Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Нийслэл хотынхоо өнгө төрхийг сайжруулахад хувь нэмрээ оруулмаар байна

Сүхбаатар дүүргийн XIV хорооны иргэн Г.Ядамсүрэн

Би нийслэл хотынхоо өнгө төрх бас иргэдийнхээ амрах тухтай орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсч байна. Эко орчинг хамгаалах асуудалд үргэлж санаа тавьж явдаг хүний хувьд нэг төсөл санаачилж, тэндээ бизнес үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн юм. Хөрөнгө оруулалт хийж, тохижуулах, иргэдэд амрах ая тухтай орчинг бүрдүүлэх санаагаар төсөл хийсэн. Сүхбаатар дүүргийн захиалгаар тохижуулсан Сэлбэ голын зуун айлаас урагш хэсэг, АНУ-ын элчингийн зүүн талын хэсэг газарт энэ төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хэсэг газар одоогоор лаг шавар, хог шороо, дүүрчихсэн, архичид цугласан нэг тиймэрхүү дүр зурагтай байна. Миний хувьд шороо хогийг хувийн хөрөнгөөр зайлуулаад, усыг цэвэршүүлээд цаашид эвдрэл гэмтлийг хариуцаад хамгаалаад, хүмүүсийн очиж амрах ая тухтай нөхцөлийг бий болгохыг хүссэн юм. Усанд завь тавьж хүмүүст үйлчлэх, усан хөшиг, өнгө өнгийн гэрлтүүлэгтэй сайхан орчин бий болгохоор хэсэг нөхдийн хамт төсөл боловсруулсан. Сүхбаатар дүүргийн зохих хүмүүст төслөө танилцуулаад сар гаруй болж байна. Гэсэн ч шийдэгдсэн юмгүй, нааштай хариу авч чадахгүй яваад байна л даа. Миний энэ хүсэлт, санааг маань дэмжээд, итгээд үйл ажиллагааны зөвшөөрөл өгөөч гэж хүсч байна. Тэгвэл цаашдаа энэ орчныг өөриймсөг сэтгэлээр тохижуулах бодолтой байна. Уг нь эхлээд дүүргийнхэн “Ямар гоё санаа вэ, сайхан төсөл байна” гэж хүлээж авсан. Хэд хоногийн дараа “Яг ийм төсөл хоёр, гурав байна. Тэгэхээр сонгон шалгаруулалтад оруулна” гэсэн хариу хэлсэн. Гэсэн ч “Дараа долоо хоног” гээд хойшлогдоод байгаа юм. Энэ орчныг тохижуулъя гэсэн сэтгэлтэй хүнд нь хариуцуулаасай. Танил тал, мөнгө харж битгий шийдээсэй гэж хүсч байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд мод тарьлаа

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай. Манай улс “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”- ийн арга хэмжээг улс даяар 7 дахь жилдээ, 13 дахь удаагаа зохион байгуулж байна.

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг Дамбадаржаа дахь “Ой судалгаа хөгжлийн төв”-д мод тарилаа. Харин УИХ-ын дарга болон гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ.

УИХ-ын дарга мод тарих арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр:

Хүндэт зочид оо

Мод тарихаар энд цугласан улаанбаатарчууд аа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд 63 дугаар зарлиг гаргаж, нийт ард иргэд, айл өрх, төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мод бут, сөөг, цэцэг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын шинэ хэв маягийг хэвшүүлэн ажиллах талаар уриалсан билээ. Үүнээс хойш улс даяар жил бүр мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай болсон.

Орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна.

Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм.

Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна.

Та бүхэн өөрсдийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалж байна.

“Нэг мод таривал мянган маани уншсантай адил” гэж хэлдэг. Өнөөдөр бид мод тарьж, нас нэмэх буян үйлдэж байна.

Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы вакциныг амралтын өдөр ч хийнэ

Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян энэ сарын 12-ноос орон даяар эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 18-30 насны 600 гаруй мянган залуусыг хамруулахаар ажиллаж буй юм.

