Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-ЫГ ЦАХИМААР УНШИХЫН ТУЛД ЯАХ ВЭ?


“Өдрийн сонин”-ыг цахимаар уншихын тулд дараахь алхмуудыг хийнэ.

Эхлээд www.admin.dnn.mn гэсэн вэб сайт руу орж, “ЦАХИМ ӨДРИЙН СОНИН” гэсэн булан дээр дарна. Үүний дараа НЭВТРЭХ гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулаад нэвтэрнэ.

Ингээд нэвтэрч орсныхоо дараа “Таны захиалсан дугаарууд” гэсэн булан руу ороод л хүссэн дугаараа унших боломжтой.

ХЭРЭВ ГАР УТАС ЮМУУ ТАБЛЕТ, iPAD ДЭЭР УНШИХ БОЛ ЯАХ ВЭ?

Ингэхийн тулд IOS, Google play store-оос “ӨДРИЙН СОНИН” гэсэн аппликэйшнийг заавал татаж суулгана.

Аппликэйшний СОНИН УНШИХ гэсэн булан руу орж хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ.

Тэгээд “Таны захиалсан дугаарууд” гэсэн булангаас тухайн өдрийн дугаараа татаж авна. Дугаарыг download хийж дуусмагц “Татсан сонингууд” булан руу ороорой.

Төлбөрөө төлөх хялбар боломжоос дор санал болгож байна

1. Дээрх тайлбарласан зааврын дагуу нэвтэрч орохоор “Сонин захиалах” гэсэн хэсэг бий. Түүн дээр дарж Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны аль нэгээр картын гүйлгээ хийгээд л шууд захиалан авч болно.

2. “Өдрийн сонин”-ы 1102028377 (Хүлээн авагчийн нэр: ӨДРИЙН МЭДЭЭ ХХК гэж бичих) гэсэн Голомт банкны данс руу төлбөрөө шилжүүлээд захиалан авч болно. (Ингэхдээ төлбөр төлсөн баримт дээрээ хэрэглэгчийн мэйл хаяг, утасны дугаараа заавал бичих бөгөөд udriinsonin@admin.dnn.mn мэйл рүү баримтаа илгээнэ. Эсвэл 70134164 дугаар руу факсдаж болно)

3. Сонины редакци дээр өөрийн биеэр ирж төлбөрөө тушаан шууд захиалан авч болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл, зааврыг 88071920, 88085029, 80881800 дугаараас лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Спорт авиралтын улсын аваргууд тодорчээ

Спорт авиралтын улсын аваргууд тодорлооСпорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн “Найрамдал” төвд болжээ. ЭМСЯ, БТСХТ, “Сутайн бор” клубүүд хамтран зохиосон тус тэмцээнд 15 багийн 114 тамирчин хурд, техник, боулдерингийн төрлөөр өрсөлдсөн байна. Монголын Уулчдын Үндэсний Холбооны шинэчилсэн бүтэц ерөнхий зохион байгуулагчаар ажилласан энэ удаагйн тэмцээн олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр зам дээр, стандартын цагаар хэмжсэнээрээ онцлог байжээ.

Спорт авиралтын улсын аваргууд тодорлоо

Тэмцээний дүн:

