Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам эхэллээ

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог яруу найргийн “Болор цом-2016” наадам Соёлын төв өргөөнд 18.00 цагт эхлэн, үргэлжилж байна.

Энэ удаагийн “Болор цом-2016” наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгаран үлдээд байгаа билээ. Мөн наадмын дэгээр өмнө нь “Болор цом”-д түрүүлж байсан яруу найрагч урилгаар оролцдог.
2016 онд Монголын уран зохиолын хоёр агуу хүний мэндэлсний ой тохиож байгаа учраас тус наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Тухайлбал, Д.Сэнгээгийн 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байна. Эдгээр нэрт яруу найрагчдын ой тохиосон “Болор цом” наадамд ахмад яруу найрагчдаас Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Дөнгөтийн Цоодол, Ардын уран зохиолч Тангадын Галсан нар оролцож байгаа аж. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн оролцоно хэмээн мэдээлж байсан ч найрагч нөхдийнхөө хүсэлт, шахалтаар шүүгчдийн суудалд суухаар болсон тухай манай сэтгүүлч мэдээллээ.

“Болор цом” наадам энэ жил 33 дахь жилдээ зохиогдож байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улсын сайн малчин”-ы цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь гардуулна

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнө Монгол Улсын Засгийн газраас “Улсын сайн малчин”-ыг тодруулдаг. Энэ жилийн Улсын сайн малчныг баасан гарагт Засгийн газраас зарлана. 2015 оны хувьд манай улсад түүхэндээ хамгийн өндөр буюу 18 сая төл мал хүлээн авсан. Үүнийгээ дагаад сайн малчдын тоо ч мөн нэмэгдэж байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард ХХААЯ-наас “Аваргуудаа сонсъё” сэдэвт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат, Улсын сайн малчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа “Цаашид Улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Учир нь мал маллах, малынхаа тоо толгойг өсгөх зэрэг нь малчин гэр бүлийн хамтын ажиллагаа байдаг. Тиймээс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь олгох нь зүйтэй юм” гэсэн санал гаргасныг малчид баяртай хүлээн авсан. Энэ ажил биелэлээ олж “Улсын сайн малчин” цол, тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт олгох Засгийн газрын тогтоол гарсан байна.
Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Улсын сайн малчныг малаа өсгөсөн байдлаас гадна малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, туслах малчин ажиллуулсан, нийгэмд тустай ажил хийсэн зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин энэ бүхнийг өрхийн тэргүүн ганцаараа биш гэр бүл хамтаараа хийж бүтээсэн байдаг. Тиймээс цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хамтад нь өгөхөөр болсон” гэлээ. “Улсын сайн малчин”-ы өргөмжлөл нь өрхийн тэргүүний нэр дээр байх бөгөөд эхнэр, нөхөр хоёрт ижилхэн тэмдэг зүүж өгөх аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эхний өдөр 476 жолооч оноогоо хасуулжээ

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам” өчигдөр буюу хоёрдугаар сарын 1-ний 00.00 цагаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн яам, Замын цагдаагий газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Журам мөрдөгдөж эхэлсэн эхний өдрийн 09.30 минутын байдлаар 476 жолооч оноогоо хасуулжээ. Үүний 400 тохиолдол нь нэг оноо, 74 тохиолдол хоёр оноо, хоёр тохиолдолд гурван оноо хассан тухай Замын цагдаагийн газрын, цагдаагийн хошууч Ж.Энхбат мэдээллэв. Тэрбээр “Оноог хасахдаа бүх хуулийн заалтаар хасахаар журамлагдаагүй. Хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний долоон тохиолдолд нэг оноо хасагдана. Мөн долоон тохиолдолд хоёр оноо, үлдсэн гурван тохиолдолд 3-5 оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх, хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд арван оноо шууд 0 болохоор журам батлагдсан. Нэг жилд 50 түүнээс дээш торгуулсан хүмүүс ч байдаг. Эдгээр жолоочид нэгдсэн арга хэмжээ авч торгууль ногдуулсан ч нөлөө үзүүлэхгүй байгаа учраас илүү хариуцлагатай байлгах үүднээс онооны журам тооцож эхэлсэн” хэмээв.

Арван оноо дуусгавар болж, жолоодох эрхгүй болсон тохиолдолд журамд заасны дагуу хоёр цагийн сургалтанд хамрагдана. Үүний дараа замын хөдөлгөөний хууль дүрмийн зохих шалгалтыг өгөөд тэнцсэн тохиолдолд 10 оноог буцаан сэргээж олгох юм. Шалгалтыг жолоочийн үнэмлэх олгох шалгалттай адил хэлбэрээр авах бөгөөд одоогоор шалгалт өгөхөд төлбөр төлөх эсэх асуудал тодорхой шийдэгдээгүй байгаа гэнэ.

