Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлд энэ онд баригдах авто зам, гүүр

•Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт

•Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт

•Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт

•Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт

•Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан, хүүхдийн паркийн дундуур Олимпийн гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил

•Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон хүртэлх 1.79 км авто зам

•Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Орбитийн уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл

•УБ Налайх дүүрэг Төв замаас Городок хүртэлх нэг км хатуу хучилттай авто зам

•Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо Дарь Эх цогцолборын авто замын ажил

•БЗД ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, Сансарын колонкийн арын төв зам хүртэлх зам

•ХУД VII хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1,2 км авто зам

•Чингэлтэйн гудамж, долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

•Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт

•ХУД, V хороо “ХAAН” банкны салбараас хойших 0,5 км авто зам

•Баянзүрх дүүрэг, Монел орчмын 0.8 км авто зам

•Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам

•Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам

•Өвөр гүнтийн 11 км авто зам

•Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам

•Хуурай мухрын амны шинээр барих 2.0 км авто зам

•Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлт

•Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт

•Баянгол дүүргийн I хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр

•Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц

•Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт

•Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт

•ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан.

•Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан.

•Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м гүүр, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг 2016.02.26-нд нээнэ.

•Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-наас ажил гүйцэтгэх компаниудын нэрсийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016 оны зургадугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Менингококктын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

ХӨСҮТ-ийн мэдээгээр манай улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараахь зөвлөмжийг гаргасан байна.

Менингококкт халдварын явц маш хурдан бөгөөд хэдхэн цагийн дотор нас барах тохиолдол ч гардаг.

Харин эцэг эхчүүд өвчний талаар мэдлэг дутмагаас болж улаан бурхан, салхин цэцэг зэрэг тууралт өгдөг өвчинтэй андуурч эмнэлгийн байгууллагад яаралтай хандалгүй цаг алдаж байна. Тууралт гарсан тохиолдол бүрт эмнэлгийн байгууллагадэхлэн хандаж, үйлчлүүлэх шаардлагатай. Менингит туссан үед өндөр халуурах, олон удаа бөөлжих шинж илрэхэд хоолны хордлого, тархины доргилт гэх мэтээр андуурч эмчилгээг буруу хийснээс хүндрэх нь олонтаа.

Менингококктын халдвар нь Niesseria meningitidisнянгийн гаралтай амьсгалын замын цочмог халдварт өвчин. Арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй, хэмжээ нь ижилгүй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг.

Халдварлах зам:Агаар дуслын замаар өвчтэй хүнээс эрүүл хүнд халдварладаг.

Нууц хугацаа нь 6-7 хоног ба өвчний эхний өдрөөс эхлэн бусдад халдварлах боломжтой. Менингококкын халдвараар 19 хүртэлх насны хүмүүс, түүний дотроос 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд зонхилон өвчилнө.

Илрэх шинж тэмдэг:

– 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурч, хоол унданд дургүйцэх, бие сулрах, дотор муухайрах, уур уцаартай цочромхой эсвэл ноомой болох, царай цонхийх;

– Бага насны хүүхдэд гэдсээр өвдөх, 1-2 удаа шингэн суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр эхэлж, 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд тод илэрнэ;

Менингококкт хамар залгиурын үрэвслээр өвчилсөн үед залгиур хоолойн арын хана маш улайсан, хөөсөн, хамар битүүрсэн бронхитын шинж илэрнэ;

– Хөнгөн явцтай үед улаанбурханы тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах бөгөөд тэдгээрийн аль нэг нь дотроосоо цусархаг шинжтэй болсон байна. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 4-12 цагийн дотор ихэвчлэн хөл, гуяар гарна.

Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд:

– Гараа тогтмол угаах;

– Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийж, агааржуулах;

– Биеийн дархлааг сайжруулах;

– Илчлэг ихтэй, тэжээллэг хоол хүнс хэрэглэх;

– Спортоор хичээллэж биеэ чийрэгжүүлэх;

– Идэж уух зүйлээ хувааж хэрэглэхгүй байх;

– Хүн олноор цуглардаг газар, нийтийн арга хэмжээнд бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх;

– Уруулын будаг, шүдний сойз зэргийг дамжуулан хэрэглэхгүй байх;

– Тамхи хувааж татахгүй байх;

– Бал, харандааны үзүүрийг амандаа хийхгүй байх;

– Бага насны хүүхдээ хооллохдоо угж, халбагыг шүлсдэхгүй, амаараа дамжуулахгүй байх;

– Өвчний анхны шинж тэмдэг ханиад томуугийн үед илрэх шинж тэмдэгтэй ижил байдаг учир эцэг эхчүүд хүүхдээ эмчийн хяналтанд байлгах шаардлагатай.

