Categories
гадаад мэдээ

“Боинг-777” онгоцных байх магадлалтай сэг олджээ

Мозамбикээс Боинг-777 онгоцны сэг байх өндөр магадлалтай сэг олдсоныг Малайзын тээврийн сайд мэдээлжээ. Энэ олдсон сэг нь хоёр жилийн өмнө сураггүй болсон Малайзын “MH370” нислэгийг үйлдэгч Боинг-777 онгоцтой ижил загварынх байгаа юм. Одоогоор Малайзын нисэх хүчний баг Австралийн талтай хамтран сэгийг “MH370” нислэгийнх мөн эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

инжээчид нисэх онгоцны хэсгийн зургийг хүлээн авч “Boeing 777” нисэх онгоцны тогтворжуулагч далбаа болохыг гэрчилсэн тухай ч мэдээлж байна.

2014 оны гуравдугаар сард Куала-Лумпураас Бээжин чиглэн хөөрсөн “Malaysia Airlines” компанийн 239 зорчигчтой нисэх онгоц сураггүй болсон. Өнгөрсөн оны долдугаар сард Реюньон арлаас онгоцны хэсэг олдсон гэж үзэж байсан боловч тогтоогдоогүй билээ. Арванхоёрдугаар сард Австралийн Засгийн газраас эрлийн ажиллагаа явуулж буй Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байх магадлалтай гэж мэдэгдэж байв.

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар өчигдрийнх хуурамч, өнөөдрийнх жинхэнэ гэв

ХҮН-ын дарга С.Ганбаатарыг дүрмийн бус тогтоол гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн гэх зэрэг хэд хэдэн үндэслэлтэйгээр намын даргаас нь огцруулж, Б.Найдалааг оронд нь намын даргаар сонгоод байсан.

Гэтэл өнөөдөр ХҮ намын Төв хорооны хурал зарлагдаж тус хурлаар С.Ганбаатар тэргүүтэй намын төв хорооны 43 гишүүн хуралдаж өчигдөрхөн дарга болоод байсан Б.Найдалааг намын дэд даргаас нь чөлөөлөв. С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ нам дотор нь болоод буй үйл явдлыг “Журмын гурван нөхөр маань биднээс урвалаа. Энэ бол мөнгөтэй, зохион байгуулалттай бүлэглэлийн ажиллагаа. Манай намыг хагаран бутаргах гэсэн дайралт. Шударга нам ямар байх ёстой вэ гэдэг үүднээс бид өнөөдөр шийдвэр гаргалаа. ХҮ нам шийдвэр гаргах хангалттай хүчтэй” гэв. Өөрөөр хэлбэл өчигдрийнх хуурамч, өнөөдрийнх жинхэнэ гэж С.Ганбаатар тайлбарласан юм. ХҮН дотор үүсээд буй энэ асуудлыг “Том бүлэглэлийн хийж буй ажиллагаа” гэж С.Ганбаатар тодотгов.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг сугалаагаар сонгоно

Засгийн газраас Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хөтөлбөрийн хүрээнд 350 өрхийг түрээсийн орон сууцанд оруулна гэж байгаа ч одоогоор орохыг хүссэн 28 мянган өрх байгаа аж. Тиймээс түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сугалааны зарчмаар сонгохоор төлөвлөж байгаа юм байна.

Энэхүү хөтөлбөр нь 2021 оныг хүртэл хэрэгжих бөгөөд хөтөлбөрийн хүрээнд нийлэлд 16 мянга, хөдөө орон нутагт дөрвөн мянган айлын орон сууц хамрагдах аж.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарын V нүүрээс уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчсөн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Дунд суудлын өчигдрийн хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн гурав дахь заалтаар баталгаажсан иргэний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Дээрх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн “… Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн заалтаар төлбөр авагчийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй барьцаалагч гэрээгээр олж авсан болон өөрийн хөрөнгөөсөө төлбөр төлөгчийн өмнөөс хариуцлага хүлээхээр болж, барьцаалагчийн Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийг зөрчсөн байна гэж үзээд дээрх заалтыг 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн албанаас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Хүн амины онц ноцтой хэргийг 19 жилийн дараа илрүүлэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1997 онд үйлдэгдсэн хүн амины онц ноцтой хэргийн эзэн холбогдогчийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэргийг шалгах хэлтсийнхэн илрүүлсэн байна. Тус дүүргийн оршин суугч 32 настай эрэгтэй Э одоогоос 19 жилийн өмнө гэртээ бусдад дөрвөн удаа хутгалуулан амиа алдсан байдалтай байхыг нь олж байжээ. Энэ хэрэгт сэжиглэн 41 настай Б-г өнгөрсөн сарын 29-нд гадаадаас ирэхэд нь баривчилсан байна.

