Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг 05 сарын 24-ний 00:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт “Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.

Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 05 сарын 23-ны 23:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын нээлтийн ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрисыг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын цэргийн командлагч Харри Бинклей Харрис “Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд тус арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд” сургалт , дадлагад идэвхитэй оролцож байгаа орон орны цэргийн албан хаагчид, тэр дундаа Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлалд талархаж буйгаа илэрхийллээ.

“Хааны эрэлд-2016” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад Монгол Улсын Батлан Хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал, Тэнгисийн явган цэргийн командлал, тэдгээрийн харьяа анги, байгууллагууд оролцон сургалт, дадлагын хүрээнд үндсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Мөн энэ удаагийн сургалт, дадлагад дэлхийн 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагч оролцсон. Тухайлбал Австрали, АНУ, Балба, Бангладеш, Беларусь, Босни Герцеговина, БНХАУ, БНСУ, БНТУ, БНЧУ, БНЭУ, Буркина Фасо, Вьетнам, Гватимала, Гондурас, ИБУИНВУ, Индонез, Камбодж, Киргизстан, Канад, Катар, Кени, Малави, Малайз, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Перу, Польш, Румын, Сингапур, Тажикстан, Танзани, Тонга, Унгар, Уругвай, Фижи, Филиппен, Франц, ХБНГУ, Чили, Швед, Шинэ Зеланд, Шри Ланка, Эль Сальвадор, Япон улсаас цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Алтанбулаг” чөлөөт бүсэд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Алтанбулаг экспо 2016” болж өнгөрлөө. “Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуйн нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” гэж онцлон тэмдэглэв.

Нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ байв. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгаа аж.

“Алтанбулаг” чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Суурь дэд бүтцийн хувьд чөлөөт бүсийн доторхи шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй өргөтгөх боломжтой аж. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон бөгөөд тус чөлөөт бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлгийн хуралдаан хойшилжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал хойшиллоо. Хурал хойшилсон шалтгааныг ирц хангалттай бүрдээгүйтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Иймээс уг хуралдааныг 14.00 цагт дахин товложээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд ээлжтит хуралдаанаа хийж байна. Уг хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүнд Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшүүлэх болон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг чөлөөлөх асуудал багтаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Тэрхийн гүүрэнд эвдрэл үүсчээ

Архангай аймгийн Цэцэрлэг сум-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсан байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн сайдын тушаалаар 2016 оны тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар тус гүүрээр зорчих тээврийн хэрэгслийн бодит жинг 18 тонноос ихгүй байлгах хязгаарлалтыг хийлээ.

Иймд тус чиглэлийн авто замаар даац хэтэрсэн тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийхгүй байхыг нийт тээвэрчид, зам хэрэглэгчдэд анхааруулж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Billboard-2016”-г чимсэн оддын гоёл

Хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Billboard Music Awards-2015” Лас Вегас хотноо өчигдөр боллоо. Хөгжмийн ертөнцөд од болон гялалзаж буй алдартнууд дэгжин, чамин хувцаслалтаараа улаан хивсний ёслолыг чимж, өнгөрсөн хугацаанд хийсэн уран бүтээлээ үнэлүүлсэн байна.

Тэгвэл энэ үдэш дуучин Рианна, Деми Ловата, Бритний Спирс нарын өмссөн гоёл бусдаасаа өвөрмөц байсан ажээ. Ингээд “Billboard Music Awards-2016”-г чимсэн оддын гоёлоос сонирхуулж байна.















Categories
мэдээ нийгэм

ЗЦГ, 13-р хороолол, БЗД орчмын халуун усыг хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу өнөөдрөөс буюу энэ сарын 23-наас зургаадугаар сарын 6-н хүртэл Соёлж, ЗЦГ, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13-р хороолол, Бөхийн өргөө, СЭЗДС, Сайд нарын 2-р эмнэлэг, 15-р хороолол, Кино үйлдвэр, БЗД, ЭКО хотхон орчмын халуун усыг хязгаарлах юм байна.

“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоож хийх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2004 төгрөг байна

Долларын ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 1980 төгрөгтэй тэнцсэн бол тавдугаар сараас өссөөр 2024 төгрөгт хүрсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос долларын ханш буцаад доошилж байна. Хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам. Долларыг 2001 төгрөгөөр авч, 2004 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1992-1998 төгрөгөөр авч, 2007-2012 төгрөгөөр зарж байна.

USD АНУ-ын доллар

Авах

Зарах

Уран уургач

2,001.00

2,004.00

East Eagle

2,001.00

2,004.00

“Номин Карт” ББСБ

2,000.00 2.00

2,004.00 2.00

Евро Ази

2,000.00

2,005.00

ХААН

1,995.00

2,007.00

Голомт

1,992.00 3.00

2,008.00

Капитрон

1,996.00

2,008.00

ХХБанк

1,997.00

2,010.00

КРЕДИТ банк

1,998.00

2,010.00

Капитал банк

1,998.00

2,011.00

Төрийн банк

1,997.00

2,012.00

Categories
мэдээ нийгэм

Шатсан цогцос олдсон хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр Булгийн тохой гэх газраас олдсон шатсан цогцосны талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Шатсан цогцосыг энэ сарын 28-нд олдсон бөгөөд хохирогчийг хэн болохыг нь тогтоохоор ажиллах байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан. Тэгвэл хохирогчийг хэн болох, хэргийг хэн үйлдсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэх аж.