Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган хуралдана

Энэ сарын 15-ны өдөр буюу ирэх даваа гаригт ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй 30 гаруй хуулийн төсөл үлдсэн. Тиймээс уг асуудлуудыг хэлэлцэж батлах шаардлага үүссэн учир ээлжит бус чуулганыг зарлана хэмээн УИХ-ын дарга хэлээд буй. Харин сөрөг хүчин болох МАН-ынхан ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй. Хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэж болно хэмээн үзэж байгаа билээ. Ямартай ч УИХ-ын дарга ирэх даваа гаригт ээлжит бус чуулганыг зарлаж магадгүй байна. Ээлжит бусаар УИХ, Үндсэн хуулийн цэцийн дунд маргаан дагуулаад байгаа Цэцийн гишүүнийг эргүүлэн татах зэрэг асуудлуудыг эхэлж хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна

Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Архи дарснаас татгалзах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
  • Хоол ундыг тохируулан хэрэглэх
  • Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх
  • Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
  • Жирэмсэн эхийг анхаарах
  • Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
  • Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
  • Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
  • Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлье

Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна.

Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
  • Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
  • Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
  • Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
  • Усыг буцалгаж хэрэглэх.
  • Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
  • Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
  • Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт.
Categories
гадаад мэдээ

Ким Чен Ун армийн генералыг цаазалжээ

Хойд Солонгосын Ардын армийн генерал Ри Ён Гилийг цаазалсан болохыг Сөүлийн мэдээллийг агентлаг мэдээлжээ. Ри Ён Гилийг энэ хоёрдугаар сарын эхээр авлига болон хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутган цаазалсан байна. Түүнийг Хойд Солонгосын хиймэл дагуул зөөгч пуужин амжилттай хөөрсний дараа өдөр нь цаазалсан аж.

Түүний оронд Ри Мён Су гэгчийг томилжээ. Тэрбээр 2011 онд Ким Чен Ун Хойд Солонгосын удирдагч болсноос хойших Ардын армийн дөрөв дэх генерал болж байна. Ри Ён Гилийн өмнөх Ардын армийн генерал Ри Ён Хо 2012 онд суудлаасаа буусны дараа гэрийн хорионд байсан аж.

Ким Чен Ун эцгийн үеэс өндөр албан тушаал хашиж ирсэн арми, улс төрийн томчуудыг агнах болсон нь ирэх тавдугаар сард болох Хөдөлмөрийн намын их хурлын өмнө эрх мэдлээ бататгах гэсэн оролдлого хэмээн ажиглагчид дүгнэж байна. Өмнө нь 2013 онд Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тек, 2015 оны тавдугаар сард батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг цаазалсан билээ.

Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын төв хороо авлигын эсрэг хэрхэн тэмцэх талаар хуралдсан байв.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн өвчин нэмэгджээ

Улсын хэмжээнд томуугийн идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо сүүлийн долоо хонгуудад нэмэгдэж байна.

Томуу, томуу төст өвчний 70-80 хувийг сургууль, цэцэрлэгийн насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөмж хүргүүлжээ

-Сургууль, цэцэрлэгт хүүхдийг хүлээн авахдаа биеийн байдлыг нягтлан үзэж, томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш, ажилчдыг хичээл, сургуулиас долоо хоног хүртэл чөлөөлж, гэрт нь тусгаарлах, эмчилж, эдгээх,

-Сургууль, цэцэрлэгийн анги танхимд чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг 2-3 удаа хийж, анги танхимын дулааныг 18-20 хэмд тогтмол байлгах,

-Сургуулийн өдрийн цай, цэцэрлэгийн хоолны цэсийн амин дэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнсээр бүрдүүлэх,

-Цэцэрлэгийн хүүхдийн ор хоорондын зайг нэг метрээс багагүй зайтай байхаар төлөвлөж, зохицуулалт хийх,

-Ам, хамрын хөндийг байнга цэвэрлэн, хамраар зөв амьсгалах дасгал хийлгэж сургах,

