Categories
мэдээ улс-төр

М.Энхболд: Төсвийн алдагдал нь мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой

М.Энхболд УИХ зурган илэрцүүдМонгол Улсын Их Хурал ээлжит бус чуулган нээлтээ хийж, Улсын Их Хурлын дарга чуулганы индэр дээрээс улс орны нөхцөл хүндхэн байгааг онцолж байв.

Гэхдээ тэрээр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтоосний үндсэн дээр хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоох, хямралаас гарахаар Монголын төр засаг ажиллаж байгааг онцолсон юм. Ийнхүү Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн Улсын Их Хурлын даргын үгнээс онцлох 20 ишлэлийг хүргэж байна.

1. Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

2. Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүнд, хямралын шинжтэй байна.

3. Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, эдийн засгийн өсөлт оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна.

4. Төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, төгрөгийн ханш тасралтгүй суларч, хүн амын худалдан авах чадвар буурсаар байна.

5. Нэгдсэн төсвийн орлого сүүлийн жилүүдэд 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн.

6. Монгол Улсын нэгдсэн төсөв 4 жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь төсөв санхүүгийн алдаатай бодлого, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой.

7. 2016 оны 7 дугаар сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгт хүрчээ.

8. Улсын эдийн засаг, санхүүгийн байдал төсөөлж байснаас хэд дахин хүнд байгааг Засгийн газар, Сангийн яамнаас гаргасан мэдээллээс амархан дүгнэж болохоор байна.

9. 2011 онд манай улсад 4,6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ тоо жил дараалан буурсаар 2016 оны эхний 6 сарын байдлаар 35 сая ам.доллар болжээ.

10. Гадаадын хөрөнгө оруулагч нарын эрх ашиг, Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалах нь Монгол төрийн олон улсын тавцанд хүлээсэн үүрэг.

11. Манай улсын иргэд өндөр боловсролтой, нээлттэй эерэг хандлагатай, чадварлаг ажиллах хүчинтэй, өрсөлдөөний зардал багатай зэрэг давуу талуудтай.

12. Тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, хямралын шалтгаан, нөхцөл байдлыг бодитой үнэлэн, тогтооно.

13. Хямралыг эдийн засаг, нийгэм, ард түмний амьдралд аль болох хохирол багатайгаар даван туулах, эдийн засгийн бууралтыг зогсоохоор Монголын төр ажиллаж байна.

14. Санхүү, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр бодлогын шинэчлэл, зорилт, арга хэмжээгээ тодорхойлох нь бидний өмнө байгаа амин чухал асуудал юм.

15. Хямралыг даван туулах цогц арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхлэхэд 2017 он шийдвэрлэх жил.

16. Төсвийн зарлагын шинэчлэлийг эхлүүлэх, төсвийн сахилга, хариуцлагыг чангатгах, зардал, үр өгөөжийн зохистой харьцааг хангах нь чухал.

17. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, төсвийн тусгай шаардлагыг ханган биелүүлэх, эдийн засагт үзүүлэх өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн өрийн удирдлагын стратегийг тодорхойлон хэрэгжүүлэхэд 2017 оны болон дунд хугацааны төсвийн баримт бичгүүдийн бодлогын зөв шийдэл шийдвэрлэх үүрэгтэй.

18. Ю.Цэдэнбал агсаны түүхэнд гүйцэтгэсэн үйл хэргийг бодитойгоор авч үзэх, түүхэн тодорхой цаг үед гарсан гажуудлыг засаж, залруулах нь төрийн журамт үүрэг мөн билээ.

19. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн хангагдаагүй учир хуулиудыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах асуудлыг яаралтай хэлэлцэх талаар Засгийн газар санал ирүүлсэн.

20. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний эрх зүйн орчныг шинэчлэх зарим хуулийг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат: Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой

Ж.Эрдэнэбат зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд 10:00 цагаас эхэллээ. Чуулганы хуралдааны эхний хэлэлцэх асуудлаар Засгийн газар наймдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг батлах талаар Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүдийн асуулт, хариултыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг эмзэг бүлэг гэлтгүй бүх хүүхдэд олгох танай намын мөрийн хөтөлбөр бий. Энэ хүрээнд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгч болохгүй юу?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: МАН-ын мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно гэж тусгасан. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж эхний ээлжинд зорилтод бүлгийнхэнд олгоё. Дараа ээлжинд нийт хүүхдүүдэд нөхөж олгохоор хэлэлцэн шийдвэрлэсэн байгаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Манай улс 4.3 их наяд төгрөгийн төсвийн алдагдал энэ онд хүлээх гэж байна. Энэ бол улсын төсвийн тэн хагастай тэнцэх хэмжээний өрөнд орчихсон. Мөн өмнө нь авсан өр зээлээ төлөх хугацаа дөхөж байна. Энэ их өрийг яаж төлөх вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Энэ нь зарим талаараа зөв ч гэлээ боломжит орлогоо ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Газрын баялаг ард түмний өмч гэдэг эрхээ эдэлж чадахгүй байна. 900 мянган тонн газрын том импортоор авч байгаа гэтэл нэг сая гаруй тонн газрын тосны түүхий эд гадагш гаргаж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Өмнөх Засгийн газрын алдааг ярих юм бол хэрээ хэрээний харыг гайхав гэдэг болно. Тэгж ярих юм бол хадгаламж зээлийг хоршог хэдэн мянгаар нь дампууруулаад, нэг хүн гадаадад очиж казино тоглоод явж байсан асуудлыг ерөөсөө ярихгүй юм. Ардчилсан нам ганцаараа дампууруулчихсан юм шиг юм яриад байх юм. Би өөрөө амьд гэрч байна шүү. Яриад байвал ярих асуудал зөндөө бий шүү.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Үнэхээр өр төлбөр төлөх цаг ойртсоор байна. Засгийн газрын барьж байгаа бодлого бол дотоодын валютын нөөцөд халдахгүй, хямд эх үүсвэрээр өрийг солих бодлого барьж байна. Хямд эх үүсвэрээр өрийн эх үүсвэрийг олохын тулд гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан байх ёстой. Тэр ч утгаараа хөрөнгө оруулагч нартай уулзаж төсөл хөтөлбөр ярьж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг өргөн барьсан Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Дараагийн хэлэлцэх асуудлаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх илтгэлийг хууль санаачлагч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Толгод болгон сая сая жилийн өмнө Тэнгэр багандсан уулс байсан

Хурмастын үүлэн чөлөөнөөс наран гарах нь

Хуурамч юм шүү, цэцэгс минь, битгий инээмсэглэ

Хумисан далиа намар оройн цаг дор бүү задла

Хугарч нугарч, хөөрхий Цанцэцэг минь салхинд үхсэн…

Энэхүү шүлгийг агуу яруу найрагч Данзангийн Нямсүрэн Д.Ган-Очирт зориулан бичжээ. Тэрбээр өөрийн “Бясалгагч шүүдэр” шүлгийн номынхоо эхний хуудсан дээр энэ шүлгийг нийтэлсэн нь багшийгаа хүндэлсэн сэтгэлийн өчүүхэн илрэл мэт харагдана. Түүнийг уншигчид маань дуучин Т.Ариунаагийн “Хуучраагүй жинс”, Камертоны “18 нас”, “Монголын нууц товчоо” зэрэг дууны үгүүдийг зохиосноор нь сайн мэдэх юм. Ингээд та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Эрээнцавын Д.Ган-Очиртой хийсэн ярилцлагаа хүргэе.

Та “Монголчууд” гэдэг сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Энэ сэтгүүлээ танилцуулахгүй юу. Яагаад ер нь ийм сэтгүүл гаргая гэж бодсон бэ?

– Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн хүний хувьд албан байгууллага ч юм уу, аль эсвэл хэвлэлийн төлөөлөгч, сонинд сурвалжлагч, хэлтсийн дарга хийх нь надад тиймхэн санагдсан. Надад өшөө илүү ямар боломж байна. Үүнээс илүү өөрийнхөө чадал чинээгээрээ юу хийж болох вэ гэж бодсоны эцэст “Монголчууд” сэтгүүлээ гаргахаар шийдсэн. Дэлхийд таван том үндэстэн байдгийн нэг нь Монголчууд шүү дээ. Нэгдүгээр санаа нь энэ байлаа. Хоёрдугаарт “Би сэтгүүл гаргалаа гэхэд ямархуу сэтгүүл гаргаж болох вэ” гэдэг орон зайг харсан. Өнөөдөр нэлээд сэтгүүл монголд гарч байна. Тэр дундаа “Playboy”, “ National Geography”, “Cosmo Politian”гэх мэт дистрибютер сэтгүүлүүдийг би хувьдаа эсэргүүцдэг. Энэ сэтгүүлүүд монголд орж ирээд хэрэг байна уу үгүй юу. Өөрсдийнхөө баялаг түүхийг бүтээж өнгөрсөн цагийн агуу өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь надад илүү чухал. Тийм учраас угсаатны ёс зүй, түүх танин мэдэхүй, утга зохиолын сар тутмын сэтгүүл гаргаад явж байна. Энэхүү сэтгүүлийг гаргах гэж хоёр жил гүрийн ажиллаж байна. Сэтгүүл эрхлэн гаргана гэдэг нь санхүү мөнгө, боловсон хүчин, зураг материалаас өгсүүлээд нэлээд л их ажил болдог. Би ч сүүлдээ завгүй боллоо. Гэхдээ хэдий чинээ завгүй байх тусмаа энэ бол миний үүрэг гэж бодон зүтгэдэг дээ.

-“Монголчууд” сэтгүүлээ гаргахын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу?

-Өмнө нь би эссэ бодролын ном, шүлгийн номнуудаа гаргаад их завтай байлаа. Сэтгүүлээ гаргаж эхэлснээс хойш хөтөлгөө морьтой хүн шиг явъя гэж бодовч уран бүтээлдээ цаг зав гаргах нь хомс болж байна. Гэхдээ “Бодролын цонх” эссэний номоо дахин засварлаад өгүүллэгийн ном болгоод хэвлэлтэнд бэлдэж байна. Мөн гурван жилийн өмнөх “Бясалгагч шүүдэр” шүлгийн номоо дахин хянаж засаад гаргах гэж байгаа ч санхүүгийн асуудлаас болоод түр азнаад л байж байна даа.

Ном гаргахад санхүүгийн асуудал нь илүү хэцүү байдаг уу, аль эсвэл номныхоо санааг олох нь хэцүү байдаг юм уу?

-Утга зохиолч, яруу найрагчид бид бол үргэлж санаагаар баян явж байдаг. Тэрэнд бид санаа зовж түүртдэггүй. Манай зохиолч, яруу найрагчдын ширээний нүдэнд зөндөө л номнууд төгрөг мөнгөө хүлээгээд хэвтэж байдаг. Яагаад гэвэл цаг үе нь ийм болчихож. Санхүүгийн бэрхшээлээс болоод уншигчдынхаа гарт хүрч чадахгүй номнууд зөндөө байна. Цахим ертөнцөд дэмий юм уншаад суух, нэг сайхан ном уншаад суух хоёрын хооронд маш их ялгаа бий. Тийм учраас л монголын шилдэг зохиолч, яруу найрагчдын олон номыг гаргах хэрэгтэй. Уншигчдынхаа номын санг тасралтгүй баяжуулж байхын тулд бид үргэлж санаагаа чилээж байдаг улс. Жинэхэн уран бүтээлчид хувийн амбиц, нэр алдар гэх мэт зүйлсийн хойноос хөөцөлддөггүй. Энэ бол маш жижигхэн асуудал. Тийм болохоор европын утга зохиол, төв азийн утга зохиол хоёрын хооронд дэндүү их ялгаа байдаг. Яагаад гэвэл бид нүүдлийн соёл иргэншилтэй байсан учир суурин бичгийн өв соёл их багатай. Бидний өвөг дээдэс үр хүүхдүүддээ дандаа номоо цээжлүүлж ирсэн байдаг. Тиймээс бид цээж сайтай ард түмэн юм.

