл буюу 310-аад цаатангуудтай. Цус ойртолтын асуудал цаатангуудын хувьд маш эмзэг сэдэв. Бид баруун тайгын Наягаа гэж хөгшинтэй уулзаж байхад “20 жилийн дараа гэхэд цаа хариулсан цаатангууд байхгүй болох вий дээ, би их айж байна” гэж уйлж байсан. Цаатангуудаас гадна цаа буга нь цус ойртож байгаа юм билээ. Бас зарим цаатангууд нь дархадуудтай ураг барилдах тохиолдол байдаг.

-Найруулагч хүний хувьд санаандаа тултал хийх юмсан гэсэн сэдэв байдаг байх. Ямар кино хийхийг хүсдэг вэ?

-Анхны хайрын тухай үнэхээр гоё кино хийх юмсан гэж боддог. Мэдээж “Ромео, Жульетта”, “Би чамд хайртай” гээд олон сайхан хайрын тухай бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ анхны хайр бол мөнхийн сэдэв шүү дээ. Түүнийг өөрийнхөө өнцгөөр илэрхийлэхийг хүсдэг. Хүн болгон л анхны хайртай учирсан байдаг. Яаж хийвэл гоё байх вэ гэж их бодож байна.

-Найруулагч жүжигчдэд хатуу шаардлага тавьж, зандарч байгаа харагддаг. Энэ тал дээр та яаж ханддаг вэ?

-Би ажлаа уур бухимдлаар хийхийг хүсдэггүй. Аль болох уран бүтээлчидтэйгээ ойлголцож стрессгүй л ажиллахыг эрхэмлэдэг. Ер нь ихэнх найруулагч уцаарлахаа түрүүнд бариад байх шиг ажиглагддаг. Ийм байдлаас болоод уран бүтээлчидтэйгээ хөндий болох ч тал гарна. Ер нь бүгд л дуртай мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас хүнд төвөг удахгүй л ажлаа хийгээд сурчих хэрэгтэй. Анх найруулагч хийгээд туршлагагүй байх үедээ өөрөө ойлгочихоод байгаа хэрнээ хүнд илэрхийлж чаддаггүй байсан. Харин нийгэмд гэрэл гэгээ болж чадахуйц уран бүтээл хийхийг зорьсон “Зүрхэнд гэрэлтэх од” мюзикл найруулагч хүний хувьд надад маш их туршлага хуримтлуулсан сайхан уран бүтээл болсон. Олон сайхан залуустай хамтарч ажилласан шүү. Хэдий мэргэжлийн жүжигчид биш ч бид яах уу одоо яавал дээр вэ гээд л их оролдлого сайтай хамт олон байсан. Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай тоглосон болохоор хүүхдүүдэд лекц уншдаг байлаа. Эргээд харахад их сайхан байдаг юм. Энэ бүхнээс бага багаар туршлага хуримтлуулж одоо ямар зүйл жүжигчнээс шаардаж байгаагаа тодорхой илэрхийлчихдэг учраас хүндрэл гарах нь бага байдаг.

-Та ямар найруулагчийн уран бүтээлийг шимтэн үзэж уран бүтээлдээ тусгахыг хичээдэг вэ?

-Манай дээр үеийн найруулагчдын кино үнэхээр гайхалтай. Мундаг ч сургууль төгсч ирсэн авьяаслаг хүмүүс байсан. Үзэгчид хуучны Монгол кинонуудыг хэд ч үзсэн уйддаггүй, үзэх дуртай байдаг шалтгаан нь тэр хүмүүсийн ур ухаан агуу байгаад байгаа юм. “Монгол кино үйлдвэр” гэж том айл байлаа. Уран бүтээлчид нь улсаас кино хийх даалгавраа авч явдаг байсан гэхээр маш сайн хийхээс ч өөр арга байхгүй шүү дээ. Техник технологи муу байсан хэдий ч тийм чанартай уран бүтээл хийнэ гэдэг нөр их хөдөлмөр, мэдрэмж байгаа юм. Миний хувьд Х.Дамдин найруулагчийн “Амьдралын нахиа” гэдэг кино үнэхээр хүний зүрхэнд хүрч чадсан гэж хэлнэ. Тэр кинонд Ардын жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Сосорбарам тоглодог. Би багадаа үзэж байсан болоод ч тэрүү маш их юм бодогдуулж байсан. Их хүнд кино л доо. Архичин нөхөр нь эхнэрийнхээ хацар дээр тамхины галаа унтраагаад л “Чи ямар шазруун хүүхэн бэ” гээд зодоод л, үр хүүхдээ зовоож байгаа тэр дүрслэл зүрхэнд орж байлаа. Миний аав архи амсаж үзээгүй хүн. Тийм болоод ч тэр үү ийм амьдрал бас байдаг юм байх даа, хэрвээ миний аав ийм үйлдэл гаргадаг бол яана гэсэн бодол төрж байсан. Тэр үеийн уран бүтээлүүд хүнд ямар нэгэн зүйлийг ухааруулж байдаг. Би сонгодог бүтээлүүд л гэж хэлнэ. Гадны кинонуудаас “Хөхөөний үүрэн дээрх нислэг”, “Сүүлчийн эзэн хаан”, “Аз шүглэсэн байшин” кинонуудыг үзээд л дүр сонголт, холбоосуудыг нь ажиглаад биширдэг юм. Кино хиймээр санагдтал сэдэл өгч чаддаг бүтээлүүд. Эдгээр уран бүтээлүүд л намайг кино урлаг руу улам татсан.

-Зун хүмүүс амарч, зугаалдаг бол уран бүтээлчид шинэ киноны ажилдаа ордог. Намар болоход маш олон кино нээлтээ хийдэг. Энэ талаар таны бодол…

-Манайхан ихэвчлэн зун кино зураг авалт хийгээд байх шиг ажиглагддаг. Гэхдээ улирал бүхэн өөрийн өнгө аясыг илэрхийлнэ. Үнэхээр гоё гал ассан шаргал намар, цан хүүрэг савссан өвлийн улирал бүгд л сайхан. Одоо маш их кино үйлдвэрлэдэг болсон байна. Миний бодлоор хийгдэж байгаа кинонуудад хэлэх гээд байгаа санаа нь огт ойлгомжгүй байна уу гэж ажиглагддаг. Энэ нь зохиол дутуутай холбоотой. Уран бүтээлчид ярилцаад зохиолоо сайн гаргаад ирвэл киногоо хийчихлээ л гэж ойлгож болно. Би зохиолоо маш сайн ярилцаж жин тан болгодог. Үг текст болгон дээрээ юуг илэрхийлэхээ бодож байдаг юм. Гэхдээ сайн ч бай, муу ч бай үйлдвэрлэж байна гэдэг чинь л өөрөө хөгжил. Ямартай ч кино урлаг урагшилсаар л байна. Мэдээж алдаа оноо байгаа ч уран бүтээлчид маань үүнийгээ дэнсэлдэг байлгүй дээ. Анх 1990-ээд онд кино урлаг зогсож байсан гэж хэлж болно. Тэр үед цөөхөн хэдэн уран бүтээлч видео хальсаар ч гэсэн кино хийж хөдөлмөрлөсний дүнд тасрах гэж байгаа амийг залгуулж байсан. Энэ хүмүүст талархахгүй байхын аргагүй.

-Жүжигчин Өөскөө, Анхням, Батаа та хэд оюутан цагийн нэг ангийнхан гэсэн. Одоо бүгд олонд танигдсан чаварлаг уран бүтээлчид болжээ?

