Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монголын сэтгүүлчид олон баяр тэмдэглэх тусмаа үнэ цэнээ алдана” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы шинэ долоо хоногийн эхний дугаар хэвлэгдэж гарлаа. Манай өнөөдрийн дугаарыг шуудангийн бүх салбар, сонин түгээх цэгээс худалдан авч унших боломжтой. Мөн 99112954, 99190570 дугаарт хандан хоёрдугаар улирлын захиалга өгч болохыг юуны өмнө дуулгая. Ингээд энэ өдрийн дугаараас зарим материалыг онцлон тоймлож хүргэе.

Даваа гариг бүр манай сонин “Танайд өнжье” булангаа хүргэдэг уламжлалтай. Энэ удаа хүмүүн заяаны ховорхон хувь тавиланг туулж яваа Д.Энхтөрийнд өнжлөө. Түүний эхнэр Ц.Ундрах дөрвөн удаа төрөхдөө бүгдэд нь ихэрлэсэн, тэднийх найман сайхан хүүхдээ өсгөж, хэнээс ч дутахааргүй яваа халуун энергитэй айл. Д.Энхтөрийн гэрээс сурвалжилсан “Танайд өнжье” буланг нэг, 12, 13 дугаар нүүрээс уншаарай.

Манай өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюуны ярилцлага хэвлэгдэж гарлаа. Тэрбээр ярилцлагадаа ахынхаа хэргийг илрэх болов уу гэж арван долоон жил залбирч хүлээж сууна гэсэн юм. Мөн АН-ын нэгдэх санал болоод улс төрийн хүрээнд өрнөж буй бусад асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Ярилцлагыг нэг, хоёр, тавдугаар нүүрээс унших боломжтой.

Өнгөрсөн баасан гаригт АН-ын Бодлогын зөвлөлийн Хууль эрхзүйн бүлгэмийн хэлэлцүүлэг дээр өрнөсөн хэлэлцүүлэг асуудлын талаар зургадугаар нүүрт хэвлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр АН фракцгүй нам болох шаардлагатай байгаа тухай асуудлыг хөндсөн байна.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр уншигчдадаа шинэ үзэл санаа дэвшүүлж, нийгэмд асуудлыг хүргэж чаддаг алдартай нүүр. Баримт, үзэл бодлын хамгийн том талбар болсон гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Монголын сэтгүүлчид олон баяр тэмдэглэх тусмаа үнэ цэнээ алдана” нийтлэл хэвлэгдлээ.

“Эдийн засаг” буланд ипотекийн таван хувийн хүүтэй зээл өнөө маргаашгүй олгогдож эхлэхэд бэлэн болсон тухай УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаагийн ярилцлага гарлаа. Найман хувийн зээл авсан хүмүүс таван хувь руу шилжих талаар энэ ярилцлагаас уншиж мэдээлэл аваарай.

“Уран бүтээлч” буланд дуучин Т.Баясгалангийн ярилцлага гарлаа. Тэрбээр гэр бүлийн амьдралдаа анхаарч, уран бүтээлээсээ түр завсарлаад байв. Харин саяхнаас дуучин С.Жавхлантай эргэн дуулж, тэднийг сонсдог фэнүүдээ баярлуулаад авсан. Удахгүй тоглолтоо хийхээр болсон дуучин Т.Баясгалан манай сэтгүүлчийн сонирхолтой асуултуудад хэрхэн хариулав. Ярилцлагыг 15 дугаар нүүрээс уншина уу.

Вашингтон дахь манай тусгай сурвалжлагч М.Саруул- Эрдэнэ “Америкийн монголчууд” буланд нийтлэл сурвалжлагаа хүргэж байна. Алдарт Филаделфийн оркестр Монголд тоглохоор болсон тухай мэдээллийг энэ булангаас авах боломжтой.

Харин “Хүмүүс” буландаа дөрвөн Оскарын эзэн болсон Алехандрогийн тухай сонирхолтой нийтлэлийг хэвлэлээ. Энэ жилийн Оскар түүний уран бүтээлээр амьсгалж байсан гэхэд болно. Түүний тухай 17 дугаар нүүрээс сонирхох биз ээ.

“Гэргий” булангийн шинэ дугаар өнөөдөр хүрч байна. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт П.Пүрэвсүрэнгийн гэргий Б.Навчаатай хийсэн хөөрөлдөөнийг 23 дугаар нүүрт нийтэллээ.

Эдгээр болон цаг үеийн үйл явдал, өдөр тутмын хэрэгцээт мэдээлэл хуваарьт булангууддаа гарлаа.

Categories
мэдээ спорт

С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Т.Түвшинтулга нар түрүүллээ

“Mongolia open 2016” олон улсын А зэрэглэлийн тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө.

Өнөөдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 58кг-д дэлхийн аварга, С.Цэрэнчимэд “Монголиа опен”-д анх удаа түрүүлэв. 58кг-д С.Цэрэнчимэд, Д.Гантуяа, Б.Шоовдор, А.Батцэцэг нарын дөрвөн бөх тойргоор барилдаж, С.Цэрэнчимэд түрүүлэн, мөнгөн медалийг Э.Гантуяа, хүрэл медалийг Б.Шоовдор нар хүртсэн юм. Дашрамд онцлоход, С.Цэрэнчимэд, Д.Гантуяа нарын ялалтын оноо тэнцсэн ч олон онооны зөрүүтэй хожил, шагналын оноогоор С.Цэрэнчимэд түрүүлэв.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 53кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг өнгөллөө. Харин энэ жингийн мөнгөн медалийг Сталвира Оршуш, хүрэл медалийг Алина Казимова нар хүртэв.
Чөлөөт бөх сонирхогчдын хувьд эмэгтэйчүүдийн 63кг бас л сонирхол татаж байв. Энэ жинд гавьяат С.Батцэцэг өнгөлж, “Монголиа опен”-ы дөрөв дэх түрүүгээ авсан юм.
Мөнгөн медалийг Н.Чанцалнямаа, хүрэл медалийг Алдар спорт хорооны Э.Цэвэгмэд нар хүртэж, 63 кг-аа магнайлцгаав.

Харин эрэгтэйчүүдийн 61кг-д Т.Түвшинтулгын барилдаан үзэгчдийг багагүй өндөлзүүлээд авав. Тэрээр ОХУ-ын бөх Владимир Елегонтовыг ялж алтан медалийн эзэн болсон юм.
Эрэгтэйчүүдийн 70кг-д Д.Алтангэрэл анх удаа түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил медалийнхаа өнгийг хувиргалаа.
Мөн эрэгтэйчүүдийн 86кг-д шинэ аварга төрж Л.Төртогтох түрүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүрэг нийтийн номын сантай боллоо

Баянзүрх дүүргийн төр захиргааны ордонд нийтийн номын сан нээгджээ. Тус дүүргийн хувьд нийслэлийн есөн дүүргээс анх удаагаа нийтийн номын сантай болж байгаа юм. Нээлтийн үеэр Засаг дарга Д.Пүрэвдаваа “иргэдэд илүү нээлттэй байж, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор номын сан байгуулахаар шийдсэн. Иймд иргэд та бүхэн нийтийн номын сангаас хууль эрх зүйн акт, эрх бүхий байгууллагаас гарч буй тогтоол, шийдвэр, захирамж болон харьяа хэлтэс албадын үйл ажиллагаандаа мөрддөг хууль, дүрэм, заавар, журмын эмхтгэлтэй танилцах бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа нээлтэд оролцон өөрийн номын дээжээс Баянзүрх дүүргийн нийтийн номын санд гардуулан өгчээ. Нийтийн номын сан нь 7000 гаруй номтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна. Хууль эрх зүй чиглэлийн 1324, уран зохиолын 500 гаруй, түүхийн чиглэлийн 800 гаруй, гадаад хэл дээр 2000 гаруй номыг тус номын сангаас уншиж, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг хангажээ.

Categories
мэдээ спорт

Хангайн бүсийн уралдаанд Т.Баттөмөрийн шарга азарга түрүүллээ

Хангайн бүсийн уралдаан Өвөрхангай аймагт өчигдөр эрлийз насны морьдын уралдаанаар эхэлж, өнөөдөр азарга, их нас, соёолонгийн уралдаанаар үргэлжилж байна. Одоогоор азарганы уралдаан барианд орж ирээд байгаа юм.

Азарганы уралдаанд:
Түрүү магнай: Өвөрхангай Уянга сумын харьяат Төмөр-Очирын Баттөрийн шарга.

Аман хүзүү: Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат ААУяач Ганбаатарын Ариунболдын ембүү халиун

Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат ААУяач Ганбаатарын Ариунболдын шандас хээр

Айргийн дөрөв: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Алдарт уяач Шаравжамцын Бадамжунайн хүрэн халзан. Хүрэн халзан азарга Ганзоригийн Тэмүүлэнгийн унаган адуу.

Айргийн тав: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат Буурийн Барбаатарын улаан хээр. Сүхбаатар унаган адуу.

ЭРЛИЙН НАСАНД МЭРГЭЖЛИЙН СУМО БӨХИЙН 68 ДАХЬ ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖИЙН БОР ТҮРҮҮЛЭВ

Эрлийз насанд 50 гаруй хурдан түмэн эх 16 км-ийг туулж тоосоо өргөсөн.

