Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Жон Керригийн Монгол дахь айлчлал өндөрлөв

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри 6-р сарын 5-ны өдрийн 08:00 цагаас 14:00 цаг хүртэл Монгол улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Тэрээр Монголд газардсаны дараа Гадаад хэргийн яаманд зочилж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийсэн ба дараа нь Монголын шилдэг залуустай чөлөөт уулзалт хийсэн юм. Үүний дараа Монголын урлаг соёлын нэгээхэн хэсэг болсон бэсрэг наадам үзэж сонирхсоноор түүний айлчлал өндөрлөлөө. Жон Керри 6-р сарын 2-ноос 8-ны өдрүүдэд Франц, Монгол, Хятад улсуудад айлчлахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ улс-төр

СЕХ-ноос бие даагчдын нэрийг зарлалаа

songuuliСонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудад бие даан нэрээ дэвшүүлэгч 74 иргэний баримт бичгийг хүлээн авч шалгаж дуусчээ. Шаардлагыг хангаж, хуулийн дагуу нэр дэвших эрхтэй болсон 69 бие даагчийн нэрийг танилцуулж байна.

Тойргийн дугаар

Аймаг, дүүргийн нэр

Д/д

Бие даан нэр дэвшигчийн

эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

2

Архангай аймаг

1

Бэгзсүрэнгийн МӨНХЗУЛ

2

Баярсайханы МЭНДСАЙХАН

7

Баянхонгор аймаг

3

Жагваралын ТӨМӨРХУЯГ

9

4

Баатарбямбын БАТ-ЭРДЭНЭ

11

Говь-Алтай аймаг

5

Гаанжуурын НЭРГҮЙ

6

Баасангийн НАМИНЧИМЭД

7

Шоовдорын ЭРДЭНЭБАТ

15

Дорнод аймаг

8

Батаагийн ГАНБОЛД

9

Дашнамжилын ЦОГТБААТАР

16

Дундговь аймаг

10

Бямбасүрэнгийн БАЯРМАГНАЙ

11

Батбаярын МӨНХБОЛОР

12

Сандагийн БУДЖАВ

17

Завхан аймаг

13

Самдангийн ЦЭВЭЭНЖАВ

14

Адъяабалжирын САНЖМЯТАВ

19

Өвөрхангай аймаг

15

Баянжаргалын ЭНХТӨР

20

16

Төмөрбаатарын ХАСБААТАР

17

Доржийн МИЕЭГОМБО

21

18

Мянганбуугийн НАРАНБААТАР

25

Сэлэнгэ аймаг

19

Цэнддоржийн ЭРДЭНЭБАТ

20

Жамбалдоржийн БАТБИЛЭГ

34

Ховд аймаг

21

Пүрэвдоржийн ХАНГАЛ

45

Дархан-Уул аймаг

22

Лүндэгийн НАРАНБААТАР

46

Орхон аймаг

23

Чангаагийн БЯМБАА

47

24

Ухаагийн АМАРЗАЯА

49

Баянзүрх дүүрэг

25

Гэлэгийн БААСАН

26

Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ

27

Баттулгын БАТБААТАР

28

Адъяагийн ЭРДЭНЭБИЛЭГ

51

29

Цэрэнхүүгийн БАТТУЯА

30

Авирмэдийн ЭРДЭНЭБАЯР

52

31

Цэрэнгийн МОНГОЛ

53

32

Лүүрэвийн ӨНӨРЧИМЭГ

33

Долгорсүрэнгийн БАТБАЯР

34

Өвгөнхүүгийн ЭРДЭНЭБОЛД

35

Жанагийн ГАНБААТАР

54

36

Сүрэнхүүгийн БОРГИЛ

37

Самандын ЖАВХЛАН

38

Мэндбаярын БАЯРБАТ

55

Хан-Уул дүүрэг

39

Жазагийн ЛХАГВАСҮРЭН

40

Тунгаагийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ

56

41

Бадарчийн ОДСҮРЭН

42

Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ

57

43

Тогмидын ДОРЖХАНД

44

Дашцэрэнгийн АЗЖАРГАЛ

58

45

Доноровын ГАНТУЛГА

46

Сэрчингийн ҮҮРЦАЙХ

59

Сүхбаатар дүүрэг

47

Баатаржавын МӨНХСОЁЛ

60

48

Ганбатын МӨНХБАЯР

49

Цэрэнбадамын НАРАНЧИМЭГ

62

50

Наранцэцэгийн ЖАМБАЛДОРЖ

63

Чингэлтэй дүүрэг

51

Баатарын БАТЦЭНГЭЛ

52

Содовсүрэнгийн НАРМАНДАХ

64

53

Володягийн БУЯНМӨНХ

65

54

Бадрахын НАЙДАЛАА

55

Рэнбаагийн ТӨРМӨНХ

56

Балжиннямын БАТХУЯГ

57

Парчаагийн ШИНЖЭЭРАВДАН

66

58

Дагвадоржийн УЛАМБАЯР

67

Баянгол дүүрэг

59

Ойдовын ЛХАГВАДОРЖ

60

Шагдаржавын ЭРДЭНЭБАТ

69

61

Мөнхтөрийн НАРАНТУЯА

62

Баатарын ТҮМЭНЖАРГАЛ

70

63

Хассуурийн ГАНХУЯГ

71

Сонгинохайрхан дүүрэг

64

Бямбын БИЛЭГСАЙХАН

65

Наранбаатарын ТҮВШИНЖАРГАЛ

66

Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

72

67

Даваачулууны БАТБОЛД

68

Төрбатын АЛТАНШАГАЙ

75

69

Түмэн-Ойлоогийн ЦООЖ

Categories
мэдээ соёл-урлаг

Кино урлагийнхан шилгүүдээ тодруулав

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-иас санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн “Академи Авардс” наадам өчигдөр Их тэнгэр цогцолборт болж, шилдгүүдээ тодруулсан билээ. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулав.

Шилдэг найруулагчийн шагналыг Ж.Сэнгэдорж “Lovers” киногоороо хүртсэн бол шилдэг эрэгтэй гол дүрд 14 жүжигчин нэр дэвшсэнээс “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва шилдгээр тодорлоо. Мөн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Д.Гэрэлмаа “Ловерс” киногоороо хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Содура” киногоор жүжигчин С.Ариунбямба, Шилдэг эмэгтэй туслах дүрд “Содура” киногоор СТА С.Болормаа нар тус тус хүртэв. Харин шилдэг богино хэмжээний киноны төрөлд М.Аззаяа, Б.Баярсайхан “Эргэж ирсэн нь”, Б.Тулгаа “Ертөнцийн өнгө”, Б.Чингүүн “Морин хуур”, Б.Сүхболд “Бэлэг” бүтээлээр нэр дэвшиж М.Аззаяа, Б.Баярсайхан “Эргэж ирсэн нь” киногоороо хүртсэн юм.

“Академи авардс”-ын шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ “Содура” киногоор шалгарсан бол шилдэг зураглаачаар “Ловерс” киногоор Э.Нэргүй, шилдэг эвлүүлэгчээр “Ловерс” киногоор М.Төгөлдөр, шилдэг хөгжмийн хөгжмийн зохиолчоор “Маш нууц” киногоор Б.Одбаяр, шилдэг дууны төрөлд “Содура” киноны дуу тус тус шалгарав.

Харин шилэг дебют шагналыг “Замбуулин дуусах болоогүй” киногоор М.Батбаяр, Шилдэг дууны найруулгын шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоор Михиа Рикардо, н.Сүхдамба нар, Шилдэг зохиолчоор “Үргээлэг-2” киногоор Т.Бум-Эрдэнэ, Шилдэг дүрсний эффектын шагналыг “Содура” киногоор Ш.Тансаг, Шилдэг нүүр будалт төрөлд нүүр хувиргагч Г.Ганчимэг “Содура” киногоор , Шилдэг хөрөнгө оруулагчаар Прайм Пикчэрс “Үргээлэг-2” киногоороо хүртэв.

Categories
мэдээ улс-төр

Жон Керри “Монгол бол хоёр хөршийн дунд орших ардчиллын баянбүрд” гэжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Монгол Улсыг Орос, Хятад хэмээх хоёр хэцүү хөршийн дунд байрлах “ардчиллын баянбүрд” гэж нэрлэлээ.

Жон Керри Бээжинд болох АНУ-Хятадын жил бүрийн Стратеги, Эдийн засгийн найм дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Парисаас ирэх замдаа Монгол улсад айлчилж байна.

Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яамны Америк, Монгол ажилтнуудтай уулзахдаа Керри “Та бүхэн үнэхээр агуу үлгэр жишээ үзүүлж байгаа” гээд “Нэг талд нь Орос, нөгөө талд нь Хятад улс оршиж асар их дарамт үзүүлдэг ч энд та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн тулд тэмцэж байна” гэж хэлжээ.

Тэр цааш нь хэлэхдээ Монголын засгийн газар АНУ-тай байгуулсан ил тод байдлын гэрээг (transparency agreement) хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл үнэмшил бий болгох чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Categories
мэдээ улс-төр

Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнтэй Их тэнгэр цогцолборын Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮАБЗ-ийн удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалах, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангаж баталгаажуулах, дотоодын аюулгүй байдлыг улс, нийгмийн бүх түвшинд хангах зэрэг олон талт үүргийг манай төрийн цэргийн байгууллага, хууль сахиулах байгууллагууд хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд ханган биелүүлэх үүргийг гүйцэтгэхдээ аль болох хамтарч, аюулгүй байдлын төлөө нэг зорилгод чиглэн хамтран ажиллаж байгааг тэмдэглэн хэлье.

Хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа терроризм, улс дамжин зохион байгуулагдаж байгаа гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисын хөнөөл, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг төр, улс, нийгмийн сайн сайхны эсрэг чиглэсэн аливаа аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, идэвхтэй тэмцэхэд төрийн цэргийн байгууллагуудын үүрэг оролцоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

Үүнийг хөрш зэргэлдээ болон бусад орны байдлаас харж болно. Шинэ зуун, даяаршлын үед зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагууд нэг зорилгод нэгдэж чаддаг, хамтардаг, харилцан дэмжлэг үзүүлдэг болсноор аливаа аюул эрсдлийг даван туулж байгааг та бүхэн анхаарч, энэ чиглэлээр өөр өөрийн хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд нэлээд ажил хийж байгаатай бид танилцаж, дэмжин ажиллаж ирсэн. Бид “Зэвсэгт хүчин-2030” хөтөлбөрийн төсөлтэй танилцаж, төсөл бүрэн хэрэгжих боломжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх журам зэргийг шинээр батлан гаргахаар УИХ-аар хэлэлцэж байгаа Батлан хамгаалах багц хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, судлах ажлыг хийж байна.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархал илэрхийлж байна” гэлээ.

Уулзалтын үеэр Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ҮАБЗ-ийн удирдах албан тушаалтнууд өөр өөрийн салбарын талаар танилцуулав.

Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж цугларагсдад хандан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хуран цугласан эрхэм генерал, офицерууд, хүрэлцэн ирсэн журмын нөхдийн энэ өглөөний түмэн амгаланг айлтгая.

Цэргийн анги, байгууллагууд,тусгай үүрэг чиглэлтэй байгууллагуудын учир утга, цаашдын үйл ажиллагааны талаар эхлээд товч нэг зүйлийг хэлье. Аливаа орон эрх чөлөөтэй, бие даасан байна гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвар нь байнга байж байна гэсэн үг. Өөрийгөө хамгаалах чадвартай байхын тулд хамгаалах чадвар бүхий бүтэц, бие бүрэлдэхүүн байх ёстой. Тэр нь бүрэн бэлтгэгдсэн, байнгын байх ёстой гэж хэлж болно.

Аюулгүй байдал гэдэг ойлголт бий. Үндэсний аюулгүй байдал гэж ямар ойлголт вэ? Хаанаас гардаг юм бэ гэвэл үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголт тухайн үндэстний нийтлэг эрх ашгаас ургаж гардаг. Монголын ард түмний нийтлэг эрх ашиг гэдэгт хамгийн эхэнд нь Монголын ард түмний эрх чөлөө, амар тайван амьдрал орно. Манай улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, дараа нь Монголын Үндсэн хуульт тогтолцоо орно гэж ойлгож болно.

