Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас транзит тээврийн татварыг чөлөөлөх хүсэлт ирүүлжээ

Монгол-Оросын
хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн импортлох автобензин, дизель
түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг
болон Монгол Улсад ОХУ-аас суух Элчин сайдын яамнаас ирүүлжээ. Татварын ерөнхий
хуульд, татварыг зөвхөн УИХ бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох
эрхтэй гэж заасан тул Засгийн газар УБТЗ-ын хэрэглээний дизелийг татвараас
чөлөөлөх хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барьжээ. Гэвч УИХ-н байнгын
хорооны гишүүд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг
дэмжсэнгүй.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гарчээ

Орон нутгийн замд осол гарчээ зурган илэрцүүдЭнэ сарын 25-нд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр зам тээврийн ослын 245 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс нэг хүн амиа алдаж, 16 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тодруулбал, Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Ухаадай толгой гэдэг газар шороон замд Мустанг-5 маркийн М жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 28 настай М-н амиа алдсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд хулгайч нар идэвхждэг

Хичээлийн шинэ
жил эхэлж байгаатай холбогдуулан халаасны хулгай дээрэм ихэсдэг байна. Ялангуяа
Нарантуул, Сандэй, Хархорин зэрэг томоохон захуудаар хулгайч нар их байдаг. Мөн
иргэдийн төвлөрөл ихтэй автобус болон автобусны буудал, их дээд сургуулиудын
ойролцоох гудамжуудаар хөдөөний хүмүүсийг андахгүй отон зогсож байгаад дагаж
яван хамаг юмыг нь сэгсэрдэг байдал хотод газар аваад байгаа билээ. Тэгвэл
цагдаагийн байгууллагаас олон нийт ихээр зорчдог эдгээр газруудад хөдөлгөөнт
эргүүл, хөдөлгөөнт явуулын камерыг ажлуулж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

С.Батболд: Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хоёр орон, ард түмэн бол дэлхийд ховор нандин харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй гэж би боддог. Монголчууд “Орос ах нар” гэдэг. Энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд олон чухал ажил хийнэ гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот ОХУ-ын Москва, Новосибирск, Улан-Үдэ, Санкт-Петербург, Омск хотуудтай найрсаг харилцаагаа өргөжүүлж байна. Мөн саяхан Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд ОХУ-ын олон хот оролцсонд баяртай байна. Энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн анхны Ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн есөн баримтыг Мовсква хотын Засгийн газрын зөвлөх, Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хүрээлэнгээс бидэнд хүлээлгэн өгсөн нь Улаанбаатар хотын архивын чухал барим болсон. ОХУ-д визгүй зорчдог болсноор бид дахин ойртон нягтрах, хамтран ажиллах, эдийн засгаа дэмжих таатай боломж бүрдэж байна гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн олонхи нь “Орос ах” нарын барьсан орон сууцанд амьдардаг. Хамгийн сүүлийнх нь “Москва” хороолол. Тиймээс бид нийслэлийг орон сууцжуулах, хуучин орон сууцыг сэргээн засварлахад Та бүхнийг хамтран ажиллаасай гэж хүсч байна. Мөн Байгал нуур, Сэлэнгэ мөрний асуудалд анхаарлаа хандуулж байна. Туул гол, Орхон голтой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэтэл Туул гол маань бохирдчихоод байна. Тиймээс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна. Бас Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох асуудалд ноён элчин сайдыг анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Бидний хооронд нөхөрсөг байдал тогтож, ажил хэрэгч харилцаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. Элчин сайд И.К.Азизов “Хоёр орны харилцааны сайхан дурсамжуудыг ярьсан танд баярлалаа. Хамтын ажиллагааны олон асуудал хөндлөө. Бид бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно. Бидний зүгээс танд тавих хэд хэдэн санал байна. Юуны өмнө Улан-Үдэ хотын 350 жилийн ойн баярт таныг болон танай төлөөлөгчдийг урья гээд хуучнаар ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгө, өмчийн асуудлыг шийдвэрлэх, мөн Лениний нэрэмжит клубын газар, барилгын асуудлыг шийдвэрлэхэд өөрийн эрх үүргийн дагуу туслалцаа үзүүлэхийг хүсье. Мөн Новосибирск хотын удирдлагууд Улаанбаатар хотод “Худалдааны экспо төв” байгуулах хүсэлтэй байна” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Элчин сайдын зарим асуудалд хариу өгч, хуучин ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг байгуулан судалж, хариу өгнө хэмээн онцолсон юм.

Categories
гадаад мэдээ

Мьянмар улсад 6.8 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Мьянмар улсын Баган хотод өчигдөр 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж дөрвөн хүн амь үрэгджээ. Тус газар хөдлөлтөөр жуулчдын очих дуртай 185 гаруй эртний Буддын сүм суварга эвдэрч гэмтжээ. Америкийн Геологи судалгааны төвөөс мэдээлснээр лхагва гаригт болсон 6.8 магнитуудын хүчтэй газар хөдлөлтийн төв цэг нь Баган хотоос 25км–н зайд, газрын гадаргуугаас доош 84км-н гүнд байсан байна.

Баган хотод X-XIV зууны үед баригдсан 2200 гаруй сүм, суварга байдаг бөгөөд зарим хэсгийг нь сүүлийн жилүүдэд UNESCO-н тусламжтайгаар сэргээн засварлаад байсан аж.

