Categories
мэдээ нийгэм

“Номин холдинг”-ийнхон олныг үймүүлж, бухимдууллаа

“Номин холдинг”-оос зарласан “Тэрбумтан” сугалааны тохирол тааруулах өдөрлөг өчигдөр болж, энэ нь хэрэглэгчдийг ихээхэн бухимдууллаа. “Номин”-гийнхон хоёр дахь удаагаа ийм болчимгүй үйлдэл гаргаж байгаад иргэд тун их харамсаж, тэдний цахим хуудас иргэдийн бухимдсан сэтгэгдлээр дүүрчээ. Өмнө нь “Хар баасан гариг” нэрийн дор мөн л сонголтгүй бараанууд дээрээ иргэдийг дугаарлуулж, эмх замбараагүй байдал үүсгэж байсан юм.

Өнгөрөгч амралтын өдрөөр “Номин холдинг”-оос зарласан “Тэрбумтан” сугалааны тохирол тааруулах өдөрлөгөөр “Номин юнайтед”-ын гадна 1000 гаруй хүн цуглаж, өглөөнөөс орой хүртэл хонжвор таарсан эсэхийг хүлээн зогссоор байв. Тэр дунд нялх хүүхэдтэй ээжүүд, өндөр настнууд ч цөөнгүй харагдаж байсан. Хурсан олон “Телевизээр шууд дамжуулчихгүй дээ” гэх үгийг ч хэлж байсан юм. Үнэхээр түм түжигнэсэн тэр олны үймээн дунд хармааны хулгайчид ч шургалчихсан, дээрээс нь хүмүүсийн хөл дундуур зөрөх ч зайгүй тун чиг хэцүүхэн байсан. Худалдан авсан бараанд нь сугалаа дагалдуулаад өгөхөөр хэн ч ёндоогоо үзье гэж бодох нь дамжиггүй биз. Гэвч өөрийн биеэр ирж сугалааны хонжвор тааруулах үйл явцад байх шаардлагатай гэдэг шалгуурын дор олон зуун хүн ийн нэг дор бужигнахад хүрчээ.

Хэрэглэгчийг хүндэтгэсэн соёл гаргаж, хэрэглэгчдийнхээ эрх ашигт нийцсэн, худалдан авагчаа бодсон үйл ажиллагаа зохион байгуулахгүй бол ийм хоцрогдсон арга барил хол явахгүй нь харагдаж буй биз ээ.



Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу барив

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Шударга бусын хонгилыг бий болгосон хүн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан, “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” хэмээн бичиж, байр сууриа илэрхийлэн хариу мэдэгдэв.

(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = “//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3”; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, ‘script’, ‘facebook-jssdk’));

Categories
мэдээ нийгэм

“Говийн чоно” өнөөдөр эхэлнэ

ОБЕГ-аас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулдаг “Говийн чоно” сургуулилт өнөөдөр эхэлж байна. 2009 оноос хойш уламжлал болгон зохион байгуулсан энэхүү сургуулилт нь гамшгийн хор уршгийг арилгах дасгал сургууль болдгоороо онцлог. Энэ жилийн хувьд сургуулилт Улаанбаатар хотоос гадна Орхон аймагт зэрэг болж буйгаараа онцлог юм. Сургуулилт дөрөв хоног үргэлжилнэ.

“Говийн чоно” дасгал сургуулилтыг Монгол Улсын газар хөдлөлт, галт тэрэгний осол, уурхайн осол зэрэг төрөл бүрийн гамшгийн зохиомжид тулгуурлан зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний болон дотоодын гамшгийн удирдлагын чадавхийг идэвхитэй сайжруулах зорилгоор зохион байгуулдаг. “Говийн Чоно-2016” дасгал сургуулилтанд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон далайн команд, АНУ-ын Номхон далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцож байна.

Categories
гадаад мэдээ

Нефтийн үнэ буурчээ

Нефтийн биржийн үнэ өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй хэмжээгээр уналаа. Зургадугаар сард нийлүүлэгдэх Brent маркийн нефтийн нэг баррель нь тив дамнасан бирж (ICE) дээр дөрөвдүгээр сарын 1-нд 4,1 хувиар унан $38,67 орчимд зарагджээ. Өнгөрсөн долоо хоногт Brent хольцийн үнэ 6%-иар унажээ.

Тавдугаар сард нийлүүлэгдэх WTI маркийн нефть Нью-Йоркийн барааны бирж дээр (NYMEX) Баасан гаригийн арилжаагаа дөрвөн хувиар хямдруулан баррель нь $36,79-аар зарагджээ. Долоо хоногийн хувьд энэ төрлийн нефтийн үнэ 6,8%-иар хямдарсан байлаа.

