Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд малчдын талаар мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд ээлжит мэдээллээ хийнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа Засгийн газраас малчдын талаар авсан арга хэмжээ болон зээлийн хүүг бууруулсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүдэд танилцуулах юм байна.

Өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 18 хувийг дангаараа бүтээж буй аж. Энэ салбарт нийт ажил эрхлэгчдийн 30 гаруй нь хувь нь хөдөлмөрлөж байна. Малчин өрхийн тоо 2012 онд 146.1 мянга байсан бол 2015 онд 153.1 мянга болж, 70 мянган өрхөөр нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” нэгдүгээр улирлын тайлангаа танилцууллаа

Оюутолгой” компани 2016 оны эхний улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр /V.06/ танилцууллаа.


ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:

  • 2016 оны 1 дүгээр улиралд “Оюу толгой” компани аюулгүй ажиллагааны амжилтаа бататгаж, 200,000 цагт ногдох гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.21 болж буурлаа.
  • Мөн улиралд 422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь 2015 оны 4 дүгээр улирлаас 18.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр баяжмалын борлуулалтын тоо хэмжээ төлөвлөснөөс доогуур байсан ч алтны үнэ өндөр байсан нь орлогын өсөлтийг хангав.
  • 2016 оны 1 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулав.
  • Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өмнөх улирлын түвшингээ бататгав.
  • Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв.
  • Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.
  • Энэ улирлын алт үйлдвэрлэл төлөвлөж байснаас давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ.
  • 2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
  • 2016 оны 1 дүгээр улиралд “ТЭЗҮ 2016”-ын хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэн хийж дуусгав.
  • “Туркойз Хилл” компани “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2 дугаар улиралд гарна гэсэн төлвөө хэвээр хадгалж байна.
  • 2016 оны 3 дугаар сард “Оюу толгой”-н экспортод ачуулсан баяжмалын хэмжээ 2 сая тоннд хүрлээ.

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Манай хамт олон уурхайн шат дамжлага бүрт бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдүүлэхийн зэрэгцээ Рио Тинто Групп төдийгүй уул уурхайн салбартаа аюулгүй ажиллагааны үзүүлэлтээр тэргүүлж байна. Зах зээлийн сорилт бэрхшээлийг амжилттай даван туулж буй шинэ тулгар компанийн хүчин чармайлт, нөөц бололцоог энэхүү үзүүлэлтүүд илтгэн харуулж байна” гэв.

422.7 сая ам.долларын борлуулалтын орлого олсон нь өмнөх улирлаас 18.9 хувь өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр баяжмалын борлуулалтын тоо хэмжээ төлөвлөснөөс доогуур байсан ч алтны үнэ өндөр байсан нь орлогын өсөлтийг хангасан. Эхний улиралд 213,100 тонн баяжмал борлуулсан нь өмнөх улиралтай харьцуулахад 9.8 хувь доогуур байсан ба энэ нь Монгол Улс, БНХАУ-д Сар шинийн баярын амралтын өдрүүд тохиосонтой холбоотой.

2016 оны 1 дүгээр улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлаас 3.1 хувиар өсч улирлын дүнгээр өдөрт дунджаар 106,000 орчим мянган тонн хүдэр боловсруулсан нь нэрлэсэн хүчин чадал болох 100,000 тонноос давж гарлаа. Энэ улиралд боловсруулсан хүдрийн хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга нэмэгдсэнтэй уялдан баяжмалын үйлдвэрлэл өссөн. Баяжмал дахь зэсийн хэмжээ өмнөх улирлаас 0.5 хувь нэмэгдэж, улирлын дээд түвшинд хүрэв. Тооцоолж байсанчлан, баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 30 орчим хувиар буурсан. Энэ нь нь хүдэр дэх алтны агуулга буурсан болон ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дуусах дөхөж буйтай холбоотой.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл

Оюу толгойн 2015 оны ТЭЗҮ-ийг шинэчлэн 2015 оны наймдугаар сард Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгсөний дараагаар гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын тооцоог шинэчлэх ажил явагдаж эхэлсэн ба 2016 оны нэгдүгээр улиралд хөрөнгө оруулалтын шинэчилсэн тооцоог хийж дууссан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил гэдэгт өөрийн болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын менежментийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тооцооллыг шинэчлэх, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, гүний уурхайн хөндлөн малталтын ажлыг дахин эхлүүлэхэд зайлшгүй шаардлагатай гол гол ажилд шаардагдах тоног төхөөрөмж, материалыг эртнээс худалдан авах зэрэг ажлууд багтана. Томоохон гэрээт ажлын сонгон шалгаруулалтыг хийж дуусгасан ба “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компаниудын төлөөлөн удирдах зөвлөлөөс гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гарснаар эцэслэнэ. 2016 оны 1 дүгээр улирлаас эхлэн гүний уурхайн багийн гол удирдлагыг томилох ажил эхэлсэн. “Туркойз Хилл” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр 2016 оны 2 дугаар улиралд гарна гэж төлөвлөж байна.

ЦААШДЫН ТӨЛӨВ:

Ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт алтны харьцангуй өндөр агуулгатай хүдэрт хүрч, энэ улирлын алт үйлдвэрлэл төлвөөс давсан тул “Туркойз Хилл” компани 2016 онд 210,000 – 260,000 унц баяжмал дахь алт үйлдвэрлэх төлвөө 255,000 – 285,000 унц алт болгон нэмэгдүүллээ. Алтны өндөр агуулга бүхий ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт 2016 оны 2 дугаар улиралд дуусах төлөвтэй байна. “Туркойз хилл” компани энэ онд “Оюу толгой”-гоос 175,000 – 195,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.

2016 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын 95 хувьтай тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.

Categories
мэдээ улс-төр

Хөшигийн хөндийн хурдны замын бүтээн байгуулалт эхэллээ

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ. Төв аймгийн Бөхөгийн даваанд болсон авто замын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохоор Монгол Улсад ирсэн БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд бүтэц, замын салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. 1938 оноос 2012 он хүртэл 74 жилийн хугацаанд нийт 2964 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бол 2012 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж 3405 км зам барьж ашиглалтад орууллаа. Энэ онд шинээр 1535 км зам, 1346 м төмөр бетон гүүр барина. Эдгээр оолн бүтээн байгуулалтуудын онцлох бүтээн байгуулалт нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалт юм гэдгийг онцоллоо.

Монгол Улсын түүхэнд анх удаа хурдны зам барих гэж байна. Анхны хурдны зам Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбож, зорчигчдын хамгийн их явдаг замын нэг болно. Шинэ хурдны зам баригдсанаар Монгол Улсын авто замын хөгжилд шинэ хуудас нээгдэж, шинэ стандарт тогтож, шинэ технологи нэвтэрнэ. Дараа дараагийн шинэ хурдны замуудын эхлэл нь болж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг авто замын барилгын ажлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 3 чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхнийх нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам юм. Авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг 100 татвар төлөгч”-ийг нэрлэлээ

ГТЕГ-аас 2015 оны “Шилдэг 100 татвар төлөгч” болон Татвар төлөгчдийн өдрийн талаар өнөөдөр мэдээлэл хийж, шилдэг 100 татвар төлөгчийг нэрлэлээ. Шилдэг татвар төлөгчдийг шалгаруулахдаа тухайн байгууллага нь татвараа хуулийн хугацаанд төлсөн байх, нийт өрийн хэмжээ нь татварт төлсөн таван хувиас бага байх гэх мэт шалгуураар тодруулсан байна.

