Categories
мэдээ улс-төр

Ц.Оюунгэрэл гишүүн сонгуульд өрсөлдөхөөр шийджээ

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл сонгуульд нэр дэвшихгүй, нэг хэсэгтээ улс төрөөс хөндийрч, номоо бичнэ гэж өмнө нь цахим сүлжээгээр мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр шийдвэрээ өөрчилж, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шийдсэн гэнэ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа бичиж, “Сонгуулийн хууль эмэгтэйчүүдэд хатуу болох чиг рүүгээ орсон учраас оролцоог улам бууруулахгүйн тулд 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ” хэмээжээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, намын жагсаалтаар сонгогдох хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр эмэгтэйчүүдийн квотыг үгүй хийх, багасгаж болзошгүй хэмээн эмэгтэй гишүүд болгоомжилж буй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэтхэгийн банкнаас тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээжээ

ghyЭнэтхэгийн Засгийн газраас манай Засгийн газарт нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий хэлэлцээрийг баталсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНЭУ-ын энэ зээлийн Ерөнхий хэлэлцээрт Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, Энэтхэг улсын Экзим Банкны Дэд захирал Дэвид Раскүйнха нар гарын үсэг зурсан юм. Үүний хүрээнд Энэтхэгийн Экзим банкны зүгээс Монголд итгэл хүлээлгэж төмөр зам болон дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулан тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээхээр болжээ.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-аас хэвлэлийн хурал зарлав

Өнөөдөр СЕХ-ноос 11 нам, гурван эвсэлд сонгуульд оролцох батламжийг гардуулсан. Гэхдээ ХҮН, ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. Иргэний Зориг Ногоон Намыг сонгуульд оруулахгүй болсон гэх энэ шийдвэртэй холбогдуулан 14:00 цагт ИЗНН-аас өөрийн байрандаа яаралтай хэвлэлийн бага хурал зарласан байна.

Categories
мэдээ улс-төр

БИЧЛЭГ: Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар намаасаа гарахаа мэдэгдэв

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2025 төгрөгтэй тэнцэж байна

Өнгөрсөн сарын сүүлээр ханш бууж байсан ам.долларын төгрөгтэй харьцах ханш буцаад өсч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр 2025 төгрөгөөр, арилжааны банкуудаар 2026 төгрөгөөр зарагдаж байна.

Засгийн газар Азийн хөрөнгийн зах зээлээс 500 сая, нийтдээ 750 сая ам.доллар зээлж, уг мөнгө Монголын дансанд орж ирснээр ам.долларын ханш даруй 80 төгрөгөөр сулраад байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарахаа мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар мэдээлэл хийж, намаасаа гарахаа мэдэгдлээ.

Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярт намаасаа гарах өргөдлөө өгсөн байна. Улмаар Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ыг дэмжиж, хамтарч ажиллахаар болсон гэдгээ дуулгав. Өнгөрсөн сонгуулийн өмнө МАН хоёр хуваагдаж, үүний дараа 2012 оны хавар Д.Тэрбишдагва болон Ч.Улаан нар МАН-аас “өрх” тусгаарлаж, Н.Энхбаярын нам МАХН-д орж байсан. Ч.Улаан МАХН-аас нэрсийн жагсаалтаар сонгогдож, Д.Тэрбишдагва 26 дугаар тойрог буюу Сонгинохайран дүүргээс нэр дэвшиж Их хуралд гарсан юм.

Categories
мэдээ улс-төр

СЕХ 11 нам, гурван эвсэлд батламж гардуулав

Өнөөдөр СЕХ-оос 11 нам, гурван эвсэл батламжаа гардаж авлаа. Хуулийн хугацаанд багтаж 13 нам, гурван эвсэл бүртгүүлсэн юм байна. Харин СЕХ-ны зүгээс ХҮН болон ИЗНН-ыг бүртгэхээс татгалзжээ.

Учир нь Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2.Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зуран, тэмдэг даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тэмдэг даран баталгаажуулсан байна. 124.3.2.сонгуульд оролцох хүсэлтэд хавсарган ирүүлэх баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол гэсэн заалтуудыг үндэслэн тус намуудыг бүртгэхээс татгалзсан юм байна.

Categories
мэдээ нийгэм

Онгоц гэмтэж саатсан асуудлаар МИАТ-ээс тайлбар хийв

Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарсан талаар МИАТ компаниас тайлбар хийв. Онгоц хөөрөлтийн өмнөх гүйлтийн үед 60 knt орчим хурдан дээр чиглэл алдсанаас хөөрөлтийг зогсоосон юм байна.

Энэ талаар МИАТ компанийн Нислэг техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд хэлэхдээ “Нислэгийн багт олон жил ажилласан чадвартай хүмүүс багтсан байсан. Бид В737-800 агаарын хөлөгт үргэлжлүүлэн техникийн үйлчилгээ хийхээр болж, зорчигчдыг Улаанбаатар руу “Аэромонголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр тээвэрлэсэн. Зорчигчдын хувьд гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Эхний 48 зорчигчид өглөө 5:45, дараагийн 42 зорчигчид 8:45 цагт хотод ирсэн.” гэлээ.

Одоо техникийн багийнхан Ховдод очсон байгаа бөгөөд хөдөлгүүрийн дотоод дурангийн ажил, хөдөлгүүр, их бие, бусад үндсэн системийн нарийвчилсан үзлэг хийж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын гишүүнээс С.Боргил, Б.Найдлаа нарыг хасах шийдвэр гаргажээ

hunХҮН-ын гишүүн С.Боргил, Б.Найдлаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг намын гишүүнээс хасахаар болсон гэнэ. Тус намын дарга Т.Ганболд тушаал гаргасан аж. Тэднийг намын дүрмээ зөрчсөн төдийгүй намынхаа хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэж үзжээ. Түүнчлэн тэднийг сонгуульд бие даан нэр дэвшихийг уриалан тус намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг таслан зогсоосон зэрэг үндэслэлүүдийг дурдсан байна.

nam

Categories
мэдээ спорт

Чөлөөтийнхөн олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд мордлоо

РИО-2016 олимпийн наадамд бүтэн багаараа өрсөлдөх эрх олж авах үлдсэн ганц боломжийн төлөө чөлөөтийнхөн мордлоо. Тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Стамбулд болно.

Эрх олгох сүүлийн тэмцээн болох чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах хоёр дахь шатны тэмцээнд оролцох гурван бөхийн нэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос зарлалаа.

Олимпийн эрхийн төлөө эрэгтэй чөлөөт бөхийн 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа нарыг өрсөлдүүлэхээр МЧБХ шийдвэрлэжээ. Дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нар тус тэмцээнд явж байна.

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээс жин тус бүрт алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдэд РИО-2016 олимпийн наадамд оролцох боломж олгох юм.


ЭРХ АВСАН ЖИНГҮҮД:

(Одоогоор Монголын шигшээ баг эрэгтэй 5, эмэгтэй 4 жинд эрх аваад байгаа. Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхийг улсад нь өгдөг тул олимпод оролцуулах тамирчдын нэрсийг МЧБХ-ноос зарлах болно).

ЭРЭГТЭЙ:

57 кг: Э.Бэхбаяр

65 кг: Г.Мандахнаран

74 кг: П.Өнөрбат

86 кг: О.Үйтүмэн

125 кг: Ж.Чулуунбат

ЭМЭГТЭЙ:

53 кг: Э.Сумъяа

58 кг: П.Орхон

63 кг: С.Батцэцэг

69 кг: О.Насанбурмаа