Categories
мэдээ нийгэм

Намъянжу хотын хүүхдүүд Улаанбаатар хотод зочилж байна

Нийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр буюу наймдугаар сарын 25-нд БНСУ-ын Намъянжү хотын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Улаанбаатар Намъянжу хотуудын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрт энэ жил 11 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдүүдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Тодорхой хугацаанд Монгол орны соёл, уламжлал, цаг агаар, үзэсгэлэнт байгальтай танилцуулах боломжийг энэхүү хөтөлбөр Та бүхэнд олгож байгаа юм. Тиймээс төлөвлөсөн хөтөлбөртөө сайн хамрагдаж, очоод үе тэнгийнхэндээ Монгол орныг сайн сурталчлаарай” гэлээ. Хүүхдүүд Улаанбаатар хотод долоо хонож, нийслэлийн онцлог бөгөөд түүхэн дурсгалт газруудтай танилцах юм байна. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Намъянжу хотын Атлетик, залуучуудын төлөөх хэлтсийн дарга Чарльз Ү нар байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“1000 цүнх”аян өнөөдөр хаалтаа хийлээ

Монголын банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэн нийслэлийн ядуу бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх зорилгоор “1000 цүнх” аяныг эхлүүлсэн юм. Энэхүү аяны хүрээнд 100 хорооны 14 наснаас доош 1000 хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийг иргэдийн хандив дэмжлэгийн тусламжтайгаар цуглуулжээ. Хичээлийн хэрэгсэл бүхий цүнхний зардал 35000 төгрөг байхаар тооцолжээ. Энэхүү арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.

Зохион байгуулагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дарга Оюунчимэг “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна. Үүнийг бусад компануудыг уриалж манай танхимын дэргэд байгаа жижиг үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компануудыг уриалж оролцлоо. Хүүхдийн иж бүрэн хичээлийн хэрэгсэл өгч байгаа маань эцэг эхчүүдийн ачааг бас хөнгөвчилж байгаа хэрэг юм. Их орлогтой байна уу, бага орлоготой байна уу хамаагүй бүх хүүхдүүд ижил тэгш сураасай гэсэн зорилгоор энэ цүнхнүүдийг өгч байгаа юм. Есөн дүүрэгтэй хамтран энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа” гэв.

Мөн энэхүү арга хэмжээнд ач зээ нараа дагуулан ирсэн Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Б.Цэндсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрээр “Хорооноос охиныг маань 1000 цүнх аянд оролцох урилга өгсөн. Тэгээд энд ирээд байна. Эмээ нь 11 хүүхэдтэй. Ач зээ нар нийлээд 100 гаруй хүн болсон. Энд хоёр айлын хүүхдүүд нь явж байна. Би энэ охиноо таэквондогаар хичээллэхэд нь их дэмждэг. Охин маань Азийн тэмцээнд аварга болж алтан медаль авсан. Урьд нь Монгол улсын аварга болж байсан. Энэ жил Сүхбаатар аймагт зохиогдсон тэмцээнд оролцож бас алтан медаль авсан. Сүхбаатар явахад нь багш нь хоёр зуун мянгаар авч явсан. Дөрөвдүгээр сард ОХУ-ын Буриадад улсын тэмцээнд явж алтан медаль хүртсэн. Сая хоёр зуун мянган төгрөгөөр Бээжин явуулсан. Эмээ нь тэтгэврээ бөөндөөд охиноо явуулсан. Миний охин бас сургуулийнхаа шатрын аварга” гэлээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд ЛГБТИ хүмүүсийн жагсаал болно

ЛГБТИ төв төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлээ.

Хурлыг Германы соёлын байгууллага болох Гёте төвтэй хамтран зохиосон бөгөөд “Тэгш эрх бахархлын өдрүүд“ соёлын хөтөлбөрийг зохион байгуулахаар болсноо зарлалаа. ЛГБТИ буюу лесбиян, гей, бисексуал, трансжендэр, транссексуал, интерсекс хүмүүсийн эрхийн төлөө хөдөлгөөнөөс гарч ирсэн тэгш эрх, бахархлын үйл ажиллагаанууд дэлхийн ихэнх оронд 1960-аад оноос хойш зохиогдсоор, уламжлалт хүний эрхийн төлөө баяр болсон байдаг бол энэ жил Монголд дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдах аж.

Тус соёлын хөтөлбөр нь жендерийн ялгаатай байдлыг хүндлэх, үл ялгаварлах, хүн бүрийн хүний эрхийг хүндлэхийг нийгэмд уриалах, ЛГБТИ хүмүүсийн талаар үнэн, зөв мэдээллийг нийгэмд хүргэх зорилготой гэнэ. Энэ жилийн “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн үйл ажиллагаанд кино найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киног наймдугаар сарын 27-ны өдөр гаргахаар болсон байна. Мөн “Цэнхэр Тэнгэрийн Цаана” ЛГБТИК кино наадам, “Эрхийн төлөө урлаг” мультмедиа үзэсгэлэн гэх мэтчилэн хөтөлбөрүүд наймдугаар сарын 26-наас есөн сарын 4-ний өдрүүдийн хооронд зохиогдохоор болжээ.

