Categories
гадаад мэдээ

ОХУ-д зориулж хурдны галт тэрэг бүтээж эхэллээ

Хятад улс “Москва-Казань” чиглэлийн өндөр хурдны төмөр замд зориулан дараагийн үеийн өндөр хурдны галт тэргийг зохион бүтээж байна хэмээн тус улсын өдөр тутмын сонинд мэдээллэжээ. Шинээр бүтээж буй галт тэрэг цагт 400 км хурдлах бөгөөд бусад орнуудын төмөр замуудын царигт тохируулан өөрчилж болох дугуйтай байх аж. “Оросын төмөр зам” компанийн мэдээллэж буйгаар, Москва-Казанийн өндөр хурдны төмөр зам барихад зориулан Бээжин зургаан тэрбум ам.долларын зээл олгоход бэлэн байгаа аж.

Тус төслийн нийт өртөг 15 тэрбум ам.доллароос давна хэмээн тооцоолж байгаа гэнэ. 770 км-ийн урттай шинэ төмөр зам Оросын 7 бүс нутгаар дайран өнгөрөх бөгөөд Владимир, Нижний Новгород, Чебоксары болон Казань зэрэг 15 газарт зогсоолтой юм. Одоогийн байдлаар Москвагаас Казань хүртэл галт тэргээр явахад 12 цаг зарцуулж байгаа бол уг төсөл хэрэгжиж эхэлснээр энэ хугацаа 3.5 цаг болж богиносох аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд эхэлнэ

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

• Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

• “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

• Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

• Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийн материалыг Засгийн газар(хуучнаар Ялалтын талбайн зүүн талд байрлах)-ын XI байрны 1 давхарт 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна.

• Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах журамтай бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 10 000 /арван мянган/ төгрөг болно.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

• Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/

• Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

• Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

• “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт;

• Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Шалгалтын хуваарь

• Шалгалтын салбар комисс зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.

• Ажлын байранд тавигдсан шаардлага хангаж, бүртгэгдсэн иргэдийн нэрс болон шалгалт авах газар, хуваарийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсаар мэдээлэх болно.

• 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

• Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

• Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”-тай танилцаж, авна уу.

Тав. Мэдээлэл лавлагаа

• Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны 266135, 264413 утсаар холбогдож лавлагаа авч болно.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн тамирчид сүлд дуутай боллоо

“Увертюра” хамтлагийн залуус “Бид эх оронтойгоо хамт” хэмээх шинэ уран бүтээлийг туурвижээ. Энэхүү дуу нь “Rio 2016” зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтсэн байна.

СТА, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлэг, СТА Ц.Эрдэнэбат хөгжмийг нь бичсэн энэхүү дуу нь цаашид Монгол тамирчдын сүлд дуулал болох аж. Тус бүтээлийг “Олимпийн хөгжлийг дэмжих сан”, “Монголын үндэсний олимпийн хороо”, “Монголын байт харвааны холбоо”, “Анир” студийн уран бүтээлчид хамтран туурвижээ. Эл уран бүтээлийг өнөөдөр олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

“Увертюра” хамтлаг үүрэн телефоны “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл” компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна.

“Увертьюра” хамтлаг “Бид эх оронтойгоо хамт ” дуугаа үүрэн телефоны “Скайтел”, “Мобиком”, “Юнител”, “Жи мобайл” компаниудтай хамтран сонсогчдын хүртэл болгох ажээ. Дуунаас олсон бүх ашгаа “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж, “Рио-2016”-д оролцох тамирчдад хандивлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

43 телевиз, 16 радио сонгууль сурталчлах эрх авчээ

Сонгуулийн тухай хууль нь хэвлэл мэдээллийнхэнд нэлээд хатуу хууль болсон гэж энэ салбарынхан шүүмжилдэг. Жишээ нь реклам сурталчилгаа, хэвлэн нийтлэх хязгаарыг тогтоож, хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авах заалт бий. Тэгвэл УИХ болон НИТХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх эрхийг 43 телевиз, 16 радиод өгчээ.

Эдгээр радио, телевизүүд өдөрт нэг цаг сонгуулийн сурталчилгаа цацах эрхтэй аж.