Харин жолооч хэдэн оноотой байгаа тухай мэдээллээ онлайн болон цахим хэлбэрээр авах боломж, нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн зөрчлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа жолооч нарын мэдээлэл цагдаагийн албан хаагчдын шалгах төхөөрөмжин дээр харагдах юм байна. Цаашдаа оноогоо хасуулсан иргэний утсанд нь мэдээлэл очих байдлаар зохион байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээллээ.

Дэлхийн улс орон болгон жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлдэг аж. Эдгээр орны туршлагаас харахад зам тээврийн осол, согтуу жолоочийн тоо буурсан үзүүлэлт байдаг байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн ордны танхимууд нэрээ өөрчиллөө

УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гарган Төрийн ордны А танхимыг “Чингис хааны танхим”, Б танхимыг “Д.Сүхбаатарын танхим” хэмээн нэрлэж байгаа аж. Захирамжийг УИХ-ын дарга МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарт гардууллаа. Маргаашаас эхлэн байнгын хороо хуралддаг эдэээр танхим ийнхүү шинэ нэртэй боллоо.

Дашрамд дурдахад их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн чансаа өндөртэй найман бөхийг Улсын арслан Э.Оюунболд тэргүүллээ

Хэдхэн хоногийн дараа Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Хонь жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанаас эхлэн, саяхан болсон Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг хүртэл улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 25 барилдаан болжээ. Эдгээр барилдаануудад оролцсон бөхчүүдийн чансааг бодож МҮБХ-ноос албан ёсоор зарлаж байна.

Чансааны нэгд өнгөрсөн наадмаар Улсын арслан цол хүртсэн Э.Оюунболд бичигджээ. Харин түүний араас улсын арслан П.Бүрэнтөгс удаалсан байна. П.Бүрэнтөгс арслангийн хувьд энэ өвөл болсон хэд хэдэн барилдаанд түрүүлсэн билээ. Жагсаалтын гуравт улсын арслан Н.Батсуурь оржээ. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлсэн юм.

Ингээд хамгийн чансаа өндөртэй найман бөхийн нэрийг дор хүргэе.

  • Улсын арслан Э.Оюунболд 27579 чансаагаар
  • Улсын арслан П.Бүрэнтөгс 25625 чансаагаар
  • Улсын арслан Н.Батсуурь 22054 чансаагаар
  • Улсын харцага Ц.Содномдорж 18929 чансаагаар
  • Улсын гарьд Б.Гончигдамба 16639 чансаагаар
  • Улсын харцага Ө.Бат-Орших 15575 часаагаар
  • Улсын заан Ч.Санжаадамба 15155 чансаагаар
  • Улсын харцага Б.Пүрэвсайхан 14254 чансаагаар эхний наймд бичигдлээ.

Улсын цолтой дээрх найман бөхөөс гадна аймгийн цолтнуудаас чансаа өндөр найман бөхийг мөн нэрлэж байна. Аймгийн арслан О.Хангай 11819 чансаагаар тэргүүлж, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар 11140 чансаагаар удаалж, Аймгийн арслан Б.Эрдэнэхүү 8793 чансаагаар гуравт, Аймгийн хурцарслан Н.Жаргалбаяр 8632 чансаагаар дөрөвт, Аймгийн арслан Д.Анар 8295 чансаагаар тавд, Аймгийн арслан М.Бадарч 8070 чансаагаар зургаад, Аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр 6860 чансаагаар долоод, Аймгийн хурцарслан О.Гантулга 6362 чансаагаар наймд тус тус шалгарсан байна.

Удахгүй болох сар шинийн барилдаанд нэр дурдагдсан эдгээр хүчит бөхчүүдээс л нэг нь түрүү хүртэх нь дамжиггүй гэж бөх сонирхогчид үзэж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Малайзад монголчууд хар тамхины хэрэгт холбогдоогүй гэв

Малайз улсад Монгол улсын иргэд хар тамхины
хэрэгт холбогдох нь нэмэгдсэн гэх мэдээлэл зарим сайтаар гарсан. Харин энэ
мэдээлэл ташаа гэдгийг өнөөдөр Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Хамгийн сүүлд 2013
онд Монголын гурван иргэн Малайз улсад хар тамхины хэрэгт холбогдсон, харин
түүнээс хойш хар тамхины хэрэгт нэмж холбогдсон асуудал гараагүй гэв. Дээрх
гурван иргэний хувьд 2013 оны нэгдүгээр сараас хойш хар тамхины хэрэгт
сэжиглэгдэн саатуулагдсан. Тэгвэл тэдний хоёр нь гэм буруугүй нь тогтоогдон эх
орондоо буцаж ирсэн байна. Харин нэг иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