Энэ 3 том ойлголтыг авч үзэх юм бол энэ нь Монголын ард түмний, Монгол Улсын, монгол хүн бүрийн нийтлэг эрх ашиг гэж хэлж болно. Улс орондоо нийтлэг эрх ашгаа тодорхой хууль тогтоомжоор баталгаажуулж хэрэжүүлдэг. Үүнд чиглэсэн Үндсэн хууль, Батлан хамгаалахын хууль, Хилийн цэрэг, Онцгой байдал, Тагнуулын, Цагдаагийн гээд эдгээр хуулиудаар эрх ашиг, хийх ажлыг тодорхойлж гаргадаг.

Үндэсний эрх ашгийн цаана бүх хүний нэгдмэл эрх ашиг байна. Үндэсний эрх ашиг гэдэг бол хувь хүнийхээс дээгүүр эрх ашгийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл, хуульчлагдсан эрх ашиг юм. Үүнийг хамгаалах үүрэг нь та бүхэнд байгаа. Энэ эрх ашгийг нийлүүлээд аюулгүй байдал гэдэг.

Монгол Улс өөрийгөө хамгаалахдаа хамгийн түрүүнд нэгдүгээрт нь, бэлтгэгдсэн, тангараг өргөсөн байнгын бие бүрэлдэхүүнээр өөрийгөө хамгаална гэж үздэг. Хоёрт, бэлтгэл хүч. Гуравт, нийт иргэдийнхээ оролцоотойгоор аюулгүй байдлаа бид хамгаалах ёстой.

Өөрийгөө хамгаална гэхээр зөвхөн гаднын халдлагаас хамгаалах тухай ойлголт биш, улс орон, ард иргэдэд тохиох гай гамшиг, янз бүрийн алан хядлага, хууль бус зохион байгуулалт, эмх замбараагүй байдал зэрэг орно. Өөрийгөө хамгаалах, хууль ёсоо хамгаалах гэдэг бол энд орж байгаа ойлголт юм. Шаардлагатай үе гарах юм бол энэ бүтэц маань их үр дүнтэй, шуурхай ажиллах ёстой.

Бид нэг бодлогыг тууштай баримталж байгаа. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал гээд энэ бүхэн бие даасан бүтэцтэй байна. Шаардлагатай тохиолдолд үр дүнтэй, шуурхай, мэргэжлийн хамтын ажиллагаа өрнүүлж чаддаг байх ёстой гэж үзэж байгаа. Хамтын ажиллагааны талаар зарлиг гарсан байгаа. Мөн энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ чиглэлийн эрх зүйн үндэс бүрдсэн.

Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм

Хоёрт, миний хэлэх нэг зүйл бол цэргийн албан хаагчдад өнөөдөр ямар шинэ шаардлага тавигдаж байна вэ? Ямар онцлогтой үед бид амьдарч байна вэ? Энэ талаар санаа бодлоо хэлье.

Цэргийн алба бол төрийн албаны онцгой төрөл юм. Онцгой гэж хэлж байгаа нь энэ албанд тусгай бэлтгэл шаарддаг. Дээр нь тусгай чиг үүрэгтэй. Онцгой өөрийн чиг үүрэгтэй учраас төрийн албаны онцгой төрөл гэж цэргийн албыг үздэг. Тийм учраас энэ төрийн албаны гол үүрэг бол бүхэлдээ Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашигт үйлчлэх үүрэгтэй байдаг.

Монгол Улсад цэргийн албыг хоёр үндсэн үүрэгтэй гэж хэлж болно. Эх орноо хамгаалах, үүнд бэлтгэх үүрэгтэй. Мөн эх орноо хамгаалах эх оронч иргэдийг бэлтгэх газар гэж ойлгож болно. Эх орноо хамгаалах байнгын бие бүрэлдэхүүн байх ёстой. Дээр нь иргэдийг бэлтгэх газар гэж хэлж байгаа юм.

Орчин маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас ийм байдал яаж үүсч байна вэ гэдгийг хэлье. Нэгд, орчин өөрчлөгдөж байна гэдэг дотор юу хэлэх вэ гэвэл албан бус аюул заналууд бий болж байна. Төр, армийн бүтцээс гадна төрийн бус бүтцүүд бий болж тухайн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, улс үндэстэн оршин тогтноход хүртэл аюул занал учруулдаг байдал бий боллоо. Жишээ нь, ISIS буюу Исламын улс бүлэглэл байна.

Хоёрт, мэдээллийн эрин бүхнийг өөрчиллөө. Бид 20-иодхон жилийн өмнө мэдээллээ яаж авдаг байсныг та бүхэн мэднэ. Одоо бол мэдээллээр дамжуулаад бидний амьдарч байгаа орчин бүрэн өөрчлөгдлөө. Өнөөдөр дэлхийн хаана юу болж байна вэ гэдгийг хэрэв мэдэх хэрэгтэй бол дэлхийн 7 тэрбум хүн маш хурдан мэдэж болж байгаа. Бүр дээр үед бол энэ тухай мэдэхгүй өнгөрөх тохиолдол байсан. Мэдээлэл их байгаа учраас ард иргэд, олон түмний зүгээс цэргийн албанд тавих шаардлага өндөр болж байна. Шаардлага нь өөр болж байна.

Цэргийн анги, байгууллагууд иргэдэд нээлттэй болох ёстой

Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг. Тэгэхээр бид үүргээ өргөн хүрээнд харах шаардлагатай болж байгаа юм. Өргөн хүрээнд харна гэдэг нь бидний алба хааж, сурч байсан хуучин цагт цэргийн анги, байгууллага нь хаалттай, тусгай орчин гэж үздэг байсан. Одоо бол иргэдэд нээлттэй болох ёстой. Нийгэмшинэ гэж хэлдэг. Цэргийн анги, байгууллагууд нийгэмших, одоогийн хэллэгээр иргэнших шаардлага маш өндөр тавигдаж байна. Иргэдийн очих дуртай, иргэдэд хэрэгтэй байгууллага байя. Цэргийн анги, байгууллагууд дээр болж байгаа бэлтгэл сургалтад хамрагдах нь бидэнд хэрэгтэй гэж үздэг газар болж хувирах шаардлагатай.

Цэргийн анги, байгууллага энгийн байгууллагаас нэг л зүйлээр ялгаатай. Тэр нь юу вэ гэхээр тусгай дүрэм, журамтай, өөрийн гэсэн зохион байгуулалттай. Үүнийг цэргийн анги, байгууллагууд байнгын бие бүрэлдэхүүн дээрээ хэрэглэдэг. Тэнд иргэд орж ирээд ажил үүрэг гүйцэтгээд, бэлтгэлд хамрагдаад явж байхад тэдэнд хориглох зүйл заалт нь тодорхой байх ёстой. Ингэж цэргийн анги, байгууллагаа цаашид бид өөрчлөх чиглэлээр бодож ажиллах цаг болжээ.

Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм

Гуравдугаарт, бид цаашид юу хийх вэ гэсэн хэсэг рүү оръё. Цэргийн анги, байгууллага бол нэгд, байнгын бие бүрэлдэхүүн ажилладаг, албаа хаадаг, үүргээ гүйцэтгэдэг газар юм. Хоёрт, бэлтгэл бие бүрэлдэхүүнийг бэлддэг, тэдэнд үйлчилдэг газар. Одоо байнгын бие бүрэлдэхүүн, хоёрт нь бэлтгэл бие бүрэлдэхүүн гэсэн ойлголт бий болох нь байна. Зөвхөн үндсэн бие бүрэлдэхүүнээрээ цаашдаа үүргээ гүйцэтгээд явах боломжгүй. Эх орны хамгийн сайн хамгаалалт бол бэлтгэгдсэн иргэд байх юм. Түүний өмнө явах хүмүүс бол байнгын бие бүрэлдэхүүн юм.

Ингэхийн тулд цэргийн анги, байгууллагууд төлөвлөгөөгөө шинэчлэх хэрэгтэй. Дизайнаа шинэчилж гаргах хэрэгтэй. Анги танхим, стандартаа шинэчлэх хэрэгтэй. Та бүхний эргэн тойронд хот, суурин, сум, сургуулиуд бүх зүйлээ шинэчилсэн төлөвлөгөө гаргаад, шинэ нөхцөлд амьдрах гээд явж байна. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, Жанжин штаб дээр юм уу Хилийн цэргийн удирдах газар, онцгой байдлын газар, бусад төв газруудад хийдэг биш, бүх газар шинэчлэл, өөрчлөлт явах ёстой.

Цэргийн анги, байгууллагууд стандарт, дүрмээ шинэчлэх хэрэгтэй

Цэргийн анги, байгууллагуудын нэг онцлог бий. Өөрийн стандарт, дүрэм, журамтай. Энэ бүхнээ шинэчлэх хэрэгтэй. Сая тавигдаж байгаа нөхцөлдөө зориулж ингэж өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм.

Манайхан ажил хийнэ гэхээр мөнгө, төсөв шаардаад эхэлдэг. Хамгийн түрүүн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Дотроосоо харах зүйлгүй байгаа бол дэлхий нээлттэй болсон. Дэлхийгээс хар л даа. Дэлхийн хамгийн гайхалтай нээлттэй, зохион байгуулалттай цэргийн анги, байгууллага хаана байна. Хэлтэй устай хүмүүсийн тусламжийг аваад дэлхийгээс харж үзэх хэрэгтэй. Бид дэлхийн дундаж түвшин, болж өгвөл дунджаас дээгүүр л гарах ёстой. Энэ бол маш чухал, цоо шинэ зүйл.

Цэргийн анги, байгууллага Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй

Бид “Оюутан-цэрэг” гэж том хөтөлбөр хэрэгжүүлээд явж байгаа. Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бүх баримт бичигт орсон. Одоо гарах шинэ хуулиудад орно. Цэргийн анги, байгууллагууд бол Оюутан-цэргийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бааз болж хувирах хэрэгтэй. Үүнийг зөвхөн Улаанбаатарт, тусдаа карантилж гаргаад хийдэг ажил биш. “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа залуусыг харахад “Далайд дусал” гэдэг шиг, хамрагдаж болох залуусын маш өчүүхэн хэсэг нь байгаа юм. Бид дусал биш, далайгаа ашиглах хэрэгтэй. Хамрагдаж болох бүх залуусыг хамруулах хэрэгтэй.

Тэгж байж хүмүүст эх оронч үзэл суудаг. Тэгж байж хүмүүст сайн сайхан төлөвшдөг. Ямар учраас цэргийн анги, байгууллагуудыг тусад нь зохион байгуулдаг вэ. Ямар учраас бэлтгэлийг жилээр, сараар, цугларалтыг долоо хоногоор хийдэг юм бэ. Үүнд маш их учир шалтгаан байдаг юм. Та нар бодох хэрэгтэй.

Хүнийг аав ээжээс нь, асардаг тэтгэдэг хүмүүсээс нь, эхнэр, хүүхдээс нь холдуулахаар тэднийхээ үнэ цэнийг маш их мэдэрч эхэлдэг. Гал унтраах гээд хэд хоногоор, сараар яваад ирэхэд та бүхэн гэр бүлээ хэчнээн санасан байдаг билээ. Тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг. Хэд хоногоор хилээ манаад отряддаа ирэхэд хилийнхэнд ямар ойлголт төрдөг билээ. Эх орон гэдэг ойлголт төрдөг. Хэдэн өдрөөр сургуулилт хийгээд тусдаа яваад ирэхээр эргээд тэднийхээ үнэ цэнийг мэдэрдэг.

Гэртээ, байнгын тааламжтай орчиндоо байгаа хүн бол хайр халамж, үнэ цэнийг мэдэрдэггүй юм. Гэр бүлээ хайрладаг хүн, үр хүүхдээ, ойр дотнынхноо хайрладаг хүн л эх орноо хайрлана. Тэрний үнэ цэнийг мэдэрсэн хүн л хайрлана.

Эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй

Зөвхөн цэргийн тангараг цээжлүүлж өргүүлээд тэр сэтгэл рүү орж ирдэггүй. Үүнийг дотор нь оруулах арга бол сая хэлдэг бэлтгэлээр дамжуулж, цугларалтаар дамжуулж ойлгуулдаг. Үндсэн нэг үзүүлэлт бол эх орноо, аливаа юмыг хайрлахын тулд эхлээд түүнд тохиолдож болох аюулыг мэдрэх хэрэгтэй. Улсад маань ийм аюул, гамшиг тохиолдож болох юм байна. Би үүний төлөө бэлтгэгдэж байна гэж мэдрэх хэрэгтэй. Тэр аюулыг мэдрэх юм бол хайртай хүндтэй бүхнээ, эх орноо хайрлаж эхэлдэг. Үүнийг мэдрүүлж ойлгуулдаг газар бол цэргийн анги, байгууллагууд юм. Ингэж харах хэрэгтэй.

Аюулыг сөрөх бэлтгэлтэй болоод ирэхээр өөртөө итгэлтэй болдог. Бидний бэлтгэл бол хэрийн аюулыг сөрч чадна. Бид даваад гарч чадна гэдэг итгэл олж авах хэрэгтэй.

Заавал бүгдээрээ энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Өмнөд Суданд, Афганистанд очиж мэдрэх биш. Эх орондоо бэлтгэл сургуулиар дамжуулаад мэдрэх хэрэгтэй. Өөр нэг маш чухал зүйл бий. Ганц цэрэг юу ч хийж чадахгүй. Ганц хүн айл болдоггүй. Хамт олноороо, салаагаараа, тасгаараа, ангиараа бид амжилтад хүрнэ гэдэг хамт олонч, багийн мэдрэмжийг төрүүлдэг газар бол цэргийн анги, байгууллага.

Хатуухан үг сонсч үзээгүй, компьютерийн тоглоомоос цааш гарч үзээгүй хүүхдүүдийг үүгээр дамжулж эх оронч болгох хэрэгтэй. Тийм болчихсон хүүхдээ оюутан-цэрэгт хамруулъя гээд хүсээд явж байгаа хүмүүс байгаа.

Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь “Оюутан-цэрэг”

Бидний хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр дотроос хамгийн их дэмжлэг авч байгаа нь “Оюутан-цэрэг”. Тэгэхэд бид жилд 1000 орчмоос илүүг бэлдэж чадахгүй байна. 18-25 настай, бэлдэж болохоор хэдэн арван мянган залуучууд байна. Бүгдийг нь үүгээр оруулах л хэрэгтэй. Үүнийг иргэд хүсч байна. Хоёр сар карантинд яваад, 2 сар хил дээр ажиллаад, дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд миний хүү эр хүн болж байгаа юм. Хүний үг сонсдог болдог юм байна. Зохион байгуулалтад ордог юм байна. Одоо л нэг төлөвшлөө. Их өөр боллоо. Ямар богино хугацаанд манай цэргийнхэн хүнийг өөрчилж зөв хүн болгож чаддаг юм бэ. Хэрэв ард иргэд дунд ийм ойлголт төрөх юм бол цэрэг, армиа хүндэлдэг, та бүхнийг хүндэлдэг хүндлэл асар их нэмэгдэнэ. Цэрэг, армийн нэр хүнд, энэ хувцас форм өмссөн хүмүүсийн нэр хүнд өсөх юм.

Энэ үүднээс сэтгэлгээгээ задлаач ээ. Зөвхөн анги, байгууллага дээр байгаа хэдэн хүнтэйгээ харилцдаг, тэр хүрээнд сэтгэдгээ боль. Хилийн цэргийнхэн өдөр тутам үүргээ гүйцэтгээд явдаг. Арай нэг өөр өнгөтэй байдаг. Онцгой байдлынхан бол бас тохиолдож байгаа гамшигтай тэмцээд өөр.

Зэвсэгт хүчнийхэн хатуу хэвшмэл байдлаа өөрчлөх хэрэгтэй

Харин зэвсэгт хүчнийхэн нэлээд хатуу хэвшмэл байдалтай байгаа. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Шаардлага тохиолдоогүй үед цэргийн анги, байгууллагууд дээр та бүхэн яаж цагаа өнгөрөөж байгааг энд ярих юм бол өмнөөс нь нүүр улайх байх. Яаж энэ бүхнийг өөрчлөх тухай яримаар байна. Цэргийн албан хаагч, офицер гэдэг тэр хэдэн жилийг авахын тулд сууж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэр хэдэн жилийг цоо шинэ агуулгаар баяжуулах хэрэгтэй. Аймагт байгаа цэргийн ангиуд аймагтаа хөтөлбөрт хамрагдах залуусыг бүгдийг нь бүртгэчихсэн, Жанжин штаб руу явуулах хэрэгтэй. Бид жилдээ тэдэн залууг “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамруулж байна гэх хэрэгтэй. Энэ хөтөлбөрөөр цэргийн алба хаасан гэдгийг хуулиар биш, Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож өгье гээд нэлээд чөлөөтэй, боломжтой тогтоох гээд байгаа юм.

Хоёр сар карантинд хамрагдаад, 2 сар хил дээр юм уу, өөр тусгай чиг үүрэг гүйцэтгээд, дахиад 2 сар цэргийн анги, байгууллагад ажиллаад ирэхэд цэргийн алба хаасанд тооцож болж байгаа юм. Бүх хүмүүсээ ингэж оруулдаг. Эргээд 45 нас хүртлээ наад зах нь жилд нэг удаа цугларалтад ороод гардаг систем рүү бид орох хэрэгтэй.

Бид хэн нэгэнтэй байлдах гээд байгаадаа биш юм. Зүгээр л бэлтгэгдсэн, эрүүл, чадвартай иргэдийг бэлтгэх гээд байгаа юм. Энэ зөвхөн цэрэгт хэрэг болдог биш. Монгол Улсад хэрэгтэй. Ийм сургуулиар орсон хүн сайн аав болдог. Сайн хүмүүжилтэй болдог. Сайн боловсролтой болдог. Цэргийн боловсрол бол амьдралд хамгийн хэрэг болдог боловсрол. Миний явж байгаа үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлдөг зүйл бол миний цэргийн боловсрол. Энэ бол үнэн. Үүнийг тэр хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр үүнийг мэдрүүлдэг, хийдэг газар бол та нар юм. Одоо ингэж бодож ажлаа харах хэрэгтэй. Тэгэхээр 18-45 настай бүх хүнээ л бүртгэх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа хууль гаргаж болно. Эхний ээлжинд бид зарлигаар энэ бүхнийг зохицуулж байгаа. Хуульд нийцсэн зарлиг бол хуулийн адил хүчин төгөлдөр үйлчилдэг. Ийм зарчимтай. Тийм учраас бидэнд ийм боломж байна.

Батлан хамгаалах, спортын яам болгоё

Үүнээс өмнө та бүхэн сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг хийгээд, төлөвлөгөө дизайнаа өөрчлөөд, хүмүүсээ бүртгээд ажиллах хэрэгтэй байгаа юм. Би энэ Батлан хамгаалах яамны нэрийг хүртэл өөрчлөх саналтай байгаа. Батлан хамгаалах, спортын яам болгоё. Цэргийн хүний нэг сайн чанар бол бие бялдрын хөгжил. Бие бялдраа хөгжүүлбэл сэтгэлзүй хөгждөг. Бие бялдраараа, бэлтгэлжилтээрээ ялгарч байх ёстой. Бүх зүйлээ үүрээд хэдэн км газар гүйж байна гэдэг чухал. Та бүхэн мэдэж байгаа байх, өндөр хөгжилтэй улс орнуудад цэргийн бэлтгэл сургуулилт асар хатуу шүү дээ. Харин манайд эрхэлсэн байдалтай байгаа. Би цэргийн сурвалжлагч байхдаа л энэ эрхэлсэн байдлыг шүүмжилж бичдэг байсан. Өнөөдөр ч засагдаж сайжирсэн зүйл бага л байна. Үүнийг засаж сайжруулах хүмүүс бол та нар юм.

Миний харж байгаагаар Батлан хамгаалах, спортын яам гэж нэрлэвэл дээр үед дунд сургуульд хүртэл иргэний хамгаалалтын багш офицер нар байдаг байлаа шүү дээ. Биеийн тамирын багш нарыг тусад нь цэрэгжилтийн бэлтгэлд оруулаад, цэргийн алба хаасныг нь шууд бэлтгэл офицер цол өгөөд, тэгээд биеийн тамир дээр нь цэрэгт заадаг зүйл заая. Цэрэгт заадаг зүйл гэдэг нь хүнд заадаг зүйлээс өөр юм биш. Аливаа хүн мэдэж авах ёстой зүйлийг л цэрэгт заадаг. Бие бялдрынх нь хувьд шүү дээ, тэр зэвсэг техник нь тусдаа л байдаг юм байгаа биз. Ингэж холбож өгсөн газрууд байна. Батлан хамгаалах, спорт хоёроо холбосон. Үүгээрээ дамжуулж ард түмнийхээ эрүүл мэндийг, чийрэгжилтийг сайжруулдаг. Үүгээрээ дамжуулан бодлогоо явуулдаг. Энэ чиглэл рүү явах байх гэж би найдаж байна.

Хүүхдүүдээ цэргийн албатай ямар нэг замаар холбочих хэрэгтэй. Дээр үеийн иргэний хамгаалалт биш юм аа гэхэд биеийн тамираар дамжуулаад холбох хэрэгтэй. Биеийн тамирын багш нь дээр нь нэмээд иргэний хамгаалалтын тодорхой ойлголтуудыг тухайн сургуульд өгдөг байж болно. Наад зах нь газар хөдлөхөд өөрийгөө хэрхэн аварч гарах вэ гэх мэт. Хурдан гүйгээд аюулаас зайлна гэдэг бэлтгэлжилтийн асуудал юм. Олон хоног ус хоолгүй өөрийгөө аваад гарна гэдэг бол бэлтгэлжилт. Тэгээд аюул тохиолдсон үед нөхрөө аварч гарна. Тэгэхээр энэ ойлголтыг бид багаас нь сургуулийнхаа бүтэцтэй, төрийнхөө бүтэцтэй уялдуулж өгөх юм бол сайн болно.

Цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй

Бялдаржуулах, фитнес төвүүд нээгдэж байгааг та бүхэн харж байгаа. Эдгээр төвүүдэд хэдэн зуун мянгаар нь төлбөр төлөөд манай залуус гүйлдээд байх юм. Манай цэргийн ангиуд фитнес төв болж хувирах хэрэгтэй. Тэнд байгаа залуучууд, эхлээд ажиллаж байгаа байнгын бие бүрэлдэхүүнээ оруулах хэрэгтэй. Харин гаднаас хүн орох гэвэл мөнгө төлдөг байя. Бид нарт мөнгө төсөв байхгүй гээд суугаад байх юм. Энэ боломжийг чинь нээж өгье л дөө. Тэгээд үүнийгээ эргээд хөрөнгө оруулалтдаа ашигладаг байя.

Аймгийн төв дээр хэдэн мянган хүний дунд 18-45 настай хүмүүс бэлтгэл хийгээд гардаг ийм гарцыг олго л доо. Тэгээд мөнгийг нь ав, бэлтгэл хийгээд гарахдаа хажуудаа усанд ороод, хоолонд ороод гардаг байя. Хоолных нь мөнгийг ав. Сарын хураамж гээд тогтоочих. Тэгээд л боллоо. Эргүүлээд үүгээрээ баазаа сайжруулаад яв л даа. Манай хилийнхэн мал аж ахуйгаа хөгжүүлээд өөрийгөө хангаад явж болж байна шүү дээ. Ийм их эрэлт байна.

Энэ их фитнес төвүүдээс хямд, тэгсэн мөртөө үйлчилгээгээр илүү өрсөлдөөн бий болго л доо, та нар. Тухайлбал, тэнд яваад очиход турник дээр суниадаг гэх мэт цэргийн дасгалуудыг оруулж болно. Тэгээд бие хамгаалах урлагийг бага зэрэг зааж өг. Өөрсдөө чаддаггүй юм бол үүнийг чаддаг, хийдэг дуртай хүмүүсийг урь. Тэгээд өөрсдийн чадвартай офицерүүдээ үүнд хамруул. Тэгээд хүмүүс дараа нь ирсэн хүмүүстээ зааж сургана шүү дээ. Үүнийг л ард иргэдтэйгээ холбогд гээд байгаа юм.