ТЕЛЕВИЗ

Телевиз, радиогийн болон компанийн нэр

1

Роял – Эн Би Жи Кинг Монголиа ХХК

2

Seven channel телевиз – Эвер грийн лайф ХХК

3

Малчин – Хүннү ХХК

4

О тв- Оргилмедиа консалтинг ХХК

5

Эх орон – Тэнгэрлэг эх орон ХХК

6

MNC – Монголиан ньюс чаннел ХХК

7

GTV – Хаппи веритас ХХК

8

NTV – Эн ти ви бродкастинг ХХК

9

SCH – Эс си эйч ХХК

10

Like HD – Реал мастер линкс ХХК

11

ТВ-8 телевиз

12

Парламентын суваг –Парламентын суваг ХХК

13

World – Дэлхийн чимээ тедиа групп ХХК

14

Оллоо – Би энд Би пикчерс ХХК

15

ТV-10 HD – Ти ви арав ХХК

16

Дотно ТВ– Эйч ди ви ХХК

17

Сүлд – Ноён сүлд ХХК

18

SBN – Супервижн медиа групп ХХК

19

Стар – Юнайтед бродкастинг корпорэйшн ХХК

20

ТМ з- Алсын гэрэл ХХК

21

ON TV – Монзах ХХК

22

Өлзий – Өлзийн медиа ХХК

23

Боловсрол – Тедиа боловсрол суваг ХХК

24

ТВ-1 – NatureKhaan ХХК

25

HTV – Тэргэл медиа

26

Соён гэгээрүүлэгч – Модерн кастл модифаер ХХК

27

ETV – Имерж медиа ХХК

28

Блумберг ТВ Монголиа – Нэйшнл ньюс корпорэйшн ХХК

29

Ийгл –Ийгл бродкастинг ХХК

30

ТВ-6 – Шинэ зураг ХХК

31

Sportbox- Спортбокс ХХК

32

MovieBox- Мөүвибокс ХХК

33

Глобал – Форчун глобал ХХК

34

ТВ-9

35

UBS- Улаанбаатар телевиз ХХК

36

VTV – Про медиа нэтворк ХХК

37

Смарт 4к – Дөрөв кэй ХХК

38

TV-5 – Гэгээн далай ХХК

39

25-р суваг – Аэ энд жааг ХХК

40

С1- Чаннел уан ХХК

41

КСВN- Кей Си Би Эн ХХК

42

Масс – Масс ти ви ХХК

43

NBS-1 – Мэжик Жэт ХХК

РАДИО

1

MGL RADIO FM 102.1 –Эм эс жи эм ХХК

2

“Арга билиг” 95,7 –Хүүхэд, ирээдүй, соёл боловсрол сан ТББ

3

ФМ-104 радио – Ви Өү Эм ХХК

4

104,5 гэр бүлийн радио – Салхи энтертейнмэнт ХХК

5

ФМ-103,6 радио – Медиа холдинг ХХК

6

Смарт радио 107 – И зэт эф эм ХХК

7

VIP радио 90,5 – Улаанбаатар телевиз ХХК

8

Бизнес радио 98,9- Монголиан мюзик медиа ХХК

9

Гийнгоо радио – 100,5 – НС Холбоо ХХК

10

Инээмсэглэл фм – 99,3- Нью медиа ХХК

11

Радио Улаанбаатар фм 201,5 –Бадруун ХХК

12

Их Монгол ФМ 99,7 – Билэгт дөлгөөн ХХК

13

Формула ФМ 98,1 радио- Радиаком Монгол ХХК

14

ФМ-92,1 – Смарт коммуникэйшн ХХК

15

Шинэ долгион ФМ -107,5 –Билэгсанаа ХХК

16

Кисс ФМ 100,1 –Рф ХХК

Categories
мэдээ нийгэм

“Сайн хашаа” хөтөлбөрийг танилцууллаа

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа. Уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингисийн талбай”-д боллоо. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нарын хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн банк хамтран зохион байгуулах энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр иргэдэд зээл олгох юм байна. Уг зээл нь таван жилийн хугацаатай 10 сая хүртэлх төгрөгийн зээл байх ажээ. Түүнчлэн иргэдийн амьжиргааны чадварт нийцүүлэх үүднээс сард төлөх мөнгөн дүн 100 мянган төгрөгөөс ихгүй буюу хоёр оронтой тоонд багтсан байхаар зохицуулна гэж албаныхан хэлж байна.

Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69,200 өрхөд чиглэсэн бодлого явуулж, 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” хэмээв.

Эл хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм байна. Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр “Роял Кинг” констракшн, “Баярс” констракшн, “Азийн Зөн” ХХК, МЗЭ ХХК, “Тот Ком Сервис”, “Ану Сервис”, Төрийн банк зэрэг нийт 31 компани, аж ахуйн нэгж ажиллах юм байна.

Иргэн “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар:

  • Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэх
  • Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурах
  • Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгох
  • Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэх тухай Нийслэлийн удирдлагууд хэлэв.

sain hashaa

sain hashaa

sain hashaa

Categories
мэдээ нийгэм

СХД-ийн гэр хорооллын 36 гудамжийг гэрэлтүүлэгтэй боллоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны гэр хорооллын 36 гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 29, Баянхошууны 12, 21, 23, 29-36, Монлааны 6,14, Овооны 1-3 гудамжууд
  • 24 дүгээр хороо Зээлийн 17,18, 20, 21
  • 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 16, Оёдлын 3
  • 11 дүгээр хороо Мандлын 1,2 дугаар хэсэг
  • 8 дугаар хороо Нуурын 2,4, Булгийн 1
  • 28 дугаар хороо Сансарын 4,7, 12
  • 23 дугаар хороо Хангайн 13, 40,43, 45,46, 55, 65,66,69,84 дүгээр гудамжийг гэрэлтүүлэгтэй болгов. Ингэснээр иргэд аюулгүй орчинд сэтгэл тэнүүн алхах боломжийг бүрдүүллээ хэмээн талархаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Монгол улсын Ерөнхийлөгч БНЭУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Сомнат Гош Монголын сайхан оронд томилогдон ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид ч гэсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэхэд анхааран ажиллана гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ БНЭУ нь Монгол Улстай эртний түүх соёлын харилцаатай бөгөөд энэ харилцааг шинэ шатанд гаргахын тулд Элчин сайд Сомнат Гош өөрийн чухал хувь нэмрийг оруулсанд талархав. Тэрбээр цааш нь хэлэхдээ Монгол-Энэтхэг хоёр орны хооронд эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, мэдээлийн технологи, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал, жуулчлал,батлан хамгаалах зэрэг өргөн салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдлаа.