ШУТИС хамгийн орчин үеийн лабораторитой боллоо

LABAББ
Группын Монгол дахь Төлөөлөгчийн Газар нь Монгол Улсын Шинжлэх Ухаан,
Технологийн Их Сургуулийн Эрчим Хүчний Сургуульд орчин үеийн дэвшилтэт
технологи бүхий 250 сая төгрөгийн лабораторийг өнөөдөр ШУТИС-ийн ЭХС-д
хандивлалаа. Тус группын нэрэмжит лабораторийг нээснээр цахилгааны мэргэжлээр
сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик
дадлага эзэмших, цаашид ажил дээр гараад ашиглалтыг явуулах боломжтой болохоос
гадна Монгол улсын Эрчим Хүчний Салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ
дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох болно. Тус лабораторид Монгол улсын
цахилгаан түгээх сүлжээ, дэд өртөөнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин
үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулуулсан байна. Энэ нь
Монголын улсын боловсролын салбарт хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө
оруулалтуудын нэг болж байгаа бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарын
инженерүүдийг бэлтгэх, мэдлэг, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд цаашид
ихээхэн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэж байна гэж зочид төлөөлөгчид онцолж
байлаа. АББ Групп нь эрчим хүч болон автоматжуулалтын технологиороо дэлхийд
тэргүүлдэг компани бөгөөд шинэ техник технологи, инновацын шийдлүүдийг гаргах,
хөгжүүлэх, нэвтрүүлэхэд манлайлсаар ирсэн. Дэлхий даяар АББ Группын долоон
судалгааны нэгдсэн төвүүдэд 8500 эрдэмтэн, дизайнер инженерүүд шинэ
технологиудыг зохион бүтээх, сайжруулах ажлыг тасралтгүй хийхээс гадна дэлхийн
70 томоохон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг ба тус судалгаа,
шинжилгээний ажилд жилдээ 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт гаргадаг аж.

Categories
мэдээ улс-төр

ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын хэсгийн хуралдаан болж байна

Ардчилсан
намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх
асуудлыг шийдвэрлэж саналаа хүргүүлсэн. Тэгвэл ИЗНН-ыг АН-д нэгтгэх ажлын
хэсгийн хуралдаан үдээс хойш эхэллээ. Ардчилсан намаас ажлын хэсгийг УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал ахалж, А.Гансүх нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлын
хэсэг Г.Батхүү Д.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс бүрдэн
ажиллаж байгаа юм. Харин ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун
ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажиллаж байна. Ажлын хэсэгт намын
дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар
нар багтаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад үнэгүй өвс олгоно

Өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй
холбогдуулан шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим
аймгуудад олгох “УАЗ-22069” автомашины хуваарь, түүнийг нөхөн бүрдүүлэхэд
шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Улсын
нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4400 гаруй тн өвсийг үнэгүй, 2015 онд
бүрдүүлсэн 4700 орчим тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгоно.
Үнэгүй болон хямдруулан олгосон өвс, тэжээлийн үнийн зөрүү 2 тэрбум гаруй
төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт
зөвшөөрлөө. Улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг
зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн
байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг
болгожээ. Мөн Улсын нөөцөөс олгосон автомашиныг энэ оны хоёрдугаар улиралд
түгээхээр болсон бол өвс тэжээлийг гуравдугаар улиралд багтаан олгох аж.

Categories
мэдээ нийгэм

​Эрүүл мэндийн салбарт хүний эрх хамгийн их зөрчигдөж байна гэв

Өнөөдөр ХЭҮК-оос хүний эрх хамгийн их зөрчигдөж байгаа салбаруудыг нэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд хууль, шүүхийн байгууллагад хүний эрхийн зөрчил багассан бол эмнэлэг эрүүл мэндийн салбарт хүний эрх ихээр зөрчигдөж байна. Тэр дундаа эмчилгээгүй гэсэн оноштой өвчтөн эрхээ эдэлж чадахгүй байсаар хорвоог орхих тохиолдол маш элбэг байгаа юм. Учир нь хөнгөвчлөх эмчилгээ үзүүлэх үйлчилгээг хуульчлаагүйн улмаас олон иргэн ямар ч эмчилгээ тусламж авч чадахгүй байсаар хорвоог орхиж байгааг “Монголын хөнгөвчлөх эмчилгээ” нийгэмлэгээс судалгаагаар тогтоожээ.