Амралтын өдрүүдэд ч улаанбурханы эсрэг вакциныг хийж байна. Улсын хэмжээнд 1600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, 900 гаруй түр цэгүүд, өрх сум, дүүрэг, аймгийн эмнэлгүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж буй юм. Тиймээс залуус та бүхэн өөрийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө ВАКЦИНДАА ЗААВАЛ ХАМРАГДААРАЙ.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Сайд нар танилцуулга хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан даваа гаригийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэлнэ. Хуралдаанаар УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд Засгийн газраасөгөх санал, дүгнэлийг гаргаж, эцэслэх юм байна. Мөн улаанбурхан өвчний цаг үеийн байдал болон хаврын тариалалтын бэлтгэлийн талаар сайд нар танилцуулга хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Түүхийн дурсгалт булш бунхан ухсан хэрэг гарчээ

bulshСэлэнгэ аймгийн хэмжээнд он гарсаар түүхийн дурсгалт зүйл болох хэрэгсүүр, булш бунхан ухах, эвдэж сүйтгэх гэмт хэрэг хоёр гарчээ. Тодруулбал, Зүүнбүрэн, Сайхан сумдад иргэд дурсгалт зүйлсийг тонож, эвдэж гэмтээсэн байна. Хэргийг аймгийн Цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв эртний түүхийн соёлын өв, эд зүйлс болох булш, бунхан, хэрэгсүүр зэрэг дурсгалт зүйлсийг тонох, эвдэж гэмтээх, хулгайлсан бол Монгол Улсын эрүүгийн хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 51-205 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгох, 51-350 цаг хүртэл албадан ажил хийлгэх, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах арга хэмжээ авдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж 20 тэрбум төгрөг Нийслэлээс гаргана

niislelНийслэлийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Хотын шуудын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав. Тэрээр, өнгөрсөн оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийслэл 415,5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй үүнээс мөнгөн хөрөнгө 270.1 тэрбум төгрөг байна. Эргэлтийн хөрөнгийн 27.4 хувь буюу 114.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт байгууллагуудын эргэлтийн хөрөнгө эзэлж байгааг хэлэв. Мөн нийслэлийн тєсвийн ерєнхийлєн захирагчийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд нийслэлийн Аудитын газраас “Зөрчилгүй” гэсэн санал дүгнэлт єгснийг онцоллоо. Түүнчлэн засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэл хэмнэж болох зардлуудаа аль болох хэмнэснээр төсвийг 14.4 хувиар дутуу зарцуулсан гэсэн мэдээллийг тэрээр хэллээ.

Харин нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардалд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулав. Тодруулбал нийслэлийн хот тохижуулах зардалд гэр хорооллын иргэдийн бүлгийг санхүүжүүлэх зардалд 625.0 сая төгрөг нэмж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудыг дэмжих зорилгоор 20 тэрбум төгрөг нэмж, хотын шуудын орон нутгийн төсвийн байгууллагуудын 2015 оны төсвийн хэмнэлт, үйл ажиллагааны орлогын давалтыг холбогдох хууль, журмын хүрээнд тооцож, 1 тэрбум 406.9 сая төгрөгийн зардлыг төсөвт нэмж, нийслэлийн нийтийн тээврийн салбарын 2016 оны эхний улирлын төсвийн зарцуулалтын дүнд үндэслэн ахмад настан, оюутан, сурагч нарын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлаас 16.6 тэрбум төгрөгийг бууруулж, нийтийн тээврийн хэрэгслийн цагийн зардлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх зардалд 9.7 тэрбум төгрөг нэмж, Нийслэлийн үйлчилгээний төвийн Мишээл, Драгон төвүүдэд ажиллах ажиллагсадын зардалд зориулан Нийтлэг үйлчилгээний газрын төсөвт 295.4 сая төгрөгийг нэмж тусгуулах зэрэг хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулан өргөн барьж байгаагаа танилцуулав. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 2016 оны төсөвт оруулах эдгээр өөрчлөлтүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллах албан хаагчдын ажлын байрыг баталгаатай байлгах, цалин урамшуулалыг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллахыг сануулж байлаа. Мөн Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс элэгний хорт хавдарыг эмчлэх тоног төхөөрөмж худалдан авах зардлыг нийслэлийн 2016 төсөвт тусгах санал орууллаа. Эдгээр саналыг нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид дэмжсэнээр хотын шуудын урсгал зардал нийт 5,4 тэрбум орчим төгрөгөөр буурч 299 тэрбум 676.5 сая төгрөг болж байгаа бол нийслэлийн төсвийн нийт урсгал зардал 5 тэрбум 149.2 сая төгрөгөөр буурч, 396 тэрбум 428.3 сая төгрөг болж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Л.Отгонбаяр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа

OTGONBAYARХөнгөн атлетикийн тамирчин, ОУХМ Л.Отгонбаяр Алтан гадас одонгоор шагнууллаа. Өмнөговь Аймгийн Номгон сумын харъяат тэрээр 2004, 2012 оны олимпод хурд сорьсон манай улсын шилдэг марафончдын нэг юм. Тэрээр Германы Ханбург хотод болсон марафонд XI, БНХАУ-д болсон “Алтан зам” зэрэглэлийн тэмцээнд IX байрт шалгарч, “Рио-2016” олимпийн эрхийн норватив биелүүлсэн тухай бид өмнө мэдээлсэн.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Үндэсний мод тарих өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал тааламжгүй байгаа ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. Төрийн өндөрлөгүүд ч мөн энэ өдөр мод тарих ажилд нэгдэх юм.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-д сураггүй алга болсон монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна

АНУ-д ажиллаж, амьдардаг Гансүхийн Зулцэцэг хэмээх монгол бүсгүй сураггүй алга болоод хорь гаруй хоногийн хугацаа өнгөрч буйг тус улсын телевизээр мэдээлжээ. АНУ-ын цагдаа нарын хэлснээр, Г.Зулцэцэг 38 настай бөгөөд АНУ-ын Чикаго хотын баруун хойд захын ДесПлэйнес хотоос гурван долоо хоног гаруйн өмнө алга болжээ. Түүнийг эрж хайх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Г.Зулцэцэгийг харсан, сонссон хүмүүсээс түүний тухай мэдээллийг ДесПлэйнес хотын цагдаагийн газрын (847) 391-5400 тоот утсаар авч байгаа аж.

Хамгийн сүүлд Г.Зулцэцэг дөрөвдүгээр сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд өрөөнийхөө найзуудаас салсан бөгөөд нэг найзтайгаа уулзана гээд гарсан аж. Харин тэр өдрийнхөө 12:00 цагийн орчимд АТМ-аас бэлэн мөнгө авсныг цагдаа нар тогтоосон байна. Мөрдөгчдийн хэлснээр Г.Зулцэцэг тухайн өдөр өөрийн 2001 оны мөнгөлөг “Хонда Аккорд” суудлын тэргээ унаж явжээ. Түүнчлэн автомашин нь зэргэлдээх хотынх нь хяналтын камерт оройн 22:12 цагийн үед бичигдсэн байна. Г.Зулцэцэгийг таньдаг дөрвөн хүнийг олж уулзсан ч сураг нь гараагүй гэнэ. Г.Зулцэцэг 2015 оны арваннэгдүгээр сард АНУ-д ирсэн бөгөөд Ривервүүдст “Korean BBQ” болон Гленвьюд “Суширесторан”-д тогоочоор ажиллаж байжээ. Г.Зулцэцэгийг алга болсноос хоёр хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд түүний найзууд нь Г.Зулцэцэгийг ажилдаа ирэхгүй байна хэмээн цагдаад мэдэгджээ.

Сураггүй
болсон эмэгтэйн унаж явсан машин

Ажлынх нь газрын дарга Колин Анын хэлснээр “Г.Зулцэцэг цаг баримталдаг, найдвартай бас шаргуу ажилладаг” гэжээ. Дашрамд дурдахад, түүнийг найзууд нь Монгол дахь хамаатан саднууддаа их санаа зовдог, алга болохоосоо өмнө хэд хэдэн танилцах сайтаар зочилж байсныг цагдаа нарт ярьжээ. Цагдаа нар монгол бүсгүйн утас уруу залгаад амжилт олохгүй байгаа аж.

Манай гадаад хэргийн яамЧикаго хотын цагдаагийн байгууллагатай хамтарчажиллаж байна гэв

Г.Зулцэцэгийн ар гэрийнхэн болон хоёр хүүхэд нь Монголд байдаг бөгөөд түүнийг алга болсноос хоёр хоногийн дараа ар гэрийнхэн нь Гадаад хэргийн яаманд хандсан байна. Г.Зулцэцэг гэдэг монгол эмэгтэй сураггүй алга болсон тул АНУ-ын Чикаго хотын хууль хяналтын байгууллагад хандаж, түүнийг эрэн сурвалжлуулах ажлыг зохион байгуулахыг хүссэн өргөдөл гаргажээ. Үүний дагуу Гадаад хэргийн яамнаас тус улсад байгаа Элчин сайдын яамаар дамжуулан хотын цагдаагийн байгууллагад хандсан аж. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад, “38 настай эмэгтэй Чикаго хотод дөрөвдүгээр сарын 16-ны өдөр алга болсон. Ажилдаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна. Ар гэрийнхэн нь манайд хандсан даруйд тэндхийн Элчин сайдын яамаар дамжуулаад хуулийн байгууллагад хандан мэдээлэл солилцон, хамтарч ажиллаж байна. Манай зүгээс эмэгтэйг таньдаг хүмүүсийг зааж өгөх, тэндхийн цагдаагаас ирсэн мэдээллийг ар гэрийнхэнд нь дамжуулах зэргээр ажиллаж байна. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйг таньдаг дөрвөн хүнтэй холбогдсон ч сураг нь гараагүй байна” гэв.

