Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы 2016 оны тавдугаар сарын 03-ны өдрийн дугаар хэвлэгдэж гарлаа. Энэ өдрийн дугаарт гарсан онцлох ярилцлага, сурвалжлага, нийтлэл, мэдээ мэдээллийг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаарын тэргүүн нүүрт мөсөн голоор аялсан тэмдэглэл гарлаа. Энэхүү аяллыг Тэрэлжид Түвшинжаргал хэмээх залуу зохион байгуулдаг бөгөөд голын мөс гэсэх үеэр завьтай аялах юм байна. Дээрх аяллын сонирхолтой сурвалжлагыг XIII нүүрнээс уншаарай.

Түүнчлэн энэ дугаарт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн ярилцлага орлоо. Тэрээр “Хуулиар дөрөвдүгээр сарын 30 гэхэд нам, эвсэл, бие даагчид сонгуульд оролцох хүсэлт, мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгсөн. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг тодруулах асуудал тавдугаар сарын таванд эхэлж тавдугаар сарны еснөөр дуусгавар болох ёстой. Энэ нь санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшигчийг тодруулах ажил эхэлж тав хоногийн дотор дуусгавар болгох ёстой гэсэн хуулийн заалттай. Гэтэл Цэцийн түтгэлзүүлсэн заалттай шууд холбоотой заалт учраас хуулийн энэхүү зүйл заалт нь хугацаандаа хэрэгжих боломжгүй болж байна” хэмээн ярьжээ. Мөн “Ингэж завсарлага авч байхаар чуулган дээрээ орж ирээд үүнийгээ яриад явах ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр аль нь ч тодорхойгүй ингээд яваад байхаар цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын ажилд маш их хүндрэл учрах төлөвтэй болчихоод байна” гэжээ.

Түүнчлэн энэ дугаарт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан “Гадаадад төрсөн Монгол Улсын иргэндээ иргэний үнэмлэх, гадаад паспорт, харин гадаадын иргэнд хөх үнэмлэх олгохоор заасан” гэсэн гарчигтай ярилцлагыг уншина уу.

Нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа нийтлэлч П.Хашчулууны “Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ” нийтлэл орсон байна.

Мөн өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр билээ. Энэ тэмдэглэлт өдөрт зориулан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн хүндэт ерөнхийлөгч Ц.Дашдондовын сонирхолтой ярилцлагыг унших боломжтой. Түүнээс гадна энэ дугаарт хүндийн өргөлтийн Азийн аваргын алтан медаль, олимпийн эрхийг хүртээд буй М.Анхцэцэгийн ярилцлага орсон байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан гэв

Сонгинохайрхан
дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны 4-р сарын 22-ны өдөр
хуралдаж дүүргийн Засаг дарга М.Чинболдтой хариуцлага тооцох асуудлыг
авч хэлэлцсэн. дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 төлөөлөгчөөс Энэ хуралдаанд Монгол Ардын Намын 20, Ардчилсан намын 8, Монгол Ардын Хувьсгалт Намын 2 нийт 30
төлөөлөгч оролцон 73.1 хувийн ирцтэйгээр хуралдан дүүргийн ИТХ-ын
хуралдааны дэгийн дагуу санал хураалт явуулж 73,2 хувийн саналаар
огцруулах шийдвэр гаргасан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан
дүүргийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж “УИХ-ын
гишүүн Д.Сумъяабазарын зааварчилгаагаар зөвхөн МАН болон МАХН-ын
төлөөлөгчид ирц бүрдүүлэн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа” гэх
зэргээр илт худал мэдээлэл тараалаа. Энэ бол олон мянган гишүүд
дэмжигчидтай Монгол Ардын Нам болон нэр дурдагдсан хувь хүний нэр төрд
халдсан цэвэр гүтгэлгийн шинжтэй үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байгаа
тул үнэн бодит байдлыг мэдээлэхээс өөр аргагүйд хүрч энэхүү мэдэгдлийг
гаргаж байна. Үүнд:

  1. Тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны үеэр дээр нэр
    дурдагдсан УИХ-ын гишүүний зүгээс ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй
    бөгөөд өмнө нь ч ирүүлж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх
    байна.
  2. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн
    дарга П.Галиндэв тэргүүтэй Ардчилсан намын 8 төлөөлөгч ирц бүрдүүлэн
    дээрх хуралдаанд оролцон М.Чинболдыг огцруулах шийдвэрийг хамтдаа
    гаргасан байтал гурав хоногийн дараа хэвлэлийн хурал хийн Монгол Ардын
    Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам дангаараа хуралдсан хэмээн ярьж байгаа
    нь хэзээ ч итгэж үл болох бүлэглэл гэдэг нь харагдаж байна.
  3. Засаг дарга асан М.Чинболдын Төрийн албан хаагчдыг намын харъяаллаар
    зохих үндэслэлгүйгээр ажлаас хоморголон халах байдал хэрээс хэтрээд
    удлаа. Тухайлбал дүүргийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Аж ахуйн
    тасгийн дарга болон хороодын Засаг дарга нарыг өөр намын гишүүн гэдэг
    шалтгаанаар халж, заримынх нь албаны тамгыг булаан авахыг оролдож байна.
    Мөн Засаг даргын хувьд хуулиар хүлээсэн харъяа татварын албыг
    удирдлагаар хангах, татварын орлогыг хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн
    дагуу төвлөрүүлэх, шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хангалтгүй
    биелүүлснээс үүдэн дүүргийн нэгдүгээр улирлын төсөв 800 сая төгрөгөөр
    тасарсан. Дүүргийн төсөв хүндэрч төрийн албан хаагчид цалингаа
    хугацаандаа авч чадахгүй нөхцөл байдал үүсээд байхад гадаад улс руу
    төсвийн хөрөнгөөр гэр бүлийн хамт аялах шагналаар өөрийгөө шагнан Япон
    улсад аялсан зэрэг буруутай үйлдлүүдийг дурдаж болно.

Эдгээр нь Төрийн албаны тухай хуулийн
25.1 дэх хэсэг, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж
түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж,
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.1.а, 1.1.е заалтуудад заасан Засаг
даргад хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул М.Чинболдыг
Дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Сонгинохайрхан
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж хэлэлцэн, хариуцлага
тооцон санал нэгтэйгээр огцруулсан.

Монгол Ардын Намын зүгээс хуулиа чанд
биелүүлж ажиллахыг удаа дараа сануулж ирсэн боловч М.Чинболдын зүгээс
“Дүүргийн Ардчилсан нам болон Нийслэлийн удирдлагуудаас Монгол Ардын
Намын хүмүүсийг чөлөөл гэж байнга шахдаг. Би шахалтанд ороод байна,
Монгол Ардын Намын хүмүүсийг чөлөөлөхгүй бол намайг Нийслэлийн иргэдийн
хуралд нэр дэвшүүлэхгүй байдал үүсээд байна. Манай намынхан хууль журам
гэж мэдэхгүй шүү дээ” гэх мэтийн хариулт өгч, шалтаглан хууль зөрчих
ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.

Мөн Япон улсад гэр бүлийн хамтаар аялах
эрхээр шагнуулсан тухай Япон улсын элчин сайдын яаманд явуулсан албан
тоотынхоо талаарх бичгийнхээ тухайд тэрээр гэр бүлийн хүндээ ВИЗ
гаргуулахын тулд ийм бичиг явуулсан, хувийнхаа зардлаар явуулсан гэж
тайлбарлаж байна. Дүүргийн Засаг дарга хүн төрийн тамга, албан бичгийн
хэвлэмэл хуудас ашиглан гэр бүлийн хүндээ ВИЗ авахаар Япон улсын элчин
сайдын яаманд худал утгатай бичиг явуулж байгаа нь дэлхийн хэмжээнд ганц
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан М.Чинболдоос гарах ёс зүйгүй
үйлдэл юм.

Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Нам
2012 оны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр
олонхийн санал авч ялалт байгуулсан. Ардчилсан нийгмийн суурь зарчим бол
иргэдийн сонголтоор, тэднийг төлөөлөн шийдвэр гаргах явдал. Гэвч
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл иргэдийн баталгаажсан сонголтыг уландаа
гишгэж, Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай
хуулийн 26.5.2 т заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр
дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн
шаардлагыг огт хангаагүй төрийн албанд үүрэг гүйцэтгэгчээр 2 хон сар
ажилласан хүнийг хүч түрэн томилсон нь ард иргэдийг хохироосон дээрх
хууль бус үйлдлүүд ар араасаа үргэлжлэх завхарлын эхлэл болсон юм.

Хэдийгээр Дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа хэдхэн сарын дараа дуусах
хэдий ч Монгол улсын хүн амын аравны нэг нь оршин суудаг энэ том
дүүргийн иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг нэг ч хоногоор саатуулахыг бид
тэвчихгүй, иргэд ч хүсэхгүй гэдэг нь ойлгомжтой юм.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын хуралдааны хүчин төгөлдөр шийдвэрийг Нийслэлийн
Засаг дарга хүлээн авахгүй тохиолдолд Засаг даргатай хамтран ажиллах
боломжгүй болж дүүргийн нутаг дэвсгэр дээр Нутгийн өөрөө удирдах ёс
гажуудах бодит нөхцөл үүсэхээр болоод байна.

Иймд Нийслэлийн Ардчилсан намын дарга
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл таныг энэ хууль бус шахалтуудаа
зогсоож Сонгинохайрхан дүүргийн иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрч,
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу хууль бус, ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ Засаг даргаа татаж авахыг шаардаж байна.

Хэрэв энэ хууль бус ажиллагаагаа нэн даруй зогсоохгүй бол бид тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авах болно.

Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө орлогын мэдүүлгээ 35 алба хаагч худал мэдүүлсэн гэв

АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газарт
өнгөрсөн сард ажилласан байна. Ажлын хүрээнд тус газрын байцаагчдын
цалингийн картыг нэг бүрчлэн шалгаж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Нийтдээ
159 албан тушаалтнаас 35 нь хөрөнгө, орон сууц, зээл зэргийг мэдүүлээгүй
зөрчил илэрсэн байна. Тиймээс Гаалийн газраас өнгөрсөн болон энэ оны
мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ. Тодруулбал, мэдүүлэг
гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгаж
албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн
өнгөрсөн болон энэ оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын
мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулгаж, жагсаалтыг гаргасан
байна. Харин Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд хуралд оролцсон
удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг
хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Categories
гадаад мэдээ

Багдад хотын ногоон бүс дэх суулт өндөрлөлөө

Иракийн парламентын ордон руу дайран
орж, үймээн дэгдээсэн исламын шашны шийт урсгалын жагсагчид Багдад хотын
засаг захиргааны төвлөрсөн дүүргийг орхин явж эхэллээ. Ногоон бүс
гэгддэг энэ дүүрэгт жагсагчид 24 цагийн турш суулт хийсний эцэст зохион
байгуулагчдын уриалгаар ийнхүү тарж байгаа юм байна. Шийтийн хуварга,
эдүгээ улс төрд хүчин зүтгэж байгаа Моктада ас-Садрын дэмжигчид суултад
олноор оролцсон гэдгийг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Иракийн шинэ засгийн газрын
бүрэлдэхүүнийг эцэслэн шийдвэрлэх явц удааширч байгаад уурлаж бухимдаж
байгаагаа илэрхийлэх зорилгоор иргэд энэ удаагийн суултыг зохион
байгуулжээ. Авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэхийн тулд Иракийн ерөнхий
сайд Хайдер аль-Абади намын төлөөлөл гэхээсээ илүү салбар салбарын
чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн шинэ засгийн газар эмхлэн байгуулах
санаачлага гаргасан. Харин Иракийн парламентад суудалтай шийт урсгалын
нам хүчнүүд энэ асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй хэвээр байгаа юм.

Багдад хотын ногоон бүсэд суулт хийсэн
эсэргүүцэгчид парламентдаа технократ засгийн газар байгуулах эсэх
асуудлаар санал хураалт зохион байгуулах, тус улсын одоогийн
ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентын даргыг огцруулж, шинэ сонгууль
явуулах зэрэг шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй
нөхцөлд энэ 7 хоногийн сүүлээр дахин суулт зохион байгуулна гэдгээ мөн
илэрхийлжээ.

Categories
мэдээ спорт

С.Оюунгэрэл гуравдугаар байр эзэллээ

АНУ-ын Нью-Иорк хотноо болсон
“Self-transcendence USA open” дэлхийн холын зайн гүйлтийн тэмцээний
50-иас доош насны эмэгтэйчүүдийн 10 өдрийн ангилалд С.Оюунгэрэл гурав,
эрэгтэй ангилалд Б.Буджаргал дөрөвдүгээр байр эзэллээ. Ингэснээр тэд
улсынхаа рекордыг шинэчлэн тогтоов.

Түүнчлэн ахмад тамирчин Ж.Одгийв, Т. Түвшинжаргал нар зургаан өдрийн гүйлтэд дээгүүр байр эзэллээ.

Тэмцээнд дэлхийн 25 орны 75 гүйгч оролцсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буяны ажилд ч бус эхнэртэйгээ ам зөрсөн учраас мөнгө цацсан гэв

Энэ амралтын өдрүүдэд машины цонхоор мөнгө цацаж иргэдэд мөнгө тараасан гэх хэргийг хүмүүс сонгуультай холбон тайлбарлаад байгаа. Энэ үйлдлээ буяны ажилд зориулсан гэж ярьсан талаар эх сурвалж мэдээлж байгаа. Тэгвэл цагдаагийнхан энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. ЦЕГ-аас өгсөн эхний мэдээллээр эхнэртэйгээ муудалцсан залуу 700-800 мянган төгрөгийг гадуур машинтайгаа явж тараасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрээр барилгын компанитай гэх.

Categories
мэдээ спорт

Бага гурван насны морьдын уралдааны тов гарчээ

Зуны эхэн сар хаяанд ирсэн энэ үед зарим аймгийн МСУХ хурдан морины уралдаан зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, нөгөөдөр Хэнтий аймгийн
Мөрөн сумын МСУХ-оос бага гурван насны уралдаан, энэ сарын 7-нд
нийслэлийн “Хангарьд” МСУХ-оос Хүй долоон худагт бага гурван насны болон
эрлийз дунд, бага насны хурдан морины уралдааныг зохион байгуулах гэж
байна.

Мөн энэ өдөр Төв аймгийн Баянхангай
суманд бага гурван насны уралдаантай бол маргааш нь Хэнтий аймагт
“Сэцэнханы хурд-2016” уралдаанд бага гурван нас, Дорнод аймгийн
Баянтүмэн суманд “Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны нэрэмжит бага хоёр насны
уралдаан, 9-нд Өмнөговь аймгийн Ноён суманд бага гурван насны уралдаан,
11-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараатын уул хайрханы, 15-нд Зоргол
хайрханы, Дундговийн Дэлгэрхангай уулын, Сүхбаатар аймгийн Мөнххаан
сумын Мөнххаан уулын тахилга уралдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэллээ

Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын байрны “Иргэний
танхим”-д хүүхэд харах үйлчилгээний эрх олгох хүндэтгэлийн арга хэмжээг
Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс хамтран
зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн
Л.Эрдэнэчимэг, дүүргийн Засаг дарга М.Чинболд нар оролцов. “Хүүхэд харах
үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 175
иргэнийг сургагч багшаар бэлтгэн 37 ажлын байранд 74 багш өнөөдөр үйл
ажиллагаа явуулах эрхийн бичгээ гардлаа.

Тус хууль хэрэгжсэнээр настан буурлууд
ач, зээгээ харах ажлаас чөлөөлөгдөж, гэртээ хүүхдээ хүмүүжүүлдэг эцэг,
эхчүүд ажил хийх боломжтой болон өнөөдрийн нөхцөлд ажил олдохгүй байгаа
40-өөс дээш насны иргэд ажлын байраа өөрсдөө бий болгох зэрэг олон ач
холбогдолтой гэдгийг энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэд нь 2-5 насны таван хүүхдийг гэрээр
болон тусгай байранд өдрийн цагаар харахаар зохицуулагдсан байна. Нэг
хүүхдэд оногдох хувьсах зардлыг 116 мянган төгрөгөөр тооцон улсаас олгож
байгаа ч эцэг, эхээс гаргуулах нэмэгдэл төлбөрийг энэхүү дүнгийн 60
хувиас хэтрүүлэхгүй байхаар тус тус заажээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ зам ашиглалтанд орлоо

Оргил рашаан сувиллаас “Жапан таун”
хотхон руу шууд нэвт гарах шинэ авто замыг богино хугацаанд барьж,
өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ зам нь Их Монгол Улсын гудамж болон
тухайн чиглэлийн замуудын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой
юм.

“Жапан таун” хотхоны мухар замыг Оргил
рашаан сувилал руу нэвт гардаг шинэ замын сүлжээ гаргах зураг төсөл,
төлөвлөлтийг 2013 онд “Гудамж” төслөөс гаргаж байсан ч хөрөнгө мөнгийг
нь шийдэхгүй байсаар энэ ажил нэлээд хойшилсон. Харин энэ удаа АСЕМ-ын
дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор богино хугацаанд барих шийдвэр
гаргаж, ажил хэрэг болгожээ.

Categories
энтертаймент-ертөнц

Х.Цагаанбаатар Дархан, Н.Батсуурь арслан Увсын багт тоглож байна

МҮСБХ Үндэсний лигийг А, В гэсэн хоёр ангилалтай зохион байгуулж буй. Өнгөрсөн 2015 оны намар Үндэсний цомд өрсөлдөж хэсгээсээ шалгарсан найман баг А ангилалд багтаж байгаа. Харин хэсгээсээ шалгарч чадаагүй баг В ангилалд өрсөлдөж байна. Одоогоор багууд 3-4 тулаан хийхэд онцлох тоглолтууд цөөнгүй гараад байна. Тухайлбал, Үндэсний цомын аварга Дархан, шилдэг залуусаар хүчээ зузаатгасан Увс аймаг хоёр тулаан. Хоёр багийн тоглолт тэнцүүхэн эхэлсэн юм. Хоёр, гуравдугаар үед Дархан бага зэрэг давамгайлав. Дарханчууд тэргүүллээ хадгалсаар дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн бөгөөд тоглолтын цаг дуусахаас найман секундын өмнө тэд гурван оноогоор илүү байлаа. Бөмбөг дарханчуудын мэдэлд байсан. Гэвч бөмбөгийг тоглолтод оруулахад Увсын Болдбаатар таслан өөрөө алсын зайн шидэлт гүйцэтгэн тооны харьцааг тэнцүүлэв.тэрээр нэмэлт цагт үргэлжлүүлэн багаа ялалтад хүргэсэн юм. Тэрбээр тус тоглолтод 39 оноо, 17 самбар авсан бөгөөд энэ үзүүлэлтээ Үндэсний супер лигийн шилдгүүд болох А.Тэмүүжин, О.Нямбаяр нарын эсрэг авсан түүнийг хэр ирээдүйтэй тоглогч болохыг илтгэх биз ээ. Увс аймгийн баг одооогоор дөрвөн тоглолт хийж хоёр хожил авчээ. Дархан аймгийн баг мөн дөрвөн тоглолт хийж, хоёр хожилтой байна.

Төв-Архангай 114:125
Үндэсний супер лигийн шилдэг мэргэн бууч Э.Цэвэлдорж тэргүүтэй Архангай аймгийн баг, “Төв Ургац” багийн тоглогчид дээр тулгуурласан Төв аймгийн багтай ширүүн өрсөлдөөн үзүүлэв. Уг тоглолт тун гайхалтай болж гурав нэмэлт цаг сунагасны эцэст Арын сайхан хангай нутгийн залуус хүчирхэг өрсөлдөгчөө буулган авчээ. Тус тоглолтод Э.Цэвэлдорж сайн тоглолтоо үзүүлж багаа хожилд хүргэсэн бөгөөд тэрбээр сүүлчийн нэмэлт цагт найман оноо авсан нь ялалтын үндэс болжээ. Тэрбээр 35 оноо, 13 самбар, долоон оновчтой дамжуулалт өгч жигд тоглосон юм. Төв аймгаас Д.Дэлгэрням шилдэг тоглолтоо үзүүлэн 30 оноо, 19 самбар авчээ.
Ховд-Хэнтий 117:111
Үндэсний супер лигийн 2014-2015 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогч Д.Мөнхтүвшинээр ахлуулсан, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан Ховд аймгийн баг, Спрайт супер лиг шилдэг баг “Хэнтий Эбэг”-ийн залуусаар гол хүчээ бүрдүүлсэн Хэнтий аймгийн багтай нүүр тулав. Тоглолт эхнээсээ өгөө аваатай өрнөлөө. Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед ховдчууд оноогоор тэргүүлж эхэлсэн хэнтийн залуус амар бууж өгөхгүй гэдгээ харуулан зүтгэсээр тооны харьцааг тэнцүүлсэн юм. Улмаар тоглолт нэмэлт цаг сунгасан бөгөөд Монголын өнөө үеийн шилдэг сагсан бөмбөгч “SBL Хасын Хүлгүүд”-ийн Б.Билгүүний төрсөн дүү Б.Мөнхбилэг шилдэг тоглолтоо гаргаж, Д.Мөнхтүвшин багаа довтолгоонд зөв удирдаж Ховд аймгийн баг учраа буулган авлаа. Д.Мөнхтүвшин, Б.Мөнхбилэг нарын хослол 72 оноог авчирчээ. MVP Мөнхтүвшин 41 оноо авсан нь одоогоор “Үндэсний лигийн нэг тоглолтод авсан хамгийн өндөр оноо болоод буй. Хэнтий аймгийн залуус самбар дор, будагтай талбайгаас ихэнх оноог цуглуулсан бөгөөд төвийн тоглогч Ц.Отгонжаргал нь 33 оноо, 22 самбар авчээ.

Үндэсний лигт өрсөлдөж буй аймаг бүрийн багт тухайн нутгаас төрөн гарсан спорт, урлагийн нэг, нэг одод тоглох ёстой. Эндээс заримыг нь дурдвал Дархан-Уул аймгийн багт олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар хүчин зүтгэж байна. Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийнхаа багтаа саяхан нэгдсэн. Түүний хувьд бөхчүүд дотроо сагсан бөмбөг сайн тоглодог хэмээн үнэлэгддэг. Мөн улсын арслан Д.Ганхуяг Өврийн сайхан хангай нутгийнхаа багт хүчээ өгч буй. Арсланг манай бөх сонирхогчид залуудаа сагсан бөмбөгөөр сайн тоглодог байсныг андахгүй мэдэх биз ээ. Ховд нутгийн багт улсын харцага Н.Батзаяа тоглож байна.
“ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр Архангай аймгийнхаа багт тоглож байгаа. Цоомоогийн хувьд “Альянс Тех Харцага” багийн үнэнч хөгжөөн дэмжигч бөгөөд мөн сагсан бөмбөг тоглох авьяастай нэгэн. Түүний одоогоор оноо авалтаар урлагийн оддыг тэргүүлж байгаа. Мөн довтолгооны хувь ч өндөртэй. Цоомоогийн хамтрагч “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал Сүхбаатар аймгийнхаа багт тоглож байна.