-Амьсгалын замын халдварын дэгдэлтийн үед сургууль, цэцэрлэгт хүүхдийг олноор цуглуулан өдөрлөг, уулзалт, тэмцээн зохион байгуулахгүй байх,

-Өвчилсөн бол эмнэлгийн байгууллагад хандах, дур мэдэн эмчилгээ хийхгүй байх зэргийг зөвлөжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“iPhone-7 plus” гар утас хос камертай гарна

Ирэх намар “Apple” компаниас худалдаанд гаргах “iPhone-7” плас гар утасны талаар “KGI” фирмийн шинжээч Мин Чи Куо таамаглал дэвшүүлжээ.Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард “Apple” компани камерны технологийн “Lin-X Computational imaging” компанийг 20 сая доллараар худалдаж авсан юм. Уг компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургаа эвлүүлэн нэг том зураг болгон гаргах технологийг эзэмшдэг байсан аж. Дээрх компанийг “Apple” эзэмших болсноор дараагийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай, үүний нэг нь өргөн өнцгийн дурантай, нөгөөх нь холын дурантай байх гэнэ. Авсан зураг нь DSLR буюу мэргэжлийн камерны түвшинд гарах боломжтой болох аж.

Categories
мэдээ нийгэм

Тэсрэх бодис тээвэрлэхийг хоригложээ

Хотол олноороо шинэлэн
золгож буй энэ өдрүүдэд зарим нэгэн бодис, осол аюултай ачаа тээврийг
зогсоожээ. Хоёрдугаар сарын 08-ны өдрөөс 15-ны өдрийг хүртэл долоо
хоногийн хугацаанд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис,
тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоосныг ашигт
малтмалын газраас мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Их идсэн үедээ хоолоо хэрхэн шингээх вэ?

Сар шинийн өдрүүдэд Монголчууд ихэвчлэн хэтрүүлэн иддэг.Үүнээс үүдэж сар шинийн эдгээр өдрүүдэд хоолны хордлого цөөнгүй иргэд авдаг. Тэгвэл идсэн хоолоо хэрхэн хурдан шингээх талаар уншигч танд зөвлөе.

1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны дараа үйлчилж байгааг мэдэх болно.

2. Нимбэгтэй ус, Халуун ус – Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолийг тань хялбархан задлаж шингээдэг байна.
d
3. Улаан лооль – Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лоолийг идээрэй. Улаан лооль нь калци, магниин агууламж ихтэй тул хүний биед хэрэгцээтэй байгаа эрдэс, бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хувцасанд тогтсон толбыг арилгах 15 шилдэг арга

Монголын уламжлалт Сар шинийн баярын дараа гэрийн эзэгтэй нарын өмнө тулгардаг асуудалууд бишгүй тохиолдог. Тухайлбал танай гэр бүлийн гишүүдийн хэн нэгнийхэн нь өмссөн хувцас аль нэг газраа хоолны хүнсний тос толбо болсон юм биш байгаа. Иймээс бид энэ удаа танд туслахаар Хоолны тосыг хувцаснаас хэрхэн хялбар аргаар арилгах зөвөлгөөг хүргэж байна.

Хүнсэнд агуулагдах тос нь хүний биед хэрэгцээт тэжээлээр хангаж байдаг ч хувцсанд ижил ашиг тусыг өгдөггүй. Тосны толбо нь өнгийг алдуулдах учраас хувцасны хэсгийг бүдэг, бохир болгодог. Тосыг тэр даруйд нь арилгаагүй тохиолдолд нь даавуунд нэвчиж даавуун дээрээ хатдаг байна.

Толбо арилгах шилдэг 15 арга

1. Хувцасны доод талд нь салфетка тавьж аль болох их тос шингээж авна.

2. Толбоны хоёр талаас нь халуун усаар 30 секунд зайлж угаана. Тосны толбоны доод талаас нь эхэлж дараа нь даавуу дээш харуулна.

3. Бага хэмжээтэй зөөлөн угаалгын нунтгийг толбон дээр асгана. Хэмжээгээ толбоны хэмжээнээс хамааруулж тааруулах ба тархсан тосонд илүү нунтаг хийх хэрэгтэй байдаг.