Машин нь “харууд”-ын хорооллоос олдсон учраас муу зүйл болсон байх гэж таамаглаж байна

Чикаго хотын монголчууд Г.Зулцэцэг гэдэг эмэгтэйг алга болсныг дуулаад нэг нэгэндээ сэрэмжтэй явахыг анхааруулж эхэлжээ. Танихгүй хүнтэй юм ярихгүй байх, гадуур явахдаа эргэн тойрноо ажиглаж байх зэргээр сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа аж. Улмаар тэндхийн монгол иргэд Г.Зулцэцэгийг эрэн сурвалжлах ажлыг яаравчлуулахыг хүссэн өргөдлийг цагдаагийн байгууллагад нь өгч, эрэн сурвалжлах ажилд нь туслахаар төлөвлөжээ.

Чикаго хотод амьдарч буй монгол иргэд эмэгтэйг ямар шалтгаанаар алга болсон талаар өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж байгаа аж. Хамгийн сүүлд харуудын амьдардаг хорооллоос түүний машин олдсон учир ямар нэг муу зүйл тохиолдсон байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Тус хотын хувьд хүний наймааны хэрэг бага гардаг ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг маш их байдаг гэнэ. Алга болсон монгол эмэгтэйн хувьд Чикагод ирээд удаагүй учраас таньдаг хүн ховор байсан гэнэ. Мексик залуутай найзалдаг байсан бөгөөд хамгийн сүүлд найз залуутайгаа уулзаад салсан нь тэнд байгаа монголчуудад сэжиг төрүүлж байгаа аж. Цагдаагийнхан мексик эрээс байцаалт авсан бөгөөд тэрээр “Г.Зулцэцэг ажилдаа явлаа гээд салсан, юу болсныг мэдэхгүй” гэжээ. Энэ хэрэгт найз залууг нь холбоотой гэх нотлох баримт одоогоор байхгүй учраас цагдаа нар байцаалт аваад явуулсан аж. Г.Зулцэцэг тэр өдөр үдээс өмнө монгол найз эмэгтэйтэйгээ уулзахаар болзсон байсан ч ийнхүү ажилдаа очилгүй сураггүй алга болсон байна.

Чикаго хотын төв телевизээр 38 настай монгол эмэгтэй алга болсон талаар удаа дараа мэдээлж, эрэн сурвалжилсаар байгаа аж.

Х.ЦЭНД

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтулга: Энэ “Unplugged” манай хамтлагийн сүүлийн тоглолт байх

“The Lemons” хамтлагийн соло гитарчин А.Энхтулгатай ярилцлаа.

-“The Lemons” хамтлаг “Unplugged” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтод хэдэн дуу дуулагдах вэ?

-Манай хамтлагийн “Un­plugged” тоглолт тавдугаар сарын 27-ны өдөр болно. Зарлалаа хамтлагийн page хуудсанд эрт тавьсан болохоор хүмүүс хүлээгээд эхэлчихсэн бололтой, асуугаад байгаа. Тоглолтдоо гурван цомгийнхоо шилдэг гэсэн 16 дууг дуулахаар сонгоод бэлтгэлээ хийж байна.

-Хүлээлт үүсгэчихсэн юм байна. Билетээ хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ?

-Өнөөдрөөс л борлуулалтаа эхэлнэ дээ. Суудлын ангиллаар 40, 60, 80 мянган төгрөгөөр борлуулна. Хүмүүс эхнээсээ суудлаа захиалаад эхэлчихсэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 500 хүний суудалтай учраас билетийн борлуулалт эхлэхээр хурдан дуусах шинжтэй байна. Нэг талаараа энэ манай хамтлагийн бараг сүүлийн тоглолт байх. Магадгүй бүр хөгширчихөөд 50-60 насандаа бас нэг тоглолт хийхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ тоглолтыг үзэхэд харамсахгүй гэж хэлмээр байна.