-Бид нар 1998 онд СУИС-ын жүжигчний ангид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн удирдлаган дор элсэн орж байлаа. Ангийн найзууд маань бүгд сайн жүжигчид болсон байна. Бид ч оюутан насандаа их л хөгжөөнтэй байсан. Нэг түүх ярихад бид жүжгийн хэсгээс тоглож шалгалтаа өгдөг байлаа. Түүнийгээ ажил гэж нэрлэдэг байв. Нэг удаагийн шалгалтын ажил дээр аавтайгаа хаданд амьдардаг охинд нэгэн залуу дурлаж байгаа талаар гардаг юм. Аавд нь Өөскөө, охинд нь Анхням, дурлалт залууд нь би тоглохоор болов. Аав нь намайг охинтой нь уулзаж байгааг мэдээд хороохоор болдог юм. Хороохын тулд эхлээд шуудайтай юм дээрээс унагаагаад буудах ёстой байв. Бэлтгэл дээр Өөскөө хажуу дахь олсоо татаад л шуудайтай юм нь унаад болоод байлаа. Яг шалгалт эхлээд л аав нь намайг хороохоор шуудайтай юм аа унагаах гэтэл өнөөх нь унадаггүй. За одоо өнгөрч гээд л аргалаад л жүжгээ дуусгалаа. Гэтэл дараагийн өөр хүүхдүүдийн ажил дээр өнөөх шуудайтай юм нь унасан хөгтэй явдал болж билээ. Бас биднийг оюутан байх үед 80 төгрөгөөр гөөхий, 150 төгрөгөөр бэлэн гоймон авсан нь хамгийн сайхан хооллож байгаа хүнд тооцогддог байв. Тиймээс мөнгөгүй үедээ хуруудаж байгаад л дийлдсэн нь хүмүүсээс 10, 20 төгрөг гуйж гөөхий, бэлэн гоймонгийн мөнгө цуглуулдаг байлаа. Цонхон дээр хүн бүрийн нэр нь бичээстэй чанамалны шилтэй, тэр шилэндээ гоймонгоо найруулаад л “За мартацгаая” гээд л гарцгаана. Заримдаа бүр мартаад хуурга болгочихсон тохиолдол ч бий.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний гэргийг Б.Баясалмаа гэдэг. Ж.Тэмүүлэн гэж 10 настай хөөрхөн хүүтэй. Ханьтайгаа нийлээд арван нэгэн жил болж байна. Энэ хугацааны тэн хагаст нь хамт байсан болов уу. Учир нь кино, баримтат кино, нэвтрүүлгийн зураг авалт гээд л ихэнхдээ олон хоногоор явах болдог. Анхнаасаа намайг хамгийн их ойлгож, миний ар талыг бат дааж явдаг ханьдаа маш их баярлаж явдаг. Хүн болгон ийм байдаггүй шүү дээ. Нэг зүйлийн тухайд ярихад, би аав болоод удаагүй байсан юм. Хүү маань дөнгөж төрчихөөд өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байлаа. Тэр үед нэг студид ажилладаг байсан юм. Гэтэл яг хүүхэд маань өвдчихсөн хэцүү үед намайг хулгайд сэрддэг юм байна. Тэр орой хүн гэдэг чинь яасан муухай байдаг юм бэ дээ гэж бодоод эмнэлгийн гадаа уйлж сууж билээ.

Гэхдээ хүн итгэх хүнээ зөв сонгох хэрэгтэй юм байна гэдгийг л сайтар ойлгуулж сургамж болсон. Бүх зүйлийг эхнээс нь эхлэх гээд хичээж байгаа залуус үүнийг анхаарах хэрэгтэй шүү.

А.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Ямар ч оронд очсон Монгол бүжиг хүмүүсийн харааг булааж чаддаг

ҮДБЭЧ-ын гоцлол бүжигчин М.Бямбаатай ярилцлаа. Тэрээр бүжиглэхээс гадна “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” болон саяхан нээлтээ хийсэн “Миний эхнэр тагнуулч” гэх кинонуудад тоглосон билээ.

-Саяхан Хөх хот руу 13 орны хамтарсан фестивальд оролцсон гэсэн. Монголоос хичнээн уран бүтээлч оролцсон бэ?

-Бүжгийн чиглэлээр 13 орны хамтарсан фестиваль боллоо. Энэхүү фестивальд ҮДБЭЧ-ийн 28 бүжигчин Ардын жүжигчин, Төрийн шагналт, XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн дэглэлт “Жалам хар”, Монгол Улсын гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэлт, М.Бирваагийн хөгжим “Салхит шувуун”, “Шилийн богд”, Д.Баярбаатарын “Жороон жороо” гэсэн бүжгүүдээрээ оролцлоо.

-Хамгийн сүүлд “Миний эхнэр тагнуулч” кинонд тоглосон. Бүжиглэх, жүжиглэхийн аль нь илүү хэцүү байдаг вэ?

-Энэ оны эхээр “Шуугиан таригч” гэх инээдмийн кинонд тоглолоо. Түүнчлэн “Боловсрол” суваг телевизийн “Гэрлэн дохио” 40 ангитай цуврал кинонд туслах дүр бүтээсэн. Энэ есдүгээр сард нээлтээ хийнэ. Энэ цуврал кино нь маш мундаг жүжигчдийг хамруулсан, гоё кино болсон гэж бодож байна. “Миний эхнэр тагнуулч” кино маань өнгөрсөн сард нээлтээ хийсэн. Ажлынхаа хажуугаар зураг авалтандаа орсон учраас кино зураг авалтын багийнхан маань намайг ойлгож, дэмжсэнд баярлаж байна. Бүтээсэн дүрийн хувьд нэлээд хүн мөрдөх дуртай, шургуу найзын дүрд тоглосон. Миний дүр үзэгчдэд амьдралд хэрэггүй найз гэж байдаг, ялангуяа тэдний буруу зөвлөгөө юунд хүргэж болох талаар харуулахыг хичээсэн. Хүмүүст сайн хүрч байгаад баяртай байна. Бүжигчин хүн үггүйгээр тайзан дээр хэлэх гэсэн санаагаа ойлгуулдаг. Харин кино урлаг бол тэс ондоо учраас надаас нэлээд ур чадвар шаардаж байдаг. Гэхдээ мундаг жүжигчдээсээ бага багаар суралцсаар л байна.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээр таныг хүмүүс сайн мэддэг. Анхны дүрийнхээ талаар яриач?

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүр хамгийн ажиллагаатай нь байсан. Үс, нүүр будалт хийхээс эхлээд бүх зүйл нь байнга гоё байх шаардлагатай. Яргуйн дүр надаас их өөр учраас их ажилласан. Дуу хоолойныхоо өнгийг хүртэл өөрчилж нарийн болгож ярьдаг байлаа. Зураггүй байсан ч өглөө таван цаг гэхэд үсээ янзлаад, нүүрээ будчихсан “Байлдааны бэлэн байдалд” гэдэг шиг л байдаг байв. Дүрээ бүтээхэд “Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч маань их л зүйлийг зааж сургасан даа. Урнаа эгч намайг “Миний дүү жүжигчин бол. Хөгширсөн ч эмээ, өвөөгийн дүр олдоно” гээд инээж байсан. Хэтийн зорилгод жүжигчний мэргэжлээр сурах бодол бий. Бүжиг бол залуу хүний мэргэжил. Бид 20 жил бүжиглээд л тэтгэвэртээ гардаг учраас дараа нь юу хийх тухайгаа бодох хэрэгтэй байдаг шүү.

-Жуулчдад зориулсан урлагийн тоглолтууд хийгдэж байгаа гэсэн. Үзэгчид хэр их байна вэ?

-ҮДБЭЧ-аас жил бүрийн зургадугаар сараас арван сар хүртэл жуулчдад зориулсан тоглолт хийдэг. Одоо бол жуулчид их байгаа нь мэдэгдэж байна. Үзэгчдийн суудал дүүрэн хүнтэй л тоглолтууд үргэлжилж байна. Үндэсний урлагийг харуулдаг болохоор жуулчид маш их сонирхож үздэг шүү. Мөн энэ жил XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Тиймээс ойн хүрээнд бүжгийн тоглолт хийлээ. Тун удахгүй нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан болох гэж байна. Энэхүү уралдааныг ҮДБЭЧ-ын хамт олон зохион байгуулахаас гадна бүжигчид, дэглээч нар маань оролцох болно. Түүнчлэн XX зууны манлай бүжиг дэглэгч, Сэвжидийн 100 насны ойд зориулсан хөшөө барих гэж байна.

-Яагаад Монгол бүжгийг сонгох болов. Монгол бүжгийн хамгийн сайхан зүйл нь юу вэ?

