Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон үнэ төлбөр

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас ирүүлсэн энэ зун үйл ажиллагаа явуулах хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарийг танилцуулж байна.

Зуслан/

хөдлөх газар

эрхийн бичгийн үнэ

1-р

ээлж

2-р

ээлж

3-р

ээлж

4-р

ээлж

5-р

ээлж

6-р

ээлж

7-р

ээлж

8-р

ээлж

9-р

ээлж

Хөдлөх газар
1

Нарлаг/

Скай

160.000

төгрөг

06.20-

06.27

06.27-

07.04

07.04-

07.11

07.11-

07.18

07.18-

07.25

07.25-

08.01

08.01-

08.08

08.08-

08.15

08.15-

08.25

Скай
2 Ундраа/

Скай

155.000-

160.000 төгрөг

06.20-

06.27

06.27-

07.04

07.04-

07.11

07.11-

07.18

07.18-

07.25

07.25-

08.01

08.01-

08.08

08.08-

08.15

Скай
3 Нарс/

Скай

170.000

төгрөг

06.20-

06.25

06.25-

06.30

06.30-

07.07

07.07-

07.14

07.14-

07.21

07.21-

07.28

07.28-

08.04

08.04-

08.11

Скай
4 Жавхлант/

Скай

165.000

төгрөг

6.22-

06.29

06.29-

07.06

07.06-

07.13

07.13-

07.20

07.20-

07.27

07.27-

08.03

08.03-

08.10

08.10-

08.17

Скай
5

Хайрын

билэг/

Скай

160 000

төгрөг

6.22-

06.29

06.29-

07.06

07.06-

07.13

07.13-

07.20

07.20-

07.27

07.27-

08.03

08.03-

08.10

08.10-

08.17

Скай
6

Янзага/

Ялалтын

талбай

140.000

төгрөг

06.20-

06.27

06.27-

07.04

07.04-

07.11

07.11-

07.18

07.18-

07.25

07.25-

08.01

08.01-

08.08

08.08-

08.15

Ялалтын талбай
7

Чухаг/

Ардын

эрх

150 000

төгрөг

06.20-

06.27

06.27-

07.04

07.04-

07.11

амрах

07.15-

07.24

07.24-

08.02

08.02-

08.10

08.11-

08.18

Ардын эрх
8

Галакси/

Дөлгөөн

нуур

160.000

төгрөг

06.20-

06.26

06.26-

07.03

07.03-

07.10

07.10-

07.17

07.17-

07.24

07.24-

07.31

07.31-

08.07

08.07-

08.14

08.14-

08.21

Дөлгөөн нуур
9

Сансар/

Жаргалан

сургууль

162.000

төгрөг

6.22-

06.29

06.29-

07.06

07.06-

07.13

07.13-

07.20

07.20-

07.27

07.27-

08.03

08.03-

08.10

08.10-

08.17

Жаргалан сургууль
10

Мөрөөдөл/

Тээврийн

товчоо

165 000

төгрөг

06.24-

07.01

07.01-

07.08

Амрах

07.17-

07.26

07.26-

08.04

08.04-

08.13

Тээврийн товчоо
11

Цагаан

нуга/

вокзал

160.000-

175.000

06.20-

06.27

06.27-

07.04

07.04-

07.11

07.11-

07.18

07.18-

07.25

07.25-

08.01

08.01-

08.08

08.08-

08.15

Вокзал
12 Шонхор/
вокзал

Өдрийн 23.000-

25.000

06.22-

06.27

06.27-

07.09

07.13-

07.25

07.25-

08.01

08.01-

08.11

8.11 Вокзал
13 Цоглог/
вокзал
Төлбөргүй

06.20-

06.30

06.30-

07.10

07.14-

07.24

Вокзал
14 Өгөөмөр/
вокзал
150 000 төгрөг

06.20-

06.27

06.27-

07.02

07.02-

07.09

Амрах

07.15-

07.24

07.24-

08.02

08.02-

08.10

08.11-

08.18

Дүнжин гарав

Зуслангуудад хийсэн шалгалтын үр дүнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон 18 зусланг нэрлэсэн бол үүн дээр Өгөөмөр зуслан нэмэгдэж, хүүхэд хүлээж эрхтэй болжээ.

ЗУСЛАНГУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ
Нэр Байршил Захирлын нэр /Утас/
1. Сүхбаатар дүүрэг
1 Хараацай СБД Хандгайт 35 км Цагаанчанар 99948476
Бурмаа 99185581
2 Янзага СБД Хандгайт 26 км Б.Барамсай 99112632
Б.Оюун 96092474
3 Хандгайт СБД Хандгайтын ам 30 км Н.Баярсайхан 99196224
Отгонтуул 244570
4 Маргаашийн хөгжил СБД Бэлхийн ам 26 км Баттогтох 99107986
Батбуян 99991727
88117374
5 Ундраа СБД Хандгайт 27 км Н.Баясгалантөгөлдөр 99044236
Н.Тунгалаг 99112054
Б.Бадрал 99072318
2. Баянзүрх дүүрэг
6 Галакси Гачуурт Н.Даваахүү 91916494
Баянтөхмийн ам 28 км Ц.Нямсүрэн 96566585
7 Сансар Гачуурт 38 км Мөнхжаргал 89108448
99178448
3. Сонгино хайрхан
8 Нарс СХД 18 км Н.Туяасайхан 99096109
4. Налайх
9 Нарлаг Налайх Л.Дамдинсүрэн 99083378
Тэрэлж 60 км
10 Жавхлант Налайх Г.Гансүх 99096365
Тэрэлж 67 км
5. Багануур
11 Тэмүүлэл Багануур дүүрэг Цогцолмаа 99789474
6. Төв аймаг
12 Цагаан нуга Батсүмбэр Сөгнөгрийн ам 108 км З.Ойдов 99163201
Баясгалан 99030511
Оюунбилэг 321066
91711221
13 Мөрөөдөл Батсүмбэр сум А.Цогтмагнай 99909807
14 Цоглог Батсүмбэр сум 120 км Баттуяа 88008870
15 Чухаг Аргалант сум 76 км Б.Мөнхбаяр 99092034
16 Хайрын билэг Төв аймаг эрдэнэ сум Батжаргал 99148791
70130099
7. Сэлэнгэ
17 Шонхор Түнхэл тосгон 120 км Н.Наранцацрал 99036028
Т.Мөнх-Од 99665586
Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр гэр бүлийн өдөр

Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд гэр бүлийн өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх аж.

Монгол Улсад 800 гаруй мянган өрх, гэр бүл байдаг гэсэн судалгаа бий. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэх буюу эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байх гэсэн шийдвэрийг гаргасан билээ. Улмаар сарын бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж байхаар болсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian Academy Awards 2016” кино наадам болно

“Монголын Үндэсний кино урлагийн академи”-аас сүүлийн зургаан жил тасралтгүй зохион байгуулж буй “Mongolian Academy Awards 2016” кино наадам эхлэхэд бэлэн болжээ.

Кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулж, Академийн шагнал гардуулдаг энэхүү наадамд 18 уран сайхны кино, гурван баримтат кино, таван богино хэмжээний бүтээл нийт 26 кино өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

Энэ жилийн тухайд өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд дэлгэцнээ гарсан 33 бүтээлээс шилдэг бүтээлүүд бүгд өрсөлдөж буйгаараа онцлог гэнэ. Тодруулбал, “Үргээлэг-2”, “Маш нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Содура”, “Зангараг”, “Өртөө,” Босуул”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Эр хүн болгож өгөөч”,“Өнөр бүл өнөө цагт” зэрэг бүтээлүүд багтжээ.

