Categories
мэдээ нийгэм

Зуунмод, Өмнөговь аймгийн зарим сумдад цахилгаан тасарч цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хаажээ

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс 14:30 цагаас Шадар сайдын өрөөнд хуралдахаар болжээ. Нийт нутгаар цасан шуурга шуурч, олон арван хүн төөрч байгаа юм. Ор сураггүй алга болсон зарим хүнийг эсэн мэнд олоод байгаа аж. Түүнчлэн зам, даваа цасан боогдож, үзэгдэх орчин харагдахгүй байгааг холбогдох байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж буй.

Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, томоохон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, Зуунмод орчмоор цас шуурч, салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, 9-11 градусын хүйтэн байна. Энэ шалтгаанаас болж Зуунмод сумын засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоожээ. Тус аймгийн Цээл, Заамар, Эрдэнэсант суманд эрчим хүч тасарсан тул хичээллэх боломжгүй болсон байна. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 03 сарын 03-ны 21 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал эрс хүндэрсний улмаас Авто замын хөдөлгөөнийг цаг агаарын байдал сайжирч зам даваа зорчих боломжтой болох хүртэл, тодорхойгүй хугацаагаар хаасан аж.

Categories
мэдээ нийгэм

Боршоо боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлалаа

Боршоо боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлажээ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын нөхцөл байдал хүндэрчээ.

Улмаар Увс аймаг дахь Боршоо авто замын боомтоор нэвтрэх хөдөлгөөн хязгаарласныг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд, зорчигчид та бүхэн цаг агаарын нөхцөл байдал сайжрах хүртэл Боршоо авто замын боомтыг зорихгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

БХИС-ийн спорт цогцолбор ашиглалтад орлоо

Батлан хамгаалах их сургуулийн Спорт цогцолборын нээлт өнөөдөр боллоо. Тус цогцолбор нь сагсан бөмбөгийн стандарт бүхий талбайтай, бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим, багш ажилчдын өрөө тасалгаа контороос бүрджээ.

Энэхүү спорт цогцолбор бол оюутан, сонсогчдын спортын амжилтын буухианы эх суурь болоод зогсохгүй ирээдүйн офицер, ахлагч нарын бие бялдарын хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт. Цэргийн алба хаагчид байнгын бэлтгэл сургуулилтаа хангаж, бие бялдарын өв тэгш офицер, ахлагчийг бэлтгэн гаргахад энэ спорт цогцолбор чухал үүрэгтэйг багш, сурган хүмүүжүүлэгчид ярьж байсан. Мөн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БХИС-ийн Спорт цогцолбор нь “Буянт-Ухаа” цогцолборын дараа орох хэмжээний том спорт цогцолбор болсныг онцлов.

Батлан хамгаалах их сургуулийн Спорт цогцолборын барилгын ажил улсын төсвийн 6 тэрбум 213 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2013 оны тавдугаар сараас баригдаж эхэлсэн байна. Барилгын гүйцэтгэгчээр “Жана наран” компани ажиллажээ.

Спорт цогцолборын нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд болоод спорт холбоо, дүүргийн удирдлагууд оролцов.

Дашрамд дуулгахад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр удахгүй ашиглалтад орох аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг шүүх хурал ирэх долоо хоногт болно

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд хандаад байгаа. Дээд шүүхийн хурал өнгөрсөн сарын 25-нд болох байсан ч 14 хоногоор хойшилж энэ сарын 10-нд товлогджээ.

Гансүх нь өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн улсын яллагчаас таван жил, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүүд долоон жил, тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяад долоон жил таван сарын хорих ял оноох санал гаргасан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н. Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс нийт 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан ба татвараас зайлсхийсэн асуудлын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулан, өршөөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн зарим чиглэлийг хаалаа

Цаг агаарын онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас нийтийн тээврийн хотын орчмын зарим чиглэлийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

Үүнд: ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 “Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 “Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 “Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 “Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 “Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 “Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО, “Жаргалант тосгон-Хархорин”, ХО “Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.

