Categories
мэдээ спорт

Тайландад зохиогдох чөлөөт бөхийн Азийн аваргад оролцох тамирчдын нэрс тодорлоо

Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 17-20-ны өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.Тус тэмцээнд оролцох монголын баг тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй:

57 кг Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб/

65 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/

70 кг Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/

74 кг Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороo/

86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо/

97 кг Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо/

125 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/

Эмэгтэй:

48 кг Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/

53 кг Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/

55 кг Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

58 кг Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/

60 кг Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/

63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/

69 кг Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/

75 кг Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо/

“18 нас Би чамд хайртай” кино нээлтээ хийх гэж байна

Categories
мэдээ нийгэм

Маргааш IX Богдын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах ёслол болно

Гандантэгчэнлин хийдэд Дээрхийн
Гэгээнтэн IX Богд Жэвзүндамба Хутагтын “Лагшин эрдэнэ”-ийг хүндэтгэн залах
ёслолболно. Ёслол хаврын
тэргүүн сарын шинийн найман
буюу маргааш болох юм.Шүтээнчилэн
бүтээсэн лагшин эрдэнийг Гандангчэнлин хийдийн Гандан дуганд маргааш 13:00 цагт
залж, равнай мандал өргөх аж.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч чангарна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар жавартай
хүйтэн байна. ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 18-нд баруун болон төвийн
нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд
зүүн зүгийн нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эхээр шөнөдөө 49-54 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуур болон
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27
градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн
голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар
шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм
шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд хурдан морины уралдаан хийхийг хориглов

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар захирамж гаргаж, 2016 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хоригложээ. Захирамжийг аймгийн хэмжээнд мөрдөх юм. Хаврын урь орж эхлээд байгаа ч өнөө жил хүйтний эрч сулрахгүй явсаар хатуухан хавартай золгож буй. Ийм үед морь уралдуулах нь малдаа ч, хүндээ ч хатуудна хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-ийн бүртгэл гуравдугаар сард эхэлнэ

Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болжээ.

Батлан
хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд 1000 оюутныг “Оюутан цэрэг”
хөтөлбөрт хамруулахаар холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж
эхлээд байгаа бөгөөд Ховд аймагт 150 оюутан, Дорнод аймагт 100 оюутан,
Улаанбаатар хотод 750 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана гэж
холбогдох албаныхан мэдээлж байна.

“Оюутан цэрэг”
хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид
суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын
үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн оюутны алба,
сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан
2016 оныгуравдугаар сарын 1-нээс эхлэн бүртгэх юм байна.

Тус
хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалт хичээлийн хуваарь,
хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын
1-ний хооронд зохион байгуулагддаг.

Categories
мэдээ спорт

Д.Алтансүх алтан медаль хүртлээ

Монголын жүдочдын Бичин жилийн анхны алтан медалийн эзэн тодорлоо.
Австрийн Обервартад болж буй Европын нээлттэй тэмцээний эхний өдөр 66
кг-ын жинд Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт
үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Довдонгийн Алтансүх
алтан медаль хүртлээ. Тэрбээр тус тэмцээнд 66 кг-ын жингийн бөхчүүдийг
чансаагаараа тэргүүлэн барилдаж, эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын
даваандаа Их Британий бөхийг 2:22 минутад цэвэр ялжээ. Улмаар
гуравдугаар тойрогт Казахстаны Сергей Лимийг торгуулиар ялаад хэсгийн
аваргын төлөө Сербийн Марко Вукичевичийг юүкогоор буулгаж авсан байна.
Мөн хагас шигшээд Францын Давид Ларосег торгуулиар ялсан бөгөөд аваргын
төлөө армийн анхдугаар наадмын аварга Египетийн Мохамед Абделмаугаудийг
вазари үнэлгээгээр яллаа.

Categories
мэдээ нийгэм

ХОМ-ийн бүртгэл маргааш дуусна

Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын
мэдүүлгийн хугацаа маргааш дуусна. Энэ жилийн хувьд сар шинийн баярын
амралт болон долоо хоногийн амралтын өдөртэй үргэлжлэн олон хоногоор
амарч байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан
хаагчид сар шинийн өдрүүд болон амралтын өдрүүдэд албан тушаалтнуудын
хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж
авч байгаа юм. Улмаар өчигдөр, өнөөдрийн амралтын өдрүүдэд ч хувийн ашиг
сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх боломжтой юм.

Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар 70112468, 70112469, 70112499 дугаарын
утсаар холбогдож, заавар зөвлөгөө авч болох юм. Түүнчлэн хувийн ашиг
сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт аль аль байнгын хороод хуралдах вэ?

2016
ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-ААС 19-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН
ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж
    ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн
    найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх/;
  • Хувь
    хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн
    төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
    хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Санхүүгийн
    хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн
    газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах
    тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • МУ-ын
    Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан
    даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий
    болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг
    хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал;
  • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хууль сахиулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж
    ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн
    найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    хэлэлцэх эсэх/;
  • Хувь
    хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн
    төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн
    төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан
    эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Санхүүгийн
    хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн
    газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах
    тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • МУ-ын
    Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан
    даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий
    болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг
    хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төсөл соёрхон батлах тухай хуулийн төслүүд /Засгийн газар, 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч, 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Цөмийн
    энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын
    Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар,
    М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав,
    Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
    /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
    хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, анхны хэлэлцүүлэг/;
  • Боловсролын
    тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
    хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын
    Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар,
    М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл, Я.Санжмятав,
    Я.Содбаатар, О.Содбилэг, Ж.Энхбаяр, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,
    анхны хэлэлцүүлэг/;
  • Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
    /Засгийн газар, 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Арбитрын тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэв: Цагдаагийн албан хаагч халшрамтгай болсонд санаа минь зовж байна

-СОНГУУЛЬТАЙ ЖИЛ УЧРААС БУДЛИАЙН ШУУГИАН БОЛЖ МАГАДГҮЙ ГЭЭД ЦАГДАА НАР ХАЛШРААД ЭХНЭЭСЭЭ ХАЛАГДАЖ БАЙНА-

Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга, Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна.

-Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй бүтэхгүй хууль гэж хэлэхгүй. Болох л хууль. Одоо мөрдөж байна. Гэхдээ хоёр гурван зүйл дээр болохгүй байна. 1993 оны хууль байсан гол гол заалтуудыг хасаад, хассан заалтуудыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зохицуулна гэж заасан байгаа. Чухамхүү энэ хассан асуудлууд нь цагдаагийн өдөр тутмын амьдралтай холбоотой, өдөр тутмын ажилтай нь холбоотой, аминд ойрхон асуудал байгаа учраас төвөг учирч байна. Жишээлбэл, цагдаагийн цолны асуудал, бүтцийн асуудал хоёрыг дурдмаар байна.

1993 оны хуульд цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлыг нэлээд сайн зохицуулж өгсөн байсан. Гэтэл 2013 оны хуульд энэхүү эрхзүйн байдлын хуулийг бараг бүгдийг нь хасчихаад байгаа. Хассан хуулиа Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын хуулиар тусад нь зохицуулна гээд гаргачихсан. Гэтэл Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хууль нь өнөөдрийг хүртэл гардаггүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдал зохицуулалтгүй үлдсэн байгаа. Яахав, цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулинд зарим зүйлийг оруулж өгсөн байгаа. Түр зуур хуучнаа барьж байгаарай гэсэн ганц нэг заалт бий.

-Эрхзүйн зохицуулалтгүй ажиллаж байгаа нь цагдаагийн алба хаагчдад ямар сөрөг нөлөөтэй вэ?

