Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонины маргаашийн дугаарт сэтгүүлч Э.Энэрэлийн “Төрийн алтан аргамжааг бат болгох үүднээс хариуцлага тооцож сургах хэрэгтэй” нийтлэлийг уншаарай

Өдрийн сонины маргаашийн дугаараас чуулганаар чухам хэн юу хэлсэнийг та бүхэн онцолж уншаарай. УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо хуваарилах тогтоолын төслийг баталлаа чуулганаар баталлаа. Мөн энэхүү дугаарт Ч.Содномцэрэн “76 гишүүний эрх ашгийг тусгана гэдэг боломжгүй” хэмээн ярьжээ. Түүчнлэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сантай ярилцсан сонирхолтой ярилцлага оржээ.

У Сан “Бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байна” зэрэг олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн байна. Харин улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллүүд багтжээ. Тухайлбал, та бүхэн энэ дугаараас “Бие даагчдын хэн нь хэн бэ?” нийтлэлийг уншаарай. Мөн сайдын цагаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орсон байна.

Тэрээр “Шаардлага хангасан байвал байршил харгалзахгүй “Сайн хашаа”-г эхлүүлье гэж байгаа” хэмээн ярьжээ. Мөн энэ өдрийн гол шуугиан бол чөлөөтийн эмэгтэйчүүдийн төрөлд олимпийн эрх аваад байсан Э.Сумъяагаас допинг илэрч эрхээ хураалгасан талаарх мэдээлэл юм. Чухам ямар үйл явдал өрнөснийг та бүхэн XI нүүрнээс уншаарай. Мөн оффшор данстай холбоотойгоор УИХ-д суудалгүй намууд хэвлэлийн бага хурал зарлаж энэ асуудалд холбогдоод буй нэр бүхий хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байхыг илэрхийлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ц.Лхагвасүрэнг эргүүлэн татлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч дөнгөж сая эхэллээ.

Үдээс өмнө УИХ дахь МАН, Ардчилсан намын бүлгүүд болон УИХ-Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан учраас чуулганы хуралдаан эхэлж чадаагүй юм.

Хуралдааны эхэнд Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн байсан Ц.Лхагвасүрэнг Ерөнхий сайдын саналаар татан авч буйг мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн М.Сономпил, Н.Батцэрэг нарыг Ардчилсан намын бүлгийн гишүүн болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН хагас цагийн завсарлага авав

УИХ-ын чуулганаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлаар СЕХ-ны саналыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт:

-Хуулиа уландаа гишгэж асуудалд зарчимгүй хандаж болохгүй. Бидэнд завсарлага өгөөч. Хоёр намын бүлгээр эргэж ярилцмаар байна.

УИХ-ын дарга З.Энхболд:

-Уг асуудал ням гаригаас энэ хууль хэрэгжиж эхлэх ёстой. Тиймээс хоёр хоногийн дотор буюу өнөөдөр ажлын өдөр батлахгүй бол өөр боломж байхгүй. Тиймээс завсарлага өгөх боломжгүй. Харин 25 минут ярилцах завсарлага өглөө. Одоо цаг 17:35 минут болж байна. 18.00 цаг хүртэл завсарлага өглөө. 18.00 цагаас МАН-ынхан буцаж орж ирнэ.

Ийнхүү УИХ-ын чуулган эхэлсэн боловч МАН-д 25 минутын завсарлага өглөө. Чуулганы хуралдаан 18.00 цаг үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Музейн өдөрт зориулсан хэлэлцүүлэг болно

Чойжин ламын сүм музей нь Олон улсын музейн өдрийг угтан “Музей ба аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 10:00-14:00 цагийн хооронд “Нээлттэй нийгэм форум”-ын хурлын зааланд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь музей ба аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын музейн өдрийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотод байрлах улсын болон хувийн хэвшлийн, салбарын 18 музей үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна БСШУЯам, БОНХАЖЯам, ГХЯамны төлөөллүүд урилгаар оролцож, музей болон аялал жуулчлалын байгууллагын хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлага, Монгол улсын гадаад сурталчилгаа, төрөөс баримтлах бодлогын талаар илтгэл хэлэлцүүлж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирснээр Улаанбаатар хотын музейнүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нэг дороос хүлээн авахаас гадна хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.

