Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Гранпри шагналын эзэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас жил бүр яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, ерөнхий үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус бүрийг урамшуулдаг. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааг бодлогын зорилт, байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, байгууллагын нээлттэй байдал, үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ гэсэн 4 бүлэг 11 багц асуудлын хүрээнд үнэлснээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүр 4.47 буюу хамгийн өндөр оноо авч, Гранпри шагналын эзэн боллоогэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Инстаграм видеоны хугацааг 60 секунд болгожээ

Инстаграм өөрсдийн албан ёсны блогоороо
дамжуулан хэрэглэгчдийн нийтлэх видеоны хугацааг 15 секундээс 60 секунд
болгон уртасгах болсон тухайгаа мэдэгдлээ.

Өнгөрсөн хагас жилийн хугацаанд
хэрэглэгчдийн видео үзэх цаг 40% нэмэгдсэн учир Инстаграм энэхүү шинэ
үйлчилгээг нэвтрүүлэх болжээ. Нэг минутын видео байршуулах тохиргоо
гуравдугаар сарын 29-нөөс эхлэн туршигдаж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд
бүх хэрэглэгчдэд нээлттэй болох аж.

Categories
мэдээ спорт

Т.Өсөхбаяр, Б.Халиун нар мөнгөн медаль хүртлээ

Энэ сарын 1-3-ны өдрүүдэд 2016 оны
ОХУ-ын Буриадын аварга шалгаруулах муай тай боксын тэмцээн боллоо.
Улаан-Үүд хотноо болсон тус тэмцээнд Монгол, Эрхүү, Ангар, Чита,
Кузбасс, Кемеров, Агийн бүсийн баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж
самбаагаа сорин өрсөлдлөө.

Монголын багийн бүрэлдэхүүнд багийн
ахлагчаар Б.Батсуурь, дасгалжуулагч О.Алтанпүрэв шүүгч Э.Буянжаргал нар
багтаж тамирчнаар Т.Өсөхбаяр , З.Мөнх-Эрдэнэ, Г.Пүрэвжав, Б.Халиун нар
тэмцээнд хурд, хүчээ сорив. Тэмцээний 45кг-д Т.Өсөхбаяр мөнгө, эмэгтэй
51кг-д Б.Халиун нар мөнгөн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Азийн чуулганы гол илтгэлийг Ч.Сайханбилэг тавина

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Хонгконгод зохион
байгуулагдах Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох хүндэт
зочноор уригджээ.

Энэ сарын 5-8-ны өдөр БНХАУ-ын Хонгконг-д болох тус чуулга уулзалт
энэ жил 19 дахь удаагаа зохион байгуулагдах аж. Тус уулзалтад өмнөх жилд
Япон, Тайланд, Малайзын ерөнхий сайд, Европын холбооны ерөнхийлөгч нар
хүндэт илтгэгчээр оролцож байсан. Энэ удаад Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийг хүндэт зочин буюу гол илтгэгчээр урьжээ. Тэрбээр гол
илтгэгчийн хувьд Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалт,
Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой
мэдээлэл өгөхөөр бэлтгэж буй юм байна. Түүнчлэн Хонгконгын засаг
захиргааны бүс нутгийн захирагчтай хоёр талын уулзалтыг зохион байгуулах
төлөвлөгөө гаргаад байгаа аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш Хонгконгыг зорих юм байна. Энэ
сарын 6,7-нд хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцоод 8-ны өдөр эх
орондоо ирэх аж.

Categories
энтертаймент-ертөнц

Х.Бадамгэрэл Дубайн загварын тайзнаа алхлаа

“Гоёл-2015” наадмын Топ модель Х.Бадамгэрэл Дубайн загварын тайзнаа
алхжээ. Тэрбээр Дубайд болсон “Fashion Forward 2016”-ын долоо дахь
улирлын шоунд оролцож, европ моделиудтай нэгэн тайзнаа алхсан байна. Тус
шоуны ганц Ази модель нь Х.Бадамгэрэл байсан аж. Мөн тэрбээр энэ шоунд
эх орноо төлөөлөн оролцсон анхны модель юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Поп хатагтай Б. Сарантуяа төрсөн өдрийн тоглолтоо хийнэ

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б. Сарантуяагийн урлагийн тайзнаа дуулсаны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Фэнүүддээ үргэлж уран бүтээлийн бэлгээ барьдаг поп хатагтай энэ жил ганзага дүүрэн байна. Өнөөдөр Поп хатагтай Б. Сарантуяа сэтгүүлчидтэй халуун дулаан яриа өрнүүлэн , уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа. Өнгөрсөн жил Поп хатагтай Б. Сарантуяа Сэхүүн салхи тоглолтоо төрсөн өдрөөрөө фэнүүддээ зориулж бэлэг барьж байсан бол энэ сарын 19, 20 нд өөрийнхөө төрсөн өдрийн тоглолтыг хийх гэж байна. Энэхүү тоглолт СТӨ-нд 19:00 болно. Тоглолтонд ирсэн хүн бүрт G.MOBLE-ийн дугаар бэлэглэхээс гадна , тоглолтондоо янз бүрийн гэнтийн бэлэг барих гэнэ. Урлагийн тайзнаа гялалзаж яваа поп хадагтай Б.Сарантуяа маань 30 жилийн ой тоглолтоо ирэх 9-р сард болох юм.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцлээ илэрхийллээ