Түрүү магнай: Өвөрхангай аймаг Хужирт сум, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Долгорсүрэнгийн Дагвадоржийн бор. Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн унаган адуу. Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэл сойсон.

Аман хүзүү: Завхан аймаг Эрдэнэхайрхан сумын харьяат тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш Өлзий зээрд халзан. Соёолон үрээ.

Айргийн гурав: Төв аймаг Батсүмбэр сумын уяач Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар. Банзрагчийн Билэгдэмбэрэлийн унаган адуу. Хэдхэн хоногийн өмнө Дүнжингаравын хурд 2016 уралдаанд айрагдсан.

Айргийн дөрөв: Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Чүлтэмийн Пэрэнлэйн хээр. Унаган адуу.

Айргийн тав: Завхан аймаг Эрдэнэхайрхан сумын харьяат тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн цавьдар хурдалжээ.
Их нас удахгүй уралдах гэж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.06/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргыг угтан авсан юм.

Өмнөговь аймаг тэмээн сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас санаачлан “Монгол тэмээ 999” арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд төрөөс тэмээчдийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар санал солилцон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий говийн бүсийн “Тэмээчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Өмнөговь аймагт ажиллах эхний өдрөө тус зөвлөгөөний нээлтэд оролцов.

Улсын Их Хурлын дарга зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Зөвлөгөөнд зөвхөн Өмнөговь аймгийн тэмээчид биш, тэмээтэй бүх аймгийн төлөөлөл оролцож байгаа юм байна. Би Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы завсарлагаанаар аймгуудад ажиллах орон нутгийн томилолтоо Өмнөговь аймгаас эхэлж байна. Сүүлийн үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ бий. Р.Бурмаа сайдын санааччилсан “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд бүх малчныг сайн малчин болгох зорилт тавьсан. Сайн малчин бол бүх мал нь эрүүл, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчны дансаа хэрэглэдэг, тамга тэмдэгтэй, амьжиргаагаа авч явах хэмжээний малчин байх хэрэгтэй. Мал эрүүл байх юм бол мах, сүү, арьс ширээ экспортлох боломж малчдад бүрдэнэ. Тиймээс дотоодын хэрэгцээнээс илүү гарсан бүтээгдэхүүнүүдээ экспортлох хэрэгтэй. Үүний тулд мал эрүүл байх шаардлагатай.

Төрийн банк малчны зээлийн хүүгээ бууруулсан. Засгийн газрын хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах юм бол малчин дансаа ашигладаг бол малчны зээлийн хүү жилийн 18 хувь байгаа нь 10 хувь болж буурна. Төрийн банк бүх зээлийн хүсэлтийг хүлээн авах боломжтой. Төрийн банк гурван төрлийн шалгуур хангасан малчныг энэ сарын 15-наас хөнгөлөлттэй зээлд хамруулах болно.

Дэлхийд байдаг хоёр бөхтэй тэмээний гуравны хоёр нь Өмнөговь аймагт бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь дэлхийн брэнд болгох боломжтой. Тухайлбал, чихрийн шижин өвчнийг ингэний сүүгээр эмнэх боломжтой гэж сонссон. Өнөөдөр 2000 төгрөгийн үнэтэй байгаа ингэний сүү чихрийн шижин өвчнийг эмчилдэг гэдэг нь батлагдвал 20000 төгрөгт хүрэх ч магадлалтай. Өвөрмонголчууд Япон Улс руу ингэний сүү экспортлоод эхэлсэн, бид хоцорч байна. Гэхдээ төр засгаас энэ чиглэлийн арга хэмжээ авч байгаагийн дээр малчид та бүхэн экспортыг зорьж ажиллаарай. Та бүхний ажилд амжилт хүсье” гэлээ.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар “Тэмээчдийн зөвлөгөөн”-д оролцогчдод хандан үг хэллээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа хэлэхдээ “Төрөөс малчдын талаар баримталж буй бодлогууд болон орон нутгийн хэмжээнд малчид, тэмээчдийн талаар баримталж буй бодлогын талаар зөвлөлдөхөөр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Төрөөс тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх талаар олон арга хэмжээ авч ирсэн бөгөөд энэ хүрээнд хийсэн томоохон ажил бол “Ханын хэцийн хүрэн”, “Галбын говийн улаан” омгийн тэмээдийн үүлдрийг ХХААЯ-аас баталгаажуулсан нь олон жилийн ажлын үр дүн байсан. Зөвлөгөөнд оролцогч та бүхэн малчдын талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал солилцож, тэр дундаа тэмээчдийн талаар онцгойлон хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөнө хэмээн найдаж байна” гэв.