Спорт авиралтын улсын аваргууд тодорлоо

Эмэгтэй өсвөр нас

Хувийн дугаар

Хэсгийн авиралт

1/4 авиралт

Хагас шигшээ

Шигшээ

Овог/нэр

Х/Дугаар

А

Б

1

Г.Азбилэг

Хязгааргүйд мац

4

33,98

24,66

27,35

29

23,39

2

Б.Номин-Эрдэнэ

RTU-2

9

26,66

0

38,23

25,57

23,4

3

Н.Цолмон

URSA спорт бэлтгэлийн төв

5

28,19

25,05

23,4

0

23,03

4

Ц.Анар

Найрамдал баг

14

30,17

28,04

30,54

0

35,56

Эрэгтэй өсвөр нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Х/Дугаар А Б
1 Б.Балжинням Хязгааргүйд мац 9,17 9,87 11,17 12,07 8,81
5 А.Мөнхболд URSA спорт бэлтгэлийн төв 13,57 13,05 14,78 11,75
3 О.Отгонбаяр Сутайн бор 1 31 25,32 20,86 16,24 21,22 17,26
4 Б.Хүрэлтулга Эрдэнэт уулын холбоо 20 18,04 0 17,79 17,13 17,7
Эмэгтэй идэр нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
1 С.Энх-оюун Найрамдал баг 57 26,53 21,54 22,65 18,53 18,95
2 Х.Саранцэцэг Эрдэнэт уулын холбоо 63 20,74 19,55 18,6 19,8 18,98
3 О.Хоролгарав Хязгааргүйд мац 58 18,06 22,75 19,48 0 18,39
4 Э.Энхзул Монгол даатгал 61 25,32 31,55 22 20,79

18,91

Эрэгтэй идэр нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
1 Г.Хүрэлбаатар Монгол даатгал 44 8,28 7,56 7,83 7,61 6,83
2 Ч.Мандахбаяр Сутайн бор-1 48 9,25 12,4 9,37 10,37 8,52
4 Х.Итгэл Монгол Алтай төв клуб 46 11,58 10,04 9,39 11,22 9,72
3 Э. Сонорбилэг Эрдэнэт уулын холбоо 49 13,14 10,88 10,1 10,11 9,9
Эмэгтэй насанд хүрэгч Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
4 О.Ууганцэцэг МУБИС 88 16,53 13,97 12,05 12..19 11,38
1 Б.Дэнсмаа Монгол даатгал 96 13,18 11,09 12 10,18 11,58
3 Отгончимэг Эрдэнэт уулын холбоо 120 15,09 12,56 15,23 12,5 11,93
2 Ц.Энхжаргал МУБИС 100 15,82 19,22 14,53 14,91 13,95
Эрэгтэй насанд хүрэгч Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
4 Ө.Цогтбаяр Эрүүл монгол 81 8,63 8,54 6,77 7,61 6,36
1 Б.Алтаншагай UB Hicking 76 8,57 6,72 7,55 7,35 0
3 С.Тэмүүлэн Найрамдал 71 9,16 8,67 9,43 9,45 7,42
2 О. Сайханжаргал Сутайн бор1 80 8,26 0 9,88 8,42 8,75
Эрэгтэй ахмад нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
1 Сэрээтэр Бат-Эрдэнэ Эрдэнэт уулын холбоо 92 13,26 14,01
1 Жодов Дашпүрэв БХИС Алтан илд 114 19,05 15,36
5 Г.Мөнх-Очир UB Hicking 90 24,93 24,02
3 Халтар Нямдоо Сутайн бор 83 22,04 0
Эмэгтэй ахмад нас Хувийн дугаар Хэсгийн авиралт 1/4 авиралт Хагас шигшээ Шигшээ
Овог/нэр Холбоо клуб А Б
4 Т.Сарангэрэл URSA спорт бэлтгэлийн төв 112 23,99 20,95
1 Т.Отгонжав СУТАЙН БОР 94 40,37 0
3 М.Оюунчимэг UB Hicking 119 44,29 55,26
6 Очир Нэргүй Хувиараа 117 46,17
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы хуралдаан хойшлов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан байсан ч хойшилсоор үдээс хойш эхлүүлэхээр болсон. Гэсэн ч ирцгүйгээс болж хойшиллоо.

Одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдах аж. УИХ-ын даргын зөвлөл хуралдах болж байгаа нь өнөөдөр үдээс өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайдын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэнтэй холбоотой бололтой.

Categories
мэдээ нийгэм

Эхийгээ хөнөөсөн охинд 18 жилийн ял оноожээ

Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Б нь өөрийн төрсөн эх 54 настай А-г хайчаар 45 удаа хатган, онц харгис хэрцгий аргаар алсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, Б-г онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдах хуваартай. Гэвч одоогийн байдлаар чуулганы хуралдаан эхлээгүй байна. Учир нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууссаны дараа Засгийн газрын гишүүн томилох, чөлөөлөх асуудлаа УИХ-ын даргад өргөн барина гэсэн яриа байна. Гэвч өнөөдөр өглөө зарлагдсан Ардчилсан намы Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй гэдгийг өөр эх сурвалж хэллээ.