Categories
мэдээ нийгэм

Цас цэвэрлэгчдийн тоог нэмжээ

Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж замын хальтиргаа гулгаа ихэсчээ. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮК-ээс автозамын цас цэвэрлэх ажилчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Нийслэл хотод өдрийн 12:30 цагийн байдлаар бага зэрэг цастай, -8 хэм, салхи баруунаас зүүн тийш 14м/с хурдтай байна хэмээн Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Харин цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч автомашины хөдөлгөөн удааширсан байдалтай байна хэмээн ЗЦГ-аас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэт-Дарханы замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, шуургатай байна

Хэд хоногийн өмнөөс Онцгой байдлын ерөнхий газраас байгалийн гамшигт үзэгдэл болох тухай мэдээлсэн бол өчигдөр орой 21:00 цагаас орон нутгийн чиглэлд замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Одоогоор зарим аймаг сумд ч мөн захирамж гарган нийслэл, аймгийн төв чиглэлд зорчих замын хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Гэвч зарим иргэд хулгайн замаар гарч хөдөлгөөнд оролцож байгаа тухай мэдээ байна. “Яг одоогийн байдлаар Дархан-Эрдэнэт явах замд үзэгдэх орчин хязгаарлагдмал, хүчтэй цасан шуургатай байна” гэж иргэний мэдээлсэн мэдээллийг дараах зургаар баримтжуулан хүргэж байна. Мөн Дархан-Уул аймгаас бусад хот суурингийн чиглэлд иргэдийг зорчуулахгүй, цагдаагийн хамгаалалт гараад байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар осгож амиа алджээ

Өчигдрийн цасан шуурганы үеэр нэгэн иргэн осгож амиа алджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4-р багийн “Жаварт хошуу” гэх газар суух С нь /эм 54настай/ осгож нас барсан байна. Тиймээс иргэдийг цасан шуурганаар сэрэмжтэй байх шаардлагатайг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

Байгалийн онц аюултай үзэгдэл болж байгаатай холбоотойгоор хотоос гарах автозамуудыг өчигдөр оройн 21.00 цагаас эхлэн тодорхой хугацаагүйгээр хаасан. Улмаар иргэдийг хотоос гарахгүй, мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, анхааруулгыг мөрдөхийг албаныхан сануулж буй. Нийслэл болоод орон нутгийн хэмжээнд цочир хүйтэрч цасан шуурга шуурч буй учир орон нутгийн бүх чиглэлийн замыг хааж цагдаа, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутны 70 мянгыг энэ долоо хоногт шилжүүлж дуусгана

Монголын оюутны холбооноос Сүхбаатарын
талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн
төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж
мэдэгдээд байсан.

Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний
тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны
үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна.
Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны
данстай оюутнуудад тэтгэлэг олгож эхлээд байгаа аж.

Дашрамд дурдахад, 2015-2016 оны
хичээлийн жилийн есөөс арванхоёрдугаар сарын үндэсний тэтгэлгийн болзлыг
нийт 52 мянга гаруй оюутан хангасан аж. Үүнд нийт 16 тэрбум төгрөг
зарцуулагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Галын улмаас 176 хүн хохирол амсжээ

Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн задгай талбайд өчигдөр үүрээр гал гарсан.

Галд “Нарантуул” худалдааны төвийн Торго бөс, барааны хэсгийн 127 лангуу шатаж, 176 хохирогчтой, их хэмжээний хохирол учирсан нь цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгээр тодорхой болжээ. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна

Харин галын шалтгаан нөхцөлийг хараахан тогтоогоогүй байна.

Дашрамд дуулгахад тус захын эзэн Ш.Сайхансамбуу түрээслэгчдийн хохирлыг барагдуулахгүй хэмээн мэдэгдээд байгаа билээ.