-Монгол бүжиг маш гоё хэмнэлтэй, хийморлог дээрээс нь үндэсний соёлыг шингээсэн учраас татагдахгүй байхын аргагүй. Саяхан манай чуулгынхан Италид “Монгол бүжгийн гайхамшиг” гээд тоглолт хийсэн мөн Ерөнхийлөгчийн айлчлал, Монголын соёлын өдрүүд гэх томоохон үйл ажиллагаануудад үндэсний соёлыг гадныханд тайлагнаж байдаг ийм агуу урлаг. Гадныхан ч гэсэн маш их гайхаж, биширч “Үнэхээр Чингисийн Монгол юм аа, яг морин дээрээ давхиж яваа юм шиг харагдах юм” гэцгээдэг. Хаана ч очсон монгол бүжиг маань бусад орны бүжгээс хүмүүсийн харааг булааж чаддаг. Манай чуулгынхан “Нарны домог”, “Монголын их хатдын тууль” хэмээх бүжгэн жүжиг дэглэж тайзнаа амилуулсан. Монголын түүхэн дэх Өүлэн, Алунгоо гэх есөн хатдын талаар бүжгэн жүжгээ тольлууллаа. Бүжигчдийн хувьд бүжиглэхээс гадна жүжиглэх авьяасыг шаардсан ийм уран бүтээл тавигдсан. Бүжгэн жүжгээр дамжуулаад хүмүүс тэр дундаа хүүхдүүд хоёр цагийн дотор хатдынхаа түүхийг мэдээд авчих боломжтой болж байгаа юм. Манай чуулга урын сандаа 300 шахам бүжиг, бүжгэн жүжгийн 10 гаруй уран бүтээлтэй. Энэ бүхнээс өөрийн хэмжээнд сурч, мэдэх гээд хийх зүйл их байна. Хэдий бид хоёр өдрийн тоглолт хийхийн тулд бүтэн хоёр сар бэлдэж маш их ядардаг ч гэсэн тайзан дээр гараад л тэр бүхнийг мартдаг. Мөн үзэгчдийн халуун алга ташилтан дор өөрийн орноо сурталчлаад явж байх үедээ омогшиж, нулимс дуслуулж зогсох үе ч байдаг юм. Энэ бүхэнд л өөрийнхөө мэргэжлээр бахархаж явдаг юм даа.

-Та хэзээнээс ҮДБЭЧ-ын бүжигчнээр ажиллаж эхэлсэн бэ?

-Миний ээжийн өвөө нь цам бүжиглэдэг хүн байсан юм билээ. Би бүр багадаа цамын бүжиг үзэх их дуртай, дахиж үзнэ гэж уйлдаг хүүхэд байсан гэж ээж, аав маань ярьдаг байлаа. Тийм болоод ч тэрүү багаасаа л бүжигчин болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж Хөгжим бүжгийн коллежийн бүжигчний ангид элсэн орж байлаа. Хөгжим бүжгийн коллежид орсон үеэс Н.Оюун багш маань суурь хүмүүжлээс гадна бүжигчин хүн ямар байх ёстой, гоо зүй гэж юу болохыг заасан. Сургуулиа төгсөөд шууд ҮДБЭЧ-д ороогүй. Ангийнхаа хоёр охинтой хамтарч “Pinky” гээд хамтлагтай байв. Гэсэн ч дуулах гэдэг тийм амархан зүйл биш юм билээ. Тиймээс бүжигчний чиглэлээрээ чуулгад орсон. Тайзны нүүр будалтаас эхлээд л бүх зүйлийг л сурч эхэлсэн. Энэ сайхан том айлд ороод 13 жил болсон байна.

-Таны эгч Хөгжим бүжгийн сургуулийн хийлийн анги төгссөн гэсэн. Аав ээж тань урлагт хэр ойр хүмүүс вэ?

-Аав, ээж минь урлагт хайртай ч энэ чиглэлийн мэргэжилтэй хүмүүс биш. Аав маань урлагийн хүн цаг, наргүй их хэцүү мэргэжил учраас бид нарыг урлагийн хүн болоход тийм ч тааламжтай хандаж байгаагүй. Биднийг бага байхад аав, ээж хоёр улсын байгууллагад ажилладаг байсан юм. Харин 1990 оноос хойш хувиараа худалдаа хийдэг болж аав минь заазуур хийж зах дээр зардаг байв. Харин ээж савхины өөдсөөр хүрэм, энгэсэгний сав хийгээд Их дэлгүүрт худалддаг байлаа. Биднийг өлсгөхгүй, юмаар дутаахгүй гэсэн дээ Хятадаас бараа зөөж, ганзагын наймаа эрхэлсэн. Аав, ээж минь гайхалтай хөдөлмөрч хүмүүс. Ямар нэг зүйлийг эхлүүлсэн бол түүнийгээ дуустал нь тууштай хийж байхыг таван охиндоо сургасан. Тиймээс мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг болж өссөн дөө. Саяхан ээж минь бурхан болсон юм. Хэдий бурхан болоод удаагүй байсан ч би тайзан дээрээ инээгээд л бүжиглэж байлаа. Уйтгар гунигийг минь урлаг хуваалцах юм шиг л тайз руугаа яарсан.

-Та охиноо урлагийн хүн болгоно гэж боддог уу?

-Миний охин урлагт үнэхээр дуртай. Дуулна, бүжиглэнэ гээд л урлагийн мэдрэмж өндөртэй. Жаахан байхаасаа эхлээд л ээжийнхээ ажил дээр, урлагийн хүмүүсийн дунд өсчихсөн болохоор дуртай байхгүй гээд ч яах билээ. Би хааяа охиндоо бүжиг дэглэж өгдөг юм. Гэхдээ урлагийн хүн болгох бодолгүй л байна. Том болохоор өөрийнх нь саналыг сонсож байгаад л шийднэ дээ.

-Тайзан дээр алдаа гаргах тохиолдол байдаг болов уу?

-Бүсний дэгээ мултрах, малгай унах, халтирч унахаас эхлээд алдаа гаргаж байсан тохиолдол гардаг. Тийм алдаа хийсэн үедээ нэг хэсэгтээ л сэтгэл санаа хямрана. Тэр бүхнээсээ суралцаж дараа нь алдахгүйн тулд л их хичээдэг дээ.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Талын дүрэм ба ардчилсан монголын “Нууц товчоо”

(ОУМ ЭРДЭМТНИЙ XI ИХ ХУРАЛД ТАВЬСАН ИЛТГЭЛ)

Өндөр настай залуу үндэстэн. Дүрмээ тулгасан тал нутаг. Нууц товчоо бол тал нутгийн дүрэм, ёс суртлын толь. Асуудал бэрхшээлийг буурин дээрээ орхих арга. Бүхнийг шийддэг нүүдэл. Арга олох бус аргалаад өнгөрөх менежмэнт. Нүүдэг хот айлаас суудаг хот суурин. Өнөөгийн Монголын нүүдлийн улс төр эдийн засаг. Иргэншлийн хальстай нүүдэлчний зовлон. Орчин үеийн монголын “Нууц товчоо” юу вэ?

Нэг. Хуулиатулгасантал нутаг

Төр ёс ба соёлын түүх нь хэдэн мянганаар яригдаж, хүн төрөлхтөнд гайхуулдаг үндэстний нэг бол монголчууд. Харин иргэншил хотшлын утгаар нь авч үзвэл монголчууд дэлхийн орь залуу үндэстнүүдийн нэг юм.

Хотшин суурьшиж, хамтран амьдарч ирсэн туршлага нь маш бага учраас нийтлэг эрх ашгийн тугийн дор нэгдэх туршлага багатай. Энэ нь чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, ардчилсан төр засаг байгуулах, глобальчлагдсан дэлхий ертөнцөд амьдрахад учирдаг гол бэрхшээлүүдийн үндсэн шалтгаан болж байна.

Өнөөгийн бидний эх нутагт хүний өвөг (primat) 700 мянган жилийн тэртээд амьдарч, 20-30 мянган жилийн тэртээгээс дэлхийн зүг бүрт чиглэсэн миграци болж, тэдний зарим нь Берингээр дамжин Америк тивд хүрчээ гэж үздэг . Монгол нутагт анхны төр бий болсон үеийг Хүннү гүрнээс эхлэн 2200(2010 онд гарсан Монгол улсын Ерөнхийлөгчийн 216 тоо зарлиг, Засгийн газрын 314 тогтоолын дагуу 2011 оны турш “Хүннү гүрэн байгуулагдсны 2220 жилийн ойг тэмдэглэсэн) илүү Монгол үндэстний гүрэн улс үүдэн цогцолсон явцыг XIII зуунаас эхлэн тоолж, 800 гаруй жилээр тоолон тэмдэглэдэг.

Харин ХХ зууны эхнээс Зөвлөлт маягийн төр засагтай болж, социалист дэглэмийн дор хотшин суурьшиж эхэлсэн. Зөвлөлтийн нөлөөн дор иргэншлийн анхны алхмаа хийсэн боловч хуурмаг дүр төрхтэй нийгмийг бий болгосон байна.