Ирэх зургадугаар сарын 4-нд “Mongolian Academy Awards 2016” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж, шилдгүүд тодрох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын даргад Питр Роскам тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам тэргүүтэй Конгрессын гишүүд бараалхав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд, АНУ-ын Конгрессын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, 2011 онд АНУ-ын Конгрессын гишүүн асан Д.Драйр тэргүүтэй төлөөлөгчид Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байсныг дурдаад, АНУ Монголын ардчиллыг эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улс АНУ-ыг “гурав дахь хөрш”-өө хэмээн үздэг болохыг тэмдэглэлээ.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн хөтөлбөрийн дарга, төлөөлөгчдийн танхимын гишүүн Питр Роскам, Улсын Их Хурлын дарга болон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн цаг гарган биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. Монгол Улс ардчиллыг үлгэр жишээ байдлаар хөгжүүлж байгааг АНУ төдийгүй дэлхийн олон улс орон өндрөөр үнэлж, харж байдаг. Бид энэ удаа хоёр орны парламент хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна гэлээ.

Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл явцын талаар ярилцаж, санал солилцсон юм. Төлөөлөгчдийн сонирхсны дагуу Улсын Их Хурлын дарга Монгол Улсын хууль батлах үйл явцын талаар танилцууллаа. Хууль тогтоох үйл явц зөвхөн Байнгын хорооны хуралдааны танхим, чуулганы танхимд явагддаггүй. Улсын Их Хурлын гишүүд ард иргэдтэй уулзах үед эхэлдэг болохыг хэллээ. Тодруулбал, уулзалтын үеэр иргэд хууль тогтоомжийн талаарх санал, хүсэлтээ хэлнэ. Улсын Их Хурлын гишүүн тэдгээр санал, хүсэлтийг нэгтгэн хуулийн төсөл болгон боловсруулаад, Улсын Их Хуралд мэдүүлэх эрхтэй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүн бүр хууль санаачлан, өргөн мэдүүлэх эрхтэй байдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ. Төрийн ордонд болж буй хууль тогтоох явцтай холбоотой бүх хуралдааныг хүссэн телевиз үнэ төлбөргүйгээр шууд дамжуулдаг, мөн цахим хэлбэрээр шууд дамжуулдаг болохыг онцлов. Улсын Их Хурлын дарга “Хэн гэдэг гишүүн ямар асуудал дээр ямар санал гаргаад, ямар байр суурь илэрхийлж байгаа нь нээлттэй олон нийтэд хүрч байдаг юм. Хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд 5-10 минутын дараа цахим хуудаст бүрэн эхээрээ нээлттэй тавигддаг. Хүссэн хүн бүр танилцаж, санал бодлоо илэрхийлж болно. Хуулийн төсөлтэй холбоотой санал авдаг цахим хуудас ч ажиллаж байна” гэв. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд цахим хэрэглээ өсч, олон нийтийн сүлжээ өргөнөөр нэвтэрч байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Монгол Улсын хууль тогтоох үйл явцыг хаалттай хэмээн тодорхойлох үндэслэлгүй болохыг тэмдэглэн хэллээ.

Төлөөлөгчид Монгол Улс 1990-ээд оны үеийнхээс маш хол явж, ардчиллыг энэ түвшинд хүргэн хөгжүүлж ирснийг хараад өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлж байв. АНУ-ын ардчилал ч өнөөдөр өөрийн гэсэн тодорхой бэрхшээлүүдтэй байгаа, тиймээс Монгол Улс ч бас ардчиллын бэрхшээл сорилтыг даван туулж ирсэн. Ирэх 10-15 жилийн дараа Монгол Улсын хөгжил ямар түвшинд хүрсэн байна гэж тооцож байгаа талаар сонирхож байлаа. Мөн шинэ, залуу ардчилсан орнуудад авлигалын асуудал томоохон бэрхшээл байдгийг дурдан уг асуудалтай хэрхэн тэмцэж байгаа талаар тодруулсан юм.

