Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Н.Төгсцогт аваргын анхны бүсээ зүүлээ

Н.Төгсцогт аваргын анхны бүсээ зүүлээ Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээн дэх тав дахь тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд хүнд цохилтоор ялжээ. Тэрээр ийнхүү “State Champion” цолтой болж, аваргын анхны бүсээ зүүлээ.Төгсөөдөө баяр хүргэж, дэлхийн аварга болохыг ерөөе.

Н.Төгсцогт аваргын анхны бүсээ зүүлээ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийв

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2016.05.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна” хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.

Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тодруулга авлаа. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлэхдээ, энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг, тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. Улсын Их Хурлын гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ гэсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Багахангай дүүрэгт гар аргаар алт олборлохыг хориглолоо

alt Багахангай дүүргийн нэгдүгээр хороо Өндөртолгойн тахилгатай овооны баруун урд хэсэгт хойноосоо урагш чиглэсэн нийт 800 метр урт, дөрвөн метр өргөн, гурван метр гүн жалганы суваг бүхий газрыг иргэд ухаж гэмтээсэн, нуранги үүсч болзошгүй байдалтай байна. Тус дүүрэгт хууль бусаар алт олборлох иргэдийн хөдөлгөөн өдөрт дунджаар 25-30 орчим хүсүүийг цугларч байгаа учир тус дүүргийн засаг даргын захирамжаар хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг зогсоож, 30 хоногийн хугацаатай 24 цагийн хяналтын цэг ажиллуулж эхэлжээ.

Мөн тухайн газарт техникийн нөхөн сэргээлт хийхээр тохижолт үйлчилгээний газруудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Гар аргаар алт олборлогчдын цуглаж буй дээрх газрын нөөцийг тогтоолгохоор Ашигт малтмалын газарт хандаад байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулган өндөрлөлөө

Үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Санал асуулгын агуулга Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарах асуудал учраас хаалттай горимд шилжүүлсэн юм.

Ийнхүү санал асуулга дуусч өнөөдрийн УИХ-ын чуулган өндөрлөв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Академи авардс”-т нэр дэвших шилдэг кинонуудын бүртгэл эхэллээ

kinoМонголын Үндэсний Кино Урлагийн Академи Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэхэд чухал ач холбогдол бүхий “Академийн Дээд Шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн зургаан жил уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Зургаа дахь удаагийн Монголын Академийн Дээд Шагнал гардуулах ёслол “Их тэнгэр цогцолбор”-т 2016 оны 06 сарын 03-ны өдөр 17.30 цагт эхэлнэ.

Энэхүү наадам кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулдаг юм.

МОНГОЛ КИНОНЫ ШИЛДГҮҮДИЙГ дараах номинациар шалгаруулна.

1. Шилдэг кино Best Picture

2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor

3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor

4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress

5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress

6. Шилдэг найруулагч Directing

7. Шилдэг зураглаач Cinematography

8. Шилдэг зураач Art direction

9. Шилдэг хөгжим Music original score

10. Шилдэг дуу Music original song

11. Шилдэг монтаж Film Editing

12. Шилдэг дууны найруулагч Sound Editing

13. Шилдэг зохиол Writing screenplay

14. Шилдэг дүрсний эффект Visual effects

15. Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle

16. Шилдэг баримтат кино Documentary (feature)

17. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

Categories
мэдээ нийгэм

Маргааш зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээтэй

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд маргааш буюу 2016 оны 5 дугаар сарын 07-ны бямба гаригт зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээ зохион байгуулна.

Их цэвэрлэгээнд Тахарын алба, “Шинэ мянганы залуус” ТББ, “Монголын залуучуудын холбоо”, “Монголын сурагчдын холбооны дэргэдэх Лидер сурагч академи”, “Ариг банк”, “Ижий гүнж” ТББ, “Тэнгэрийн тод тамга” ТББ нэгдэн оролцоно. Эдгээр залуус, төрийн бус байгууллагууд олон нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулж, цахим хуудсуудаар ил задгай хог хаягдал хаяхгүй байх соёлд хүүхэд залуусыг уриалан дуудах юм.

Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний нээлт маргааш Чингисийн талбайд 10.00 цагаас, зуслангийн чиглэл Зунжингийн өмнөх талбайд 11.00 цагаас болно.

