Categories
мэдээ нийгэм

Сар шинээр микро захиалж болно

Сар шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд үйлчилгээнд явах нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ. Ингэхдээ үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Энэ хүрээнд энэ амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагуудад иргэдэд үйлчлэх юм. Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон “Дүнжингарав” худалдааны төвөөс “Хүннү молл” худалдааны төв чиглэлд хоёр их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагуудад явах аж.

Харин хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 дугаарт хандах өгөх боломжтой юм. Микроны захиалгын үнэ нэг зорчигч 1000 төгрөг байх юм. Харин хот доторх таксины үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

ХБИ-ийг ипотекийн зээлд хамруулна гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж
гишүүдийн 89.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Уг хууль батлагдсанаар хөгжлийн
бэрхшээлтэй иргэнийг ипотекийн, түрээсийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр
хамруулахад зориулж, шаардлагатай хөрөнгийг ,аймаг, нийслэлийн төсөвт тусгах
болж байна.

Categories
мэдээ улс-төр

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Өнөөдөр чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг эцсийн байдлаар хэлэлцэж баталлаа. Уг хуулийн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсаны дараа олонхийн саналаар хуулийн төслийг бүхэлд нь батлав. Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь анх 1995 онд батлагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хэрэглэгдээгүй. Өнгөрсөн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн баталсан тул тус хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага үүссэн байна.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдийн эрхийн тухай болон хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж баталлаа

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, баталлаа. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн барьсан бөгөөд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлан ажиллаж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулсан билээ.Хоёр хуулийн төсөл дээр иргэд, олон нийтийн саналыг нэлээд өргөн хүрээнд авах ёстой гэж УИХ дахь эмэгтэй гишүүд болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэний үндсэн дээр анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгасан юм. Ингэснээрээ энэ парламентын түүхэнд иргэд олон нийтийнхээ саналыг хамгийн ихээр тусгасан хууль боллоо гэж хууль санаачлагчид үзэж байна. Тодруулбал, хууль батлагдсанаар Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно. Мөн аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж буйг хууль санаачлагчид онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан цагаан сарын бүтээгдэхүүнээс сэрэмжлүүлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулсан байна. Шалгалтын үеэр “Скай ХХК-ийн импортлосон “Ghana” шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл”, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн үйлдвэрлэж худалдаанд гаргасан бууз, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн хэвийн боовноос шошгын болон хугацаа дууссан зөрчил илэрсэн байна. Шалгалтыг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуй нэгж, 2271 иргэн хамрагдсан бөгөөд нийт 3011 обьектод шалгалт явуулсан байна. Түүнчлэн чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 669 ширхэг, 25 сая 192 мянган төгрөгийн бүтээгдэхүүн илэрчээ.

Categories
энтертаймент-ертөнц

С.Жавхлангийн хүү ээжийнхээ дууны клипт тогложээ

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг “Зургаан ханатай гэр минь” дууныхаа клипийг үзэгч, сонсогчиддоо хүргэв. Тэрээр МУГЖ, дуучин С.Жавхлангийн гэргий болсноос хойш бие даасан уран бүтээлд төдийлөн гаргаагүй юм. Харин нөхөртэйгээ хамтран хэд хэдэн дуу дуулсан. Тэгвэл шинэ дууны клипт хүүгээ тоглуулсан байна. Дуучин хосууд Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хөөрхөн охидтой билээ. Тэгвэл бага хүү Цэгцээ ийн олонд танилцууллаа.


Categories
мэдээ нийгэм

Сар шинээр худалдаа үйлчилгээ энэ хуваарийн дагуу ажиллана

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УС ХАНГАМЖ

Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

II/08

Даваа

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/09

Мягмар

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/10

Лхагва

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/11

Пүрэв

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/12

Баасан

10:00 -14:00
15:00 -19:00

10:00 -14:00
15:00 -19:00

Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь

II/08

Даваа

Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/09

Мягмар

10:00 -14:00
15:00 -19:00

Амарна

II/10

Лхагва

10:00 -14:00
15:00 -19:00

10:00 -14:00
Амарна

II/11

Пүрэв

10:00 -14:00
Амарна

10:00 -14:00
15:00 -19:00

II/12

Баасан

Амарна
15:00 -19:00

Амарна
15:00 -19:00

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,
оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