4. Бага хэмжээтэй зөөлөн угаалгын нунтгийг толбон дээр асгана. Хэмжээгээ толбоны хэмжээнээс хамааруулж тааруулах ба тархсан тосонд илүү нунтаг хийх хэрэгтэй байдаг.

5. 2-р алхамд зааснаар толбыг усаар дахин угаана. Хувцсанд толбо арилгагч түрхэж 10 минут байлгана.

6. Толбон дээр норгосон алчуурыг тавина. Үрж болохгүй. Үрэх нь даавууг гэмтээж болзошгүй. Толбыг арилтал дахин шавших хэрэгтэй

7. Хувцсыг хатаагчинд хийх ба хийхээс өмнө толбо арилгсан эсэхийг сайн шалгана. Халаах нь толбыг гүн тогтоодгийг анхаарна уу.

8. Толбо арилгах ажиллагаа дууссаны дараа хувцсыг ердийнөөр угааж болно.

9. Торгомсог даавуун дээр бий болсон нүүрний тос, амьтны тосны толбыг арилгахын тулд бүлээн уусмалд хоолны халбага ус, хоолны халбага нашатырын спирт, цайны халбага глицерин хийж, 10 минут байлгаад толбыг арилгаж, дараа нь цэвэр усаар угаана.

10. Уруулын будагны толбыг спиртээр, хумсны лакны толбыг ацетоноор тун болгоомжтой даавуу нь өнгийг өөрчлөхгүй арчина.

11. Арьсан дээрх толбыг бензин эсвэл уусмалаар цайны халбага нашатырын спирт, гурван хоолны халбага давсыг таван литр усанд уусгана норгосон алчуураар арчиж арилгана.

12. Хиймэл үсэн эдлэлийг ижил хэмжээний бензин, хуурай крахмал хийсэн холимгоор цэвэрлэнэ. Хатсаны дараа сойзоор цэвэрлээрэй.

13. Элгэн xүpэм, папьтог таван халбага усанд уусгасан халбага нашатырын спиртийн уусмалаар цэвэрлэнэ. Дараа нь содын уусмалаар сайтар арчина.

14. Кофе, какао, шоколадны толбыг арилгахдаа глицирин, давсыг хольж дээр нь асгаад цэвэрлэнэ.

15. Зэвний ялимгүй толбыг нимбэгийн шүүсээр хэд дахин арчиж, индүүдсэний дараа угаавал арилна.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас ажил эхэлнэ

Сар шинийн баяраар хуулийн дагуу монголчууд шинийн 1, 2, 3 буюу энэ сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарч байна. Харин маргааш буюу энэ сарын 12-ноос ажил, сургууль, цэцэрлэг ердийн өдрийн цагийн хуваарийн дагуу эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Сар шинийн өдрүүдэд өрхийн эмнэлгүүд амрахгүй ажиллаж байна. Баяраар ажиллаж байгаа эмнэлгүүд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллах юм байна.

Баярын өдрүүдэд эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь:

Байгууллагын нэр

Утасны дугаар

II сарын 9-11-ний өдөр

Тайлбар

1

Нийслэлийн эрүүл мэндийн газар

320981, 1800-1893

24 цаг

Бүх эмнэлэгт хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.

2

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд

СХНЭ631108
ХУНЭ379258
БЗНЭ454004
СБНЭ350790

24 цаг

3

Дүүргийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетууд

10-16 цагийн хооронд

4

Өрхийн эрүүл мэндийн төвүүд

/утасны жагсаалтwww.ubhealth.mn ээс авна уу./

10-16 цагийн хооронд

5

Нийслэлийн түргэн тусламжийн төв

103, 7011-0103

24 цаг

6

Шүд эрүү нүүрний төв

325731

10-16 цагийн хооронд

7

Дүүргүүдийн хүүхдийн түргэн

БГДЭМТ 36-25-39
ЧДЭМТ 7011-0279

БЗДЭМТ 103