Categories
мэдээ нийгэм

Увсад цасаар шуурч, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ

Увс аймгийн ихэнх нутгаар өчигдөр шөнөөс эхлэн хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болжээ. Цаг агаарын гамшигт үзэгдэл нь баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотой бөгөөд энэ бага даралтын орон нь өнөө шөнө баруун аймгуудын нутгаар орж ирээд, Хангайн нурууг давж, Орхон, Сэлэнгийн сав газарт гүнзгийрч өндрийн бага даралтын орон үүсэх нөхцөл бүрэлдэж байгаа юм байна.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улаангом сумаас гадагш гарах автомашины хөдөлгөөн, сумдаас Улаангом сум болон бусад чиглэлд зорчих автомашиныг хөдөлгөөнийг өнөөдөр, маргааш хязгаарлажээ.

Categories
мэдээ нийгэм

МАХН-д өгсөн хагас тэрбум төгрөгөө нэхэмжилж, АТГ-т ханджээ

Өнгөрөгч сарын 29-ний өдөр Булган аймаг дахь МАХН-ын дарга асан С.Дашдондог намдаа өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө нэхэмжилж, АТГ-т хандсан байна. Энэ тухайгаа тэрээр “Н.Энхбаяр даргын үгэнд итгэж МАХН-д өгсөн хагас тэрбум гаруй төгрөгөө авахаар нэхэмжлэл бичиж, АТГ-д өнөөдөр өглөө. Энхбаяр дарга энэ асуудлыг АТГ-т өг гэж 2015 оны 9-р сарын 23-нд өөрөө хэлсэн юм. Хэлсэн үгийг нь ёсоор болголоо. Шийлэгдамба болон Цогтбаатар нар шиг шоронд орох, над шиг мөнгө төгрөг, бүх насан туршдаа үнэнчээр зүтгэж босгосон нэр хүнд капиталаа Н.Энхбаяр даргад завшуулчих вий гэж болгоомжлох үүднээс залуус дүү нартаа анхааралтай хандахыг ахмад хүний хувьд зөвлөж байна” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Тэрээр намдаа хандив өгөх болсон шалтгааныхаа тухай Н.Энхбаярын Булганы МАХН-ыг босгоод өгөөч гэсэн гуйлтаар ядарч явах үед нь түүнд тус болдог юм билүү гэж бодоод зөвшөөрсөн гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дуудлагаар газар худалдав

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газрын эрхийн дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулжээ. Нийслэлийн 13 байршил дахь газрыг дуудлагаар худалдсан ч энэ удаад нэг байршилд л худалдан авах санал иржээ.

Тэр нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг Улиастай уулзвар орчим дахь 0,45 га газрын дуудлага худалдаанд хоёр иргэнээс санал ирж, иргэн Я.Гэрэл авсан байна. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий эл газрыг 84 сая 906 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 86 сая 406 мянган төгрөгөөр Баянгол дүүргийн иргэн Я.Гэрэл авч, тавилгын үйлдвэрлэл эрхлэхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Цагааннуур боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдлаа

Баян-Өлгий аймаг дахь Цагааннуур авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарлагдав. Тодруулбал, баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсний улмаас нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан аж.

Дээрх аймгуудын нутгаар энэ сарын 04-ний өдөр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Categories
мэдээ нийгэм

Галын урьдчилсан дүгнэлт 14 хоногийн дараа гарна

-ТҮРЭЭСЛЭГЧИД ГАЛ ГАРСАНД ЗАХЫН УДИРДЛАГА БУРУУТАЙ ГЭЖ БАЙГАА БОЛ Ш.САЙХАНСАМБУУ ХЭН ГАЛДААД БАЙГААГ МЭДЭЖ БАЙНА ГЭЛЭЭ-

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт өнөөдөр үүрээр гал гарав. Галыг онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулж, галын тархалтыг өглөөний 07:00 гэхэд бүрэн унтрааж чадсан юм. Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч захыг хамгаалалтад авч галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж эхлээд байна.