Менингококкт халдварын эхний шинж тэмдэг илэрсэн, ялангуяа цусархаг тууралт гарсан тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудаж, өвчтөнийг маш түргэн эмнэлэгт хүргэж тусгаарлах шаардлагатайг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг хот хоорондын автомашины хөдөлгөөнийг хязгаарлав

Өнөө шөнө болон
маргааш ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл
болохыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зам даваа
хаагдах төлөвтэй байгаа тул орон нутаг дахь хөдөлгөөнийг хягзаарлаж байна.
Тухайлбал, Увс аймаг автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа бол Өвөрхангай
аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн болон хот хоорондын автомашины
хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо

Засгийн газраас сүүлийн жилүүдэд инновацийн орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн баримтуудыг боловсруулан, бодит ажил хэрэг болгох үүднээс их сургуулийн багш, судлаач, оюутнуудыг өөрийн бүтээлч шинэ санаа, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнээ хөгжүүлэн гарааны компани байгуулах, улмаар дэлхийн зах зээлд гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэх Шинжлэх ухааны паркийг байгуулан хөгжүүлэх шийдвэр гаргасан.

Тэгвэл өнөөдөр “Мэдээллийн технологийн үндэсний парк”-ийг Шинжлэх ухааны парк мэдээллийн технологиболгон өөрчилж, Монгол улсын их сургууль болон Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” /хуучнаар АРМОНО/ Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулиуд хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтран хөгжүүлэхээр боллоо.

Шинжлэх ухааны паркийн үзэсгэлэнд дээрх их сургуулиудын эрдэмтэн судлаач багш, оюутнууд оролцож өөрсдийн бүтээлээ нийтэд танилцуулав.

Categories
мэдээ нийгэм

Мартын 8-аар бүх нийтээр амарна

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэ өдөр ирэх долоо хоногийн мягмар гаригт тохиох тул бүх нийтээр амрах юм байна. УИХ-аас баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу мартын наймнаар бүх нийтээр амрахаар хуульчилсан юм.

Дашрамд сонирхуулахад, УИХ-аас баталсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-д заасны дагуу энэ онд дараахь өдрүүдэд бүх нийтээр амрах юм байна.

Гуравдугаар сарын 8-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр

Зургаадугаар сарын 1-Эх, үрсийн баяр

Зургаадугаар сарын 29-УИХ-ийн сонгуулийн өдөр

Долоодугаар сарын 11-15-Үндэсний их баяр наадам

Аравдугаар сарын 31-Үндэсний бахархлын өдөр

Арванхоёрдугаар сарын 29-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх тул байгалийн аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Улсын хэмжээнд 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий байнгын цасанд боогдох эрсдэлтэй байдаг аж. Тиймээс хөдөө орон нутагт зорчиход зам даваа хаагдах эрсдэлтэй тул иргэдийг орон нутгийг зорихдоо дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах хэрэгтэйг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн малчдыг малын бэлчээрлэлтэд онцгой анхаарах хэрэгтэйг албаныхан сануулав. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд нийт нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Энэ үеэр 150 гаруй малчин малаа дагаж яваад салхинд уруудаж төөрсөн байдаг. Төөрсөн иргэдийг хайх, аврах ажиллагааг ОБЕГ-аас зохион байгуулж 147 малчныг олж байсан. Мөн орон нутгийн замт төөрч, цасанд боогдсон 540 гаруй тээврийн хэрэгсэлтэй 2,100 гаруй иргэнийг авран тусалсан. Тиймээс шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөний хязгаарлалт хийх болно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Баруун Сибирээс шилжин ирж байгаа бага даралтын оронтой холбоотойгоор цаг агаар муудаж, цасан шуурга шуурсан тул Увс, Баян-Өлгий аймагт хөл хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

НӨАТ-ын баримт хэвлэгчийг 80 000 төгрөгөөр авах боломжтой

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл
нар өнөөдөр /2016.03.03/ нийтийн эрх ашгийг хөндсөн зарим асуудлаар
тайлбар, мэдээлэл авахаар Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан тус байнгын хороонд
хандаж Гааль, татварын ерөнхий газартай холбоотой таван өргөдөл
өнгөрсөн сард ирснийг танилцуулж, эдгээр өргөдлийг хэрхэн шийдвэрлэж
байгаа талаар тус газрын холбогдох албан тушаалтнуудын тайлбарыг
сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Энэ удаагийн уулзалтаар Гааль, татварын ерөнхий газрын бүтцийн
өөрчлөлт, цомхотгол, ажил үүргийн давхцалтай холбогдуулан ажлаас
чөлөөлөгдөж байгаа хэдэн хүн байгаа талаар, мөн байгууллагын мэдээллийн
аюулгүй байдал болон улсын нууц мэдээлэл өмнөх байдлаар хадгалагдаж
чадаж байгаа эсэх талаар ярилцсан юм.

Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, хоёр газрыг нэгтгээд
хоёр сар гаруй болж байна. Өнөөдрийн байдлаар 3,300 гаруй хүн ажиллаж
байгаагийн давхардсан чиг үүрэгтэй холбогдуулан нийтдээ 150 гаруй хүн
цомхогтгох байдалд байгаа хэдий ч бид одоо байгаа ажлын байрыг
хадгалахаар ажиллаж байна. Улсын нууц мэдээлэл хадгалалтын хувьд манай
байгууллага тусгай журмын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж
байгаа гэлээ.

