Categories
мэдээ улс-төр

Цэцийн асуудлыг эцэслэнэ

УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-ны хооронд зарлаад байна. Арав гаруй хоног үргэлжлэх энэ удаагийн ээлжит бус чуулганаар намрын чуулганаар эцэслэж чадаагүй асуудлыг хэлэлцэх юм. Үүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай багтаж буй.

УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд хамгийн их маргаан дагуулж байгаа энэ асуудалд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийн кноп Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болж буй.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр дараалалд багтаажээ.

Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг эндээс тодруулж харна уу.

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • МУ-ын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • МУ-ын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав, Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ТАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав, Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
мэдээ улс-төр

Ирэх даваа гаригт ээлжит бус чуулган хуралдана

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 25 тоот захирамж гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

Хууль сахиулах тухай хуулийн төсөл;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл;

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл

Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл;

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл;

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл;

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл;

“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”,

“Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

Categories
мэдээ спорт

Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Сар шинийн өмнө Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо нийт 17 жингээс чансаа гарахад Монголын гурван жүдоч жиндээ тэргүүлсэн байна. Тодруулбал, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Д.Сумъяа нар юм. Мөн эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар гуравдугаар, 73 кг-д С.Ням-Очир 10, 90 кг-д Л.Отгонбаатар 11, эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа 7 байрт бичигджээ. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Парисын “Их дуулга”-ын аварга Г.Отгонцэцэг чансаагаа 16 хүртэл өсгөсөн байна.

judo

judo

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа

Өнгөрөгч сар шинийн баярын өдрөөр нийслэлийн Баянгол дүүргийн нутагт гэртээ ганцаараа байсан 12 настай хүүг гарыг нь хүлж гэрээс нь эд зүйлс дээрэмдсэн хэрэг гарчээ.

Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба хэргийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хоёрдугаар багт оршин суух 29 настай эрэгтэй Б үйлдсэн нь тогтоогджээ. Сэжигтэн Б нь хүүгийн гарыг хүлж гэрээс нь манан хөөрөг, ”Samsung” маркийн гар утасыг дээрэмдсэн байна. Тиймээс ард иргэдийг бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн сайд Д.Дорлигжав хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2016.02.12/Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг өргөн мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож, боловсруулжээ. Хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан байна. Түүнчлэн цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг олон зохицуулалтыг тусгасан байна. Мөн хуулийн төслийг боловсруулахадаа 32 байгууллагаас ирүүлсэн 612 саналыг судалж, тусгасан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

Мөн Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг баталж, ялын төрлийг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, эрүүгийн хэргийн талаарх шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулсан байна. Ингэснээр эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, үр нөлөөтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд осол эндэгдэл бага гарчээ

Энэ жилийн цагаан сараар архинаас үүдэлтэй дуудлага түргэн тусламжийн төвд харьцангуй бага ирсэн байна. Мөн осол эндэгдэл, галын дуудлага ч мөн багассан талаар албаны газраас мэдээллээ.

Тухайлбал, Шинийн нэгний өдөр яаралтай түргэн тусламжийн төвд нийтдээ 1120 дуудлага бүртгэгдсэнээс ихэнх нь даралт ихэссэн, ходоод өвдсөн дуудлагууд байжээ. Харин шинийн хоёрны өдөр тус төвд 1000 гаруй дуудлага бүртгэгдсэнээс дийлэнхи нь зүрх судасны өвчлөл, төрөхийн дуудлага, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хоолны хордлогод орсон дуудлага байсан хэмээн мэдээллээ. Харин тус төвийн ээлжийн ахлагч Б.Халиунаа “Баярын өдрүүдэд төвийн дуудлага хэвийн үеийнхээс ихэсдэг. Харин энэ жилийн хувьд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн өвчлөл өмнөх жилүүдийнхээс харьцангуй бага байна” гэлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улс төрийн нөлөө их байгаа нь эдийн засгийн эрх чөлөө хумигдахад нөлөөлжээ

AНУ-ын стратеги судалгааны хүрээлэн “Heri­tage Foundation” дэлхийн улс орнуудыг жил бүр эдийн засгийн эрх чөлөөгөөр нь жагсаадаг. Манай улс энэ жил 100 дугаарт жагсчээ. “Heritage Foundation” улс орнуудын эдийн засгийн эрх чөлөөг худалдааны бодлого, Засгийн газрын санхүүгийн бодлогын нөлөө, эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо, мөнгөний бодлого, капиталын урсгал ба гадаадын хөрөнгө оруулалт, банк санхүү, цалин хөлс, өмчийн эрх, зохицуулалт, албан бус зах зээл гэсэн арван шалгуур үзүүлэлт дээр үндэслэн тодорхойлдог юм. Монголын хувьд өнгөрсөн жил “Эдийн засгийн чөлөөт байдлын индекс”-ээрээ 96 дугаарт жагсч байв. Ноднингийнхоос дөрвөн байр ухарсан гэсэн үг. Уржнан жилийн хувьд 97-д жагсч байж. Тухайн жил эдийн засгийн эрх чөлөөний индекст 186 орон багтсан юм. Монгол Улсын авсан оноо 58.9. Тэр жил “Heritage Foun­dation” биднийг тун дажгүй гэж үнэлсэн байдаг. Тодруулж хэлбэл бүс нутгийнхаа дунджаас дээгүүр гэх үнэлгээг Азийн Монгол авсныг энэ байгууллагын хоёр жилийн өмнөх тайлангаас нь харж болно. Тухайн үед бид Ази, Номхон далайн бүсийн 42 улсаас19 дүгээрт жагссан юм. Бүсийн хэмжээнд гэж яривал Япон, Макао, БНСУ жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Бүсийн том эдийн засагтай БНХАУ, Энэтхэг, Индонези улсууд жагсаалтын 20-иос хойш байрт жагсч байв. Манай улсын ард бичигдсэн гэсэн үг.

Индексийг тооцоход ашигладаг арван дэд индексийн дөрвөөс бусад нь өмнөх оноос өсөлттэй болон тогтвортой гарсан гэж “Heritage Foundation” Монголыг онцолж байлаа. Авлигад автахгүй байх эрх чөлөө, бизнес эрхлэх болон хөдөлмөр эрхлэх эрх чөлөөний дэд индексүүд түрүү жилээсээ өссөн дүнтэй гарч байсныг онцолъё. Худалдаа эрхлэх болон төсвийн талаарх эрх чөлөөний дэд индексүүд хоёр жилийн өмнө буурсан дүнтэй гарсан юм. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө Монгол 2014 онд тун дажгүй өнгөтэй байсныг “Heritage Foundation”-ийн “Монгол Улсын хувьд индексийг тооцож ирсэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөө нь тогтмол өссөөр ирсэн. 1994 оноос хойш Монгол Улсын индекс 11 оноогоор өсөөд байна” гэсэн дүгнэлтээс харж болно.

Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээрээ өнгөрсөн жил 59.2 оноо авч, 170 гаруй орноос 96 дугаарт бичигдсэн байдаг. Түрүү жилийнхээсээ оноогоо ахиулсан гэсэн үг. Гэхдээ “Heritage Foudation”-ийн ангиллаар Монгол Улс “бараг л эрх чөлөөгүй” орнуудын эгнээнд багтсан хэвээр байсан юм. Эдийн засгийн эрх чөлөөг тодорхойлох арван үзүүлэлтээс дөрөвт нь Монгол Улсын үнэлгээ ахисныг өнгөрсөн жил мэдээлж байв.

Хээл хахуульд автахгүй байх, төсөв захиран зарцуулах тал дээр эрх чөлөөг нэмэгдүүлсэн нь ерөнхий үзүүлэлт сайжрахад хамгийн гол нөлөө үзүүлсэн гэж шинжээчид онцолж байсан юм. “Бизнесийн эрх чөлөө” буурсан гэж “Heritage Foun­dation” дүгнэснийг онцолъё. Мөн хууль эрх зүйн орчин улс төрийн нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөх эрсдэлтэй, тогтворгүй байгааг тухайн үед цацагдсан мэдээлэлд дурдсан нь бий. Хэдийгээр төсвийн захиран зарцуулах эрх чөлөө нэмэгдэж байгаа ч үүнийг дагаад төсвийн сахилга бат сулрах эрсдэл бийг анхааруулсан байдаг. Мөн төсвийн зарцуулалтыг жил дараалан нэмэгдүүлж байгаа нь ирэх жилүүдэд уул уурхайн салбарын циклээс шалтгаалан үүсч болох эрсдэлийг тооцоолж үзэхгүй илрэл гэж “Heritage Foun­dation” тайландаа дурдаж байсан юм. Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн 42 улсаас 19 дүгээрт бичигдэж, өнгөрсөн оныхоо байр суурийг хадгалсан хэвээр байсан нь анхаарлын гадна өнгөрөөх аргагүй өнцөг байв. Монгол Улсын авсан үнэлгээ дэлхийн дунджаас бага байгаа ч Ази, Номхон далайн бүсийн орнуудын дунджаас өндөр байсан билээ. Харин бүсийн хувьд томоохон эдийн засагтай Энэтхэг, Индонез улсын өмнө бичигдсэн хэвээр байлаа. Урт хугацааны өөрчлөлтийг харвал 1995 оноос хойш Монгол Улс хөрөнгө оруулалтын эрх чөлөөний үзүүлэлтээр 20 оноо алдсан бол хөрөнгө эзэмших эрхийг хамгаалах байдлаар 40, хээл хахуульд автахгүй байх эрх чөлөөгөөр 12 оноо алдсан гэж тухайн үед мэдээлж байв.

“Heritage Foundation” байгууллага энэ онд гаргасан тайландаа Монголын эдийн засаг аажмаар сайжирч хүчээ авч буйг уул уурхайн салбарын хөгжилтэй холбон тайлбарлажээ. Худалдааны журам харьцангуй нээлттэй, орчин нь илүү үр дүнтэй болж эхэлсэн нь хувийн салбарын өсөлтөд нөлөөлсөн гэх дүгнэлтийг тэд хэлж байна. Эдийн засгийн эрх чөлөөгөөрөө байр ухарсан шалтгааныг авлигатай холбожээ. Уг нь хоёр жилийн өмнө авлигад автахгүй байх эрх чөлөө нь дажгүй гэж үнэлснийг өмнө онцолсон. Харин энэ жил “Heritage Foundation” манай улсад авлига ноцтой асуудал хэвээр байгаа, авлигын түвшин өссөөр байна хэмээн тайландаа онцолжээ. Шүүх эрх мэдэл бүхий байгууллагууд улс төрийн нөлөөнөөс болж үр нөлөөгүй, эмзэг хэвээр гэсэн дүгнэлт нь анхаарал татаж байна. “Heritage Foundation” Засгийн газрыг ч шүүмжилжээ. Тэдний үзэж буйгаар Засгийн газарт оюуны өмчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах боломж байхгүй гэнэ.

“Heritage Foundation” эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргахдаа 178 орны үзүүлэлтийг харгалзжээ. Жагсаалтыг 88.6 оноогоор Хонгконг тэргүүлж. Жагсаалтын эхний гуравт Сингапур, Шинэ Зеланд жагсчээ. Эдийн засгийн чөлөөт байдлын индекст АНУ 11 дүгээрт орсон бол ОХУ 153 дугаарт, Хятад 144 дүгээрт бичигдсэн байна.Жагсаалтын сүүлийг Умард Солонгос мушгижээ. Венесуэл 177 дугаарт, Куба улс 176 дугаарт бичигдсэн байна.

Бэлтгэсэн Ц.Сүрэн

Categories
мэдээ цаг-үе

Гомбожавын ЖигжидсҮрэн: Цэвээнжав гуайг Монголын кино урлагийн шилдэг эмэгтэй жүжигчин гэж эргэлзэх зүйлгүйгээр нэрлэнэ

-НАЦАГДОРЖИЙН ЗАХИДЛУУД ИЖИЙД МИНЬ ХАДГАЛАГДАЖ БАЙСАН-

Монгол Улсын ардын жүжигчин Гомбожавын Жигжидсүрэнтэй ярилцлаа.

Хоёулаа яриагаа Их Нацагдоржийн тухай эхэлмээр байна. Кино найруулагчтай зохиолчийн тухай ярьдаг ямар учиртай юм гэж хүмүүс гайхаж магад. “Нацагдоржтой холбогдох хэд хэдэн сэжим надад бийгэж та нэгэнтээ хэлж байсан санагдана. Түүнийг асуух гээд байгаа хэрэг?

-Их Нацагдоржийн зуун жилийнх нь ойгоор би зургаан ангит баримтат уран сайхны кино хийсэн. Тэгээд тэр гайхамшигт зохиолчийн нэрэмжит шагналыг хүртсэн юм. Үүндээ ихэд бэлгэшээдэг юм. Дашдоржийн Нацагдоржтой холбогдох хэд хэдэн шалтгаан бий гэдэг маань ийм учиртай. Нацагдоржийн ээж сайхан Пагма гэж хүүхэн байжээ. Үнэхээр сайхан хүүхэн байсан гэж эмэг ээж минь ярьдаг байсан. Нацагдоржийн ээж сайхан Пагма, манай эмээ тэр хэд үеийн хүмүүс байж л дээ. Манай эмээг Дуламханд гэдэг байсан. Намайг хойно сургууль төгсч ирэх далаад оны эхэн хүртэл сэрүүн тунгалаг байж 98 насалсан буянтай хөгшин байлаа. Эмээ Нацагдоржийг “Ижийгээ дуурайсан сайхан хүү байсан” гэж ярьдаг байсан. Дашдоржтой суухад нь үеийнх нь охид бүсгүйчүүд “Сайхан Пагма явж явж энэ Дашдоржтой суугаад байхдаа яахав дээ” гэж жиг жуг хийдэг байсан гэдэг. Дашдорж бол хөдөлгөөнтэй хүн байсан юм уу даа. Миний ээж бол Нацагдоржийн үеийн хүн.

