Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр ямар үйл явдал болох болон юу хийдэг зан үйлийн талаар та “Өдрийн сонин”-оос уншаарай. Мөн Чингисийн талбайд болж буй уламжлалт “Номын баяр”-аас хийсэн сурвалжлагыг уншаарай. Энэ удаагийн номын баяраар уншигчид сонгодог зохиолууд болон уран зохиолын номуудыг ихэвчлэн худалдан авч байгаа аж. Хямдралтай ном худалдан авахыг хүсвэл та бүхэн төв талбайг зорих боломжтой юм. Сурвалжлагыг нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

Харин “Нэг ангийнхан” буландаа Биеийн тамирын факультетийн “Социалист нөхөлөл”-ийн дөрвийн “А” ангийнхныг урьж, тэдний сонирхолтой хууч яриаг хүргэж байна. Та эдний ангийн дурсамжийг VI нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн нүүрээс УИХ-ын чуулганаар ЭМС-ын сайдаар С.Ламбааг томилсон тухай болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг уншина уу. Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт сэтгүүлч Э.Энхболдын “Азтанаар тодорлоо гэсэн чинь эрүүгийн хэрэгт татагдчихав уу” нийтлэлийг хэвлэлээ.

Тэгвэл “Өдрийн зочин” булнгаас хэдхэн хоногийн өмнө “Ernst&Yang”-аас Зүүн өмнөд Акийн ирээдүйн шилдэг маркет лидерүүдийн нэгээр шалгарсан “Сибэрри Фарм Продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяаг урилаа. Түүний хийж бүтээсэн ажлыг та “Өдрийн сонин”-ы V нүүрнээс уншаарай. Мөн Ардын жүжигчин Б.Мөрдоржийн “Театрт ирж байгаа хүн өөрийгөө олж харна шүү дээ” ярилцлага өнөөдрийн дугаарт нийтлэгдлээ.

“Дэлхийн түүх” булангаас Ромын эзэнт гүрний тухайн сонирхолтой мэдээллийг уншаарай. “Өд бэх” булангаас МЗЭ-ийн болон Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхийн “Ван Ханы хөх сөн” өгүүллэгийг уншаарай. Мөн уламжлалт нүүр болох “Амрах агшин”, “Хэлэх эрхийн индэр”, “Ном ярьж өгье”, “Таны гал тогоонд” булангуудыг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбааг сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай Засгийн газраас
ирүүлсэн саналыг хэлэлцэн гишүүдийн 94.7 хувийн саналаар дэмжин
баталлаа. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар Эрүүл мэнд спортын сайдаас
Г.Шийлэгдамбыг чөлөөллөө.

С.Ламбааг Эрүүл мэнд спортын сайдаар
томилсноор найман сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан эрүүл мэндийн
салбар сайдтай боллоо.

УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд
болно. Шинээр бүрдсэн УИХ-аас Засгийн газраа томилдог учраас
С.Ламбаагийн хувьд сар орчмын хугацаанд Эрүүл мэнд спортын сайдын алба
хаших болж байна.

Categories
мэдээ нийгэм

Их Монгол Улсын гудамжины замыг өнөө оройноос хаана

Өнөө оройноос эхлэн зарим газруудад зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлд оржээ.

Тодруулбал Их
Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд
Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх
авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг
хүртэл хаана.

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналыг өөрчлөгдсөн байна.

Зам засварын
ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах
боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44
чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их
Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн
үйлчилгээ явах боломжгүй болж байгаа юм.

Categories
мэдээ спорт

Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчийн боксын олон улсын гран при тэмцээн Чех улсад үргэлжилж байна. 47
дахь удаагийн тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн 56 кг-д
Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар
өрсөлдөж буй.

56 кг-д эхний тойрогт дэлхийн оюутны универсиад наадмын аварга
Х.Энх-Амар, улсын хошой аварга Э.Цэндбаатар нар учраагаа ялж, хүрэл
медалийн болзол хангалаа. Хагас шигшээд Э.Цэндбаатар Польш, Х.Энх-Амар Чехийн тамирчинтай тоглоно. Хэрвээ манай тамирчид өрсөлдөгчөө ялвал аваргын төлөө хоорондоо өрсөлдөнө.

Харин 75 кг-д Н.Шинэбаяр Италийн К.Салветоретод, 81 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн С.Матуст дийлдэн, тэмцээнээ өндөрлүүлэв.

Categories
мэдээ нийгэм

“Рио-2016” олимпийн бамбарыг хүлээлгэн өглөө

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл
болсон 2016 олимпийн наадмын галт бамбар асахад 77 хоног үлдлээ. Өнөөдөр
буюу тавдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилийн шугамын дагуу 8252
км замыг хоёр жилийн хугацаанд туулан хилчдээр өртөөлөн буухиалаад ирсэн
“Рио-2016” олимпийн бамбарыг Хил хамгаалах байгууллага Монголын
Үндэсний олимпийн хороонд хүлээлгэн өглөө. 2014 онд Хил хамгаалах
ерөнхий газар, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах
“Санамж бичигт” гарын үсэг зурснаар зургадугаар сарын 21-нд Риогийн
тэнгэрт бадамлан асах галт бамбар Монгол Улсынхаа дархан хилийг тойрон
хилчдээрээ дамжуулан спортыг сурталчлах, олимпизмийг түгээн дэлгэрүүлэх
их аялалдаа гарсан юм.

