Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчний голомт дээр ажиллаж байна

shulhiiНийслэлийн Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Төв аймгийн “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясаглан мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтынн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Төв аймгийн Баян сум нь нийслэлийн Багахангай дүүрэгтэй хаяа залгаа. Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Өнөөдрийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж. Саульегаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Малын гоц халдварт ”Шүлхий” өвчнийг нийслэлд оруулж ирэхгүй байх талаар холбогдох бүхий л арга хэмжээг авч, халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж, амралтын өдрүүдэд Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч Ж. Батбаясгаланд өглөө.

Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт 350 үхэрт вакцинжуулалт хийсэн. Голомтын бүсэд 21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажиллаж, тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаар нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна. Нийслэлийн Онцгой байдлын комиссын хурлыг ирэх даваа гарагийн 9 цаг 30 минутад хийх тов гаргалаа.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ

Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийн хүрээнд УИХ дахь АН-ын бүлэг нээлттэй хэлэлцүүлэг явуулах болжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгах хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Уг асуудлаар УИХ-ын АН-ын бүлэг нээлттэй хуралдаан хийж хэлэлцэх болсон байна.

Хэлэлцүүлэгт хүний эрхийн байгууллагуудыг урьж оролцуулан, санал дүгнэлтийг нь сонсох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулах аж. Нээлттэй хуралдаан энэ сарын 29-ний даваа гарагт 10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис” хаан танхимд болох юм байна.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.26/ Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Улсын Их Хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан, төрийн өндөр албан тушаалд сонгогдсонд нь УИХ-ын даргад баяр хүргэхийн зэрэгцээ Оросын Холбооны Улсын парламентын танхимуудын дарга нарын мэндчилгээг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан уламжилсан болохыг дуулгав. Ноён Элчин сайд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн даргын орлогч даргын мэндчилгээг биечлэн хүргэж ирсэн гэлээ.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд, эрхэм хүндэт Элчин сайд Искандер Кубаровичтай уулзаж буйдаа баяртай байна гээд Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Оросын Холбооны Улсын Төрийн Дум, Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн удирдлагуудын мэндчилгээг хүлээн авсан болохоо хэлэв. Оросын Холбооны Улсын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев өнгөрсөн 07 дугаар сард манай улсад айлчлах үеэр хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх тодорхой асуудлуудыг авч хэлэлцсэн болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, уг уулзалтыг зохион байгуулахад Элчин сайдын оруулсан хувь нэмэр чухал үүрэгтэй байсныг дурдан талархал илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа хамтын ажиллагаа, Байгаль нуурын яриа хэлэлцээр болон Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлаар харилцан ярилцав. Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дарга Т.Жанабазар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй

Найман цэцэрлэгийн хичээл хугацаандаа эхлэхгүй зурган илэрцүүдНМХГ-аас 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах хяналт шалгалт явуулж байна. Шалгалтын явцад есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байгаа нь тогтоогджээ.

Тухайлбал Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ. Баянгол дүүргийн 38,73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтанд орох боломжгүй байна.

Түүнчлэн улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулж байна. Учир нь ерөнхий боловсролын сургуулиуд цайны газартай Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг нь гал тогоотой, тогтсон цагийн хоол өгөх ёстой, 2 өөр статустай байгууллага юм. Түүнчлэн гал тогооны тоног төхөөрөмжийг ажиллуулахад 380 в-ийн цахилгааныг шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Мөн хэрэглээний ус зөөврийн байгаа нь хүндрэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн барилгын засварын ажил нь тендер хөрөнгө санхүүгийн асуудлаас шалтгаалан жил бүр оройтдог дутагдал энэ жил ч гарсаар байна. Шалгалт үргэлжлэн явагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх даваа гаригт олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ

Бразил улсын Рио Де Жанейро хотноо зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын тамирчид хоёр медальтай ирсэн билээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Доржсүрэнгийн Сумъяа Риогийн дэвжээнээс мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн. Энэ хоёр тамирчин хоёулаа ХХЕГ-ынх юм.

Тэгвэл ХХЕГ-ын хамт олон ирэх даваа гарагт ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх ажээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаа ХХЕГ-ын байранд өглөө 09:00 цагт болно.

Categories
мэдээ нийгэм

Жолооч нар зөрчлийн оноогоо сэргээх боломжтой боллоо

Жолоочийн зөрчлийн оноо тооцож эхэлснээс хойш нийт 16 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ хасуулсан тухай бид өмнө мэдээлсэн. Энэхүү оноо дууссан тохиолдолд дахин сэргээх боломжой болсон нь хоёр цагийн сургалтад хамрагдан, шалгалтад тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх аж. Ингэхийн тулд та иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, сургалтад хамрагдсан тодорхойлолт, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөг тушаасан баримт бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Мөн зөрчлийн оноо дуусаагүй ч хасуулсан оноогоо ЦЕГ-ын Лицензийн төвд хандаж, дээрх байдлаар сургалтад хамрагдан цахимаар жолооны шалгалт өгч нөхөн авах боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эх нялхсын баруун урд уулзвар хаалттай байна

МҮОНРТ-ийн 2ф300 мм-ийн 65 метрийн хос дулааны шугамыг шинэчлэх ажилтай холбогдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун урд уулварыг өчигдрөөс эхлэн хаалаа. Уг замыг ирэх даваа гаригийн 06:00 цаг хүртэл хугацаанд хэсэгчлэн хаах тул иргэд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болжээ

huchitbaatar“Токицүказэ” дэвжээний сүмоч Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болжээ. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод 2 түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшигийг үзүүлж явсан Токитэнкү маань хүнд өвчин тусан чансаа буурсан тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Жүдо бөхийн холбооны ажлаа тайлагнах хурал болно

Жүдо бөхийн холбоо зурган илэрцүүдМонголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Хурлаар “Рио 2016” Олимпийн наадмын тайлан, “Чингис хаан гран-при улаанбаатар 2016” тэмцээний тайланг тус тус сонсох аж. Мөн Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлаж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж буй юм байна. Удирдах зөвлөлийн хурал Баянгол зочид буудлын хурлын танхимд болно.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул”, “Сандей” худалдааны төв орчимд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

“Нарантуул”, “Сандей” зурган илэрцүүдНийслэлд хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөдөө орон нутгаас зорьж ирэгсэдийн тоо ихэссэн энэ үед халаасны хулгайч нар үндсэн ажилдаа эрчимтэй орсон байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа дуудлагын дийлэнх нь олон нийтийн газар явж байгаад утсаа, эд зүйлсээ мөнгө төгрөгөө хулгайд алдлаа гэсэн дуудлага эзэлж байна. Тухайлбал, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс халаасны хулгайч нарыг илрүүлэн баривчилжээ.

Гэмт хэрэгтнүүд хулгайлсан утсаа гар утас борлуулдаг нэгдсэн фэйсбүүк хуудас нээж, түүгээрээ дамжуулан бусдад борлуулсан байна. Иргэд цаашид албан бус фэйсбүүк хуудсаар гар утас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллага санууллаа. Хичээлийн шинэ жил эхэлж, хотын иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед цагдаагийн байгууллагаас олон нийт ихээр зорчдог “Нарантуул”, “Сандэй” худалдааны төвүүд, Багшийн дээдийн автобусны буудал зэрэг газруудад гарах хөдөлгөөнт эргүүлүүдийг олноор гаргахаар болжээ.