Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Мөрөн сумын иргэдтэй уулзлаа

Хөвсгөл аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
өчигдөр үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийг ийнхүү
хүрэлцэн ирэхэд Мөрөн сумын Чингүнжавын талбайд Төрийн далбаа мандуулж,
цэргийн хүндэт харуул жагсан Төрийн дуулал эгшиглүүлж угтлаа.

Угтах ёслолын дараа аймгийн Драмын театрт Монголын хамгийн олон буюу
128 мянган хүн амтай Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж,
Монгол Улсын Ерөнхийлөгч дэлгэрэнгүй үг хэлэн иргэдийн сонирхсон
асуултад хариулт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Би энд та бүхэнтэй олон удаа
уулзаж ярилцаж байсан. Эргээд хөвсгөлчүүдтэйгээ уулзахад, эргээд та
бүхнийг харахад сайхан байна. Өнөө өглөө Мөсний баярын нээлтэд оролцоод,
тэнд очсон хүмүүстэй уулзаж, мэндчилж, хийсэн зүйлүүдтэй танилцаад
наашаа ирлээ. Замдаа Алаг-Эрдэнэ суманд айлаар ороод ирлээ.

Энэ удаагийн зорилго бол Хөвсгөл аймгийн нэрийн хуудас болж олон жил
хийгдэж байгаа Мөсний баярын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, хүмүүсийн
анхаарлыг тэнд татаж, “Энэ бол чухал баяр, зөвхөн хөвсгөлчүүдийн нэрийн
хуудас биш, зөвхөн хөвсгөлчүүдийн баяр биш, энэ бол Монгол Улсын баяр,
Монголын ард түмний баяр, улам олон монголчууд ирж оролцож байх ёстой
баяр” гэсэн мессежийг олон түмэнд хүргэх зорилготой ирсэн. Үүнийг олон
түмэн маань сайхан хүлээж авч байгаад туйлын баяртай байна.

Сая аймгийн Засаг дарга Хөвсгөл аймгийг өнгөрсөн намар Сүхбаатарын
одонгоор шагнасанд талархаж байдгаа хэллээ. Хөвсгөлчүүдийн хийж бүтээж
байгаа зүйл үргэлж миний бахархлыг төрүүлдэг. Хөвсгөлчүүддээ үзүүлж
байгаа төрийн өндөр дээд хүндэтгэл бол Монголын ард түмэн, Монголын
төрийн зүгээс Хөвсгөлийн ард түмэнд үзүүлсэн өндөр хүндэтгэл юм. Шагнах
үйл ажиллагаа болж байхад би Нью-Йорк хотод НҮБ-ын хуралд оролцож
байсан. Тэндээс утасдаж баяр хүргэж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа
байх аа.

Хөвсгөлчүүд бол шударга, ажил хэрэгч, эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн.
Үүгээрээ Монголд ялгардаг хүмүүс. Улс орны маань хоймор нутгийг эзлэн
суудаг, оршин амьдардаг ийм хүмүүс. Хоймор нутгийнхны маань ажил үйлс нь
сайн, амьдрал нь дэгжиж дээшилж явах юм бол Монгол Улсын амьдрал дэгжиж
дээшилж явна гэж бодож байдаг юм.

Манай иргэд мэдээлэл маш сайтай байдаг. Нэг үеэ бодоход үздэг зүйл,
хардаг, мэдээлэл авдаг суваг их нэмэгджээ. 1990 онд биднийг нийгмийн
өөрчлөлт хийж байхад ганц телевиз, таван сонинтой л байсан. Хажуу
айлынхаа таван номертой утсыг орж, гуйж ярьдаг. Эндээс би Алаг-Эрдэнэ
сум орохдоо замын “пүүлэн” гэж тэр үеийн том машинд дайгдаж, МАЗ-ын
кабинд сууж очиж байсан. Сая малчны гадаа очиход сумаас 20-30 машин ирж
байна. Дээр үед суманд хоёр 69 машин л байдаг байсан. Түүнээс хойш юм их
өөрчлөгдсөн. Тэгэхээр бид ямар нийгэм рүү орсон юм бэ.
Хөвсгөлчүүдтэйгээ, энд байгаа хүмүүстэйгээ ямар нийгэм рүү орсон бэ
гэхээр хүний амьдардаг л нийгэм рүү орсон. Хүний эдэлдэг эрх, хүлээдэг
үүргийг л хүлээх гэж орсон шүү дээ. Хүмүүс нэг буруу зүйл ойлгоод байдаг
юм. Бэлэн зэлэн юм руу орно гэсэн хүлээлт эхнээсээ ч байгаагүй, одоо ч
байхгүй. Амьдралаа өөрөө л авч явах ёстой. Гэрийнхээ амьдралыг өөрсдөө
авч явах ёстой. Хувийнхаа амьдралыг өөрсдөө авч явах ёстой.
Хариуцлагатай байх ёстой Тал талдаа ажлаа сайн хийх ёстой. Ингэж байж л
амьдралаа өөд татах ёстой.