Б нь 2000 онд төрсөн эцгийгээ хутгалсан хэргээр шалгагдаж байсан бөгөөд энэ хэрэгт зохих шийтгэлээ эдлээд 2010 онд гадаад руу явсан аж. Төрсөн эцгийгээ хутгалсан хэрэг нь хуулийн байгууллагаар шалгагдаж байх үед түүний 1997 онд үйлдэгдсэн хэргийг хуулийнхан олж мэдээгүй байсан юм байна. Харин түүнийг гадаад явсны дараа 1997 онд үйлдсэн хэргийнх нь талаар иргэдээс мэдээлэл ирсэн аж. Б нь бүрэн дунд боловсролтой, Монголд байхдаа ямар нэгэн тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд түүнийг буудлаар биеэ үнэлдэг байсан гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

П.Цогтбаатар Н.Энхбаяраас мөнгө аваагүй гэж мэдүүлжээ

МАХН-ын Зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас баривчлан шалгаж эхэлсэн билээ. Г.Шийлэгдамбын намдаа хандивласан гэх мөнгөний талаар МАХН-ын хэд хэдэн эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг авахад намын дарга Н.Энхбаяр нь П.Цогтбаатарт өгсөн хэмээн мэдүүлсэн. Тэр мөнгийг юунд зарцуулсан гэдгээ П.Цогтбаатар тайлбарлаж чадахгүй байсан тул АТГ-ынхан түүнийг хорьж шалгах болсон юм.

арин П.Цогтбаатар хэргээ хүлээж МАХН-ын дарга Н.Энхбаяраас мөнгө аваагүй гэж мэдүүлсэн байна. Иймд Н.Энхбаярыг намын хандив нэрээр цугласан мөнгийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр буруутгаж магадгүй гэж эх сурвалж мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Малчдад туслах аян өнөөдрөөс эхэлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас малчин түмэндээ туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг өнөөдрөөс эхлэн 14-21 хоногийн хугацаатай зохион байгуулана. Аяны хүрээнд бод, бог малын нэмнээг малчдад нийлүүлж, оюутнуудыг хөдөө гэртээ очиж, мал төллөлтөд туслах боломжийг бүрдүүлэх аж.

“Нэг хүүхэд-нэг нэмнээ” аяныг ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгуулах бөгөөд 9-12 дугаар ангийн сурагчид технологийн хичээлээр өмсөхөө байсан хувцас, хэрэглэхээ болисон хөнжил, бүтээлэг, машины суудлын бүрээс гэх мэт материалаар малын нэмнээ оёх юм байна. Түүнчлэн сурагчид сайн дураараа эцэг, эхтэйгээ хамтран гэртээ нэмнээ оёж малчдад туслах ажлыг сургуулиуд зохион байгуулахаар болжээ. “Малчин оюутан” аяныг их, дээд сургуулиуд зохион байгуулж, хөдөө гэртээ очин, мал төллөлтөд туслах хүсэлт гаргасан оюутанд 7-14 хоногийн чөлөө олгож, хичээл нөхөх бололцоог бий болгох юм.

Малчдад туслах “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” аяныг зохион байгуулахад сайн дураараа, идэвх, зүтгэлтэй оролцож, дэмжин ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиуд, оюутан, сурагч, эцэг, эх, олон нийтэд БСШУЯ-наас уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

“Нарантуул”-д гарсан галын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна

ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Нарантуул” худалдааны төвд гарсан галын талаар мэдээлэл өглөө. “Нарантуул”-д гарсан галын дуудлагыг 101 тоот утсанд өнөөдөр үүрийн /2016.03.0.3/-ний 03:39 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу гал сөнөөгчдийг “Нарантуул”-д очиход гал их хэмжээгээр тархсан байжээ. Галыг унтраахаар ажилласан гал сөнөөгчийн малгай галын нөөлөгт зууван болтлоо хайлсан байна. Галын тархалт их байсан тул онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулжээ. Галын тархалтыг өглөөний 04:50 зогсоосон ч 07:00 хүртэл үргэлжлүүлэн ажилласаар бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгааныг одоогоор тодорхой хэлэх боломжгүй бөгөөд мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж.

Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч захыг хамгаалалтад аваад байгаа юм байна. Тус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг бөгөөд түүний талаас илүү хувь буюу 2500 гаруй ам метр талбай нь галд өртөж, шатжээ.