Өмнөговь аймгийн 15 сумын Засаг дарга нар, Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга нар, тэмээчдийн төлөөлөл, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай аймгийн төлөөлөгчид оролцож байгаа зөвлөгөөний үеэр “Төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого” сэдвээр ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж, “Аж үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого” сэдвээр Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа илтгэл танилцууллаа. Түүнчлэн Өмнөговь аймгийн ХХААГ-аас “Тэмээний аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэмжээ”, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл танилцуулсан юм. Мөн “Монгол тэмээн соёл, спорт, аялал жуулчлалын хөгжил, ирээдүйн чиг хандлага”, “Монгол тэмээнд тохиолдох өвчин, эмгэг, тэдгээрээс сэргийлэх арга зам” сэдэвт илтгэлийг тус тус танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж буй Тэмээчдийн зөвлөгөөний үеэр мөн “Торомны ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэх маркетинг” сэдэвт илтгэл танилцуулж, төгсгөлд нь зөвлөгөөнөөс гаргаж буй уриалгыг нийт төлөөлөгчдөд танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа улсынхаа дээд амжилтыг шинэчлэв

Тайландын нийслэл
Бангкок хотноо болж байгаа Дэлхийн цомын төлөөх буудлагын тэмцээнд оролцсон
О.Гүндэгмаа улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тодруулбал, тэрээр
өнөөдөр 10 метрийн хийн гар бууны дасгалд 95, 100, 100, 97 онож, нийт 392 оноо
авсан байна. Ингэснээр Монголынхоо дээд амжилтыг шинэчилж байгаа юм. Энэ
төрлийн хуучин амжилтыг Ч.Мөнхзул мастер 391 оноогоор эзэмшиж байв.

Өнөөдрийн
тэмцээнд О.Гүндэгмаа зургадугаар байрт орж, ОУХМ Ч.Мөнхзул 17 дугаар байрт
шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Монгол орны ихэнх нутгийг хамарсан их цас, хүчтэй шуурганы улмаас Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлд болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан.

Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газрын саналыг үндэслэн Зам тээврийн сайдын тушаалаар 2016 оны гуравдугаар сарын 05 буюу өнөөдөр өглөөний 09.00 цагаас улсын болон орон нутгийн бүх чиглэлийн зам, давааг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Улсын болоод орон нутгийн чанартай зам давааг нээж онгойлох ажилд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид болон орон нутгийн зам арчлалтын компаниуд болон нутгийн захиргааны байгууллагууд иргэдтэй хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д сурдаг сонсогч нар эх орноо сурталчилна

ОХУ-ын цэргийн сургууль, академид суралцаж байгаа манай сонсогч нар “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлахаар болжээ.

ОХУ-ын Москва, Воронеж, Челябинск, Сызрань, Тюмень, Омск, Санкт-Петербург, Смоленск, Краснодар, Рязань, Ярославль, Вольск, Благовещенск, Пензе, Череповец гэсэн 15 хотын цэргийн академи, их, дээд сургуульд сурдаг офицер, сонсогчид дээрх өдрийг тэмдэглэх төлөвлөгөө гаргаж, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатараар батлуулан ажиллаж байгаа аж. Энэ өдрийн хүрээнд Москвад Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас суралцаж буй офицеруудын дунд сагсан бөмбөгийн тэмцээн, Санкт-Петербургт цэрэг эх орны сэдэвт эсээ бичлэг, шүлгийн, “Монгол цэрэг” гэрэл зургийн уралдаан зарласан байна. Энэ үеэр цэргийн тангараг давтах ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгуулах аж. “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг Монгол Улсад энэ сарын 16-ны өдөр тэмдэглэх юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

ӨГҮҮЛЛЭГ: Бургас гөлөглөх цагаар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Ганбатын бүтээлээс хүргэе.

Өглөөний час улаан наран цэнхэр ногоон тэнгисийн мандлаас ус савируулан мандав. Дунгармаа ногоон шавар вааран дээвэртэй, жижиг хэрнээ гоёмсог барьсан байшингийнхаа довжоон дээр өглөө болгон гарч нар гарахыг хардаг ажээ. Их сургуулийн оюутан болсон хойноо өглөө эртлэн хичээл давтаж суухдаа ирээдүйгээ ямар сайхнаар төсөөлдөг, ямар их гэгээ гэрэлтэй амьдралыг мөрөөддөг байлаа. Гэтэл өнөөдөр аавтайгаа чацуу шахам харь нутгийн цонхигор өвгөний эхнэр болчихоод улаан наран мандахыг жижиг байшингийн довжоон дээрээс харан зогсож байх нь гэнэн залуу насных нь мөрөөдлөөс нь дэндүү зөрөөтэй. Дууяа гэх дуу байшингаас бүдэгхэн сонсогдов. Элдвийг бодож зогссон Дунгармаа давхийн нойрноосоо сэрэх мэт болов.Нөхөр нь сэржээ. Миний хувь тавилан, заяасан хань минь гэж Дунгармаа дотроо бодоод гашуунаар инээмсэглэв.