“Түрээсийн Орон Сууц”-ын журамд зорилтот бүлгүүдэд түрээсийн орон сууцыг тодорхой квотын дагуу хувиарласан ч хүрэлцэхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба тэдгээрийг халамжилдаг гэр бүлд нийт түрээсийн орон сууцны дөнгөж 5 хувийг хувиарласан, бүртгэлийн ажиллагааг явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, толгойлсон эрэгтэй, эмэгтэй гэсэн шаардлага тавьсан.

Үүнээс гадна өдөржин зогсоож, ач холбогдолгүй илүүц бичиг баримтуудыг шаардсан. Түрээсийн орон сууцны журамд тусгуулахаар саналаа өгсөн ч тусгаагүй хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо” “Тэргэнцэртэй иргэдийн үндсний холбоо”-ынхон мэдээлэл өглөө.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс Барилга, Хот Байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорацид дараах шаардлагыг хүргүүлжээ.

Үүнд: 1. Түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулж таван хувь гэсэн квотыг нэмэх, бүртгэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулдаг болох, ач холбогдолгүй бичиг баримт шаардахыг зогсоох

2. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд заасаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, холбогдох төсвийг улсын төсөвт тусгах хэрэгтэй. Энэ шаардлагын хариуг 2016 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагаас өмнө шийдвэрлэн хариу өгөөгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон байраар хангагдах эрхийг ноцтой зөрчиж тэднийг дорд үзэж байгаа та бүхнээс шаардлагатай бүх арга хэмжээг авч тэмцэх болно хэмээн хэлж Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл хэллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголоо аваръя” жагсаал болж байна

Сүүлийн өдрүүдэд ТББ-уудын үйл ажиллагаа идэвхжээд байна. Өдөр алгасахгүй эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал болох боллоо. Өнөөдөр яг одоо Ялалтын талбайд Монголоо аврах хөдөлгөөний “Монголоо аваръя” жагсаал болж байна.

Жагсаалд оролцогчид “Ард түмэн хөдлөхөөс өөр аргагүйд хүрээд байна шүү дээ. Сая л гэхэд цөмийн хаягдлыг газар нутагт минь булшлах гэж байна. Бид тэмцэх ёстой” хэмээн ярьж байна.

Өнөөдрийн жагсаалд улаан туузаар гоёж, улаан туг намируулсан 100 орчим залуус оролцож байна. Харин тэднийг дэмжиж ахмадууд цугларчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна

Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

Монголчууд маань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байна. Маргааш УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Миний бие энэ хариуцлагатай цаг үед ард түмэндээ тодорхой зүйлсийг анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна.

Өнгөрсөн чуулганаар би Монголын төр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байна уу, УИХ-ын бие даасан байдал бодитоор байна уу, ер нь Монгол төрийг хэн удирдаж байна вэ гэсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой хамааралтай асуудлуудаар хаалттай чуулган хийж сайн ярилцаж, шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч харамсалтай нь энэ саналыг маань хүлээж авсангүй. Тиймээс энэ тухай нийт Монголчууддаа анхааруулж хэлэхгүй бол удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож, хүний хувь тавилангаар тоглодог ХУЙВАЛДАГЧИД хэрээс хэтэрч, одоо бүүр ТОГЛООМЫН ЗОХИОМОЛ УИХ-ыг бий болгох үүсгэх нөхцөл бүрдээд байна.

Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд, Монгол Улсад ШУДАРГА ЁСНЫ ХЯМРАЛ нүүрлээд байна.

Тэд Монголын төр хүчгүйдэж, сульдаж байгаа мэт харагдуулснаар цаад талд нь ХУЙВАЛДААНЫ ТӨР улам бүр хүчирхэгжиж байна. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийн явцуу зорилгодоо увайгүй ашиглаж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нухчин дарж, Засгийн газрыг хүртэл огцруулан төрөө хутган үймүүлж, баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэр барин шоронгоор далайлган айлган мөнгө, бизнес, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагчид хэрэгтэн болж, нэр хүнд хувь тавилангаараа ч хохирч байна.

“ХУЙВАЛДААНЫ ТӨР” Монголын ард түмний хүсэл захиалгаар бий болсон Ардчилсан намын нэр хүндэд зориудаар халдаж, хийсэн бүтээсэн бүхнийг нь үгүйсгэн харлуулж, “Ардчилсан нам засаглаж чаддаггүй, хоорондоо хагараад ажил хийдэггүй нам” гэж харагдуулах ажлуудыг зориудаар, санаатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдсан сөрөг хүчин болох МАН-ын зарим нөлөө бүхий хүмүүс нь чимээгүй гэтэж, баясаж суугааг БҮҮ МАРТ.