Ээжийн маань анхны нөхөр Лооройсамбуу гэж Нацагдорж хамт Германд сурч байсан орос хэлтэй хүн байсан. Буянчуулган гэж том түүхчийн хүү шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Буянчуулганыг хоёр хүүхдийнх нь хамт бариад цаазалчихсан юм билээ. Надад Германы гахайн ширэн чемодан байдаг л даа. Түүнд нөхөртэйгөө харилцаж байсан захиа, зураг зэргийг хадгалж байжээ. Миний ижийгийн зургаан настай байх үеийн зураг, Нацагдорж хамт авахуулсан нөхрийнх нь зураг хожим үлдсэн. “Нацагдоржийн захиа эргээд санахад дандаа шүлэг зохиол байсан юм байна даа” гэж ээж маань хэлдэг сэн. Нөхөрт нь бичсэн захидлуудыг ээж уншдаг байж л дээ. Тавиад оны дундуур Нацагдоржийн тухай нэвтрүүлэг арааживаар явахад ээж шууд унтраачихдаг байв. Та яаж байгаа юм гэхэд “Энэ хүмүүс Нацагдоржийг амьдад нь хайрлаж, ядарч явахад нь тусалж байсан биш. Тэгтэл миний найз гээд ярихаар нь уур хүрчихлээ” гэж билээ. Харин Нацагдоржид тусалж байсан хүн нь Лхамсүрэнгийн Дэндэв гэж том түүхч байсан. Саяхан 120 жилийн ойг нь тэмдэглэлээ. Тэр хүн эмээгийн дүүгийн нөхөр байв. Шүүх яамны сайд, Улсын Бага хурлын гишүүн байсан мундаг хүн. Онходын Жамъян гүний дараагаар Судар бичгийн хүрээлэнгийн даргаар 10 гаруй жил ажилласан байдаг. Нацагдоржийг сургууль төгсөөд ирэхэд нь Судар бичгийн хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр анх удаа Дэндэв гуай тавьсан юм билээ. Нацагдоржийн үед түүхийн тасаг анх байгуулагдаж байсан. Сүүлд Нацагдоржийг бор дарсанд орж ажилтай, ажилгүй явах үед нь Дэндэв гуай нутаг усаар нь хамт явж амардаг байсан гэдэг. Түүний “Миний нутаг” шүлэг нь анх Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонинд гарсан гэдэг. Энэ бүхнээс харахад Нацагдоржтой би холбоотой байдаг.

Нэгэнт зохиолчоор эхэлснийх зохиолчийн тухай дурсамжаар үргэлжлүүлье. Өнөө жил Сормууниршийн Дашдооровын наян насны ой тохиож байна. Та бол Дооровтой ойр явсан уран бүтээлчийн нэг?

-Дооров бид хоёр кино үйлдвэрт хамт ирж байлаа. Тэр чинь жаран есөн он юм. Мань хүн ерөнхий редактороор, би найруулагчаар ирж байлаа. Тэрхүү арав гаруй жилийн хугацаа бид хоёрыг хүнийх нь хувьд, уран бүтээлчийн хувьд нөхөрлүүлнэ биз дээ. Надад хамгийн ойр явж, сэтгэлээ хуваалцсан хүмүүсийн нэг юм. Сэнгийн Эрдэнэ гуайн “Нарангаравуу” өгүүллэгээр хийсэн “Эх бүрдийн домог” кинонд Жамъянгийн Бунтар найруулагч бид хоёр хамтарч ажилласан. Нэг сонин түүх сөхье. “Эх бүрдийн домог”-ийн зургийг Өмнөговийн Ханбогдод авсан юм. Биднийг зургийн натур руу явах үед Дашдооров “Говийн өндөр” роман, “Өндөр ээж” кино зохиолоороо төрийн шагналд нэр дэвшээд байлаа. Удаа ч үгүй төрийн шагналын тэмдэг энгэртээ гялалзуулаад хүрээд ирдэг юм. Ижий, аавдаа очилгүйгээр зургийн натур дээр ирсэн нь тэр. Бид ч бөөн хөөр баяр болоод хэсэг пижигнэлдлээ. Ингээд Дооровыгоо аваад Ханбогдоос Дундговь, Дэлгэрхангай уул руу нь явлаа. Төрдөө үнсүүлсэн хүнийг ижий, аавд нь үнсүүлэхээр зүтгэж яваа. Нар жаргах үед суманд нь давхиад ирлээ. Дооровыг маань угтаж байгаа хүн ч гэж алга. Одоо шиг утас шөрмөс, харилцаа холбоо хөгжөөгүй цаг. Сумын төвийн хажууханд гэрт нь хүрээд очтол ижий нь дүү охинтой нь хамт гарч ирээд хүүгээ хүзүүнээс нь зүүгдээд үнслээ. Дооров чинь бие томтой ханагар эр. Ижий нь атигар жаахан хөгшин. Хүүгийнхээ хүзүүнээс зүүгдчихсэн үнсэж буй тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд харагдаж, нулимсыг минь цийлэлзүүлдэг юм. Төрийн шагналт зохиолчийг төрүүлсэн “өндөр ээж” гэдэг тийм л байдаг юм билээ.

Өнгөрөгч онд кино урлагийн ой тохиолоо. Ойдоо ямар бэлэг барив. Ном бичээд байгаа дуулдсан?

-Монголын кино урлагийн наян жилийн ой тохиолоо. Миний бие кино урлагтай хувь заяагаа холбоод тавин таван жил болжээ. Энэ хугацаанд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн байна. Киноны далан жилийн ойгоор “Монгол киноны нэвтэрхий толь”-ийг хийсэн. Түүний хоёрдугаар дэвтрийг өнгөрөгч онд гаргалаа. Миний анхны номонд 300 гаруй кино орсон байдаг. Тэгтэл хоёр мянган оноос хойших арван таван жилийн хугацаанд 600 гаруй кино хийгдсэн байна. Жилдээ гуч, дөчин кино хийж байна. Энэ дундаас жинхэнэ уран бүтээл гэвэл өөр хэрэг л дээ. Одоо бол кино зүгээр л үйлдвэрлэдэг болжээ. “Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичээд дуусч байна. Мөн “55:25” гэсэн ном хувьдаа хийж байна. Кино урлагийн академи намайг дурсамжаа бич гэсэн. Хүн харахад зүгээр нэг хоёр тоо байж болох юм. Гэвч энэ бол цаанаа Жигжидсүрэн гэдэг хүн Монголын урлагт 55 жил зүтгэхдээ 25 кино хийжээ гэсэн нэг бодлын тайлан юм даа.

