Categories
мэдээ улс-төр

Японы Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа

2016 оны санхүүгийн жилд хэрэгжих япон хэл, япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулж Япон улсын Боловсрол, шинжлэх ухааны яам тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Тус яам нь 2016 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Японы их дээд сургуульд япон хэлний мэдлэг, соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор суралцахын тулд шалгалт өгөх хүсэлтэй монгол оюутнуудыг бүртгэж байна.

Бүх шатны шалгалт, шалгаруулалтад эцсийн байдлаар тэнцсэн оюутан энэ оны 10 дугаар сараас Японы их дээд сургуульд япон хэл, япон соёл судлаач оюутнаар нэг жилийн хугацаанд суралцана.

Суралцах хугацаанд сар бүр 117,000 иений тэтгэлэг олгох бөгөөд бүртгэлийг энэ сарын 22-26-нд Монгол-Япон төвд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр, амралтын өдрөөр АТГ ажиллана

Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуультай байдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 91.2 хувьтай байна. Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 270 албан тушаалтан байгаагаас энэ сарын 4-ний өдрийн байдлаар тэдгээрийн 171 нь мэдүүлгээ бүртгүүлээд байна.

Төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуулийн хугацаатай сар шинийн баярын өдрүүд давхцаж байгаа. Тиймээс АТГ энэ жилийн хувьд мэдээлэл, сурталчилгааны ажлыг өмнөхөөс идэвхжүүлж, мэдүүлэг бүртгэх чиг үүргийн албан хаагчдыг уртасгасан цагаар, мөн амралтын өдрүүдэд ажиллуулж байна. Түүнчлэн сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллуулна. Сар шинийн баяраас өмнө амжиж өгөх бүрэн боломжтой.

АТГ-ын зарим албан хаагчид 6, 7, 13, 14-ний бямба, ням гарагт ажиллана. Цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа. Тиймээс мэдүүлэг гаргагчид заавал хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-наар дуусахыг хүлээлгүй, наана нь мэдүүлгээ бүртгүүлэх ёстой. Хэрэв хугацаандаа багтаж ХАСХОМ-ээ өгөөгүй бол Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу ажлаас халах, албан тушаалаас чөлөөлөх хүртэл хариуцлага хүлээлгэнэ гэж АТГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд: ИЗНН үзэл баримтлалын хувьд манай намтай чиг нэг учраас санал тавьсан

Дөнгөж сая Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д АН, ИЗНН хоёр санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр хоёр намын тэргүүн болон төлөөллүүд байлаа. Хоёр нам санамж бичигт гарын үсэг зурснаар нэгдэж байгаа гэсэн үг биш бөгөөд цаашдын ажилд хамтран нэг нэгнээ дэмжин ажиллана гэсэн ерөнхий утгатай аж.

Учир нь Ардчилсан намын дарга З.Энхболд “ИЗНН манай намтай үзэл баримтлалын хувьд чиг нэгтэй учраас бид нэгдэх санал тавьсан” гэсэн юм. Харин ИЗНН-ын дарга С.Оюун “АН-ын зүгээс гаргасан санал санаачилга, ажлыг нам дотроо хэлэлцээд дэмжихээр бол шат шатандаа шийдээд явна” гэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайн малчны гэрт ихэр хүүхэд эх барьж авчээ

biger

Говь-Алтай аймгийн Бигэр сумын эх барихын багийн эмч нар хөдөө малчны хотонд хоёр ихэр хүүхдийг эх барьжээ. Тэд малчны хотонд ийнхүү багаараа амжилттай ажилласан ба ихрүүд болон эхийн биеийн байдал сайн байгаа аж.

Өчигдөр мөн эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэлсэн бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

biger

biger

Categories
мэдээ нийгэм

Хятад иргэн ахтайгаа нийлж монгол эхнэрээ зоджээ

БНХАУ-ын иргэн ахтайгаа нийлж манай улсын иргэнийг зодож хүнд гэмтээжээ. Хохирогч одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Биеийн байдал нь одоогоор хүнд байгаа аж.

