Categories
мэдээ улс-төр

Эрчим хүчний сайдад дэвшсэн Т.Энхтайваны нэрийг буцаахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайвны тухай хэлэлцэн, нэрийг нь татах шийдвэрт хүрчээ. Иймээс Эрчим хүчний сайдад Н.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. Нэр дэвшигч Н.Ганхүү өмнө нь Түлш эрчим хүчний яаманд газрын даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх газарт Т.Энхтайваныг Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлэхээр болж, санал хүргүүлэхэд “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар ирсэн тул нэр дэвшигчийн асуудлыг дахин ярихаас аргагүй болсон аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгүүдийн бүртгэл сугалааны журмаар явагдана

Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадна иргэд урт дараалал үүсгэн, хонож өнждөг байдлыг өөрчилж, шинэ тогтолцоонд оруулах тухай ярьдаг ч өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байгаа билээ.

Энэ жил ч мөн цэцэрлэгийн бүртгэлд содон өөрчлөлт орохгүй бололтой. Харин ачаалал хэт ихэсч, хандив, хахууль ихэссэн зарим цэцэрлэгүүдийн бүртгэлийг сугалааны журмаар явуулах аж.

Өнгөрсөн жилийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийн асуудал Баянзүрх дүүрэгт хурцадсан. Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ихтэй, цэцэрлэгийн үүдэнд урт дараалан эмх замбараагүй байдал үүсгэх, хандив мөнгө авах зэрэг багагүй асуудал үүссэний улмаас бүртгэлийг сугалаагаар явуулсан. Тэгвэл ялангуяа энэ дүүрэгт ирэх намар сугалааны журмаар бүртгэл явуулах юм байна.

Харин бусад цэцэрлэгийн бүртгэл, элсэгчдийн тоо зэрэг нарийн мэдээллийг ирэх сард гаргах аж. Урьдчилсан байдлаар энэ намар нийслэлийн цэцэрлэгүүдэд нэгдүгээр ангид 30 орчим мянган хүүхэд элсэх төлөвтэй байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардын намын бүлэг хуралдаж байна

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны, Жанжин Сүхбаатарын танхимд хуралдаж байна. Энэхүү хуралдаанаар дөрвөн сайдын асуудлыг дахин хэлэлцэхээр болжээ. Өчигдөр буюу 7-р сарын 28-ны өдөр Ардын намын бүлэг хуралдаж удирдах зөвлөлөөс дөрвөн сайдад нэр дэвшүүлээд байсан нэр бүхий дөрвөн хүнийг дэмжихээр санал нэгдсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр Байнгын хороодын хуралдааны өмнө бүлгийн хуралдаанаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр болсон байна. Мөн хуралдаанаар Ёсзүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч,Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэх аж.

Categories
энтертаймент-ертөнц

Энэ долоо хоногт chart-ыг тэргүүлсэн дуунууд

Амралт чөлөөт цаг, зуны улиралд тань өнгө нэмхээр Billboard chart , UK chart , Russia chart , K-pop music bank- ийн долдугаар сарын сүүлийн долоо хонгийн шилдэг 10 дуунуудыг толилуулж байна.

Billboard chart

#1 Sia –Chear thrills



#2 Tony Sway- Climax



#3 Calvin Harris ft Rihanna –This is What You Came For

#4 Justin Timberlakes- Can’t Stop the Feeling ! First listen (Featuring the cast of DreamWorks Animation ‘s trolls)


#5 The Chainsmokers- Don’t Let Me Down Ft Daya


#6-Stylez Major-Dreams Featuring Tony Sway

#7-Twenty one pilots – Ride


#8-Rihanna- Needed Me


#9 Panda-Desiiger Dance


#10 Pink – Just Like Fire


UK Chart

#1 Jonas Blue –Perfect Strangers Ft Jp Cooper



#3 Calum Scott –Dancing On My Own



#4 Kung vs Cookin’ on 3 Burners-This Girl


#5 Andra –Love Can Save It All


#6 Clean Bandit- Tears ft Louisa Johnson


#7 Kent Jones –Don’t Mind


#8 Andra Ft Mara- Sweet Dreams


#9 Adele-Send My Love


#10 Ariana Grande-Into you


Russia Chart

#1 Елена Темикова –Импуьсы


#2 Линенград –В Питере –Пить


#3 Burito- Мегахит


#4 L’One ft Варвара Визбор –Якутяночка


#5 Мот –Капкан


#6 Quest Pistols Show –Непохожие


#7 Laboda-К Чёрту Любовь


#8 Monatik –Выходной


#9 Океан Ельзи- Не Йди


#10 Мот -92 Дня


K-pop Music Bank Chart

#1 BTS- Save me



#2 BTS- Fire



#3 Monsta X –All in



#4 AoA – Good Luck


#5 BTS- Young Forever


#6 Jessica Ft Fabolous-Fly


#7 Block-B –Toy


#8 Twice- Cheer Up


#9 Seventeen- Pretty U


#10 GOT7-Fly


Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын эхээр дахин аадар бороо орно