Миний хувь тавилан гэж сонин юм даа гэж Дунгармаа бодов. Алдартай сайн зураач болно гэж хар багаасаа л мөрөөдөж явсан. Сургуульд сурч байхын түүний хүсэл мөрөөдөл нь уран зураг шиг санагдаж байсан. Багаасаа үзэсгэлэн уралдаанд оролцож, заримдаа шагнуулж, оюутан болсон хойноо “ирээдүйтэй зураач” гэгдэж явсан. Гэвч зураач болсонгүй дээ. Сургуулиа төгсөөд арван жилийн сургуулийн зургийн багш боллоо. Дунгармаа нөхрөө хувцаслалаа. Нөхөр нь дугарахгүй, дэлгүүрийн үзүүлэн мэт зогсоно. Тэгснээ:

-Угаалтуурын карантны жийргэвч муудсан бололтой. Чи засварчин битгий дуудаарай, би дуудна гэж хэлэв. Жийргэвчийг нь солих болсон байна лээ. Би ч сольчихож чадна л даа. Хэрэв би өөрөө сольчихвол “Хэнээр хийлгэв” гээд байх юм болов уу гэж Дунгармаа бодов.

Цэцэрлэгээ усалдаг хоолойных нь хошуу эвдрэхэд хажуу айлын цэцэрлэгч залууг гуйж засуулсан үнэ мөнгө ч аваагүй. Гэнэт нөхөр нь гаднаас орж ирээд юм ч хэлэлгүй гэр лүүгээ явсан. Дунгармаа буруу юм хийгээгүй ч гэсэн нэг л хачин болж санаа нь зовоод араас нь орсон. Дунгармаа шөнө болгон уйлна. Энэ газар ирснээ, энэ өвгөний боол болсноо, мөнгөтэй болохын хүслэн шуналтай өөрийгөө харааж байлаа. Мөнгөтэй болсон ч юм алга. Гэртээ харимаар, аав ээждээ очмоор байлаа. Энэ хүнтэй, цэвдэг хүйтэн царайтай хүний өмд гутал цэвэрлэж явах ч гэж. Гэвч оргоод явж чадахгүй. Паспорт нь хаана байгааг бүү мэд “Чи их үнэтэй хүүхэн шүү. Зуучлагчид чинь ямар их мөнгө өгснийг мэдэх үү?” гэж нэг өдөр нөхөр нь хэлж байсан. “Намайг зуучлаагүй. Чи бид хоёр өөрсдөө танилцаа биз дээ” гэж Дунгармаа хэлэхэд,” Манай үйлдвэрт чамайг оруулсан зуучлагч чинь надаас их мөнгө авсан шүү” гэж билээ.

Нүүр гарын жижигхэн саван шалан дээр унасан байхыг нөхөр нь хараад “Хүн яагаад ядуу байдгийн учрыг чи ойлгохгүй байна. Юмаа жижиг ч гэсэн хайрлаж бай. Танайх шиг жижиг юмаа хайрлах байтугай уул шиг их алтаа гадныханд зүгээр өгөөд жаахан татвар авсандаа баярлаж байдаг тэнэг улс дэлхийд байхгүй” гэж загнасан.

Юм бүхэн дээр Монголынхоо муу муухайг дуудуулах Дунгармаад сайхан байсангүй. Хувцасны чимэг зүүлт, гинж гархи оёдог жижиг үйлдвэрт өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл бөгтийж суусандаа нүд нь эрээлжилж, орой байрандаа ирээд аяга гоймонгоо идэж суухад тавган дотор нь нөгөө чимэг зүүүлтнүүд харагдаад байдаг байж билээ. Зургаан жилийн өмнө нэг хот руу ажлаар очоод шөнө нь эзнийхээ өвөрт сэрсэн. Баян хүний эхнэр болоод жаргана гэж бодсон болохоос эдний ёс заншилд баригдаж гэрийн боол болно гэдгээ даан ч мэдсэнгүй дээ. Би ч өнгөрчээ. Дөч хүрч байгаа авгай дэвхрээд, дэвхрээд дөнгөнөөсөө гарах нь өнгөрч. Харин хүүгээ л эрдэм номтой хүн болгоё. Энд авчирч хэл ам сургая гэж шийдсэн. Миний хоёр хүү байна. Чиний хүүг энд авчирвал би хууль ёсоор үрчилж авах ёстой. Манай ёсоор бол отгон хүү голомтоо залгаж өв хөрөнгөний эзэн болох ёстой. Огт мэдэхгүй, танихгүй монгол залууд гал голомтоо, хамаг хөрөнгөө өгөхийг миний хоёр хүү хүсэхгүй. Харин хүүгийн чинь сурч боловсрох, амьдрах бүх бололцоогоор нь би хангана. Амьдралд нь хүрэлцэх хэмжээний мөнгийг ч би өгнө гэж нөхөр нь хэлснийг Дунгармаа гутлаа тослохдоо бодож суулаа.