“ХУЙВАЛДААНЫ ТӨР” бүхэл бүтэн бүлэглэл үүсгэж, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөн хүмүүсийн “ХОНГИЛ” үүсгэжээ. Миний бие үүнийг зогсоох хуулийн төсөл өргөн барьсан ч хэлэлцэлгүй нэг жил боллоо. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй золиослох шаардлагатай хүмүүсээ тэр “ХОНГИЛ”-оороо ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэн ялтан, хэрэгтэн болгож байна.

Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийнхээ шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалж СЕЙФЭНДЭЭ ЦООЖИЛДОГ боллоо. Цоожтой сейфэнд шийдвэр гаргагчдын эрх мэдлийг барьцаалсан хуйвалдагчид Монгол улсын тусгаар тогтнол, халдашгүй байдалд аюул учруулахуйц хэмжээний эрх мэдэлтэй болж, хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний бодит жишээ бол Шинэчлэлийн Засгийн газрыг хуйвалдан огцруулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авснаас шууд харагдана.

Хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийн төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, зохиомол дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, нийгмийг санаатайгаар эмх замбараагүй байдалд оруулж байна.

Монголын ард түмний өмч баялгийг хуйвалдан хуваан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол улсыг маань хувааж эзэмших увайгүй оролдлого хийж байгаад “БИТГИЙ ДАВАР” гэж хэлэх цаг болсон.

“Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэж ардын зүйр үг бий. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж буй хүмүүсийн нэгийг өнөөдөр энд нэр цохон хэлэхээс өөр арга алга. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүс өнөөх шударга бусын ХОНГИЛоос айдаг юм. Хэлмэгдэхээс айдаг юм. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө үгээ хэлж байна. Тэр хүн бол шударга байцгаая гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдагч төрөөс төрсөн тэрбумтны бүлэглэл энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулан “авлигатай тэмцэх” амаргүй ажилд маань саад учруулж байгаа мэтээр ард түмнээс минь тусламж хүсэж, жүжиглэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас, ойр дотнын хүмүүст маань хэдий аюултай ч би айхгүй ээ. Өөртэй нь үгсэн хуйвалддаггүй учир над руу ирж байсан асар их гүтгэлэг, доромжлол, дарамт шахалт, нухчин дарах ажиллагаа өнөөдрөөс бүүр илүү идэвхжих нь тодорхой.

Бид Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа луйварддаг цаг дууссан. Монголын минь заяа их. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед эх нутгийнхаа төлөө юугаа ч зориулахад бэлэн эх орончид бий учраас Монгол оршсон. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно оо.

Шударга ёсны төлөөх тэмцэлд намынхаа гишүүд дэмжигчид, Монголынхоо ард түмнийг нэгдэхийг уриалж байна. Миний бие ШУДАРГА ЁСНЫ ХЯМРАЛ-ыг зогсоож, шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын төлөө эцсээ хүртэл тэмцэх болно.

Бидний Монгол үүрд мандан бадраг.

Categories
гадаад мэдээ

Турк улс өнөөдрөөс цагаачдыг хүлээж авна

Европын холбоо болон Турк улсын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Шинэ тутам байгуулагдаад байгаа гэрээний заалтын дагуу Турк улс хэдэн мянгаар тоологдох цагаачийг эх нутагтаа хүлээн авахаар болсон юм. Эхний ээлжинд Грек болон Европын холбооны хэд хэдэн улс орноос цагаачдыг хүлээн авахаар бэлтгээд байгаа бөгөөд энэ долоо хоногоос асар олон хүнийг хамарсан шилжилт хөдөлгөөн эхлэх гэж байна. Турк улсын хувьд бэлтгэлээ базааж, дүрвэгсдийн хуарангуудыг зохион байгуулан майхан, хоол унд, эм тариа гээд шаардлагатай бүхнийг базаасан байна.

Туркийн Ерөнхий сайд энэхүү гэрээний гол зорилгыг дүрвэгсдийг хамгаалах мөн эмх замбараагүй байдлыг эцэс болгох хэмээн тодорхойлсон юм. Европын холбоо болон Туркийн хооронд байгуулагдсан гэрээний үрээр цагаач, дүрвэгсэд тодорхой маршрутын дагуу зорчин Европт хүрэх ёстой болж байгаа юм. Үүнээс өмнө цагаач иргэд өөрсдийн шийдвэрийн дагуу аль аль улсаар дамжин, ямар тээврийн хэрэгслээр зорчин Европт хүрэхээ шийддэг байсан юм. Гэвч энэ зуураа хүний наймааны золиос болох, амь насаа алдах зэрэг олон эрсдэлтэй тулгарч ирсэн байна. Найдваргүй, хуучирч муудсан завиар зорчсоныхоо улмаас хэдэн зуун цагаач иргэн далайд амиа алдсан байдаг юм. Тэгвэл энэ явдал эцэс болно гэдгийг Европын холбоо мэдэгдэж байна.