245733

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

70156722

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

454050

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

450697

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

70111409

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

329047

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

70115026

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

70003227, 321641

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341826

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70120203, 70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149711

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

77065560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187491

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70282966

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70180015

Жич:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.Холбогдох утас: Диспетчер -343047, 343030
-75759047 -255
Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Маргааш нийслэлийн өвлийн наадам болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын Өвлийн наадам 2016” маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр мөсний шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, тэшүүрийн үзүүлбэр, мэргэжлийн снөүбоардын үзүүлбэр, шүхрийн үзүүлэх тоглолт зэрэг уламжлалт болон орчин үеийн өвлийн спорт, наадгайнууд зохион байгуулагдах бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид зөвхөн үзэж сонирхоод зогсохгүй өөрийн биеэр харваж, авирч, өвлийн дугуй унан, нохойтой чарга, бүргэд, морь тэмээ унан зургаа авахуулах боломжтой. Гадаад дотоодын зочдод Монголынхоо ёс заншил, өв уламжлал, соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг ард иргэдэд сурталчлах давхар ач холбогдолтой тус арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг Найрсаг Улаанбаатарчууддаа уриалж байна гэж Нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө орлогын мэдүүлгийг цагаан сараар ч авна

Жил бүрийн нэгүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх хуультай. Авлигатай тэмцэх газар уг ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 91.2 хувьтай байгаа аж. Тодруулбал, нийт 40031 хүн мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэхээр байгаа. Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх төрийн өндөр болон тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 270 албан тушаалтан байна. Өчигдрийн байдлаар тэдгээрийн 171 нь мэдүүлгээ бүртгүүлжээ. Эдгээрээс 47 нь УИХ-ын гишүүн байгаа аж. Хуулийн хугацааг сунгах боломжгүй. Тиймээс сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу ажиллах юм байна. АТГ-ын зарим албан хаагчид 6, 7, 13, 14-ний бямба, ням гаригт ажиллах аж. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байгаа гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагын маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэв

Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны удирдлага зохион байгуулалтын талаар маргаануудад өнгөрсөн гурван жилийн хугацаанд үргэлжилж шат, шатны шүүхээр хэлэлцсэний эцэст Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргаж, сагсан бөмбөгчид нэг зүгт харан спортоо хөгжүүлэх боломжийг олголоо.

Өнгөрсөн хугацаанд хуулийн хүрээнд болсон үйл явдлууд болон Дээд шүүх хэрхэн шийдвэрлэснийг сагсан бөмбөг сонирхогч та бүхэнд хүргэе.

2005 онд МСБХ нь Бүх гишүүдийн хурлаа хийж хурлаар холбооны Ерөнхийлөгчөөр тэр үеийн Хууль зүйн сайд, УИХ гишүүн Ц. Мөнх-Оргилыг, Удирдах зөвлөл буюу Тэргүүлэгчдээр нийгэмд нөлөө бүхий 13 хүнийг сонгон баталж дөрвөн жил тутам хуралдан шинэ Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгохоор дүрмэндээ заажээ.

Гэвч дүрмийн дагуу дөрвөн жил тутам хуралдах хурал зохион байгуулагдах сонгуульт хугацааг хоёр удаа буюу найман жилийг үдэж 2013 онтой золгосон.