Яах вэ, өөр улс төрийн систем сонгож болно. Бид нар олон янзын юм
сонгож үзсэн. Бүтэлгүй юм бүтдэггүй л юм билээ. Тэр удирдаж байсан
улсууд нь юм уу, асуудал нь өнгөрөөд өгөхөөр тэр нийгэм, систем нь
өөрөө унаад өгдөг. Хүний жаргал, зовлон зэрэг л байдаг. Хүний эрхэнд
жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг. Ийм л системийг бид сонгож авч явж
байгаа.

Би боддог юм.Энэ сонгуулийн дараа амьдрал нэг их өөрчлөгдөөд л, өөр
болоод явна гэж байхгүй. Хүн өөрийнхөө амьдралд эзэн болдог замыг л
сонгосон. Өнөөдрийн улс төрийн систем муудаад, унаад нэг их айхавтар
сүйрэл болохгүй байх. Нэг их гялайж гялтайгаад, амжилт гаргаад сүйд
болохгүй байх. Зуун жилийн дараа эргээд харахад ерөнхийдөө л манай ард
иргэд эрх чөлөөтэй, хүмүүс нь өмч хөрөнгөтэй, амьдралаа дээш татахын
төлөө бүгдээрээ зүтгэсэн, ийм л байх байх. Ингэж л ойлгох ёстой юм. Хүн
бүхэнд таалагдаж, хүн бүхний таалалд нийцэх гэж энэ сонголтыг хийсэн юм
биш. Харин таалагдахгүй байх эрхийг нь хадгалах гэж энэ сонголтыг
хийсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд манайд жаахан хэтрээд байгаа. Нэг юм
харахаараа дандаа үгүйсгэдэг, дандаа шүүмжилдэг, юмыг дандаа өөлж
хардаг.

Одоо зөв сэтгэлтэй ард түмэн болмоор байгаа юм. Зөв сэтгэлтэй, юмыг зөв
талаас нь хардаг, “Ийм дутагдал гарсан байна. Гэхдээ нөгөө талд нь ийм
сайн тал байгаа шүү дээ. Хөөрхий, ингэж яваад л тэгсэн байлгүй дээ.
Дараа нь засрах байлгүй дээ. Үүнээсээ сургамж авах байлгүй дээ” гэж
юманд ханддаг байх юм бол бидний ажил үйлс урагшилна. Нэг нэгийгээ
дэмжиж, нэг нэгийгээ түшиж, олж бүтэж байгаагаа эвлүүлж авч явах гэж
оролдвол бидний нийгэм аятайхан болно. Бидний нийгэм арай уур
бухимдалгүй, арай илүү бие биеэ ойлгосон нийгэм байх болов уу гэж
боддог. Энэ талаас нь бид хүлээж авах ёстой. 20 жилийн субботник хийгээд
л, “Бидний үед л амьдрал сайхан болно. Бидний үед л бүх юм сайн сайханд
хүрнэ” гэдэг.

Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн мундаг ардчилалтай улс
оронд явж байгаа сонгуулийг та бүхэн хараарай. “Эд нар улс орныг сөнөөж
байна. Бид нар ингэнэ” гээд л, яг л манайд сонгууль яаж явдаг вэ, яг
тийм юм яриад л уралдаж байна. Хэдэн жилийн дараа ч тийм л байх болно.
Тэгэхээр бид өнөөдрийн үедээ өмнөө тулгарч байгаа, тулгамдаж байгаа
асуудлыг шийдэхийн төлөө л явах ёстой.

Хүүхэд төрөөд яг аавынхаа давтсан, аав, ээжийнхээ явсан замаар л явдаг.
Хүний амьдрал адилхан шүү дээ. Мөлхөж сураад л явдаг. Төрөнгүүтээ шууд
гүйдэг хүүхэд гэж байхгүй. Мөлхөөд, явж сураад, сургуульд ороод л цаашаа
явдаг. Алдаж оноод л явдаг. Нэг үе нь нөгөө үеэсээ ямар ялгаатай байсан
бэ гээд харахаар бараг 99 хувь нь давтагдсан байдаг. Бараг хүрсэн
ханиад нь хүртэл адилхан байдаг. Ингэж яваад ганц хоёр хувийн дэвшил
гардаг. Өнөөгийн хувьд технологи, дэлхий орчлон их өөр болоод арай илүү
дэвшилд хүрэх боломж байгаа.