Монгол Улсын авлигатай тэмцэх систем АНУ-тай адилхан, хөрөнгө орлогоо олон нийтэд нээлттэйгээр мэдүүлдэг. Тодорхой ахиц дэвшилүүд гарч байгаа, олон нийтийн зүгээс улс төрч, парламентын гишүүдийг хардах байдал буурсан. “Транспаренси Интернэшнл”-ээс гаргадаг олон улсын авлигалын индекст манай улс 100-аас дээш байрт бичигдэж байсан бол сүүлийн жилүүдэд 82 дугаарт бичигдэж байна. Бид цаашид 50 дугаарт бичигдэхээр зорьж байна. Ирэх 10-15 жилд авлигагүй болоход маш их дөхсөн, ард түмнийхээ саналын дагуу хууль батлагддаг, хамгийн гол нь Үндсэн хуулийн “Ард түмэн Засгийн эрхийг барина” гэдэг зарчим бүрэн хэрэгжсэн улс болно гэдэгт итгэж байна гэв.

Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жерри Конноли “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигалын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэв. Улсын Их Хурлын дарга хариулахдаа, энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа.

Ирэх сонгуулиар ийм маргаан гарахгүй, учир нь шинээр дагаж мөрдөх Эрүүгийн хуульд “ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголтыг байхгүй болгосон. Энэ удаагийн парламентын хийсэн хамгийн том реформ бол 1990 оноос өмнө байсан Эрүүгийн хууль болон хуулийн салбартай холбоотой реформыг бүрэн хийж дуусгасан. “Ялтай тооцох хугацаа” гэдэг ойлголт Сонгуулийн тухай хуульд орсон нь зөв эсэх талаар би хувьдаа бодоод л байгаа. Улсын Их Хурлын гишүүнийг ард түмэн сонгодог болохоос Цагдаагийн даргын бичгээр сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь буруу гэж бодож байна хэмээн Улсын Их Хурлын дарга хариулав.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, парламентын найрамдлын бүлэг харилцан байгуулагдсан, АНУ-ын Конгрессын Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг дэмжсэн тогтоолуудыг удаа дараа гаргасан, мөн Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаа явдал нь Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Ц.Цолмон, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн гишүүн Н.Энхболд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр АНУ-ын КонгрессынТөлөөлөгчдийн танхимын гишүүд, Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галт, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Давид Прайс, Сусан Дэвис, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарын зэрэг хүмүүс оролцлоо.

Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр нь АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимд суудалтай 2 намын 20 гишүүнээс бүрддэг бөгөөд шинэ тулгар ардчилсан орнуудын хууль тогтоох байгууллагад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох зорилготой байгууллага юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгрессын эрхэм гишүүдийг Монгол Улсад хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд эрх чөлөө, ардчиллын оронд тавтай морилохыг урилаа. Мөн ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд АНУ-ын Сенат, Конгрессийн зүгээс дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв. Монгол Улс ардчиллын туршлагаа бусадтай хуваалцаж, өөрийн энхийг сахиулагчдыг Ирак, Афганистан зэрэг оронд илгээн ажиллууж байгааг хэллээ.

Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам Конгрессын гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж байгаад хариу талархал илэрхийлэн АНУ, Монгол Улсын хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа онцлон хэлэв. Үүний дараа төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Тэд Монголын ардчилал хэрхэн гүнзгийрэн хөгжиж байгаа, авлигатай хийж буй тэмцлийн үр дүн болон бүс нутгийн зарим асуудлаар хариулт авсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний асуултад хариулахдаа “Ардчилал, эрх чөлөө бол монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлдэг төрөлхийн үзэл баримтлал юм. 1990 онд ардчилалд хөл тавьснаас хойш Монгол орон ихээхэн өөрчлөгдөн хөгжиж байна. Тухайлбал, 1990 онд орон даяар телевизийн ганц суваг, нэг радио, өдөр тутмын таван сонинтой байсан бол өнөөдөр эдгээрийн тоо хэдэн зууд хүрснээс гадна олон нийтийн мэдээллийн сүлжээ хүн бүрийн хэрэглээ боллоо.

