Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл сайдын цагаар орлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг батласан. “Сайн хашаа” хөтөлбөр нь гэр хорооллын айлууд өөрийнхөө амьдрах орчныг сайжруулах аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд нь зориулж 10 сая төгрөг хүртэлх зээлийг олгох шийдвэр гарсан. Гэр хороололд 200 гаруй мянган хашаатай айл байгаа. Энэ хөтөлбөр нь тодорхой цаг хугацаанд явагдана. Эхний ээлжинд хөрсний бохирдол, утаатай төвийн бүсийн 69200 хашаа хамрагдана гэж тооцож байгаа. Эхний ээлжийн хөтөлбөрт зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдсэн. Цаашдаа айлуудын хашаанд инженерийн үйлчилгээ хүргэж өгөх чиглэлээр үйл ажиллагаа явна. Зээл авах үндсэн болзол нь юу вэ гэхээр Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаатай нийцэх ёстой. Нэг айл 10 сая төгрөгийн зээл аваад хашаандаа инженерийн байгууламж барина гэж бодох юм бол ганцаараа хийх үү, хөршөөрөө хийх үү, өөр олон айлтай нийлэх үү гэдэг зураг төсөв гарах ёстой. Энэ нь Ерөнхий төлөвлөгөөний газраар хянагдаж, батлагдсан байх ёстой” гэв.

Мөн анх удаа хашааны газраар нь барьцаалж зээл олгож байгаагаараа онцлог аж. Харин хот байгуулалтын дүрэм журам, Ерөнхий төлөвлөгөө болон болон дүүргийн төлөвлөлттэй нийцсэн байх шаардлагатай аж. Зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Хотын төсөв зургаан тэрбумаар тасарлаа

-ИРГЭДИЙН ЦАЛИН НЭМЭГДЭЭГҮЙ УЧИР ТЭДНЭЭС АВАХ ТАТВАР 10.2 ТЭРБУМААР ТАСАРЧЭЭ-

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын 2016 оны төсөв 693.6 тэрбум төгрөг байх буюу энэ хэмжээний орлого олно гэж НИТХ баталсан юм. Ингээд эхний гурван сард 125.4 тэрбум төгрөгийн орлого олж, хотын бүтээн байгуулалт, төрийн албан хаагчдыг цалинжуулах зэрэг асуудлыг санхүүжилнэ гэж хот тооцсон. Гэвч нийслэлийн төсвийн зардал олох орлогоосоо давж, зургаан тэрбум төгрөгөөр тасарчээ. Оюутны төлбөр, шинэ орон сууц худалдан авсан иргэнд төр Хувь хүний орлогын албан татвараас /ХХОАТ/ тодорхой хувийг нь буцаан олгодог. Энэ жишгээр хот ХХОАТ-ын буцаан олголтод 8 тэрбум төгрөгийг гуравдугаар сард олгохоор төлөвлөсөн ч, санхүүжилтийг дүгээр сард олгосон нь нийслэлийн төсвийн орлого 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар давж биелжээ. Гэсэн хэдий ч улс орны эдийн засгийн уналтаас болж ажил хийж буй иргэдийн цалин нэмэгдээгүй нь нийслэлийн төсвийг бүрдүүлэх гол судас ХХОАТ-аас олох орлого 10.2 тэрбум төгрөгөөр тасарчээ. Цаашид ч тасрах магадлалтайг НИТХ-д суудалтай сөрөг хүчнийхэн ярьж байна. Гэхдээ эх баригч АН-ын бүлэг иргэдийн эрүүл мэнд, хотынхоо бүтээн байгуулалтад хөрөнгө харамгүй зарцуулж, тасалдсан татварын орлогыг орлуулж, хөрөнгийг босгоно гэсэн эерэг төсөөллтэй байлаа. Дөрвөн жилийн өмнөх нийслэлийн хөрөнгө оруулалт, 2012 оноос хойш нэмэгдээгүй, буурч явааг Н.Батаа орлогч тайлбарласан юм.