Цэргийн анги гэж үүдэндээ хоёр цэрэг зогсоочихоод хэн ч орж болдоггүй. Яваад орохоор склад энэ тэр харсан харуулын хоёр цэрэг байдаг. Бид ийм байдалтай байж болохгүй ээ. Жинхэнэ ардын арми цэрэг, ард түмний сайн сайхны төлөө ажилладаг байх хэрэгтэй. Ард түмний сайн сайхны төлөө ажиллана гээд зүгээр суугаад байж болохгүй. “Цэргийг мянган өдөр тэжээнэ, нэг өдөр хэрэглэнэ” гэдэг үг хуучирсан. Мянган өдөр хэрэгтэй байх хэрэгтэй. Өдөр бүхэн ард түмний сайн сайхан амьдрал, эрүүл мэнд, биеийн тамирт цэргүүдээ оруулж байх хэрэгтэй. Долоо хоногт хэдэн зуун мянгаараа төлөөд эрүүлжихүйн хичээл заалгаж байна. Зөвхөн тэр хоол ундны тухай, энэ хоол унд гэдэг чинь яаж шингэдэг юм, ямар хоол биед сайн байдаг юм гээд мэргэжлийн хүмүүс подвалд суугаад, тэр сайд дарга нар, алдартай од бүгд түүнд ирээд суучихсан байна. Ийм их хэрэгцээ байна шүү дээ. Та нар эрүүлжихүйн төв нээгээд хажууд нь суу л даа. Тэр офицер, тэнд ажилладаг хүмүүст үйлчилдэг мэдлэгтэй болох хэрэгтэй. Хүнд үйлчилж байж өөрсдөө сайжирдаг юм. Та нар нэг зүйлийг ойлго. Хэдэн цэрэг авчраад, тэгээд өөрсдөө сууж байгаад сайжирна гэж байхгүй.

Хүнд юм заагаад үйлчлээд, хэлээд ирэхээр өөрөө түүнийг илүү хийх шаардлагатай болно. Тэр бэлтгэлийн бааз болох юм бол та нар үргэлж сайжирна. Яагаад гэвэл нөгөө үйлчлүүлэгчид үргэлж шинэ шаардлага тавина, та нарт. Үүнийг ойлгооч. Тэгэхээр та нарын цэргийн анги, байгууллагын өнгө улам бүр дээшээ сайжрах хэрэгтэй болно. Хугацаат цэргийн алба гээд тэд заавал сууж байх албагүй. Тэд нар ч гэсэн бэлтгэгчид, хүмүүст юм заадаг байх ёстой.

Тэд хүмүүстэй харилцаад хүмүүсийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийгээд, өөрсдийнхөө ажил хөдөлмөрийн үр дүн хараад ирэхээр бүгд урамшиж эхэлнэ. Бүгд өөр болно, манай цэргийн анги байгууллагууд. Яг өөр өөрийн чиглэлээр, онцгой байдлынхан юу хийж болох вэ, хилийнхэн юу хийж болох вэ. Хилийнхэн дээр хүрээд ирэхэд л наад зах нь хотын хүүхдүүд, сумын төв, аймгийн төвийнхөн ч адилхан шүү дээ. Наад зах нь морин дээр мордож үзээгүй л байгаа. Морьтой хэрхэн харьцах вэ, морь унаад хажуугаар нь бэлтгэлээ хийгээд, анги байгууллага дээр хүрээд ирэхэд нь буу задлуулаад ОВП цув өмсүүлж гүйлгээд байж болно. Тэр хүмүүст маш сонин байх болно.

Энэ чиглэлээр цаашид өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй. Тухайн анги дээр долоо хоногт заавал нэг арга хэмжээ болж байдаг. Аав ээж нь хүүхдээ дагуулаад хүрээд ирэг л дээ. Та нар ах дүү ойр хавийн бүх хүмүүсээ хамруул л даа. Тэгээд тэнд очоод нэг шинэ зүйл сонсч болдог. Тэгээд тэр бүх зүйл нь үнэлгээтэй.

Алийг нь үнэлэх вэ, алийг нь үнэлэхгүй байх вэ гэдгээ та нар бүгдийг нь өөрсдөө тогтоодог байя. Хүүхдүүд хүрээд ирэхэд нэг өрөөнд их том дэлгэцтэй байг. Гурван жилийн өмнө би сурч байсан сургуульдаа очиход лав л тийм болсон байсан. Одоо цэргийн сургуулиуд тийм болсон байна лээ. Бүх зүйлийг дэлгэцэн дээр хийж байгаа. Зүгээр л хүүхдүүд компьютерийн ард суугаад байлдаж байгаа юмыг тэр салаа, рот зохион байгуулж, байгаа газар нь дэлгэцэн дээр харуулаад л байдаг. Тийм заалтай байх хэрэгтэй. Тийм мөнгө алга, тийм юм олох гэсэн юм гэх хэрэггүй. Саяын миний хэлж байгаа зүйлүүдээр дамжуулаад хөрөнгө оруулалт хийгээд яв л даа.

Хүмүүс аяндаа мөнгө өгдөг хандив өгдөг болно. Сайн юм хийдэг, дэмждэг хүмүүстэйгээ харилц л даа. Ингэж сэтгэлээ задла. Манай аймгийн төв дээр цэргийн анги байгаа чинь ямар хэрэгтэй юм бэ. Зөвхөн барига бариад, хэдэн офицер харагдаад байгаа юм биш юм. Манай аймгийн иргэд цэргийн ангиараа дамжуулаад өөрчлөгдлөө. Тэгээд үүнд хамрагдаж байгаа залуусыг бүртгээд авах хэрэгтэй. Тэгж байгаад тодорхой хугацаанд бэлтгэлжилт нь ханаад ирэхээр шалгалт аваад тэнцэх юм бол цэргийн алба хаасанд тооцож болно шүү дээ. Наад зах нь янз бүрийн гэрчилгээ олгоод байж болно. Стандарт тогтоочихоод гэрчилгээ олго л доо. Би бол эх орноо хамгаалах 3-р зэрэгтэй, ийм чадвартай гэх мэт. Ийм ажлуудыг та нар хийхгүй бол болохгүй ээ.

Мөн дээрээс нь бас нэг том хэрэгцээ байна. Иргэд маань ихэнх нь буутай. Иргэд маань нэг бол эзгүй талд бууддаг, нэг бол амьтан хөөж агнадаг. Цэргийн ангиуд тирүүдийг байгуулах хэрэгтэй. Буу сумаа өөрсдөө авч ирээд чөлөөтэй бууддаг болгох хэрэгтэй. Эхлээд үйлчлүүлэгчид бий болгож байгаад дараа нь төлбөртэй болгоё. Тэгэхээр энд ирж л бууддаг байя. Тэнд зөвхөн өөрийн буугаар биш, хийн буугаар, таваг буудуулдаг болгоё. Та нар цэргийн ангиуд дээрээ энэ ажлыг бий болго л доо. Буугаа тусгалд оруулаад, буудаад, бүртгэлд оруулаад, хадгалах зарчмыг мэдээд авах хэрэгтэй. Бүр шаардлагатай үед буутай иргэдийг зэвсгээр хангахгүй, өөрийнх нь бууг ашиглаад үүрэг гүйцэтгэх боломжтой гэж бүртгэж аваад тооцно. Бусад улс орнуудад ийм байдаг юм. Монголд яагаад ингэж болдоггүй юм. Хүмүүс хэлдэг. Хүн надад буу бэлэглэсэн, буудаг үзмээр байх юм гэдэг. Надад хүртэл хэрэгтэй байна. Хүн бүхэнд тийм хэрэгцээ байгаа шүү дээ. Тэгээд тэр сум хэрэгслээ өөрсдөө аваад ир. Жаахан бод л доо. Ийм их хэрэгцээ байна. Тэгээд буу зэвсгээ шалгуулж бүртгүүлээд, хууль журмаа сайжруулаад явъя л даа.

Монгол эр хүн бүр буун дуунаас айгаад чихээ дардаггүй л байх ёстой шүү дээ. Бай гэж юу юм, хөдөлгөөнтэй байг яаж бууддаг юм, хэрхэн хараалдаг юм гэх мэт наад захын зүйлүүдийг мэдээд авсан байх ёстой. Автомат буугаар яаж бууддаг юм, яаж ганцаар бууддаг юм, яаж цэнэглэдэг юм, яаж буугаа цэвэрлэдэг юм, бороонд норвол яах вэ, цасанд унавал яах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бүх үйлчилгээг мэддэг байх, үүнд зааж сургахад л та бүхэн ард иргэдтэйгээ маш ойр дотно холбогдоно. Үүнийг ингэж ойлго.

Цэргийн ангийг ард иргэдээ тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургах газар болгомоор байна

Мөн дээрээс цэргийн ангийг ард иргэдээ тэсвэр хатуужил, амьдрах чадварт сургах газар болгомоор байна. Ер нь иргэдээ бэлтгэнэ гэж юу гэж хэлж байгаа юм гэвэл хамгийн түрүүнд чи өөрийгөө хамгаалаад сурчих, тэгээд хажуудаа байгаа нөхдөө, гэр бүлээ хамгаалаад сурчих. Үүнийг л заах ёстой. Дараа нь чи тэр орон нутаг, эх орноо хамгаална. Тэр өөрөөс чинь эхэлнэ. Манай эрчүүд наад зах нь үүнийг сурсан байх ёстой. Хүн ирээд цохиход гараараа хаагаад сурчихсан л байх ёстой. Өөрийнхөө амийг авраад, хажуудаа байгаа хүмүүсийг хамгаалаад сурчих л хэрэгтэй. Заавал нэг дайсан ирэхэд бэлэн байна гээд унтаад байж болохгүй.

Тэгэхээр бид ийм түвшинд хүрэх хэрэгтэй. Манай онцгой байдлынхан галын хамгаалалтын талаар бүхэл бүтэн сургалт зохион байгуулдаг. Зөвхөн гэртээ яаж галын аюулгүй байх вэ гэдгийг л заадаг. Тэр унтраалга, тэр утас шугам хаагуур явдаг, юунаас болж гал асдаг юм, утаа мэдрэгчийг хаанаа тавих хэрэгтэй гэх мэт зүйлийг заадаг. Гэртээ унтаж байгаад угаарт цохиулаад нас барсан хүмүүс бий. Бид иргэддээ үүнийг зааж өгөөгүй байна шүү дээ. Энэ бүх сургалтыг, хүнд хэрэгтэйг мэдрүүлэх хэрэгтэй.

Цэргийн тусгай бэлтгэл хийдэг залуусыг хөдөө хээр орхичихдог. Тэр залуус өөртөө маш итгэлтэй болно. Хажууд нь мэддэг хүнтэй орхиод уул хаданд хэд хоногоор хоол унд усгүй галгүй орхи. Бидэнд тийм үе тулгарч болно. Галыг хэрхэн гаргаж сурах вэ, юугаар хооллох вэ, ямар шавж хорхой, ургамал идэхэд хоргүй вэ. Ус хаанаас олж болох вэ. Энэ бүгдийг та бүхэн зааж өг л дөө. Уснаас хэрхэн гарах вэ. Том голын эргүүлэгт орсон хүн яаж гарах вэ. Энэ бүхнийг яагаад хэлж өгдөггүй юм бэ. Иргэдэд ийм хэрэгтэй бай л даа. Усан бороо, цасан шуурганаас амиа аваад гардаг л байх хэрэгтэй шүү дээ. Даараад байвал хувцсаа тайлах юм уу нэмж өмсөх юм уу. Хүйтэнд алхаад байх ёстой юм уу, суух ёстой юм уу. Энэ бүхнийг та нар иргэдэд хэлж өг л дөө.

Ингэж байж манай цэргийн анги байгууллагууд бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг иргэд маань ойлгоно. Цасанд юугаар оромж барих вэ, элс шавартай газар яаж оромж босгох юм. Энэ бол телевизээр та бидний үздэг шоу нэвтрүүлэг биш. Энэ бол иргэдэд хэрэгтэй чухал мэдээлэл, мэдлэг. Үүгээр та бүхэн зурагтын нэвтрүүлэг ч хийсэн болно. Гэх мэт түмэн боломж байна.