Галт бамбар аялах явцдаа хилийн бүх
отряд /анги/, застав, харуулаар аялж олимпизмийг сурталчилах сургалт
яриа таниулга, спортын тэмцээн уралдааныг тухайн орон нутагт зохион
байгуулж байсан юм. Ингэснээр хилчид орон нутгийн ард иргэд, аж ахуй
нэгж, хүүхэд залуучуудыг улс орон даяар спортод уриалан дуудсан өргөн
цар хүрээтэй арга хэмжээ боллоо.

Монгол Улсынхаа ариун дагшин хилийг
тойрон аялж хүн бүхний хүрч үл чадах өндөр уулс, өргөн их талыг туулан
“Рио-2016” олимпийн наадамд оролцох тамирчдын гарт хүрэлцэн ирж байгаа
нь энэ юм. Дашрамд дурдахад, Монгол Улс анх удаагаа хамгийн олон
олимпийн эрх буюу 36 олимпийн эрхийг аваад байгаа юм. Түүнээс хилчдээрээ
овоглож, ногоон мөрдэсээрээ гоёсон “Хилчин” спорт хорооны тамирчин,
МУГТ С.Батцэцэг 63 кг жинд чөлөөт бөхийн төрөлд, ОУХМ Д.Төмөрхүлэг 63
кг, ОУХМ Д.Сумъяа 57 кг жинд жүдогийн төрөлд, ОУХМ Д.Отгондалай боксын
төрөлд, Хилийн 0306 дугаар ангийн тамирчин Д.Гантулга хөнгөн атлетикийн
төрөлд Рио-2016 олимпийн наадамд хүч үзэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Атганд үлдсэн эрдэнэ” 15 номинацид өрсөлдөнө

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи
Авардс” наадам ирэх сард болно. Үүнтэй холбогдуулан Кино урлагийн
академийн тэргүүн Б.Цогтбаяр, Урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар,
Ардын жүжигчин, МУСГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн нар мэдээлэл
хийлээ.

Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн
ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ
удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17
номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Наадамд
өрсөлдөх бүтээлийн бүртгэл эхэлсэн бөгөөд “Хувьсал” продакшны бүтээл
“Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино 15 номинацаар наадамд
өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ.

  • Шилдэг кино Best Picture
  • Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
  • Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
  • Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
  • Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
  • Шилдэг найруулагч Directing
  • Шилдэг зураглаач Cinematography
  • Шилдэг зураач Art direction
  • Шилдэг хөгжим Music original score
  • Шилдэг дуу Music original song
  • Шилдэг монтаж Film Editing
  • Шилдэг дууны найруулагч Sound Editing
  • Шилдэг зохиол Writing screenplay
  • Шилдэг дүрсний эффект Visual effects
  • Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
  • Шилдэг баримтат кино Documentary (feature)
  • Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл,
Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн
байгууллага багтаж буйгаар онцлог аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
зургаадугаар сарын 3-ны 17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болох юм
байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны хоёр дах шалгаруулалт эхэллээ

Нийслэлийн
Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги,
байгууллагуудын дунд хүрээнд зохион байгуулж байгаа “Монгол цэргийн
жавхаа” уралдааны хоёр дах шалгаруулалт Батлан хамгаалахын их
сургуулийн талбайд өнөө өглөө эхэллээ.

Дөрөв дэх
жилдээ хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа тус уралдаанд
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа хурандаа генерал С.Равдангийн
нэрэмжит Аврах тусгай анги амжилттай оролцож байна.

Уралдааны
хоёр дах шатанд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Батлан хамгаалахын их
сургууль, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн байгууллагаас 9 анги, салаа
тунан үлджээ.

Хоёр дах
шатны шалгаруулалт нь 95 хүний бүрэлдэхүүнтэй ротын жагсаалын жигдрэлт,
жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй
ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ. Мөн ротын захирагчийн
командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт
жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур болох юм байна.