1. “Оюу Толгой” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

2. “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

3. “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

4. “Цайртминерал” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

5. “Мобиком корпораци” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

6. “ХААН банк” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

7. “ТрансвестМонголиа” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

8. “Сод Монгол Г рупп” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

9. “ЦДҮСүлжээ” ХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

10. “Шангри-Ла-Улаанбаатар” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

11. “Скайтел” ХХК

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

12. “Таван Богд” ХХК/

/Улсын төсвийн орлого хяналтын газар/

13. “Нью Тур Сафарис” ХХК

/Нийслэлийн татварын газар/

14. “Батс-Өргөө” ХХК

/Нийслэлийн татварын газар/

15. “Аянчин Аутфитгерс” ХХК

/Нийслэлийн татварын газар/

16. “Гэгээн Далай” ХХК

/Нийслэлийн татварын газар/

17. “Эвридэй-Интернэшнл” ХХК

/Нийслэлийн татварын газар/

18. “Нэкст-Электроникс” ХХК

/Баянгол дүүргийн татварын хэлтэс/

19. “Ханбүргэдэй” ХХК

/Баянгол дүүргийн татварын хэлтэс/

20. “Ноён-Пицца” ХХК

/Баянгол дүүргийн татварын хэлтэс/

21. “Боса-Импекс” ХХК

/Баянгол дүүргийн татварын хэлтэс/

22. “Тэнгэр” ХХК

/Баянгол дүүргийн татварын хэлтэс/

23. “Ажиганахунчир” ХХК

/Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

24. “Сетунари” ХХК

/Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

25. “Баясах-Хульж” ХХК

/Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

26. “Бид энд биг холдинг” ХХК

/Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

27. “Прайорити” ХХК

/Баянзүрх дүүргийн татварын хэлтэс/

28. “Талх Чихэр” ХК

/Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс/

29. “Сонгино Хангай” ХХК

/Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс/

30. “ХКҮ” ХХК

/Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс/

31. “ТЭССГХХК

/Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс/

32. “ХЦ-ийн 0151-р анги” Төсөвт байгууллага

/Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс/

33. “Эс Си Ти И Си Эм” ХХК

/Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

34. “Камминсмонголиа инвестмэнт” ХХК

/Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

35. “Мэйдергоби” ХХК

/Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

36. “Эс Си Ти Эм” ХХК

/Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

37. “ФЛСМИДТ” ХХК

/Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс/

38. “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК

/Хан-Уул дүүргийн татварын хэлтэс/

39. “Таванбогд Фүүдс” ХХК

/Хан-Уул дүүргийн татварын хэлтэс/

40. “Ачхолдинг” ХХК

/Хан-Уул дүүргийн татварын хэлтэс/

41. “ХАНЛАБ” ХХК

/Хан-Уул дүүргийн татварын хэлтэс/

42. “Хос Аз” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

43. “Нухт Тур” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

44. “Хүннүресурсес” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

45. “Натурфрейндли” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

46. “Очир-Ундраа” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

47. “Номинфүүдс” ХХК

/Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/

48. “Хишиг-Уул” ХК

/Багануур дүүргийн татварын хэлтэс/

49 “Алаг уул ган” ХХК

/Багахангай дүүргийн татварын хэлтэс/

50. “Титэм-Импекс” ХХК

/Налайх дүүргийн татварын хэлтэс/

51. “Жи-Эн Би” ХХК

/Архангай аймгийн татварын хэлтэс/

52. “Хангайнзураг” ХХК

/Архангай аймгийн татварын хэлтэс/

53. “Багахангай” ХХК

/Архангай аймгийн татварын хэлтэс/

54. “Рысжан” ХХК

/Баян-Өлгийн аймгийн татварын хэлтэс/

55. “Хотгор зам” ХХК

/Баян-Өлгийн аймгийн татварын хэлтэс/

56. “Эрчим” ХК

/Баян-Өлгийн аймгийн татварын хэлтэс/

57. “Галхонгор” ХХК

/Баянхонгор аймгийн татварын хэлтэс/

58. “Булган-Анар” ХХК

/Булган аймгийн татварын хэлтэс/

59. “Ман-Од” ХХК

/Булган аймгийн татварын хэлтэс/

60. “Очирхүү” ХХК

/Булган аймгийн татварын хэлтэс/

61. “Мандапголомт” ХХК

/Говь-Алтай аймгийн татварын хэлтэс/

62. “Илчитсансар” ХХК

/Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс/

63. “Гэзэгт”ЗБН

/Говьсүмбэр аймгийн татварын хэлтэс/

64. “Мөнхийн Тун” ХХК

/Дархан-Уул аймгийн татварын хэлтэс/

65. “Газарбуудай” ХХК

/Дархан-Уул аймгийн татварын хэлтэс/

66. “Дорноговь АЗЗА” ХК

/Дорноговь аймгийн татварын хэлтэс/

67. “Далайнсайншанд” ХХК

/Дорноговь аймгийн татварын хэлтэс/

68. “Төмөрт-Өртөө” ХХК

/Дорноговь аймгийн татварын хэлтэс/

69. “Дорнодгурил” ХХК

/Дорнод аймгийн татварын хэлтэс/

70. “Гэрэлтсэтгэмж” ОНӨҮГ

/Дорнод аймгийн татварын хэлтэс/

71. “Номгонрашаан” ХХК

/Дундговь аймгийн татварын хэлтэс/

72. “Дэлгэрэхийн баян залаат” ХХК

/Дундговь аймгийн татварын хэлтэс/

73. “Тайх Уулын Хишиг” ББН

/Завхан аймгийн татварын хэлтэс/

74. “Жавхланттур” ХХК

/Завхан аймгийн татварын хэлтэс/

75. “Илчитнаран” ХХК

/Завхан аймгийн татварын хэлтэс/

76. “Эрдсүлж” ХХК

/Орхон аймгийн татварын хэлтэс/

77. “Бүтлийн Ундрага” ХХК

/Орхон аймгийн татварын хэлтэс/

78. “Жаргаланггрейд” ХХК

/Орхон аймгийн татварын хэлтэс/

79. “Баянтээг” ХК

/Өвөрхангай аймгийн татварын хэлтэс/

80. “Хужиртрашаан сувилал” ХХК

/Өвөрхангай аймгийн татварын хэлтэс/

81. “Жемхужирт” ХХК

/Өвөрхангай аймгийн татварын хэлтэс/

82. “Гүний-Ус” ХХК

/Өмнеговь аймгийн татварын хэлтэс/

83. “Азбилигтэй” ХХК

/Өмнеговь аймгийн татварын хэлтэс/

84. “Ихэрбаян говь” ХХК

/Өмнеговь аймгийн татварын хэлтэс/

85. “Цайртфрэйт” ХХК

/Сүхбаатар аймгийн татварын хэлтэс/

86. “Сүхбаатар хүнс” ХХК

/Сүхбаатар аймгийн татварын хэлтэс/

87. “Товхонхан” ХХК

/Сүхбаатар аймгийн татварын хэлтэс/

88. “Гацууртхүнс” ХХК

/Сүхбаатар аймгийн татварын хэлтэс/

89. “Хойдсэртэн” ХХК

/Сүхбаатар аймгийн татварын хэлтэс/

90. “Өгөөмөр-Уул” ХК

/Төв аймгийн татварын хэлтэс/

91. “Т өвцогт-Өлзийт” ХХК

/Төв аймгийн татварын хэлтэс/

92. “ББЭХСистем” ХК

/Увс аймгийн татварын хэлтэс/

93. “Цахилгаан Түгаэх Сүлжээ” ХК

/У вс аймгийн татварын хэлтэс/

94. “Алтай трест” ХХК

/Ховд аймгийн татварын хэлтэс/

95. “Буянтын Боргио” ХХК

/Ховд аймгийн татварын хэлтэс/

96. “Урагшлах” ХХК

/Хөвсгөл аймгийн татварын хэлтэс/

97. “Хөвсгөл Усанзам” ХК

/Хөвсгөл аймгийн татварын хэлтэс/

98. “Хүннүхөдеө арал” ХХК

/Хэнтий аймгийн татварын хэлтэс/

99. “Хаштун” ЗБН

/Хэнтий аймгийн татварын хэлтэс/

100. “Буян Ундрах Хэнтий” ХХК

/Хэнтий аймгийн татварын хэлтэс/

Categories
мэдээ нийгэм

Монгол эмэгтэй АНУ-д сураггүй алга болжээ

