Categories
мэдээ нийгэм

Б.Баяраа: Дүрмэндээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дууссахаас өмнө ялалт ялагдлыг шийдсэн байх ёстой

Б.Баярааа зурган илэрцүүдБразил улсын Рио де Жанеро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд манай улсын баг тамирчид нэг алт, мөнгөн медальтай ирсэн билээ. Харин олимпийн сүүлийн өдрүүдэд чөлөөт бөхий эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хүрэл медалийн төлөөх барилдаан Г.Мандахнаран цаг дуусах мөчид эргэлзээтэй ялагдал хүлээсэн явдалд, дасгалжуулагч нар шүүхчийн шийдвэрийг эсэргүүцэж, дэвжээн дээр хувцсаа тайлсан билээ. Энэхүү эсэргүүцлийг Дэлхийн Бөхийн холбоо, Манай улсын чөлөөт бөхийн холбоо болоод ОУ-ын бөхийн холбоод өөрсдийн байр сууриа цахим сүлжээгэээр мэдэгдэж байсан юм. Тухайн барилдаан яг, дүрмийн дагуу болсон уу үгүй юу. Мөн дасгалжуулагч нар яагаад ийм үйлдэл хийх болсон, манай улсын чөлөөт бөхийн тамирчдыг ОУ-ын тэмцээнд оролцуулахгүй болсон талаар МЧБХ-ын эрэгтэйчүүдийн дасгалжуулагч Б.Баяраа өөрийн байр сууриа хэвлэлийнхэнд илэрхийлсэн билээ.

Тэрбээр “Олимпод өрсөлдөж байгаа тамирчид дэлхийн хамгийн шилдэг тамирчид байдаг. Тэр ч утгаараа миний хувьд олимпийн алт, мөнгө, хүрэл гэлтгүй медаль авсан л бол аварга гэж боддог. Хүрэл медалийн төлөөх барилдаан цаг дуусахад таван секундын өмнө манай тамирчин нэг бүтэн оноогоор ялж явсан. Сүүлийн гурван секундэд Г.Мандахнаран маань баярлаж дэвжээ тойрч гүйсэн байх. Бид нар ч хүртэл “за нэг юм хүрэл медаль атгалаа шүү дээ” гэж бодож дэвжээн дээр гарч, баярын нулимс унагааж байлаа. Гэтэл шүүгчид илт хуйвилдаж манай тамирчинд цаг дууссаны дараа торгууль өгч ялагдал хүлээсэн. Нөгөө баярын нулимс чинь эсэргүүцэл, гунигийн нулимс болж хувирдаг байгаа. Ер нь дүрмэндээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дууссахаас өмнө ялалт ялагдлыг шийдсэн байх ёстой. Энэхүү барилдаан ОУ-ын чөлөөт бөхийн шүүгчдийг ямар хэмжээнд авлигал авч, шудрага бус шүүдэг болсны тод жишээ л болж үлдээ. Чөлөөт бөхийн дүрэм журмаа шүүгчид нь биелүүлэхгүй бол энэхүү спорт мөхөл рүүгээ явж байна л гэсэн үг” гэлээ.

Б.Баярааа зурган илэрцүүдДэлхийн бөхийн холбооноос техникийн зөвөлгөөн хийсэн юм. Үүнд манай улсын ахлах дасгалжуулагч Ц. Цогтбаяр, эмэгтэй талаас Б. Батбаяр суугаад, ирсэн билээ.

Дасгалжуулагч нар “Идэвхгүй барилдаан ялангуяа Лебедевийн барилдааныг үзүүлээд иймэрхүү байдлаар идэвхгүй барилдвал гурван шүүгч саналаа нэгтгэсэн тохиолдолд нэг секундын өмнө байсан ч барилдааныг зогсоож, торгууль хүлээх нь байна шүү. Тийм учраас бид үүн дээр маш анхааралтай барилдах ёстой шүү” хэмээн багш дасгалжуулагч, хамт олондоо хэлсэн байна.