Танай гэр бүлтэй танилцаж болох уу?

-Би хоёр хүү нэг охинтой. Том хүү маань СЭЗДС-ийн 3-р курс. Оюутан цэрэгт татагдаад сая халагдаад ирлээ. “Оюутан цэрэг” гэдэг Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төслийг үнэхээр сайн төсөл гэж боддог. Залуучуудыг сургууль завсардуулахгүй эх оронч хүмүүжлийг олгож байгаа их зөв алхам гэж боддог.Манай эхнэр хувиараа бизнес эрхэлдэг манайх гэдэг эгэл жирийн л нэг монгол айл даа. Энэ зун манай сумын 60 жилийн ой болоод аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ Чулуун хороо сумандаа очоод ирлээ.

-Таныг агуу яруу найрагч Данзангийн Нямаа гуайн шавь гэдгээр хүн бүр мэднэ. Анх багштайгаа учирсан түүхээ яриач?

-Д.Нямсүрэн багш манай аав хоёр найзууд байсан. 1987 онд долдугаар ангид байхдаа албан ёсоор хадаг барьж багшдаа шавь орж байлаа. Тэр үед шүлэг бичээд аймгийн утга зохиол сонирхогч ах нараа дагаад гүйж явдаг хүүхэд байлаа. 1974 онд Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдахад аав ээж хоёр маань нэг нь малын эмч, нөгөө нь багшаар очсон юм билээ. Тэнд гал голомтоо бадрааж намайг төрсний дараах үеэс л манай аав Д.Нямсүрэн багш хоёр найзалсан юм байна лээ. Тэр үед манайхаар их орж гардаг байсан ч би хүүхэд болохоор огт тоодоггүй байлаа. Сүүлд нь утга зохиол, яруу найрагт хөл тавин орж ирэхэд багш маань намайг таниад “Өө чи чинь Даваасүрэнгийн хүүхэд үү” гээд л тосож авсан. Багш маань яруу найраг, хөдөө аж ахуй, одон гариг гээд бүхий л зүйлсийн талаар их сайхан ярьж өгдөг хүн байлаа.Тэгж л багштайгаа танилцаж түүнээс хойш тэнгэрт хальтал нь уулзаж учирч байнгын холбоотой явсан даа.

Ломбын Нямаа гуай “Хөөе Ган-Очироо дэлхий бумбын эринд шилжиж байна, яруу найргаа их бичээрэй” гэж хэлсэн гэдэг…

-Ер нь бол Бумбын эрин гэдэг маань амар амгалангийн эрин юм. Миний утга зохиолын мөнхийн эрэл хайгуул маань явсаар байгаад “Тэнгэр үзэл”, “Буддын философи” хоёр дээр тулсан. Тэгэхээр Монголчуудын тэнгэр үзэл, суурин иргэншилд шилжсэний дараах Буддын философи хоёр аль аль нь л хүний амьдралд чухал. Буддын философи нь суурин иргэншлийн энэхүү стресстэй нийгэмд бодож суугаад бясалгахад их хэрэгтэй болдог. “Тэнгэр үзэл” бол сая таван зуун мянган км хавтгай дөрвөлжин газар нутагтаа үйлчилдэг. Энэ бол их гайхалтай . Яагаад гэвэл хүний тархины орой дээшээ хязгааргүй нээлттэй байдаг. Бид тэнгэртэйгээ харьцаж нар сар, долоон бурхан одондоо өргөлөө өргөдөг ард түмэн шүү дээ. Бид дээшээ хардаг учраас л монгол гэр маань дээрээ цонхтой байгаа биз дээ. Үеийн үед оддыг гэрийнхээ тооноор л харж ирсэн. Буддын филосфоос бол яаж амар тайван амьдрах вэ гэдгийг л илүү суралцах хэрэгтэй.

