Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ерөөл оршиг ээ…” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Өнөөдрийн шинэ дугаарын тэргүүн нүүрт Гандантэгчинлэн хийдээс бэлтгэсэн сурвалжлага нийтлэгдлээ. Мөн Төв аймгийн Цээл сумын арван жилийн дунд сургуулийн 2007 оны төгсөлтийнхний тухай дурсамж нийтлэгдсэн байна. Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн Цагаан сарын баярын тухай нийтлэл хэвлэгдлээ. Өнөө жилийн сар шинээр монголчууд архи согтууруулах ундаа бага хэрэглэж, гэмт хэрэг, осол эндэгдэл бага гарчээ. Энэ нь нөгөө талаар монголчууд төрт ёсоо дээдэлж уламжлалт баяраа хүндэтгэдэг болжээ.

Дөрөвдүгээр нүүрт Хэлэх эрхийн индэр орсон бол хоёрдугаар нүүрт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээлэл багтсан байна. Харин тавдугаар нүүрт “Өдрийн зочин” булангийн энэ удаагийн зочноор Тод манлай уяач цол хүртсэн Одгэрэлийн талаар өгүүллээ. Наймдугаар нүүрт дэлхийн хүмүүс, аравдугаар нүүрт танин мэдэхүйн уламжлалт нүүр орсон бөгөөд сонирхолтой мэдээ мэдээлэл багтсан юм. Есдүгээр нүүрт зураач Б.Болдын сонирхолтой ярилцлага дэлгэгдэв. Арваннэгдүгээр нүүрт зохиолч П.Лувсанцэрэнгийн “Ус шиг цэнхэр” өгүүллэг энэ удаа нийтлэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Ухаанзаяа ”13 хийморь”-ийн талаар лекц уншина

Монгол хүнд 13-ын тоо их ээлтэй, аз хийморийг бэлгэддэг. Учир нь хүн 13 хийморьтой байдаг гэнэ. Аз хийморийг бэлгэдсэн 13 тооны тайлал, учгийг тайлбарлах лекцийг бурхан урлаач Д.Ухаанзаяа энэ сарын 15-нд хөтлөн явуулах юм байна. Лекцийн үеэр цог хийморь тэтгэж, сэргээсэн дуу хөгжим,ном уншлага болох аж. Энэ нь бурхан урлаач Д.Ухаанзаяагийн дөрөв дахь удаагийн лекц юм.

Categories
мэдээ нийгэм

Есөн нэгжид хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг. Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна. Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.

Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг НИТХ-ын 2015 оны 1 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Журмын дагуу иргэдийн түр зөвлөл нь иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбартаа ямар хэлбэрийн төлөвлөлт хийхээ өөрсдөө шийдэж боловсруулдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас иргэдийн түр зөвлөлөө байгуулж, ажил нь амжилттай урагшилж байгаа 9 нэгж талбарыг хэлэлцэн баталлаа.

Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Эхлэл” Иргэдийн түр зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хороо,”Шинэ шийдэл” Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ивээл”, Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Есөн-Эрдэнэ” Баянзүрх дүүргийн 27-р хороо “Дарь- Эх хотхон” Баянзүрх дүүргийн 19-р хороо “Цайз хотхон”, Хан-Уул дүүргийн 9-р хороо “Нарлаг Буянт-Ухаа”, Баянзүрх дүүрэг 13-р хороо “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбаруудыг тус тус батлав.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул зах маргааш ажиллана

Сар шинийн баярын амралт дуусч худалдаа үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариараа ажиллаж эхэллээ. Харин томоохон захууд ажиллахгүй юм байна.

Захуудын ажиллаж эхлэх хуваарь:

“Хархорин” худалдааны төв хоёрдугаар сарын 13-наас эхлэн ажиллана

“Барс” 1, 2 худалдааны төвүүд хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллана

“Да хүрээ трейд”техникийн зах хоёрдугаар сарын 15-наас ажиллана

“Хүчит шонхор”худалдааны төв хоёрдугаар сарын 17-ноос эхлэн ажиллана

“Нарантуул”худалдааны төв хоёрдугаар сарын 19-нөөс ажиллаж эхэлнэ

Ажиллаж буй үйлчилгээний газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд

Баар цэнгээний газрууд

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд

Хүнсний дэлгүүрүүд

Номингийн бүх салбарууд

“Боса” сүлжээний дэлгүүрүүд

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд

“Скай” их дэлгүүр

“Сансар” супермаркетууд өнөөдөр 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, Сансар-10 бөөний төв амарна.