Өмнөх хотын удирдлагын үед орон нутгийн болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын зардал нэг төгрөг 31 мөнгөөс эхэлдэг байсныг Э.Бат-Үүл даргын багийнхан нэг төгрөг 7 мөнгө болгон бууруулжээ. Гэтэл НИТХ-дахь МАН-аас ашигтай ажилладаггүй, аудитын дүгнэлтээр 13.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нийслэлийн болон орон нутгийн өмчит үйлчилгээний байгууллагын тоог, тэдгээрийг санхүүжүүлэх хөрөнгө нэмэгдлээ гэж шүүмжилж байна. Тэд нийслэлийн иргэдийн дунд өвчлөл нэмэгдсэн иймээс эрүүл мэндийн салбарт зарцуулах мөнгөний хэмжээг нэмэх санал гаргалаа. Шударга ёс эвслийн тухайд элэгний хавдрыг эмчлэх тоног төхөөрөмжийг худалдан авахад төсвөөс нэг тэрбум төгрөгийг гаргая гэсэн НИТХ дахь АН-ын бүлгийн саналыг дэмжлээ.

Нийтийн тээврээр үнэгүй зорчих иргэдийн зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, үйлчилгээнд явж буй том оврын автобусны цагийн зардалд 9.7 тэрбум төгрөгийг нэмэх. Мөн гэр хорооллолд хийгдэх бүтээн байгуулалтын ажлаа тууштай дэмжиж , гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардлыг 625 сая төгрөгөөр нэмэх зэргээр нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хийх саналыг хотын удирдлагууд гаргасан. НИТХ-ын гишүүдийн олонх дээрх саналыг дэмжиж, баталлаа. Ингэснээр хотын шууд урсгал зардал нийт 5 тэрбум 548.6 сая төгрөгөөр буурч, 299 тэрбум 676.5 сая төгрөг болох юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк энэ сард анх удаа валют худалдав

Монголбанкны өнөөдрийн /2016.04.26/ гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 307.20 хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг нийлүүллээ. Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Монголбанкнаас нийт 53.0 сая ам.долларыг төгрөгийн своп хэлцлээр банкуудад худалдсан хэмээн Монголбанкны цахим сайтад мэдээлжээ.

Монголбанк энэ дөрөвдүгээр сар гарсаар валютын дуудлага худалдаанд оролцоогүй байсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