Монгол бол парламентын засаглалтай орон. Монголд ардчиллын институциуд амжилтай хөгжиж байна.

Монгол Улс хөрш хоёр оронтойгоо урт удаан хугацааны түүхэн харилцаатай. Гэхдээ монголчуудын баримталдаг зарчим өөр. Монголчууд иргэн хүчирхэг, эрх мэдэлтэй байж улс орон хүчирхэг байна гэж үздэг. Монголчууд 26 жил буюу хүний нэгэн үеийн туршид ардчиллаар замнаж, одоо дараагийн шинэ үе төрж байна.

Монгол Улс бүс нутагтаа ч ардчиллыг дэмжих, энх тайвныг хөгжүүлэхэд өөрийн гэсэн үүрэгтэй оролцдог. Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагын дор Хойд, Өмнөд Солонгос, Японы хоорондох зарим хаалттай асуудлуудаар Монгол Улс зуучлан нутаг дээрээ уулзалтууд хийлгэж ирсэн. Киргиз, Мьянмар зэрэг оронд Монголын ардчилсан сонгуулийн туршлагаар чөлөөт сонгуулийг амжилттай явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Сений нэрэмжит Их сургуульд ардчиллын сэдвээр лекц уншсан нь олон нийтийн анхаарлыг их татсан.

Авлигатай хийх тэмцлийг Монголд эрчимтэй өрнүүлж, Трансперенси интернэшнл байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын авлигын индекс 120 дугаар байраас 72 руу орж, авлига буурч байна. Хууль, эрх зүйн салбарт шинэчлэл явуулж байна. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өдгөө УИХ 11 эмэгтэй гишүүнтэй, сонгуульд өрсөлдөгчдийн 20 хувьд эмэгтэйчүүдийн квот тавьж өгсөн” гэлээ.

Мөн Монголын эртний түүхээс сонирхууллаа. Ираны музейн үзмэрийн нэлээд хувь нь Монголын түүх, соёлтой холбоотой байдаг. Монголын өвөг дээдэс тэнд анхны эмнэлэг, сургууль, одон орон судлалын төвийг байгуулж байсан. Монголын нууц товчоонд Чингис хааны намтрыг түүхэн үйл явдалтай нь холбон өгүүлсэн байдаг зэргийг танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрийн дарга Питр Роскам төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд улс орнуудын түншлэлд хүн хоорондын харилцаа чухал байдгийг тэмдэглэж, Монголын ардчиллын үйлст амжилт хүсэв.

Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр нь 1990 онд Төв болон Зүүн Европын 10 орны хууль тогтоох байгууллагыг дэмжих зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг байсан бөгөөд 2005 онд АНУ-ын Конгрессыhttp://r.news.mn/image/2016/05/29/z9i3yj8em7q9dpyj/2R3A7621.jpgн Төлөөлөгчдийн танхимын дэргэд “Төлөөлөгчдийн танхимын Ардчиллыг дэмжих хороо” болон өргөжжээ. Улмаар 2013 оноос Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөр болж, өнөөдрийн байдлаар 17 орны хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм байна.

Монгол Улс 2006 оноос Ардчиллыг дэмжих түншлэлийн хөтөлбөрт хамрагдаж, үйл ажиллагаанд нь УИХ-ын төлөөлөл тогтмол оролцож иржээ.

Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн ослоор 18 хүн амиа алдаад байна

Он гарсаар мотоциклийн ослын улмаас 18 хүний амь нас хохироод байна. Манай орны хувьд цаг агаар дулаарахад замын хөдөлгөөний нөхцөл байдалд өөрчлөлт ордог онцлогтой.