Нэгэнт кино үйлдвэртэй холбогдсоных цээжинд явдаг зүйлээ хэлчихье байз. Кино үйлдвэрийн уран бүтээлийн баг гэдэг чинь тэр чигээрээ атаа хорслын талбар байлаа. Хор гээчийг жинхэнэ найруулдаг газар байлаа. Намайг олон жил ажилласан газраа ингэж хэллээ гэж зарим нь гайхаж магад. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан биз дээ. Кино үйлдвэр гээд бодохоор надад сайхан байдаг. Би бол хүний ганц хүү. Ижийгээ, эцгээ алдчихаад газар дэлхий хөмөрчихсөн юм шиг явахад Кино үйлдвэрийн эгэл жирийн ажилчид, миний хамт олон надад түшиг болж, сэтгэлийн зовлон жаргалыг хуваалцдаг байсан. Харин уран бүтээлч нөхөд жалганаас том жижиг чулуу ар нуруу руу нүүлгээд зогсож байна. Ингэхэд би гэдэг хүн Кино үйлдвэрт байхдаа төрөөс нэг ч шагнал авч үзээгүй гээд бодохгүй юу.

Урлагийн гавьяат зүтгэлтэн болоогүй юм уу?

-Үгүй юм аа. Сүүлд Соёлын яаманд, Цанжид сайдын үед мэргэжилтэн байхдаа авсан юм.Тэгээд би үндэсний телевизэд очсон хүн. Монгол телевизэд очоод ойгоор нь ардын жүжигчин болсон. Намайг чинь телевизээс төрсөн ганц ардын цолтон гээд манайхан жигтэйхэн хүндэтгэнэ. Үндэсний телевиз үнэндээ хаяа сайтай айл юм. Ямар сайндаа Шаравын Сүрэнжав “Жийгээ, Кино үйлдвэрийн уран бүтээлчдийн чамд хандаж байсан хандлага, телевизийн уран бүтээлчдийн хандлага өдөр шөнө шиг зөрүүтэй байна” гэж нэгэнтээ хэлж билээ. Бусдад тэгж л мэдрэгдэж, ажиглагддаг юм байна.

Та хэд хэдэн киноныхоо дууны шүлгийг өөрөө бичсэн. “Анхны алхамкиноны дуунд агуу их Мөөеө ая хийсэн байдаг. “Манай хүү нэг юм хийжээ. Мөрдорж оо, чи нэг юм бодооройгэж аав тань хэлсэн гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний аав Жамсрангийн Гомбожав гэж Дорноговь аймгийн Сайхандулаан сумын хүн. Эдийн засагч хүн байсан. Худалдааны яаманд олон жил болсон. Сүүлдээ МОНЦАМЭ-д хорь гаруй жил нягтлан хийсэн дээ. Аав, Мөрдорж гуай хоёр их ойр явсан. Тэр үед шагай их харвадаг байж. Тэр хоёр нэг багийн хоёр шагай харваач байсан байгаа юм. Мөрдорж гуай сайн харвадаг байсан гэдэг шүү. Баг нь ч сайн баг байсан гэдэг юм. “Анхны алхам” киноны зураг авалтын үед натурт байхдаа дууны шүлгийг бичсэн. Тэр чинь жаран есөн он. Гол дүрийн хоёр жүжигчин болох Хүрэл, Цэцэгбалжид хоёрын дурлалыг яаж холбох вэ гэж бодсоны үүднээс ерөөсөө дуугаар холбоё гэсэн санаа төрсөн юм.

Хөнгөн жигүүр ургаж гүйцээд

Холын тэртээд шувууд зорилоо

Онгон насны хосгүй учралд

Хайрын дээдээр чамдаа даслаа

Хорвоо ертөнц уужим гэдгийг

Хунгийн дэгдээхэй мэдээгүй

Хонгор чамтай учирна гэж

Хорьхон насандаа бодсонгүйгээд бичлээ.

Анхнаасаа миний санаа бол Мөрдорж гуайгаар аяыг нь хийлгэх байсан. Тэгээд яаж хэлэх вэ гэж бодлоо. Намайг яваад очвол мэдээж хүлээж авахгүй. Тэгээд аавд хэлсэн хэрэг. Мөрдорж гуай хөгжмөө сонсгоод надад өөрөө дуулж өгч билээ. Мань эр чинь дуулахдаа тааруу. Над шиг солгой хоолойтой. Зундуйн Хангал бол сайхан дуулдаг байсан. Ингэхэд “Анхны алхам” киноны дуу миний анхны дуу биш юм. 1961 онд би “Гологдсон хүүхэн” киноны туслах найруулагчаар ажилласан. Тэгээд киноныхоо зураг авалтын үер “Насан туршийн хайр” гэж дууны үг бичиж, киноны маань Долингорын дүрд тоглосон Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав гуайд тэр дууныхаа үгийг өгч байсан түүх бий. Уг дуу маань Ардын хувьсгалын дөчин жилийн ойн концертонд дуулагдаж байлаа шүү дээ. Ингэж миний анхны дуу 1961 онд Норсонжав гуайн аялгуугаар төрсөн юм. Харин “Суварган цэнхэр уулс”-ын “Буцах хунгийн дуунаар сэрсэн, Буурал намрын сэрүүн шөнөөр” гээд эхэлдэг “Хунгийн дуу”-г Буурангийн Нандинцэцэг дуулсан юм.

-“Суварган цэнхэр уулсгэснээс танаас Чогдон баатрын тухай асуух гэсэн юм. Баатрыг та хэд хэдэн удаа гадаа хонуулсан байдаг?