Харин шагнал
гардуулах ёслолын ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа-2016” үзүүлэх
тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн
талбайд зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Хувьцаагаар залилан хийж байна гэв

Сар шинийн дараахнаас эхлээд Эмээлт захын
ойролцоох зам дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн иргэн бүрт оногдох
1072 хувьцаагаа өндөр үнээр борлуулахаар зогсох болсон тухай бид өмнө
нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Чингэлтэй
дүүргийн гуравдугаар хороо “Урт цагаан”, “Найман шарга” үйлчилгээний
төв, Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн замын урд орчимд 1072
хувьцаагаа борлуулах зорилготойгоор иргэд өдөр, шөнийг гэлтгүй олноороо
цугларах болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагаас “Хувьцааг хэн
нэгэн зарж борлуулах эрхзүйн орчин байхгүй. Энэ талаар худал цуурхал
тарааж ард түмнийг төөрөгдүүлж буй энэ үйл явдлыг шалгана” гэдгээ албан
ёсоор тайлбарласан. Улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс урт
цагааны орчимд хувьцаа худалдсан, худалдан авсан, данс нээсэн гэх
хэргийг шалгаж дуусаад харьяа прокурорын байгууллага руугаа шилжүүлсэн
байна. Давхар Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засагтай тэмцэх тасгаас
ажлын хэсэг гарч, хувьцаа авна гэсэн мэдээллийг анх хэн, ямар
зорилготойгоор тараасан бэ гэдгийг шалгахаар мөрдөн байцаалтын
ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Үүнтэй холбоотой өчигдөр зарим цахим
сайтаар “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн
Д.Дашням гэдэг хүнийг цагдаагийнхан шалгаж, мэдээлэл тараасан нэг
сэжигтэн гэж үзсэн тухай мэдээлж байлаа. Тэгвэл “Дархан Монгол ногоон
нэгдэл” төрийн бус байгууллагаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж,
өөрийгөө болоод ТББ-аа энэ хэрэгт холбоогүй хэмээн тайлбарлалаа.

сдын хувьцааг зарж өгнө гэсэн байдлаар
иргэдийн 1072 хувьцааний баталгаажсан хуудсыг цуглуулсан, түүнчлэн
залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх, иргэдээс төлбөр, мөнгө авах гэж
оролдсон үйлдэл бүрийг цагдаагийнхан шалгаж байна. Мөн “Хувьцаа авч
байгаа хятадууд болон тэдэнтэй холбох газрыг нь мэднэ гэж” худлаа хэлэн
арьс, түүхий эд худалдан авдаг БНХАУ-ын иргэдийн байрласан газрыг зааж
өгч, архи авахуулж уусан үйлдлүүд илэрчээ. Үүнээс гадна хохирлоо
барагдуулах, мөнгө олох зорилгоор ард иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаа
зарж, худалдан авсан иргэн хэд хэд байна гэх ам дамжсан цуурхал тарааж,
иргэдээс хувьцааг авч бусдад худалдан дундаас нь ашиг олох санаа
зорилготой иргэд ч мөрдөн байцаалтын явцад гарч иржээ. Гэвч цагдаагийн
байгууллагын шалгалтаар хувьцаа худалдаж авсан нэг ч тохиолдол одоог
хүртэл бүртгэгдээгүй байгаа гэв.

Categories
мэдээ нийгэм

РЦНК 40 жилээ тэмдэглэж байна

Оросын шинжлэх ухаан, соёлын төв /ОШУСТ/
буюу хэлж заншснаар РЦНК өнөөдөр 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. 40
жилийн ойн баярын талаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал
Е.Г.Михайлов мэдээлэл хийлээ.

ОШУСТ-ийн захирал Е.Г.Михайлов “Манай төв
Ази, Номхон далайн бүс нутагт хамгийн том төв юм. Мөн манай хоёр орны
шинжлэх ухаан болон боловсрол, соёлын хүрээнд өргөн харилцаатай байдаг.
Орос улсад их, дээд сургуулийн багш , сурагчдыг сургах зэрэг хөтөлбөр
хэрэгжүүлдэг. Гэвч Орос улсад суралцах хүсэлтэй суралцагчдын хэлний
мэдлэгийн түвшин муу байгаагаас орос хэлний гүнзгийрүүлсэн сургуулийн
сурагчид давуу эрхтэй байдаг” гэж ярив.

Тус төвөөс оюутан, сурагчдыг гурав дахь
жилдээ Орос улсад тэтгэлэгтэй суралцуулж байна. Энэ жилийн хувьд Орос
улсын Засгийн газрын тэтгэлэгээр 376 оюутан суралцах эрх авчээ. Мөн
улсын орос хэлний олимпиадад түрүүлсэн 40 сурагч тэтгэлэгээр суралцах
болсон байна.

Ойн баярын хүрээнд өнөөдөр ОШУСТ-д
“Найрамдал хамтын ажиллагааны замаар” нэртэй түүх өгүүлэх гэрэл зургийн
үзэсгэлэн нээгдэх бөгөөд соёл урлагийн тоглолттой ажээ.

Анх 1971 оны нэгдүгээр сарын 16-нд
“Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн шинжлэх ухаан, соёлын ордон”-ы барилгыг
улсын комисст хүлээлгэн өгч байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үдээс өмнөх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус батлав. Ийнхүү үдээс өмнө хуралдаан түр завсарласан юм. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллээр эхэлнэ. Дараагаар нь Засгийн газрын гишүүнийг томилгоог хэлэлцэх юм. ЭМС-ын сайдад С.Ламбааг томилох асуудлаар АН-ын бүлэг 16.00 хүртэл завсарлага авсан билээ.