Categories
мэдээ спорт

Чөлөөтийн гурван тамирчин визний асуудлаас болж үлдээд байна

АНУ-ын Лос-Анжелос хотод болох дэлхийн шилдэг найман багийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй багийн түрүүч өнөөдөр явлаа.

  • 57 кг: Э.Бэхбаяр, С.Батболд
  • 61 кг: Т.Түвшинтулга
  • 65 кг: Г.Мандахнаран, Б.Батмагнай
  • 70 кг: Д.Алтангэрэл74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: Т.Үйтүмэн
  • 97 кг: Д.Хүдэрбулга
  • 125 кг: Ж.Чулуунбат

Монголын шигшээ баг дээрх бүрэлдэхүүнийг мэдүүлээд байгаа ч яг одоогийн байдлаар Т.Түвшинтулга, Д.Алтангэрэл, Ж.Чулуунбат нарын виз гараагүй байгаа учир дасгалжуулагч О.Пүрэвбаатар гурван тамирчинтайгаа үлджээ. Өнөөдөртөө багтаж визний асуудал шийдэгдвэл тамирчид багийнхныхаа араас явахаар төлөвлөж байна. Шигшээ багийн багш дасгалжуулагчид дөрөвдүгээр сарын 16-нд тамирчдынхаа нэрс, холбогдох бичиг баримтыг Чөлөөт бөхийн холбоонд мэдүүлсэн ч ийн гурван тамирчны визний мэдүүлэг хойшилж, баг тамирчдад бэрхшээл үүсчээ.

Тэмцээн зургадугаар сарын 11-12-нд болно. Гурван тамирчны визний асуудал шийдэгдлээ гэхэд хугацаа тулгаж очих нь амжилтад нөлөөлөх эрсдэлтэй. Нөгөө талаар тамирчдын виз гарахгүй юм уу, хугацаа хоцрох тохиолдолд багаараа өрсөлддөг тэмцээнд үзүүлэх амжилтад шууд нөлөөлнө. Учир нь тамирчин оролцуулаагүй жинг шууд ялагдсанд тооцдог дүрэмтэй.

Энэ тэмцээнд ДАШТ-нд багийн дүнгээр эхний найман байр эзэлсэн шигшээ урилгаар оролцдог. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн хувьд гурван жил дараалан шилдгүүдийн “Дэлхийн цом”-д өрсөлдөх гэж байгаа юм.


“ДЭЛХИЙН ЦОМ”-Д ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТ /Монгол/

2013 он: 8-р байр

2014 он: 6-р байр

2015 он: 4-р байр

“ДЭЛХИЙН ЦОМ”-ЫН СУГАЛАА

А хэсэг: Монгол, ОХУ, Гүрж, Турк

Б хэсэг: Азербайжан, АНУ, Иран, Энэтхэг

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-2016” гүйлтийн хөтөлбөр

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн маргааш/2016.06.04/ болно. Энэ жилээс оролцогчдыг онлайнаар /http://ub-marathon.ub.gov.mn/ бүртгэж эхэлсэн бөгөөд нийт 21 мянган гүйгч бүртгүүлсэн байна.

Энэ өдөр Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 08:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлах бөгөөд гараа, бариа Чингисийн талбайд болно.

“Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Энэхүү гүйлтэд АНУ, БНХАУ, БНГУ, ОХУ, Их Британи, Итали, Кени, БНСУ, БНАСАУ, Чех, Турк зэрэг 20 орноос мэргэжлийн болон сонирхогчид гүйхээр бүртгүүлжээ.

Ингээд хөтөлбөрийг танилцуулья:

“УЛААНБААТАР МАРАФОН”-Ы ХӨТӨЛБӨР /2016.06.04/

  • 08:30-09:00 Бие халаалтын дасгал хөдөлгөөн хийлгэх
  • 09:00-09:30 Нээлтийн ажиллагаа
  • 09:30-09:50 Гүйлтийн гараа: 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м
  • 10:00-11:30 Гүйлтийн гараа: 5000 м
  • 10:00-11:30 Бариа: 5000 м
  • 10:30-13:00 Бариа: 10000 м
  • 11:00-15:00 Бариа: 21 км 095 м
  • 11:30-16:00 Бариа: 42 км 195 м
  • 14:00-15:30 Шагнал гардуулах ажиллагаа: 5000 м, 1500м
  • 15:00-15:30 Азтан шалгаруулах сугалааны тохирол
  • 15:30-16:00 Урлагийн тоглолт
  • 16:00-17:00 Шагнал гардуулах ажиллагаа: 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м
  • 17:00 Хаалт

Categories
мэдээ спорт

Сүхбаатар, Архангайн багууд аваргын төлөө тоглоно

Үндэсний лигийн Тэргүүн хэсгийн аваргын төлөө Сүхбаатар, Архангай аймгийн багууд шалгаран үлдлээ. -Үндэсний лигийн Тэргүүн хэсгээс Сүхбаатар-Архангай, Дэд хэсгээс Ховд-Хэнтий аймгийн багууд аваргын төлөө тоглохоор шалгарлаа-

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн дунд Үндэсний лигийг өнгөрсөн онд анх удаа зохион байгуулсан билээ. Энэ жил хоёр дахь удаагаа болж буй Үндэсний лигийг тэргүүн, дэд гэсэн хоёр зэрэглэлд хуваасан. Тэргүүн хэсэгт Архангай, Дархан, Орхон, Төв, Увс, Сүхбаатар, Хөвсгөл, Өмнөговь, Дэд хэсэгт Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь, Завхан аймгийн багууд багтсан. Тэгвэл дөрөвдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн Үндэсний лигийн тэргүүн болон дэд хэсгийн медалийн төлөөх өрсөлдөх багууд тодорлоо.