-Чогдон баатар “Суварган цэнхэр уулс” киноны маань цэргийн зөвлөх байсан. Халх голд гурав, дөрвөн сар хамтдаа явсан. Нөмрөгийн застав, Баянхошууны застав, Хэрээ уулын заставт ихэнх зургаа авсан. Буйр нуурын заставт ч зураг авч байлаа. Хил зөрчигчийн зургийг шөнө авсан. Нар жаргаж байхад зургаа эхлээд үүр цайж байхад дууссан. Арван сар гарчихсан жигтэйхэн хүйтэн. Бүгдээрээ нээх их ядарсан амьтад л байж байгаа юм чинь. Чогдон баатрыг хартал нэлээн ядарсан янзтай харагдаж байна. Би таныг ядраачив уу даа гэхэд “Халх голд нойргүй хонох миний хоногийн тоо дуусаагүй л байгаа юм байна” гэж хэлж билээ. Бас л агуу үг шүү. Олон улсын цэргийн шүүхэд Монголыг төлөөлж очсон хүн бол Чогдон баатар. Уул нь Дандар баатар явах байсан юм билээ. Гэтэл өнөө Дандар нь шоронд байсан үе. Зураг авалтын үеэр үг өдөхөд “Хурандаа ч ерундаа болоод байна даа” гээд хөхөрч байдаг сан. Ер нь маш гоё хүн байсан юм шүү. Зүүн урд хилийн Дархан уул буюу Хулд ууланд баатар намайг дагуулж очиж билээ. “Энэ хайрхныг самурайнуудад гурав алдаж, гурав буцааж авч байлаа” гэж баатар хэлж билээ. Чогдон гуай хуурай элсэн дороос шүдэнзний хайрцаг шиг дөрвөлжин хар юм гаргаж ирээд гал асаатал дүрс хийж байсан. Гучин есөн оны дайны дарь тэр олон жилийн дараа байсан нь сонин.

Өнөөдөр гарч байгаа Монголын гэх тодотголтой уран сайхны кинонуудад аллага, хүчирхийлэл их гарах юм. Мөн тэнгэрээс гэнэт мөнгө унаж ирээд ч юм уу, газраас мөнгө ургаж ирээд байгаа мэт маш хурдан баяждаг, иймэрхүү зүйлүүд их гардаг. Үзсэн хүмүүс, ялангуяа хүүхэд залуусАмьдрал ерөөсөө ийм амар хялбар юм байнагэж бодож сэтгэж байна. Энэ талаар та санал бодлоо хэлэхгүй юу. Амьдрал бол үнэндээ тийм биш шүү дээ?

-Одоогийн кино миний хийж байсан үеэс их өөр болжээ. Хуучны кинонуудыг гарахад хүмүүс уйдахгүй үзээд байдаг хэрнээ орчин үеийн киног нэг л хүлээж авахгүй юм гэж хүмүүс надаас асуудаг л даа. Уран бүтээлчдийн бүтээлдээ хандах хандлага байхгүй болчихсон юм уу даа. Доржийн Гармаа нэг удаа хэлж билээ. “Хөхөө гэрлэх дөхлөө”-г хийж байх үедээ мань хүн Баянхонгорт байж. Орой түлээ хөрөөдөж байтал хоёр эмэгтэй ороод ирж л дээ. Тэр хэн байв гэхээр агуу их жүжигчин Цэвээнжав гуай. “Гармаа гэж хүн мөн үү, таны нэгэн кинонд надад жижигхэн дүр оногдсон юм. Би тэгээд амьдрал судалж байна” гэж хэлжээ. “Морьтой ч болоосой”-гийн Дондогийн ээжийн дүрээ Цэвээнжав гуай авчихаад байсан нь тэр. “Бид чинь дүрээ ингэж судалдаг юм аа хүү минь” гэж хэлсэн гэдэг. Цэвээнжав гуай тухайн үед драмын театрынхантай Баянхонгорт тоглолтоор явж байж. Тэр гайхалтай хүнд ардын жүжигчин өгөөгүйд нь харамсдаг юм. Монголын киноны хамгийн гайхамшигтай эмэгтэй жүжигчин хэн бэ гэвэл би эргэлзэх зүйлгүйгээр Цэвээнжав гуайг нэрлэнэ. Харин түүний дараа яалт ч үгүй манай Цэрэнпагма орно. Миний “Хүн чулууны нулимс” киноны галзуу Цэвэлийн дүрийг яаж гайхалтай бүтээсэн билээ.

Цэвээнжав гуайн түүхтэй харьцуулаад би нэг зүйл хэлье. Хэдэн жилийн өмнө кино хийлээ. Драмын театрын залуу жүжигчнийг нэг дүрд тоглуулахаар авлаа. Өнөө залуугаа киноны группийн 20-иод хүн цуглуулж байгаад баахан хүлээлээ. Ирдэггүй шүү. Утасдаад байлаа, цаг гаруй хүлээлгээд ирдэг юм. Орж ирэнгүүтээ “Жийгээ найруулагч аа, би 5.30-д явна шүү” гэдэг юм. Зургандаа ороогүй, үгээ ч уншаагүй байж. “Хүү минь чи юу ярьж байна вэ” гэтэл би зургаан цагаас хүний хурим хөтлөх юм аа гэдэг байгаа. Залуучууд киноны зураг авалтад ерөөсөө ингэж ханддаг болчихож. “Чамаар миний кино дутахгүй” гээд би хөөгөөд явуулчихсан. Уран бүтээлдээ ингэж ханддаг учир үзэгчдэд үлдэх дүр гэж байхгүй байгаа юм.

Миний бие 2015 онд олон ангит телевизийн сериал гаргалаа. “Аймшигтай нүүдэл” нэртэй зургаан цагийн кино. Анх удаа хийж үзсэн телевизийн сериал байгаа юм. Энэ ямар учиртай юм бэ гэхээр 1975 онд “Хүний амь” кино хийж байсан. Цэрэндагва, Төмөрбаатар, Гүрбазар гээд миний шавь нар хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглоцгоосон. Тэр киноны 40 жилийн ой өнгөрсөн онд болсон. Шагдарсүрэнгийн Гүрбазар санал гаргаж 40 жилийн дараа нэг юм хийе гэж хэлсэн. 40 жилийн дараа тэр гурав хэн болов гэсэн санааг гаргасан. Өлзийхишигийн Нарангэрэл гавьяат, Гүрээ бид гурав яриад телевизийн сериалаа нэг ангит бүрэн хэмжээний уран сайхны кино болгоё гэж тохиролцсон. Сүүл үеийн бүтээл гэвэл энэ байх шив дээ.

Categories
мэдээ цаг-үе

Гвардиола: “Аз үзэхгүй амьдрана аа гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал билээ”

Түүнийг азтай хүн гэлцдэг. Тэр дөнгөж дасгалжуулагч болонгуутаа “бэлэн болчихсон хоол” гэж хэлж болохоор “Барселон”-ыг удирдаж Европыг байлдан дагуулсан. Дараа нь яг тэр түүхтэйгээ адил Германы “Бавари”-ийг дасгалжуулж хүрч болох бүх оргилд гарлаа. Харин ирэх улирлаас Английн хөлбөмбөгийн хамгийн баян баг болох “Манчестер Сити”-г удирдахаар болж байна. Гурван жилийн хугацаатай жилд ойролцоогоор 25 сая еврогийн цалин авч, хамгийн өндөр пүнлүүтэй дасгалжуулагч хэмээн цоллуулах гэрээг тэр хэдхэн хоногийн өмнө үзэглэлээ. Түүнийг Хосэп Гвардиола-и-Сала буюу бидний мэддэгээр бол Пэп Гвардиола гэдэг юм аа.

