Categories
мэдээ улс-төр

Чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган үдээс өмнө хуралдаж түр завсарлаад үдээс хойш 15:30 цагаас үргэлжлэн хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дараагийн хэлэлцэх асуудлаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Оюутны сургалтын төлбөрийн зээлийг зогсоосон. Ингэснээр гадаадад суралцаж байсан оюутнуудын тэтгэлэг зогсож байгаа юу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Гадаадад тэтгэлгээр сурч байгаа оюутнуудад үргэлжлүүлэн олгоно. Харин шинээр тэтгэлэгт хамрагдах хүсэлт хүлээж авахгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ “Сайн” хөтөлбөрүүдэд хэдэн төгрөг төлөвлөөд, хэдийг зарцуулсан юм бэ. Ямар эх үүсвэрээс энэхүү санхүүжүүлэлт гарсан юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Cайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Энэ дагуу Засгийн газар бонд гаргаж банкинд арилжаалсан. Банк цааш нь Төвбанкинд арилжаалж эдгээр хөтөлбөрүүдийн эх үүсвэрийг босгосон байдаг. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын төсийн тухай хуулийг зөрчсөн байдаг. Нийтдээ 553.8 тэрбум төгрөгийг “Сайн” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөр тус бүрээр нь ажлын хэсэг тайлбар өгөх байх.
УИХ-ын гишүүн Лүндээжанцан: Эдийн засгийн хүндрэлээс гарах хоёр зам байдаг гэнэ. Нэг нь “Стэнд бай”, нөгөө нь өр, зээлээ үргэлжлүүлэн авах. Манай улс олон улсын зах зээл дээрээс зээл авах боломж байхгүй байх. Ойр гэдгээр нь урд, хойд хоёр хөрш рүүгээ харах байлгүй. Харин тэр “Стэнд бай” хөтөлбөрийг оруулаад ирвэл дотоодод тулгамдаад байгаа асуудлыг ойлгодоггүй юм. Жишээ нь цэцэрлэг сургууль дутагдаад байна гэхээр тэр Олон улсын валютын сангийнхан чинь ойлгохгүй. Мөн шүүгчдийн цалинг хасах талаар төсвийн тодотголд орсон байна. Ер нь энэ бүх шийдвэрүүдээ сайн судалж, ажлын хэсэг гаргаж ажиллахыг зөвлөж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан “Сайн” нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсоосон. Тухайлбал, “Сайн малчин” хөтөлбөрт 145.4 тэрбум төгрөг, “Сайн хашаа” хөтөлбөрт 0.1 тэрбум төгрөг, “Сайн хувьцаа” хөтөлбөрт 408.3 тэрбум төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулсан байна. Нийтдээ 553.8 тэрбум төгрөгийн Монголбанк гүйлгээнд гаргачихсан байна.Цаашдаа төр Засаг нь өөрөө төгрөгийг үнэгүйдүүлдэг, төгрөгийн ханшийг унагаадаг ийм бодлогыг дахин явуулахгүй гэж шийдвэрлэсэн.
Хуралдаан үргэлжилж байна.
Categories
гадаад мэдээ

В.Путин олимпод оролцсон бүх тамирчдадаа “BMW” автомашин бэлэглэлээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев нар “Рио-2016” олимпт оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа. Тус улс олимпт амжилт гаргасан тамирчиддаа цоо шинэ “Benz” загварын автомашин бэлэглэсэн байна.

Тодруулбал, алтан медалтнуудад 4 сая рублийн үнэтэй “BMW X6”, мөнгөн медаль хүртсэн тамирчдад 2.5 сая рублийн үнэлгээ бүхий “BMW X5”, хүрэл медальтнуудад 1.7 сая рублийн үнэтэй “BMW X3” загварын автомашинуудыг тус тус бэлэглэжээ.

Оросууд олимпоос 19 алт, 18 мөнгө, 19 хүрэл, нийт 56 медаль хүртсэн амжилт гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсын парламентын танхимуудын дарга нарын мэндчилгээг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилсан болохыг дуулгав. Ноён Элчин сайд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын орлогч даргын мэндчилгээг биечлэн хүргэж ирсэн гэдгээ онцоллоо.

УИХ-ын дарга М.Энхболд, Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев өнгөрсөн долоодугаар сард манай улсад айлчлах үеэр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, уг уулзалтыг зохион байгуулахад Элчин сайдын оруулсан хувь нэмэр чухал үүрэгтэй байсныг дурдан талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа хамтын ажиллагаа, Байгаль нуурын яриа хэлэлцээр болон Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар харилцан ярилцав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

77 хүүхэд сугалаанд хамруулснаас 25 нь л цэцэрлэгт орох боломжтой болов

Цэцэрлэг зурган илэрцүүд

Нийслэлийн Боловсролын газраас “Цэцэрлэгийн бүртгэлийг сугалааны журмаар зохион байгуулах” тухай мэдэгдэж, бүртгэлийг албан ёсоор наймдугаар сарын 22-ны өдөр эхлүүлсэн билээ. Харин өнөөдөр бүртгэлд хамрагдсан хүүхдүүд “Азын сугалаа”-гаа сугалсан юм.

Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэж олон хоногоор дугаарладаг байдлыг арилгах зорилготой гэж энэ шийдвэрийг албаныхан тайлбарлаж байгаа ч эцэг, эхчүүд харин таатай хүлээж аваагүй. Гэсэн ч сонголтгүй болсон эцэг эхчүүдэд сугалаа сугалахаас өөр аргагүй болж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 72-р цэцэрлэг энэ хичээлийн жилд 2 настай нийт 77 хүүхэд сугалаанд хамруулснаас 25 хүүхэд л цэцэрлэгт орох боломжтой байв. Бүртгүүлсэн дугаар, овог нэрээр нь дуудан бүртгэж сугалааг эхнээс нь сугалуулсан. Бичгийн цаасыг 4 нугалж дотор талд нь шифр бүхий код тамгалж хайрцганд хийсэн. Эцэг эхчүүд дөрвөлжилж нугалсан цаас холигдохгүй, бөөрөнхийлж нугал гэсэн шаардлага тавьсан боловч “Бид тусдаа байгууллага, яаж нугалах нь манай эрх” хэмээн удирдлагууд татгалзав. Ийнхүү иргэдийн нүдэн дээр сугалаа явуулж тусгай шифр бүхий кодтой цаас сугалсан эцэг эхчүүд баярлан, хоосон цаас сугалсан эцэг эхчүүд гэр гэрийн зүг явлаа.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ буурчээ

2016 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5140 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6375 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.6 хувиар буюу 170 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 2.9 хувиар буюу 240 төгрөгөөр буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6000 төгрөг, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 360 төгрөг, хонины цул мах 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 4900 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийг стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгана

Замын цагдаагийн газраас автотээврийн хэрэгсэлд тавих техникийн ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт явуулах аж. Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн тухай хуулийн хүрээнд автотээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд наймдугаар сарын 29-өөс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станцын ажилчдыг гал унтраах сургалтад хамрууллаа

DSC_0059Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тэс петролиум шатахуун түгээх станцын обьектод гал түймэр унтраах тархалтын сургуулийг зохион байгуулсан байна.

Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагуудын галын аюулгүй байдлыг хангуулах, ажилтан, албан хаагчдыг сургаж дадлагажуулах зорилготой тус сургалтад Тэс петролиум шатахуун түгээх станцын 11 ажилтан, албан хаагчид оролцжээ.

Сургуульд оролцогчид гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх танхимын сургалтанд хамрагдаж, гал түймэр унтраах дадлага сургуулийг хийсэн байна.

DSC_0043

DSC_0036

Categories
гадаад мэдээ

Уурхайчдад барьцаалагдан Дотоод хэргийн сайд нь амиа алджээ

Болив улсын засгийн газар тус улсын дотоод хэргийн дэд сайд Родолф Иланес бусдад барьцаалагдаж, улмаар амиа алдсан гэж мэдээллээ. Тодруулбал, уурхайчид олон сар цалингаа аваагүй, нэлээд бухимдалтай байх үед засгийн газрын төлөөлөл болж дэд сайд очжээ. Гэвч уурхайчид Родолфог барьцаалж, цалин тавибал суллана гэж мэдэгдсэн байна. Харин Засгийн газрын зүгээс хугацаандаа “амжаагүй” тул барьцаалагчид дэд сайдын амийг хөнөөжээ.

Тусгай албаныхан дэд сайдыг суллахаар очих үед хоёр уурхайчин цагдаа нарт буудуулж амиа алдсан байна. Тус улсын дотоод хэргийн сайд Карлос Реморо “Дэд сайдын үхлийн буруутныг заавал олно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй зурган илэрцүүдХичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан бүх хийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр, маргааш зохион байгуулахаар болсон байна. Захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган болон авто зам, ногоон байгууламж, далан, гуу жалга, байгууллага, аж ахуй нэгж эзэмшил газраа цэвэрлэнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гаднах орчны хог хаягдлыг цэвэрлэн шарилж, зэрлэг ургамлыг зулгаах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Драмын театрын найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу удирдагч” шагнал хүртжээ

Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 95 жилийн ойгоор Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу удирдагч” шагнал хүртлээ. Тэрбээр “Монголынхоо залууст баярын мэнд хүргэе. Улс орноо хайрлаж, хөгжүүлэх эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх нь бидний туйлын зорилго шүү, залуучууд аа” хэмээжээ. Мөн энэхүү баярыг тохиолдуулан МЗХны үе үеийн төлөөлөгч оролцсон “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аяллыг Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд зохион байгуулах аж.