ус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг. Энэ талбайн талаас илүү хувь буюу 2500 гаруй ам метр талбай галд өртөж, түрээслэгчдийн доод тал нь 10 сая дээд тал нь 100 сая төгрөгийн хохирол галын улмаас амссан гэж гомдол мэдүүлээд байгаа аж. Түрээслэгчдийн зарим нь захын бөс барааны хэсэг шатсан нь удирдлагуудын буруу гэж үзэж буй бололтой. Учир нь “Нарантуул” захын хүнсний хэсэг өмнө нь шатаж, улмаар дөрвөн давхар шинэ байр ашиглалтад оруулаад байсан. Шинээр ашиглалтад ороод буй байрны нэг давхарт гоо сайхан, хоёр давхарт цахилгаан бараа, гурав дөрөвдүгээр давхарт торго бөс барааныхан байхаар төлөвлөсөн байна. Улмаар захын удирдлагууд түрээслэгчдийг шинээр баригдсан барилгад нүүж орохыг удаа дараа тулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. “Сүүлийн саруудад захын байцаагч нарын зүгээс өмнө нь шатсан жигүүрийн түрээслэгчдийг шинээр баригдсан барилгад нүүн орохыг удаа дараа шаардаж, 100 гаруй сая төгрөгөөр худалдан авахыг санал болгосон” гэцгээж байна.

Харин “Нарантуул”-ын захын эзэн Ш.Сайхансамбуу санамсаргүй тохиолдол биш, санаатайгаар хэн нэг нь гал тавьсан гэж хардаж тэр хүнийг мэднэ гэдгээ өөрийн твиттэр хуудсаараа илэрхийлсэн юм. Тодруулбал, “Нарантуул бол миний зах биш Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр,аз жаргал буцалсан газар.Би хэн шатаагаад байгааг мэдэж байна”, “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” гэж бичсэн байсан юм.

Эх сурвалжаас тодруулахад “Галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байгаа. Урьдчилсан дүгнэлт 14 хоногийн дараа гарна” гэв.

Categories
мэдээ улс-төр

1590 га талбайг ойжуулна

“Сайдын цаг” уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг оролцож, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар мэдээлэл хийлээ.

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Усны сав газруудын хэмжээнд 2015 онд хийсэн гадаргын усны тоо бүртгэлийн тайлан мэдээг нэгтгэн боловсруулж, Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тарааж, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулсан гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын газар нутгийг УИХ-ын тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 0.04 хувиар нэмэгдүүлснийг онцолсон юм.

2016 онд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байна. Тосон Бумбын нуруу, Дэлгэрхаан уул, Цагаан дэглийн агуй зэрэг нийт 1,84 сая га талбайг хамарсан газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ, “Ойн цэвэрлэгээ хөтөлбөр”-ийн хүрээнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, 32 мянган га ойг цэвэрлэн,1590 га талбайг улсын болон орон нутгийн төсвөөр ойжуулах ажлыг хийнэ. Мөн АСЕМ-ийн дээд түвшний уулзалттай холбогдуулан хурлын зохион байгуулагч, менежер, зочид буудлын менежер, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, чадавхжуулах, зочид буудлуудад зэрэглэл тогтоох ажлыг хийж байна гэлээ.

Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулж, “Иргэдийг орон сууцжуулахад төрийн дэмжлэг шаардлагатай. Өнгөрсөн жил 46 мянган айл орон сууцанд орсон мэдээлэл бий. Хэрвээ энэ хурдаар явах юм бол агаарын бохирдол 90 хувиар буурах магадлалтай. Орон сууцжуулах ажлыг амжилттай хэрэгжүүлвэл ойрын 4-5 жилд агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 70-80 хувь нь нам даралтын 3200 зуух 118 мянган яндангаас гарч байна. Бусад нь Улаанбаатар хотын зам дээр гарч байгаа машинуудын нүүрстөрөгчийн хийн дутуу ислээс гарч байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Эд зүйлээ алдсан иргэдийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст хандахыг хүслээ

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн алба хаагчид 50 гаруй үйлдэлд холбогдох хулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байгаа аж. Энэ хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдүүдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр LCD зурагт, зөөврийн компьютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулж байжээ. Хулгайн 50 гаруй үйлдэл нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хандахыг хүслээ.