Тухайлбал, хүүхэд, залуус дугуй болон мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцдог. Энэ нь зам тээврийн осолд өртөх, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох явдлыг өсгөх хандлагатай байдаг.

Ялангуяа орон нутагт мотоцикльтой хөдөлгөөнд оролцож осолд өртөх нь нийслэлээс хэд дахин их. 2014 онд мотоциклийн ослын улмаас нийт 143 хүний амь нас хохирч, үүний найм нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт гарчээ. Өнгөрсөн онд 81 хүн амь насаа алдсан байна. Өмнөх онтой харьцуулахад бууралттай байгаа ч энэ төрлийн осол гарсаар байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Самар, шоколадтай рулет

Орц (Гурван хүний)

Өндөг-таван ширхэг

Элсэн чихэр-3/4 цайны аяга

Гурил-нэг цайны аяга

Какао-дөрвөн хоолны халбага

Самар-350-380 гр

Шоколадны крем-нэг цайны аяга

Масло-3/4 цайны аяга

Карамел-1/2 цайны аяга

Набор-250 гр

Хийх арга

175С хэмд шарах шүүгээг халааж бэлтгээрэй. Өндөгнүүдийг хагалж дээрээс нь элсэн чихрээ хийж автомат холигчоор хөвсгөр цагаан болтол нь холино. Мөн өөр саванд гурил болон какаог хольж шигшиж хийгээрэй. Гурил, какао хоорондоо сайтар холилдсон байх ёстой. Ингээд гурилтай какаогоо бага багаар өндөгний зуурмаг дээрээс хийж хуванцар хутгуураар зогсолтгүй хутгана. Дээрээс нь самрын үйрмэгийг хийж холино. Ингээд шарах шүүгээний тавцан дээр жигд асгаж хийгээд 12-15 минут болгоно. Гаргаж ирээд хавтангаас болгоомжтой хуулж аваад 10-15 минут хөргөөд алчууранд ороож 15-20 минут байлгаж рулетны хэлбэрт оруулна.

Энэ хооронд рулетны амталгаагаа бэлтгэе. Саванд масло, шоколадны крем, карамел хийж холино. Хэрвээ та хүсвэл хатаасан жимс жимсгэнэ, жимсний чанамал зэргийг хэрэглэж болох юм. Масло задартал сайтар хутгаж холиорой. Ингээд рулетны кексээ дэлгэж тавиад дээрх шоколадны кремтэй зуурмагийг жигд нялаад нэг захад нь набор зэрэгцүүлэн өрж тавина. Набор нь шоколадтай, самартай, үзэмтэй ямар ч төрлийнх байж болно. Набортой хэсгээс эхлэн аажмаар жигд хуйлж ороогоод гадна талаас нь мөн зуурмагаар бүрж, самар цацаарай. Ингээд шоколадны кремийг хайлуулж рулетны дээрээс гоожуулан набороор чимэглээрэй. Амтат самартай, шоколадтай рулет бэлэн боллоо.

ГАХАЙН МАХААР ОРООСОН ТАХИАНЫ МӨЧ

Орц (Гурван хүний)

Тахианы мөч-8-10 ширхэг

Гахайн утсан мах-400-500 гр

Давс-нэг цайны халбага

Хар перец-нэг цайны халбага

Хийх арга

Тасалгааны нөхцөлд гэсгээсэн тахианы мөчийг давс, хар перец, халуун чинжүү зэрэг дуртай амтлагчаараа сайтар амтлаад 20-30 минут болгоно.

Гахайн махыг урт нимгэн хэрчинэ. Хэрчсэн бэлэн гахайн мах ашиглаж ч болно. Тахианы мөчийг гахайн махаар ороож шүдний чигчлүүрээр тогтоогоорой.