Чингэлтэй дүүрэгт оршин суух иргэн Т-ийн нөхөр нь түүнийг архидан согтуурах үедээ зодсон аж. Тэрээр монгол эхнэрээ төрсөн ахтайгаа нийлж зодсон байна.

Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

АН, ИЗНН нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах гэж байна

Яг одоо Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан танхим”-д АН, ИЗНН хоёр нэгдэх санамж бичигт гарын үсэг зурах гэж байна.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл мягмар гаригт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хүртэл байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал ахалсан юм.

Тэгвэл өчигдрийн хуралдаанаар хоёр намын төлөөллүүд тохиролцоонд хүрсэн бололтой. ИЗНН-аас гарсан ажлын хэсгийг намын дарга С.Оюун ахалж, Р.Булгамаа нарийн бичгийн даргаар нь ажилласан байна. Ажлын хэсэгт намын дарга Ц.Ганхуяг, ЕНБД Б.Хүдэр-Ян, дэд дарга М.Хүрэлсүх, М.Энхтайван болон Ч.Базар нар багтжээ.

Хоёр намын удирдлагууд гарын үсэг зурахаар Төрийн ордны “А” танхимд болж буй арга хэмжээ дуусахыг хүлээж байна.

Categories
мэдээ нийгэм

Ингэ хөөслөх зан үйл “ЮНЕСКО”-д бүртгэгдлээ

Монголчуудын ингэ хөөслөх уламжлалт зан үйлийг “ЮНЕСКО” дэлхийн биет бус соёлын өвд бүртгэж авсан батламжаа гардан авлаа.

Судлаачдын ярьж буйгаар ингэ хөөслөх монголчуудын уламжлалт зан үйл хэдий ч өнөө үед бараг мартагдах шахсан гэнэ. Учир нь говийн цөөн сумдын малчид л ингэ хөөслөх зан үйлийг мэдэхээс ерөнхийдөө мартагдах шинжтэй байсан аж.

Ингэ хөөслөх нь монголчуудын малтайгаа харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйл. Ингэ хоёр жилд нэг удаа ботголох бөгөөд ботгоо голох тохиолдол их. Тиймээс аялгуу дуугаар дамжуулж ингэнд ботгыг нь авахуулдаг өвөрмөц арга өөр хаана ч байхгүй билээ.

Categories
мэдээ улс-төр

Музейг төсөвт байгууллага болгохыг зөвшөөрөв

Засгийн газрын өчигдөр болсон ээлжит бус хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэв. Уг хуралдаанаар Монгол төрийн түүхийн музейг төсөвт байгууллага болгон зохион байгуулахаар холбогдох дүрмийг баталж мөрдүүлэхийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгажээ. Түүнчлэн ЗГХЭГ-ын харьяа Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Херо” энтертайментийн гомдлын дагуу шалгаж эхэлсэн байна

Саяхан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бичлэг алдагдсан хэмээн шуугиан дэгдсэн билээ. Түүнчлэн тус нэвтрүүлгийг санаачлагч “Херо” энтертайментийн захирал Б.Баатар мэдээлэл хийсэн.

Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний эхнэр О.Цолмон нараас уучлал гуйж байсан. Уг хэргийг зохион байгуулалттай хэрэг хэмээн сэрдэж байгаагаа илэрхийлж байв. Харин энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал алдагдсаны улмаас хоёр хүн гэмтжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Галт гал“ компанийн талхны үйлдвэрийн ажилтан хүнд бэртжээ.

Тэрээр тус үйлдвэрт гурил зуурагч хийдэг бөгөөд өдгөө 41 настай эмэгтэй юм байна. Ажилтан гурил зуурагч машинд баруун гараа зүсч гэмтээн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оёдлын үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж хүн гэмтсэн осол гарчээ. Тус үйлдвэрийн ажилтан зүүн гарын бугуй хэсгээрээ сүлжигч автомашинд тасдуулж гэмтэн ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.