Яавал утаагүй гал түлж болох вэ, норсон модыг хэрхэн асаах вэ, ямар бодисоор гал асаах вэ. Энэ мэт зүйл ангийн дэлгүүрт байдаг. Энэ бүхнийг мэдүүлж заадаг болох хэрэгтэй. Иргэд энэ бүх сургалтад суусны дараа өөртөө итгэлтэй болдог. Дахин сургалтад явмаар болдог. Дараагийн сургалт ямар саад бэрхшээлтэй байх бол гэж хүлээдэг.

Хүн жаргалаас аз жаргал мэдэрдэггүй. Зовлонг туулж байж жаргадаг юм. Хүн жаргалтай газар хэвтээд байвал хэн ч биш, амьтан болно. Улс үндэстнийг хүртэл жаргаасаар байгаад устгаж болдгийг та бүхэн түүхээс мэднэ. Тиймээс монгол хүн чадвартай, өөртөө итгэлтэй, хэцүү бэрхийг даваад гарах чадалтай байх ёстой гэдэг чинь үүнд оршиж байгаа юм.

Ийм иргэдтэй, бэлтгэлтэй болж байж бид ялгарч гарна. Бид чадна. Цэргийн анги, байгууллагууд юугаараа ялгарах вэ? Хамгийн энгийн зүйл бол олон орны цэргүүдээс зохион байгуулалтаараа ялгардаг байх ёстой. Дээр нь чадвараараа, үндсэн ажлаа эзэмшсэн байдлаараа, аюулыг сөрөх чадал, эр зоригоороо ялгарах ёстой. Хүн зоригтой төрдөггүй. Бэрхшээлийг даваад, гардаг болоод байвал тэр эр зориг. Тэр бүхэн хүнд суугаад байдаг юм. Чадвар суухаар түүнийгээ дагаж бий болдог. Үүнийг ойлгуулах улсууд бол та бүхэн юм.

Ууланд явж байгаад төөрсөн тохиолдлууд байдаг. Тусгай бэлтгэлтэй залуус туслаад амийг нь аварсан тохиолдлууд байдаг юм. Үүнийг бүх хүнд сурга л даа. Наад зах нь зүг чигээ олдог байх хэрэгтэй. Луужингаар уртраг, өргөрөг, уулзах газраа тогтоогоод олдог байх хэрэгтэй. Төөрдөггүй л байх хэрэгтэй.

Зөвхөн утас ашигласнаас болоод хянаж байсан хүмүүс нь олоод сүйтгэчихсэн тохиолдол байдаг. Түүнээс яаж зугтаж болох юм. Яаж гарч болох вэ.

Монголчууд яагаад хүчирхэг цэрэг армитай байсан бэ? Ийм бэлтгэлтэй байсан. Борцоо ганзгалаад явдаг. Буунгуутаа бидон сав ашиглахгүйгээр зөвхөн гал түлж чулуу халаагаад, түүн дээрээ хоолоо хийгээд, хоол ундаа бэлтгэчихдэг тийм гайхамшигтай уламжлал бидэнд байна. Үүнийг яагаад хүн бүрт сургаж болдоггүй юм бэ. Ийм ажил хийгээд ирэхээр та бүхнийг бүчээд, оюутан-цэргийг арын хаалгаар авахаас аргагүй боллоо гэдэг шиг юм болно. Ийм хүнд хэрэгцээтэй газар бол л доо. Мэддэг хүнийг нь урь. Сургалт явуул. Заал, танхимаа ашиглуул. Эхлээд түрээсийн төлбөр авахгүй гэвэл дуртай орж ирнэ. Нэг хоёр сар сургалтад нь суугаад дараа нь та нар өөрсдөө өөр хүнд заадаг болно.

Цаашдаа манай цэргийн анги, байгууллагууд сургалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн бааз, төв болох хэрэгтэй. Үйлдвэрлэл гэж юу вэ? Өргөдөг, түлхдэг бүх хэрэгслийг труба, жирийн төмөр ашиглаад хийчихдэг үе байсан. Заавал өндөр үнэтэй брэндийн тоног төхөөрөмж хэрэггүй. Шалан дээрээ, сандал дэрээ суниахад л болдог юм байна гэдгийг ойлгуул. Гарын дор өөрийгөө бялдаржуулаад, эрүүлжүүлээд явж болдог юм байна гэдгийг ойлгуул.

Цэргийн хувцас хунарыг заавал Улаанбаатарт хийдэг биш. Цэргийн ангиудаа түшиглээд гайхамшигтай бөх гутал хийдэг, бүс, малгай, хувцас хийдэг болох хэрэгтэй. Стандартын дагуу хийж байгаа бол төсвөө аваад цэргийн анги дээрээ хувцсаа хий л дээ. Ийм боломж олгоё л доо. Тэр сургалт, бэлтгэлд хамрагдаж байгаа залуусын хувцсыг захиалгаар, тэгэхдээ үнэтэй хийгээд өг. Танайх тэгээд босоод ирнэ. Хүнд үйлчлээд ирэхээрээ ажил сайжраад ирнэ.

Бэлтгэлтэй иргэд дуудсан цагт хувцсаа өмсөөд, байгаа зэвсгээ бариад ир гэсэн газарт ирээд, зохион байгуулалтад ороод гүйцэтгэх үүргээ гүйцэтгээд явдаг л байх ёстой. 18-45 насны бүх хүмүүс, шаардлагатай бол 45-аас дээш насныхан ийм бэлтгэлтэй байх ёстой. Авч гарах цүнхийг нь бэлдээд өг л дөө. Түүнийг заавал гадаадад бэлтгүүлж авч ирэх шаардлагагүй. Үүнийг Монголдоо, цэргийн ангидаа хийдэг бол. Наад зах нь мориныхоо эмээлийг, чөдөр, тушааг хийгээд, засаад явж байгаа биз дээ. Морины эмээл, хазаар хийдэг юм чинь хүний хувцас хийж яагаад болдоггүй юм бэ. Дээр үеийн, XIII, XIV зууны монгол цэргийн гутал хувцас музейд байгааг хараарай. Ямар гайхамшигтай юм хийж байгаа вэ. Бид үүнийг чаддаг байсан юм.

Өнөөдрийн миний ярьж байгаа энэ бүхэн манай зэвсэгт хүчин, цэрэг арми, эх орончдыг бэлтгэхэд хувьсгал болох ёстой. Үүнийг цаашаа бодлого гаргагчдад ойлгуулна. Та нар газар газраа ийм хэрэгтэй зүйлээ хийх хэрэгтэй. Ингэж чадах юм бол энэ цэргийн анги, байгууллага иргэдийг татдаг, дууддаг газар болно.

Сайн цэрэг гэдэг бол тавигдсан үүргийг гүйцэтгэхэд байнга бэлэн байдаг цэргийг л хэлнэ. Сайн иргэн гэдэг бол иргэнийхээ үүргийг биелүүлэх чадвар эзэмшсэн хүнийг хэлнэ.

Долоо хоног хоол ундгүй газар аваачаад хаяхад өөрийгөө аваад, хажуудах хүмүүсээ аваад гараад ирдэг тийм л иргэн хэрэгтэй. Аюулд ороход өөрийгөө авраад, хажуудах хүмүүсээ авардаг иргэн бидэнд хэрэгтэй. Энд тэндгүй ёолоод хавтгайраад хэвтвэл хэн биднийг аврах юм. Онцгой байдлынхан иртэл ингээд хэвтэж байя гэх юм уу. Тоосго ирээд цохиход хүлээхгүй шүү дээ. Усанд унаад живээд үхэхэд хүлээхгүй шүү дээ. Хөдөө төөрч үхэх гэж байхад яаж гарах юм. Төөрсөн хүмүүс бичсэн байдаг. Асаагуур өндөр хүйтэнд асдаггүй. Гэрээслэлдээ “Зүгээр л зурдаг шүдэнз авч явж байгаарай” гэж бичсэн байдаг. Монголчууд эр хүн гал авч явж байх ёстой гэдэг. Шүдэнз норвол яах вэ. Юунаас гал гаргах вэ. Ийм хүнд хэрэгтэй олон зүйл нийлэхээрээ хүмүүст хэрэгтэй зүйл болж хувирна. Энэ чиглэл рүү цэргийн анги, байгууллагууд орох хэрэгтэй.

Ажил хийе, юм бүтээе гэсэн хүн бол арга олдог. Хийхгүй гэсэн хүн бол шалтаг олдог. Та нар бол шалтаг тоочоод сууж байх эрхтэй хүмүүс биш. Та бүхэн энэ ард түмнээс, төрөөс цалинг нь авч, ард түмнээс, төрөөс дүрэмт хувцсыг нь хэрэглэж, цол хэргэмийг нь эдэлж байгаа. Та бүхэн илүү юм хийх ёстой, үүрэгтэй хүмүүс. Өнөөдрийнөөс илүү бодох үүрэгтэй хүмүүс. Ингэж анги, байгууллагынхаа бие бүрэлдэхүүнд үүрэг тавих хэрэгтэй. Ингэж ойлгуулах хэрэгтэй. Юмыг шалтаг тоочихгүй эхлүүл гэж байгаа шүү дээ.

Мод тарьсан тухай яриа байдаг. Энэ мод 20 жилийн дараа том болж ургана шүү дээ гэхэд тэгвэл өнөөдөр тарья л даа гэдэг. Яг л үнэн. 20 жилийн дараа том болгохын тулд өнөөдөр тарих хэрэгтэй.

Хамгийн сайн анги, байгууллагын захирагч ямар хүмүүс байдаг билээ. Ажилтай, олон түмэнд хэрэгтэй зүйл хийсэн хүн л хамгийн сайн анги, байгууллагын захирагч, удирдлага болж үлддэг. Хуучин үед ч тийм байсан. Хатуу, хаалттай, цэргийн анги өөр дүрэм журамтай байсан үед ч тийм байсан. Хүнд хэрэгтэй юм хийдэг, хүнд хэрэгтэй юм сургасан дарга л хамгийн сайн дарга. Тусад нь та нарт хувцас өмсүүлээд хүнд юм сурга гээд байгаа шүү дээ. Тусад нь та нарт цол хэргэм эдлүүлээд, тусад нь байр гаргаж өгөөд хүнд юм сурга гээд байхад яагаад энэ ажлаа хийдэггүй юм.

Зөвхөн албанд дуудагдсан хэдэн цэрэг, зөвхөн хэдэн гэрээт цэрэг, зөвхөн хэдэн ахлагч, хэдэн офицерийг харж би энд сууна гэж ойлгож болмоогүй байна.

Аюул, хэцүү юм тохиоход ингэж ялгахгүй шүү дээ. Бүх юман дундуур ороод гарна. Наад зах нь шумуулд хазуулахаас өөрийгөө яаж хамгаалах вэ? Бусад хэцүү газар үүрэг гүйцэтгэж байгаа манай залуус энэ дундуур ороод гарч байгаа шүү дээ.

Энд хилийнхэн, тагнуулынхан, цагдаагийнхан байна. Зарим газар нь ганц байр байшинтай байхад цэргийн анги өөр. Талбайтай, хашаатай. Наад зах нь тусгай хүчнийхэн очоод бэлтгэл сургуулиа хийчихдэг баазтай болъё. Одоо хамтарч ажиллах хэрэгтэй. Бие биеэ мэддэггүй юм шиг, бие биеэсээ дөлсөн, холдсон баймааргүй байна. Бэлтгэл, сургуулиар дамжиж дайчин нөхөрлөл, итгэл зүтгэл бий болдог.

Энэ 2016 оны 12 дугаар сарын 25 гэхэд шинэ чиглэлээр бэлтгэлээ ханга гэж би хэлж байгаа. Бид ийм зүйл хийдэг боллоо гэж хэлдэг бол. Жижиг зүйлээс эхэл. 2017 оны 1 дүгээр сарын 10 гэхэд нээлтээ хйигээд, өмнө нь сурталчлаад, хүмүүст ойлгуулаад яв.

Ийм зүйл хийж байгаа дарга нар, удирдлагуудыг урамшуулдаг, ажлыг нь дүгнэхэд авч дүгнэдэг болъё.