-2016 оныг цагдаагийн байгууллагын хувьд ажлын нэлээд төвөгтэй хүнд жил болно гэж би хувьдаа тэгж үзэж байна. Яагаад гэхээр, 2016 онд бүх шатны сонгууль болно. Сонгуулийн үеэр цагдаагийн алба хаагчийн ажил ихэснэ. Санал хураалтын хар хайрцгийг манахаас эхлээд жагсаал цуглааны арга хэмжээн дээр хамгаалалтад гарна. Дээр нь нэмээд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухамхүү сонгуультай холбоотой гарч байсан шүү дээ. Мөн одоо ирэх долдугаар сард АСЕМ-ийн хурал болно. Энэ үеэр цагдаагийн бүх албан хаагч бэлэн байдалд, олон хоног 24 цагаар ажиллана. Саяхан нэг цагдаагийн комиссартай уулзсан. Орон нутгаас нэлээд их хүчийг татаж байрлуулж таарах байх гэж хэлж байна лээ. 24 цагийн дэглэмд орж таарах байх. Энэ нь тэгээд нэлээд олон хоног үргэлжлэх юм байна. Гуравдугаарт нь, мөнгөний ханш унаж байна. Мөнгөний ханш унаж, төсвийн орлого буурч байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байх магадлалтай байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарах үндсэн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдэг эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тиймээс би 2016 онд цагдаагийн алба хаагчид амралтгүй, их ачаалалтай, гэр орноосоо хол хуарангийн байдлаар удаан хугацаагаар ажиллах нь гэж хэлээд байгаа юм. Ийм хүнд нөхцөлд удаан ажиллахаар алба хаагчид маань бачуу, сандруу, ууртай болно гэсэн үг. Ажил ингээд хүндрээд байхад алба хаагчдын эрхзүйн байдал нь шийдэхгүй удаж болмооргүй байна. Эрхзүйн байдлын хуулийг түргэн шийдэж өгөөсэй гээд санаа зовоод сууж байна.

-Цагдаа ажлаа хийхэд эрхзүйн орчин муу байгаагаас болоод ямар бэрхшээл гарч байна?

-Хамгийн наад зах нь гав, бороохойг яаж хэрэглэх юм. Одоогийн хуулиар гав, бороохой хэрэглэх тухай заалтууд бүгд хүчингүй болсон. Агсамжтай байна гэж заагаад байгаа. Агсамжийг яаж хэрэглэхийг нь оруулаагүй байна. Агсамж гэж юуг хэлж байгаа нь бас тодорхойгүй. Бороохойг хэлж байгаа юм уу, автомашин албадан зогсоох хэрэгслийг хэлж байгаа юм уу гэдгийг тодорхойлж хэлээгүй. Жишээлбэл, автомашиныг арзгар төмөр ашиглаж албадан зогсоодог. Ингээд зогсоочихсон байхад “Чамайг энийг хэрэглэ гэсэн хууль чинь хаана байна” гээд шүүхэдвэл цагдаа унахаар байна.

-Нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна гэж ярьж байна л даа. Энэ юутай холбоотой вэ?

-Нийгмийн уур амьсгал их өөр болсон гэж үнэн. Миний ажиллаж байсан үеэс нэлээд өөрчлөгдөөд байна. Гэмт хэрэг хийхгүй, цагдаагийн шаардлагыг биелүүлье гэсэн уур амьсгал байхгүй болоод зөрчье, эсэргүүцье, хэрэлдье, хувцсыг нь ураад хаяна гэсэн ийм уур амьсгал давамгайлж. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг шаардлага хичнээн байгааг би судаллаа. Дүрэмт хувцсаа уруулдаг тохиолдол өдөрт гурваас доошгүй байна гэж байна. Миний үед дүрэмт хувцсанд хүрдэггүй байсан юм. Цагдаагийн дүрэмт хувцсыг урлаа гэвэл өдрийн од гараад ирсэн юм шиг, ямар танхай этгээд хаанахын харь гаригаас ирсэн хүн бэ гэдэг байлаа. Гэтэл одоо хоногт гурваас доошгүй гардаг болж. Хуц, нохой гэж хэрэлдэж, доромжлохыг бол тоохоо байсан гэж цагдаа нар ярьж байна. Энэ бол эрхзүйн байдлыг нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс үүдэлтэй гарч байгаа зүйл л дээ. Цагдаагийн ажилтнууд өнөөдрийн байдлаар их шантрамтгай байгаа нь миний санааг зовоож байна. Цагдаагийн алба хаагч шантрамтгай байж болохгүй. Хэрэгт орох вий, аюулгүй байдал, дотоод хяналтын албанаас намайг шалгаж байх вий, прокурор хүрээд ирэх вий дээ, сонин дээр намайг бичих вий гэсэн айдастай ажиллаж байна. Дээрх үед би нэг хэлж байсан юм. Цагдаагийн алба хаагчид чинь ниймгийн амьдралын сүүдэртэй талд нь явдаг улсууд шүү дээ гэж. Үргэлж сүүдэртэй талд нь явдаг учраас сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Мэргэжлийн өвчин тусдаг байхгүй юу.

-Цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ муу байна. Иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа?

-Цагдаагийн ажилтнуудын хүрэлцээ их муу байна. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол гэж байдаг юм байна. Төчнөөн хүнд нэг хэв журам зохицуулах цагдаа оногдоно гэсэн норматив байдаг. Манай норматив дэлхийн жишигтэй харьцуулбал нэг цагдаагийн албан хаагчид нэлээд өндөр ачаалал өгсөн норматив. Тэр жишгээс 3417 гаруй хүнээр дутуу байна. Өөрөөр хэлбэл, хүн хүч дутмаг байна. Үүнийг гүйцээх шаардлага байна. Төсөв байхгүй байгааг ойлгож байна. Орон тоог нь гүйцээж өгч чаддаггүй юм бол илүү цагаар ажиллахад нь бас дэмжээд өгмөөр байна. Олон хоног илүү цагаар ажилласных нь тал хоногийг нь ядаж ээлжийнх нь амралтан дээр нь нэмээд өгмөөр байна шүү дээ. Өнгөрсөн онд хүний эрхийн коммисын албан ёсоор тогтоосноор, цагдаагийн нэг албан хаагч жилд дунджаар 352 цаг илүү ажилласан байдаг. Би цагдааг хэвлэлээр муулах их дургүй хүн. нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Бид нарын үед цагдаагийн албан хаагчийг ажилд авах үзүүлэлтүүд гэж байсан. Энэ нь метр 70 см өндөртэй, 50 кг-аас доошгүй жинтэй, баруун гараараа туухайг төд өргөдөг гэсэн шалгуур байсан. Гэтэл одоо цагдаагийн тусгайд чинь над шиг амьтан гүйж явна шүү дээ. Энэ шаардлагадаа тохирсон хүнээ авч чадахгүй байна уу даа.

-Өнгөрсөн 2008 оны сонгуулиар гарсан шиг үймээн дэгдвэл цагдаа үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна гэдгийг сануулах гээд байна уу?

-Долдугаар сарын 1 шиг юм болбол төр хоёр юм бодох хэрэгтэй. Долдугаар сарын 1-нд гарсан тэр үймээн санаандгүйгээр тэр өдөр болсон юм биш. Бүр сарын өмнөөс бэлдэж, төлөвлөж байж хийсэн үймээн. Хүн болгон нэг лааз будагтай ирнэ шүү. Хэн явж чулуу ачиж ирэх юм гээд энэ бүгдийг удаан хугацаагаар төлөвлөсөн асуудал. Ингэж төлөвлөөд байхад төр дүлий юм шиг суусан. Одоо төр дүлий сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед цагдаад олон нийтэд үйлчлэх тусгай хэрэгсэл юу ч байхгүй байсан. Олон хүний урдаас барих ямар ч зэвсэггүй байсан. Ямар сайндаа гал командын машин аваачиж ус цацах гэж оролдож байхав. Тэр үеийг бодвол одоо тусгай хэрэгсэлтэй болоод байна. Эртнээс бэлдээд байхад таслан зогсоох урьдчилсан арга хэмжээ аваагүй учир энэ үймээнд төр буруутай шүү. Тэр дундаа тагнуул их том буруутай.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цагдаагийн албан хаагчид сэтгэлзүйн хувьд 2008 оныхоос дор байна. Будлиан, шуугиан гарч магадгүй гээд эртхэн халагдах өргөдлөө өгч байна. Одоо Сонгуулиар том үймээн болбол цагдаагийн албан хаагчид явж өгөхгүй байх шүү. Яагаад гэвэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаагийн маш олон албан хаагч хохирсон. Толгой нь заадсаараа салсан байсныг мэдэхгүй, толгой өвдөөд гээд архи уугаад ажлаасаа халагдсан жишээ байна. Өрөөсөн нүдээ бүлт цохиулсан цагдаагийн албан хаагч бий. Энэ ажилтнуудынхаа эрх ашгийг бодоогүй, хохирлыг нь нөхөөгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн хүнийг хэн буудсаныг ч тогтоогоогүй байна. Тогтоохоор хөөцөлдөхгүй байна. Цагдаагийн мөрдөж байсан хэргийг тэр дотор нь салгаад авчихсан. Та нар мөрдөж болохгүй, бид мөрдөнө гээд авсан. Гэтэл хэн буудсаныг тогтоогоогүй байна. Тогтоох сонирхолгүй байгаа гэж би бодож байна. Миний бодож байгаагаар, лав хоёр хүнийг цагдаагийн албан хаагч буудаагүй. Урт буугаар бууддаг цэцэн хүн буудсан байсан. Цагдаагийн албан хаагчдад тийм урт буу байхгүй. Тэрийг тогтоох сонирхолгүй байна. Тэгэхээр цагдаа яаж урагшаа явах юм. Сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа гэж хэлээд байгаагийн учир нь энэ.