45 настай, хамгаалагч, хагас хамгаалагчийн байрлалд “Барселон” багт бужигнуулж явсан түүнийг ирээдүйд ийм том дасгалжуулагч болно гэж хэн ч хэлж байсангүй. Өөрийнхөө тухай, өрөөлийн тухай, дуртай мэргэжлийнхээ талаар юу бодож эргэцүүлдгийг нь өгүүлсэн богино хариултууд нэгэн хэвлэл мэдээлэлд гарсан байхыг олж харлаа. Түүнийг нь хөрвүүлж танд танилцуулъя.

-Би хөлбөмбөгийн ертөнцөд ажиллаж байгаа дасгалжуулагчдын шилдэг нь л лав биш юмдаг.

-Асч дүрэлзсэн амьдралаар амьдрахыг тэмүүлдэг.

-Азгүй байж болно. Тэмцэхгүй, тэмцэлгүй байж болохгүй.

-Би сэтгэл судлаач биш, хөлбөмбөг гайгүй тоглож байсан энгийн нэгэн залуу. Өөрийгөө зоригжуулахад энэ хангалттай биш гэж үү.

-Заримдаа галзуу тоглож байгаад хожигдох нь уйтгартай хожлоос илүү таашаал өгдөг юм.

-25 нас хүрэх үедээ ирээдүйд дасгалжуулагч болдог ч юм бил үү гээд бодож эхэлсэн. Ер нь би өөрийгөө бие бялдрын хувьд жулдрай нэгэн байсан гэж боддог шүү. Харин ч тийм үлбэгэр амьтан гэхэд овоо удаан бөмбөг өшиглөжээ.

-Дасгалжуулагч өөрийнхөө ажлыг сэтгүүлчдийн өмнө тод томруун, зөв тайлагнах хэрэгтэй. Чиний зөв буруу ярьснаас үүдэн маргааш өглөөний сонины борлуулалт сайн муу байх нь шалтгаална.

-Хөлбөмбөг гээч нь тайлагдашгүй ертөнц билээ. Түүний нэг хэсэг нь намайг өөртэйгөө насан туршдаа холбогдсон гэдэг бол нөгөө хэсэг нь зайл хэмээн зөвлөх юм.

-Биднийг зөвхөн ялалтаар минь тогтоон үлдээдэг.

-Зөвхөн хөлбөмбөгчдийн авьяас билэг, хичээл зүтгэлийн үр дүнд баг амжилтад хүрдэг. Хэрвээ өөр хөлбөмбөгчид байсан бол бид ийм амжилтад хүрэх үү. Хэрэв өөр дасгалжуулагчтай байсан бол тэр сайн хөлбөмбөгчидтэй баг адилхан л амжилтад хүрнэ шүү дээ.

-Өрсөлдөгч маань хөгийн сул дорой, авьяасгүй, мануухай гэж бодон талбайд гарвал хожигдоно шүү.

-Миний философи тун энгийн. Бөмбөг байхгүй бол дамжуулалт байхгүй, дамжуулалт байхгүй бол хяналт байхгүй, хяналт байхгүй бол ялалт байхгүй.

-Хөлбөмбөгч нисч байгаа бөмбөгнөөс илүү хурдан гүйнэ гэж үгүй биз дээ.

-Миний баг бөмбөг эзэмшиж, тоглолтыг хянаж байхыг би хүсдэг. Бөмбөг бидэнд удаан байх тусам их довтолно. Эсрэг багийн сөрөг довтолгоо ч хязгаарлагдана.

-Өрсөлдөгчөө 6:0-ээр ялах тохиолдолд би юунд суралцах вэ гэж.

-Азаа үзэхгүй амьдарна гэдэг чинь өөрөө аз туршсан асуудал юм шүү дээ.

-Алдах, ялагдах үедээ л хүн өсч хөгждөг юм.

-Хүмүүс ярихдаа төрөлх багаа сольж байсны оронд эхнэрээ сольсон нь дээр гэх юм. Тийм ч юм уу.

-Финалд ялагдсан ч гэлээ дэлхийн шилдэг баг хэвээр үлдэж болдог. Гэхдээ ялсан тохиолдолд мөнхөрнө гэдгийг бүү мартаарай.

-Месси бэлтгэл сайтай байвал ямар ч хамгаалалт түүнийг зогсоож чадахгүй. Хэрвээ боломжтой бол түүнд бөмбөг өгөхгүй, очуулахгүй байхыг л хичээ. Хэрвээ тэр бөмбөгөө авсан бол зогсооно гэдэг худлаа. Би сэтгэл зүрхээрээ түүнийг “Барселон”-д тоглож байгааг “тэтгэвэрт” гараасай гэж хүсдэг.

-Лео гэдэг чинь өөрөө “Барселон” юм шүү дээ.

-Месси – бурхан царайтай араатан.

-Тэр нэг удаа инээмсэглэж байгаад “Би эсвэл төвөөр тоглож довтолно. Эсвэл огт хөлбөмбөг тоглохоо болилоо” гэж билээ. (Энэ үед Ибрагимович тэр байрлалд нь тоглодог байсан.)

-Месси мундаг ч гэлээ бусад нь ч бас түүнээс дутахааргүй нааддаг юм шүү, “Барселон”-д.

-Та нар Иньестагаас суралцаач. Ямар ч шивээс байхгүй, будсан гельдсэн үс энээ тэрээ байхгүй, тун энгийн амьдардаг нэгэн. Гэхдээ талбайд гарсан үед бүжиглэнэ шүү дээ.

-Мөөг түүдэг хүн яав ч муу хүн байх ёсгүй. Хави амралтын өдрүүдэд хотоос гарч мөөг түүдэг учраас тэгж бодлоо.

-Надтай хамт ажиллаж байсан олон хөлбөмбөгчин намайг хожим нь муулдаг. Уг нь би чадлаараа л зүтгээд байх шиг байсан юм даа.

-“Бавари”-д шинэ хөлбөмбөгчид хэрэггүй. Шинэ хөлбөмбөгчид гэдэг чинь шинэ зовлон, шинэ асуудал гэсэн үг шүү дээ.

