Categories
мэдээ нийгэм

Дэлхийн аваргууд эх орондоо ирэв

USCHINӨнгөрсөн өдрүүдэд БНСУ-ын Goyang хотод болж
өнгөрсөн дэлхийн аварга үсчин, гоо сайханч шалгаруулах “HAIRWORLD
2016″ тэмцээний ялагчид эх орондоо ирлээ. Тодруулбал, тус тэмцээнд
Монгол улсаа төлөөлөн оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагч
болсон “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан болон дөрөвдүгээрт байрт
шалгарсан “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай, багийн бусад гишүүд хүрэлцэн
ирлээ. USCHIN

Categories
мэдээ улс-төр

АSEP-ийн уулзалт энэ сарын 21-нд эхэлнэ

АСЕМ-ын уулзалтын эхлэл болох Ази Европын орнуудын парламентын хамтын ажиллагааны уулзалт буюуАSEP энэ сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн ордонд болох юм.АСЕМ-ийн дээд түвшний уулзалт нь улс төр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Эх орондоо уг чуулганыг зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, манай улс гадаад бодлогын үзэл баримтлалынхаа хүрээнд дэлхийн олон оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Мөн эх орноо сурталчлах чухал алхам болно.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Энэ парламентын отгон чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2016 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ УИХ-ын бүрэн эрхийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлогтой юм. Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2015 оны санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулийн дагуу хэлэлцэх ёстой асуудлаас гадна өмнөх чуулганы төгсгөлд баталсан хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд бүгдээрээ, мөн хэлэлцүүлэгт байгаа бусад бүх асуудлууд үргэлжлүүлэн хэлэлцэгдэх юм.

Чуулганы нээлтээс хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Л.Цог, Г.Уянга нарын бүлгээсээ гарах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлнэ

УИХ дахь “Шударга ёс” эвсэл өнөөдөр хуралдсан байна. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Гишүүд бүлгээс гарах эсэхийг хэлэлцэж шийддэг хууль дүрэм байдаггүй учраас тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад өргөн барих юм байна.

Л.Цог гишүүн бүлгээс гарч байгаа учраас УИХ-ын дэд даргын суудлаа өгнө. Тиймээс хэнийг томилох талаар өнөөдөр бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир эцсийн шийдвэрийг пүрэв гаригт болох чуулган дээр сонордуулна гэж Н.Батцэрэг гишүүн хэлэв. Н.Батцэрэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, “Шударга ёс” эвслийн даргаар ажилладаг. Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргаа өгөхөөр шийдсэн байна. Бүлгийн шинэ даргын асуудал мөн л пүрэв гаригт тодорхой болох гэнэ.

Мөн О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн мэдээлэл гараад байгаа тухайд “О.Баасанхүү гишүүнтэй өнөөдөр хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Үүнээс харахад тийм байх боломжгүй гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдсон. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгээд, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байсан” хэмээх тайлбарыг өгөв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ спорт

“Үлэмж хурд мастер кросс-2016”-ын шилдгүүд тодров

Монголын автомастеруудын холбоо, “Бичил глобус” групптэй хамтран “Үлэмж хурд мастер кросс-2016” автомашины уралдааныг өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Баруун турууны даваанд болж, шилдгүүдээ тодруулав.

Автомашины тус цуврал уралдаанд нийт 64 тамирчин ур чадвараа сорьсноос бүх тамирчны “УАЗ-469” автомашинууд энгийн 80 мотортой байсан нь ур чадвар, авхаалж самбаа сорьсон уралдаан болж үзэгч олны анхаарлыг гойд татлаа.

ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Б.Ган-Од, ОУХМ Э.Халиунболд, спортын мастер Ш.Гомбодорж нарын шилдгүүд багтсан энэ уралдааны хагас шигшээд 32 тамирчин үлдээд байсан. Тэднийг хоёр хэсэг болгон уралдуулж, тус бүрийн эхний найман тамирчин аваргын төлөөх сүүлийн гараанд өрсөлдөх эрх авсан юм.

Харин шигшээ уралдаанд спортын мастер Ж.Саруултөгс түрүүлж, спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер Бат-Энэрэл нар II-III байрыг эзэлсэн. Удаах байруудад спортын мастер Ж.Төрмөнх, залуу тамирчин Азжаргал нар шалгарсан юм.

Авто спорт сонирхогчдын түрүүлнэ гэж таамаглаж байсан ОУХМ Д.Болдбаатар техникийн саатлын улмаас уралдааны замаа дуусгаж чадаагүй. Тус уралдаанд түрүүлсэн тамирчныг “Приус-20” маркийн автомашинаар урамшуулсан юм.

