Categories
мэдээ нийгэм

”Наран”-гийн шинэ барилгад гал гарлаа

Баянзүрх дүүргийн 25-р хороо, Дамдинсүрэнгийн гудамжинд буюу олны хэлж заншсанаар “Натур” худалдааны төвийн ард шинээр барьж буй “Наран” худалдаа, үйлчилгээ, орон сууцны барилгад гал гарлаа. Гал барилгын зүүн талаас эхэлж гарсан бөгөөд одоогийн байдлаар дотор тал руу гал алдсан байдалтай харагдаж байна. Уг барилгыг хараахан ашиглалтад оруулж амжаагүй байгаа юм.

Онцгой байдлын албаныхан галыг унтраахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС-ийн 1000 оюутан 16.2 тонн хог цэвэрлэв

tsewerlegeeӨнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 14-ний өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн захиргаа, багш, ажилчид болох 12 хүний бүрэлдэхүүн, сургуулийн 1000 гаруй оюутан санаачлан сайн дурын цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа. Тус цэвэрлэгээгээр “Japan town”-ны урд тал, Маршалын гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд нийт 16.2 тонн хог хаягдлыг 11 рейсээр ачиж тээвэрлэн хамтран ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн замын өнгө хучилтыг хөдөлгөөн хаахгүйгээр хийж байна

zamДамбадаржаагийн уулзвараас Шарга морьт, Хандгайт хүртэлх нийт 16,35 километр автозамыг өнгөрсөн онд өргөтгөж шинэчлэн ашиглалтад оруулсан. Ингэхдээ Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замыг суурь хучилтаар зорчих хэсгийг нээсэн юм. Тэгвэл Шадивлангийн уулвараас Шаргаморьтын уулзвар хүртэл 4.6км замын өнгө хучилтын ажил эхлээд байна.zam

Харин Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Camel дэлгүүрээс Чингэлтэй,Хайлаастын уулзвар хүртэл 800м замыг 2016 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл бүрэн хааж суурь хучилтын ажил хийхийг мэдэгдье. Зам барилгын ажлын үед түр зам гаргах бөгөөд иргэд түр замаар хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн Драгон салбар ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр батлах тухай”, 2015 оны “Төрийн Үйлчилгээний нэгдсэн төв байгуулах тухай” 185 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн гуравдугаар салбарыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвд ашиглалтад орууллаа.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд , үйлчлүүлж буй иргэд оролцлоо. Нийслэлийн Засаг дарга иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Бид төрийн үйлчилгээг лангуун дээр тавьж байна. Ингэснээр иргэд даргыг царайчилж үйлчилгээ авдаг биш дарга танд үйлчилдэг засагчлалын шинэчлэлруу шилжлээ” гэдгийг онцлон хэллээ. “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь 1558 м2 үйлчилгээний саруул талбайтай, өдөрт 22 чиглэлд ажлын өдөр 256, амралтын өдөр 173 автобус эргэлтэнд ордог, 350 автомашины зогсоол, үйлчилгээний, өөртөө үйлчлэх танхим, хурлын өрөө, арилжааны банкуудын салбар, кафе, цайны газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүн боруулах цэг, хяналтын камерын өрөө, нотариат, үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг, хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай. Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд хугацаа алдалгүй ХУРДАН, ТЭГШ, НЭЭЛТТЭЙ үзүүлж байна. Уртасгасан цагаар буюу ажлын өдрүүдэд 08:00 – 20:00, бямба гарагт 10:00 – 16:00 цагуудад иргэдийг харъяалал харгалзахгүйгээр үйлчилнэ.

Иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас газрын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОСК-ийн цахим сугалаагаар 350 иргэн шалгарчээ

Төрийн орон сууцны корпорациас Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах шаардлага хангасан 2374 иргэн өнгөрсөн сарын 28-ны өдөр цахим сугалаанд оролцсон юм.

Цахим сугалаагаар нийт 350 иргэн шалгарсан байна. Шалгарсан иргэд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн төлбөрийн мэдэгдэл хүлээж авсан бөгөөд 275 иргэн байрны түлхүүрээ гардан авсан байна.

Иргэд мэдэгдэл хүлээж авснаас хойш 72 цагийн дотор гурван сарын түрээсийн барьцаа төлбөр, төвдугаар сарын үлдэгдэл төлбөр, зургадугаар сарын байрны төлбөрөө хийж, гэрээ байгуулснаар энэ сарын 13-нд байрны түлхүүрээ эхнээсээ гардан авчээ.