Яг одоогийн байдлаар өнөөдөр зарлагдсан Байнгын хороод ч хуралдаж эхлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлнэ

Хэрэглэгч үйлчилгээ авч байгаа үүрэн телефоны оператор компаниа солих тохиолдолд ашиглаж байгаа дугаараа өөрчлөхгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог “Дугаартайгаа шилжих үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилгоор үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, ашиглалт, үйлчилгээг нь хэрэгжүүлэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийг шинэчлэх шаардлагатай болсон тул уг дүрмийг шинэчлэн баталлаа.

Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийг одоо ажиллаж байгаа радио давтамжийн хяналт, зохицуулалтын төвийн суурь дээр өөрчлөн байгуулж, дугаартайгаа шилжих үйлчилгээ, радио долгионы хяналт, контентийн зохицуулалт, радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн хяналт, мониторингийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар дүрэмд тусгасан байна. Дугаартайгаа шилжих үйлчилгээг эрхлэх нэгдсэн төвийг байгуулахад улсын төсвөөс хөрөнгө зардал гарахгүй, Харилцаа холбооны зохицуулах хороо өөрийн дотоод зардлаас зохицуулан ажиллах юм.

Categories
мэдээ улс-төр

АН-ын генсек Л.Эрхэмбаяр анхааруулга өгөв

Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “БЗД-ийн АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл 100 сая төгрөгний татвар төл гэнэ. Татварыг уг нь хуулиар зөвхөн УИХ тогтоох эрхтэй байдаг юм шүү дээ. Тэгээд ч ийм их мөнгө төлж УИХ-д дэвших хэрэг алга” хэмээн бичсэн байсан. Тэгвэл үүний хариуд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр аймаг, дүүргийн намууддаа албан бичиг явуулж, анхааруулга өгчээ. Тодруулбал “Ардчилсан намын Үндсэн дүрмийн 8.1.1 дэх заалтад “Татварын хэмжээг журмаар тогтооно. Тогтоосон хэмжээний татвар, дэнчингээс илүү хөрөнгө, эд зүйлс, мөнгийг аливаа шатны сонгуульд нэр дэвшигч болон сонгуульт гишүүнээс шаардахыг хориглоно” гэж заасныг болон Ардчилсан намын гишүүний татварын журмын 6.1 дэх заалт, намаас УИХ болон бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмын 6.1 дэх заалтыг тус, тус баримтлан ажиллахыг дунд шатны намуудад чиглэл болгож байна” гэжээ.

Уг нь хууль, дүрмээрээ дунд шатны байгууллага нь гишүүдээсээ мөнгө, татвар авахыг хориглодог ч энэ дүрэм, журам зөрчигдсөөр өдийг хүрсэн. Тиймээс одоо энэ байдлыг таслан зогсоох ёстой гэдгийг Ардчилсан намынхан хэлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хурд” хамтлаг Чингисийн талбайд тоглоно

hurd“Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт энэ сарын 28-ны өдөр буюу ирэх бямба гаригт болох гэж байгаатай холбогдуулан цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, орлогч дарга Ц.Анхбаяр, нийлэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Хурд” хамтлаг маань бидний саналыг таатай хүлээн авч, дэмжиж байгаад баяртай байна. Хурдыхан маань бүгд цэргийн алба хаасан, тэдний дуулсан эх орон, цэргийн тухай дуунууд иргэдийн зүрх сэтгэлд аль хэдийнээ хоногшсон байдаг. Тийм ч учраас нийслэлийн иргэддээ нэг өдрийг цэрэг, эрх орноороо бахархан өнгөрөөх сайхан үйл явдалд хүрэлцэн ирэхийг уриалж байна” гэлээ. Уг арга хэмжээг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ба эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Улаан бурханы эсрэг нэмэлт вакцин хийх хугацааг сунгалаа

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ.

Нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж буй залуусын оролцоог харвал аймгуудаас Өмнөговь аймгийн залуусын 96 хувь нь вакцинаа хийлгэжээ. Харин Завхан, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

Нийслэлд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Тиймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгажээ.