Гадна талаас нь давсалж амталж болно. 180-200C хэмд халаасан шарах шүүгээнд хийж 30-35 минут болгоно. Дурын хачир болон сүмсээр амтлан идээрэй.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Татвараа төлөөгүй жолоочийг зургадугаар сарын 1-нээс замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.

Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Үр хүүхдэдээ зориулах үдэш бүрийн үлгэрүүд

“Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакциас “365 үдэш” үлгэрийн номыг хэвлэн худалдаанд гаргажээ. Энэ нь, үр хүүхдэдээ үлгэр ярьж, үлгэрийн гоо зүйгээр тэднийг хүмүүжүүлдэг байсан уламжлалыг сэргээх зорилготой “Жангар” редакцийн хамт олны хоёр жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн тун ч чамбай ном болсон байна. Тухайлбал, номд нийт 365 үлгэр, 800 орчим зураг чимэглэл, мөн оньсого, дуу, шүлэг багтсан ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн бүтэн жилийн “оюуны талх” гэж хэлж болох юм. Мэдээж хэрэг үлгэр бүр өөр өөр ертөнц. “365 үдэш” номд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, ихэвчлэн богино хэмжээтэй ажээ.

Үлгэр сонсож өссөн хүүхэд аливааг хайрлахын учрыг ухаарч ойлгон, үлгэрийг сонсонгоо үйл явдлыг нь төсөөлж, дотроо амилуулан зохиож боддог учраас сэтгэн бодох оюун ухааны цар хүрээ нь байнга тэлж байдаг. Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцах боломжтой юм байна. Мөн үлгэр бүрийн үйл явдал өрнөж буй газар орон, баатруудын зан төлөв, харилцааг ойлгож, төсөөлөн мөрөөдөхөд зураг маш чухал. Өнгө будгаар илэрхийлсэн сайн, муу дүрийн зураг дүрслэл нь хүүхэд аливааг ургуулан бодох, ямар нэг зүйлд баригдалгүй чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн дотор амилуулсан дүрээр үлгэрээ төсөөлөн мөрөөдөх боломжийг бий болгодог гэнэ. Үлгэрийн баатруудын аюулыг даван туулах эрэлхэг зориг, тусч энэрэнгүй сэтгэл, үзэсгэлэн гоо байдал, бахархмаар зан чанарыг мэдэрсэн бяцхан хүү, охин тань тэднийг даган дуурайж, үлгэр жишээ авах болно. Энэхүү номын зураач, техник редактор Б.Мөнхтөр “Номыг бүтээх явцад, үр хүүхдэдээ чин сэтгэлээсээ үлгэр уншиж өгч буй аав, ээж, хүүхдүүдийн баяр бахдал нэвт гэрэлтсэн тунгалаг гэнэхэн нүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, аз жаргал бүхэн нүдэнд төсөөлөгдөөд байлаа” хэмээн ярьж байв. Үлгэр бүр тухайн өдөрт зориулагдсан хуанлитай бөгөөд түүний дагуу уншвал хүүхдэд цэгцтэй мэдлэг болно хэмээн ном бүтээгчид үзэж байгаа юм. Энэ өдрийн үлгэр (тавдугаар сарын 21) номын хуанли ёсоор “Муур багш” хэмээх үлгэр таарч байна. Ингээд, үлгэрийг товч сийрүүлэн өгүүлье.