Төрийн орон сууцны корпорацийн Хөрөнгийн удирдлагын хэлтсийн дарга Б.Нарантуяа “Цахим сугалаагаар шалгарсан иргэдэд долоо хоногийн хугацаа өгсөн байсан учраас иргэд мөнгөө бэлдчихсэн байна. Энэ хөтөлбөр их хүлээлттэй байсан нь харагдлаа. Богино хугацаанд олон иргэнд хамрагдлаа. Манай байгууллагад сугалаанд шалгарсан иргэдээс төлбөрөө төлж чадахгүй иргэд байвал оронд нь орох хүсэлтэй иргэдийн өргөдөл ирж байна” гэв.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр “Буянт-Ухаа 2” хороололд хэрэгжиж байгаа бөгөөд түрээсийн байрны гэрээ энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэнэ. ТОСК-иас энэ сарын 18-ны өдөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны хөтөлбөр”-т хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулах ёслол болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Малчдад 81 тэрбум төгрөгийн зээл олгожээ

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн 3 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 22 753 малчин 88 тэрбум 397.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна. Харин энэ сарын 13-ны өдрийн эцсийн байдлаар нийт 21 083 малчинд 81 тэрбум 153.0 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Золбин нохой, муур устгах зардлыг нэмлээ

Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна. Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байгаа аж. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болголоо. Энд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэг багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ЗДТГ-ын байрыг буулгаж шинээр барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар золбин нохой муур устгалын ажлын шинэчилсэн зардал батлах тухай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай, ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж зургаан давхар болгон шинээр барина
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.



Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо
Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг танилцууллаа. Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах, түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг. Байгаль орчин, Ногоон хөгжлийн Сайдын тушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг 244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна. Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоометр тутамд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэг болгожээ.
Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагтай байгаа бөгөөд энэ ойгоос 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг төвлөрөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Бээжинд Зика вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгджээ

Хятад улсын нийслэл Бээжин хотноо зика вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр Бээжин хотын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хороо энэ талаар мэдэгдэл гаргасан байна. Дээрх мэдэгдлээс үзэхэд өвчтөн 29 настай, эмэгтэй бөгөөд Хятадын зүүн нутагт оршдог Шаньдун мужаас гаралтай юм байна.

Тэрээр Венесуэл улсад зорчоод энэ сарын 13-нд эх орондоо эргэн иржээ. Тус эмэгтэйг Венесуэлд байх хугацаанд халуурах, арьсан дээр нь тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар түүнийг Хятадад эргэн ирсний дараа эрүүл мэндийн албаныхан шинжилгээ хийхэд зика вирусын халдвар авсан нь тогтоогджээ. Эрх баригчдын өгсөн мэдээллээр өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэн, эмчилгээ хийж эхэлсэн байна. Энэ удаагийн тохиолдлоос үүдэн Бээжин хотод зика вирусын халдвар тархах магадлал харьцангуй бага гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Үүнтэй зэрэгцэн Хятадын Гуандун мужид зика вирусын халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ. Хятадын иргэн, 37 настай эрэгтэй Венесуэл улс руу яваад, өнгөрсөн сарын 28-нд эргэж ирсэн байна. Харин тус эрэгтэй зика вирусын халдвар авсан болохыг өнгөрсөн бямба гарагт албан ёсоор тогтоожээ. Ингэснээр Гуандун мужид бүртгэгдсэн зика вирусын халдварын тохиолдол 12-т хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

”Хааны эрэлд-2016” энэ сарын 22-нд эхэлнэ

“Хааны эрэлд-2016” олон улсын сургуулилт энэ сарын 22-нд эхэлнэ. Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, чадавхийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг сургуулилт зургаадугаар сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Энэ жилийн сургуулийг АНУ-ын Номхон далайн командлал, Дэлхийн “Энхийн төлөө байгууллага”, Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулна.

Өнгөрсөн жилийн “Хааны эрэлд 2015” олон улсын сургуульд АНУ, ОХУ, Австрали, Бангладеш, Беларус зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байсан бол энэ жил 40 гаруй орны 2000 гаруй цэргийн албан хаагч оролцох юм. Монгол Улс болон АНУ-ын Зэвсэгт хүчин хамтран зохион байгуулдаг уг сургуулилт 2003 оноос хоёр орны хамтарсан сургуулилтаар эхэлсэн бөгөөд 2006 оноос өргөжин олон улсын сургууль болсон юм. Ялангуяа, нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол сургуулийн нэг болж чаджээ.