Цэрэг болно гэдэг зөвхөн форм өмсүүлнэ гэсэн үг биш. Хүнийг нь бэлдэнэ

Онцгой байдлынхан Гамшгийн сургалтын төв байгуулж байна. Энэ төв нээлттэй төв болоосой. ХСИС 3000 оюутанд зориулсан хичээлийн шинэ байртай. Тэндээ энэ хүмүүсийг хамруулаад өөр байдлаар ажиллаж болно. Батлан хамгаалах, хууль сахиулахын эмнэлэг гээд гурван корпус нэмж барьж байгаа. “Тэмүүжин өрлөг” сургуульд хүүхдээс нь эхлээд сургая гээд тэр рүү явж байгаа. Цэрэг болно гэдэг зөвхөн форм өмсүүлнэ гэсэн үг биш. Хүнийг нь бэлдэнэ. Цэрэг хувцас өмсчихөөр л цэрэг гэж хараад байдаг. Тэгвэл доторхийг нь өөрчилнө гэсэн үг. Одоо тэгж ойлго. Пиджак тайлаад л китель өмсөхөөр цэрэг болж байна гэж бодож болохгүй. Доторхийг нь 100 хувь өөрчлөх хэрэгтэй. Ийм юман дундуур залуусыг багаас нь, дунд сургуулиас нь оруулах юм бол арми, цэрэг, хил, онцгой, цагдаагийнханд манай залуу үе хожим хойно баярлана. Компьютерийн тоглоом тоглоод донтчихсон явж байхад намайг ингэсэн шүү гэж баярлана.

Дэлхий одоо программаар явна. Өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл тийм болно. Авч яваа станцын зай суувал яах вэ. Цэнэглэгчгүй үед яаж цэнэглээд 5 минут холбоо барьдаг болох вэ. Үүнийг зааж өг. Байгалиасаа монгол хүн хэцүү хатуу уур амьсгал дунд төрсөн учраас амьдрах чадвар генд нь суучихсан. Түүнийг нь сэрээж өг л дөө. Унтуулаад байна, наад улсууд чинь. Миний хэлж байгаа бол зөвхөн нэг хувь нь. Энэ дээр өдөрт нэг, хоёр хувиар нэмэх хэрэгтэй. Үүнийг цааш нь ойлгуулах хэрэгтэй. Ингэвэл хүмүүс аюулыг мэдэрдэг, өөрсдийгөө хамгаалдаг, бидний ажил ямар чухлыг мэдэрдэг болно. Хоёрхон сар хүүхдийг нь карантинд хамруулаад Сүхбаатарын талбай дээр алхуулахад аав ээж нь бараг нулимс нь гоожиж байгаа шүү дээ. “Ёстой их баярлалаа. Миний хүү өөр болчихлоо шүү дээ” гээд. Үүнийг жил бүр, байгаа газар бүхэндээ хийдэг бол л доо. Ийм болохын тулд саяын ажлуудыг бүгдээрээ хийе.

Цэрэг бол олон аавын хүү эх орноо хамгаалах эрдэмд суралцдаг газар юм. Эх орноо хамгаална гэдэг бол өөрийгөө, нөхдөө, ээж аав, эхнэр хүүхдээ, төрсөн өссөн нутгаа, хайртай зүйлээ хамгаалахаас эхэлдэг. Тийм сэтгэл суулгахаас эхэлдэг юм гэдгийг би энд тайлбарласан. Ийм маягаар бид үүрэг даалгавар, хийж байгаа ажлаа ойлгох юм бол төр, ард түмэн баярлана. Ингэж та бүхэн ажиллах хэрэгтэй.

Ингээд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Захууд хэвийн ажиллаж эхэллээ

Өчигдөр буюу 6-р сарын 4-ний өдрийг “Автомашингүй өдөр” болгосонтой холбогдуулан төв замуудыг хаагаад байсан. Улмаар нийслэл дэх томоохон зах худалдааны төвүүд амарсан юм. Харин өнөөдөр “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Сандэй” плаза худалдааны төв, “Бөмбөгөр-1-, “Бөмбөгөр-2” худалдааны төв, “Дүнжингарав” худалдааны төв, “Өгөөмөр” техникийн зах, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ. Түүнчлэн нийтийн тээвррийн автобусууд маршрутын дагуу иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлжээ

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, 36.75 урт метр, 48.75 урт метр төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил эхэлжээ.

Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг анх 1978 онд, Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг 1985 онд ашиглалтад оруулж байжээ. Тус замыг 30 гаруй жилийн дараа өргөтгөн шинэлчилж байгаа бөгөөд өнөөг хүртэл их засвар хийж байгаагүй юм байна. Энэхүү замыг 4 эгнээ, зорчих хэсгийн өргөнг 14 метр болгож, 2 талдаа 2,85 метр явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгох юм. Гүйцэтгэгчээр “Тотал инж” ХХК ажиллаж байна. Замын нэгдүгээр хэсэг буюу Үйлдвэрчлэлийн эвлэлийн гудамжнаас-Толгойтын эцэс хүртэлх замыг 07 сарын 05-нд, харин хоёрдугаар хэсэг буюу Толгойтын эцсээс-Орбитын уулзвар хүртэлх замыг 10 сарын 30 гэхэд шинэчлэн дуусгаж, 2016 оны 12 сарын 01-нд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус замыг улсын төсвийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барих бөгөөд 230 айлын газрыг чөлөөлөх юм. Одоогоор айлуудад мэдэгдэх хуудас хүргүүлээд байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайныг харах нүд сохор

Энэ үг хэн бүхэнд дэндүү хамааралтай болчихсон. Сайн сайханд тэмүүлж, түүнээсээ урам авч, сэтгэлийн цэнгэл эдэлдэг цар хүрээ улам л хумигдах янзтай. Хэн нэгнийг газар дор ортол нь муулж бөөнөөрөө нийлэн хараан, зүхэж өнөө хүн нь ямар нэгэн тайлбар хэлэхгүй хүлээцтэй хандахаар нь “Энэ муу хэлэх үггүй болсон юм чинь аргагүй” гээд бах тав нь ханадаг ийм нэг “хов”-ын нийгэм бүрэлдэх нь. Манайхан “Бурууд нүд хурц” гэж жигтэйхэн ярих дуртай. Тэгсэн хэрнээ сайн сайхан зүйлийг харах нүд нь бүр таг сохор. Зөв зүйлийн өмнөөс дуугарчихаж чадахгүй бүлтгэнэдэг ийм л цагийн буулган дор тэнтэр тунтар алхаж л явна. Энэ хөгжиж буй бүх орны зовлон уу гээд үзэхээр бас тийм биш. Зүгээр л өөрөөс нь илүү нэгнээ хүлээн зөвшөөрч чаддаггүй, өөрөөс нь алхмын өмнө яваа нэгнээ бөөнөөрөө бөөрөлхөж, улдан чангаах ажилдаа дэндүү гарамгай болчихсон. Үүнээсээ цалин авахгүй хэрнээ цалинтай ажлаасаа илүү үүнийгээ хийх дуртай. Ядаж л улс төр хийж буй хүмүүс нь эх орончийн дүрээр заларчихаад хэн нэгнийг дэвсэлж өөрөө дээшээ гарах гэсэн явуургүй үйлдэл хийнэ. Түмнийхээ нүдэн дээр янз бүрээр балбуулж яваа хүнээ өмөөрсөн хүн нөгөө хүнтэйгээ адилхан балбуулдаг болохоор хэн ч тэр нь зөв гээд хэлчихэж чадахаа байсан. Худал зүйлийг мянга давтахад үнэн болдог. Мянган худлыг үнэн гэж итгэгсэд Монголоор дүүрэх нь.

Ингэж нийгмийг талцуулж болдог гэдгийг дэндүү сайн мэддэг хүмүүс ард түмнээ сохолж байна. Хэн нэгнийг заавал муу муухай болгон харагдуулж кайф авдаг энэ байдлаасаа салах цаг одоо биш юм бол хэзээ гэж. Муу байлаа ч тэр хүнд заавал нэг сайн чанар бий гэдгийг нь ядаж харах билгийн нүднүүд сохорчих гээд байна. “Ямар ч хүнд заавал нэг сайн чанар байдаг юм, дүү минь. Түүнийг нь л олж харахыг сурах хэрэгтэй” гэж яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир тээр жил хэлж билээ. Удахгүй сонгууль болно. Сонгууль угтан бие биенээ үзэн ядах хар давалгаа эхэлчихлээ. Сонгууль нэг өдөр л болоод дуусна.

Түүний цаана бид бүхэн уулзаж учрах 1000 өдөр бий гэдгийг санах л хэрэгтэй. Үзэн ядах нүдээ хурцлахаасаа өмнө энэ хүнийг би хэр мэдэх билээ гэдгээ заавал бодох хэрэгтэй юм шүү

Categories
мэдээ цаг-үе

Хайдавын Чилаажав: Хийснээ давтахгүйгээр дараагийн шатанд юу хийхээ бодож байна

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Хайдавын Чилаажав утга зохиолынхоо хүрээнийхний дунд “нуруутай хүн” хэмээн хүндлэгддэг. Дарга, захирлын суудлаа орхисноос хойш чимээгүйхэн бясалгаж суугаа энэ эрхэмтэй дурсамж дүүрэн яриа өрнүүллээ.

-Таныг Тоомойн Очирхүү гуайн шавь гэж сонссон. Тэр хүнтэй хэрхэн уулзаж танилцсан талаар яриагаа эхлэх үү?

-Би 1987 онд ХААИС-ийн мал эмнэлгийн ангийн оюутан болж ирээд байсан үе. Бас болоогүй хоёр дэвтэр шүлэгтэй гэж байгаа. Гэвч нөгөөхөө олигтой юм болсон үгүйг мэддэггүй байлаа. Тэгээд нэг томхон яруу найрагчид үзүүлье гэж бодоод Зохиолчдын эвлэлийн хороог зорьж очоод Тоомойн Очирхүү гуайтай уулзъя гэлээ. Нутгийн нэр нөлөөтэй яруу найрагч гэдгийг нь мэддэг болохоор л тэр шүү дээ. Тэгтэл үүдний жижүүр нь “Энд байхгүй ээ, Төрийн ордонд суудаг юм” гэж байна. Төрийн ордны үүдэнд нь шүлгийн дэвтрээ бариад сууж байтал удсан ч үгүй нэг их гоё инээсэн, цагаан костюмтай хүн гараад ирлээ. Мөн гэж танингуутаа угтаж очоод би Чилаажав гэж шүлэг бичдэг хүүхэд байгаа юм аа, танд шүлгээ үзүүлэх гэсэн юм гэлээ. Тэгтэл, “За тэгвэл залуу шүлэгчийн шүлгийг яаж гудамжинд сонсох вэ дээ, чи миний машинд суучих гээд гоё хар машинд суулгаж аваад давхилаа. Одоо энэ төмөр замын шар байрнуудын нэг л байсан юмдаг. Гэрт нь хүн байхгүй бололтой гаднаас нь түлхүүрдэж орлоо. Өөрөө их нямбай хүн болохоор үдийн хоолоо бэлтгээд тавьчихсан байна. Хоолоо хийх зуураа “За тэгээд шүлгээ дууд даа” гэлээ. Би хоёр, гурван шүлэг уншлаа. Тэгсэн их л олзуурхангуй байна. Эхлээд бол намайг энэ нэг шүлэгт дуртай оюутан хүү байна л гэж харсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг их тоож байгаа маягтай “Алив наашаа суучих, хоёулаа ямар ч байсан хоол идээдэхье” гэж байна. Хоолоо идчихээд том өрөөнд нь орж арваад шүлэг уншсаны дараа хоёр л шүлэг сонгож “За чи энэ хоёроо надад гаргацтайхан бичээд өгчих, дараа нь би чамайг нэг дуудна аа” гэсэн юм. Тэгж л анх багштайгаа уулзаж байлаа. Удаагүй байтал миний шүлгүүдэд өмнөтгөл бичээд “Утга зохиол урлаг” сонинд гаргачихсан байсан.

-Анх шүлэг, уран бүтээл тань сонинд хэвлэгдэнэ гэдэг баярлаж бахадмаар хэрэг байсан биз?