Categories
мэдээ спорт

О.Баянмөнх:Э.Сумъяаг тэмцээнд ороход асуудалгүй гэж байсан боловч ийм хариуг гэнэт гаргачихлаа

Чөлөөт
бөхийн эмэгтэй шигшээ багийн
тамирчин Э.Сумъяа олимпийн эрх аваад
байсан. Гэвч түүнээс допинг илэрсэн тул олимпийн эрхийг нь хураасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл үүнтэй
холбоотойгоор ЭМСЯ-наас шуурхай хурал
зарлаж, албан ёсны мэдээлэл хийв.

Энэ
үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр
“Маш нууц” гэсэн хаягтай албан бичиг манай байгууллагад ирсэн. Энэхүү
албан бичигт:Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчин Э.Сумъяагаас
сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал
учраас энэ асуудлыг задлахгүй байхыг хүсч асуудал шийдэгдтэл тэмцээнд оролцохыг
нь түр түдгэлзүүллээ” гэсэн
байсан. Харин тун удалгүй “WADA”-аас
гуравдугаар сарын 01-нээс хойш нэг микрограммаас доош мельдониум гэдэг бодис
илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн. Гэтэл мөн л өнгөрсөн сарын
26-нд ДНБХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн нь
“Гуравдугаар сарын 18-нд тамирчин Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй
мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж
байна. Тэмцээн уралдаанд оролцоход асуудалгүй гэсэн утга бүхий албан бичиг
ирсэн.

Гэтэл өнөө шөнө ийм шийдвэр гаргаснаа зарлаж албан бичиг явуулсан. Ийм
учраас бид Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад албан ёсоор энэ
талаар бичиг явуулаад байна. Хэрвээ ДБНХ-ноос ийм бичиг ирээгүй байсан бол бид олимпийн
эрх олгох сүүлийн хоёр тэмцээнд 53кг-д өөр тамирчнаа явуулах бүрэн боломжтой
байсан” гэлсэн тайлбарыг өглөө.

Categories
мэдээ улс-төр

ТЕГ, ЦЕГ, АТГ-ын дарга нар нэгдэж Ерөнхий сайдад захидал илгээлээ

ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурц, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэгдэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт захидал илгээжээ. Уг захидалд:

“… УИХ-ын гишүүнийг гэмт үйлдэл дээр нь барихаас бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах боломжгүй. Өмнө нь прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг парламентад тавьж шийдүүлдэг байсан процедурыг түшээд үгүй хийж өөрсдийгөө хамгаалалтад оруулсан. Гэрэлд цохиулж гардахгүй л бол дархан эрхтэй тэднийг шалгах ямар ч боломжгүй болсон. Иймээс АТГ, тагнуул, цагдаа зэрэг байууллагуудад УИХ-ын гишүүний үйлдэж болзошгүй гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар л илрүүлэх сонголт үлдсэн….Иймийн тулд прокурорын хяналт дор мэдээлэл цуглуулах эрх дарх тагнуул, цагдаа, АТГ-т хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах арга нь өнөөх “гүйцэтгэх ажил” гэж нэрлэгддэг мөрдөн шалгах нууц ажиллагаа. Тиймээс гүйцэтгэх ажлыг “Хүний эрхийг дээдлэх” нэрийн дор улстөрчдийн хяналтад байлгахыг эсэргүүцэх, Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль болон Гүйцэтгэх ажлын тухай хууль, тэдгээрийг дагаж гарах бусад хуулийн өөрчлөлтөд Тусгай хяналтын дэд хороо болон ТЕГ, ЦЕГ, АТГ-ын санал дүгнэлтийг тусгуулах нь зүйтэй байна” гэдгийг онцлон дурджээ.

Categories
мэдээ улс-төр

Оффшор данстануудыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардав

nam

УИХ-д суудалгүй улс төрийн намуудаас оффшор данстай хүмүүсийг төрийн албанаас чөлөөлөх, шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдээс шаардав. Олон улсын эрэн сурвалжлах “The Panama papers” сэтгүүл зүйн нийгэмлэгээс энэ сарын 10-нд Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан. Уг мэдээлэлд татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэжээ. Үүнд дотор 140 улс төрийн өндөр дээд албан тушаалтны мэдээлэл багтсан бөгөөд үүнээс 49-ийг нь Монголын иргэд эзэлж байгаа аж. Улс орон өрөнд орж, ард түмэн ядууралд нэрвэгдсэн энэ үед бид ард түмний мөнгийг завшиж, нуусан эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат хэллээ.