Categories
мэдээ спорт

Азийн аваргад 18 жудоч барилдана

Жүдо бөхийн 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 15-17-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болно.

Япон, БНСУ, Узбекстан, Казахстан, Монгол зэрэг жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн орнуудын хувьд олимпийн өмнөх томоохон сорилго тэмцээн болж байгаа гэдгээрээ онцлогтой. Монголын жүдо бөхийн шигшээ багаас 18 жүдочоо энэ удаагийн тэмцээнд оролцуулах мэдүүлгээ илгээсэн байна.

Тухайлбал:

Эрэгтэй жүдочдоос

60 кг-д Д.Цогтбаатар,

66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,

73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр,

81 кг-д О.Ууганбаатар,

90 кг-д Л.Отгонбаатар,

100 кг-д Н.Түвшинбаяр,

+100 кг-д Б.Тэмүүлэн нар хүч үзэх бол эмэгтэй жүдочдоос

48 кг-д М.Уранцэцэг,

52 кг-д А.Цолмон, М.Бундмаа,

57 кг-д Д.Сумъяа,

63 кг-д Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг,

70 кг-д Ц.Наранжаргал,

-78 кг-д П.Лхамдэгд,

+78 кг-д О.Жавзмаа нар ур чадвараа сорино.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ЫН ГИШҮҮН БИЧИЖ БАЙНА: Таван толгойн гэрээг “гацаасан” шалтгаан

-ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ДАЛД НУУЦЫГ МОНГОЛЧУУД МЭДЭХ ЭРХТЭЙ-

Таван толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг зогсоосонтой холбоотой асуудлыг улстөрчид ярьсаар… Гэвч тэд тархи угаасан, улстөржүүлэх тайлбар хийж байгаа нь харамсалтай. Тэгвэл тэр гэрээг “гацаасан” зөвхөн нэг шалтгааныг тайлбарлая.

Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний “Нэмэлт хайгуул хийх, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх” гэсэн хэсгийн 2.2-ын (a), (c), (d) зүйл заалтыг харъя:

Таван толгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 дахь хэсгийн (a) Төслийн компани (Төслийн компани гэдэг нь Энержи Ресурс компани юм) Цанхийн талбайн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуулын ажил хийнэ; мөн хэсгийн (с) Төслийн компанийн хийсэн хайгуулын ажлын явцад тогтоогдсон буюу үйлдвэрлэлд тохиромжтой гэж үзсэн нэмэлт нөөцийг Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлд нэмэлт нөөцөөр бүртгэх бөгөөд Төслийн компани нь Уул уурхайн үйл ажиллагааныхаа хүрээнд уг нөөцийг ашиглах, олборлох эрхтэй байна”.

Энэ хоёр заалт уншаад өнгөрөхөд энгийн харагдана. Төслийн компани буюу Энержи Ресурс нь нэмэлт хайгуул хийх юм байна, тэгээд олсон нөөцийг ашиглах эрхтэй. Тэгээд болохгүй зүйл юу байна гэж бодохоор… Тэгвэл энэ заалтын үр дагавар ямар ноцтой болохыг тайлбарлая.

Төслийн компани (Гэрээнд зааснаар Люксембургийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Энержи Ресурс Корпораци”, Хятадын “Шенхуа” хамтарсан “Энержи Ресурс” компани) Цанхийн талбайн нөөцийг нэмэгдүүлэхээр нэмэлт хайгуул хийнэ гэсэн энэ заалтад нэмэлт хайгуул хийх газар нутгийн хязгаарлалт байхгүй. Иймээс энэ заалтаар тус компани нь гэрээнд заасан Цанхийн ордыг төдийгүй таамаг нөөц тогтоогдсон Тавантолгойн бүлэг орд болох Бортээг, Ончхараат, Оорцог, Бортолгой гэсэн ордуудад хайгуул хийж тогтоосон нөөцийг ашиглах, олборлох эрхтэй болно. Энэ аргаар “Энержи Ресурс” компани нь Таван толгойн ордыг бүхэлд нь авах юм. Цанхийн талбайд хөрөнгө оруулалт хийх гэрээ нь хайгуул нэрийн дор Таван толгойн бусад бүх лицензит талбайг бүгдийг нь авах заалтыг өөртөө агуулж байна. Таван толгойн нүүрсний орд бол дэлхийн коксжих нүүрсний хамгийн том орд гэдгийг энэ дашрамд сануулах нь зүйтэй. Гэхдээ зөвхөн үүгээр зогсохгүй, нэмэлт хайгуул хийх газар нутгийн хязгаарлалт гэрээнд байхгүй учир Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт нүүрсний хайгуул хийж, тогтоогдсон нөөцийг өөртөө авах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтуудаар тус компани Tаван толгойн нүүрсны ордыг ашиглахын зэрэгцээ нүүрсний нэмэлт хайгуулыг Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хүссэн газраа хийж тогтоогдсон нүүрсний нөөцийг өөртөө авах эрх олгогджээ. Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 47 хувьд ашигт малтмалын хайгуул хийсэн бөгөөд одоогоор 158 орчим тэрбум тонн нүүрсний таамаг нөөц тогтоогдсон болно. Энэ нь дэлхийд гуравдугаар байрт орох үзүүлэлт юм. Дэлхийд АНУ 247 тэрбум тонн нөөцөөр тэргүүлдэг бөгөөд ОХУ 174 тэрбум тонн нөөцөөр удаалдаг. Манай урд хөрш БНХАУ 114,5 тэрбум тонн нөөцтэй.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил, сунгалтын 30 жил буюу нийт 60 жилийн хугацаанд “Шенхуа Энержи” гэдэг Хятадын төрийн өмчит аварга компанийн хөрөнгө оруулалт бүхий “Энержи Ресурс” компани Монгол Улс даяар нүүрсний хайгуул хийж олсон бүх нөөцийг өөртөө бүртгэж, олборлох эрхтэй байна гээд үзэхээр энэхүү заалт нь Монгол Улсын эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх хэмжээний агуулгыг илэрхийлсэн байгаа гэдэгтэй маргах монгол хүн эрхбиш гарахгүй болов уу гэж найдах юм.