Өчигдөр хагас шигшээ тоглолтын шийдвэрлэх гурав дахь тоглолтууд болж Тэргүүн хэсгээс Сүхбаатар-Архангай, Дэд хэсгээс Ховд, Хэнтий аймгийн багууд аваргын төлөө тоглох эрхийг авлаа.

Түрүүлж хоёр хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах байсан бөгөөд багуудын хожлын харьцаа 1:1 болоод байсан. Ингээд өчигдөр шийдвэрлэх гурав дахь тоглолт болсон юм.

ТЭРГҮҮН ХЭСЭГ:

  • Алтан медаль: Сүхбаатар – Архангай
  • Хүрэл медаль: Орхон – Увс

ДЭД хэсэг:

  • Алтан медаль: Ховд – Хэнтий
  • Хүрэл медаль: Баянхонгор – Сэлэнгэ

Медалийн төлөөх цуврал өнөөдрөөс Спортын төв ордонд эхэлнэ. Алтан медалийг түрүүлж хоёр хожсон нь хүртэх бол хүрлийн төлөө ганц тоглолт болох юм. Харин эмэгтэй багуудын хувьд алт, хүрлийн төлөө ганц тоглолт болно.

Өнгөрсөн онд Төв аймгийн багт шөвгийн наймд хожигдож байсан Архангайн сагсчид энэ жил мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Өнгөрсөн онд Төв аймгийн багт шөвгийн наймд хожигдож байсан Архангайн сагсчид энэ жил мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

ХУВААРЬ: /Баасан, Бямба – VI.3-4/

Үндэсний эмэгтэй Лигийн Плей-оффийн тоглолтууд

  • 16:00 Хэнтий Vs Архангай /Эмэгтэй/
  • 17:30 Ховд Vs Дорноговь /Эмэгтэй/
  • 19:00 Сүхбаатар Vs Архангай /Эрэгтэй/

Бямбад: /Энэ өдөр эрэгтэй Тэргүүн хэсгийн хүрэл, эмэгтэй багуудын мөн медалийн төлөөх ганц тоглолт болно/

  • 11:00 Эмэгтэй хүрэл медалийн төлөө
  • 12:30 Эмэгтэй Алтан медалийн төлөө
  • 14:00 Сэлэнгэ VS Баянхонгор /ХҮРЭЛ/
  • 15:30 Ховд VS Хэнтий /АЛТ – ЭХНИЙ ТОГЛОЛТ/
  • 17:00 Орхон Vs Увс /ХҮРЭЛ/
  • 18:30 Сүхбаатар Vs Архангай /АЛТ- II дахь тоглолт/

ТОГЛОЛТЫН ХАРЬЦАА:

Сүхбаатар – Орхон 2:1

  • Сүхбаатар VS Орхон 61:47 /VI.02/
  • Сүхбаатар VS Орхон – 78:73 /V.27/
  • Сүхбаатар VS Орхон 76-75 /V.26/

Увс – Архангай 1:2

  • Увс VS Архангай 74:84 /VI.02/
  • Увс VS Архангай – 87:83 /V.27/
  • Увс VS Архангай – 77:88 /V.26/
Сүхбаатар аймгийн баг Орхоныг 2:1-ээр хожиж, аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ. Орхон аймгийн баг өнгөрсөн онд Дарханы багт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан бол сүхбаатарчууд хүрэл медаль дээр бууж байсан. Хоёр багийн хувьд өнгөрсөн жилийн хагас шигшээд учраа таарахад Орхон 72:63-аар хожиж байсан байна.

Сүхбаатар аймгийн баг Орхоныг 2:1-ээр хожиж, аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ. Орхон аймгийн баг өнгөрсөн онд Дарханы багт хожигдож, мөнгөн медаль хүртэж байсан бол сүхбаатарчууд хүрэл медаль дээр бууж байсан. Хоёр багийн хувьд өнгөрсөн жилийн хагас шигшээд учраа таарахад Орхон 72:63-аар хожиж байсан байна.
2015 оны анхдугаар тэмцээнд Сүхбаатар аймгийн баг хүрлийн төлөө Төв аймгийн багийг 72:65-аар хожиж байжээ. Тэд хагас шигшээд Орхонд 72:63-аар хожигдож байсан байна. Тэгвэл энэ жил 2:1-ээр хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарлаа.