Энэ хугацаанд холбооны удирдлагыг найз, нөхөрлөл, ашиг сонирхлын хүрээнд наймаалцаж, тамга тэмдгийг дураараа дамжуулан удирдлага солигдсоор сагсан бөмбөгийн хөгжүүлэх зорилго нь алдагдаж, үйл ажиллагаа нь доголдолд орж их хэмжээний өртэй болсон.Тамирчид, багш дасгалжуулагчид, зүтгэлтнүүдийн тэвчээр алдагдаж албан хүчээр шахуу 2013 оны 02 сарын 01-ны өдөр МСБХ-ны Ээлжит бус чуулганыг хийж уг хурлаар МСБХ-ны Ерөнхийлөгчөөр “Хасын” Ч. Ганхуягийг томилсон. Ерөнхийлөгч Ч. Ганхуяг шинэ ажлаа аван ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхлэх гэсэн боловч нэгэн хүндрэл гарч ирсэн нь холбооны данс улайсан, их хэмжээний буюу 200 гаруй сая төгрөгний өртэй нь батлагдсан.Өр нэхсэн Шүүхийн шийдвэрүүд ар араасаа түүний нэр дээр ирж холбооны өр нэхэгдэн, ажлын байрыг нь хүртэл битүүмжлэх дээрээ тулсан. Өмнөх удирдлагуудын буруу менежмент, амин хувьдаа ашигласнаас үүссэн энэхүү өрийг түүний хамт шинээр Тэргүүлэгчээр сонгогдсон гишүүд хамтран төлөхөөс эрс зайлсхийсэн. Өөрийн хувийн бизнесээс өрийг барагдуулах боломжгүй, хүсэлгүй байсан тул Ч.Ганхуяг. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбооны 2013 оны хурлаар сонгогдсон шинэ Ерөнхийлөгч, Тэргүүлэгчид, шинэчилсэн дүрмийг бүртгүүлээгүй хаясан. Өмнөх бүртгэл буюу 2005 оны Ц. Мөнх-Оргил, 13 хүний нэр бүхий Тэргүүлэгчдийн нэрс бүхий удирдлага, хуучин дүрмийг нь хүчин төгөлдөрөөр орхисон гэсэн үг. Өөрт хамааралгүй өрний асуудал хурцаар тавигдсан тавигдсан тул энэхүү байдлаас гарахын тулд МСБХ-ны ээлжит бус чуулганыг нэг жилийн дараа буюу 2014 оны 03 сарын 23-ны өдөр зарлан хуралдуулсан.

Гэвч энэ хурал нь МУ-ын Төрийн бус байгууллагын тухай хуулийг зөрчсөн нь нотлогдож шүүх хүчингүйд тооцон шинэ хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргасан.

Шинээр холбооны дүрмийн дагуу, хууль ёсны Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх бүхий хуулийн этгээд нь Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газарт 2013 онд сонгогдсон Ч. Ганхуяг биш 2005 онд томилогдсон Ц. Мөнх-Оргил байгааг 2014 оны 05 сарын 09-ны өдрийн энэхүү лавлагаанаас /Хавсралт 1/харж болно.

Хавсралт 1

Иймд МСБХ-ны Тэргүүлэгч, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд нэг насны амьдралаа зориулан залуу насандаа шилдэг тамирчин байж улмаар дасгалжуулагчийн албанд шилжин Монгол Улсын нэрийг Олон улсад гаргасан олон шилдэг шавийг бэлтгэн гаргасан, Сагсан бөмбөгийн спортын анхны Гавьяат дасгалуулагч Ц. Цэвэрбал, дасгалжуулагч Б. Дамба тэргүүтэй зүтгэлтнүүд МСБХ-гзогсонги байдлаас гаргаж үйл ажиллагааг идэвхжүүлэх, хууль ёсны удирдлагатай болгох, Монгол Улсын Үндэсний шигшээ баг 2015 оны Азийн аваргыг өнжиж Олон Улсын тавцанд өрсөлдөж чадахгүйг байгааг эсэргүүцэн, эрх ашгийг хангахын шаардан, цаашид ч ОУ-ын түвшинд өрсөлдөх боломжгүй болох эрсдэлээс тамирчдаа хамгаалахаар шүүхэд гомдол гаргасан.

Нэгэнт МСБХ-ны Ээлжит бус чуулганы зарлан хуралдуулан, шинэ удирдлага, холбооны дүрмийг батлах ёстой хэмээн шүүхийн шийдвэр гарсныг үндэслэн Улсын бүртгэлийн газрын хууль ёсны бүртгэлээр МСБХ-ны Ерөнхийлөгчөөр Ц. Мөнх-Оргил одоог хүртэл байгаа тул иргэн Ц. Мөнх-Оргилд МСБХ-ны Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан.

Гурван шатны шүүхээр явсны эцэст Монгол Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрийг гаргасан. Хавсралт 2 болон 3-ийг харан дүгнэвэл МСБХ-ны хурлыг “хэн зарлан хуралдуулах вэ” гэдэг дээр л маргажээ.