Монголчууд бид хэцүү замыг сонгож авсан. Өөрсдийнхөөрөө амьдардаг замыг
сонгож авсан. Үүгээрээ явж байгаа. Энэ ажлыг хийх гэж оролдож байгаа.
Үүнээсээ бид хэзээ ч буцахгүй. Мал хувьд байгааг эргүүлээд хэн ч хурааж
чадахгүй гэж хувьдаа би боддог. Эргүүлээд таны бий болгосон орон сууц,
таны өмчилж, барьж байгаа машиныг, ажиллуулж байгаа мухлаг, дэлгүүрийг
хэн ч хурааж авч чадахгүй.

Хүн хувьдаа дэлгүүртэй, банктай байна гэж 1990 онд намайг энд гарч ирж
ярьсан бол худалч л гэж хэлэх байсан байх. Ингэж явсаар байгаад энэ аж
амьдрал, энэ бүхэн маань дөхөж ирж байна. Ийм байдлаар бид нар юмандаа
хандах, ойлгох ёстой. Бид сайхан байсан юмыг муухай болгосон зүйл
байхгүй. Хөвсгөлчүүд бид өмнө нь нэг их гоё байж байсан. Нийгэм өөрчлөөд
их муухай болгосон юм байхгүй. Сумаасаа сум явахад зам явах авдаг л
байсан. Одоо сумаасаа гадаад явахдаа хүртэл чөлөө зөвшөөрөл авахгүй явж
байна шүү дээ. Хөвсгөлөөс хүн гадагшаа явахдаа надаас чөлөө зөвшөөрөл
авахгүй, Засаг даргаас чөлөө зөвшөөрөл авахгүй байгаа. Өөрсдөө бизнесээ
бий болгоод, өөрсдөө машин худалдаж авахад “Та ямар бараа зарж байна”
гээд би араас нь хөөцөлдөхгүй байгаа. “Монголын радио шиг чи цуурч
байна” гэж хэлээд тэр үед хүн шоронд орж байсан юм гэнэ лээ гэж
яригддаг. Тэгж хэлж, шүүмжиллээ гэж өнөөдөр шоронд орж байгаа хүн
байхгүй. Бий болгох ёстой юмыг нь ерөнхийдөө бий болгоод, явах ёстой
замаараа л явж байгаа. Нэг хүндрэл байна. Бидний явж байгаа энэ замын
үед дэлхий орчлонгийн өөрчлөлт давхцаж байгаа” гэлээ. Уулзалт нийт хоёр
цаг хагас үргэлжлэв.

Иргэдтэй хийсэн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржйн
Хөвсгөл аймаг дахь томилолт өндөрлөж мөн өдрийн орой нийслэлийг зорив.

Categories
мэдээ нийгэм

1000 сэтгүүлчийн форум эхэллээ

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй
үүсч хөгжсөний 103 жилийн ой энэ сарын 06-ны өдөр тохионо. Эл өдрийг
угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн
нэгдсэн эвлэлтэй хамтран өнөөдөр “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000”
сэтгүүлчийн форумыг анх удаа Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.

“Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг ёслолын арга хэмжээгээр
эхлүүлэн, Улаанбаатар хотын дөрвөн жилийн ажлыг тайлагнасан видеог
үзүүлж, амжилт бүтээлтэй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нийслэлийн болон Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал гардуулах аж.

Мөн нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулж, ёслолын арга хэмжээний төгсгөлд тунхаг бичиг гаргах юм байна.

Арга хэмжээ 11.00 цагаас 12.30 цаг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад сэтгүүлзүйн салбар
үүсч хөгжсөнийн 103 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар сэтгүүлчдэд
мэндчилгээ дэвшүүлжээ.

Ингээд мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэе.

“Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт
103 ойн халуун мэндийг дэвшүүлье. Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн
үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа
шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх
эрхийг хангах зорилт тавьж, “Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах
тухай” захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын
зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.

Ил тод, нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье.
Аливаа хөгжил дэвшлийн тухай ярихдаа нийгмийг түүчээлэн хөдөлгөгч хүч
болсон сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй юм. Тийм ч учраас
бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны
байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн
салбарынхны дэмжлэг чухал болохыг тунхаглан, иргэдийн мэдэх эрхийг
хангахын төлөө хүсэл, зорилгоо нэгтгэж байна.

Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод, нээлттэй Улаанбаатарыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго
билээ. Тиймээс ил тод, нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны
бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө
Та бүхнийг урьдын адил хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт
найдаж байна.

Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд Та бүхний мэргэн санаа,
шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох билээ. Ил тод, нээлттэй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе.

Та бүхний оюун гэгээн, мэлмий хурц байх болтугай.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч “Хөх сувд-2016” мөсний баярт оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр Хөвсгөл аймагт зохиогддог мөсний баярт оролцдог билээ. Энэ жил “Хөх сувд-2016” нэртэйгээр тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгалд тосгонд зохиогдож буй олон улсын мөсний баярын нээлтийн ёслолд оролцлоо. Тэрээр ёслолыг нээж “Энэ сайхан баярт улс орныхоо өнцөг булан бүрээс цаг заваа гарган алс холоос хүрэлцэн ирсэн нийт хүмүүст талархаж байна. Хөвсгөлийн ард түмний нэрийн өмнөөс, энд оролцож байгаа бүх хүмүүсийн нэрийн өмнөөс та бүхэнд гүн талархал илэрхийлье. Баяр хүргэе. Хөвсгөлд зохиогдож байгаа мөсний баяр маань зөвхөн Хөвсгөлийн брэнд биш, Монголын брэнд болох болтугай. Монголын нэр төр болох болтугай гэж ерөөе. Зөвхөн монголчуудын баяр биш, цаашдаа олон улсын баяр болох болтугай гэж ерөөе” гэсэн юм.

Тус баярыг Монгол орны хамгийн гүн, цэнгэг Хөвсгөл нуурын өвлийн гайхамшигт үзэмжийг олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг мөсний баярыг 17 дахь жилдээ аймгийн ЗДТГ, аялал жуулчлал эрхлэгчид, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байгаа бөгөөд. Төрийн тэргүүн урчуудын гараар сүндэрлэсэн мөсөн баримлууд болон нутгийн иргэдийн урлаж бүтээсэн гар урлалын зүйлсийн үзэсгэлэнг үзсэн бөгөөд гадаадын зочид гийчид олноороо оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мөсний баярын нээлтэд ийнхүү оролцоод аймгийн төв Мөрөн сумыг зорьсон юм.

Categories
гадаад мэдээ

Онгоцны хэлтэрхий “МН370”-ынх гэв

Америкийн
иргэн Блэйн Гибсон өчигдөр Мозамбик улсын эргээс онгоцны хэлтэрхий олсон
билээ. Тэрбээр уг хэлтэрхийг хоёр жилийн өмнө сураггүй алга болсон
Малайзын “МН370” онгоцынх байж магадгүй хэмээн хэвлэлд ярьсан юм. Энэхүү
мэдээллийн дагуу Малайзын Тээврийн яамны төлөөлөгчид Мозамбик улсад
хүрэлцэн ирж, уг хэлтэрхийг шинжилж байна. “Уг хэлтэрхий “МН370” онгоцны
хэлтэрхий байх өндөр магадлалтай. Марк нь адилхан байна” хэмээн
Малайзын шинжээч мэдэгдсэн юм.

“Хэлтэрхийг 24 цаг шинжилсэний эцэст
“МН370” онгоцных болохыг тогтоосон. Эцсийн дүгнэлтийг олон улсын
шинжээчид гаргах болно. Тэд шалгах шаардлага байхгүй. Учир нь энэ
хэлтэрхий “МН370”-ийнх” хэмээн нэгэн шинжээч ярьжээ.

Өнгөрсөн оны долоодугаар сард Францын
Рюнион арлын орчмоос онгоцны хаалга, далавч, гурван ширхэг усны сав,
амны цаас болон угаалгын өрөөний суултуур, сэнс зэргийг олсон билээ.
Урьдчилсан байдлаар эдгээр хэлтэрхий нь “МН370”-ийнх болохыг тогтоосон
юм.

Мөн энэ оны эхээр Малайзын эргээс
онгоцны сэг байх магадлалтай хэлтэрхийнүүд олдсон. Энэ явдлаас долоон
хоногийн дараа Тайландын эргээс мөн онгоцны сэг байх магадлалтай хэсгүүд
олдсон билээ. Өнөөг хүртэл эдгээр хэлтэрхийнүүд ямар онгоцных болохыг
тогтоогоогүй байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарчээ

Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1
сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу
837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад
худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч,
үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар
буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна.

Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар буюу 89.4
сая ам.доллараар, харин урсгал шилжүүлэг 21%-иар буюу 30.5 сая
ам.доллараар тус тус өсчээ.