Түүнчлэн, жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох кассын
машиныг авахад эдийн засгийн боломжгүй байгаа, том дэлгүүрүүдийн адил
шаардлага тавьж байгаа нь дарамттай байгаа тул кассын машины талаар
журамд өөрчлөлт оруулах асуудлаар тус байнгын хороонд ханджээ. Иймд
худалдаа эрхлэгчдэд тавьж байгаа шаардлага, кассын машины үнэ, тариф,
жижиг худалдаа эрхлэгчдэд үзүүлж буй хөнгөлөлт, иргэдийн өргөдлийг
шийдвэрлэх боломжийн талаар тайлбар, мэдээлэл сонсов.

Энэ талаар Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, иргэд болоод
жижиг аж ахуйн нэгжүүд заавал нэг, хоёр сая төгрөгийн үнэтэй кассын
машин ажиллалуулах шаардлага байхгүй. Энэ шийдлийг олон нийтэд
таниулахаар сургалт явуулж байна. Өнөөдрийн байдлаар баримт хэвлэгч
төхөөрөмжийг 80-120,000 төгрөгөөр худалдан авах боломж бий. Хуулиндаа
кассын машин болон түүнтэй адилтгах баримт хэвлэгч тоног төхөөрөмж гэж
заасан байгаа. Иймд жижиг худалдаа эрхлэгчид НӨАТ-ын баримт олгох
хэвлэгч төхөөрөмжийг 80,000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэлээ.

Иргэдээс ирүүлсэн бусад өргөдлийн талаар холбогдох албан
тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авсны дараа гааль, татварын салбарын
хуулийн төсөлд оруулах санал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа
хуулийн хэрэгжилтийг сайжруулах, боловсронгуй болгох талаар санал авч
энэ удаагийн уулзалт өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын хоригийг эсэргүүцэж, пуужин харвав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон улсыг заналхийлсэн Хойд Солонгосын эсрэг авах хоригийг өргөжүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Улмаар олон улс, Пхеньянд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ашиглагдах нүүрс, төмөр, төмрийн хүдэр, алт, титан зэргийг экспортлохыг хориглосон. Мөн нисэх онгоцны шатахуун, керосины төрлийн пуужингийн түлш нийлүүлэхийг хатуу хориглоод байна. Пхеньян энэ оны эхээр цөмийн туршилт хийж, өнгөрсөн сарын 8-нд сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн. НҮБ, Пхеньяны цөм болон пуужингийн хөтөлбөрт хамааралтай 16 хүн, 12 байгууллагын хөрөнгийг царцааж, гадаадад данс эзэмших эрхийг нь хориглосон юм. Өмнөд Солонгос, Японы эрх баригчид дээрх хоригт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн бол БНХАУ эмээж буйгаа илэрхийлсэн.

– Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг эсэргүүцэв-

Харин НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг хоригийг Хойд Солонгосын эсэргүүцэв. Өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт зургаан ширхэг ойрын тусгалтай баллистик пуужинг Японы тэнгис рүү харвасан байна. Эдгээр пуужинг Солонгосын хойгийн зүүн хэсэгт байрлах Вонсон тэнгисийн баазаас харважээ. Шинжээчид ямар төрлийн пуужин харвасныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

АН-тай нэгдэх асуудлыг ИЗНН их хурлаараа шийднэ

Иргэний Зориг Ногоон намын /ИЗНН/
Улс төрийн Зөвлөл энэ сарын 2-ны өдөр хуралддаа. Хуралдаанаар тус нам
АН-тай нэгдэх эсэх асуудлаарх гишүүдийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцэв.
Одоогоор Нийслэлийн таван дүүрэг, 6 аймгийн намын байгууллагууд
хэлэлцүүлгээ хийгээд байна. Бусад орон нутгийн намын байгууллагууд 3-р
сарын 5-ны дотор хэлэлцүүлгийг хийж саналаа ирүүлэх юм. Энэ сард болох
Үндэсний Хорооны хурлаар намын Их хурлын товыг зарлана. АН-тай нэгдэх
эсэх асуудлаарх эцсийн шийдвэрийг намын Их Хурлаас гаргах юм.

Гишүүдийн хэлэлцүүлэг, намын Их хурлаар асуудлыг хэлэлцэх зэрэг нь
Улс төрийн намын тухай хууль болон ИЗНН-ын дүрмийн шаардлагын дагуу
хийгдэж байгаа үйл ажиллагаа билээ. Улс төрийн Зөвлөлийн хурлаас
гишүүдийн хэлэлцүүлэг нам дотор нээлттэй ил тод байдалд гишүүдийн
идэвхтэй оролцоотойгоор үргэлжилж байна гэж үзлээ.

Улс төрийн Зөвлөл гуравдугаар сарын 9-ний өдөр намын гишүүд
залуучуудын дунд улс орны хөгжлийн зангилаа асуудлуудаар хэлэлцүүлэг
явуулахаар шийдвэрлэв.

Categories
мэдээ улс-төр

Польш улс ЭСЯ-аа нээнэ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож энэ сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийжээ. Уулзалтаар Гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.

Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай албан ёсоор мэдэгджээ. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгасан байна.

Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байгаа аж.