76 тойрогт хүч үзэх нэр дэвшигчид тодорч эхлэв

Тойрог

Аймаг, дүүрэг

АН

МАН

1

Архангай

Н.Батбаяр

Ё.Баатарбилэг

2

Д.Ганхуяг

Ж.Мөнхбат

3

Р.Гончигдорж

Г.Тэмүүлэн

4

Баян-Өлгий

А.Бакей

А.Тлейхан

5

Х.Дармен

А.Баделхан

6

Х.Ержан

Ж.Сауле

7

Баянхонгор

Х.Баттулга

Л.Элдэв-Очир

8

Д.Ганбат

Г.Занданшатар

9

Ц.Жаргал

М.Билэгт

10

Булган

О.Амартүвшин

Ё.Отгонбаяр

11

Говь-Алтай

О.Амгаланбаатар

Ц.Дашдорж

12

Говьсүмбэр

Ж.Батсуурь эсвэл О.Одбаяр

13

Дорноговь

П.Ганхуяг

Б.Дэлгэрсайхан

14

Дорнод

Д.Цэрэнчимэг

Н.Номтойбаяр

15

П.Алтангэрэл эсвэл Р.Бурмаа

Х.Болорчулуун

16

Дундговь

Б.Наранхүү

Амарсанаа

17

Завхан

З.Нарантуяа

Ш.Батсамбуу

18

Я.Санжмятав

Б.Энхболд

19

Өвөрхангай

Ч.Даваабаяр

Я.Содбаатар

20

Н.Батцэрэг

С.Чинзориг

21

С.Дэмчиг

Н.Тогтохсүрэн

22

Өмнөговь

Д.Бат-Эрдэнэ

Н.Наранбаатар

23

Ц.Баярсайхан

24

Сүхбаатар

Ж.Батсуурь

Ч.Улаан

25

М.Зоригт

Д.Энхтөр

26

Сэлэнгэ

С.Баярцогт

С.Бүрэнбат

27

Д.Эрдэнэбат

Н.Оюундарь

28

А.Шоовдор эсвэл Л.Цандэлэг

Ж.Эрдэнэбат

29

Төв

Го.Баярсайхан

Су.Батболд

30

Д.Доржпүрэв

М.Энхболд

31

Н.Энхболд

32

Увс

О.Цогтгэрэл

Ч.Хүрэлбаатар

33

С.Жавхлан эсвэл Б.Сүрэнжав

Б.Чойжилсүрэн

34

Ховд

О.Батнасан

35

Д.Батцогт

С.Бямбацогт

36

Б.Пүрэвдорж

Д.Дэмбэрэл эсвэл Б.Очбадрах

37

Хөвсгөл

Б.Эрдэнэбат

Ц.Даваасүрэн

38

Ц.Оюунгэрэл

Ж.Цолмон

39

Л.Энх-Амгалан

40

Хэнтий

Б.Гарамгайбаатар

Б.Бат-Эрдэнэ

41

Ж.Оюунбаатар

Н.Ганбямба

42

Б.Хүдэр-Ян эсвэл М.Хүдэрбаатар

У.Хүрэлсүх

43

Дархан-Уул

Г.Баянмөнх эсвэл Н.Мөнхдаш

Б.Баттөмөр

44

Б.Мөнхтуяа

Б.Жавхлан

45

М.Сономпил

Д.Хаянхярваа

46

Орхон

М.Батчимэг

Д.Дамба-Очир

47

Д.Дорлигжав

О.Содбилэг

48

Д.Одхүү

Н.Энхтайван

49

Баянзүрх

Д.Арвин

Б.Батзориг

50

Ж.Батзандан

Д.Төмөрчулуун

51

Б.Болор

Л.Оюун-Эрдэнэ

52

Р.Булгамаа эсвэл Р.Пүрэвдаваа

Б.Саранчимэг

53

Д.Зоригт

Б.Мөнхбаатар эсвэл Н.Учрал

54

Ч.Сайханбилэг

Ж.Энхбаяр

55

Хан-Уул

Л.Болд

Б.Лхагважав

56

Г.Батхүү

Ц.Нямдорж

57

Г.Байгалмаа

Д.Сарангэрэл

58

Ж.Ганхуяг эсвэл Р.Бурмаа

Б.Энх-Амгалан

59

Сүхбаатар

Р.Амаржаргал

Сү.Батболд

60

Л.Гантөмөр

Ц.Мөнх-Оргил

61

Х.Тэмүүжин

Д.Цогтбаатар

62

Чингэлтэй

Б.Батбаатар эсвэл О.Эрдэнэбулган

Т.Аюурсайхан эсвэл Г.Мөнхбаяр

63

Ч.Базар

Д.Ганболд эсвэл М.Оюунчимэг

64

Г.Баярсайхан

Д.Зоригт

65

Ш.Түвдэндорж

Ө.Энхтүвшин

66

Баянгол

С.Дэмбэрэл

Л.Амгалан

67

С.Одонтуяа

П.Анужин

68

З.Энхболд

Ж.Ганбаатар

69

С.Эрдэнэ

Д.Лүндээжанцан

70

Сонгинохайрхан

Н.Алтанхуяг

Д.Сумъяабазар

71

Болдбаатар

Х.Нямбаатар

72

О.Магнай

Д.Тэрбишдагва

73

Б.Ургамалцэцэг

С.Түмэнгэрэл

74

Ө.Пүрэвбаатар

Б.Ундармаа

75

Л.Эрдэнэчимэг

Д.Дэмбэрэл

76

Багануур Налайх Багахангай

Д.Оюунхорол

Categories
мэдээ улс-төр

Улаанбурханы дархлаажуулалтыг хийж эхэллээ

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр хариуцагч бөгөөд Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдэлэл хийлээ.

Тэрбээр “Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байгаа.
Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-д 1,700 гаруй өвчтөн хандсаны 1,195 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 221 нь хэвтэн эмчлүүлсэн, 0-1 насны 14 хүүхэд сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авсан. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхэллээ. Нэмэлт вакцин болон эмчилгээний тоног төхөөрөмж авах асуудлыг Засгийн газрын энэ оны гуравдугаар сард шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын шийдвэрүүд ажил хэрэг болж байна.

900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг байгуулан дархлаажуулах бэлтгэл хангасан. Энд ажиллах 1,200 эмч, 350 сувилагчийг бэлтгэн сургалтад хамруулсан” гэлээ.

