Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 33 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигтай тэмцэх газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Тиймээс төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагаас ирүүлсэн нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 40031 албан тушаалтан байгаагаас 2016 оны 02 дугаар сарын 03-ны байдлаар 33696 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц байдал 84,1 хувьтай байгааг Авлигатай тэмцэх газраас мэдээлэв.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 276 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 270 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстойгоос одоогоор УИХ-ын гишүүн 33, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд 22, Ерөнхий консул 5, Байнгын төлөөлөгч 2, Засгийн газрын агентлагийн дарга 19, бусад /хороодын дарга, гишүүд гэх мэт/ 61 нийт 142 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 52,6 хувьтай байгаа юм байна.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааны явцад цагаан сарын баярын өдрүүд давхцаж байгаа тул мэдүүлэг гаргагчид энэ долоо хоногт багтаан хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг Авлигатай тэмцэх газраас анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв

Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон С.Билгүүн хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд Беларусь, Киргиз, Марокко, ОХУ, Тажик, Украйны 32 бодогч сэтгэлгэний хурд, чадвараа сорин өрсөлдсөн ба оролцогчид шат тус бүрд 30 оноо бүхий зургаан даалгаврыг 100 минутад гүйцэтгэж шийдийг нь олох ёстой байжээ.

Харин манай улсаас оролцсон тамирчин С.Билгүүн нийт дүнгээрээ 57 оноо авснаар хоёрдугаар байрт орсон байна. Тэргүүн байрыг ОХУ-аас оролцсон К.Новиков 57.5 оноо авч, эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахим шуудангийн хэргээр 1.6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна

Сүүлийн үед интернэт луйвар, цахим шуудангийн луйврын хэргүүд ихсэх хандлагатай байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэг нь хамгийн анх 2013 онд бүртгэгдэж байсан бол 2015 онд 83 болтлоо өсчээ.

Интернэт луйвар нь иргэдийн хаяг руу гадаадаас холбоо тогтоож, “Би маш их хэмжээний эд хөрөнгө өвлөж авах гэж байна. Энэ мөнгийг өвлөж авахад Америкийн хуулиар маш их хэмжээний татвар төлөх шаардлагатай болдог. Тиймээс танай улсаар дамжуулаад энэ мөнгийг авч болох уу. Өөрт чинь энэ мөнгөний тодорхой хэмжээг өгнө” гэж худлаа амладаг байна. Энэ мэтчилэн итгэл үнэмшил төрүүлэхийн тулд монголчууд руу хуурамч виза картын дугаар явуулж, мөнгө луйвардсан хэргүүд гарч, сүүлийн хоёр жилд хохирлын хэмжээ 1,6 тэрбумд хүрчээ.

Цахим шуудангийн луйвар нь гадаад худалдаа хийдэг хувийн аж ахуйн нэгж, компаниудын гадаад дахь түнш компанийнх нь цахим хаягийг дуурайлган хийж, тухайн байгууллагын өмнөөс “манай данс солигдсон, энэ данс руу төлбөрөө хий” гэсэн утгатай захиа явуулж, хуурч мэхэлдэг байна.

Ийм төрлийн гэмт хэргүүдийг илрүүлэхэд хүндрэлтэй байдаг тул хэрвээ гадаад дахь харилцагч байгууллагаас тань “Банкны данс чинь солигдсон” гэсэн мэдээлэл ирвэл заавал утсаар биечлэн тодруулахыг Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулав.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна. Одоогоор 38 гишүүний ирцтэй байна. Чуулганы хуралдаанд 39 гишүүн ирж, ирцээ бүртгүүлж байж ирц 50 хувьд хүрэх ёстой юм.

Хуралдаан эхэлбэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдийн худалдаа, үйлчилгээний хуваарь

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК-ийн “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УС ХАНГАМЖ

Сар шинийн баяр”-ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

II/08

Даваа

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/09

Мягмар

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/10

Лхагва

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/11

Пүрэв

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/12

Баасан

10:00 -14:00
15:00 -19:00

10:00 -14:00
15:00 -19:00

Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

II/08

Даваа

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/09

Мягмар

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/10

Лхагва

10:00 -14:00
15:00 -19:00

10:00 -14:00
Амарна

II/11

Пүрэв

10:00 -14:00
Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/12

Баасан

Амарна
15:00 -19:00

Амарна
15:00 -19:00

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,
оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

245733

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

70156722

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

454050

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

450697

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

70111409

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

329047

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

70115026

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

70003227, 321641

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341826

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70120203, 70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149711

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

77065560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187491

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70282966

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70180015

Жич:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.

Холбогдох утас: Диспетчер -343047, 343030
-75759047 -255

Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сард ОХУ-ын Төмөр замын дарга айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаараа УБТЗ-ын Зорчигч үйлчилгээний төв буудлын шинэчлэлийн ажилтай
танилцаж, нээлтэд нь оролцсон юм. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг
зорчигчдын тав тухыг хангасан Төв вокзалд засвар шинэчлэлийн ажлыг 245 сая
төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд нээлт нь өчигдөр болсон билээ. Гуравдугаар сард
ОХУ-ын Төмөр замын дарга айлчилна.Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг “ОХУ, Монгол Улс хоёрын хамтын ажиллагаа хөдөлгөөнд орж байна.
ОХУ-ын Төрийн Дум дээр Монгол Улсын өрийг чөлөөлөх асуудлаар хууль гарч
батлагдлаа.

