Categories
мэдээ нийгэм

ХСҮТ-ийн өргөтгөл аравдугаар сард ашиглалтад орно

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төвөөр үйлчлүүлж байгаа иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг авахын зэрэгцээ ирэх аравдугаар сард ашиглалтад орох Өргөтгөлийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

Хавдар судлалын үндэсний төвийн Өргөтгөлийн барилгын зураг төсөл анх 2007 он хийгдсэнээс хойш хөрөнгө санхүүгийн асуудлаас болж хойшлогдсоор байгаад өдийг хүрсэн билээ.

Тэгвэл тус төвийн Өргөтгөлийн барилгын явц өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа, гурван давхар бөгөөд ирэх аравдугаар сар гэхэд бүрэн дуусаж ашигалтанд орохыг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2260 төгрөгт хүрчээ

Долларын ханш зурган илэрцүүдДолларын ханш тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам долларыг 2250 төгрөгөөр худалдан авч, 2260 төгрөгөөр арилжиж байгаа бол Евроны ханш 2545 төгрөг, Юаны ханш 338 төгрөг байгаа юм байна. Харин Төвбанкны өнөөдрийн зарласан ханшаар 2253 төгрөгтэй тэнцэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна зурган илэрцүүдӨнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин өмнөх өдрүүдээс 5-10 см нэмэгдэж, үерийн түвшин давсан байдалтай байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин үерийн түвшинг давсан хэвээр байгаа юм.

Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ спорт

Алдар спорт хорооны түүх 70 жилийн ойн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлжээ

Ч.Санжаадамба түрүүлжээ зурган илэрцүүдЗэвсэгт хүчний Алдар спорт хорооны түүхт 70 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан 8-р сарын 28 ны өдөр Таван толгой дахь Алдар спорт хорооны бэлтгэлийн баазад зохион байгуулагдаж Зэвсэгт хүчний 242-р ангийн бөх Монгол улсын аварга Ч.Санжаадамба ,Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны бөх МУ-н гарьд И.Доржсамбуу ,МУ-н гарьд Б.Гончигдамба нараар магнайлуулсан 64 бөх зодоглон барилдлаа. Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд амжилттай барилдаж 10 даван түрүүлж МОНГОЛ УЛСЫН АВАРГА цол хүртсэн Ч.Санжаадамба ,9 даван Арслан цол хүртсэн Р.Пүрэвдавга нарыг ахмад цолоор, 6 давж Харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, 5 давж начин цол хүртсэн Б.Дэлгэрсайхан ,М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар нарыг дэслэгч цолоор тус тус шагнасныг гардуулан өглөө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюунгэрэл: Эдгээр хуулийг хойшлуулснаар есдүгээр сарын 1-нээс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна

-АН-ЫН БҮЛЭГ ЭРҮҮ, ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН ТАЛААР ЗАВСАРЛАГАА АВСАН ТУХАЙДАА ТАЙЛБАР ХИЙВ-

Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд нээлттэй хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн эхний асуудал бол Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг эргүүлэн татах асуудал байлаа.

Хурлыг нээж С.Эрдэнэ: “Бид Эрүү, Зөрчлийн хуулийг хойшлуулах талаар өнгөрсөн долоон хоногт нэг хоногийн хугацаатай завсарлага авсан. Бид УИХ-ын Дэгийн тухай хуульд заасны дагуу завсарлага хүссэн. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд таван хоногийн хугацаатай завсарлага өгөх хуультай атал нэг хоногийн завсарлага өгсөн. Бид энэхүү нээлттэй хуралдаа хүний эрхийн байгууллагын хуульчдыг урьсан байгаа. Эдгээр хуулиуд нь хүний үндсэн эрхэд нөлөөлөхүйц хуулиуд юм” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнгөрсөн парламентад хийсэн хамгийн том шинэчлэлүүдийн нэг нь эрх зүйн салбарт хийгдсэн. Гэтэл МАН-ын Засгийн газар байгуулагдаад өнгөрсөн 26 жилийн ололтоос ухрах гээд байна. Үүний цаана маш олон хүний эрх зөрчигдөж байгаад бид хамарсаж байна. Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах үндэслэл нь бодитой биш. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгонд өгч байгаа ял өөрчлөгдөнө. Энэ олон шорон, хоригдол байх шаардлагагүй болно. Нэг хүнийг бүх насаар нь хулгайч хоригдол болгох ийм тогтолцоог биш иргэн бүрийг нийгэмшүүлдэг тогтолцоог бүрдүүлэхийн тулд эдгээр хуулийг хийсэн. Өөрөөр хэлбэл олон шорон барьж, харгалзагч авах шаардлага байхгүй” гэлээ.

АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл: “Би энэхүү хуулиудыг хэлэлцэж байх үед гишүүн байж сэтгэл зүрхээ оруулж байсан хүний хувьд үг хэлье. Энэ асуудлын талаар завсарлага авч олон хүний анхааралд оруулсан АН-ын бүлэгт баярлалаа. Ингэхгүйгээр сэмхэн шийдвэрлэж маш олон хүний эрхийг зөрчих гэж байсан. Тийм учраас та бүхний завсарлага авсан энэ зүйл үр дүнд хүрээсэй гэж би хүсч байна. Хуулийн талаар сурталчилгаа явуулаагүй гэж сайд хэллээ. Энэ маш буруу юм. Өнгөрсөн парламентад байсан эмэгтэй гишүүд шаргал алчуур зүүгээд “Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх хуультай боллоо” гэж мэдэгдэж байсан. Эдгээр хуулийг хойшлуулснаар есдүгээр сарын 1-нээс эхлээд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн эрх зөрчигдөх гээд байна. Хүчирхийллийн дуудлага авсан цагдаа хамгийн түрүүнд тэр айлд очиж арга хэмжээ авдаг, хүүхэд хүчирхийлж байгаад мэдэгдээгүй бол хариуцлага хүлээдэг ийм хуультай болох байсан. Гэтэл харамсалтай шалтгаанаар хойшлуулах гэж байна” гэлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй хүний эрхийн төлөө ажилладаг хүмүүс ирж байр сууриа илэрхийлсэн. Тэд ч мөн хүний эрхийг хамгаалах том алхмаас ухралт хийж байгааг шүүмжилж байсан юм гэв. АН-ын бүлгээр хэлэлцсэн эхний энэ асуудал дуусч, бүлгийн хурал хаалттай горимд шилжс эн юм. Энэ үеэр Хууль зүйн сайд С.Бямбацогт хуулийн тайлбар хийх гэж очоод “Энэ бол нууцын зэрэглэлтэй асуудал. Тийм учраас нээлттэй яриад байх боломжгүй” гээд гарч явсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цаг агаарын байдлаас болж зарим чиглэлийн нислэг түр саатаад байна

нислэг түр саатаад зурган илэрцүүд

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хуваарийн дагуу нисэх зарим чиглэлийн нислэг түр саатаад байна. Тодруулбал өглөөний 10:20 цагт Улаанбаатар-Мөрөн чиглэлд нисэх хуваарьтай байсан MR1031 онгоц, 12:30 цагт Улаанбаатар-Хөх хот чиглэлийн MO801 онгоцны нислэг тус тус саатсан байна. Харин бусад чиглэлд нисэх нислэгүүд цагийн хуваарийн дагуу бүртгэл нь явагдаж байгаа аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“iPhone 7” ирэх сарын 16-д худалдаанд гарна

Жил бүр олны анхаарлыг татаж байдаг нэг зүйл бол Apple компанийн зохион байгуулдаг шинэ iPhone утасны танилцуулга билээ. Тэгвэл энэ жилийн шинэ загвараа есдүгээр сарын 7-д танилцуулж 16-нд худалдаанд гаргахаар болжээ.