Categories
мэдээ нийгэм

С.Батболд цэцэрлэгийн сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа

Нийслэлийн
хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж бага
байгаагаас жилийн жилд цэцэрлэгийн асуудал хэл ам дагуулдаг. Тиймээс
нийслэлийн Засаг дарга захирамж гарган, нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн
бүртгэлийг нээлттэй явуулж, олон нийтэд
ил тод мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг
болгосон.

Үүний дагуу
нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн
наймдугаар сарын 22-ноос эхлэн бүртгэл хийж, “Элсэлтийн тасалбар”
тараасан. Өнөөдөр энэхүү тасалбараараа сугалаа сугалах журмаар сонгон
шалгаруулалт явуулж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэг
дээр очиж сонгон шалгаруулалтын ажилтай танилцлаа.

Тэрээр “ Энэ
жил цаг хугацааны хувьд илүү оновчтой шийдэл гаргах боломж байгаагүй учраас ийм
шийдэлд хүрсэн. Ирэх жилээс бид бүртгэлийг цахим системд шилжуулнэ. Нийслэлийн
хэмжээнд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хүртээмж муу байгаагаас бид ийм
хүндрэлтэй тулж байгаа. Тиймээс сургуул, цэцэрлэг шинээр нэмж барих, өргөтгөх
ажлыг бид тасралтгүй хийнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах ямар л нөөц
боломж байна Бид түүнийг дайчлан, боломж, гарц хайн ажиллах болно” гэлээ. Цэцэрлэгүүд
өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдүүдээ үргэлжлүүлэн суралцуулах
бөгөөд энэ жил 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлж байгаа
юм.

Мөн энэ
жилийн нэг онцлог нь нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийтийн албанд нийтийн
болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Авлигатай тэмцэх газрын
Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

К.Роналдо Европын оны шилдэг тоглогчоор шалгарлаа

Өнгөрсөн шөнө Францын Монако хотноо 2016/17 оны улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалааг тодруулах үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааны үеэр “Европын оны шилдэг” тоглогчыг тодрууллаа. Улирлын шилдэг тоглогчийн төлөөх эцсийн шалгаруулалтанд А.Гризман, К.Роналдо болон Г.Бэйл нар шалгарч үлдсэн. К.Роналдо сүүлийн 5 жил шилдэг 3-т шалгарч үлдээд байгаа бол Г.Бэйл болон А.Гризман нар анх удаагаа шилдэг 3-т шалгарч үлдсэн бөгөөд УЕФА-гийн харъяа 54 улс орнуудын дунд явуулсан санал асуулгаар 31 настай Реал Мадрид багийн Португаль довтлогч өнгөрсөн улиралд Аваргуудын лиг болон Франц-д зохиогдсон ЕАШТ-үүдэд амжилттай оролцон түрүүлсэн Криштиан Роналдо хамгийн их санал авсанаар хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь хална

УИХ-ын өнөөдрийн чуулганаар нийтдээ 12 багц асуудлыг хэлэлцэх юм. Одоогоор Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн тодотголыг хэлэлцэж байна. Тэгвэл энэхүү чуулганы үеэр МАН-ынхан хэд хэдэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татлаа. Тухайлбал, Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албанд 40 мянган албан хаагч нэмэгдсэн байна. Тиймээс 20 мянган албан хаагчийг эхний ээлжинд ажлаас нь чөлөөлнө” гэв. Түүчнлэн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “180 мянган төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө. Төр ирэх таван жил энэ олон мянган алба хаагчдийг тэжээж чадахгүй ” хэмээн мэдэгдэл хийлээ. МАН сонгуулиар иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд бүхий л бололцоогоо ашиглаж ажиллана гэсэн сайхан амлалт өгч ялалт байгуулсан. Гэтэл хэдэн мянгаар нь ажлаас нь хална гэсэн мэдэгдэл хийлээ. Ямартай ч эхний жил 20 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих бололтой. Магадгүй ирэх дөрвөн жилд энэ тоо 180 мянгад хүрэх бололтой.

Д.Сүрэн

Categories
гадаад мэдээ

Италид газар хөдөлсний улмаас онц байдал зарлалаа

Итали улсын төв хэсэгт лхагва гаригт 6.2 баллын газар хөдлөлт болж олон зуун хүн амь үрэгдээд байгаа байгалийн гамшигт үзэгдлийн дараа онц байдал зарлалаа. Энэ газар хөдлөлтөөр 250 хүн багадаа нас барж 365 хүн шархадсан байна. Олон зуун тооны байшин барилга сүйдэж 5000 аврагч ажиллаж байгаа аж. Орон гэргүй болсон оршин суугчид сургуулийн байранд түр хоргодож байна. Италийн Засгийн газраас байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт 50 сая евро хуваарилсан бөгөөд ойрын хэмжээнд бусад тусламжийн арга хэмжээнүүдийг авах болно гэж Ерөнхий сайд Ренци мэдэгджээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдав. Тус байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн санаачилж энэ оны долдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан ажлын хэсгийг байгууллаа. Энэхүү асуудлыг байнгын хорооны дийлэнх гишүүд дэмжсэн тул УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр боллоо.

О.ӨНӨР