Өчигдөр оройн 19:40 цагийн үед Улаанбаатар хотод түр зуурын хүчтэй аадар бороо орлоо. Энэ үеэр хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг орчмын нутагт айлууд их хэмжээний усанд автсан байна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг борооны усанд автжээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн З-р хороо “Чингис” зочид буудлын зүүн талын автозам бүхэлдээ усанд автсан бол Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам, Нарны гүүрний зүүн талын автозам, “Буян” ХХК-ийн зүүн талын автозамуудад борооны ус ихээр нэмэгджээ. Үүний улмаас иргэдийн автомашин усанд суух, мөн орц болон газар доорхи давхруудад ус орж, иргэд усанд боогдсон зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Өчигдрийн байдлаар ОБГ-ын 101, 105 дугаарын утсанд иргэдээс үер усны холбогдолтой 65 удаагийн дуудлага ирсэн аж. Иргэдийн дуудлагын дагуу ОБГ-аас иргэдийг аврах, хор уршгийг арилгах ажиллагааг газар дээр нь зохион байгуулан ажилласан байна. Усанд автсан авто замуудыг Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 автомашинтай усыг соруулж дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулжээ.

Энэ хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 165 албан хаагч 25 автомашин техник хэрэгсэлтэйгээр үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ.

Цаашид 29-ний өдөр түр зуурын бороо орж, 30-ны өдрөөс өдөртөө 31-35 хэм хүртэл халж, ирэх сарын хоёрноос мөн хүчтэй аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

26 удаа хүн хутгалж хөнөөсөн гэмт хэрэгтний зүйл ангийг өөрчилж цагаатгажээ

2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр онц ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Цагдаагийнхан сэжигтэн Д.Буяннэмэхийг хэргийн газраас холдоогүй байхад нь баривчилж, хэсэг хугацаанд хорьж байжээ. Гэтэл уржигдар энэ хэргийн анхан шатны хурал болж 33 настай Д.Буяннэмэхийг буруугүй хэмээн цагаатгасан байна.

Харин талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн шүүх хурал будлиантай болсон хэмээн үзэж байгаа юм байна. Тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мөрдөн байцаалтын явцад хэргийн зүйл ангийг өөрчилж 93.1 буюу цочирдон давчидсан үедээ хүн алсан гэсэн зүйл анги болгоод хорих ялыг гурван жил болгочихсон. Гэтэл эцэстээ гурван жил хорих нь битгий хэл бүр гэм буруугүйд тооцоод цагаатгачихлаа” хэмээн ярилаа.

Мөн сэжигтэн Д.Буяннэмэх нь хүүгийн буяны ажилд зарцуулаарай гэж есөн сая төгрөгийг өгчээ. Хохирогчийн ээж одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандахаар шийдээд байгаа аж.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Ирэх есдүгээр сард Монголын улстөрч залуус Германд чуулна

Улаанбаатар хотноо Монгол –Германы залуу улстөрчдийн анхдугаар чуулга уулзалт өнгөрсөн долдугаар сарын 8-17-ны өдрүүдэд болсон билээ. Хоёр орны залуу улстөрчид “Ойлголцол -Хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд илтгэл тавьж улс төр, соёлын харилцаан дахь олон асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол, Германы залуу улстөрчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг нээсэн онцлогтой чуулган болж өндөрлөсөн байна.

Энэхүү уулзалтын үр дүн шийдэлд хүрч, Монголын улс төрийн төлөөлөл болсон залуучууд анх удаа ирэх есдүгээр сарын 8-17-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу айлчлал хийхээр болжээ. Айлчлалын зорилго нь ХБНГУ-ын улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж практик туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах замыг нээх ажил хэрэг болгоход чиглэгдэж байгаа аж. Үүнд залуу улстөрчдийг хамтран оролцохыг өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр уриалав.