Categories
гадаад мэдээ

Манай улс хамгийн өндөр өртөгтэй орны тоонд багтжээ

Америкийн “Time” сэтгүүл дэлхийн улс орнуудын амьдралын өртгийн талаарх судалгааг гаргажээ. Уг жагсаалтыг тухайн улсын ард иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны түрээс, хэрэглээний үнийн индекс, өргөн хэрэглээний барааны үнийн индекс зэргийг АНУ-ын Нью-Йорк хотынхтой харьцуулж гаргадаг аж. Хамгийн өртөг багатай орноос хамгийн өндөр өртөгтэй орныг жагсаасан тус жагсаалтад Монгол Улс Сингапур, Япон улсын дунд 102 дугаарт бичигджээ. Хэрэв уг жагсаалтыг тонгоргож үзвэл манай улс нэг хүнд ногдох ДНБ нь хэдэн зуун ам.доллартай тэнцэх улс орнуудтай эн зэрэгцэж хамгийн өртөг өндөртэй орны аравдугаарт орж байгаа юм байна.

Ингээд хамгийн өртөг багатай болон хамгийн өртөг өндөртэй 10 орны жагсаалтыг сонирхуулъя:

Хамгийн өртөг багатай орноор:

1.ӨАБНУ

2. Энэтхэг

3. Косово

4. Саудын Арави

5. Казахстан

6. Замби

7. Оман

8. Парагвай

9. Чех

10. Македон

Хамгийн өртөг өндөртэй орны жагсаалт:

1.Бермуд (112)

2.Багам (111)

3.Хонгконг (110)

4.Швейцарь (109)

5.Гана (108)

6.Норвеги (107)

7.Исланд (106)

8.Кувейт (105)

9.Сингапур (104)

10.Монгол(103) тус тус орсон байна.

Уг жагсаалтын 11 дүгээрт Япон улс (102) оржээ. Манай хойд хөрш болох Орос улс дээрх жагсаалтын 39 дүгээрт орсон бол Хятад улс 74 дүгээрт бичигджээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мөнхбаатар арслан зодгоо тайлсан бол мөн чиг шударга байх байлаа

Х.Мөнхбаатар арслан зодог тайлна гэдгээ албан ёсоор мэдэгдэж, улмаар зодог тайлах ёслолыг зориглон хийсэн бол монгол үндэсний бөхөд нэгэн шинэ үзэгдэл бий болох байлаа. Гэвч мань эрийн шийдвэрийг хэн нэгэн болиулчихав уу гэх хардлага нийгэмд байна. Учир нь “Бөхийн спортод цаашид амжилт үзүүлэх боломжгүй боллоо. Одоо надад худлаа барилдах эрх байхгүй хэмээн” 35 настай залуу арслан зодог тайлах юм бол бусад нь юу болох билээ.

Баянаа аварга 70 насандаа зодоглон хоёр давж гурвын даваанд улсын цолонд зүтгэж буй залууд тахимаа өгч байсан. Төрийн наадамд арав түрүүлсэн аварга төрт ёсныхоо баярыг хүндэтгэж байна гэж бодох боловч олон улсын спортын жишгээр аваад үзэхэд энэ нь нэг л ойлгомжгүй. Баянаа, Мөөеө, Бат-Эрдэнэ нарын аваргууд, Ганбаатар тэргүүтэй ахмад арслангуудад барилдах эрх нь нээлттэй. Тэд хэзээ ч начин төрүүлэх боломжтой гэсэн үг. “Хувинтай ус дийлэхгүй хөгшин аварга ургаа мод шиг залууг өмнөө хэвтүүлж байгаа нь ямар янзын жүжиг вэ” гэх яриа гардаг л байлаа.

Тамирчин хүн амжилт үзүүлэх боломжгүй болж, шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалж эхлэхтэйгээ зэрэгцээд л дэвжээгээ орхидог. Өөрийгөө болоод спортоо, дэвжээгээ хүндэтгэж буйн илэрхийлэл. Сумогийн бэлээхэн жишээг бид мэднэ. Сүүлд, эзэн хааны цомыг гурвантаа хүртсэн озэки Точиазүма 31 насандаа зодог тайлсан. Спорт ийм шударга, хатуу дэг журам, хуультай.

Гэтэл монгол бөхөд зодог тайлах нь бүү хэл зодог тайллаа гэж мэдэгдсэн нь эргэж барилдаад байгаа нь бүр чиг хачирхалтай.

Ө.МАНЛАЙ