Categories
мэдээ спорт

Маргааш цанын тэмцээн эхэлнэ

Ирэх наймдугаар сард Бразилын Рио де Жанейро хотноо зуны XXXI дэх олимпийн наадам болно. Үүнийг угтан манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний спортын XIV их наадам болж байна. Тус наадам өнгөрсөн нэгдүгээр сард чөлөөт, жүдо бөх, боксын тэмцээнээр эхэлж, шатраар түр завсарласан. Тэгвэл маргааш “Скай” цанын баазад цанын тэмцээн болох гэж байна.

Нээлтийн ажиллагаанд цанын тамирчин С.Тэмүүлэн, Т.Отгонцэцэг, Р.Бямбадорж, тэшүүрийн тамирчин Норвегийн Лиллехаммер хотноо зохион байгуулагдсан залуучуудын өвлийн олимпийн аварга Б.Сумьяа нарын зэрэг шилдэг тамирчин оролцож бамбар асаана. Энэ өдөр цанын зарим төрөл явагдаж, Бүх ард түмний спортын XIV их наадмын аваргууд тодорно.

Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлан, Т.Баясгалан хоёр малчдыг дэмжиж, хамтарсан тоглолт хийнэ

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” нэртэй хамтарсан тоглолт хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Гавьяатууд тоглолт хийхийн зэрэгцээ малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж буй ажээ. Уг тоглолтоо Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа малчин ард түмнээ дэмжих зорилготойгоор хийж байгаа аж. Тэд тоглолтоо Улаанбаатар хотод хийгээд бүх аймаг, суманд хийх бөгөөд тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна эд материал болон бэлэн мөнгө болж очих юм.

“Илгээлтийн эзэд” аяныг Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ дэмжиж байгаа аж. Тоглолт Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглогдох бөгөөд хөдөө орон нутагт хэзээ тоглолт хийх, билетийн үнэ, хэзээнээс худалдаалагдах талаар удахгүй мэдээлэл хийх юм байна.

Одоогийн байдлаар Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймагт зудын нөхцөл байдал хүндэрч нийт 300 гаруй мал хорогдоод байгаа аж. Эргэн хамтран дуулахаар болсон хоёр гавьяат ийнхүү малчдыг дэмжихээр шийджээ.

Дашрамд сонирхуулахад, дуучин С.Жавхлан сонгуульд нэр дэвших тухайд одоогоор шийдээгүй байгаагаа дуулгасан юм.

Categories
мэдээ улс-төр

О.Бум-Ялагч: Ерөнхий сайд тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдээлсэн. Харин ЗГХЭГ-аас уг мэтгэлцээний урилгыг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл уг асуудлаар Монголын ногоон намаас өнөөдөр мэдээлэл хийж, байр сууриа хэллээ.

МНН-ын дарга О.Бум-Ялагч хэлэхдээ “Засгийн газрын албан ёсны байр суурийг няцааж, ард түмэнд бодит мэдээллийг өгөх зорилгоор гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг олон нийтийн өмнө халз мэтгэлцээнд дуудаж буйгаа илэрхийлсэн.

Харамсалтай нь бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд уг мэтгэлцээнээс татгалзаж магадгүй байна. Энэ удаагийн мэтгэлцээнд О.Баасанхүү илт давуу ялалт байгуулах юм бол түүний нийгэмд эзлэх нэр хүнд өснө. С.Баярцогт, С.Ганбаатар нарын мэтгэлцээний дараа С.Ганбаатарын нэр хүнд өссөн шиг О.Баасанхүүгийн рейтинг өсөх өндөр магадлалтай. Магадгүй Ерөнхий сайдын зүгээс үүнээс эмээж байгаа бололтой. Товчхондоо Ч.Сайханбилэг тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна. Бидний тухайд энэ мэтгэлцээнийг дэмжиж байгаа. Учир нь мэтгэлцээн гэдэг бол ардчилсан засаглалтай оронд хамгийн эрүүл үзэгдэл” гэв.