Хотшил нь хөдөлмөрийн хуваарь бий болгож, хувь хүмүүсийн эрх ашгийн нэгдэл, дундын сонирхлыг тунхаглаж, хувь хувийн жижиг амбицаа хазаарлах чадамжийг төрүүлдэг. Энэхүү эрх ашгийн нийтлэг нь тулгарсан бэрхшээлийг хамтаараа шийдэхэд хүргэдэг бөгөөд чухам эндээс өөрийн хот улс орноо нийтэч үзэл санаа буюу эх оронч үзэл санаа жинхэнэ утгаараа урган гардаг.

Харин жалга жалгандаа дур зоргоороо байх, хэнд ч үл захирагдах үзэл санаан дээр нүүдэлчдийн эрх ашгийн нийтлэг ба эх оронч үзэл санаа урган гардаг.

Жишээлэхэд, иргэншсэн ертөнцөд бизнес эрхлэхэд иргэд масс рүү татагддаг. Тэд аль болох олон хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй байх утгаараа. Бас байгалийн гамшиг, харийнхны довтолгоо зэрэгтэй тэмцэхэд эв нэгдэл, хамтын хүч чухал.

Харин нүүдэлчин хүний бизнес дэлгэрч мал өсөхөд эзгүй бэлчээр, хүн цөөтэй нутаг хэрэг болно. Түүгээр ч зогсохгүй гол бэрхшээл болох ган зудыг давах арга нь мөн л “хүнээс дайжих” зарчмаар хийгдэнэ . Малчин хүн хүндрэл бэрхшээл тулгарахад бусадтайгаа хамт байж болдоггүйн жишээ нь “Туурын зуд”(Гурван төрлийн зуд байна. Цагаан буюу цас их орсноос өвсгүйдэх зуд, харын буюу огт цас ороогүйгээс мал усгүйдэх, туурын буюу өнтэй нутагт хэтэрхий олон мал цугласнаас бэлчээр дутагдах явдал энд орно. Зөвхөн Монголын хөдөө аж ахуйд тохиолддог зуд хэмээх “малын өлсгөлөн”-гөөр дамжин нийгэм эдийн засагт нөлөөлдөг үзэгдэл англи хэлнээ Zud, dzud, zud disaster хэмээн саяхнаас оржээ.) буюу малын хөлийн зуд болно.

Чухам иймээс “бусад хүмүүстэй жишин үзэхэд тэд хавьгүй бардам агаад бусад хүмүүсийн язгуур угсааг үл харгалзан бүх хүнийг үл тоомсорлох ажгуу…бусад хүмүүсийг бодоход огцом дүрэлзүүр зантай” хэмээн Плано Карпини тодорхойлсон байдаг нь нийгмийн бусад гишүүдээсээ бага хамааралтай амьдарч болдогийн жишээ юм.

Цаг улирлын сайхан үед ч адуу малын бэлчээрийн онцлог тэднийг холдуулна. Монголын нууц товчоонд гардгаар Тэмүүжинтэй жил орчим айлссан Жамуха “…Ууланд шахаж бууя, Адуучинд гэр болтугай, Голд шахан бууя хоньчин хургачин нарт гэр болтугай” хэмээн Тэмүжинд хэлдэг нь малын нутаг бэлчээрээс болоод салж нүүх шаардлага гарч байгааг сануулсан хэрэг. Үнэхээр ч саяхан ялалт байгуулж мал хөрөнгө нь үлэмж нэмэгдсэн нүүдэлчин хөршүүд жилийн турш айлсана гэдэг амаргүй. Харамсалтай нь ойр орчныхон нь үүнийг ихээхэн өөрөөр Тэмүүжинд тайлбарлаж өгдөг билээ. (Ерөөсөө Жамух Тэмүүжин хоёрын явдлаас хүн чанар, сэтгэл зүрхнээс хамаарал багатай, тал нутгийн тулгасан дүрмээр явдаг, нүүдэлчин монголчуудын нөхөрлөл, уйдалт, урвалт, жижиг ялагдагчийг дэмжин том руу турхирдаг тактик, ойрын нөхрөөс холын дайсан дээр гэдэг логик, (ХХ зууны эхээр Автономитыг устгахын өмнөхөн Шарын тал буюу Богд гэгээнээ дагасан лам нарын “нам” засаглалд хүчтэй байх үед харын талынхан нь “Лам нарын гарт орсонд орвол Хятадуудын гарт орсон нь дээр. Учир нь хятадууд арай хол юм. Ирээд дарамталтал хаа байсан юм бэ” гэсэн утгаар яриа хөөрөө гаргаж байсан мэдээллийг Л.Шинкарев гарган тавьсан байдаг) зэргийн түмэн учрыг харж болно)

Нүүдэлчдийн хувьд тулгамдсан асуудлыг шийдэх бус харин орхиж явах, бэрхшээлээс дайжих гарц хайдаг. Дөрвөн улирлын турш хийдэг нүүдэл нь өвлийн хүйтэн, зуны халуун, бэлчээрийн өгөөж багасах зэрэг асуудал бэрхшээлээс дайжих үйл явц билээ. Жужуанууд “зуны улиралд умар нутгаар нутаглаж…намар адуу мал таргалсан хойно хуран төвлөрч, хүйтнээс зайлан дулаан нутаг руу чиглэн…” ирдэг тухай судлаачид бичжээ. Ийм учраас нүүдэлчид тулгамдсан асуудлын мөн чанарыг таних, нэгмөсөн шийдэж сурахад анхаарлаа бага хандуулж ирсэн байна.

Түүнчлэн байнгын нүүдэл, хувирал, шилжилт дунд өнгөрдөг амьдрал нь орхиж нүүх боломжгүй тулгамдсан бэрхшээл, асуудлыг өнгөц байдлаар, түрхэн зуур аргацаан шийдвэрлэхэд сургажээ. Өвлийн хүйтнийг нэгмөсөн хөнгөвчлөх дулаан өвөлжөө орон сууц барих боломжгүй. Барилаа гэхэд хавар түүнээ орхиод нүүх болно. Хойтон нь газрын гарц муу байвал тэндээ эргэж өвөлжихгүй. Ийм учраас өвлийн ид хүйтэн хэдэн хоногийг зардал чирэгдэл багатай давах нь чухал. Гэр барихдаа оосор бүчний уяа зангилааг хүртэл чивчрэхгүйгээр, хэд хоноод дахин ачаалах үед амархан тайлагдах байдлаар зангидах хэрэгтэй болдог.

Эцсийн дүндээ нүүдэлчдийн нийгэм нь тулгамдсан асуудлыг шилжилт хөдөлгөөнөөр шийддэг, бэрхшээлийг шийдвэрлэхийн оронд орхиж явдаг нийгмийн нэр.

Иргэншиж суурьшсан нийгмийн гишүүд нь нийтлэг сонирхлоо хамгаалсан тогтоц, хууль цаазын орчин дээр ашиг сонирхол, эх оронч ба үндэстнээ гэх үзэл санаа нь тодордог бол нүүдэлчдийнх өөр. Нүүдэлчин уламжлалт монголчууд эрх ашгийн нийтлэг нь эрх дураараа, үл захирагдах байдал дээр буюу эзгүй уудам нутагт дураараа нүүж амьдрах сонирхол дээр нэгдэн гардаг. Эх оронч ба үндсэрхэг үзэл нь үүн дээр илэрдэг. Монгол ардын “Барын сүүл явснаас батганы толгой явъя”хэмээх цэцэн үгэнд үндэсний тусгаар тогтнолын утгаас илүүтэйгээр толгой толгойгоо дааж, дов довон дээрээ дураараа явах нүүдэлчний философи харагддаг. Энэ байдал нь өнгөрснөөсөө сургамж авахаасаа илүүтэй хувь тавиландаа найддаг болгосон байна. Жишээлэхэд, хуримтлуулсан туршлага сургамжаараа ган зудыг тойрох аргагүй. Аз ивээвэл зуд болохгүй ба боллоо ч гэсэн хувь тавилан ивээвэл хохирол багатай үлдэж болно.