Элчин сайд Сомнат Гош хариу хэлэхдээ хоёр талын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа хөгжиж, хамтарсан ажлын хэсгийн уулзалт жил бүр зохион байгуулагдаж байгаа болон хилийн цэрэг, ҮАБЗ-үүд ажил хэргийн холбоо тогтоон харилцан төлөөлөгч солилцдог болсныг дурдлаа. Тэрбээр Энэтхэгийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг Монголд татах, мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай, эдийн засгийг хөгжүүлэхэд Энэтхэгийн тал анхаарч байгааг онцлоод, хоёр орны харилцаа гүнзгийрч, цаашлаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа илүү сайжирна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Элчин сайд Сомнат Гошийн цаашдын ажил үйлсэд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Завханы алслагдсан сумдад явуулын эмнэлэг ажиллаж байна

Хавдрыг эрт илрүүлэх нь хавдартай өвчтөний амьдрах насыг уртасгах мөн эдийн засгийн зардлыг багасгах чухал ач холбогдолтойг эрүүл мэндийн газрынхан онцолж байна. Тиймээс алслагдсан сумууд болох Цэцэн-Уул, Сонгино, Түдэвтэй, Баянхайрхан гэх мэт 11 сумын иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхээр 10 эмч нэг баг ажиллаж байна. Тэд сумдын иргэдэд газар дээр нь үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өгч шаардлагатай тохиолдолд эмчийн хяналтад оруулах ажээ. Эмч нарын багт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор болон нарийн мэргэжлийн эмч, эхо, дүрс оношилгоо, лаборант, эмэгтэйчүүдийн эмч нар багтжээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд төдийгүй Монгол Улсын хүн амын дунд хорт хавдрын өвчлөл өсч, улмаар залуужин хорт хавдрын шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болоод байгаа нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болж байгаа билээ. Харин Завханд 2005 онд 95 хүн хорт хавдрын хяналтанд хамрагдаж байсан бол 2016 он гарсаар 418 хүн хорт хавдрын хяналтанд хамрагджээ. Шинээр бүртгэгдсэн хорт хавдартай 25 хүний хоёр нь II-р шатандаа оношлогдсон байна. Тиймээс элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн үзлэгийг хүртээмжтэй, чанартай зохион байгуулах зайлшгүй шаардлага бий болоод буй юм.

Categories
мэдээ нийгэм

Радио телевиз медиа урлагийн сургууль тусгай зургийн зориулалт бүхий лабораторитой боллоо

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/, СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ТИКА-с тус сургууллийн мультмедиа лабораторид 16.900 ам долларын үнэ бүхий тусгай зургийн зориулалтын тоног төхөөрөмж гадуулах ёслол боллоо.

Энэхүү төслийн хүрээнд мультмедиа лаборатори байгуулахад шаардлагатай тусгай зургийн зориулалт бүхий өндөр нягтралтай 5 компьютерийг СУИС-РТМУС-д хүлээлгэн өглөө. Монгол улсад медиа урлагийн салбарт хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сургалтын орчинг сайжруулах нь энэхүү төслийн гол зорилго юм. Түүнчлэн СУИС-ийн сургалтын баазыг нэмэгдүүлэх, оюутан сурагчдын зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх, тухайн салбартаа дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм. Төсөл хэрэгжсэнээр СУИС-РТМУС нь Монголын анхны мэргэжлийн мультмедиа лабораторитай сургууль болж байна.

Төслийн нэээлтийн ёслолын ажиллагаанд СУИС-ийн Радио, Телевиз, Медиа Урлагийн сургуулий нзахирал Д.Одсүрэн, ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр, ТИКА-гийн ерөнхийлөгчийн зөвлөх Камил Колабаш, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, ТИКА-гийн Монголыг хариуцсан мэргэжилтэн Сэрхат Күчүккурт, дэд координатор Туран Жан, СУИС-ын багш, оюутнууд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

RTVS

RTVS

RTVS

Categories
мэдээ нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ

2016-2017 оны хичээлийн жил их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх долоо хоногт эхэлнэ. Тодруулбал ЭЕШ зургадугаар сарын 15-нд 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ жил ЕБС-ийг 36207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

06 дугаар сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл,

06 дугаар сарын 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл

06 дугаар сарын 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдана.