Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“1072 хувьцааны хийрхэлд даруйхан арга хэмжээ авахгүй бол тоглоом биш болох нь” сурвалжлагыг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин” өнөөдрийн шинэ дугаарын “Шөнийн сурвалжлага” буландаа сүүлийн үед иргэдийн анхаарлын төвд байгаа 1072 хувьцааны талаарх эргэн тойрныг газар дээр нь очиж сурвалжиллаа. “1072 хувьцааны хийрхэлд даруйхан арга хэмжээ авахгүй бол тоглоом биш болох нь” сурвалжлагын дэлгэрэнгүйг VI, VII нүүрнээс уншаарай.

“Оргил” худалдааны төвийг үүсгэн байгуулагч Ж.Ганбаатарын “Төр ой санамжгүй болсон нь хямралын эх үүсвэр …” ярилцлага нийтлэгдлээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг IV, V нүүрнээс унших боломжтой. “Улс төр” булангаас УИХ-ын гишүүн Л.Болдын “Ийм асуудлаар улстөр хийдэггүй юм, хийж ч болохгүй” ярилцлага болон цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Баабар ингэж өгүүлэв” буланг уншаарай.

Баримт, үйл явдал нүүрт Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн цэргийн багийн Штабын дарга, хурандаа Ж.Сүх-Очиртой ярилцсан ярилцлагыг нийтэллээ. Тэрээр Зэвсэглэсэн этгээдүүд тасралтгүй буудаж, НҮБ-ын энгийн ажилчдын байр руу гранат шидэж дэлбэлэх гэж оролдсон хэмээн ярьжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг XI нүүрнээс унших боломжтой.

Спорт нүүрнээс “Ластер” аваргалсан талаарх мэдээлэл болон супер лигийн цуврал тэмцээнийг “Харцага”-ууд тэргүүлж байгаа талаарх сонирхолтой мэдээллийг авах боломжтой.

Харин “Уран бүтээлч” буланд Шог зохиолч И.Цэрэнжамцын “Эрдэнэчимэг гишүүний зуултан дор бүх Монголын тамхичид байгаа” ярилцлагыг хэвлэлээ. Мөн “Дуулианы эзэн” буланд хамгийн тачаангуй бүсгүй Жессика бэйлын ярилцлага нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ соёл-урлаг

ФОТО: С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгээс хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ соёл-урлаг

Оюутнууд В.Моцартын бүтээлийг тоглоно

Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд Улсын Дуурь Бүжгийн Эрмийн Театрын
уран бүтээлчидтэй хамтран нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст
лимбэ” дуулалт жүжгийг тоглох гэж байна.

Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын хамгийн сүүлийн бүтээл болох
энэхүү дуурийн анхны тоглолт 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена
хотын “Ауф дер виден” театрт болж байсан гэдэг. Тухайн үед В.Моцарт
өөрөө оркестроо удирдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 200 орчим жилийн
дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн
театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байжээ.

Энэ удаад тус дуулалт жүжгийг Хөгжим бүжгийн коллежийн төгсөх ангийн
оюутнууд ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглох нь ээ. Дуурийн
найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар
МУУГЗ Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр
н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, туслах найруулагчаар н.Төрмөнх нар ажиллаж буй
аж.

“Увидаст лимбэ” дуулалт жүжгийг тавдугаар сарын 5-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцөөс 5000 тонн буудайн үр гаргана

Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5
мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш
боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн.
Ийм хэмжээний ургац авахад 48 мянган тонн буудайн үр шаардлагатай
байгаагаас 35.5 мянган тонныг дотооддоо бүрдүүлээд байна. Үүнд улсын
нөөцийн салбарт байгаа үр багтаж байгаа юм. Өнгөрсөн онд цаг уурын
тааламжгүй нөхцөл байдлаас болж тариаланчид ургац алдаж улмаар энэ
хаврын тариалалтад хүрэлцэхүйц үр нөөцөлж чадаагүй.

Тиймээс тариалан эрхлэгчдэд 14 мянган тонн үрийн буудай импортлох
зөвшөөрөл олгосон ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж 2 мянган тонн
үрийг оруулахаар болсон. Харин “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-тай
гэрээ байгуулсан 2 аж ахуй нэгж, нийт 6 мянган тонн үрийг оруулж ирэхээс
өнөөдрийн байдлаар 2 мянган тонн үрийг оруулж ирээд байна.

Иймд ОБЕГ-ын улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа 5000 тонн
улаанбуудайн үрийг тариаланчдад олгож, шаардлагатай байгаа буудайн үрийг
бүрдүүлэхээр боллоо. Уг асуудлыг ХХАА-н сайд Р.Бурмаагийн өргөн
мэдүүлснээр, 05 дугаар сарын 03-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар
хэлэлцэн шийдвэрлэлээ. Буудайн үрийг тодорхой нөхцөлтэйгээр олгох бөгөөд
борлуулалтын орлогоор нь энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн
бүрдүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх талаар чиглэл хүргүүлнэ

Монгол Улсын Их
Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2016.05.03/ Хог хаягдлын тухай
хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын төвлөрсөн байгууламж, эсхүл
тогтоосон тусгай цэг байгуулах асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн
дагуу хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг
Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны дарга Ж.Батзандан нээв.
Тэрээр, Өргөдлийн байнгын хороо Засгийн газарт хоёр хэлбэрээр чиглэл өгч
болно. Үүнд, байнгын хороо тогтоол гаргах эсхүл албан бичиг хүргүүлэх
замаар Засгийн газарт чиглэл өгнө гэлээ. Ингээд хэлэлцүүлэгт оролцож буй
өргөдөл гаргагч иргэн болон албаны хүмүүсийг танилцуулснаар
хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийн хамт удирдан
явуулав.

Хэлэлцүүлгийн
эхэнд, Багахангай дүүргийн 1-р хорооны иргэн Д.Эрдэнэтуяа тус байнгын
хороонд ирүүлсэн өргөдлөө танилцуулав. Тэрээр, “Тамбов-цэргийн химичид”
ТББ 2012 онд Зэвсэгт хүчний жанжин штабтай гэрээ байгуулан алтны уурхайд
ашиглаж байсан шаазан тигель гэх химийн бодистой 120 тн хаягдлыг
Багахангай дүүргийн нутаг дэвсэрт байрлах хуучин оросын цэргийн ангийн
ангаарт хадгалж байна. Энэхүү хог хаягдлыг анх 2013 оны 03 дугаар сарын
31-нд буулгасан, гэтэл 7 хоногийн дараа энэхүү гэрээ цуцлагдаад байхад
химийн бодистой хог хаягдлыг нэмж буулгасан нь иргэдийн аюулгүй, эрүүл
орчинд амьдрах нөхцлийг алдагдуулаад байна. Ангаарыг чөлөөлөх албан тоот
холбогдох яам, газраас удаа дараа хүргүүлээд байхад өнөөдрийг хүртэл
арга хэмжээ авагдаагүй байна гэлээ.

Үүний дараа
байнгын хорооны гишүүд холбогдох албан тушаалтнуудын байр суурийг
сонсов. Тухайлахад, ЗХЖШ-ын Ар талын газрын мэргэжилтэн Г.Дүнжингарав,
химийн бодистой хаягдлыг хадгалах төвлөрсөн байгууламж баригдаагүй тул
өнөөдрийг хүртэл ангаарт хадгалагдаж байгаа гэсэн тайлбар хийв.

Харин Газрын
харилцаа, геодези, зураг зүйн газрын Хяналтын газрын дарга Д.Цэрэндаш
хэлэхдээ, бид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай
хамтран ажиллаж, өргөтгөсөн хуралдаан хийсний үр дүнд энэ хаягдлыг
хадгалах аюулгүй байдлыг ханган ажиллах зөвлөмж өгсөн гэлээ.

Ингээд байгын
хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулсны дараа
Байнгын хорооны дарга Ж.Батзандан, иргэдээс тавьж байгаа гомдол, албан
тушаалтнуудаас өгсөн мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан
саналуудыг үндэслэн Засгийн газарт албан тоот хүргүүлэхээр болсныг
танилцуулав.

Тухайлбал,

– Аюултай хог
хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах хүртэл аюултай хог хаягдлыг түр
хадгалах зориулалтын байрны асуудлыг шийдвэрлэн иргэдийн эрүүл, аюулгүй
орчинд амьдрах эрхийг ханган ажиллах;

– Аюултай хог
хаягдлын улсын тооллого, үзлэгийг зохион байгуулж, тооллого үзлэгийн
тайлан, дүгнэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
гарган ажиллах. Улсын тооллого, үзлэг явуулах санхүүжилтийг Монгол Улсын
2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөлд тусган батлуулах;

– Иргэдийн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчин
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хадгалж байгаа 120 тн химийн хортой
хаягдлыг нүүлгэх асуудлыг шийдвэрлэх.

Ийнхүү дээрх чиглэлтэй холбогдуулан нэмж тусгах санал гараагүй тул Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд хэвлэлийн эрх чөлөөний өдөрлөг зохион байгуулав

МУБИС-ийн Сэтгүүлчийн ангийн оюутнууд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тохиолдуулан “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Тус сургуулийн сэтгүүлчийн ангийнхан энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.

Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол таны үндсэн эрх” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж байна. Энэ өдөр төр засаг, улс төрчдөд хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэнийг сануулах, хэвлэлийн чөлөөт байдал хэр хангагдсан, хэвлэлийн эрх чөлөөгөөр бид хаана явна гэдгээ хэлэлцэн ярилцахын зэрэгцээ, энэ үйлсийн төлөө амь амьдарлаа зориулсан мэргэжил нэгт нөхдөө дурсан санаж, хүндэтгэл үзүүлдэг учиртай.

Тэгвэл энэ өдрийг МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн оюутнууд Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, мэргэжлээрээ бахархах нэгдмэл зорилгыг дээшлүүлэхэд чиглэн зохион байгуулжээ. МУБИС-ийн НХУС-ийн захирал Ж.Батбаатар “Жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр манай оюутнууд хэвлэлийн эрх чөлөө, түүнийг хамгаалах сэдвээр олон сонирхолтой санааг сэдэж, түүнийг жүжигчилсэн тоглолт хэлбэрээр илэрхийлэн өнөөдрийн арга хэмжээнд өндөр ач холбогдол үзүүлдэг. Багш нар нь нийт оюутнуудаараа бахархаж байна”гэсэн юм.

Тус сургуулийн сэтгүүлчийн I-IV ангийн оюутнууд энэ жилийн уриатай холбоотой сэдвээр анги тус бүр ханын самбар, жүжигчилсэн тоглолт бэлдэж өдөрлөгийн төгсгөлд оюун ухаан, авхаалж самбаа сорьсон “АХА” тэмцээн зохион байгууллаа.


Categories
мэдээ улс-төр

Ц.Лхагвасүрэнг ЭМС-ын сайдаар томилуулах саналыг өргөн барьжээ

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Эрүүл Мэнд, Спортын сайдыг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Ц.Лхагвасүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах, Ганхуягийн Шийлэгдамбыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж ийн шийдвэрлэсэн байна.

Хүний их эмч Ц.Лхагвасүрэн Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. Улсын клиникийн төв эмнэлэгт их эмч, АУДС-д багш, захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд одоо тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны ирц хүрсэнгүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт товлогдсон. Өнөөдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байсан.

Гэвч байнгын хорооны ирц хүрээгүйн
улмаас хойшлогдлоо. УИХ-ын гишүүд Цэцийн дүгнэлтийг хэрхэх вэ гэсэн
асуудалд гол анхаарлаа хандуулж бусад ажлаа хойш тавиад буй юм.

Тиймээс маргаашийн чуулганаас өмнө тохиролцоонд хүрэхээр чармайж буй бололтой.

Categories
мэдээ нийгэм

Иргэд ЭМД-аас элэгний вирусын эмчилгээг хөнгөлөхийг шаардаж жагсана

“Оном сан”, “Өвчтөн нийгмийн
төлөөллийн зөвлөл”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол”
ТББ энэ сарын 5-нд 11:40 цагт Чингисийн талбайд
Элэгний вирусийн эмчилгээг ЭМД-аас хөнгөлөхийг шаардсан тайван жагсаал хийхээр болжээ.

Тэд элэгний вирусийн эмчилгээг
ЭМД-аас хөнгөлөхийн тулд энэ жилийн төсвийн тодотголд дээрх зардалд
зориулан 30 тэрбум суулгаж өгөхийг холбогдох албаныххнаас хүссэн ч жил
гаруйн хугацаа өнгөрөөд байгаа гэнэ. Тэдний асуудалд анхаарлаа хандуулан
эл өвчнөөр шаналж буй иргэддээ төрөөс эдэлж буй хөнгөлөлтөд нь
хамруулахгүй байгаад бухимдалтай байгаагаа хэлж байлаа. Учир нь элэгний
өвчлөлөөр шаналж буй иргэд 1200 ам.долларын үнэтэй байгаа эмийг худалдаж авч чадахгүй байгаа аж.

“Монголд элэгний вирусын өвчин өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас цочроо өгөх гэж, сэрээх гэж тайван жагсаал хийж байгаа талаар зохион байгуулагчид онцолсон юм.

Дээрх эмчилгээг ЭМД-д хамруулж, эмчилгээг хийснээр 2020 он гэхэд 45800 хүний алтан амийг аврах боломжтой юм байна. Мөн энэ сарын 5-нд Эрүүл мэнд,
спортын яам “Хепатитын вирүсын эмчилгээний санхүүжилтийн шинэлэг шийдэл”
сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна. Гэвч энэ
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зөвлөгөөнд оролцож, санал
санаачлагаа хүргэхийг хүссэн ч хүний тоо бүрдсэн гэх шалтгаанаар
татгалзжээ.

Сардаа группийн 220 мянган төгрөг
авдаг иргэд элэгний эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа аж. Элэгний
вирүсийн эмчилгээг ЭМД-аас 80 хувиар хөнгөлөхгүй бол уг өвчнийг бүрэн
эмчлүүлэх арга зам мухардсан талаар тэд ярьсан юм.

Categories
мэдээ нийгэм

1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн
зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран 1072 хувьцааг гадуур
худалдаж авсан эсэх асуудлаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэс таван толгой”
компанийн хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Засгийн
газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар
иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тогтоолын дагуу
тус компанийн хувьцааг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн бүртгэлд “Үнэт
цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бүртгэж,
баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, хувьцааг арилжаалах, хэн нэгэнд
бэлэглэх, шилжүүлэх боломж одоохондоо байхгүйг Санхүүгийн зохицуулах
хорооноос тайлбарлалаа. Одоогийн байдлаар 2.5 сая орчим иргэний нэр дээр
бүртгэлтэй байгаа эдгээр хувьцааг арилжаалах, хэн нэгэнд бэлэглэх,
шилжүүлэх боломжгүй аж. “Урт цагаан”, “Найман шарга” зэрэг хэд хэдэн
газар цугларсан зарим иргэдийн ярьсан шиг хувьцааг бараа шиг гараас гарт
дамжуулан гэрээ байгуулж, зарж болохгүй юм байна.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс
1072 хувьцааг зарж, худалдан авсан эсэх асуудалд мөрдөн байцаалтын
ажиллагааг эхлүүлж, шалгалтыг үргэлжлүүлж байна. Мөрдөн байцаалтын явцад
хувьцаагаа зарсан тохиолдол албан ёсоор тогтоогдоогүй гэдгийг ЦЕГ-аас
мэдэгдлээ. Гэхдээ хэрэгт эрүү үүсгэх эсэхээ шийдэхээр шалгалтыг
үргэлжлүүлж байна гэсэн юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс
“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын
гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент”
ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг байцаах ажиллагаа үргэлжилж буй
юм. Тэд шалгагдах үедээ ЭТТ-н хувьцаагаа баталгаажуулах хүсэлтэй
иргэдийг бүртгэх ажлыг идэвхжүүлэх үүднээс хувьцаа худалдаж авна гэсэн
худал мэдээллийг тарааснаа хүлээн зөвшөөрчээ.

Мөн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн
ташаа мэдээллээс үүдэн нийслэлийн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс
ихээр цуглаж, нийгмийн дэг журам алдагдан, ойр орчмын оршин суугчдаас
нь цагдаагийн байгууллагад гомдол ихээр ирэх болжээ. Өнөөдрийн байдлаар
Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны 83 орчим хувийг төр, 17 орчим
хувийг 2.5 сая иргэн, 0.06 орчим хуувийг 553 ААН эзэмшиж байна.