Нүүдэлчнийн амьдрал нь сонгодог утгаар хөдөлмөрийн хуваарь бий болоход садаа болдог. Малчин зөвхөн эм хонь маллах, хургаар дагнах, байтугаа нэг төрлийн малаар дагнах боломж хомс. Зөвхөн эсгий хийж, дээл оёж аж төрөх боломжгүй. Тухайн бүтээгдэхүүнийг нэг ширхгийг тодорхой нэг хүнд зориулан “Батын наадмын дээл”, “Дулмаагийн хуримын тэрлэг”, “Сүрэнд төхөөрч буй эмээл” гэхчлэн үйлдэнэ.Ардын гунигт дуунд “Хөх торгон цамцыг хэндээ ч гэж оёх вэ” хэмээн гардаг нь үүний жишээ. Зах зээлтэй газар бол хөх торгон цамцаа хэдэн цаасаар арилжаад, мөнгөөр нь дуртай юмаа авч сэтгэлээ сэргээхгүй юу? Энэ нь байдал нь хэрэгтэй бүхнээ байг гэхэд нэлээдийг нь өөрөө хийж чаддаг байх хэрэгцээг бий болгодог.

Түүчлэн Монголын тал нутагт тогтоод өнгөрсөн социализмийн ул мөр Зүүн Евпопт үлдээснээс арай өөр. Монголчууд энэ тогтцыг байгалийн бэршээл, ган зудын нэгэн адил дайраад өнгөрдөг гамшиг, цаг төрийн түр зуурын хатуурал байдлаар хүлээн авч, түүнийг аргалаад өнгөрөх сэтгэхүйгээр, “ингэж байгаад нэг л өдөр хугацаа нь дуусч өнгөрөн одно” гэдэг итгэлээр хандаж ирсэн байна.

Монгол орны хотшил иргэншлийн түүх тодорхой утгаараа 1959(1928 оноос Феодалын хөрөнгө хураах кампанит ажлаар эхэлсэн “өмч хураах” процесс 1959 онд малчдын малыг хураан авч нийгэмчилснээр амжилттай өндөрлөсөн ба хувийн өмчийг хурааж дуусснаар “социалист үйлдвэрлэлийн харилцаа ялсан” гэж тухайн үеийн албан ёсны үзэл сурталчид үзэж байв.) оноос эхэлдэг. Энэ жил малыг нийгэмчлэх ажил дууссанаар малчин монголчууд өмчгүй болж хот суурин руу эрчимтэй нүүж эхэлсэн юм. Нийслэлийн хүн ам 1950 оноос хойшхи арав гаруй жилд бараг тав дахин өссөн нь үүний жишээ..

Нүүдэлчин монголчууд иргэншсэн ертөнцийн жамаар нийтлэг бэрхшээлтэй тэмцэж эхэлсэн явдал 7 жилийн дараа 1966 онд тохиосон нь Улаанбаатар хотыг нөмөрсөн үерийн гамшиг ба үерээс хамгаалсан даланг Туул голын эрэг дагуу байгуулж эхэлсэн баримт болно. Энэ бол иргэншин суурьшиж эхэлсэн монголчуудад эрх ашгийн бодитой нийтлэг бий болж, бэрхшээлийн эсрэг нэгдэн босгосон анхны “Цагаан хэрэмнүүдэлчид хотшиж эхэлсний түүхэн дурсгал болно.

1961 онд гарсан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигт орчин цагийн хот нь малчны хот айлаас юугаараа ялгаатай болохыг онцлон тодорхойлж “…олонхи нь цалин хөлсөөр, цөөнх нь аж ахуйн орлогоор амьдардаг 4000-аас дээш хүнтэй суурин, 3000-аас доошгүй хүн байнга оршин суух аж үйлдвэрийн газруудыг хот” хэмээн үзэх болсныг дурьдсан байна. “олонхи нь цалин хөлсөөр” гэдэг үг бол мал маллахаас өөр замаар орлого олж, иргэншил хотшлын хаялгаар амь зуудаг гэсэн үг болно.

Анх удаагаа хотшин суурьших үйлсээ социалист хүчирхийллийн дор эхлүүлсэн монголчуудыг “хотын хүн” болгохоор хийсэн томоохон хувьсгал бол 1959 онд эхлүүлсэн Соёлын довтолгоо(Соёлын довтолгоог 1959 оноос 3 жилийн хугацаатай явуулж, 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор дуусгахаар төлөвлөсөн боловч цаашид гурван жилээр сунгах тогтоол гаргасан байна) билээ. Хот гэдэг ойлголт нүүдэг хот айлаас суудаг хот суурин болж хувирав. Удахгүй бүх социалист орон Москвагийн дээвэр дор нэгдэн нэг улс болоход монголчуудын соёлч боловсон бус байдал садаа болж байна гэж үзээд малчин ардуудын зөвлөлтийн хүнтэй бүх талаар ижилсүүлэх алхам болгон түүний хийж байгаагаа зарлаж байсан.

Хагас албадлага, хагас хүчирхийлэл, хагас урам зоригоос бүрдсэн Соёлын довтолгоо нь малчин ардуудыг долоо хоногт нэг удаа усанд ордог, гарын байтугаа хөлийнхөө хумсыг авдаг, ил байдаг нүүр гараасаа эхлээд хагас далд байдаг шүдээ хүртэл өдөр бүр угаадаг болгож заншуулсан. Нийтээрээ хотшин бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдаж (1951 оноос кирилл монгол үсэгт албан ёсоор шилжиж, 1971 онд ЮНЕСКО-оос бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсны учир медаль авч байсан) хүн амын өсөлтийн хувь нь дэлхийн дунджаас 0,47 хувиар давах болсон байна.

Харин монголчуудын хотшил иргэншлийн түүх жинхэнэ утгаараа 1990 оноос эхэлдэг. Дэлхийн социалист систем задарсан, ЗХУ тарсан, Монголд ардчилсан хувьсгал эхэлсэн зэрэг үйл явцууд нь монголын жам ёсны иргэншил суурьшлийн түүхийг эхлүүлсэн. Энэ нь Монгол орон ардчилсан түүх төдий биш, харин хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замаар толгой даан орсон, засаглалыг хүчээр бус хууль цаазын дор тогтоож эхэлсэн, төр нь ард түмнээ цэрэг дайны олзоор тэтгэх бус баялаг бүтээх боломжийг нь хангах замаар цэцэглүүлэх замд орсон үйл явц бөлгөө. Төр ёсны хоёр мянганы шастир, соёл аж төрлийн хувь түүнээс ч урт намтартай монголчуудын 26 жилийн настай жам ёсны иргэншлийн түүх эндээс эхэлсэн билээ.

Хоёр. Хотшсон гадартай, Нүүдэлчин дотортой Монгол орон

Нүүдэлчин маягаар асуудлыг шийдэж ирсэн уламжлал нь өнөөгийн нийгмийн ерөнхий төрх, ялангуяа төрийн бодлогод тусгалаа олж байна.

Нэгдүгээрт, асуудлыг орхин нүүх аргаар шийдэх зарчим хүчтэй хэвээр байна. Улс төрчид намын даргатайгаа яльгүй зөрчилдөх юмуу, асуудал өөрийнхөөр нь шийдэгдэхгүй тохиолдолд намаасаа гарч нам байгуулах, жигүүр фракци үүсгэх замыг сонгодог. Энэ нь хөрш айлтайгаа муудалцахад хэлэлцэн тохирохын оронд салаад нүүдэг туршлагын илрэл бөгөөд асуудлыг намын даргатай, эсвэл намтай нь орхиод явах замаар шийдэж байгаа хэлбэр болно. Анхны сөрөг нам МоАН байгуулагдаад хэдхэн хоносныхоо дараа Бүгд найрамдах нам тэднээс өрх тусгаарласнаас хойшхи хуваагдал нь гарын арван хуруунд багтахгүй ба хамгийн бат бөх нам болох МАХН нь сүүлийн хориод жилд МАН, Сэргэн мандлын нам, МАХН болон гурав хуваагдсан байна. Үнэндээ Монголын улс төрийн намуудад хөгжлийн үзэл баримтлалын ялгаа бараг байхгүй бөгөөд дотоод эрх ашгийн зөрчлүүд нь шинэ хуваагдлын шалтгаан болдог.

Хоёрдугаарт, Аргалаад өнгөрөх сэтгэлгээ хэвээрээ байна. Энэ нь нэгдүгээрт, юмыг аргалаад, тухайн үеийн хэрэгцээг хангаад өнгөрөх хоёрдугаарт, яалт ч үгүй тулгарсан бэрхшээлийг аргацаагаад ард нь гарах арга юм. Жишээлэхэд, өвлийн хүйтэн, цус зудыг эгнэгт шийдэх боломж байхгүй учраас хэдхэн хоногийн хүйтэн, ганц сарын зудны ард яаж ийгээд гарах л чухал болдог. Монголчууд “цагийн бэрхийг давах”, “цас зудыг давах” гэж л ярьдгаас биш цас зудны асуудлыг шийдэх, ган гачгаас ангижрах боломжгүй явж ирсэн.