Б.Баярааа зурган илэрцүүдЭнэ талаар Б.Баяраа дасгалжуулагч “Энэ тун харамсалтай, ингэж ард түмний тархийг угааж болохгүй. Лебедев барилдаан эхлэх 0.00 секундээс сүүлийн 18 секунд үлдэх хүртэлх хугацаанд аргацаасан, барилдааны санаачлагыг гартаа авч чадаагүй, техникийн довтолгооны хувилбар болон барьц, барилдааны ихэнх үйл явц нь хамгаалалтын байдалтай байсан ба барилдааны ерөнхий агуулгын хувьд олны нүдэн дээр идэвхгүй байдал нь давамгайлсан байсан. Энэ барилдааны агуулгыг Мандахнарангийн барилдааны ерөнхий агуулгатай адилтгаж болохгүй. Барилдааны өмнөх агуулга нь сүүлийн 18 секундтэй холбоотой. Гэтэл Мандахнарангийн барилдааны хувьд 5:42 секунд хүртэл тухайн барилдааныг илт хошуучилж, давамгайлж барилдсан. Ингээд 5 минут 56, 57, 58 секундын дотор өрсөлдөгчдөө нуруугаа харуулаагүй. Тэр өрсөлдөгчийн довтлох зайнаас хажуу тийш зайлах буюу зайг нь өгөхгүй тодорхой хэмжээгээр зай барьж, зайнаас асар хүчтэй довтолдог өрсөлдөгчийн зайнд нь орохгүй хамгаалах арга байдаг. Энэ үед дэвжээний шүүгч торгох санал өгөөд, барилдааныг дуусахаас нэг секундын өмнө байсан ч хамаагүй барилдааныг зогсоож, оноо торгуулийг өгөх эрхтэй. Гэтэл барилдааныг зогсоогоогүй, үргэлжилсээр барилдааны үндсэн цаг дууссан. Мөн дэвжээний шүүгч, хажуугийн шүүгч, дэвжээ ахалсан шүүгч нар санал нэгдэж чадаагүй тул барилдааны хугацаа дуусч үүгээр барилдааныг шүүх шүүгчидийн бүрэн эрхийн хугацаа ч мөн дууссан. Иймд цаг нэгэнт дууссан л бол шүүгчийн эрх мэдэл дууслаа гэсэн үг. Энэ барилдаан үнэхээр шүүлтийн луйвар боллоо” гэв.

Чөлөөт бөхийн дүрмийн 33 дугаар заалтанд “Хэрвээ шүүгч нар санал нэгдсэн тохиолдолд барилдааныг нэг секундын өмнө зогсоогоод тамирчинг торгож болно” хэмээн заасан байдаг аж.

Гэтэл барилдааныг зогсоогоогүй, цаг дуустал үргэлжлүүлсэн. Шүүгч нар хоорондоо санал нэгдээгүй, барилдааны хугацаа ч дууссан. Шүүгчдийн торгуулийн санал нэгдээгүй байхад барилдааны үндсэн хугацаа Г. Мандахнарангийн ялалтаар дууссан. Барилдааны хугацаа дууссан хойно дүрмээ зөрчиж оноо өгсөн нь дүрмээ илт зөрчсөн хэрэг хэмээн манай улсын мэргэжлийн тамирчид, шүүгч нар хэлж байна.

Б.Баярааа зурган илэрцүүдХүрэл медалийн төлөө Г.Мандахнарантай барилдсан Узбекийн бөх, Бахрейны бөхийг бас л луйвардсан гэсэн гомдол ДБХ-нд ирсэн аж.

Энэ тухай ОУХМ Б.Баяраа “Тухайн үед Бахрейн улсын өмнөөс барилдсан Оросын бөх Адам Батыров бидэн дээр ирээд “Энэ Узбекын бөх бид нарыг булхайтай шүүлтээр хожлоо” гэж байсан. Гэтэл үүний дараахан мөн л Узбекын бөх Наврузов, Пуэрто Рикогийн бөх Гомезтой барилдсан барилдаанд луйвраар хожиж, асуудал дагуулснаар Порте Рикогийн дасгалжуулагч асар ууртай зааланд орж ирж, хашгирч булхайтай шүүлтийн эсрэг нэгдэж тэмцэцгээе гэж уриалж хашгирч байсныг бүгд сонсож, дэмжиж орон орны тамирчид, дасгалжуулагч нар алга ташиж байсан. Ийм илт булхай, луйвраар тус барилдааныг шүүсэн гурван шүүгчийг Олимпийн наадмаас хөөсөн. ДБХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович албан ёсны мэдэгдэл хийж, “Бөхийн спорт өмнө байснаасаа сайжирсан, булхайтай шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна, энэ өвчлөлийг эдгээхэд цаг хугацаа орно, энэ булхайтай шүүлтийн эсрэг бид тэмцэх болно” гэж албан ёсоор олон улсын сэтгүүлчдэд мэдээлсэн байсан. Одоо тэр гурван шүүгчийг буруу шүүлээ гэж шүүхээр шалгаж байна. Давхар хамаад, дээр нь унаж байхад улайм цайм нөгөөхөд нь оноог нь өгч байх жишээтэй” гэлээ.

