Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дууссан байна

Энэ онд улсын хэмжээгээр 322.96 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 21.46 мянган га-д үр тарианы төрлийн бусад таримал, 13.4 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 332.2 мянган га-д үр тариа үүнээс 314.5 мянган га-д улаанбуудай, 17.7 мянган га-д бусад таримал, 10.9 мянган га-д төмс, 4.8 мянган га-д хүнсний ногоо, 6.4 мянган га-д малын тэжээл, 28.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 383.3 мянган га-д тариалалт хийж 99.5 хувийн явцтай байна.

Үр тарианы тариалалт 102.9 хувьтай байгаа бол төмс 81.1 хувь, хүнсний ногоо 68.1 хувь, тэжээлийн ургамал 39.7 хувь, тосны ургамлын тариалалт 114.3 хувьтай байна.

Улаанбуудайн төлөвлөсөн тариалалт дууссан. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл, тосны ургамлын тариалалт үргэлжилж байгаа бөгөөд 6 дугаар сарын 5-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Хэргийн материалыг шүүхээс дахин бүрдүүлэхийг даалгажээ

Ноён уулыг ашиглах, олборлохтой холбоотой шүүх хуралдаан өнөөдөр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж талуудыг хэргийн материалыг дахин бүрдүүлэхийг даалгажээ. Хариуцагч тал болох “Сентеррагоулд монголия” ХХК нь өмнөх шүүх хуралдаанаар засгийн газраас зөвшөөрсөн ноён уулыг ашиглах эрхийг барьцаалж европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 150 сая доллар авахаар төлөвлөж байсан нь ил болсон юм.

“Ноён уулаа аваръя” ТББ-ын нэхэмжлэлтэй уг асуудлыг өмнөх шатны шүүхээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдэд холбогдох хэргийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тэгвэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хэргийн материалын бүрдүүлбэрийг дахин хангахыг даалгалаа. Шүүхээр хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Сентеррагоулд монголия” ХХК олборлолтын ажлыг үргэлжлүүлэх эрхгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Их Монгол улсын гудамжны замын хөдөлгөөнийг түр хаана

Нийслэлийн Их Монгол улсын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхон руу ордог уулзвараас урагшаа Маршалын гүүрний урд уулзвар хүртэл хэсгийг 2016 оны зургадугаар сарын 7-ны 01.00 цагаас зургадугаар сарын 10-ны 23.00 цагийн хооронд хаана. Харин Оргил худалдааны төвөөс Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгүүдийн хөдөлгөөнийг 2016 оны зургадугаар сарын 10-ны 23.00 цагаас зургадугаар сарын 12-ны 23.00 цагийн хооронд түр хааж хучилт хийх болсоныг Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Удирдлагын академиас “Жапан таун” хүртэлх авто зам ашиглалтад орлоо

Өнөөдөр Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт боллоо. Уг авто замын барилгын ажлыг гуравдугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор энэ сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад бүрэн орууллаа.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл долоон метр өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14 метр өргөн, хоёр талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.

Categories
мэдээ спорт

Б.Тэгшбаяр хос хүрэл медаль авлаа

“Track Mongolia” төслийн хүрээнд Дэлхийн дугуйн төвд бэлтгэл сургууль хийж буй Б.Тэгшбаяр маань 6 сарын 4 -ний Бямба гарагт Португаль улсын Анадиа хотод болсон олон улсын тэмцээний 60 км-ийн Олон бариат уралдаан болон 1км-ийн цагийн уралдаануудад хос Хүрэл медаль авлаа.

Categories
гадаад мэдээ

Орос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ 100% дотооддоо хангана

“Оросууд 2020 он гэхэд мах, махан бүтээгдэхүүн, сүү, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ дотооддоо бүрэн хангаж, импортын бараа оруулахгүй болно” гэж тус улсын Хөдөө аж ахуйн сайд Александр Качев мэдэгдлээ.

Түүнчлэн цитрусын төрлийн болон зарим нэг онцгой цөөн нэр төрлийн жимснээс бусад бүх төрлийн жимсийг эх нутагтаа тариалж, гаднаас худалдан авах шаардлагагүй болно гэдгээ Хятадад болсон “Их-20”-ын уулзалтын үеэр онцолжээ.

Тэрээр “ОХУ чухал зорилт тавьсан. Манай улсын газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн 2015 онд 2014 оныхтой харьцуулахад анх удаа 17 хувиар өсч 76 тэрбум ам.доллар давсан ашигтай байлаа. Орос барууны улсуудтай өрсөлдөхүйц хүчин чадал бүхий өндөр технологитой болсон” гэжээ.

Мах махан бүтээгдэхүүн, сүү, хүсний ногоо, үр тарианы тариалалт, борлуулалт ийн өсөн нэмэгдэж байгаа нь цаашлаад экспортийн бараа бүтээгдэхүүнд өндөр ач холбогдолтой тухай тэрээр онцлон дурдсан байна.