-Танай хамтлаг тарж байгаа юм уу?

-Хамтлаг тараагүй. Бид тоглолтоо дуусгаад дөрөв дэх цомгийн ажилдаа орно. Цомгийнхоо аяыг зохиогоод эхэлчихсэн байгаа. Зун Англи явж тоглолт хийж магадгүй.

-Хэд дэх бие даасан тоглолт вэ. Тоглолт дээрээ үзэгч, сонсогч нартаа ямар бэлэг барих гэж байна?

-Хамтлагийн бие даасан дөрөв дэх тоглолт. “Un­plugged” тоглолт найруулгын хувьд хүмүүсийн төсөөлснөөс тэс өөр байхаар бэлтгэлээ хийж байгаа. Бидний ард Филармонийн 15-16 хөгжимчин хөгжимдөнө. Дуунуудаа хийл, оркестртой дуулна. Мөн хамтлагийнхан бүгд банзан гитартай дуулахаар бэлтгэж байгаа. Тэгэхээр тоглолт маань үзэх, сонсох зүйлтэй сайхан болно. Хамгийн гол нь ганцхан удаа тоглогдох учраас хүмүүс үзэх гээд хүлээгээд байгаа байх.

-500 хүний суудалтай зааланд тоглолт хийхэд сонсогчид чинь бүгд үзэж чадахгүй юм биш үү?

-Харин суудал хязгаартай. Найруулгын хувьд хүмүүст хүрсэн сайхан тоглолт хийхийн тулд заалаа ингэж сонгосон. Манай хамтлагийг 20-40 насныхан сонсдог гэхээр багагүй тоо гарна. Тоглолт ганцхан удаа болох учраас английн студиэр бичлэг хийлгэнэ. Тэрийгээ DVD, CD болгож гаргахаар төлөвлөөд байна.

-Бэлтгэлээ хаана хийж байгаа вэ?

-”Gandan live house”-д хийж байгаа.

-Хамтлагийн анхны дуу болох “Хайртай” дууг сонсогчид андахгүй. “The Lemons” хамтлаг урын сандаа хэдэн дуутай болсон байна вэ?

-2002 онд “Хайртай” дууны үгийг Одноо бичиж байлаа. Тухайн үед өөрсдийн бэлтгэлийн байрандаа приставкны VHS хальсан дээр бичүүлж “FM”-ээр цацуулж байсан юм. Цацагдсан даруйдаа дуу маань хит болж байсан. Сүүлд 2006 онд цомог гаргахдаа шинээр бичиж оруулж байсан. Дуу маань 2007 онд “Пентатоникийн шилдэг алтерьнатив” шагнал авч байлаа. Анхны гэх тодотголтой учраас үзэгчид маань ч сайн мэддэг юм. Одоо хамтлагийн урын санд 50 дуутай болсон байна.

-“The Lemons” хамтлаг хэзээ байгуулагдаж байв. Гишүүд өөрчлөгдсөн үү. Одоо ямар бүрэлдэхүүнтэй байгаа вэ?

-“The Lemons” хамтлаг 2004 оны долдугаар сарын 9-нд албан ёсоор байгуулагдаж байсан. Анхны бүрэлдэхүүнээсээ зарим нь гарсан. Одоо хамтлагийн дуучнаар Ц.Одбаяр, соло гитарчнаар А.Энхтулга, базз гитарчнаар Д.Анар, бөмбөрчнөөр М.Өнөрбаяр нар ажиллаж байна. Ерөнхийдөө 2004 оноос хойш одоогийн бүрэлдэхүүнээрээ нэгдээд 12 жил өнгөрчээ.

-Танай хамтлаг анх Hifi-тай гэрээ хийж байсан байх аа?

-Манайх анх “Hifi lebel”-тэй хоёр цомогны гэрээ хийж байсан. “Hifi lebel” байгуулагдах үед дэлхийн стилийг тоглож байсан хамтлаг манайх л байсан.

-Дуугаа ямар төрөл жанраар туурвидаг вэ?

-Ер нь “Independent” рок урсгалаар уран бүтэлээ туурвиж байна.

-Та хамтлагийнхаа соло гитарчин. Яаж сурч байв?