Барилдааны шийдвэрийг эсэргүүцэж хувцсаа тайлж, шидсэн талаар тэрээр “ямар ч спортод будилантай, эргэлзээтэй шүүлт их гардаг. Энэ ч утгаараа тамирчид , дасгалжуулагч нар элдэв аргаар, өөрийнхөө чадах хэмжээндээ л эсэргүүцлээ илэрхийлдэг. Хүрэл медалийн төлөөх барилдаанд баараггүй медаль авчихлаадаа гэж бодсон, хөөрсөн сэтгэл минь түрхэн зуур л будилантай шүүлтийн эсэргүүцлийн тэмцлээр солигдсон доо. Тамирчин хүний амжилт нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг гэдгийг бүгд л мэдэж байх ёстой. Аливаа спортын шүүгч гэдэг тухайн цаг үеэ, тамирчдын сэтгэл санааг бүрэн мэдэрч, дүрмэндээ уялдуулан ажиллах ёстой. Мэдээж хэрэг тэр барилдаан дээр хувцсаа тайлж шиднэ дээ гэсэн бодол ер байсангүй. Тэр үеийнхээ нөхцөл байдлаас болоод надад хувцсаа тайлж шидэхээс өөр арга үнэнтэй олдсонгүй. Ер нь энэхүү тэмцлээ хувьдаа зөв гэж үзэж байгаа. Бид ямар хүн зодож, хэл амаар доромжлосон биш. Өөрийнхөө хүрээнд бусдыг эсэргүүцсэн. Бид шавийнхаа төлөө мөн монголын ард түмнийхээ төлөөл ийм үйлдэл хийсэн дээ” хэмээжээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Дашчойлон хийдэд “Цөмийн зэвсгийн эсрэг өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр Дашчойлон хийдэд Казакстан улсын элчин сайдын яамнаас санаачлан жил болгон зохион байгуулдаг цөмийн зэвсгийн хохирогчдыг эргэн дурсах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээг 2009 онд НҮБ-ын Ерөнхий Асамблей Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар 8-р сарын 29-ний энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Арга хэмжээнд Дашчойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав болон бусад шашны төлөөллүүд оролцлоо.

Ингээд энэ үйл ажиллагааны талаарх БНКазУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр орлогч Жусуп Орынбайн яриаг хүргэе. Тэрээр ”Наймдугаар сарын 29-нийг Казакстан улс “Цөмийн зэвсгийн эсрэг өдөр” гэж 2009 оноос хойш зарласан. Казакстан улс санаачлаад НҮБ мөн тэгж зарласан. 1991 онд Казакстан улсын Ерөнхийлөгч орон даяар зарлаж татгалзсан байна. Өмнө нь цөмийн туршилт хийдэг газар Казакстанд байсан бөгөөд түүний хор уршгаар нэг сая таван зуун мянган хүн хохирсон байдаг. Хүмүүст учирсан хохирол нь одоог хүртэл урагт нь нөлөөлсөөр байгаа. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод биш дэлхийн бүх орнуудад элчин сайдын яамнаас нь энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа. Казакстаны Астана хотод Дэлхийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийн эсрэг ОУ-н конференц зохион байгуулж байгаа. Үүнд Монгол Улсаас төлөөлөн Пунсалмаагийн Очирбат гуай оролцож байгаа.

Тэнд дэлхийн аюулгүй байдлын төлөөх олон улсын хурал болж байгаа. Энд болохоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг шашны төлөөллүүдийг урьсан. Яагаад гэвэл дан ганц Казакстан улсад биш өөр бусад улс оронд ч цөмийн зэвсгийн хор уршгийг эргэн дурсаж нэг минут дуугүй зогсож бүх шашны төлөөллүүд номоо уншиж хүндэтгэл үзүүлэх зорилготой үйл ажиллагаа болж байна”гэв.




О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Олимпийн медальтнуудаа байраар шагналаа

Олимпийн медальтнуудаа байраар шагналаа зурган илэрцүүд“Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож эх орныхоо далбайг Риогийн тэнгэрт мандуулсан олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяаг гурван өрөө байр бэлэглэсэн бол боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайг хоёр өрөө байр бэлэглэжээ.