Улаанбурхан өвчний тархалтыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх нэмэлт дархлаажуулалтын ажлыг олон нийтэд сурталчилж, ач холбогдлыг нь хүүхэд залуучуудад тайлбарлан таниулахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад Шадар сайд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

ТББХ-ны хуралдаанаар сонгуулийн мандат, тойргийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Төрийн Байгуулалтын Байнгын Хороонд ирүүлсэн сонгуулийн мандат, тойргийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг захиалгаар мандат тойргийг хуваарилсан хэмээн “загнаж” байв. Үүний хариуд Ч.Содномцэрэн дарга “Бид ямар нэгэн захиалгаар ажиллаагүй” гэсэн тайлбарыг хэллээ.

МАН-ын гишүүдийн маргалдаж буй гол шалтгаан нь АН өөрийн эрх ашигтаа нийцүүлж сонгуулийн хуулийг өөрчилж тойрог, мандатыг хуваарилж байна. Сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн зүйл ярьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Бүх амьтан тэгш эрхтэй гахай илүү эрхтэй гэдэгтэй адил болж байна” хэмээв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Seoul friendship fair-2016” наадамд Улаанбаатар хотыг сурталчиллаа

d17708ce36a8483ab956e4e2007b3f13Нийслэлийн Засаг даргын захирамжын дагуу 05 дугаар сарын 05-наас 05 сарын 09-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан “Seoul Friendship Fair-2016” Олон улсын ардын урлагийн наадамд Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцов.

“Seoul Friendship Fair-2016” олон улсын наадмын урлагийн тоглолт 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд болж, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид үзэгчдээс өндөр үнэлгээг авч, үзэгчдийн саналаар тэргүүлж, Улаанбаатар хотыг сурталчилан ажиллаа. Урлагийн тоглолтын найруулагчаар Нислэлийн Улаанбаатар чуулгын найруулагч П.Урнаа ажилласан бөгөөд урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу тоглолтыг амжилттай зохион байгуулав гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Categories
мэдээ спорт

Маргааш жүдогийн гран при эхэлнэ

Казахстаны Алматы хотод энэ сарын 13-15-нд жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн болно. Үүнд манай улсын 11 жүдоч хүч үзнэ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ц.Цогтбаатар, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ гишүүдийг сонгоно

Анхан болон Давж заалдах 99 шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн орон даяар болж, онлайн санал хураалтаар ШЕЗ-д нэр дэвшигчдийн нэрсийг тодруулсан хурлын тогтоолоо өчигдөр орой нэгтгэж дууссан байна.

Шүүгчдийн энэхүү нэгдсэн зөвлөлгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94,6 хувийн ирцтэйгээр оролцож, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дэвшигчийг нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож ШЕЗ-ийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлж тус бүрийн тогтоолыг Тооллогын комисст ирүүлжээ. Энэ сарын 13-ны өдөр буюу маргааш 10 цагт Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж ШЕЗ-ийн шинэ гишүүдийг сонгох юм. Дээрх нэгдсэн зөвлөлгөөний хөндлөнгийн ажиглагчаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов. Мөн ШЕЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл мэдээллийнхэн, олон нийтэд нээлттэй болсон нь онлайнаар анх удаа санал хурааж, хурлыг шууд дамжуулснаараа онцлогтой байлаа.

Categories
мэдээ улс-төр

Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ

УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвших иргэд хуулийн дагуу тавдугаар сарын 16-ны дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Харин СЕХ-оос бие даагчдын материалыг шалгаад тавдугаар сарын 23-нд хариу хэлэх юм.

Хуулийн дагуу Үндэсний аудитын газар орон нутаг дахь салбар аудитын газруудаараа дамжуулан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох 325 бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт аудит хийжээ. Түүнчлэн энэхүү дүгнэлтээ сонгуулийн хороодод хүргүүлсэн байна.

Үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бие даан нэр дэвших иргэдийн талаарх мэдээлэл цацагдсаар байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт дуучин Нара буюу Мөнхтөрийн Нарантуяа, Баянзүрх дүүрэгт Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, Сүхбаатар дүүрэгт Хүний эрхийн хуульч М.Ичинноров, мөн ХҮН-ын С.Боргил болон сэтгүүлч Т.Алтаншагай нарын нэр дурдагдаж эхлээд байна.