Харин маргаашнаас эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ спорт

Футзалны Азийн аваргын тэмцээн болж байна

“Узбекистан 2016” футзалны Азийн аварга шалгаруулах тэмцээн Ташкент хотод эхэллээ. Энэ сарын 10-21-ний өдрүүдэд болох тус тэмцээнд урьдчилсан шатнаас эрхээ авсан 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Одоогоор багууд хэсгийн эхний тоглолтоо хийсэн бөгөөд “А” хэсэгт Узбекстан, Лебан, “В” хэсэгт Иран, Иран, “С” хэсэгт Тайланд, Вьетнам, “D” хэсэгт Австрали, Японы багууд эхний хожлоо авч хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Шөвгийн наймд өрсөлдөх багууд энэ сарын 15-ны өдрөөс тодорно.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаагаар тэрбум төгрөгийн орлого олжээ

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор жил бүрийн сар шинийн өмнө Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жилийн “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд 450 орчим үйлдвэрлэгчид оролцож, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаар нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдаа нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд нээгдэж, хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжлэн өндөрлөсөн. Ингэхдээ Хүннү молл, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Одоогоор зам давааг хаагаагүй байна

Өчигдөр зарим аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хөдөөгийн замд түгжрэл үүсч, цасанд суусан тохиолдол их гарчээ. Ямартай ч одоогоор цасан шуурганы улмаас хаагдсан зам даваа байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Баярын өдрүүдэд иргэдээс цасанд автомашинтайгаа саатсан дуудлага ихэвчлэн иржээ. Энэ дагуу онцгой байдлынхан хөдөөгийн замд цасанд суусан 14 автомашиныг татан гаргаж, 71 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ. Мөн Дундговь аймгийн Сайнцагаан, Увс аймгийн Малчин суманд хоёр иргэн сураггүй болсон дуудлагын дагаа онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж малчдыг эсэн мэнд олсон байна.

Categories
энтертаймент-ертөнц

Алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монголд ирнэ

Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдан авчээ. Тодруулбал, энэ сарын 10-нд AmFAR олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монгол Улс руу аялах эрхийн бичгийг тэрээр худалдан авсан байна. Түүнтэй хамт хэд хэдэн холлевудын одууд үнэ хаялцжээ. Тэр Монголд аялалаар хэзээ ирэх нь тодорхой бус байгаа ч энэ сарын 28-нд болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараах Леонардо ДиКаприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна хэмээн цахим ертөнцөд шуугиж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Боомтууд хэвийн ажиллаж байна

Хилийн боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллана. Сар шинийн баяртай холбогдуулан Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны хоёрдугаар сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарсан юм. Харин өнөөдрөөс хэвийн ажиллана.

Мөн агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар, харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт цагийн хуваарийн дагуу тус тус амралтгүй ажиллана гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцан албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын уулзалтад зориулж 13 гудамжийг бүрэн тохижуулна

АСЕМ-ын хурлын тохижилтын ажлын шуурхай штабыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал удирдаж байгаа бөгөөд энэ хүрээнд хотын 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж зураг төслийг гаргажээ. Мөн Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв яаралтай нөөцийн менежментийг хариуцан, удирдлага хяналт мэдээллээр ханган ажиллах юм байна.

Энэ ажлын хүрээнд нийт 22 хяналтын хэсэг байгуулагдаж тохижилт, ногоон байгууламж, инженерийн ажлын гүйцэтгэгч байгууллагуудад хяналт тавина.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 909 авто зам, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний ажил хийхээр төлөвлөж эдгээр ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэн зохион байгуулж, уялдаа холбоог ханган, нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллах юм байна. Нийслэлээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангаж ерөнхий чиглэл өгч хамтран ажиллах юм байна