Нэгэн ламтан муур тэжээдэг байжээ. Тэгтэл мөнөөх муур нь хулгай хийх болж. Нэгэн удаа эзнийхээ хөөргийг хулгай хийхэд ламтан арай хийн хөөргөө эсэн мэнд олж авчээ. Бас нэгэн өдөр муур ламтны эрхийг хулгайлаад нүх рүү шурган зугтах гэтэл ламтан сүүлнээс нь зуурахад муур айсандаа сүүлээ тас татан зугтжээ. Ингээд муур гэрээсээ хөөгдлөө. Гэвч энэ нь муурны хувьд завшаантай хэрэг болж, олон хулгана цугладаг газарт муур оромж бариад эзнийхээ эрхийг зүүж суух болов. Хулганууд түүнийг тойрон сониучирхах үед муур хэлж гэнэ. “Та нар надаас битгий ай. Би бол муур багш байна. Амьтны амийг тэвчиж, ариун номыг та нарт зааж өгье” гэж. Тэгтэл хулганууд зөвшөөрч муур багшлах болов. Гэвч хулганууд цөөрч байгааг оготнуудын хаан мэджээ. Тэд багшаа хардах болсны гол учир нь муурын ялгадас их үс ноостой байж гэнэ. Тиймээс хулганууд муур багшаа сорьж түүнд чимэг болгон хонх зүүж өгчээ. Хичээл дууссаны дараа бүх хулгана хаалгаар цувран гарахаар тохирч гэнэ. Гэтэл хулгануудыг гарах үед муурын хонх дугарч, хулганууд сэрэмжлэн эргэж харвал хамгийн сүүлийн хулганыг барьж аваад идэж байжээ. Ингээд мэргэн хулганууд Муур багшийнхаа үнэн төрхийг мэджээ.

Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайн оюутны ухаалаг зээл

Засгийн газраас өнгөрсөн сард “Сайн оюутан” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутнууд сургалтын төлбөртөө санаа зовох зүйлгүй болж байгаа юм. Нэг ёсондоо хичээл зүтгэлтэй, сурах чин эрмэлзэлтэй оюутнууд зээл авч сургалтын төлбөрөө төлөх бүрэн боломжтой болно. Энэхүү хөтөлбөр дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. Хөтөлбөрийг богино болон урт хугацааны гэсэн хоёр төрөлтэй байхаар зохицуулсан юм билээ. Богино хугацааны зээл нэг жилийн хугацаатай ба тухайн жилийнхээ төлбөрийг суралцах хугацаандаа төлөөд явна.

Ийм төрлийн зээлийг шинээр авч болох бөгөөд мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээл шууд “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ингэснээр иргэдийн өндөр хүүтэй авсан зээл шууд таван хувь руу шилжих юм. Ийм төрлийн зээлд хамрагдахын хүссэн оюутнуудад ерөнхий буюу цөөн хэдэн шаардлага тавигдах юм билээ. Тэр нь голч дүн нь 2.5-аас дээш, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх зэрэг шалгууртай. Харин урт хугацааны буюу сургуулиа төгссөний дараа ажилтай, орлоготой болсон хойноо төлөх зээл гэж бий. Энэ төрлийн зээлд мөн л дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана гэсэн ерөнхий шалгууртай. Дээрээс нь хэрэв нэгдүгээр дамжааны оюутан бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-гаас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнуудын голч дүн 3.5-аас дээш байх гэсэн шаардлага тавьж байгаа ажээ. Зээлд хамрагдахыг хүссэн оюутнуудаас ямар нэгэн барьцаа авахгүй нь “Сайн оюутан” хөтөлбөрийн хамгийн том давуу тал. Хэрэв урт хугацааны зээл авсан бол сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор эргүүлэн төлөх зохицуулалттай.

Уг зээлийг их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банкны эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэхээр болжээ. Мөн олон жил сурдаг сургуулиуд буюу анагаах ухааны чиглэлийнхэн суралцах нийт хугацаандаа зээлд хамрагдаж болно гэсэн. Одоогоор зээлийг хэрэгжүүлэх БСШУЯ, сургууль, банкуудын хооронд гурвалсан гэрээ хийгдэж байгаа бөгөөд энэ сардаа багтаагаад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудад сурах боломж бүрэн нээгдэж байгаа бөгөөд ирээдүйн сайн сайхны төлөө төрөөс хэрэгжүүлж буй ухаалаг алхам болж байгаа ажээ.