-Би уламжлалыг хүндэтгэдэг. Хэрвээ хөлбөмбөгчид намайг Бундеслигт түрүүлсний дараа шар айргаар усалбал би дургүйцэхгүй. Гэхдээ ийм үйлдэл хийсэн хөлбөмбөгч хожмоо Германы цомын финалын тоглолтын бүрэлдэхүүнд багтахгүй шүү гэдгийг санаарай.

-Лам бол миний дасгалжуулж байх хугацаандаа харсан хамгийн ухаантай хөлбөмбөгч. Харин Нойер шилдэг хаалгач нь.

-Би хэрвээ Жозе Моуриньотай таарвал “Чи” гэж харьцана. Учир нь тэр намайг энд тэнд дандаа Пэп гэж хэлдэг. Ер нь Жозе гэж хэн юм бэ. Олон үгтэй цэцэн цэлмэг нэгэн тул би түүнтэй маргалдаад дийлэхгүй. Өөр өөрийнхөө хийдэг ажлыг хийгээд л явж байвал болоо биш үү.

Гвардиолагийн дасгалжуулагч болсон цагаасаа хойш үзүүлсэн амжилтууд

2008-2012 он. “Барселон” багийн ахлах дасгалжуулагч байхдаа:

Испани улсын аварга-2009, 2010, 2011 он

Испани улсын цомын аварга-2009, 2012 он

Аваргуудын лигийн аварга-2009, 2011 он

УЕФА-гийн супер цомын эзэн-2009, 2011 он

2013 оноос өнөөг хүртэл “Бавари” багийг удирдахдаа:

Герман улсын аварга-2014, 2015 он

Герман улсын цомын аварга-2014 он

УЕФА-гийн супер цомын эзэн-2013 он

Багуудын хоорондох ДАШТ-ий аварга-2013 он

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Г.Бямбасүрэн: Амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, зөв алхмуудын нэг бол “Хувьсал” продакшнд орсон явдал

“Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрээр “МN25” телевизээс зохион байгуулсан “Дуэт & Дуэль” шоу нэвтрүүлэгт оролцож байсан бөгөөд саяхан хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын нэрэмжит “My voice” уралдаанд хамтлагаараа оролцож, шилдэг оролцогчдын нэгээр шалгарсан билээ.

-“My voice” шоу уралдаанд “Evolu­tion” хамтлаг оролцож шилдгүүдийн нэгээр шалгарсан. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Манай хамтлагийнхны хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Маш их зүйлийг сурч, олон сайхан найз нөхөдтөй болсон.

-Яагаад заавал “Мy voice” шоуг сонгож оролцох болов?

-Аливаа зүйл цаг хугацааны хувьд тохироо бүрдэнэ гэж байдаг ш дээ. Үүнтэй адил “UBS” телевизээс зохион байгуулсан “My voice” шоунд оролцоход бүх зүйл сайхан тохирчихсон байсан.

-“Evolution” уг шоунд зориулж “Хувьсал” продакшны зүгээс босгосон хамтлаг уу. Эсвэл аль хэдийнэ байгуулагдчихсан байсан хамтлаг юм уу?

-“Evolution” хамтлаг анх 2014 онд байгуулагдсан байсан юм. “Хувьсал” продакшны дуулах сонирхолтой гурван найз нийлээд байгуулсан гэх үү дээ. Гэвч саяхныг хүртэл хамтлаг албан ёсоор уран бүтээл хийж эхлээгүй байлаа. Продакшны уран бүтээлдээ анхаараад нөхцөл боломж бүрдэж өгөхгүй байсан ч уран бүтээлээ хийнэ гээд хоорондоо ярьж байсан. Харин “Evolution” хамтлагийн уран бүтээлийн эхлэл нь “My voice” шоу боллоо.

-Шоуны үеэр та бүхэн дууны сонголтоо хэрхэн хийв. Магадгүй та бүхний ард “Хувьсал” хэмээх том айл байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Манай “Хувьсал” продакшн залуу уран бүтээлчдээ дэмжих тал дээр маш сайн ач холбогдол өгч ажилладаг. Шоуны эхний шатуудад өөрсдөө ямар дуу дуулахаа сонгоод бэлдээд орчихсон. Манай хамтлагийн хувьд интертайнмент чиглэлээр уран бүтээл түлхүү хийх зорилготой. Тиймээс мэргэжлийн хүнээс яалт ч үгүй туслалцаа, зөвлөгөө авах хэрэгтэй болсон. Ингээд “Urban Sound” студийн тритон төгөлдөр хуурч Лигдэн гэдэг залуутай хамтарч ажилласан.

-Өмнө нь хамтарч уран бүтээл хийж байсан юм уу?

-Гуравдугаар шатанд үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн тулд амьд хөгжмийн хамтлагтай хамтрах шаардлага гарсан. Тэгээд амьд хөгжмийн хамтлаг хайж яваад “Urban Sound” студийн “Тритон” хамтлагтай танилцаж хамтарч ажиллахын сацуу мэргэжлийн зөвлөгөө авсан. Үүнээс хойш тус хамтлагийн төгөлдөх хуурч Лигдэнгээс мэргэжлийн зөвлөгөө авсан.

-Танай хамтлагийнхан жүжиглэнэ, бас дуулна. Энэ уралдаанд оролцсоноороо уран бүтээлчид гэдэг утгаараа чухам юу олж авав. Гол зорилго юу байв?

-Энэ тэмцээнд мэргэжлийн дуучин, мэргэжлийн бус сонирхогч, байгалиасаа сайхан хоолой заяасан хүмүүс өөрсдийгөө нээхийн тулд оролцсон. Гол нь бусадтай өрсөлдөхийн тулд чадвараа сайн ахиулах ёстой. “Evolu­tion” хамтлагийн хувьд дөнгөж уран бүтээл хийж эхэлж байна. Энэ утгаараа тус шоу маш том сургууль байсан гэж хэлж болно. Үүнээс бид маш их зүйлийг сурж авсан.

-Танай хамтлаг цаашдаа ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барих гэж байна?

-Мэдээж олон сайхан уран бүтээл хийж, өөрсдийн орон зайг бий болгоно. Бодож төлөвлөсөн зүйл их байгаа.

-Таны хувьд өмнө нь “Дуэт & Дуэль” шоунд дуучин Баярцэнгэлтэй хамт оролцсон. Та хоёр их сайхан хоршиж байсан.

-Хувьсал продакшнд ороод удаагүй байх үед энэ шоуны санал ирсэн л дээ. Дуулах сонирхолтой учраас манай продакшны зүгээс намайг оруулсан. Миний хувьд ч шинэ залуу уран бүтээлч учраас тодорхой хэмжээгээр өөрийгөө олон нийтэд таниулах шаардлагатай байсан. Тэр утгаараа “Дуэт & Дуэль” шоунд оролцсон л доо.