Ирэх намар болох чуулганы үеэр Европын Холбоо, ХБНГУ-ын Будестаг болон Бавари Мужийн парламентын гишүүд, томоохон улс төрийн намын дэргэдэх сангууд, Монголын залуу улстөрчдийн төлөөллийг тусгайлан хүлээн авч уулзалт хийх юм байна. Тус айлчлалд явуулах намуудын төлөөлөлд тодорхой шаардлага тавьж намаа бүрэн төлөөлөх чадвартай, хоёроос дээш жил тухайн намдаа ажилласан, 25-35 насны залуу улстөрч байх юм байна. Бүртгэлийг “Монгол Германы Гүүр” ТББ дээр хүлээн авч байгаа аж.

Б.УЯНГА

Categories
гадаад мэдээ

В.Путин “ОХУ-ын тамирчидтай өрсөлдөөгүй тамирчдын ялалт амтгүй байх болно” гэлээ

ОХУ-ын тамирчдын баг 387 хүний бүрэлдэхүүнтэйгээр Рио де Жанейро хотыг өнгөрсөн лхагва гаригт зорьжээ. Допинг хэрэглэсний улмаас тус улсын 108 тамирчин олимпод оролцох эрхээ хасуулсан юм.

Тэгвэл тамирчдыг үдэн гаргах ёслол дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын тамирчид шударга бус зүйлтэй тулгарлаа. ОХУ-ын тамирчидтай өрсөлдөөгүй медаль авсан тамирчдад ялалтын амт гэж байхгүй. Үүнийг тамирчид өөрсдөө ч мэдэж байгаа” хэмээжээ.

Спортын олон улсын арбитрын шүүхээс түдгэлзүүлсэн эдгээр 108 тамирчины 67 нь хөнгөн атлетикийн тамирчин байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Гадаад паспортын захиалга эрс нэмэгджээ

2014 онд 13 мянга гаруй иргэн гадаад паспорт захиалж байжээ. Тэгвэл энэ тоо өнгөрсөн онд 19 мянгад хүрч 30 хувиар нэмэгдэн 100 айл дахь Паспортын хэлтсийн ачаалал ихэсч байсан байна. Өнгөрсөн бүтэн жилийн бэлдэцийг энэ оны эхний хагаст л ашиглажээ. Гэхдээ бэлдэцийн үлдэгдэл хараахан тасраагүй гэдгийг албаныхан дуулгав.

Гадаад паспорт захиалга зуны амралт эхлэх үе буюу тавдугаар сараас огцом нэмэгджээ. Энэ нь иргэд амралтаараа гадаад руу явж аялж, зугаалах, ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдсэнтэй холбоотой юм.

О.ӨНӨР

Categories
гадаад мэдээ

Доналд Трамп Барак Обамагийн хэлсэн үгэнд хариу барина гэлээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын нэр дэвшигчид тодроод байгаа билээ. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтонг тус намаас нэр дэвшин ялалт байгуулсанд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэмжин үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн боловсрол, мэргэжил, туршлагын хувьд Трамп Хилларитай зэрэгцэхгүй бөгөөд хол хоцорно. Тиймээс ирэх 11 дүгээр сард Хиллари АНУ-ын Ерөнхийлөгч болох нь тодорхой” гэсэн юм. Энэ үг нь Трампын эсрэг маш хүчтэй сурталчилгаа болж чадлаа гэж Амеркийн хэвлэл мэдээллээр шуугиж байна.

Доналд Трамп нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол Киевийг буцаан Орос улсад нэгтгэхэд нь тусална” хэмээн хэлжээ. Үүнийг сөрөг нам эвслийнх нь хүмүүс шүүрэн авч “Энэ бол байж боломгүй амлалт, түүний ингэж хэлсэн нь манай орны аюулгүй байдлыг алдагдуулж байна” хэмээн мэдэгдээд байна.

Тэгвэл Доналд Трамп лхагва гаригт болсон Ардчилсан намын хурал дээр хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Ардчилсан намын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Тим Кэйни нарын мэдэгдэлд ийнхүү хариулжээ.

Тэрбээр “Тэдний хэлсэн шиг зүйл болохгүй, амьдралын хар ухаанаар тэд надаас хол хоцорно. Тэд бол ердөө л бяцхан жаалууд” хэмээн инээжээ. Мөн өнгөрсөн хугацаанд надтай хамтарч ажиллаагүй хүн бараг байхгүй. Би өөрийнхөө асуудлыг бүгдийг нь шийдчихсэн, одоо та нарын асуудлыг шийдэхийг зөвшөөрөөч” гэсэн байна.

О.ӨНӨР