Тэрбээр, “УИХ-д суудалгүй намууд оффшор дансанд өөрөө болон үр хүүхэд, хамаатан садан нь холбогдсон улс төрчдийг огцруулах хэрэгтэй. Мөн УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх болон нэн даруй хараат бус тусгай комисс байгуулж, оффшор дансны асуудлыг шалгуулах шаардлагыг УИХ-д суудалтай нам, эвслүүдээс шаардаж байна. Зарим хүмүүс гадаадад үйл ажиллагаа явуулж компаниуд оффшор дансанд мөнгө байршуулж болно гэсэн ташаа мэдээлэл тарааж байна. Гадаадад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд дотоодын эсхүл тухайн орныхоо банканд мөнгөө хадгалуулдаг” хэмээв.

“The Panama papers”-ын дэлгэсэн мэдээллийн дагуу ОХУ хараат бус комисс байгуулан шалгалт явуулж эхэлсэн бол БНХАУ оффшор данстай хүмүүсийг ажлаас нь чөлөөлж эхэлжээ. Тиймээс Монгол Улс ч эдгээр хүмүүстэй хариуцлага тооцох асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай юм. Тийм учраас Оффшор дансны тухай хуулийг баталж, уг дансанд хадгалсан мөнгийг Сэргэн мандалтын тусгай дансанд байршуулж, улс орны төлөө зарцуулах хэрэгтэй гэдгийг Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа онцлов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбар нээлтээ хийнэ

Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн мэдээллийг ойртуулах зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байгууллаа. Туршилтаар ажиллаж буй тус төвийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт албан ёсоор ашиглалтад оруулах гэж байна.

“Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь
  • 1558 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.
Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Драгон төвд газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээг ажиллуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн хатуу самар гэгдэх З.Энхболд ялалтын салхийг АН руу эргүүлсэн үү?