-Дуучин Баярцэнгэлийн хувьд аль хэдийнэ залуусын хайр, хүндлэлийг хүлээсэн уран бүтээлч. Таны хувьд ч хамтрагчаасаа нэг их дутахгүй харагдсан. Хүмүүс ч их дэмжсэн шүү?

-Шоу бараг сарын хугацаанд үргэлжилсэн. Манай хамтрагч Баярцэнгэл рейтинг өндөртэй, яг тэр жилдээ шуугиулж байсан дуучин (инээв). Миний хувьд Баярцэнгэлээс сурах зүйл их байсан. Бас өөрийнхөө дуулах хоббиг энэ шоутай холбоод энэ нэвтрүүлэгт орсондоо үнэхээр олзуурхаж явдаг.

-Та хоёрын дууны сонголт үнэхээр бусдаасаа содон байсны нууц юу вэ?

-Дууны сонголтын хувьд манай продакшны хамт олон их зөвлөдөг байсан. Мөн Баярцэнгэлийн “DUAL ZET” про агентлагийн залуустай хамтран ажилласан. Бид хоёрын ард маш том баг болж ажилласан гэж хэлж болно.

-Шоуны үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа уншигчидтай хуваалцахгүй юу?

-Өдөр болгон л хөгжилтэй байдаг байлаа. Шоуны явцад хамтрагч Баярцэнгэлтэйгээ өдөржин хамт байна. Хоол идсэн ч хамтдаа. Арай л унтахдаа хамт байсангүй. Орой гэртээ очтолоо хамт байсан (инээв). Эхний хоёр өдөр нь бэлтгэл хийж, студид бичүүлээд дараагийн өдөр нь видео болгож бичүүлэх жишээтэй. Иймэрхүү байдлаар бараг сар гаруй ажилласан. Ямар сайндаа нэг нэгнийгээ цаашлуулж “Бушуухан чамаас салж амрах юмсан” гэж ярьж байхав (инээв). Ер нь хурдхан шоу дуусаасай, тус тусынхаа ажлыг хурдхан хийх юмсан гэж хоорондоо ярьдаг байв. Нэвтрүүлэг дууссан ч уран бүтээлийн санаа нийлсэн сайхан найзууд болсон доо.

Хувьсал продакшны жүжигчин, Evolution хамтлагийн дуучин

Г.Бямбасүрэн

Блиц танилцуулга

Овог нэр: Ганбатын Бямбасүрэн

Төгссөн сургууль: CITI ДС (2012 онд)

Мэргэжил: жүжигчин

Хобби: дуу дуулах

Харьяалагдах продакшн: Хувьсал Продакшн

Хамтлагийн гишүүд

Б.Ариуннаран

Төгссөн сургууль: CITI ДС

Мэргэжил: Жүжигчин

Хувьсал продакшнд ороод гурван жил болж байгаа.

Б.Баярмаа

Мэргэжил: Найруулагч

Хувьсал продакшнд ороод 10 жил болж байгаа

-Өөрөө “Хувьсал” продакшны бүтээсэн нэлээд хэдэн кинонд туслах найруулагчаар ажилласан юм билээ. Ямар мэргэжлээр төгссөн юм бэ?

-“Сити” дээд сургуулийг 2012 онд төгссөн. Сургуульдаа үлдэж уран чадварын туслах багшаар нэг хэсэг ажилласан. Залуу хүний хувьд, сургуулиа дөнгөж төгсөөд багшлахаас илүү уран бүтээл хийж, мэргэжлээрээ ажиллах хүсэл давамгайлсан. Тэгсэн фэйсбүүкт “Хувьсал” продакшнд залуу уран бүтээлчдийг сонгон шалгаруулж авна гэсэн зар байхыг хараад шууд л очиж шалгаруулалтад орсон. Шалгалтдаа тэнцээд л шууд “Хувьсал”-ыг сонгосон доо. Би “Хувьсал” продакшнд ороод “Зүрхээр наадагч” уран сайхны кинонд туслах найруулагчаар ажиллахын зэрэгцээ туслах дүрд тоглосон. Туслах найруулагчийн ажил гүйцэтгэнэ гэдэг амаргүй. Тус киноны дараа “Хувьсал” продакшнаас залуу уран бүтээлчдэдээ зориулж хийсэн дэлгэцийн гурав дахь уран бүтээл болох “Тооцоогүй тоглоом” уран сайхны кинонд “Нинжин” гэх дэггүй охины дүрд тоглосон. Бас “Номинталст” хамтлагийн дуучин Хаянхярваа ахтай хамтарч киноныхоо дууг дуулсан. Миний анхны киноны дүр. Надад их олон ухаарлыг өгсөн дүр. Дүрийн хувьд сэргэлэн цовоо ааштай, хайр дурлалынхаа төлөө олон адал явдлыг туулж, өөрийнхөөрөө ухаарч, алдаж эндэж яваа бүсгүй. Анх кино зохиол уншихад Нинжингийн дүр надад их таалагдаж, ерөнхий төрх нь бууж байсан бол бэлтгэл, уншлагад ороод эхлэнгүүт нэлээд ажиллах шаардлага гарсан л дээ.

-“Хайр” жүжгийн дууг МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгээс эхлээд нэртэй хүмүүстэй хамтарч дуулсан. Үүгээрээ өөрийгөө болоод продакшныхаа урлагийн аль ч төрөлд хөрвөх чадвартай гэдгийг харуулсан…

-“Хувьсал”-ын тулгын гурван чулуу гэгддэг МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг эгч нарын тавьдаг, нэг том цензур байдаг л даа. Тухайн уран бүтээлч дан ганц жүжиглэх чадвараас гадна өөр ямар зүйлд авьяастай, түүнийгээ хөгжүүлэх боломжтой юу гэдгийг олж нээх. Энэ ч утгаараа, намайг анх шалгаруулалтад сонгож авсан болов уу. Тэр өдөртөө л МУГЖ У.Уранчимэг эгчээсээ энэхүү дууг дуулах саналыг авсан. Баярласандаа зөндөө уйлсан.

Би тэр дууг дуулах үеэр их эмээсэн. Студид МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамт хэний ч мэдэхгүй нэг охин хоолойн бичлэгт орохоор зогсож байна гэдэг их сүрдмээр. Амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, өөртөө зориулсан хамгийн зөв алхам маань “Хувьсал”-д орсон явдал гэж боддог.

-Яг одоогийн байдлаар Хувьсал продакшн ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Тун удахгүй “Хувьсал” продакшн “Атганд үлдсэн эрдэнэ” киногоо үзэгчдийн хүртээл болгохоор бэлэн болоод байна. Энэ кинонд би туслах найруулагчаар ажилласан байгаа.

Г.Ариунзул

.