-Цагдаагийн байгууллагад улс төрийн нөлөө их байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны үед улс төрийн нөлөө гэж юм байв уу?

-Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаад улс төрийн нөлөө ороод, тэр нь бүр дэндээд, одоо үүнээс цаашгүй гэдэг шиг юм болж байна. Цагдаагийн байгууллагыг янз бүрээр хувьчилж аваад дууссан. Хэдэн оноос ийм болчихсоныг мэдэхгүй. Ямар ч байсан 1996 он хүртэл, намууд, УИХ, Засгийн газар гээд бүгд цагдаагийн ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Одоо бол тэр хүнийг заавал томил, үүнийг яавч томилж болохгүй гээд оролцоод байдаг. Эсвэл мөрдөж байгаа хэрэгт нөлөөлнө. Хүний нөөцийг үймүүлж хаялаа гээд яриад байвал их юм байна.

-Цагдаагийн албан хаагчийн цолны асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэлэх зүйл байна уу?

-Албан тушаалын цолыг авахгүй гэж их гэдийсэн хүн нь би л дээ. 1990 он гараад Монголын цолтой болгон албан тушаалын цолонд орсон. Би албан тушаалын цолонд орохгүй гэж цагдаагийн дарга байхдаа гүрийсээр байгаад 1993 оны албан тушаалын хуулийг хуучнаар нь батлуулсан юм. Тун бүдүүлгээр хэлбэл, социализмын үеийн хуулиар батлуулсан юм. Одоогийн нэг жишээ хэлэхэд, 10 жил ажилласан, ахмад цолтой эрүүгийн төлөөлөгч, сая төгсөөд ирсэн нэг жил ажиллаж байгаа ахмад цолтой албан хаагчтай зэрэгцэж сууцгаалаа. Одоо Монголын хүчний байгууллагаас цагдаа ганцаараа генерал цолгүй байгаа. Генерал цол бол нэг цагдаагийн газрын даргын цол биш. Тэр цагдаад ажиллаж байгаа олон мянган хүний цол байхгүй юу. Орчин үеийн цагдаа байгуулагдсан 90 гаруй жилийн түүхэнд анх удаа генерал цол авах эрхээ хасууллаа. Гэтэл хүчний байгууллага дотроос хамгийн их ачаалалтай ажилладаг нь цагдаа шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа цагдааг өнөөгийн засгийн эрх барьж байгаа төрийн удирдлагад байгаа хүмүүс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс урд хойд гэрийн хүүхэд шигээ юм уу, өргөмөл хүүхэд шигээ харж байна. Төрсөн хүүхэд шигээ харахгүй байна. Бусад хүүхдийнхээ адил хардаг болмоор байна. Энэ хандлага илэрхий мэдэгдэж байсан. Сүүлийн үед жаахан гайгүй болж байна. Ялангуяа 2012-2013 оны үед цагдаагийн хуучин систем тогтолцоог эвдэх арга хэмжээ авсан. Одоо эвдэж гүйцсэн бол үүнийгээ эмхэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийтийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга нар нь туслах коммиссар цолтой, Авлигатай тэмцэх газрын жолооч нь туслах коммиссар цолтой. Ийм л байна шүү дээ. Бие бүрэлдэхүүний урам, хийморь гэж байдаг. Энэ бол жаахан юманд доошоо ордог. Жаахан юманд амархан босч ирдэг. Тийм учраас сэтгэл санааг нь сэргээж өгөх явдал чухал байна. Монголын цагдааг генералгүй болгосон нь Монголын цагдаагийн сүр сүлд, хийморь лундааг их дарсан. Цагдааг комиссор болгосноор зардал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хоёр генералтай байсан, одоо 20-иод коммиссартой болчихоод байж байна. Сүүлдээ ч генерал цол ч байхгүй, коммиссар цол нь ч нэр хүндгүй ийм л ирээдүй хүлээж байна уу даа.