Мөн ХЗДХЯ-наас Д.Сумъяаг хошууч, Д.Отгондалайг ахмад цол олголоо.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ улс-төр

МАН, АН-ын бүлэг хуралдана

МАН, АН-ын бүлэг хуралдана зурган илэрцүүд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд Улсын Их Хурал дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах аж. Тодруулбал хуралдаанаар энэ долоо хоногт болох байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж бүлгийн гишүүдийн саналыг нэгтгэх юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхлэхээр товлогджээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил “Монголын нэр ертөнцийн чихнээ” гэсэн сэдвээр хичээл заахаар болжээ.

Ерөнхийлөгч:

  • 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”,
  • 2010 онд “Монголын бахархал”,
  • 2011 онд “Монголын сайхан орноор”,
  • 2012 онд “Хүн болох багаасаа”,
  • 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”,
  • 2014 онд “Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө”,
  • 2015 гэсэн “Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.

Ерөнхийлөгчийн хичээл есдүгээр сарын 1-ний 10.00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт

Г.Мандахнаранд өнөөдөр медалийг нь гардуулна

Г.Мандахнаранд өнөөдөр медалийг нь гардуулна зурган илэрцүүд

“Рио-2016” олимпийн
чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт,
гавьяат тамирчин Г.Мандахнаран зодоглосон.Тэрбээр дагах барилдаан хийж, хүрэл
медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл
медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан. Шүүгчид Узбекстаны бөхөд ялалтыг
өгсөн.

Маргаан дагуулаад буй тус
барилдаанд Г.Мандахнаранг ялсан гэж үзэж алтаар медаль цутгаж бэлэглэх хандивын
аяныг Монголын чөлөөт чөлөөт бөхийн мастеруудын холбооноос эхлүүлсэн.

Өнөөдөр алтаар цутгасан
медалийг МУГТ Г.Мандахнаранд гардуулах юм байна. Медаль гардуулах ёслол 11.00
цагт Спортын төв ордонд болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, говийн бүсийн нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 28 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

30, 31-нд нутгийн зүүн хагаст, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ спорт

Х.Баттулгыг Улсын баатарт, Д.Сумъяа, О.Балжинням нарыг Хөдөлмөрийн баатарт тодорхойлжээ

Бямба гарагт буюу наймдугаар дугаар сарын 27-ны өдөр Баянгол зочид буудлын хурлын танхимд Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал болж өнгөрлөө.

Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.

Хурлын эхэнд МЖБХ-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням “Рио-2016” олимпийн наадамд баг тамирчид нь хэрхэн оролцсон талаар тайлангаа танилцуулжээ.

Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгдсэн байна.

Үүнд,

  • Монгол Улсад жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан МЖБХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатар,
  • Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор болжээ.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Чиёондоржийн Базарсүрэн нарыг гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулгаболон “Москва-1980” олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор санал нэгджээ.

Эх сурвалж: МЖБХ

Categories
мэдээ улс-төр

С.Баяр Элчин сайд болно

УИХ-ын сонгуулийн үеэр сураг нь гарч, тэгсхийгээд чимээ алдарсан хүн бол Ерөнхий сайд асан Санжийн Баяр. С.Баяр өмнө нь ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Улмаар өнөөгийн эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэр утгаараа ИБУИНВУ-д Элчин сайдаар суух сонголтыг өөрөө хийсэн гэж байна.

Өдгөө тус улсад Н.Тулга Элчин сайдаар сууж байгаа. Тэрбээр 2013 оны аравдугаар сард томилогдон очсон бөгөөд Элчин сайдын албыг гурван жилийн хугацаатай хашдаг хуулийн дагуу хугацаа нь дуусаж буй юм.

Харин түүний оронд Элчингээр очих Санжийн Баяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг алсаас ажиглаж, 2020 оны сонгуулийн өмнө эх нутагтаа эргэж ирэх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс хуралдана

Өнөөдөр Нийслэлийн онцгой комисс хэд хэдэн асуудлаар хуралдахаар болжээ.

Тодруулбал, хурлаар гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулна. Хурал НЗДТГ-ын А танхимд эхлэх юм байна. Малын гоц халдварт өвчин болох шүлхий, хонины цэцэг өвчний тархалт орон нутгуудад их гарсан байгаа юм. Түүнээс гадна нийслэлийн ойр орчимд буюу ногоон бүсийн ойролцоо бэлчээрлэдэг бог малуудыг вакцинжуулах аяныг өнгөрсөн долоо хоногт өрнүүлсэн байгаа билээ.