Монгол Улсаар дамжин 3,2 сая тн түүхий нефть ачигдаад эхэллээ. Энэ
бол төмөр замын тээвэрт орж байгаа том хувь нэмэр. Мөн ачаа тээшийн
чингэлгүүдийн туршилтын ачилт хийгдэж эхэлж байна. Дохиолол холбооны хөрөнгө
оруулалт хийгдээд явж байна. Зам, тээврийн салбар тэр дундаа, төмөр замд ийм
ажил, хөдөлгөөнүүд өрнөж байна. Энэ оны гуравдугаар сард ОХУ-ын Төмөр замын
дарга манай улсад айлчилна. Энэ үеэр төмөр замтай холбоотой асуудлуудаа
шийдэхээр бид ярилцлаа” хэмээн ярьсан юм.

Categories
мэдээ спорт

Маргааш “Бөхийн баяр” болно

Сар шинийн баярт зориулан Монголын үндэсний бөхийн холбооноос “Бөхийн баяр” цуврал барилдааныг зохион байгуулдаг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан маргааш буюу хоёрдугаар сарын 5-нд өсвөрийн бөх, нийтийн монгол шандаст, сумын цолтой бөхчүүдийн барилдаанаар эхлэх хуваарьтай байна. Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны үзэгчийн тасалбар 20.000, 25.000 төгрөгийн үнэтэй.

“Бөхийн баяр” цуврал барилдааны хуваарь

II.05-ны 14.00 цагт

Өсвөрийн бөхийн барилдаан (1999 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд)

Нийтийн монгол шандастны барилдаан (2.5-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг эхлэх бөгөөд ямар нэг цолгүй, бөхийн спортоор тусгайлан хичээллэдэггүй эрчүүд оролцоно)

II.06-ны 14.00 цагт

Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэлийг 02.5, 6-ны 10.00 цагаас МБӨ-д хийнэ.)

II.07-ны 14.00 цагт

Сумын цолтон, залуу 512 бөхчүүдийн барилдаан (2.7-ны өдрийн 10.00 цагаас бүртгэлийг хийх бөгөөд сумын цолтнууд үнэмлэхтэйгээ ирнэ.)

II.08-ны 14.00 цагт

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан. (Бүртгэл 02.8-ны өдрийн 14.00 цагт) тус тус зохиогдоно.

Categories
мэдээ спорт

Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо

Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид өчигдөр эх орноосоо мордсон байна. Энэ сарын 6-7-нд болох Парисын “Их дуулга”-д нийт 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Манай улсаас 20 бөх зодоглож шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар удирдан оролцоно.

Парисын “Их дуулга”-д зодоглох Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй

• 60 кг: Г.Болдбаатар гавьяат, Д.Амартүвшин гавьяат

• 66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Д.Алтансүх

• 73 кг: С.Ням-Очир гавьяат, ОУХМ Г.Одбаяр

• 81 кг: ОУХМ Н.Дагвасүрэн , ОУХМ О.Ууганбаатар

• 90 кг:ОУХМ Л. Отгонбаатар

• -100 кг: Н.Түвшинбаяр гавьяат

• +100 кг:ОУХМ Б.Тэмүүлэн

Эмэгтэй

• 48: М.Уранцэцэг гавьяат

• 52 кг:М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон

• 57 кг:Д.Сумьяа гавьяат

• 63 кг:Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид

• -70 кг:ОУХМ Ц.Наранжаргал

• -78 кг:ОУХМ П.Лхамдэгд

• +78 кг:ОУХМ О.Жавжмаа

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр Алтанбулаг, Эрээнцавын хилийн боомтууд ажиллана

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу сар шинийг тохиолдуулан Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд хоёрдугаар сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амрахаар боллоо.

Мөн Буянт-Ухаа, Чойбалсан, Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхин, тэдгээрийн дөрвөн сая нь цагаасаа эрт /30-69 насандаа/ нас бардаг судалгаа байдаг. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг “Олон улсын хавдартай тэмцэх өдөр” болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг.

Монгол Улсад жил бүр 5000 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 орчим иргэн нас бардаг. Хавдрыг эрт оношилж чадвал амь насыг аврах бололцоотой байдаг ч хавдраар өвчилж буй хүмүүсийн 70 хувь хожуу үедээ эмнэлэгт ханддаг бөгөөд энэ нь тухайн хүний санхүүгийн чадавхиас шалтгаалдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Иймээс санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх чиглэлд аж ахуйн нэгж байгууллагууд санаачилга гарган ажиллаж эхэллээ.

Сайн үйлсийн аян санаачлагчдын эхэнд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ төмөр замын дагуу байрлаж буй Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт хавдрын эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ынхан гарын үсэг зурах бөгөөд хөтөлбөрийн хүрээнд хавдар өвчинтэй иргэд галт тэргээр үнэ төлбөргүй зорчих боломжийн талаар ярилцах аж.