Жаамаатайгаа амьдарч явсан бол ямар байх байсан бол? Хүүгээ дундаа хөтлөөд хөхиүн баяртай явсан жаргалтай өдрүүд тэдэнд байсан. Жаамаа агсарч согтуурч, энэ насанд мартмааргүй муухай үг хашгиран цамнавч маргааш нь сүү долоосон гөлөг мэт болж үг ч дуугарч чадахгүй, хар эрт босоод хувцсыг нь угааж индүүдэн, гутлыг нь тосолж сойздож суудагсан. Гэтэл өнөөдөр Дунгармаа өөрөө ямар ч гэм хийгээгүй мөртлөө хүний гутал тосолж гарааш руу гүйхээрээ очиж байх юм даа. Жаамаадаа дэндүү эрх танхил явж дээ. Тэр үедээ аз жаргалаа ч үнэлж мэддэггүй явж. Одоо хэндээ эрхлэх билээ. Ээж нь дэндүү хол. Жаамаа нь одоо хайрлах өөр хүнтэй. Өнгөрсөн өвөл мөнөөх залуухан охинтойгоо суусан. Уулын зэрлэг сонгино шиг аагтай жижигхэн цагаан эр, магадгүй жинхэнэ сайн ханьтайгаа учирсан ч юм бил үү, архи ч амсахаа больсон сурагтай. Нондин зун нутагтаа очиход нь ирж:

-Найз нь чамайг таван жил хүлээлээ. Хүний эхнэр болсныг чинь дуупаад ёстой архинд орохоо шахсан. Манай Тунгаа бага хүн мөртлөө сүрхий шүү. Та амьдралаа бод. Хүмүүст муугаа битгий үзүүл гэж нэхэл дагуул болсоор байгаад нэг мэдсэн бид хоёр бие биедээ хайртай болсон байлаа. Ямар ч юм болсон гэсэн чи миний анхны минь хань шүү. Би чамайгаа одоо ч гэсэн санаж явдаг. Миний муу бүхнийг санаж өршөөгөөрэй. Зургаа хаяж болохгүй шүү. Чамайгаа дахиж зовоохгүй гэж өөртөө олон удаа тангарагласан. Гэвч чи минь хүний хүн болжээ. Чи биш би л буруутай. Би одоо Тунгаагаа л зовоохгүйг бодож явна даа. Чи минь босс болжээ. Дандаа сайн яваарай гэж хэлсэн.

-Би босс биш ээ. Боол болсон гэж хэлмээр бүр хашгирмаар байсан боловч чадаагүй.

Хүний амьдрал зуун жилээр үргэлжлэх биш дээ. Ганц олдох насаа харийн хүнд худалдагдсан боол мэт амьдарч элээх үү? Дунгармаа аав, ээжээ, хүүгээ, нутгаа санасан үедээ зургаа зурдаг. Гэвч энэ зураг нь хэнд ч хэрэгтэй юм. Гэрт нь л байж байгаа. Зундаа нэг нутагтаа очоод аз таарвал үзэсгэлэнд тавина. Түүнийг нь хэдэн хүн үзэх юм билээ. Жилдээ ганц нэг зураг тавиад хүмүүсийн сэтгэлд хүрнэ гэж үү? Яахав дээ. Гайгүй л зурсан зураг байна. Энэ Дунгармаа гэж ямар хүн, хаанаас хааяа гарч ирдэг юм бол гэлцвэл их юм. Тэгээд нутгаасаа явахын цагтаа нөгөө зургуудаа таньдаг хүмүүстээ зүгээр тарааж өгөөд л ирнэ. Зураачдын хүрээлэлд байдаггүй, оволзсон халуун амьдрал дунд нь хамт баярлаж, гомдож явдаггүй хүн болохоор нь зураачид ч түүнийг өөрийн хүн гэж хүлээж авдаггүй. Ер нь би чинь хэн юм бэ? гэж Дунгармаад бодогдов. Энэ бодол түүнийг сүүлийн үед сүүдэр мэт дагаад байгаа билээ.