Яамдаас ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтыг бүхэлд нь хориглосон тушаалыг Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын яам 2013 онд, Эрүүл мэнд Спортын яам 2014 онд гаргасан. Үндсэн хуульд зааснаар иргэд албан байгууллага тайван жагсаал цуглаан хийж болно гэж заасны дагуу Соёлын хөтөлбөрийн хүрээнд Тэгш эрхийн, төлөө алхалт зохион байгуулахаар болсон. Гэвч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газараас хориглосон тушаал ирсэн байна. Гэсэн ч тэд соёлын хөтөлбөрийн нэг хэсэг болох Тэгш эрхийн, төлөө алхалтыг хийнэ гэдэгээ мэдэгдсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Автозамчид Сангийн сайдад шаардлага хүргүүллээ

2015 онд Монгол Улсын хөгжлийн банкнаас санхүүжих “Гудамж төсөл”-ийн хүрээнд Автозамын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний АЗЗАТӨХК-иуд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байна.

Энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа харъяа газрын удирдлагад шаардлагыг хүргүүлжээ. АЗЗАТӨХК-иудад шаардлагатай нэмэлт хөрөнгийг 2015 оны хоёрдугаар сард УИХ-ын 93 тоот тоггоолоор төсвийн тодотголд тусган шийдвэрлэхээр болсон ч одоо хэр нь шийдэгдээгүй аж.

Тэд үүнээс болж өрийн дарамтад орсноор эд хөрөнгөө хураалгаж, үүдээ хаалгаа барихад хүрсэн хэмээн мэдэгдлээ.

Иймд АЗҮЭХ-ноос дараах шаардлагыг УИХ-ын гишүүд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн сайд Д.Ганбат нарт тус шаардлагийг хүргүүлж байгаа аж.

Шаардлагад:

“Монгол Улсын авто замын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг, замчдын эрхийг хамгаалах түр хорооноос 2016 онд улсын чанартай авто зам засвар арчлалтын ажилд 55,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн техник здийн засгийн үзүүлэлтийг үндэслэн төсөвлөсөн. Үүнийг төр засгаас 8,0 тэрбум төгрөгөөр төсөвт тусган баталсан. Товчоор хэлбэл төсвөөс авто зам засвар арчлалтын ажилд төсвөөс олгохоор баталсан найман тэрбум төгрөг бол энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 28 компаний 1000 ‘ажилтны цалинд ч хүрэхгүй. Ийнхүү хүрэлцээгүй, танасан төсвийн хор уршгаар замын компаниудын үйл ажиллагаа удааширч улмаар өрийн дарамтад орлоо. Мөн 180-300 мянган төгрөгийн цалинтай замчид энэ хэмжээний цалингаа ч авч чадаагүй хохирч байна. Энэ талаар 2016 оны 8 сарын 17-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн тухай Сангийн яамнаас бидэнд “амаар” мэдээлэл өглөө. Иймд төреөс хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан замын ажлыг хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөх.Монгол Улсын 2015 онд хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжзэ, барилга байгууламжийн жагсаалтаар батлагдсан Тудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн хувийн өмчит 22 компанид 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынх нь санхүүжилт болох 7,5 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Б.УЯНГА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхтөр: “Эрдэнэс Таван толгой”-г шалгах ажлын явцыг эхлүүлээд удаагүй байхад ажлаа өгөхөөр боллоо

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр зурган илэрцүүдШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өмнө нь ШӨХТГ-ын дарга байсан Б.Лхагвааг томилсон. Д.Мөнхтөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд тус газрын даргаар томилогдсон юм. Томилгоотой холбогдуулж Д.Мөнхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Тэрээр “ Есөнсарын хугацаанд агентлагийн дарга, улсын ерөнхий байцаагчаар ажиллалаа. Энэ хугацаанд тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлсэн. Үүнээс 15 ажлыг онцлох байдлаар хийсэн байна. МонголУлсын Засгийн газраас хэрэглэгчийн жил болгон зарлаж, Үндэсний хөтөлбөрийг боловсруулж, энэ байгууллагыг стратегитэй болгож, хэрэглэгчийн хуулийг шинэчлэн УИХ-д өргөн барьж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Мөн ШӨХТГ-ыг байртай болгох ажлыг эхлүүлж, байрны шав тавьсны дотор хамтын ажиллагааг өргөжүүлж, гадны олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд гаднаас 6 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Торгохоос илүүтэй зөвлөн туслан дэмжих чиглэлийг хэрэгжүүлж, мөн улсын төсөвт 6 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл ноогдууллаа. Өрсөлдөөний хуулийг шинэчлэх ажлыг эхлүүллээ. Мөн бензиний үнийг түүхэндээ анх удаа 300 гаруй төгрөгөөр буулгаж чадсан. Энэ жилийн оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй болсон. Хэрвээ сургалтын төлбөр нэмэгдэх юм бол их, дээд сургуулиудад хатуу хариуцлага тооцох болно. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХХК-ыг шалгах ажлыг эхлүүллээ. Харамсалтай нь “Эрдэнэс Таван толгой”-г шалгах ажлын явцыг эхлүүлээд удаагүй байхад үед миний бие ажлаа өгөхөөр боллоо. Дараагийн Б.Лхагва даргыг хүрэлцэн ирж байгаад амжилт хүсч байна. Энэхүү хариуцлагатай ажлыг хийхэд дэмжсэн Монгол Улсын шадар сайд асан Д.Оюунбаатар болон надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын удирдлагуудад, намын гишүүддээ талархаж байгаагаа хэлмээр байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ын “Сургуулийн автобус”-уудад шалгалт хийж байна