-Сонирхлоороо сурсан. Манай хамтлагийн Одноо, Өөжгий ч бас сонирхлоороо сурч байсан. Би 1997 онд долдугаар ангид байхдаа нэг сар хүнээр заалгаж байлаа. “Нирвана” хамтлагийн “Un­plugged” тоглолтыг үзээд гитар тоглож сурсан. Тухайн үедээ их идэвхтэй сураад тэрнээс хойш бэлтгэл хийгээгүй. Би өөрийгөө Монголын хамгийн муу гитарчин гэж боддог. Зарим дууныхаа аяыг гитарын ганцхан барилтаараа ч дараад явчихдаг үе байдаг. Энэ миний стиль болоод байна. Ер нь рок хөгжмийг мэргэжлийн хүмүүс хийдэггүй. Сонгодог мэргэжлийн хүмүүс дүрэмд баригдаад өөрийгөө өөрчилж чаддаггүй юм шиг санагддаг. Гитарчид олон барилттай сайхан үзүүлбэр үзүүлээд л олон гам уншаад байгаа ч тэр болгон өөрийгөө харуулж чадахгүй л байна. Би муу ч гэсэн өөрийнхөө стилийг гаргаад “The Lem­ons” хамтлагаар дуугаа хийж үлдээж чадсан.

-Амьд хөгжмийн хамтлаг учраас дууныхаа үгийг өөрсдөө бичдэг үү?

-Дууны үгийг манай хамтлагийн дуучин Одноо бид хоёр бичдэг. Өдөр тутмын амьдралыг энгийнээр илэрхийлдэг. Дууныхаа аяыг ч бас өөрсдөө бичнэ.

-Амьд хөгжмийн хамтлаг энгийн хэв маягтай байж болдог юм байна гэдгийг танай хамтлагаас харж байсан гэж ярих хүн цөөнгүй. Тэр үед яагаад тийм алхам хийж байв?

-Хамтлагаа байгуулж байхад хүмүүс рок хөгжим гэхээр л урт үстэй, гинж, савхи өмссөн хүмүүс гэж ойлгодог байсан. Энэ үед бид энгийн хувцастай гарч ирсэн. Тухайн үед ихэнх залуучууд “Сonverse” кет гэж мэддэггүй пүүз өмсдөг байсан үе. Манайхан “Мэлхий гүнж” дууны клипэн дээр “Сonverse” кеттэй дуулдаг юм. Тэрнээс хойш бүгд л кет сонирхдог болж байлаа шүү дээ.

-Удахгүй дөрөв дэх цомгоо гаргах юм байна. Хамтлагийн анхны цомгоо хэзээ гаргаж байв?

-Анхны цомог маань 2006 онд гарсан. “Хайртай”, “Цэнхэр нүд”, “Харах дуртай”, “Элэг бөөр” гэх дуунуудтай. Тэр оныхоо шилдэг цомог гээд бүх сэтгүүлд гарч байлаа. 2007 онд Пентатоник наадмаас гурван шагнал авч байсан. Одоо ч бас хүмүүс тэр цомгийг маань хамгийн шилдэг гэж ярьдаг юм билээ. Тэрнээс хойш гурван цомог гаргасан байна. Бүгд “In­dependent” рок урсгалаар гаргасан дуунуудтай. Сүүлийн цомог маань “Гурав” гэсэн нэртэй. Гурав дахь цомог маань учраас тэгж нэрлэсэн юм.

-Хүмүүс ямар дууг чинь илүү сонсдог вэ?

-Клиптэй дууг их сонсдог юм билээ. “Хүсэл” дуу маань хамгийн их youtube үзэлттэй байдаг. Тэр дууг электро парти, рок тоглолт, “Нисванис” хамтлагийн фестиваль дээр метал рокууд дээр очоод дуулсан ч бүгд мэддэг. Мөн хуучны “Мэлхий гүнж” “Цаг агаар” “Хайртай” гэх дууг бүгд мэддэг. Өнгөрсөн жил “Сүүлийн уянга” дуу маань онлайн таталтаар хоёрдугаар байрт орсон. Мөн хамгийн шилдэг цомог, шилдэг тоглолт хийсэн хамтлагаар тодорч байлаа.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээрээ ажиллаж байна?

-Гурав дахь цомгийнхоо “Дөлгөөн” дуунд клип хийж цацсан. Хүмүүст их хүрсэн байна лээ. Одоогоор хамтлагийнхаа “Unplugged” тоглолтон дээр төвлөрч бэлдэж байна.