Нэмж мэдээлэхэд, улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 640 түр цэг, 130 байнгын цэг, 100 гаруй явуулын цэгээр дамжуулан хийж байна. Дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байнгын цэг ажиллаж байгаа бол их, дээд сургууль, албан байгууллага, худалдааны төв гэх мэт газруудад түр цэг ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн алслагдсан хороод болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч вакцин хийхээр явуулын баг ажиллаж буй юм.

ulaanburhan

ulaanburhan

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд нь аавынхаа амь насыг хөнөөж, шатаасан байжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой буюу Шувуун фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс болон УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран шалгасан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээний хариугаар талийгаач бусдын гарт амь насаа алдсан нь тогтоогдсон. Гэмт хэрэгтнүүд талийгаачийн амь насыг хөнөөсний дараа шатаасан гэдгийг ч тогтоосон юм. Цогцос хэн болох нь танигдахгүй болтлоо шатсан байсан гэнэ. Иймд таниулах ажиллагаа хийгдсэн байна.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн XIII хорооны нэгэн оршин суугч цогцсын талаар цагдаагийнханд анх мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай цогцос байхыг харсан” гэж мэдүүлсэн билээ. Хэргийн хохирогчтой ижил төстэй шинж тэмдэгтэй, сураггүй алга болсон хүний мэдээллийг цагдаагийн байгууллага шалгасан байна. Гэвч тодорхой мэдээлэл олдоогүй. Талийгаач амь насаа алдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байхад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрэл сурал болохгүй байсан тул ойр дотнын хүмүүс нь хөнөөсөн байж магадгүй гэх таамаг дэвшүүлсэн байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар цогцсыг “40 орчим насны, эрэгтэй, үүдэн шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Их араа байхгүй зэрэг содон шинж тэмдэгтэй” гэсэн юм. Хэргийн газраас, хар өнгийн босоо судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MON­TANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны металл хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлс олдсон байна.

Цагдаа нар талийгаач хэн болохыг тогтоохын тулд шүдгүй, содон хүмүүсийг эхний ээлжинд хайж эхэлсэн байна. Ингээд Чингэлтэй дүүргийн иргэн 53 настай Б болохыг тогтоожээ. Гэрийнх нь ойролцоо амьдардаг иргэд талийгаачийг гурван сараас хойш огт харагдахгүй байгаа гэх мэдээллийг цагдаа нарт өгчээ. Дээрх сэжүүрийн дагуу шалгаж, 53 настай Б-г түүний хоёр хүүхэд 1987 онд төрсөн Н, 1989 онд төрсөн Б нар бүлэглэн хөнөөсөн болохыг илрүүлжээ. Юуны учир аавынхаа амь насыг хөнөөх болсон талаар мэдүүлэг авсан гэнэ. Анхан шатны мэдүүлгээр “Аав архи байнга уудаг. Архи уух болгондоо агсам согтуу тавьж, гэрийнхнээ зоддог. Хэрэг гардаг өдөр мөн л архи уугаад согтуу ирсэн. Ээжийг зодчихсон байхаар нь уурлаад хутгалчихсан юм. Нэг мэдсэн аав амьсгал хураачихсан байсан. Ингээд бид хоёр нийлж байгаад цогцсыг нь шатаагаад Шувуун фабрикт машинаар аваачиж хаясан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэнэ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан талийгаачийн эхнэрийг цагдан хорьж шалгаж байгаа аж. Гэмт хэрэгтнүүд гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй, тогтсон ажил хийдэг байжээ.

Түүнчлэн шатсан цогцсыг гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Г харсан ч цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй аж. Тиймээс иргэн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар заалтын дагуу гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн үндэслэлээр шалгаж эхэлснийг мөрдөн байцаагч хэлэв. Тиймээс иргэд та бүхэн гэмт хэргийн талаар сонссон, харсан бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай. Энэ нь гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлахаас урьдчилан сэргийлэн, хэргийг шуурхай илрүүлэхэд тус нэмэр болно гэдгийг Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Эрдэнэбат онцолж байлаа.

Э.Баатар