Сонгууль дөхөх тусам улс төрийн үйл явдлууд шил шилээ даган гарч байна. Үйл явдлууд ар араасаа, таамаглаж байснаар бас төсөөлж ч байгаагүйгээр өрнөж байна. Дахиад ч өрнөнө, хуйларна, бүр юу болохыг ч таамаглахын аргагүй. Улс төрийн акц, тоглолтууд, урвалт шарвалт, хор найруулга, яриа тохироо үргэлжилсээр байх нь энэ хүрээний эгэл жирийн үйл явдал. Бараг л АН-ын гишүүн болж магадгүй гэж нэг хэсэг дуулдаад байсан бие даагч хоёр нөхөр МАН руу орлоо, МАХН-д харьяалагдаж төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байсан хоёр гишүүн МАХН-аа хаяж төрхөмдөө буцаж ирлээ, шинэ нам байгуулагдав, Шударга ёс эвслийн бүлгийн дарга тодроод долоо ч хоноогүй байтал даргалах бүлэг ч үгүй болов гээд нам тус бүр дор дороо адал явдал, алдагдал гарз, ашиг амжилттай байгаа нь харагдана. Гэхдээ тэр дундаас АН-ын даргын хийж байгаа яриа тохироо хөдөлгөөн эрхгүй анхаарал татаж байна. Эрх барьж байгаа улс төрийн хүчин болгон амаргүй давааг давах болдог. Автоматаар хасахтай сонгуульд ордог гэсэн ч болно. Харин ийм нөхцөлд хийж байгаа АН-ын акцууд зангарагтай харагдаж байгааг худлаа гэхийн аргагүй. Улс төрийн хатуу самар гэгддэг АН-ын дарга З.Энхболд ч үүгээрээ өөрийгөө хэн гэдгийг харуулж чадаж байна. Гуравдагч хүчний орон зайг сонгогчид хүсч байна гэсэн судалгаан дээр өөрсдөдөө багагүй итгэл найдвар тээж явж байсан хүчин бол Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН. Үнэхээр ч судалгаа гайгүй байсан учраас энэ намын жагсаалтын үнэ ханш тэрбум тэрбумаар яригдаж байсныг үгүйсгэхгүй. Гэвч жагсаалт ч байхгүй, ХҮН ч сонгуульд оролцохгүй болох нь тодорхой боллоо. Уг нь Хөдөлмөрийн нам гэдэг дэлхий нийтийн хандлагаар зүүний чигийн нам баймаар. Гэвч улс төрийн чиг баримжаа ойр учраас АН-ыг дэмжиж оролцохоор боллоо гэдгээс харвал ёстой жинхэнээс бууж өгчээ гэдэг нь харагдаж байгаа юм. Үгүй, намууд өөрсдөө сонгуульд оролцохгүй, дэмжиж оролцоно гэж мэдэгдээд байхад яах ч билээ дээ. ХҮН-ын залуусын амбиц, улс төр хийчих амархан санагдаад байсан, улстөрч болчих энүүхэнд бодогдоод байсан нь тийм биш гэдэг нь энэ удаагийн сонгуулиар батлагдаж байх шиг. Төлөвшиж үзээгүй нам сонгуульд АН-ыг дэмжих эсэх тийм ч чухал нөлөөтэй биш гэж үзэхэд МҮАН, ИЗНН, Эх орон нам хүртэл сонгуульд АН-ыг дэмжиж орохоо мэдэгдсэнийг анхаарч үзэхгүй байхын аргагүй. АН-аас салж ҮШН болж улмаар МҮАН нэрийг авсан М.Энхсайханы нам шүү дээ. Өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсч ороод парламентад бүр бүлэг байгуулах хэмжээнд амжилт гаргасан МҮАН-ыг “Сонгуульд оролцохгүй ээ. АН-ыг дэмжиж оролцоно” гэсэн шийдвэр гаргуулахад амаргүй. Эвссэн ч эс эвссэн ч байнгын 1-2 суудалтай байдаг ИЗНН-ыг ч ингүүлэхэд хэцүү. 2008 оноос эхлэн парламентад төлөөлөлгүй байгаа ч “Эрэл“-ийн гэгдэх Эх орон нам 2004 оны сонгуулиар АН-тай эвсч орж байсан их санаатай нам. Тэр ч байтугай эвсч орсон бүлгээ задалснаар АН-ынхан УИХ-д бүлэг ч үгүй болж, 62-ын гэгдэх бүдүүн бүлэгт нэгдэж нэг үзэж, хөөгдөж нэг үзэж улс төрийн намтартаа сэв суулгаж явлаа. Харин тэр цагийн “өс”-өө авч буй мэт АН-ынхан өөрийн тугийн дор нэгтгэж байна. Сонгуулиар дэмжиж оролцоод цаашдаа бүр намуудаа татан буулгаад АН-д нэгдэх тухай тохирсон гэж ч сонстох болов. Бие даасан бодлоготой, амбицтай лидерүүд бүхий ийм намуудтай тохироо хийнэ гэдэг амаргүй. АН-ын дарга З.Энхболдыг улс төрийн тохироогоо сайн хийлээ гэж байгаа ч гагц ашиг сонирхлыг нь хангаснаар ийм тохиролцоог хийчихдэг юм биш. Харин хувь хүний харилцаа, итгэлцэл шууд нөлөөлдөг. Тийм учраас болж өрнөж буй бүх үйл явдлуудаар З.Энхболд яггүй улстөрч, жинхэнэ хатуу самар гэдгээ баталж байна.

МАН, МАХН-ын нэгдлийн үйл явдал эхэлсэн шигээ амжилтад хүрээгүй нь ч үүнийг батална. Сонгуульд АН-ын аранга нь МАН, МАХН нэгдэх явдал байсан нь хэн хүнд тодорхой. Моринд ургадаг илүү шүд буюу арангаас болж зуулт зөрдгөөс морь өвсөө ч идэж чадахаа болиод турдаг. Бүр цаашлаад тураалд орж амь тавих шалтгаан болдог. Яг үүн шиг АН-ын хувьд аранга нь МАН, МАХН-ын нэгдэл байлаа. Хэрэв тэд сонгуульд нэгдэж орсон бол АН-ын хувьд байдал эвгүйтэх нь тодорхой байв. МАН-ын дарга хагарсан шаазангаа эвлүүлэх гэж тарж бутарсан гишүүдээ энд тэндээс цуглуулан авч байгаа шигээ МАХН-тай нэгдэх ажилд нэлээд анхаарал тавьсан. Жирийн гишүүдийн нь яриагаар М.Энхболд даргын үед намын нэгдэл яригдана, өөр даргын үед Н.Энхбаяртай нэгдэнэ гэж байхгүй дээ гэж байлаа. Магад тийм байсан биз. Гэвч эцсийн мөчид тэд нэгдэж чадсангүй. Сонгуульд дангаараа орох, тойргийнхоо тоог олон байлгах, боловсон хүчин ихтэй гэгдэх МАН-ын гишүүдийн хүсэл ч нөлөөлсөн байх. Нөгөө талаас асуудал тэгж эхэлж, тэгж өрнөчихөөд байхад зогссон гэхээр нэгдүүлэхгүй гэсэн гадны оролдлого ч нөлөөллөө. Үүний цаана З.Энхболд байсныг үгүйсгэх аргагүй. Бараг л арван цагаан буяныхаа замаар оржээ гэдэг шиг эвсч нэгдэж орох нь тодорхой болчихоод байх үед УИХ дахь АН-ын гишүүд Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл барьж гүйгээд байгаа дуулдсан. Гэтэл яагаад ч юм хоёр талаас ажилласан ажлын хэсэг гэнэт л үгээ ололцохоо байчихсан. МАН МАХН-тай нэгдэх үйл ажиллагаанд нэлээд хүлээцтэй хандсан талаар улс төрийн ажиглагчид онцолж байсан ч яагаад ч юм болсонгүй. Бараг зуугаад жилийн турш зоригжуулан манлайлагч, зохион байгуулагч МАХН гэсэн уриа Монголын ард түмний зүрх сэтгэлд хоногшиж ирсэн. Тэр нэрээр сонгуульд орох МАХН, тэр намын үзэл бодол баримтлал, уламжлалыг авч яваа МАН нийлээд орсон бол үнэхээр амаргүй байлаа, АН-д. Зуугаад жилийн итгэл үнэмшлийг энэ сонгуульд салгаж, саналыг хуваахад хүргэсэнд нь АН-ын гишүүн дэмжигчид нь даргадаа талархах биз ээ.