  1. “Шинэ мянганы залуус” ТББ, 250 хүний бүрэлдэхүүнтэй Их тойруу
  2. “Тахарын алба”, 70 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл /Туул гол/
  3. “Тэнгэрийн тод тамга” ТББ, 50 хүний бүрэлдэхүүнтэй Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл/ Туул гол
  4. “Шангрила” зочид буудал” /MCS/ 50 хүний бүрэлдэхүүнтэй Арслантай гүүрнээс Шангрила хүртэл
  5. “Ижий гүнж” ТББ, 40 хүний бүрэлдэхүүнтэй 100 айлын Сэлбийн гүүрнээс Арслантай гүүр хүртэл
  6. “Жи Мобайл” 250 хүний бүрэлдэхүүнтэй Салхитын зуслангаас Яргайт хүртэл
  7. “Хөтөчийн зам”, ТББ 50 хүний бүрэлдэхүүнтэй Гачуурт Тэрэлжийн бүс нутаг
  8. “Тэнгэрийн тод тамга” ТББ, 100 хүний бүрэлдэхүүнтэй Зүүн салаа баруун салааны зуслангийн хэсэгт цэвэрлэгээ зохион байгуулна. Нийт 810 хүн оролцоно.

“Монголын сурагчдын холбооны 3000 сурагч дүүрэг бүрт түүвэр цэвэрлэгээг хийнэ.

Мөн СБД, ЧД, СХД, БЗД, ХУД дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр зуслан, ногоон бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэнэ. Тус цэвэрлэгээнд байгууллага, аж ахуйн нэгж иргэд,их дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм. Энэ удаагийн их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн өөрсдөө санаачлага гарган хамт олноороо оролцож байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЕБС-ийн амрах хугацааг наашлуулахгүй

Энэ зун АСЕМ, Их хурлын сонгууль гээд зургаа, долдугаар сар монголчуудын хувьд ажил, ачаалал ихтэй өнгөрөхөөр байгаа. Тэр утгаараа Ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулиудын амрах хугацааг наашлуулж магадгүй гэх яриа гарч, зарим ташаа мэдээлэл таржээ. Энэ талаар эцэг, эхчүүд тодруулж өгөхийг хүслээ.

“АСЕМ-ын бэлтгэл ажил, зам засвар тохижуулалтын ажилтай холбоотойгоор сурагчдын амралтыг наашлуулж, тавдугаар сарын 20-ноос эхлүүлэхээр болсон эсэхийг Боловсролын яамнаас тодруулахад, “Тийм шийдвэр гараагүй. ЕБС-ийн сурагчид тогтсон хугацаандаа буюу 2016 оны зургадугаар сарын 6-наас амарч эхэлнэ” гэсэн хариулт өглөө.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилна

Монгол Улс 2012 оноос “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ жил тус өдрийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн газар хамтран “Тусгаар тогтнолын талбай”-д зохион байгуулж байна.

Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна тэднийг ажлын байранд зуучилж байгаа аж. Түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт, стандартын шаардлага хангасан ажлын хувцас хамгаалах, хэрэгсэл, дохио, санамжийн үзэсгэлэн гаргажээ.

Хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахдаа тухайн аж ахуй нэгж, ажлын байрны нөхцөл байдлыг нь хангаагүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх төлбөр тавьдаг. Нөхөн төлбөр, акт гаргахаасаа илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад байгууллагад ямар хүндрэл бэрхшээл байна гэдгийг харилцан зохицуулах тал дээр ажиллаж байгаа аж. Ер нь цаашдаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангуулах талаар олон ажлыг төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжил байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж байгаа албан хаагчдаас ирсэн санал, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсч байна.

Энэ асуудалтай холбоотой нууцын асуудал яригдах учраас Хууль зүйн сайдаас хаалттай хэлэлцүүлэх санал гаргаж, хуралдаан хаалттай горимд шилжив.

Categories
мэдээ нийгэм

Троллейбусны шонгоор татсан 35000 метр шилэн кабелийг цэгцэллээ

Монгол Улсад АСЕМ-ын чуулга уулзалт зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн нэр бүхий 13 гудамж талбайн гэрэлтүүлэг болон троллейбусны шонгоор татсан 35000 метр шилэн кабелийг цэгцэллээ. Уг ажлын хүрээнд компаниуд өөрсдийн тэмдэглэгээг шон бүр дээр хийж, нөөцийг цагираглан шилэн кабелиудыг нэг болгон багцалсан байна.

Aгаараар татсан шилэн кабелийн мэдээллээ ирүүлсэн 19 компани, гэрэлтүүлгийн компаниудын төлөөллүүд 5 багт хуваагдан шилэн кабелийг цэгцэлжээ. Ингэснээр нийслэлийн гудамж зам талбайн өнгө үзэмж сайжирч, шаардлага хангахгүй кабелиуд гэрэлтүүлгийн болон троллейбусны шонгийн даацад нөлөөлөхөөс хамгаалж байгаа юм байна.