Улсын Дээд шүүх МСБХ нь 2005 оны 01сарын 02-ныөдрийн хурлаар батлагдсан дүрмээс хойш өөр бүртгэл хийгдээгүй, Хуулийн этгээд нь хууль, “дүрэмд” заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой дурьдаад 2005 оны 01 сарын 02-ны өдрийн хурлаар батлагдсан МСБХ-ны дүрмийн заалтыг үндсэлсэн байна.

Энэ нь 2005 оны 01 сарын 02-ны өдрийн хурлаар батлагдсан МСБХ-ны дүрэм хүчин төгөлдөр байгааг нотолжээ.

Хавсралт 4-өөс харвал Монгол Улсын Дээд шүүх 2005 оны 01 сарын 02 ны өдрийн хурлаар батлагдсан дүрмийн 3.2 дахь заалт “Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна”,

3.3 “Холбооны бүх гишүүдийн хурал ээлжит болон ээлжилт бус байна”

3.5 дахь заалт “Холбооны бүх гишүүдийн 3/1 санаачилгаар, эсхүл Ерөнхийлөгч, Тэргүүлэгчдийн хүсэлтээр Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж болно” гэсэн заалтыг үндэслэн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах эрх Ерөнхийлөгчөөс гадна өөр 2 субьект /Тэргүүлэгчид, гишүүд/ байгаа тул нэхэмжлэл гаргагчдын МСБХ-ын Ээлжит бус чуулганы зарлан хуралдуулахыг Ерөнхийлөгч Ц. Мөнх-Оргилд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож бусад 2 субьект хурлыг зарлан хуралдуулах эрхтэйг баталгаажуулжээ.

Дээд шүүхийн баримтлан шийдвэрээ гаргасан МСБХ-ны 2005 оны 01 сарын 02-ны өдрийн дүрмээр дараах Тэргүүлэгчид хамт хүчин төгөлдөр байна. /Хавсралт 5/

Үүнд нэхэмжлэл гаргагч МУГД Ц. Цэвэрбал, Б. Дамба нар холбооны Тэргүүлэгчид бол Р. Цэвэгмэд, ОУХМ Б. Болормаа нар холбооны гишүүд байна.

Хавсралт 5

Дээд шүүхийн шийдвэрийн дагуу дээрх МСБХ-ны Тэргүүлэгчид дараах шийдвэрийг гаргажээ.

Ийм учир Монгол Улсын Дээд шүүх удтал хүлээгдэн, сагсан бөмбөг сонирхогчид, тамирчдын хүлээлтийг эцэслэн шийдвэрлэснийг МСБХ-ны Тэргүүлэгчид 2016 оны 02 сарын 06-ны өдөр Бүх гишүүдийн хуралд зарлан хуралдуулах хуулийн дагуу хүчин төгөлдөр шийдвэр гаргажээ.

Хэрэв МСБХ удирдлага зохион байгуулалтаа шийдвэрлэхгүй бол 2015 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд оролцож чадалгүй өнгөрч бэлтгэл сургуулилтаа хөлс, хүчээ зарцуулан ид ирэн дээрээ байгаа шигшээ багийн тамирчид хохирсон.

Цаашид ч мөн Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож чадахгүй болох хамгийн том АЮУЛ ТУЛГАРААД байгаа тул амжилтынхаа ид үе дээрээ явж буй тамирчид, дасгалжуулагчид Бүх гишүүдийн хурлыг бүх талаар дэмжиж байна.

МСБХ-ны Бүх гишүүдийн хуралд сагсан бөмбөгийн бүх талын төлөлөгчид болох ахмадууд, Үндэсний шигшээ багийн тамирчид, Үндэсний эмэгтэй багийн тамирчид, дээд лигийн багийн тамирчид, сонирхогчдын багуудын төлөөлөгчид, багш, дасгалжуулагч зүтгэлтнүүд, хөдөө орон нутгийн төлөөлөл, шүүгчид гээд Сагсан бөмбөг хэмээх Их гэр бүлийнхэн бүгд оролцон хуралдаж шинэ удирдлагаа томилох боллоо.