Ингээд Гэрээний 2.2 (а), 2.2 (с) хоёр зүйл ангийг нэгтгээдүзэхээрерөөсөө энэ заалт ньЦанхийнордоос гадна Монгол Улсын нүүрсний нийт нөөцийг ямар ч хязгааргүй олж эзэмших, олсон баялгийг нь өөрсдөө авах эрхийг баталгаажуулжээ.

Мөн Гэрээний 2.2 (d) заалт “Нэмэлт хайгуулын ажилд зарцуулсан Төслийн компанийн зардлыг энэхүү гэрээний 9.2 (i) хэсэгт заасны дагуу Төслийн компанийн татвар ногдох орлогоос хасч тооцно” гэжээ.

Энэ заалтын үр дагаврыг тайлбарлая. Хэрвээ Энержи Ресурс компани нэмэлт хайгуулын явцад нөөц олдвол, гаргасан зардлыг татвараас суутгахын дашрамд олсон бүx нүүрсний нөөцийг эзэмшиx, ашиглах олборлох эрхтэй. 2) Хэрвээ нэмэлт хайгуулын явцад нөөц олдохгүй бол хайгуулд гаргасан зардлыг гэрээний 9.2 (i) дагуу татвараас суутгаж хохиролгүй болно. Цанхийн талбайгаас гадна Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт 60 жилийн хугацаанд нүүрсний хайгуул хийгээд нүүрс олсон ч олоогүй ч уг хайгуулын ажилд гаргасан зардлаа татвар ногдох орлогоос буцааж суутгаж авна.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын гэрээний 2.2 Нэмэлт хайгуул хийх, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх хэсэг тэр чигтээ Монгол Улсын эдийн засгийн язгуур эрх ашгийн эсрэг бодлого бөгөөд, геополитикийн давхар сөрөг нөлөө Монголд үүсэх нь тодорхой байна. Учир нь Монгол Улсын нийт экспортын 90 хувийг ашигт малтмал эзэлдэг бол энэ 90 хувийн 60-аас дээш хувийг дангаараа нүүрс эзэлдэг.

Монгол Улсын экспортын орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг нүүрсний нөөцөд гадаадын компани бүрэн хяналт тогтоож байгаа нь Монголын эдийн засгийн онцгой, стратегийн ач холбогдолтой баялагт нэгэн жаран (60), түүнээс дээш хугацаагаар (магадгүй хязгаагүй үргэлжлэх) хянаж, улмаар Монгол Улсын эдийн засагт бүрэн хяналт тогтоох эрсдэлийг үүсгэж байна. Энэ бүгдийг нэгтгээд үзвэл, Монгол Улсын Засгийн газрын алдаатай буруу шийдвэрийн үр дүнд Таван толгой нүүрсний ордоор тогтохгүй Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт байгаа нүүрсний нөөцийг эзэмших, ашиглах эрхийг Хятад улсын төрийн өмчит компани олж авч байсан болно. Ийм гэрээг л миний удирдсан 10 гишүүнтэй УИХ-ын Ажлын хэсэг “гацаасан” болно.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн дарга