zultsetsegАНУ-д ажиллаж амьдарч байсан Монгол бүсгүй сураггүй алга болжээ. Энэ тухай өчигдөр “ABC7” агентлаг 35 настай Монгол эмэгтэй сураггүй алга болоод сар гаруй хугацаа болох гэж байна гэж мэдээлсэн байна. Тодруулбал, АНУ-ын Иллинойс муж улсын Дес Плэйнс хотод ажиллаж байсан Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол эмэгтэй нэг сарын өмнө сураггүй алга болсон байна.

Хамгийн сүүлд 4-р сарын 11-ний өглөөний 10 цагийн орчимд өрөөнийхөө хамтрагчтайгаа уулзсанаас хойш түүнийг хэн ч хараагүй гэнэ. Тэр өдрийнхөө үдэд Г.Зулцэцэг найзтайгаа уулзахаар товлосон байсан ч ирээгүй аж. АНУ-ын мэдээллийн эх сурвалжийн дурдаж байгаагаар бүсгүй болзсон цагийнхаа өмнө бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан байжээ.

Г.Зулцэцэг өнгөрсөн оны 11-р сард оюутны визээр сувилагчдын хуралд оролцохоор АНУ-д ирж, тэр үеэс хойш Ривервүүдс дэх Солонгос хоолны газарт, мөн Гленвьев дэх суши зоогийн газарт ажиллаж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ БҮСЭД НИЙЛҮҮЛЭХ САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТАТААСЫН ТООЦООГ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛНЭ

2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээний тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Агаарын чанарын албаны ажлын хэсэг 2016-2017 оны халаалтын улиралд сайжруулсан түлш нийлүүлэх үйлдвэрүүдийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, технологийн горимтой танилцан ажлын байрны зураг авалт хийж, нийлүүлэх боломжтой түлшний хэмжээг тогтоохоор нүүрсэн шахмал түлшний зургаан үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөх чоно групп, НАКО ХК, НӨҮГ ХХК, УСУ Коал ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн нийт нийлүүлэх хэмжээ 123 800 тн, MBR ХХК, Дэрст тохой ХХК тоног төхөөрөмж дутуу, нийт нийлүүлэх хэмжээ 20 000 тн. Нэг айл өрх халаалтын улиралд 3 тн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж үзвэл эдгээр компаниудын нийлүүлэх түлшний хэмжээ 41 208 өрхийн хэрэгцээг бүрэн хангах бөгөөд татаасын нийт хэмжээг 9 594 500 000 төгрөг байхаар тооцож байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдвэл сайжруулсан түлш хэрэглэх бүсэд Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хорооны 12461 өрх, Сүхбаатар дүүргийн 13, 14, 16, 18, 19, 20 дугаар хорооны 10898 өрх, Чингэлтэй дүүргийн 12, 14, 16, 17, 18, 19 хороодын 17849 өрх, нийтдээ 41208 өрхийг хамруулахаар төлөвлөж байна. Энэ нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогонд хамрагдсан нийт 117 303 утаат өрхийн 35 хувийг эзэлж байна. Нийлүүлэлтийг бүрэн хийсэн тохиолдолд гэр хорооллын түүхий нүүрсний жилийн хэрэглээ 22,8 хувиар буурна гэж тооцжээ. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас танилцуулга, мэдээллийн дагуу 2016-2017 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх сайжруулсан түлшний нөөцлөлт, татаасын хэмжээг тогтоосон тооцооллыг Засгийн газрын хуралдаанд өргөн барьж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо .


БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХОРИГЛОНО

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт иргэд зөвшөөрөлгүйгээр алт олборлож байгаа байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Мэргэжил, арга зүйн тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн танилцууллаа.