Монгол хэлнээ “монголчлох” гэдэг хэллэг бий. Энэ нь юмыг байгаа боломжоороо, түр аргацаахын нэр билээ.

Гуравдугаарт, нүүдэлчдийн мөнхийн эрмэлзэл болох ачаа хөнгөн байх, тэр хэрээрээ маневрлах чадамж сайтай байх эрмэлзэл одоо ч хэвээрээ. Энэ эрмэлзэл нь олзыг түргэн зуур багасгах, найрлаад дуусгах хэрэгцээ буй болгоно. Юмыг муутгаж хаяснаас, ачаандаа багтаалгүй буурин дээрээ үлдээснээс нийтээрээ хэрэглээд үрэн таран хийгээд дуусгасан нь сэтгэлд өег билээ. Ер нь зунаар төхөөрсөн хонины гэдсийг аль болох олон айлтай хуваадаг ёс нь монгол хүний өгөөмөр зан, харамгүй сэтгэлийн илэрхийлэл мөн боловч халууны улиралд муудахаас нь өмнө амжиж амархан муудах хүнсээ дуусгах хэрэгцээний нэг хэсэг бас мөн. Энэ байдал 2010 аад онд Монголын эдийн засаг нүүрсний үнийн өсөлт ба гадаадын хөрөнгө оруулалтын эхний давалгаанаар цэцэглэсний үр хуримтлалыг хүүхдийн мөнгө, иргэний хувь хишиг, хуримласны шан зэргээр хуваан найрлаж дууссны жишээ харуулна..

Дөрөвдүгээрт, Нүүдэлчний төр дайны олзыг хуваадаг Монгол засаглалын уламжлал хэвээрээ байна. Чингисийн үеэс илүү тод харагдах болсон түүхэн баримтуудаар бол нүүдэлчдийн төр нь нийгмийг баялаг бүтээх боломжоор ханган жолоодох боломжгүй учраас дайнаар бизнес хийж, түүнийхээ олзоор нийгмээ тэтгэж байжээ. Монгол их гүрний байлдан дагуулалт, ялалтын нууцыг юуны өмнө дайныг бизнес утгаар хөгжүүлж, сонирхогч талуудыг амжилттай татан оролцуулж чадсанд явдлаас хайх нь зүйтэй. Харин цөөн тоотой монголчууд өөрснөө жанжин штаб буюу дайны бизнесийн менежмэнтийн багт ажиллана. Чухамдаа хуучин өс хонзонг сэрээх болон олз ашиг сонирхлыг нь хөгжүүлэх тактикаар дайны бизнест татан оруулж чаддаг байсан. “Бат хаан Польш руу довтлоход цэргийн ихэнхийг славян үндэстнүүд, Хүлэгү Багдадыг довтлоход армян, гүрж цэргүүд, Хубилай Японд дайрахад солонгосчууд цэргийн ихэнхийг бүрдүүлж” асан нь үүний тод жишээ. Чингис хааны цэргийн урлагийн гол хэсэг байлдах тактик гэхээсээ илүү дайн хийх менежмэнт байсан гэж үзэж болно.

Чингис хааны дайны менежмэнттэй улс гүрэн нь хүнд хэцүү үед хэрэглэх “Улсын нөөц дайн”-ы фондтой байжээ. Монголын нууц товчоонд Чингис хаан “Өмнө зүгт Тангуд улс байгааг өглөө бүхэн надад сануулж байх” тухай захисан хэсэг бий. Тангуд улс бол түүний Чингис хааны дайны бизнесийн хувьд “стратегийн нөөц” байсан бөгөөд Дайны бүгд найрамдах улсынх нь иргэдэд ирээдүйн орлогын нөөц болон харагдаж байжээ. Иймээс Чингис хаан нөөц дайснаа сайтар ариглан хадгалж байгаад насны бөгсөнд ашигласан билээ.

Эхнэрээ булаалгасан Тэмүүжин хүү бүрлээч эцгийнхээ эртний анд Тоорилд хандаж, булган дах бэлэглэн тусламж гуйсан тухай “Монголын нууц товчоо”-нд буй. Сайхан бэлэг, сайхан нөхөрлөлийн дурсамж хоёрт хайлсан Ван хаан дайнд мордох шийд гаргана. Үнэн хэрэгтээ энэ нь хэсэгтээ бизнес хийлгүй (ойрын хугацаанд дайн хийлгүй), үүнээсээ болоод хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилаагүй (албатууддаа дайны олз тараагаагүй) захирал Ван хааны бизнес ухаанаар хийсэн шийдэл юм.

Нууц товчоонд өгүүлснээр, Чингис хаан ширээнд суусныхаа дараахан, орчин цагийн ойлголтоор бол “хувьцааны ногдол ашиг хуваарилах” томоохон арга хэмжээ зохион байгуулж, олон хүлэг баатрыг эрх мэдэл, хэргэм цолоос гадна “Есөн удаа гэмт хэрэг хийх эрх”-ээр урамшуулж байгаа тухай гардаг.

Энэ уламжлал нь “нийгмийн халамжийн бодлого” гэдэг зүйлийг хүн төрөлхтөнд бэлэглэжээ. Улмаар Манжийн вассал болон Зөвлөлтийн дагуул улс байх үед ч энэ байдал улс төр, эдийн засгийн утгаар үргэлжилж “Хааны хишиг, пүнлүү”, “Зөвлөлтийн зээл тусламж” нэрээр үргэлжилж ирсэн нь Монголын нийгмийг төрийн хишиг халамжид улам дасгасан байна.

Яг энэ уламжлал одоо ч хэвээрээ ба намууд сонгуулийн хөтөлбөртөө “Иргэн бүрт сая төгрөг”-ийг дайны олз маягаар хуваарилна хэмээн тусгадаг явдал үүнийг гэрчилнэ. 2013 онд дэлхийн банкнаас гаргасан тайланд Монгол улс ДНБ-нийхээ 2,78 хувийг нийгмийн халамж болгон бэлэн мөнгөөр тараасан тухай дурьдсан аж. Энэ нь ихэнх хөгжиж буй болон хөгжингүй орнуудын дунджаас хоёр дахин их байгаа тухай олон улсын шинжээч Жастин Дүүдигийн анализэд дурьдсан байна

Тавдугаарт, Бүхнийг өөрөө хийж, өөрийгөө хангаж оршин тогтох амжиргаатай, “Хөдөлмөрийн хуваарь” гэдэг ойлголтоос холуур нүүдэлчний ой ухамсарт өнөд шингэсэн дадал зөн одоо ч хэвээрээ. Уламжлалт ийм эрмэлзэл өдгөө ч төрийн бодлогын хэмжээнд ард түмний өргөн дэмжлэгээр үргэлжилж байна. Уул уурхайгаа зөвхөн өөрөө ашиглах, зөвхөн монгол хүнийхээ хийсэн зүйлийг хэрэглэх үзэл санаа нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих”, “Монголдоо үйлдвэрлэе” гэхчлэнгийн албан ёсны нэртэй. Хамгийн сүүлд байгуулагдсан Засгийн газар “Монголдоо хийдэг юмыг гадаадаас авахгүй” тухайгаа тунхагласан нь үүний шинэхэн жишээ. Цоо шинэ ч юм биш. Үе үеийн Засгийн газруудад “гадаадын өндөг авахгүй байх” тухай, “зөвхөн монголдоо ургасан улаан буудайн гурил идэх” тухай яриа байнга өрнөдөг. Эдийн засгийн хүчирхэг байдал гэдгийг зөвхөн хэрэгцээгээ өөрөө хангаж амь зуух, импортгүйгээр оршин тогтнохыг ойлгодог.

Бүхнийг нэг хүнд зориулж нэг ширхгийг үйлдвэрлэж ирсэн мянганы дадал өнөө ч хэвээрээ. Зам даган эгнэсэн олон гуанзны хуушуур, цуйван, бууз гэсэн ижил цэс, сумын төвийн бараг айл болгоны үүдэнд шовойх ижил бараатай ТҮЦ-үүд, зурагтын хэдэн зуун суваг , гурван сая хүнтэй улсын 20 орчим өдөр тутмын сонин… энэ бүхэн өөртөө юм бүхэнтэй байх гэсэн нүүдэлчний араншин. Нүүдэлчний шалгуураар “Унах унаатай, саах үнээтэй, ачих тэмээтэй” байх учиртай явсан монголчууд өнөөдөр “Хүнээс юугаараа дутах вэ гээд нэг зурагтын сувагтай”, “Олны жишгээр, өдөр тутмын сонинтой”, “амьтны нүдэнд зүгээр юм гээд нэг уурхайтай”, “арга ядахад лицензтэй” явахыг хүснэ. Хувьцаат компанийн даржин, өр авлагатайг эс харгалзан 50+1 хувийг эзэмшихийг хүснэ. Төр ард түмэн хоёрт ямар ч ялгаа энд харагдахгүй.