Үнэ унах гол шалтгаан нь олборлолтыг буулгах хэлэлцээр болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болж байна. Саудын Арабын талаар хийгдсэн мэдэгдэл ч энд нөлөөлөв. Саудын Арабын хаан ширээ залгамжлагч жонон Мохаммед бин Салман “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа, хэрэв бусад орон тэдний тоонд Иран олбортоо багасгахыг зөвшөөрсөн тохиолдолд Саудын Араб тодорхой хэмжээнд олборлолтоо багасгана гэж хэлсэн байв. Үүний дараа л нефтийн үнэ шууд доошилж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Жирэмсэн эхийн хэрэглэдэг амин дэмүүд хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтлаа

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн
тогтоолоор өнгөрсөн сарын 25-нд жирэмсний амин дэмүүдийг хөнгөлөлттэй
үнээр авах эмийн жагсаалтад багтаажээ. Үүнд Эливет, Пренетал, Пананги,
Mineralis эм болон зарим витамин багтсан байна. Ингэснээр эмийн
сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалагддаг Эливет, 70 мянган
төгрөгөөр худалдаалагддаг Пренеталыг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган
төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. 12 мянган төгрөгөөр
худалдаалагддаг Панангийнийг 7000 төгрөгөөр, Mineralis 4000-9000
төгрөгийн хооронд авах боломж бүрдэж байгаа юм. Өвдөлт намдаах, халуун
бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирусийн эсрэг
бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ.

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн
жагсаалтыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд хөнгөлөлттэй үнээр
үйлчилнэ гэсэн тодотгол бүхий эмийн сангуудаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 97.8 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар нийт эх малын 24.3 хувь буюу 5.5 сая эх мал төллөж 5.4 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 20.2 мянган ботго, 20.3 мянган унага, 101.3 мянган тугал, 2.7 сая хурга, 2.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.8 хувьтай байна.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см- т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дөнгөж сая
Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр товчхон мэдэгдэл хийсэн бөгөөд
“Монголд шударга ёс алдагдаж, хуйвалдааны бүлэглэлүүдийн үйл ажиллагаа
хэрээс хэтэрсэн” гэдгийг онцоллоо. Мөн цаашдаа ардчилал, шударга ёсыг
хамгаалахын тулд хуйвалдааны бүлэглэлүүдийг илчлэхээс өөр аргагүй болсон
гээд, нэр цохон хэлсэн юм.

Тэрээр “Монгол Улсынхаа эрх ашиг, шударга
ёсны төлөө үгсэн хуйвалдсан, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил тод хэлэхээс
өөр аргагүй боллоо. Тэр хүн бол шударга ёс хэмээн гарч ирсэн Ц.Элбэгдорж
юм. Өөртэй нь үгсэн хуйвалдаагүй болохоор тэр хүн магадгүй “Авлигатай
тэмцэхэд хэцүү боллоо” гэх зэргээр хэлэх байх. Гэвч бодит байдалд төрөөс
төрсөн тэрбумтан, хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байна.
Ардчиллыг хамгаалахын төлөө энэ бүлэглэлтэй тэмцэх ёстой. Монгол Улс
маань мандан бадраг” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Солонгын “Үдэшлэг” энэ 7 хоногт болно

Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард “Их хотын хэмнэл”
залуучуудад зориулсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн
эхний тоглолт энэ долоо хоногт болох аж. Тодруулбал
Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” нэртэй анхны бие
даасан тоглолт 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт
Улсын Филармонийн концертын танхимд болох юм.
Үзэгч, сонсогчдодоо гайхалтай нэгэн жазз үдшийг бэлэглэхээр зэхэж буй
түүний тоглолтонд улсын Филармонийн “Баямонгол” жазз найрал хөгжим бүрэн
бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од зэрэг гуч гаруй мэргэжлийн уран
бүтээлчид оролцох гэнэ.

Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд онлайн худалдааны www.ticket.mn, улсын Филармонийн кассаар худалдаалагдаж байна. Мөн 1900-1617 үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гамлет”-ыг гурван удаа тоглоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сард У.Шекспирийн
“Гамлет”, “Ромео Жульетта” Г.Ибсен “Нора” жүжгийг тоглох гэж байна.

У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийг

Дөрөвдүгээр сарын 11-ны 15.00 цагт

Дөрөвдүгээр сарын 13-ны 19.00 цагт

Дөрөвдүгээр сарын
16-ны 17.00 цагт тус тус тоглоно. Мөн Г.Ибсен “Нора” жүжгийг энэ сарын
12-ны 15.00 цагт тоглох бол У.Шекспирийн алдарт “Ромео Жульетта” жүжгийг
энэ сарын 17-ны өдрийн 17.00 цагт тоглох юм байна.

Түүнчлэн УДЭТ-ын уран
бүтээлчид энэ сард “Театрын өдрүүд” аялан тоглолтыг энэ сарын 22-30-ны
өдөр Дархан, Эрдэнэт хотод зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Микроавтобусыг үйлчилгээнд явуулна

Энэ сарын 01-ны өдрөөс эхлэн микро автобуснуудыг үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гаргаад байсан. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас наймдугаар сар хүртэл микро автобуснууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргажээ. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийснээр энэхүү асуудлыг наймдугаар сар хүртэл түр хойшлуулсан байна.