Замын цагдаагийн газар 2016-2017 оны хичээлийн жилийг угтаж Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, илэрсөн зөрчил дутагдлыг арилгуулан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын “Сургуулийн автобусанд тавигдах стандарт”-ыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх ЕБС-ийн “Сургуулийн автобус”-уудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Тээврийн газартай хамтран наймдугаар сарын 25-өөс 28-ны өдрийн хооронд үзлэг шалгалтыг хийж байна.

Шалгалтын явцад 55 сургууль, 4 цэцэрлэгийн132 хүүхдийн автобусыг шалгах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Болортуяа: Амьтны хүйн холбоо, зөөлөн дулаан хайрыг мэдрүүлэх зорилгоор үзэсгэлэнгээ гаргасан

Зураач М. Болортуяагийн бие даасан хоёр дахь үзэсгэлэн өчигдөр буюу 24-нд ‘’Blue Moon’’ төвийн нэгдүгээр давхарт нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн ирэх сарын дөрвөнийг хүртэл үзэгчдээ толилуулах аж. Ойролцоогоор 27 бүтээл тавигдсан байна.

Зураач М.Болортуяа нь СУИС-ийн зургийн анги төгсөж ,сэргээн засварлагч мэргэжил эзэмшсэн тэрээр уран бүтээл туурвихаас гадна шинжлэх ухаан технилогийн ахлах сургуулийн зураг дизайны багшаар дөрөв дэхь жилдээ ажиллаж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр түүнтэй уулзаж уран бүтээлийнхэн талаар сонирхлоо.

Тэрээр “Эхний үзэсгэлэнд маань амьд харилцаа байгаагүй. Энэ удаад би чинь Монгол улсын иргэн хүн ,мөн зураач тийм болхоор миний “Wikipedia”-ийн хайлтанд яагаад монгол амьтадын зураг байдаггүй юм гэсэн бодлоор амьтадын тэр дундаа амьтны хүйн холбоог зөөлөн дулаан хайрыг мэдрүүлэх зорилгоор зориуд гаргасан үзэсгэлэн юм.

Энэ удаагын үзэсгэлэнгийн дутагдалтай тал нь биологчтой судлаачтай хамтарч ажлаагүй,тодорхой хэмжээний байгаль амьтдын антом хөтөлбөр талдаа алдаатай зүйлс байгаа гэж бодож байна. Цаашид хэрвээ хамтарч ажлах санал ирэх юм бол Монголдоо нэн ховордож байгаа амьтдын төрөл зүйлийн үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.

Дараагийн удаад эх орныхоо түүхэн сэдэврүү орж тэр дундаа жил болгон гаргаад байдаг хөнгөн сэдэв сонгохгүйгээр төлөвлөөд байгаа , одоогийн байдлаар судалгааны ажилдаа орчихсон байгаа” гэлээ.

Б.МӨНГӨНСОР

Б.УЯНГА

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан хийлээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зурган илэрцүүд

Өчигдөр буюу наймдугаар сарын 24-нд Хойд Солонгос улс баллистик пуужин Японы тэнгис рүү харвасантай холбогдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан хийлээ. Хуралдааныг Япон, Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгос зэрэг гурван улсын хүсэлтээр хийсэн бөгөөд уг хурлаар зарим асуудлыг хаалттай хэлэлцжээ. Түүнчлэн дээрх гурван улсын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяныг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргахыг хүссэн байна. Дөрвөн өдрийн өмнө эхэлсэн Өмнөд Солонгос болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Хойд Солонгос улс эсэргүүцэж пуужин харвасан гэх ба нөгөө улсуудын талаас уг сургалтыг “өөрийгөө хамгаалах” зорилготой гэж зарлаж байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд нарын 48 хувь нь ХОМ мэдүүлжээ

ХОМ зурган илэрцүүд

Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар Засгийн газрын гишүүд ХОМ-ээ бүрэн өгөөгүй байна. Тодруулбал, наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

ШЕЗ-өөс УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ

Засгийн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг танах тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө хэмээн үзжээ.