Л. Эрдэнэчимэг

Categories
мэдээ нийгэм

Манай улсад денгийн чичрэг өвчин бүртгэгджээ

АНУ-ын иргэн 25 настай эмэгтэй К-аас денгийн чичрэг өвчний халдвар илэрчээ. Тэрээр Индонез улсаар аялж, гуравдугаар сарын 22-нд Монгол улсад ирсэн юм байна. Халуурсан, суулгасан зовиуртай, хордлогын шинжтэйгээр “СОС Медика Монголия” эмнэлэгт хүргэгдэн, тус эмнэлгээс Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид сорьц илгээж шинжлүүлжээ. Шинжилгээгээр денгийн чичрэг өвчин болохыг тогтоосон байна. Манайд илэрсэн энэ тохиолдол нь шавьж болон шумууланд хазуулсан шинж тэмдэггүй байгаа ба нарийн шинжилгээ, эмчилгээ хийж эхлээд байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр уг өвчнөөр жил бүр 250 сая хүн өвчилж, нэг сая гаруй хүн нас бардаг аж. Уг өвчин нь халуун бүсийн орнуудад ихэвчлэн тохиолддог, шумуулаар дамжин халдварладаг юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хоёр хүүхэд түлэгджээ

Хоёр настай бяцхан охин халуун аарцанд түлэгдэж, ГГСҮТ-д
хүргэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух М гэх
охин энэ сарын 3-ны өдөр халуун цайнд нуруу, баруун гар, хөлийн дотор хэсгээр
түлэгдэн ЯТТ-ын 103-аар тус эмнэлэгт хүргэгдсэн байна.

Охин
хуванцар ванны ирмэг дээр гишгэн хажууд нь байсан халуун цайнд түлэгджээ
.Уг хэргийг Баянзүрх
дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгажбайгаа юм байна.

Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хоёр настай хүү
халуун аарцанд түлэгдэж, “ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг”-т хүргэгджээ.Тус
эмнэлгээс цагдаагийн алба хаагчдад мэдээлэл өгсний дагуу шалгахадхоёр настай А гэх охин
буцалсан аарцанд түлэгдэж, гэмтсэн байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст
шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн дөрвөн хүн тутмын нэг нь тэнцжээ

Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүнг гаргасан байна. Тус онд төрийн болон хувийн өмчийн 28 их, дээд сургуулийн 10209 иргэн шалгалт өгснөөс 2790 буюу 27.32 хувь нь тэнцсэн байна.

Тус сургуулиудаас Шихихутуг хууль зүйн дээд сургууль 42.7 хувь буюу улсын дунджаас 1.5 хувийн өсөлттэй тэргүүлжээ. Нийт тэнцсэн иргэдийн тооноос дариу хоёр дахин өндөр хувийн үзүүлэлтийг Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн оюутнууд үзүүлсэн байна.

Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүн

Сургуулийн нэр

Нийт

Тэнцсэн

Тэнцсэн %

1

Шихихутуг хууль зүйн дээд сургууль

96

41

42.71%

2

Цагдаагийн академи

46

15

32.61%

3

Шинжлэх ухааны технологийн сургууль

679

220

32.40%

4

Монгол улсын их сургууль

1635

529

32.35%

5

Бусад

2635

791

30.02%

6

Мандах бүртгэл дээд сургууль

114

34

29.82%

7

Ховд их сургууль

280

81

28.93%

8

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

204

59

28.92%

9

Санхүү эдийн засгийн дээд сургууль

137

39

28.47%

10

Удирдлагын академи

89

24

26.97%

11

Хүмүүнлэгийн ухааны их сургууль

342

91

26.61%

12

Идэр дээд сургууль

59

15

25.42%

13

Далай ван коллеж

66

16

24.24%

14

Хөдөө аж ахуйн их сургууль

1323

320

24.19%

15

Отгонтэнгэр их сургууль

120

28

23.33%

16

Их засаг олон улсын их сургууль

723

163

22.54%

17

Орхон их сургууль

138

30

21.74%

18

Монгол улсын боловсролын их сургууль

445

95

21.35%

19

Засагт хан дээд сургууль

80

17

21.25%

20

Гадаадад

302

63

20.86%

21

Улаанбаатар их сургууль

58

12

20.69%

22

Сэрүүлэг дээд сургууль

59

12

20.34%

23

Батлан хамгаалахын их сургууль

166

32

19.28%

24

Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль

131

25

19.08%

25

Эко Ази дээд сургууль

81

12

14.81%

26

Монголын үндэсний дээд сургууль

127

17

13.39%

27

Энх орчлон дээд сургууль

24

3

12.50%

28

Газарчин дээд сургууль

50

6

12.00%

Нийт

10209

2790

27.33%