-Өө тэгэлгүй яах вэ. Жигтэйхэн баяртай байгаа юм чинь. Нэг өдөр сургууль дээр байж байтал декан намайг дуудуулжээ. Гүйгээд очтол Зохиолчдын эвлэлийн хорооноос чамтай хүн утсаар ярих гээд байна гэлээ. Тэгсэн Очирхүү гуай намайг хороон дээр хүрээд ир гэж дуудав. Чавхдаад очвол С.Дашдооров гуай тэр хоёр жаахан халмагхан сууж байна. Тэгээд надаар гурван шүлэг уншуулсныхаа дараа багш “Миний нөгөө яриад байсан чинь энэ хүү шүү дээ” гэлээ. Дашдооров гуай толгой дохиод л олигтой ч юм ярьсангүй. Харин багш надтай жаахан ойр дотно байгаарай, олон хүнд шүлгээ үзүүлж хүнээр магтуулж болохгүй гэсэн. Яаж ойр дотно байхаа мэдэхгүй нэг хэсэг явлаа. Тэгж тэгж нэг өдөр гэрт нь очоод би таны шавь болъё гэлээ. Тэгтэл хувцсаа сольж өмсөөд том өрөөндөө, том ширээнийхээ ард сууж байгаад надад нэг гарын үсэгтэй номоо дурсгаж, бас нэг сумтай үзэг өгсөн юмдаг. Би ч бөөн баяр болж, одоо ч тэр хэлсэн үгийг нь санадаг юм. “За би бол олон шавьтай. Сайн бичиж яваа нь ч байна, тааруухан бичдэг нь ч байна. Харин чамд гэж хэлэхэд олон хүнд шүлгээ үзүүлж худлаа магтуулж болохгүй шүү. Хүмүүс их худлаа магтаад хүнийг эвдчихдэг юм. Би анагаах төгссөн, чи харин хөдөө аж ахуйн энэ чиглэлээрээ л суралц. Бас миний энэ номын сан чамд нээлттэй шүү. Харин би номондоо их харам хүн. Уншсан номоо авч ирж хийгээд дараагийн номоо аваад явж бай” гэсэн юм. Түүнээс хойш 14 хоногт нэг удаа багшийнд очиж ном авдаг, багштайгаа дотно сайхан харилцаатай болсон доо.

-1992 онд “Найргийн даага” наадамд түрүүлэх тэр үедээ таныг ид иртэй бичиж байсан гэдэг юм билээ?

-Тийм байж магадгүй ээ. 1990-ээд оны эхний нэг, хоёр жилд шүлэгнээс өөр юм боддоггүй явлаа шүү дээ. Тухайн үед хүмүүс ч их магтаад л, энд тэнд наадамд ч их оролцож байлаа. Т.Очирхүү багшаас ч юугаа асуух вэ дээ ухааны юм бодож, бараг багшаасаа том яруу найрагч болчихсон юм шиг санагдана гээч. Залуу халуун үе чинь их аюултай. Т.Очирхүү багшийн нэг том шавь нь Чимэдравдангийн Мягмарсүрэн байхгүй юу. Мягмарсүрэнд их хайртай, шүлгүүдийг нь их тооно. Тэгээд надад “Чи энэ Мягмарсүрэнгийн эн зиндаад хүрч бичихгүй бол шүлэг бичээд хэрэггүй. Түүний оронд хөдөө аж ахуйн чиглэлээрээ мэргэжлийнхээ дагуу ажиллаад явсан нь дээр шүү” гэнэ. Тэгээд багшаас нэг хэсэг хол хөндий явж байгаад “Болор цом”-ын үеэр таардаг юм байна. Тэгсэн “Чилаажав аа, чи ч их том хүн болжээ” гэж байна. Тэр үгнээс нь жаахан эмээгээд дараа нь гэрт нь очиж шүлгээ уншиж өглөө. Тэгтэл “Чи одоо номоо гарга, одоо гаргах цаг чинь болсон байна” гэсэн. Тэгээд хоёр жилийн дараа 1994 онд “Алтайн сар” номоо гаргасан юм. Миний номын өмнөтгөлийг Очирхүү багш их л сэтгэл гаргаж бичиж өгсөн дөө. Маш хариуцлагатай, нямбай хүн байсан шүү дээ.

-“Алтайн сар” ном тань таны нэрийн хуудас болжээ. Ер нь утга зохиолын хүрээнд өөр хэн таныг дэмжиж байв даа?

-“Алтайн сар” маань жаахан үг, үсгийн алдаатай гарчихсан юм. Дүүгийн хурим болох гээд боолтыг нь харж амжилгүй нутаг явчихгүй юу. Уг нь хоёр найздаа захисан боловч нөгөө хоёр маань ч сайн анхаараагүй юм шиг билээ. Гэхдээ яах вэ, алдаатай ч гэсэн анхны ном гарлаа гэж хөөрөөд, энд тэнд их тараасан даа. О.Дашбалбар ахад номоо өгөхөд “Чи чинь харин сайн бичиж байгаа юм байна. Гэхдээ одоо чи манай ГУНУ-д л явах ёстой хүн байна” гэсэн. Тэгээд нэг хэсэг манай үеийнхэн ер нь цөм ГУНУ-д явдаг байлаа.

-Та чинь уг нь малын эмч мэргэжлээр төгссөн хүн юм билээ ш дээ. Мэргэжлээрээ хэсэг ажиллаж байгаад 1996 оноос МҮОНР-гийн сэтгүүлч болсон байдаг байх аа. Чухам яагаад малын эмч болсон юм бэ?

-Манай нутагт Магван гэж мундаг малын эмч хүн байлаа. Одоо энэ Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын аав байхгүй юу. Манай ус голд Магван гуай шиг оросоор чөлөөтэй ярьдаг хүн байгаагүй юмдаг. Тэр жил намайг сургуульд явах болоход ХААИС-ийн хуваариас өөр юм надад олдоогүй юм. Тэгтэл аав минь хүүгээ малын эмч болоод ирдэг юм бол хүүтэйгээ цуг голоо нэг өгсөх юм гэж билээ. Аавын хэлсэн үг, Магван гуай шиг мундаг хүн болчихвол гэсэн бодол хоёр л намайг малын эмч болгосон юм. Гэхдээ би малын эмч болж, биологийн шинжлэх ухааныг судалсандаа огт харамсдаггүй. Хамгийн бодит, туйлбартай, барьцтай шинжлэх ухаан гэж боддог. Бусад нь бол цаг минутаар хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Сургуулиас төгсөөд Биокомбинатад ажиллаж байхдаа биологийн шинжлэх ухаанаар дагнасан эрдэмтэн болж, нээлт хийнэ гэж боддог байж билээ. Гэвч дуртай юм болохоор утга уран зохиол тал руугаа илүү татагдаад байсан юм.

-Тэгээд гэнэт радиогийн сэтгүүлч болчихсон хэрэг үү?

-Миний радиод ажиллах болсон түүх их сонин ш дээ. Тэр жил Д.Пүрэвдорж гуайн нэрэмжит наадам дээр шүлэг уншчихаад тайзнаас буутал Санжийн Пүрэв гуай чи манай радиогийн хүн бол. Манай уран зохиолын редакцид чам шиг залуу хүн хэрэгтэй байна гэлээ. Утга уран зохиол руугаа ойртох юмсан гэж бодож явсан надад аятайхан л санагдаж байлаа. Тэгтэл бас Пүрэвжавын Баярсайхан ах намайг дуудаж байна гэнэ. Радиогийнхон том Баярсайхан гэдэг байсан юм. Яваад очтол миний муу “Алтайн сар”-ыг навсайтал зурчихсан сууж байна. Тэгснээ “Би чамайг жаахан харлаа. Чи их хариуцлагагүй хүн байна. Номондоо ийм хариуцлагагүй хандаж байгаа хүн яах бол. Гэхдээ чи хөдөө аж ахуйн мэргэжилтэй юм байна. Тиймээс чамайг хөдөө аж ахуйн редакцид авмаар байна, урьд өмнө нь сэтгүүлчээр ажиллаж байгаагүй тусмаа сайн. Хоёрын хооронд сурсан хүнээс шинээр өөрөө гардан сургах хүн нь дээр байдаг юм” гэлээ.

Тэр хүнээс мөн ч их зүйл сурч мэдсэн дээ. Би бол хоёр сайхан багштай хүн. Нэг нь яруу найрагч Тоомойн Очирхүү, Нөгөө нь Монголын үргэлжилсэн үгийн нэрт мастер П.Баярсайхан. Тэднээс сурч мэдсэн бүхэн их бий.

-“Аавдаа би хайртай” гэж сайхан дуу шүү. Энэ дууны тухай танаас олон л хүн асуудаг байх даа?

-Миний аав Хайдав гэж жирийн нэг малчин хүн байсан. Намар болохоор найр наадамд их уригддаг. Сайхан дуулж хуурддаг байж билээ. Алаг морио унаад л явж байгаа нь үргэлж л төсөөлөгддөг юм. Тэр жил намайг оюутны намрын ажилд явж байхад “Аавын чинь бие муу байна” гэсэн цахилгаан ирсэн юм. Тэгээд би бие нь муу байгаа бол муу аав минь энэ жил айлын найр наадам дэглэн хөгжөөж өгч чадахгүй л байгаа юм байна даа гэсэн шүү юм бодож байгаад тэр дор нь биччихсэн нь тэр. Хожим “Хурд” хамтлаг сайхан дуу болгосныг нь мэдэж тэдэнтэй танилцсанаас хойш хамтарч олон дуу хийсныг хүмүүс мэдэж байгаа байх аа.

-“Хурд” хамтлагийнхан тоглолтдоо таныг урьдагггүй гэсэн үнэн үү. Эсвэл та өөрөө очихыг хүсдэггүй юм уу?

-Өө урьдаг аа, урьдаг. Тоглолт болгон дээрээ л урьдаг юм. Бидний хувьд хэвийн харилцаатай байдаг. Ер нь бол Монголд Оюуны өмчийн тухай хууль сайн хэрэгждэггүй болохоор жаахан харамсалтай санагддаг юм. Шүлгээр нь бүтсэн дуунууд хэдэн мянган хувь CD болж зарагдаад байхад зохиолчид нь түүнээс оногдох хувь гэж байхгүй байна шүү дээ. Би МЗЭ-д ажиллаж байхдаа ч, Үндэсний номын санд ажиллаж байхдаа ч оюуны өмчийн тухай хуулийн талаар анхаарч, ач холбогдол өгч ажилласан.

-Та МЗЭ-д олон жил ажилласан. Тэгэхэд Д.Төрбат, Д.Пүрэвдорж гуай ч юм уу Зохиолчдын эвлэлийн хорооны хуучин удирдлага, механизмтай нь яг нүүр тулсан хүн гэдэг. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Би бол Д.Пүрэвдорж гуайг яруу найрагчийнх нь хувьд хүндэтгэж явдаг аа. Гэхдээ бидний дунд зөрчил үүсч байсан тохиолдол бий. Учир нь МЗЭ-ийн байрыг “Монголын нууц товчоо” сургуулийн байр болгосон, залуу үеэ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан зэрэг үл ойлголцол байсан юм. Үүнийг одоо яриад ч дэмий юм.

-Та мөн Үндэсний номын сангийн захирлаар ажилласан хүн шүү дээ. Төрийн алба ямар санагдсан бэ?

-Г.Аким гуай надад суудлаа тавьж өгч байгаадаа баяртай байна гэж байсан. Дарма Батбаяр гуай болохоор “За хүү минь, чи Монголын бараг бүх зохиолч уран бүтээлчдийн мөрөөдөл гэж хэлж болохоор сайхан албыг хаших боллоо шүү. Хичээж ажиллаарай” гэсэн юм. Гэвч яг үнэндээ тийм ч сайхан алба биш байсан. Ерөнхийдөө бол төрийн албаны нүсэр хүнд механизм хүнд суртал зэргээс нь болоод юм хийж болохгүй юм билээ.

-Харин одоо та нэг л бясалгалын байдалтай байх шиг санагдах юм. Шинэ уран бүтээл юу хийж байна вэ?