Зургадугаарт.Бэлчээрээ харамлах үзэл санаа нь хүчтэй хэвээр. Гадаадын хөрөнгө оруулалтыг баялаг үйлдвэрлэх салбарын хамтын ажиллагаа гэдэг утгаар бус бэлчээрт нь айлын мал орж байгаа утгаар харж гадуурхдаг. Үнэхээр ч мянга мянган жил монгол хүний эзэмшил бэлчээр дээр орж ирсэн бусдын хөрөнгө бэлчээрийн хомсдол үүсгэж, туурын зуданд өртүүлж ямагт гай тарьсаар ирсэн билээ. Монгол орныг өнөө нөмөрсөн эдийн засгийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг айлын мал сүрэг бэлчээрт орсны нэгэн адил үзэж хөөн явуулсны гор мөн.

Тусгаар тогтнолын үзэл санаа ба эх оронч сэтгэлгээ нь чухамдаа дур зоргын авир ба бэлчээртээ гадны мал сүрэг (гадаадын хөрөнгө оруулалт) оруулалгүй харамлан нөөцлөх сэтгэлгээн дээрээ тулгуурлаж байгаа. Эдийн засгийн хараат бус байдал, улс төрийн бие даасан бодлого зэрэг нь хоёрдугаарт тавигдаж, бүрэн бүтэн бэлчээр нутаг бол тусгаар тогтнол гэж ойлгодог. Энэ үзэл санааны тугийн дор Эгийн голын усан цахилгаан станцын Малайзын болон Хятадын хоёр төсөл, Дорнод бүс дэх Арева компанийн ураны хайгуулын төсөл, Тамсагт нефьт хайсан Соко, Таван толгой дахь Рио Тинто, Төмөр замын өргөн нарийн цариг …гээд Монголын эдийн засгийг сэргээж чадах олон төсөл амьсгал хураасан бөлгөө.

Долдугаарт, Өөрсдийнхөө хэн нэгний манлайллыг хүлээн зөвшөөрөх дургүй учраас алс холын хүчирхэг нэгний ивээлд, дотооддоо хэн хэнээсээ илүүрхэх юмгүй оршин суух сонирхолтой. Ер нь бол өөрсдийнхээ хэн нэгний гарт байснаас Монгол нутагт ирээд суучихгүй, холоос удирдаж залаад байдаг тийм “ах”-ын эрхшээлд байх сонирхолтой. Энэ байдлыг нь Манжийн ноёрхол, Зөвлөлтийн эрхшээл тодорхой утгаар хангаж байсан. Монголчуудын, ялангуяа зонхилох ястан болох халхуудын энэ байдлыг сайн мэдэх Зөвлөлтүүд БНМАУ-ын удирдагчийг ХХ зууны эхний хагаст нутгийн зүүн хязгаараас, сүүлийн хагаст баруун хязгаараас тус тус сонгон томилж байсан ч байж мэднэ.

ХХ зууны төгсгөлд хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны нийтлэг замд орсон монголчууд “гуравдагч хөрш” хэмээх гадаад бодлого тунхагласан нь чухамдаа Манж, Зөвлөлтийн орлогчийг далайн цаанаас (ирээд нутаглачихгүй_ холоос ивээх) хайж эхэлсэн хэрэг байлаа. Харамсалтай нь орчин цагийн хамтын ажиллагаа ашиг сонирхлыг нэгдлийг бий болгодон “хөрөнгө оруулалт” гэдэг ойлголтыг монголчууд “Бэлчээрт айлын мал орох” процессоос ялгахтай үгүйтэй байгаа нь “Гуравдагч хөрш”-ийг нь үргээгээд байгаа билээ.

Наймдугаарт, Өнгөрсөн түүхээсээ сургамж авах сонирхолгүй, туулж өнгөрүүлсэн гай зовлонгоо дахин туулахгүй явахыг эрмэлзэхийн оронд түүнийг ган зудын нэгэн адил дайраад өнгөрөх зовлон, харин хэзээ хаана таарахыг хувь тавилан мэднэ, азтай явбал ахиад тийм зүйл болохгүй гэдэг утгаар хардаг. Ийм учраас өнгөрсөн(хувьсгалт хүчирхийллийг шүүмжилсэн, социализмыг буруушаасан г.м) тогтоцын мөн чанарыг шүүмжилсэн үзэл санаа нийгмийн зүгээс дэмжлэг авах нь бага байдаг.

Есдүгээрт, орчин цагийн даяаршсан ертөнцийн суртал ба үнэт зүйлд хандах хандлага нь нүүдэлчин хэвээрээ. Энэ нь аливаа үзэл суртал, шашин мөргөл суртахуун болгон шингээж авдаггүй, харин дагасан зөвшөөрсөн байдал үзүүлж байгаад ашиг унагах, хожих үзэл санаа юм.

Хүний түүхэнд монголчуудаас хандивласан хувь нэмэр дотор шашны хүлцэл ордог ба Хархорум хотноо буддист, загалмайтан, лал мөргөлтнүүд эрх тэгшээр цэц булаалдаж байгааг Рубрук тэмдэглэсэн байдаг. Бас албан ёсоор загалмайн несториан мөргөлтэй гэх Мөнх хаан далны ясаар мэргэлүүлж, бөө буулгаж, тэнгэр хилигнүүлсэн гэмтнийг тэдний оролцоотойгоор “илрүүлэн” гэсгээж байгааг ч дурьджээ.

Түүнчлэн, ХХ зууны наяад онд Улаанбаатарт судалгаа хийсэн, Польшийн Краковын Их сургуулийн социологийн экспедиц Монголд судалгаа хийгээд, монголчууд марксизмыг шашин болгоод буддизмын оронд шүтэн сүсэглэдэгийг тодорхойлжээ. Яг л Мөнх хаан өөрийгээ нестор загалмайтан гэж “бүртгүүлчихээд” бөө буулгаж суусан шиг ХХ зууны монголчууд Маркст мөргөдөг гэж бүртгүүлчихээд дагуул (Зөвлөлтийн) боловч тусгаар тогтнол, өнгөц(социалист) боловч иргэншил хотшил хожоод гарсан билээ.

“Нэг нь биш ч гэсэн нөгөө нь тус болох байлгүй” гэсэн бодлоор, өглөө гарч Гандан хийд дээр засал хийлгээд, өдөр нь Христийн цуглаанд дээр очиж Ертөнцийн эзнийг магтан хандив хүртээд, орой нь бөө буулган муу зүгийн юмсыг хөөлгөдөг монголчууд олон. Гандантэгчинлэн хийдийн томоохон санваартны яриагаар бол, жил бүр эцэг эх, эсвэл найз нөхдөөрөө дамжуулан тус хийдээр засал номоо уншуулдаг Загалмайн пасторууд нэг биш гэнэ.

Анимизм, бөө мөргөл, шарын шашин, дээр нь төр холилдсон ёслолын жишээ нь өнөөгийн уул овооны тахилга юм. Төрийн тахилгатай 10 орчим уул байдаг ба улсын Ерөнхийлөгч тэнд очиж мөргөн ард түмэндээ аз жаргал, улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн засгийн өсөлт зэргийг гуйдаг протоколтой билээ. Уул овоо, далдын шидэнд гүн итгэж, шашин нь итгэл үнэмшил өдөр тутмын суртал нь болоод байгаа юм биш, “за нэг их гарзтай юм биш, итгэсэн гээд мөргөчихвөл тус болчих юм билүү” гэсэн нүүдэлчний араншин.

Харамсалтай нь орчин цагийн даяаршсан дэлхийн үзэл суртал, арилжаа бизнесийн ёс суртахууныг нь яг ийм утгаар хүлээн авч, дагасан байдал үзүүлж байгаад ашиг хүртэх хандлага нь гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг үргээх нэгэн шалтгаан болж байна.