Хараад маань бургас гөлөглөж, зөөлөн саарал үстэй жижигхэн гөлөгнүүд мөчир дороо бөндийлгөн өхөөрдөм харагдаж, ургаж байгаа бургасны мөчрийн чихрийн чөмөг шиг давирхай нь гарт наалдан шаргалтаж. Ер бусын нууц үнэр нь хамар цоргин, долоогоод үзэхэд хэл дарвигануулан гашуун амтагдаж байгаа даа гэж Дунгармаа бодож зогсов. Цэцэг дэлгэрсэн хавар болгон өөрөө нас нэмж байгаагаа дэлгэрч байгаа мэт аймшигтай эндүүрч, амьдрал гэдэг агуу том, хаяа хярхаггүй, эхийн сургаал, сэтгэл хоёроо ч зориулахгүй, жил өнгөрөх тутам өтөлж, улам давжаа жаахан болоод, ус гүйлгэнэсэн, нэг л уйтай нүдээрээ охиноо харсаар бөртийтлөө үлддэг аав, ээжээ ч асралгүй, Хараа гол, Хоёр Мандал хайрхандаа даатгаж орхиод хүний нутаг явчихдагаа бодохоос үхмээр санагдаж уйлав. Яагаад ч юм ингэж явсаар халуун орны өвчин тусч үхвэл хэн ч мэдэх юм билээ гэж санагдан улам цурхиран уйллаа.

Дунд голын ургасан аарцаг буурцаг төглүүд дунд бургас гөлөглөж байлаа…

Categories
гадаад мэдээ

ДЭЛХИЙН ХҮМҮҮС: “Toyotа”-г үндэслэн байгуулагч Киичиро Тоёда

Японы “Toyotа” машиныг мэдэхгүй
хүн үгүй. Энэ салбартаа дэлхийд тэргүүлдэг “Toyotа” корпораци нь нэхмэлийн машин
үйлдвэрлэлээс үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1924 онд Сакиди Тоёда нь автомат
ажиллагаатай G загварын өөрөө зогсдог нэхмэлийн машин бүтээжээ. Түүнийхээ патентыг
Английн нэгэн компанид худалдаж мөнгөөр нь машин үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн
гэдэг. 1929 оноос Сакиди Тоёдагийн хүү Киичиро Тоёда нь компанийнхаа дэргэд автомашин
үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан газар байгуулахыг санаачилсан. Ийнхүү нэхмэлийн
машинаар гараагаа эхлүүлсэн “Toyo­da Automatic Loom Works” компани нь шинэ салбарт
хүчээ сорихоор шийджээ. Энэ ажлыг Сакиди Тоёда өөрийн хүү Киичиро Тоёдад хариуцуулсан
байна.

Киичиро Тоёдаг Японы машин үйлдвэрлэлийг
үндэслэн байгуулагч гэж болно. Тэрээр хүүхэд байхдаа байнга өвддөг бие муутай байсан
тул гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлнэ гэдэгт эцэг, эх нь эргэлзэж байсан гэдэг.
Тэр үед техник нэлээд хөгжиж, Сакида Тоёда нэхмэлийн машинаас илүү автомашин ирээдүйтэй
гэдгийг мэдэрчээ. Тиймээс ч машинд сонирхолтой хүүгээ энэ салбарт ажиллуулахаар
болж дунд сургуулиа төгссөнийх нь дараа Эзэн хааны нэрэмжит Токиогийн их сургуульд
оруулсан. Киичиро Тоёда машин, хөдөлгүүрийн чиглэлээр дагнан суралцаж амралтаараа
аавынхаа үйлдвэрт дадлага хийж чамгүй туршлага хуримтлуулсан юм. Их сургуулиа дүүргэснийхээ
дараа аавынхаа үйлдвэр дээр автомашин үйлдвэрлэлийг хариуцсан газар байгуулж өөрөө
хариуцан ажиллах санал дэвшүүлсэн юм. Үүнийг аав нь ч эхнээсээ дэмжсэн гэдэг. Үүний
өмнөхөн Европ, АНУ-д очиж нэг жил туршлага судалсан байжээ. Залуухан япон эр үйлдвэрүүдээр
орж үйл ажиллагаатай танилцахдаа хөдөлгүүр зэргийг хэрхэн үйлдвэрлэж байгааг ихэд
анхааралтай ажиглана. Байнга л юм асуухад нь үйлдвэрийн ажилтнууд дургүйцдэг байсан
гэнэ. Ийнхүү гадаадын орнуудаар явж байхад амаргүй байсан боловч бууж өгөөгүй гэдэг.
Ингээд нутагтаа эргэж очоод шатахуунаар ажилладаг машин үйлдвэрлэх ажлаа эхлүүлжээ.

Хожим нь Киичиро Тоёда үйлдвэрээ
өргөжүүлж “Toy­ota Motors” компани хэмээн нэрлэж өрх тусгаарласан түүхтэй. Түүний
үйл ажиллагааг Японы Засгийн газар анхнаас нь дэмжсэн. Гэвч 1930-аад онд дэлхий
нийтээрээ эдийн засгийн хямралд автсан байсан тул нэлээд бэрхшээлтэй тулгарсан байна.