Одоогоор Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, 4 метр өргөн, 3 метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа гэх боловч 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15:30-16:30 цагийн байдлаар өөр гар аргаар алт олборлосон болон газар ухсан иргэд байхгүй байсан байна. Дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 тоот захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулсан. Тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийх зөвшөөрөл авахаар иргэдээс цугларсан 10,2 сая төгрөгийг дүүргийн хо тохижилтын алба ОНӨААТҮГ, Илч-Орд НӨҮГ-т шилжүүлэн 2016 оны 05 дугаар сараас нөхөн сэргээлт хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Иргэд бизнес хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд бүрэн эрхтэй байдаг ийм зүйл байж болохгүй. Тиймээс хуульд нийцүүлэн хууль бусаар олборлохыг хориглож, хуулийн дагуух асуудлыг шийдвэрлэх шаардлагатай” гэдгийг онцлон хэлсэн юм. Нөөцийн хувьд одоогоор тогтоогдоогүй тул Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандсан байна. Хуралдаанаас хууль бусаар олборлолт хийж буй үйл ажиллагааг бүрэн зогсоож, хуульд нийцүүлэх, нөхөн сэргээлт хийх, нөөц тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.


БАРИЛГА БАРИХАД СТАНДАРТАД НИЙЦСЭН ХАМГААЛАЛТЫН ТОР ТАТАХ ШААРДЛАГА ТОГТООНО

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын ажил гүйцэтгэх үед хэрэглэх гадна хамгаалалтын торонд тавигдах үндсэн шаардлага”-ын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр танилцууллаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгын салбарт 2011 онд-34, 2012 онд-42, 2013 онд-25, 2014 онд-26, 2015 онд-43. Нийт 170 осол гэмтэл бүртгэгджээ. 2011-2015 онуудад зөвхөн өндрөөс унахтай холбоотой 117-н осол гэмтэл гарсан нь нийт ослын 68,8 хувийг эзэлж байна. Үүнээс өндрөөс унасан-64, лифтний нүхээр унасан-20, ажлын шатнаас унасан-4, эд зүйлд цохигдсон-29 осол гэмтэл гарсан нь барилгын мөрдөж буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норм дүрмийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Эдгээр ослыг бууруулахын тулд барилгын гадна талд шат вандан, хамгаалалтын тор заавал татах үндсэн шаардлага гарч байгаа юм. Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журмын 3.2.1-д Туслан гүйцэтгэгч бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа тухайн гүйцэтгэх ажлын эрсдэлийн үнэлгээг хийх, үйлдвэрлэлийн талбай дээрх бүх байгууллага, ажилтны ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулж түүнийг хэрэгжүүлэх санхүүжилтийг хариуцах, зарцуулалтанд хяналт тавих, 3.2.2-д Баилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4 метрээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх гэж заасан байдаг. Хэдийгээр журамд тодорхой заалт байга ч барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүд ажилтны аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартын хамгаалалт хийхгүй байгаагаас осол гарах нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс бусад оронд хэрэгжүүлдэг жишгийн дагуу хамгаалалтын тор татах, ингэхдээ стандартын, чанартай, бэхэлгээтэй тор ашиглах шаардлагыг тогтоож, биелүүлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга захирамж гарган, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний саналын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах зорилгоор барилгын дуу чимээг тусгаарлах, барилгаас гарах тосжилтыг гадагшлуулахгүй байх болон барилгын өндрөөс унахаас урьдчилан сэргийлэх, түүнээс бүрэн хамгаалах зориулалт бүхий хамгаалалтын бат бэх тор татсан эсэхэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын захирамж гарган, албан ёсоор зарлаж, аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ.


ГҮНИЙ ХУДГИЙН УС АШИГЛАДАГ АВТОМАШИН УГААЛГЫН ГАЗРУУДЫН АСУУДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ

Нийслэлийн нутаг дэвсгэрт зам дагуу авто угаалгын үйлчилгээ эрхэлж байгаа газруудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ.