Энэ сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН тэгээд МАХН-ын дунд өрнөх нь тодорхой. Сонгуулийн тухай хуулиар шинэ нам, шинэ хүнд танигдах ямар ч боломж байхгүй байгаа. Дээрээс нь намуудад итгэл алдарсан нийгмийн сэтгэл зүйг ажиглавал санал өгөх хүмүүсийн тоо ч эрс цөөрөх болов уу. Ард иргэд тэр дундаа улс төрд амжилт олоогүй, тэндээс шахагдсан, нэр дэвших эрхгүй хоцорсон хүмүүсийн хэлдэгчлэн 76 луйварчин, 76 ямаа гэж элдвээр ярьсаар сонгуулийн үйл явцад хандвал ирц чүүтэй айтай 50 хувиа давж магад. Харин ажиглагчдын үзэж буйгаар ирц бага байх нь АН-д тус дэмтэй гэх нь бий. Учир нь нийгмийн сэтгэл зүй санал өгөхөөс татгалзаж байгаа тохиолдолд заалттай өгөх хүчин нь төрийн албан хаагчид байдаг. Төрийн албан хаагчид гэж нэг талаасаа эрх барьж байгаа намын хүмүүс. Манайд төрийн албан хаагчид намын гишүүнчлэлээс татгалздаг хууль үйлчилсээр хэдэн оныг элээсэн ч бүрмөсөн төлөвшиж чадаагүй. Тэгэхээр ирц багатай сонгуульд санал өгч байгаа хүмүүсийн тодорхой хувь нь АН-ын гаралтай төрийн албан хаагчид байх учраас АН-д ашигтай гэж урьдчилан тааж болохоор байгаа юм. Одоо Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөхөөр болж, ямар системээр явахаа ид ярьж байна. Сүүлийн үед олонхын саналыг аваад байгаа нь жижиг мажоритар гэгдэж буй. Намын гишүүд хоорондоо “алалцахгүй”, нам дамнаж хуйвалдахгүй байлгадаг учраас боломжийн гэж үзэгсэд олон. Харин мөнгө тараадаг асуудлыг хуулиар хориглож өгснөөр жижиг мажоритарын сул талыг арилгасан гэдгийг дэмжигчид нь онцолж байна Юутай ч Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт тодорхой болмогц намууд доторх бужигнаан улам бүр эхэлнэ дээ. Яг л үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөнө

zulТавдугаар сарын 15-ныг дэлхий нийтээрээ Гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстний оршин тогтнох анхдагч нэгж болох гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог билээ.

Гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Эрүүл зөв Монгол” ТББ-аас хүчирхийллийн улмаас амиа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөх үйл ажиллагааг энэ сарын 15-ны орой Эрх чөлөөний талбайд зохион байгуулах юм. Энэ үеэр харамсалтайгаар амиа алдсан хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут чимээгүй зогсож эмгэнэл илэрхийлэх ажээ.