-Та “Яруу найрагт өөрийгөө зориулаад явж байгаа маань сайн хэрэг” гэж нэгэнтээ дурсчээ. Таны амьдралын зорилго яг юу вэ?

-Би Монгол хүн болж төрсөн. Тийм болохоор буцан буцталаа Монгол нутагтаа амар тайван сайхан амьдрахыг бодох нь зүйн хэрэг. Гэхдээ юу бүтээж юу үлдээх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Би дааж давшгүй эдийн баялагаас илүүтэйгээр оюуны баялаг бүтээж олж авсан жаахан мэдлэгээ монголынхоо өв соёлд зориулж утга зохиол, яруу найргаар дамжуулан бусдад түгээх юмсан гэж боддог. Монголчууд “Огторгуй” гэдэг ойлголтыг “Огт оргүй” гэж үздэг. Тэгэхээр бүх юм огт оргүй болж байгаа биз. Энэ бол Нагаржунаагийн онол юм. Тэгэхээр оргүй юмыг ойлгоно гэдэг хэцүү. Энэ тухай миний шүлэгт байдаг. Бүх юм хоосон учраас чи хүсэх хэрэггүй, чи шунах хэрэггүй. Эцсийн эцэст бүх юм хумхийн тоос болох учраас үхлийг ч эхлэл юм шиг тэвэрч чадах тийм их тайвшрал бясалгалыг өөртөө бий болгох хэрэгтэй. Энэ л амьдралын маань зорилго юм.

Шүлэг, яруу найргийг бясалгал гэж хэлж болох уу?

-Үгүй, яг тэгж хэлж болохгүй. Одоо байгаа хэвшмэл, энэ их стресстэй амьдралын хэв маягаас ангид байлгаж чадаж байгаа нь л чухал. Зохиол бичнэ гэдэг нь өөрийнхөө гаргаж чадахгүй байгаа дотоод ертөнцөө илэрхийлж буй хэлбэр. Гэхдээ хүн бүр зохиолч биш. Зохиол бичлээ ч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бас хэцүү. Зөндөө л бичигч нар байна. Гэхдээ жинхэнэ зохиолч хүн бол төрдөг гэж би боддог. Зохиол, уран зураг, хөгжим гэсэн гурван сонгодог байдаг учраас л хүн амьтнаас ялгардаг. Тэгэхээр үүнийг хүн болгон хийх боломжгүй.

Авьяас байсан ч зарим нь түүнийгээ хөгжүүлээд авч явж чаддаггүй хүмүүс байна. Энэ юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?

-Үүнд ухаан хэрэгтэй. Эцэг эхийн суурь хүмүүжил маш чухал нөлөөтэй.Би эмээгээрээ байнга үлгэр домог яриулж өссөн. Хүн алдсан ч гэлээ өөрчлөгдөж бас болно. Үүний тулд муу зуршил, муу санаа бодол, атаа хорслоо хаях хэрэгтэй. Хаяад байх тусам л хүн гэгээрнэ. Тэрнээс биш түүнийгээ тээгээд л яваад байх юм бол чи донтож солиорч эхэлнэ.


Categories
мэдээ улс-төр

Арчилсан намын ҮЗХ ирэх сарын 16-д хуралдахаар боллоо

Арчилсан намын ҮЗХ ирэх сарын 16-д хуралдахаар боллоо зурган илэрцүүдАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 9 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагаас Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.


Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат:Төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг дэндүү хариуцлагагүй үйлдэл

Төсвийн тодотголын талаар өчигдөр УИХ ээлжит бус чуулган маш богино хугацаанд хуралдсан билээ. Тэгвэл төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат их бухимдангуй байлаа.