2015 оны анхдугаар тэмцээнд Сүхбаатар аймгийн баг хүрлийн төлөө Төв аймгийн багийг 72:65-аар хожиж байжээ. Тэд хагас шигшээд Орхонд 72:63-аар хожигдож байсан байна. Тэгвэл энэ жил 2:1-ээр хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
2015 оны Үндэсний лигийн мөнгөн медальт Орхоны баг энэ жил хүрлийн төлөө Увс аймгийн багтай тоглохоор боллоо. Тэд хагас шигшээд Сүхбаатарын багт 2:1-ээр хожигдсон юм.

2015 оны Үндэсний лигийн мөнгөн медальт Орхоны баг энэ жил хүрлийн төлөө Увс аймгийн багтай тоглохоор боллоо. Тэд хагас шигшээд Сүхбаатарын багт 2:1-ээр хожигдсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчид энэ сарын 7-нд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн зуны амралт энэ сарын 7-ноос эхлэнэ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас гаргасан хуваарь ёсоор энэ жилийн хичээлийн жил ирэх сарын 6-нд дуусах юм байна. Хоёр болон гуравдугаар улирлын амралтын хувьд нийслэлийн болон орон нутгийн сурагчдынх өөр, өөр байсан. Харин дөрөвдүгээр улирлын амралт орон даяар нэг өдөр эхлэх юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын кино урлагийхан маргааш шилдгүүдээ тодруулна

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг “Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь “Академи авардс” юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам “Их тэнгэр цогцолбор”-т маргааш болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.

Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Атганд үлдсэн эрдэнэ”, “Үргээлэг”, “Тоглож болохгүй нас”, “Lovers” зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба “Академи авардс”-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой “Академи авардс” маргааш буюу энэ сарын 4-ны өдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд 19.00 цагаас мэдээлэл хийнэ

УИХ-ын дарга З.Энхболд орой 19:00 цагаас Чингис Хаан Олон Улсын нисэх
буудалд мэдээлэл хийхээр болжээ.
Учир нь УИХ-ын дарга З.Энхболд, Хөдөлмөрийн
сайд Г.Баярсайхан, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн Д.Ганбат,
бусад албан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй
баг энэ сарын 1-3-ны өдрүүдэд
Япон улсад ажлын айлчлал хийж байгаа билээ. Уг айлчлалын үр дүнгийн талаар ийн мэдээлэл хийх юм байна.
Монгол Улс Япон улстай гуравдагч хөршийн түншлэлийн хэлэлцээр хийгдэж,
ирэх есдүгээр сараас 10 мянган ажиллах хүчинг тус улсад гаргахаар болсон.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын хаягдал нүүрсийг Япончууд технологийн дэвшлийн
хүрээнд ашиглахаар болж, манай улсын Үндэсний үйлдвэрлэгчид татварын
хөнгөлөлтэй нөхцөлд Японд экспорт хийх боломж нээгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нөхөртэйгээ маргаж өөрийгөө шатаасан хэрэг гарчээ

БЗД-ийн 9-р хороо “ГССҮТөвийн “Түлэнхийн тасаг”-т түлэгдэж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг шалгалтыг хийхэд БЗД-ийн 9-р хороонд суух 32 настай эмэгтэй С нь согтуурсан үедээ нөхөртэйгээ маргаж өөрийн цээжрүү архи асгаж байгаад асааж түлэгдсэн байна. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ спорт

”Рио-2016”-ийн өмсгөлөө танилцууллаа

Колумбын Богота хотод тус улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Рио 2016 олимпийн наадамд оролцох Колумбийн тамирчдын өмсгөлөө танилцууллаа.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал боллоо

c25aafbbe55ce1bb8da63c07ea83dae5Ази, Европын Дээд түвшний XI уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотод болно. Энэ уулзалтад 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Дээд хэмжээний энэ уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хурал боллоо.

6946190a3f2c20a50bd5a26222390c48

АСЕМ-ийн хүрээнд манай улсад Залуучуудын чуулга уулзалт, Редакторуудын дугуй ширээний уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт, Ази Европын түмний чуулга уулзалт, Сангийн сайд нарын уулзалт болно. Эдгээр арга хэмжээг зохион байгуулах ажлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Мөн АСЕМ-ийн төлөөлөгчдөд зориулан хийх Нүүдэлчдийн наадмын бэлтгэл болон Төрийн хүндэт харуулын хувцсыг өөрчлөн шинэчлэх асуудлыг тус хурлаар хэлэлцлээ.

Төрийн хүндэт харуулын хувцасны шинэчлэлиийг тус зөвлөлийн гишүүд дэмжсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, зарлигийн төсөл уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүн амины ноцтой хэрэг гарчээ

heregТөв аймагт хүн амины онц ноцтой хэрэг үйлдэгдсэн талаар эх сурвалж мэдээллэлээ. Тодруулбал өчигдөр Төв аймгийн Алтанбулаг суманд суух Т-ийн гэрт энэ хэрэг үйлдэгдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн 27-р хороонд суух 28 настай эрэгтэй П гэгч тус сумын Алтан-Овоо гэх газар суух 33 настай эрэгтэй М-тэй маргалдаж, цээжин тус газар нь дөрвөн удаа хутгалж амь насыг нь хохироосон байна. Энэхүү хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.