Гэвч, иргэншсэн ертөнцийн дүрэмтэй зөрчилдөн зөрчилдөн амжилттай иргэншиж хөгжиж яваа монгол орны урагшлах замын нэгэн нууц нь бас өнгөрсөн үетэй холбогдоно.

Нүүдэлчин монголчууд шинэ орчинд ямарч эргэлзээгүй дасч, урьд үзээгүй дадал зуршлийг эрээлэлгүй өөриймшүүлдэг уламжлалтай. Өчигдөрхөн халуун нар шарж байсан хорвоо өнөөдөр цас шуурч байхтай дасч, дэлэгнэн дэлгэрч байсан дэлхий өнөө гандан шарлахтай эвлэрч, үзэж дасаагүй бэлчээрт хоромхноо нутагшиж явсаар дассных буйзаа. Яг л ХХ зууны гучаад оны хувьсгалт засаглалыг “Өө, шашингүй болж байгаа юмуу, ойлголоо” гээд яг л ган зуд ирсэн мэт хүлээн аваад тэвчин туулсан шигээ, зах зээл, ардчиллыг “өө, ардчилж байгаа юм уу, ардчилъя, ардчилъя”, “Зах зээлд орсон уу, яадаг гэнэ ээ. Сураад дагая” гэсэн байдлаар, хувь тавилан хэмээн эргэлзээнгүй хүлээн авсан билээ.

Манай өнөөгийн нийгмийн гол бэрхшээл нь богино хугацаанд өнгөц нэвтэрсэн иргэншил даяаршлын хальс ба түүнийг түр зуурын үзэгдэл байдлаар хүлээн авсан нүүдэлчний хандлагын зөрчилд оршиж байна.

Монголчуудын амьдралд иргэншил даяаршил нэвчин шингэх хэрэгтэй байна. Харамсалтай нь, цагийн байдал эргэхэд зах зээлээ орхих, даяаршлаа орхиод хаашаа ч юм бэ явахад бэлэн байгаа явдал юм.

Гадна талаасаа танигдахын аргагүй өрнөджсөн ч нүүдэлчний зөн совин, асуудалд хандах өнцөг, түүнийг шийдэх аргачлалаасаа салж чадаагүй тал нутгийн баатрууд гэсэн үг. Энэ өнгө будгийн цаад мөн чанарыг хөрөнгө оруулагчид, хамтрагчид, түншүүд олж харахгүй, ойлгохгүй, мэдрэхгүй байгаа нь бүр ч харамсалтай байна.

Хачирхалтай нь, нүүдэлчний дадал, далд совин нь орчин үед олж авсан мэдлэг, мэдээлэл боловсролыг нь давамгайлсаар байгаа нь сонин бөгөөд нийгмийн сэтгэлзүй, массын психологи судлаач нарын хариулах асуулт буй заа. Магадгүй мэдлэг, мэдээллийг ч гэсэн цаг улирлын нэгэн адил түр зуур хэрэг болоод өнгөрдөг туршлага гэж хараад байна уу?

Тал нутгийн дүрэмтэйгээ оршсоор байх уу, монголчууд? Талын хуулиар амьсгалсан сэтгэлгээ, даяаршил, хотшил цаашдаа яаж хоршихыг би мэдэхгүй. Минийхээр бол XXI зууны “Монголын нууц товчоо” бол энэ.

Монгол судлал хөгжиж байгаа нь сайхан байна. Гэхдээ судалгааны гол чиглэл Монголын их гүрэн, Чингис хаан эсвэл ардын өв уламжлал руу голлон хошуурч байна. Харин уржигдрын нүүдэлчин, өчигдрийн социалист хөдөлмөрийн бригадын гишүүн, харин өнөөдөр Азийн төв дэх гол ардчилагч гэгдэж байгаа монголчуудын иргэнших процесс судалгаанаас гадуур цагаан толбо маягтай байна.

Хувь хувийн ашиг сонирхлыг илэрхийлэгч нүүдэлчин малчнаас нийтлэг үнэт зүйлстэй иргэний нийгмийн салшгүй хэсэг болохын төлөөнөө хийж буй “их нүүдэл” ч судалгаанаас гадуур байна.

Монголын орчин цагийн энэхүү “НУУЦ ТОВЧОО”-г нээж, Монголчуудын маргаашийн хөгжлийн хандлагыг тодруулах үйлст та бүхнийг илүүтэй оролцохыг уриалж байна.

Энэ асуултад хариулт хайж ядаж байгаа өчүүхэн хүнд тус болбол баярлана.

Анхаарсан явдалд баярлалаа

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Өнөө маргаашдаа буюу 8-р сарын 25,26-ны өдрүүдэд төв, говь, зүүн аймгуудын нутгаар бороо, уулаараа хур тунадас орж, сэрүүснэ. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шижилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Биеийн тамиржиж буй улс” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Тухайлбал, Дорноговь аймгийн Мандах сумын Хаан банкны салбарыг дээрэмдсэн хэргийн тухай эрэн сурвалжлагыг нэг болон долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар УИХ-ын гишүүн Л.Энхболдтой эдийн засгийн асуудлаар хийсэн ярилцлагыг сонирхон уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Биеийн тамиржиж буй улс” гэсэн нийтлэл хэвлэгдлээ.

Баримт, үйл явдлын зургаадугаар нүүрэнд “Японоос машин авчирч өгнө гэж зуу шахам хүнийг залилжээ” гэсэн гарчигтай мэдээллийг сонирхон хараарай.

12 дугаар нүүрний “Багш” буланд гарсан II сургуулийн матемаикийн ахмад багш Г.Баянбаттай ЕБС-ын боловсролын систем, мөн хувийн ажлын арга туршлагын талаар ярилцлагыг хүлээн авч уншаарай.

13 дугаар нүүрний “Соёл, Урлаг” буланд Монголын хошин урлагийн ууган хамтлаг болох “X-ТҮЦ” продакшны жүжигчидтэй тоглолтынхон үеэр хийсэн сурвалжлагыг сонирхон уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна

Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна зурган илэрцүүдЗасгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа.

Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган тн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тн цэвэр хүнсний улаан буудай шаардлагатай байдаг. Балансаас харахад 2016-2017 оны гурилын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр байгаа аж.

Ургац хураалтын ажилд 6 мянган тн шатахуун шаардагдах тооцоо байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж салбарын сайд мэдэгдлээ. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж, хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Categories
мэдээ улс-төр

Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжих гурван төсөл байна. Барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс, улсын комисст хүлээлгэн өгсөн 2, гэрээ хүчин төгөлдөр болж барилгын ажил явж буй 7, гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа нь болоогүй 4, концессын гэрээ байгуулаагүй 2, тогтоол албажаагүй 2, барих-ашиглах-шилжүүлэх эрхтэй 3, ажил эхлээгүй 7 төсөл байна хэмээн танилцууллаа.

Автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийх, төслүүд улсын хөгжлийн төлөвлөлттэй нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай уялдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох яам, газруудын төлөөллийг оролцуулан байгуулж, үр дүнг нь энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

Түлэнхийн төв шинэ зурган илэрцүүдЗасгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо. Мөн Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлж, Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм. Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Өнөөдөр буюу наймдугаар сарын 24-нд Засгийн газрын танхимд болж өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай болоод зарим томилгоог хийлээ.Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын санаачлан боловсруулсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд үзэл баримтлалын хувьд дэмжиж, зарим тооцоо судалгаа, хэрэгжүүлэх хугацааг тодруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн газрын тосны хайгуулын “Эргэл XII” талбайд Ашигт малтмал, газрын тосны газар болон “Smart oil investment limited” ХХК-ийн хооронд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг тус газрын дарга Б.Баатарцогтод олголоо.

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, төслийг УИХ баталбал мөрдөж эхлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр тогтоох саналыг уламжлахаар тогтлоо. Харин эрүүл мэндийн салбарт Засгийн газрын 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний IV хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг танилцууллаа. Хөтөлбөрийн шинэчилсэн хувилбарыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж танилцуулахыг түүнд даалгалаа.

Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Малын эдгээр өвчний гаралт, тархалтын талаар яаралтай судалж, хуулийн тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээ авах санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Шадар сайд болон ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.

Томилгоо

Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг,

Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо.

Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Эх нялхасын баруун урд уулзварыг түр хаана

МҮОНРТ-ийн 2ф300 мм-ийн 65 метрийн хос дулааны шугамыг шинэчлэх ажилтай холбогдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд уулварыг 2016 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагаас наймдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хаах ажээ. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэддээ өөр замыг сонгон зорчихыг мэдэгдлээ.