-Үндэсний номын санд байхад, “Шинэ Ази” группийн захирал Л.Төрбаяр ах маань зохиолч, яруу найрагч хүнд бүтээн туурвих орчин нөхцөл хэрэгтэй байдаг юм аа. Миний дүү манайд ирээч гэсэн нь надад их таалагдсан. Тэгээд энэ “Шинэ Ази” группт, эрхэм Д.Урианхай ахын дэргэд ирсэн сүүлийн хоёр, гурван жилд өөрийнхөө дотор руу өнгийж, уншиж судлах, танин мэдэх сайхан боломж нээгдэж байна. Шинэ уран бүтээл гэвэл нэг тууж, мөн шүлгийн нэг ном дээр ажиллаж байна. Бичиж туурвия гэхээсээ илүү өмнө нь юу хийснээ тунгаан эргэцүүлж, дээд, доод үеийнхнийхээ зохиол бүтээлүүдийг ч уншиж байна. Хийснээ давтахгүйгээр дараагийн шатанд юу хийж болохыг бодож, бясалгаж байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Зуны гоо сайхан

Цас бороо ээлжилсэн жиндүү өдрүүд ард үлдэж нар ээсэн дулаан өдрүүд ирж байна. Нимгэн даашинз, хөнгөн шаахайтай инээмсэглэн алхах энэ өдрүүдийг бүсгүйчүүд хоног тоолон хүлээдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Зуны улиралд өөртөө итгэлтэй, дэгжин гоё харагдах хамгийн том хүчин зүйл бол өнгөлөг, гэрэлтсэн царай. Сэвхтэй, харлаж хуурайшсан арьсыг ямар л бүсгүй хүсэх билээ дээ.

ӨНГӨЛӨГ ГЭРЭЛТСЭН ЦАРАЙНЫ НУУЦ

Өдөр бүр нүүрээ зөв цэвэрлэж сурахаас сайхан царайны нууц эхэлнэ. Нүүрний будагны үлдэгдэл арьсны нүх сүвэнд үлдвэл арьс шинэчлэгдэхэд саад болдог. Сайн чанарын үрчлээний эсрэг, тэжээлийн гээд элдэв үйлчилгээтэй үнэтэй тос түрхлээ ч шингээж чадахгүйд хүрдэг гэсэн үг.

Арьсаа яаж цэвэрлэх дарааллыг сонирхуулъя. Эхлээд нүдний тенээ арилгана. Цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг нүдний зовхин дээрээ таван секунд орчим байлгаж дунд хуруундаа хөвөнгөө ороон нүдний урд хэсгээс хойд хэсэгт чиглэлтэйгээр зөөлөн арчина. Хөмсгөө духны голоос гадагш арчаарай. Нүд хүрээлэгчийг савхны үзүүрт тогтоосон хөвөнд цэвэрлэгч уснаас шингээж арилгана. Сормуусны будгаа ч зориулалтын цэвэрлэгчээр арилгах хэрэгтэй. Уруулаа цэвэрлэхдээ эхлээд цэвэрлэгч салфетка юм уу цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг уруул дээрээ 2-3 секунд орчим байлгаарай. Дараа нь дунд хуруундаа хөвөнгөө ороож захаас нь гол руу, уруулын үрчлээг дагаж дээд уруулыг дээрээс доош, доод уруулыг доороос нь дээш арчиж арилгана. Суурь будалтын цэвэрлэгээ ч тогтсон дараалалтай. Юуны өмнө хацраа нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчина. Дараа нь духны нэг захаас хөөн хөмсөгнөөс үсний зах хүртэл босоо чиглэлд зөөлөн арчиж духны голоос хагас тойрог маягаар гадагш чигт арчих хэрэгтэй. Эрүүгээ уруулын доод захаас нүүрний шугамын дагуу шудрах маягаар дараа нь дээш чиглэлд ороомог маягаар арчина. Эцэст нь хамарны нурууны дагуу дээрээс доош, доороос дээш чиглэлд шудран арчиж, хамрын угалзыг доороос дээш чиглэлд нарийвчлан арчвал зөв цэвэрлэгээ болно. Дараа нь зориулалтын шингэн савангаар угаагаарай. Халуун ус арьсыг хуурайшуулдаг тул хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй. Хуурай арьстай бол угаасны дараа чийгшүүлэгч хэрэглээрэй. Ер нь ийм арьсыг зөөлөн лосьон юм уу, цэвэрлэгч тосоор цэвэрлэвэл зүгээр.

ЗАЛУУ БАЙЛГАХ ШИДТЭЙ МӨС

Мөсөнд бүх төрлийн арьсыг эрүүл, толигор, зөөлөн болгох шид бий. Мөсөөр нүүрэндээ жин тавихад л та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно. Хүйтэн ус, мөсөн жин тогтмол хэрэглэхэд арьс тэнийж, өнгө нь сэргэдэг. Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ мартав аа. Өглөө дөнгөж сэрснийхээ дараа юм уу үдэш унтахынхаа өмнө мөстэй найзалбал илүү үр дүнтэй. Хугацаа нь 10-15 минут байвал зүгээр.

ГУУЖУУЛАГЧТАЙ НАЙЗАЛ

Могойны арьс жам ёсоороо гууждаг бол хүнийх тэгдэггүй. Хүн өдөрт дунджаар 680 грамм арьс гуужуулдаг гэсэн сонирхолтой тоо бий. Тэгэхээр могой шиг жамаараа гуужаад унадаггүй үхэжсэн арьсаа яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Скраб буюу гуужуулагчтай найзал гээд байгаагийн учир нь энэ. Хэчнээн брэнд хэрэглэлээ ч гуужуулагчгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ бантан хутгаж байгаагаас ялгаагүй гэж гоо сайханчид зүгээр ч нэг хэлдэггүй. Гуужуулагч хэрэглэсний дараа арьс чинь толигор болсон нь шууд мэдрэгдэнэ.

Арьс чинь нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсаа гуужуулах хэрэгтэй. Ийм зовлонгүй бол долоо хоногтоо нэг удаа гуужуулахад болно. Гарын ар талд, суганаас тохой хүртэл тахианы арьс шиг арзгардуу болчихдог доо. Гар, хөлийн ар талд үхэжсэн арьс, киратин бөөгнөрч ингэж харагддаг. Насанд хүрэгчдийн 50-80 хувьд нь ажиглагддаг. Бүр keratosis pilaris гэсэн нэршилтэй. Асуудалтай хэсэгтээ хуурай байхад нь биеийн гуужуулагч түрхэж 30 секунд орчим үрэх маягаар массажил. Дараа нь бүлээн усаар угааж хатангуут нь тослоод байхад л OK. Нүүр, биеийн гуужуулагчийг гоо сайхны дэлгүүр, салоноос худалдаж авахаас гадна гэрийн нөхцөлд хялбархан аргаар шийдэх боломж ч бий. Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулах нэг арга хүргэе. Элсэн чихрэнд арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулах шид бий. Эхлээд 200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг холих хэрэгтэй. Арьсаа гуужуулахын хажуугаар эмчилмээр байвал зуун настын гелээс хэдэн дуслыг хийж болно. Бэлэн болсон скрабаа нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. Таван минут орчим байлгаад угаа. Элсэн чихрийн скрабыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биедээ түрхэж болно. Хамгийн гол нь элсэн чихэр, тос хоёрын хэмжээ тэнцүү байх ёстойг анхаараарай.

НҮД ОРЧИМД ЗОВХИНЫ ТОСНООС БУСАД НЬ ХОРИОТОЙ

Зовхины эргэн тойрон нүүрний арьснаас гурав дахин нимгэн байдаг учраас сүүн шингэн, тоник, өдөр, шөнийн тос, энгэсгийг зовхиндоо хэрэглэж болохгүй гэж гоо сайханчид зөвлөдөг. Уруулын арьс зовхиноос ч нимгэн гэдэг. Тэгэхээр зовхи, уруул цэвэрлэгчийг хэрэглэж заншаарай. Зовхины тосыг түрхэх ч өөрийн гэсэн дүрэмтэй. Зовхи тойрсон ясархаг хэсэгт нүүрний шугамын дагуу зовхины тосоо түрхэх хэрэгтэй. Ясархаг хэсэгт зовхины арьсны булчингууд байрладаг юм. Булчингийн хэсгүүдэд түрхэж байж зовхины тос арьс чангалах үйлчилгээгээ үзүүлнэ гэсэн үг.

“САВТАЙ ФОТОШОП” БУЮУ ӨӨГҮЙ ТӨГС ЦАРАЙ

Зуны халуун өдрүүдэд арьсаа өнгөлөг хэвээр байлгах хамгийн гол туслагч бол крем. Бүсгүйчүүддээ ВВ, СС кремийн талаар товч мэдээлэл хүргэе. А,С,Е витамины найрлага нь хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Маш үр дүнтэй нарны хамгаалалт болдог. SPF 30 эсвэл түүнээс дээш байдаг. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдаг учраас арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгоорой. Солонгосын BB кремийн топ брэндүүдэд Missha, Hanskin, Skin79, The FaceShop, Mamonde багтдаг. Барууны BB кремийн онцлох брэнд гэвэл Garnier, Clinique, Maybelline, Vichy, L’Oreal. Суурь кремний өнгийг сонгохдоо гаран дээрээ биш хүзүүн дээрээ түрхээрэй.

ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАТАН НЬ МАСК

Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск, хаан нь шөнийн тос гэх нь бий. Тэгэхээр маск сайхан харагдахыг хүссэн хүн бүхний эрхэм сонголт болж таарч байна. Маскийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншаарай. Маск үхэжсэн арьс гуужуулах, чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг олон үйлчилгээтэй. Дор хаяж хоёр төрлийн маск сөөлжилж хэрэглэхийг зөвлөе. Гэхдээ нэг өдөр хэрэглэж болохгүйг санаарай. Гэрийн нөхцөлд тэжээлийн маск хэрхэн тавих талаар зөвлөгөө хүргэе.

Нэг хоолны халбага тараг, адил хэмжээний ээдэм, чимх цагаан давсыг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа бүлээн усаар зайлна. Тэжээл өгөхөөс гадна арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Салаалсан, орооцолдсон, өнгөө алдсан, гэмтсэн, ширүүссэн үсийг мэдээж хэн ч хүсэхгүй. Намирсан зөөлөн үсний аврагч нь мөн л маск. Химийн найрлагатай шампунь, ангижруулагчид найдсанаас үснийхээ гэмтэлд тохирсон органик эмчилгээг сонгоорой. Гэрийн нөхцөлд хийж болох хамгийн сайн маск бол өндөгнийх. Өндөгний шар, хоёр цайны халбага оливын тосыг нэг аяга сүүтэй хольж, бага зэрэг нимбэгний шүүс нэмж сайтар хутгаад л маск бэлэн. Бэлдсэн маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бүлээн, болж өгвөл хүйтэн усаар угаагаарай. Өндөг уургаар баялаг учир хуйханд тэжээл өгдөг. Мөн масканд буй А витамин, кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B витамин үсний ургалтыг дэмждэг.

ТАНИЛЦ, SPF

Зуны аагим өдрүүдэд цүнхнээсээ салгаж болохгүй зүйл бол нарны тос. Өдрийн тос, кремний шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг л дээ. Хүний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаараад хамгаалах хугацаа нь адилгүй. Цагаан арьстай хүмүүс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстнуудынх 10-15 минут. Хар арьстнуудын хувьд нүүрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг даа. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар үржүүлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал гараад ирнэ. Жишээ нь бидэн шиг шар арьстнууд нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF 15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д үржүүлэхэд таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацаа гараад ирнэ. Нарны тос түрхэхдээ өдрийнхөө тосыг суурь болгож түрхэхээ мартав аа.

ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ ШӨНИЙН ТОС

Наснаасаа залуу харагдахыг хүссэн хэн бүхний хамгийн эхний сонголт бол яах аргагүй шөнийн тос. Учир нь шөнийн тосыг гоо сайхны бүтээгдэхүүний хаан хэмээдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний өндөр чанар шөнийн тосонд байдаг. Шөнө арьс амарч жирийн үеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илүү байдаг гэж гоо сайханчид онцолдог. Гоо сайхны тосны арьс чангалах, үрчлээ тэнийлгэх, тэжээл өгөх чанар нь шөнө илүү үйлчилдэг гэсэн үг. Хүүхдийн арьс 14 нас хүртлээ өөрийгөө нөхөн төлжүүлдэг бол энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй болж таарч байна.