ОХУ-ын үр тарианы болон мах, махан бүтээгдэхүүний экспорт сүүлийн 10 жилд гурав дахин өсч 30 сая тоннд хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Даваабаяр АН-ын гишүүнчлэлээс татгалзжээ

“Масс” агентлагийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр АН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өнгөрсөн долоо хоногт өгчээ. Түүний хүсэлтийг харгалзан үзэж АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ч.Даваабаяр АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан ч зургадугаар сарын 1-нд АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж түүний оронд Д.Жаргалыг нэр дэвшүүлэхээр болсон. Энэ нь түүнийг намын гишүүнчлэлээсээ татгалзахад хүргэсэн бололтой.

Ч.Даваабаяр АН-ын гишүүнчлэлээс татгалзжээ

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний түүхийн музейд кино үздэг боллоо

Монголын Үндэсний түүхийн музей монголдоо анх удаа мини кино театртай боллоо. Мини кино театрыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр суурилуулж байгаа бөгөөд тус театр нь“Panasonic” брэндийн “PT-RW330EA” загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй, 60 хүний суудалтай ажээ.

Тус музейн захирал Д.Сүхбаатар “Энэ кино театрыг музейдаа суурилуулснаар үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Манай музей жилдээ 85 мянган хүнд үйлчилдэг. Үүний 50 хувь нь гадны жуулчид байдаг юм. Энэ кино театрыг ашиглалтад оруулснаар өөрийн сан хөмрөгт байгаа түүхэн, танин мэдэхүйн киног үзэгчдийн хүртээл болгоно” гэв.

Уг кино театр нь олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд 44 сая төгрөгийн үнэтэй юм байна. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт нийт 56 мянган үзмэр бий. Тэр дунд 10 гаруй түүхэн сэдэвт кино байдаг аж. Удахгүй музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1990 оны ардчилсан хувьсгалын тухай олон нийтэд дэлгэгдээгүй цоо шинэ киног олны хүртээл болгох гэж байгаа гэнэ.

“Цаашдаа бүх аймаг, сумдын соёлын төвүүдэд кино үзвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах зорилготой ажиллаж байна. Эхний ээлжинд мини кино театрыг улсын хэмжээнд 14 сумын соёлын төвд суурилуулна” хэмээн БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт хөдөлдөг, дуугардаг “Үлэг гүрвэлийн парк” нээлтээ хийлээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Үндэсний соёл амралтын хүрээлэн байгууллаа. Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг тус аймгийн төвд сүндэрлэн боссон энэ бүтээн байгуулалт зургадугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор үүд хаалгаа нээжээ.

Өмнийн цэнхэр говь үлэг гүрвэлээрээ Монголдоо төдийгүй дэлхийд алдартай. Гэвч нутгийн ард иргэд соёлын үнэт өв болсон эдгээр үлэг гүрвэлийн моделийг музейд очихоос нааш харах боломжгүй. Олон зуун жилийн настай соёлын өвийг хадгалан, хамгаалах хуулийн дагуу эх өлгийд нь үлдээх нь дэндүү эрсдэлтэй.

Иймд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас иргэдийнхээ танин мэдэхүйн боловсрол, нутаг усаараа бахархан бахдах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх Соёлын амралтын хүрээлэнг 10 га талбайд байгуулжээ.

Энд нийт 18 төрлийн үлэг гүрвэлийг Хэрмэн цаваас олдсон олдворуудын төрлийг сонгож, модель болгон хийсэн байна. Ингэхдээ тэдгээрийн бодит хэмжээг алдагдуулалгүй урлан байршуулж, хөдөлгөөн гарсан зүгт хөдөлж, дуу авиа гаргадаг байхаар шийджээ. Эдгээр үлэг гүрвэлийн баримлуудыг БНХАУ-ын олон улсын эрх бүхий компаниар захиалан хийлгүүлж, эх орондоо авчирсан гэв.

Соёл амралтын хүрээлэнгийн бүтээн байгуулалт зөвхөн үлэг гүрвэлүүдийн амьд мэт хөдөлгөөнт баримлуудаар зогсохгүй 4 га газарт говь нутгийг ногоон аймаг болох зорилтын хүрээнд мод тарьж, зүлэгжүүлсэн байна.

Нутгийн иргэд өөрийн эх нутагт хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдтэй танилцахын зэрэгцээ хөгжмийн хэмнэлээр бүжиглэдэг усан оргилуур, ногоон байгууламж, тоглоомын талбай, дугуйн зам, усан сан, спортын талбай, сонирхолтой гэрэлтүүлгүүдтэй орчинд цагаа өнгөрөөх аж. Энэ бүтээн байгуулалтыг “Говь-Эрдэнэ” ХХК хийсэн бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгийн 8.2 тэрбум төгрөгөөр соёл амралтын хүрээлэнгээ бий болгожээ.

Categories
мэдээ спорт

Бадминточ хүү Японд түрүүллээ

Япон улсын Фукуока хотын дунд сургуулийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.1000 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Энхбатын Сумъяасүрэн гэдэг Монгол хүү түрүүлэв.

Бадминточ хүү Японд түрүүллээ

Бадминточ хүү Японд түрүүллээ