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 414.3 сая ам.долларын ашигтай гарсан нь
өнгөрсөн оны мөн үеэс 61%-иар буюу 647.7 сая ам.доллараар буурсан
үзүүлэлт бөгөөд энэ нь Монгол Улсад орох бусад хөрөнгө оруулалтын
санхүүжилт цэвэр дүнгээрээ өнгөрсөн оны мөн үеэс 140%-иар буюу 571.4 сая
ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат Японд ажиллалаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд Япон улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Япон улсын Эдийн
засаг, үйлдвэр худалдааны сайд Хаяашитай уулзаж, хоёр орны эдийн
засгийн харилцаа болон Монгол Улсад Зэс хайлуулах үйлдвэр барих
шийдвэр гарсан тухай санал солилцсон аж. Уулзалтаар Эдийн засаг,
үйлдвэр худалдааны сайд Хаяаши хэд хэдэн зүйл онцолсон байна. Тухайлбал,
хоёр улсын парламентын гишүүдийн төвшинд улам бүр сайн харилцаа
тогтоохоор ажиллаж байгаа дурдаад томоохон төслүүдийг үе шаттайгаар
харилцан ашигтайгаар хамтран хэрэгжүүлэхэд илүү үр дүнд хүрнэ хэмээн
үзэж байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул” зах шатсан хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчилжээ

“Нарантуул” захад дахин гал гарав. 2013 оны наймдугаар сард хүнсий зах тэр чигтээ шатаж байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 2–ноос 3-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд “Нарантуул” захын торго бөс бараа худалдаалдаг газарт гал гарсан юм. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд 03:36 цагийн үед анх нэгэн иргэнээс гал гарч байгаа гэх дуудлага ирсэн гэнэ. Нийслэлийн онцгой байдлын газрын 100 гаруй алба хаагчид гарсан галыг 05:00 цагийн үед галыг бүрэн унтраасан.

Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нарантуул” захын хамгаалалтын албаны гурван ажилтан болон хоёр энгийн иргэнийг цагдаагийн байгууллагаас гал гарсан хэрэгтэй холбоотойгоор баривчилсан байна. Та энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2043 төгрөгтэй тэнцэж байна

Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр долларын ханш 2043 төгрөгтэй
тэнцсэн бол арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 2044 төгрөг
байна. Ханшийн өсөлт буурахгүй байсаар он гарсаар нийтдээ 40 төгрөгөөр
өсөөд байна.

Энэ оны улсын төсөвт долларын ханшийг 2030 төгрөгөөр тооцож суулгасан.
Засгийн газар эдийн засгийн өсөлтийг 4,3 хувиар өснө гэсэн өөдрөг
төсөөллөөр улсын төсвийг баталсан. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт
саарсан, улс төржилтөөс болж томоохон зээлийн гэрээнүүд зогсонги
байдалтай байгаа нь долларын ханшийг бууруулна гэсэн найдварыг
төрүүлэхгүй байна.

USD АНУ-ын доллар Авах Зарах

Евро Ази

2,038.00

2,041.001.00

Уран уургач

2,038.003.00

2,041.002.00

ХААН

2,032.00

2,042.00

Голомт

2,033.00

2,042.00

ХХБанк

2,034.00

2,042.00

Капитрон

2,034.002.00

2,042.501.50

КРЕДИТ банк

2,033.001.00

2,043.001.00

Төрийн банк

2,029.00

2,043.00

Капитал банк

2,035.003.00

2,043.001.00

“Номин Карт” ББСБ

2,040.00

2,043.00

East Eagle

2,041.00

2,044.00

Categories
гадаад мэдээ

Олимпийн наадмын тасалбарын 47 хувийг борлуулжээ

Олимпийн наадмын тасалбарын 47 хувийг борлуулжээХүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны 31 дэх удаагийн олимпийн наадам энэ зун Бразилийн Рио Де Жанейро хотод зохион байгуулагдана. Одоогоор олимпийн наадмын бэлтгэл ажил хийгдэж байгаа ч тус улсад хамгийн өндөр тархалттай байгаа зика вирусээс үүдэн олон асуудал тулгарч байгааг наадмын зохион байгуулах хорооноос мэдээлсэн.

Гэсэн хэдий ч зика вирусын тархалт Олимпийн наадамд аюул болохгүй гэж зохион байгуулах хорооноос мэдэгдэж байна.

Ямартай ч зуны олимпийн 31 дэх наадмын тасалбарын 47 хувь зарагдсан байна. Ингэснээр 194 сая долларын борлуулалт хийсэн гэж зохион байгуулах хорооноос мэдэгджээ.