Нийслэлийн удирдлагаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт төв зам дагуу байрлалтай автомашины угаалгын газруудад нийслэл, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодизи, зураг зүйн хняалтын улсын байцаагчид хамтран хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад нийслэлийн төвийн 6 дүүргийн нийт 80 иргэн, аж ахуйн нэгж хамрагджээ. Тэдгээрийн 15 нь гүний худаг, 60 нь төвийн шугамд холбогдсон, 5 нь зөөврийн усыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин 12,5 хувь нь буюу 10 нь бохир усаа соруулдаг бол 87,5 хувь нь буюу 70 нь төвийн шугамд холбогдсон. Угаалгын газруудын 85 хувь нь буюу 68 нь гаднах талбайгаа цардсан, 12,5 хувь нь буюу 10 нь цардаагүй, 2,5 хувь нь буюу 2 нь гаднаа хог хаягдалтай байсан байна. Нийслэлийн хэмжээнд нийт 128 автомашин угаалгын газар байгаагаас 82 нь хот суурин газрын унд ахуйн төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургад холбогдон цэвэр ус авч хаягдал бохир усыг төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Авто угаалгын газрууд шаардлага хангасан байршилд үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас явган хүний зам, авто зам, замын хашлага эвдрэх асуудал гарсаар байна. Мөн гүний худгийн усыг ашиглах нь холбогдох журмыг зөрчиж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу авто угаалгын газруудыг аттестатчилах ажлыг зохион байгуулж, зөрчилтэй газруудад шаардлага хүргүүлэн, зөрчлөө арилгахгүй бол үйл ажилллагааг нь сунгахгүй байх зэргээр асуудлуудыг шийдвэрлэхийг үүрэг болголоо.


ЦӨӨН ҮГЭЭР

  • “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам”-ын төслийг хэлэлцэн, дэмжлээ. Тус журам нь нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан таниулах, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төслийг хэлэлцэж, хуульд нийцүүлэн зарим заалтыг өөрчлөн, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх үүргийг Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өглөө.


  • Монголд анх удаа өрхийн нийтийн тээврийн зорчилтын судалгааг Улаанбаатар хотод хийх гэж байна. Энэ нь нийтийн тээврийн тусгай замын автобусны BRT төслийн хэрэгжилтийн хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гар утас ашиглан иргэдээс судалган авах юм. Судалгаа нь шийдвэр гаргагч нарт түгжрэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээ, хүрэлцээг сайжруулахад бодит мэдээлэл болох юм.
Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цас ихээр орж, шуурсаны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.

Тухайлбал, Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон юм. Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна.

Түүнчлэн шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн супер лигийн шийдвэрлэх тулаан өнөөдөр болно

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулж буй энэ жилийн сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн аваргын цувралын тав дах тоглолт өнөөдөр спортын төв ордонд 19:00 цагт эхэлнэ.

Энэ жилийн өрсөлдөөн өнөө цагийн хамгийн арвин түүхтэй, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аль аль нь гурван удаа аваргын төлөөх дайралт хийсэн Альянс Тех Харцага болон SBL Хасын Хүлэгүүд багийн хооронд болж буй юм. Эхний дөрвөн тоглолтын байдлаар Альянс Тех Харцага гурав, SBL Хасын Хүлэгүүд нэг ялалт байгуулаад байна.

Тэмцээний ялагчаар хамгийн түрүүнд дөрвөн ялалт байгуулсан баг шалгарна. Тиймээс өнөөдрийн тоглолт шийдвэрлэх тулаан болоод байна. Хэрвээ Альянс Тех Харцага баг ялалт байгуулвал энэ жилийн супер лигийн ялагч болох юм. Харин SBL Хасын Хүлэгүүд хожвол 2:3-ын харьцаатай болж, тоглолт цааш үргэлжлэх боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрүүдэд шөнийн цагаар зам хаана

Их
Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын
хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны
уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн
түр хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье.

Тодруулбал дээрх хэсэгт 2016 оны тавдугаар сарын 07-ны 23 цагаас
тавдугаар сарын 08-ны 06:00 цагт, мөн тавдугаар 08-ны 23:00 цагаас
тавдугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт
хийнэ. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон
зорчино уу.

Дамшрамд дурдахад Их Монгол Улсын
гудамжны 2.1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн
гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор зургаадугаар сарын 30-нд
ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн
дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөр

Өнөөдөр хоолны дэглэмээс татгалзах олон улсын өдөрОхид бүсгүйчүүдийн хамгийн ихээр санаа зовоодог асуудлын нэг бол хэт таргалалт болоод байгаа. Харин нөгөө талаас хэт туранхай буюу турах дон “Анорексиа нервоза” буюу мэдрэлийн шалтгаантай хоолны дуршил буурах өвчтэй хүмүүс олширчээ. Эдгээр хүмүүст зориулан жил бүрийн 5 дугаар сарын 6-нд Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд олон компанит ажлууд өрнөдөг.
“Анорексиа” нь хэвийн жинтэй ч өөрийгөө тарганд тооцон хоолоо сойсоор улмаар сэтгэцийн өөрчлөлтөнд орж, үхэлд ч хүрэх аюултай өвчин юм. Өөрийн гэсэн үзэл бодол бүрэн гүйцэт төлөвшиж амжаагүй байгаа охид хөвгүүд сүүлийн үед хоол идэхгүй, дэглэм баримталдаг болсон. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчилдөг бөгөөд таван хүн тутмын нэг нь амиа алддаг гэсэн тооцоог ДЭМБ-ээс гаргажээ.

Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийг 1992 оноос Mary Evans Young санаачлагаар тэмдэглэж ирсэн. Mary бол Английн “Diet Breakers” буюу “Хоолны дэглэмийг няцаагч” бүлгийн тэргүүн бөгөөд өөрөө өмнө анорексия өвчинд шаналж байсан учраас хүмүүст өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, бие хүн гэдгийг ойлгуулах ажилд идэвхтэй зүтгэж иржээ.

Хоолны дэглэм баримтлахгүй байх олон улсын өдрийн зорилго:

• Өөрийн унаган төрх, бие галбирын онцлог төрх байдлыг хүлээн зөвшөөрч хайрлах;
• Хоолны дэглэм ба жингийн тухай бодол шаналгааг нэг өдөр бүр мөсөн мартах;
• Жин хасах хоолны дэглэм, эрүүл мэнд ба биеийн хэмжээ харьцааны талаар нарийн судалж зөв ойлголттой болох;
• Хоолны дэглэм охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлд хэрхэн нөлөөлдөг талаар тунгааж үзэх;
• Зохисгүй хооллолт (анорексия нервоза, булимия нервоза г.м орно) , өөх соруулах мэс заслын хохирогчдыг хүндэтгэх;
• “sizism” (“хэмжээлэх” “ жингээс шалтгаалж шившиглэх”) , “fatphobia” (“өөхнөөс айх”) гэх мэт жингийн талаарх тодорхойлолт, хайрцагласан ойлголтуудыг бут цохиход хувь нэмрээ оруулах (Эх үүсвэр: Wikipedia)
Энэ өдөр бол хоолны дэглэмийг хэт баримтлахын сөрөг үр дагаврын талаар мэдлэггүй байдал ихэсч байгаа явдлыг өөрчлөх буюу байгалиас өөрт заяасан унаган төрх байдал, биеийн галбираа хүлээн зөвшөөрөх, өөрийгөө хүндэтгэх, хоолны дэглэм баримталж биш зохистой хооллож эрүүл амьдрах тухай ухагдахууныг олон нийтэд таниулах зорилготой өдөр билээ.

No Diet Day хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хэрэглэх, хоолны дэглэм баримлахад эрүүл мэндэд гардаг өөрчлөлтүүд, ихэвчлэн сөрөг үр дагавар гардагийг, тухайлбал анорексия ба медиа дахь бие галбирын ухагдахууныг хүмүүст ойлгуулахыг зорьдог өдөр юм.

Хэрвээ та турахаар хоолоо сойдог бол өнөөдөр энэ дэглэмээсээ татгалзахыг зөвлөж байна.