Дэлхийн II дайны үед “Toyota
Motors” компани нь Японы эзэн хааны армид зориулан машин үйлдвэрлэж байжээ. Дайн
дууссаны дараа улс орных нь эдийн засаг хямралд автсан тул компани нь дампуурахаа
шахсан гэдэг. Киитиро Тоёда хүнд байдлыг давж гарахын тулд хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн
. Ингэснээр хэмнэлт хийхийн хажуугаар сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн
боломжтой гэдгийг харуулжээ. Дайны дараахь үеэс эхлүүлсэн энэ бодлогыг тус корпораци
өнөөдөр ч үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа.


Киичиро Тоёдаг үйлдвэрлэлээ эхлүүлэхэд
эдийн засгийн хямрал нүүрлээгүй байсан бол илүү хурдан амижлтанд хүрэх байсан ч
гэдэг. Харамсалтай нь анх үйлдвэрлэсэн машинаасаа ердөө 20-ийг л зарсан
байна.

Дэлхийн II дайн дууссаны дараа Америкийн
тал Японы компаниудад цөөхөн тооны ачааны машин үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон юм.
Түүнээс нэг жилийн дараа “Toyota Motors” нь зах зээлд суудлын машин нийлүүүлэх эрх
авсан. Удалгүй Японы компаниудын машин үйлдвэрлэлд тавьсан хязгаарлалтыг цуцалсан
хэдий ч “Toyota Motors” компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарчээ. Банкнаас авсан
зээлээ төлж чадахгүйд хүрсэн тул 1500 ажилтныг халахад хүрээд байсан үе. Уг асуудлыг
шийдэхэд үйлдвэрчний эвлэлүүд идэвхтэй оролцож Япон даяар эсэргүүцлийн хөдөлгөөн
өрнөсөн гэдэг.

Киичиро Тоёда олон жилийн туршид
“Toyo­ta Motors”-ийг амжилттай удирдсаныг нь боловсон хүчнээ маш зөв сонгож чаддаг
байсантай холбон тайлбарладаг. Тэдний хүчин чармайлтаар тус компани өргөжин тэлж,
“Toyota” машин дэлхий нийтэд алдартай брэнд болсон.

Киичиро Тоёда ер бусын зүйл хийх
гэж зүтгэдэггүй нэгэн байсан гэдэг. Юуны түрүүн зах зээлд нэвтэрч, дараа нь бүтээгдэхүүнээ
улам боловсронгуй болгоно гэсэн зарчмыг баримталдаг байсан. Түүнээс гадна найдвартай
ажиллах, сайн чанарын, амархан угсарч, салгадаг машин үйлдвэрлэнэ гэсэн бодлогыг
баримталжээ.

Киичиро Тоёда “Toyota Motors”-ийн үйл ажиллагааг
улам өргөжүүлж, шинэ үйлдвэрүүд барихаас гадна машинаа улам боловсронгуй болгоход
нэлээд анхааран ажилласан. Ингээд дэлхий дахинаа алдартай болсон тус компани нь
1972 он гэхэд 10 сая дахь машинаа үйлдвэрлэсэн юм.

Өнөөдрийг хүртэл “Toy­ota
Motors” компани нь үйлдвэрлэж буй машинаа улам бүр боловсронгуй болгож, техник технологийн
хөгжил дэвшлийг нэвтрүүлсээр ирсэн. Эдийн засгийн хямралуудыг амжилттай даван гарсан
гэж болно. 1983 онд тус компани нь “General Motors”-той хамтран ажиллах гэрээ байгуулсан
нь нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Киичиро Тоёдад компаниа удирдахад
амаргүй байсан гэдэг. 1950 оны эдийн засгийн хямралын үеэр ажилчид нь эсэргүүцлийн
цуглаан зохион байгуулж тэрээр ажлаа өгөхөөс өөр аргагүй болжээ. Түүний үеэл Эйдзи
Тоёда ажлыг нь авсныхаа дараахан шинэ загвар буюу“ Toyoto Lexus”-ийг зах зээлд нийлүүлсэн.
Энэ нь автомашины түүхэнд бас нэгэн шинэ түүхийг нээсэн гэдэг.

Киичиро Тоёдагийн аав Сакиди Тоёда
нас барахынхаа өмнө өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд тууштай шаргуу ажиллахыг
хүүдээ захисан гэдэг. Хүү нь ч аавынхаа хэлснийг биелүүлсэн. “Toyota Motors” компанийг
үндэслэн байгуулагч маань 1950 онд ажлаа өгч түүнээс хоёр жилийн дараа хорвоогийн
мөнх бусыг үзүүлжээ.

Киичиро Тоёда гэдэг хүн дэлхийн
автомашины түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн юм.