Тэрбээр “Төсвийн тодотголтой холбоотой өөрчлөлтүүдийг би дөнгөж өчигдөр авсан. Нөхцөл байдал эвгүй тавигджээ гэж харсан. Төсөв алдагдалтай байгаа нь ойлгомжтой. Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн уналт дөрвөн жил үргэлжилсэн нь үнэн. Эдийн засгийн хүндрэл бол АН-ын, МАН-ын гэж байхгүй, ард түмний эрх ашигтай холбоотой зүйл. Тиймээс үүнд улстөржиж, намынхаа явцуу эрх ашгийг бодооч гэдгийг би байнга хэлж байгаа. Өнөөдрийн орж ирж байгаа төсөв бол дэндүү хариуцлагагүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг бол дэндүү хариуцлагагүй үйлдэл. Та бүхэн хараарай. Орж ирсэн төсөв зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгөтэй холбоотой бүх зүйлээс татвар авна гэж байгаа. Энэ бол туйлын хариуцлагагүй бөгөөд харгис үйлдэл болж байна. Ард түмнийг ингэж хуурч болохгүй.

Над руу маш олон иргэд хандаж байна. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэдэг аймшигтай юм тавьж байна. 500 мкв байртай хүн жилд 18 сая төгрөг төлнө гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Бид асуудалд нухацтай хандах ёстой. АН байр сууриа илэрхийлэх ёстой.

Сангийн сайд улстөржих хэрэггүй, Сангийн сайдын ажлаа хийх ёстой. Ардын намын Сангийн сайдын ажил нэг өөр. Ардчилсан намын Сангийн сайдын ажил нэг өөр байгаагүй. Бид нэг л ижил зовлон туулж байгаа, гоншигнолгүй ажлаа хий. Тэгж ярих юм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН ч бидэнтэй хамтарч, Засгийн газар барьсан. Өнөөдрийн Ерөнхий сайд Сангийн сайд байсан. Гэнэт ийм зүйл руу орсон гэж уулга алдах хэрэггүй. Нөхцөл байдал ийм байсныг бүгдээрээ сайн мэдэж байгаа” гэв.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай: Өөрийгөө бүрэн дайчилсан бол медалийн өнгөө хувиргах боломж байсан

Олимпийн дэвжээнд
монголоо төлөөлөн боксын 60 кг-ийн жинд амжилттай өрсөлдөж хүрэл медаль хүртсэн
Хил хамгаалах Ерөнхий газрын тамирчин, Дорнод аймгийн уугуул Д.Отгондалай
өнөөдөр эх орондоо ирсэн юм. Тэрбээр хүрэл медаль хүртсэндээ баяртай байгаа
бөгөөд ерөнхийдөө хяналттай сэтгэл зүйн бэлтгэлтэй тоглохыг хичээсэн. Гэхдээ
өөрийгөө бүрэн дайчилсан бол медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан гэдгээ
хэлсэн юм. Түүний ивээн тэтгэгчээр “АПУ” хувьцаат компани ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна зурган илэрцүүд“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан.

Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс хугацаа бага зэрэг хойшилсон ч ирэх есдүгээр сард багтаан бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна. Тус компани өвөлжилтөд зориулж 6.7 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээг энэ онд хийх ажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

м.энхболд чуулган зурган илэрцүүдУИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр буюу наймдугаар сарын 25-нд нээлтээ хийж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлж, чуулганыг наймдугаар сарын 26-нд хуралдуулах тов гаргасан билээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал, “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх, мөн зардлын тухай тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг хорь гаруй УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Отгондалай, Г.Мандахнаран нар эх орондоо ирлээ

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд 43 тамирчин оролцсоноос Д.Сумъяа мөнгө, Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Мөн Гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалын төлөө Узбекистаны бөхөд харамсалтайгаар ялагдсан.


Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн автобуснуудын шалгалт үргэлжилж байна

Хүүхдийн автобуснуудын зурган илэрцүүдЗамын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр хүүхдийн автобуснуудад шалгалт хийж байна. Энэхүү шалгалтанд 150 автобус оролцсоноос 60 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Үүний гол шалтгаан нь ихэнх автобуснууд он хуучин эдэлгээ ихтэйд байгаа аж. Шалгалт Дүнжингарав худалдааны төвийн талбайд өнөөдөр үргэлжилж байна.

О.ӨНӨР