Шинээр гарах iPhone 7 нь 256GB-н багтаамжтай, 5.5 болон 4.7 инчийн дэлгэцтэй байх юм байна. Мөн удахгүй iPhone 7 plus, 7Pro нь гарах аж. Өмнөх загвартайгаа ерөнхийдөө ижилхэн хэлбэр, зузаантай байх авч 1 мм-р нимгэрсан байж магадгүй гэсэн сураг байна. Чихэвчний хувьд 3.5 мм-н хэмжээтэй утасгүй гарахаар болжээ. Өнгөний хувьд хар өнгийн сонголт нэмэгдэж байгаа бөгөөд Home товчгүй байх гэнэ. 2017 онд iPhone утасны 10 жилийн ой болно.

Categories
гадаад мэдээ

Пётр Малаховский мөнгөн медалиа зарж, гурван настай хүүгийн эмчилгээнд хандивлажээ

Польшийн хөнгөн атлетикийн тамирчин Пётр Малаховский “Рио 2016” наадамд оролцож мөнгөн медалийн эзэн болсон.

Тэрээр “Би алтан медаль зүүхийн тулд бүх хүчээ гаргасан. Харамсалтай нь болсонгүй. Гэхдээ би мөнгөн медалийнхаа үнэ цэнийг өсгөх боломжийг оллоо” гэж фейсбүүк хуудсандаа бичсэн байна.

Малаховский олимпийн дараа гурван настай Олек Сизманский хүүгийн ээжтэй холбогдон медалиа дуудлага худалдаанд зарж олсон мөнгөө хүүгийн эмчилгээнд хандивлахаар болжээ.

Олек хүү нүдний хорт хавдартай юм байна. Мэс засал хийлгэхэд 126.000 ам.доллар шаардлагатай болсон аж.

Хүүгийн эмчилгээний зардлын гуравны нэгийг Польшийн нэгэн сан бүрдүүлээд байсан ба нөгөө нэг хэсгийг Малаховскийн медалийн дуудлага худалдаанаас олсон бол үлдсэн хэсэг мөнгийг Польшийн ах, дүү баячууд болох Доминик, Себастьян Кулчик нар гаргаж хүүг Нью-Йорк хот руу эмчилгээнд явуулахаар болжээ.

Энэ тухай Малаховский “Бид чадлаа. Бид хамтдаа гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харууллаа. Миний мөнгөн медаль одоо хамаагүй өндөр үнэтэй болсон” гэж Фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийн төслийг боловсруулахад буруу жишиг болж магадгүй гэв


Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин Улсын Их Хуралд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “…хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал…” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа тэрээр онцоллоо.

Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь Улсын Их Хурал хэлэлцэх нь зохисгүй бөгөөд уг шалгааны улмаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрээр энэ талаарх санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэлээ.

Хэвлэлийн хурлын төсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Ц.Баярсайханыг томиллоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн хүсэлтээр татгалзахаар болсноо мэдэгдсэн П.Цагаан өнөөдөр өөрийнх нь оронд томилогдож буй УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ын дарга асан Ц.Баярсайханд тамгаа гардуулан өгчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан наймдугаар сарын 24-д Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал зарлаж өөрийн ажлаа өгч байгаа тухайгаа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр “Өнөөдөр Монголын нийгэмд хуримтлагдсан олон асуудлыг шийдвэрлэх, Монголын ирээдүйг тодорхойлоход Ардчилсан намын хүлээх түүхэн үүрэг их билээ. Ардчилсан намын бодлого, үйл ажиллгааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллын суурь үнэт зүйлсийг мэддэг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Аливаа шинэтгэлийг уг шинэтгэлийн зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн, бас хэрэгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүмүүс л хийдгийг би мэднэ. Энэ амаргүй үйл хэргийг манлайлж, хатаагдсан ахмад үе, ид жагсаж яваа дунд үе, ихийг бүтээх өрнүүн эрмэлзлэлтэй залуу үеийнхний холбоос, гагнаас, гүүр нь болон хамтран ажиллаж, зохион байгуулж хүссэн үр дүнд хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж байсан юм.