Categories
мэдээ цаг-үе

Монголд нэг жилд 5000 орчим хүн хорт хавдраар шинээр өвчилж байна

Дэлхий дээр жил бүр 8.2 сая хүн хавдар өвчнөөр хорвоог орхидог бол тэдгээрийн дөрвөн сая нь 30-69 насандаа нас бардаг аж. Харин Монгол Улсад 2014 оны байдлаар 5483 хүн хорт хавдраар шинээр өвчилж, 3536 нь нас барсан тоо гарчээ. Үүнээс хорт хавдрын шинэ тохиолдлын 61.4 хувь нь хөдөө орон нутагт, 38.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байсан юм байна.

Монгол Улсын хувьд энэ өдрийг 2007 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ өдрийн хүрээнд хорт хавдрын талаар хүмүүст мэдээлэл өгч хавдрыг эрт эмчлүүлэхэд голчлон анхаардаг байна. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ хамтран 2011 оноос хойш хэрэгжүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг эхлүүлсэн нь үр дүнтэй байгаа аж. Аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулж ирсэн юм. Мөн зарим иргэдэд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Аяны үр дүнд эрсдэлт бүлгийн 90922 хүнд үзлэг хийж, аймгуудад 403 хорт хавдрын мэс засал, эмчилгээ хийсэн байна. Энэ нь хөдөөгийн хүн амд хорт хавдрын тусламж үзүүлсэн өгөөжтэй ажил болжээ. Энэ өдрийн хүрээнд ХСҮТ-д хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Б.ГАНЗОРИГ: НИЙТ ХОРТ ХАВДРЫН 70 ХУВЬ НЬ ХОЖУУ БУЮУ ГУРВАН, ДӨРӨВДҮГЭЭР ҮЕ ДЭЭР ОНОШЛОГДДОГ

ХСҮТ-ийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй эмч Б.Ганзоригоос тодрууллаа.

-Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ач холбогдол нь юу вэ?

-Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо гэж байдаг юм. Энэ байгууллагын санаачилснаар 2005 оноос хойш хорт хавдраар өвдөж байгаа хүмүүст туслах зорилгоор хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын эмчилгээг таниулах зорилгоор “Хавдартай тэмцэх өдөр”-ийг зохион байгуулдаг болсон. Энэ уламжлалын хүрээнд манай байгууллага хорт хавдартай тэмцэх өдрийг “Би чадна, бид чадна, та ч бас чадна” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаа юм. Бидний хийж байгаа үйл ажиллагааны гол зорилго нь эмнэлгийн мэргэжлийн бус хүмүүст хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хорт хавдрын тоо баримт, эмчилгээний талаар мэдээлэл өгөх юм.

-Манай оронд ямар өвчлөл илүү зонхилж байна вэ. хүмүүс голдуу ямар үедээ оношлуулдаг вэ?

-Монгол Улсад нэг жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүнээс 3000 нь тухайн жилдээ нас барж байгаа гэсэн харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын шинээр тогтоогдож буй хавдрын бүтцийг үзвэл нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний анхдагч хавдар. Дараа нь ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдрууд гэсэн дараалалтай байгаа. Харамсалтай нь нийт хорт хавдрын 70 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээрээ оношлогддог.

-Олон улсад хавдрын өвчлөл ямархуу түвшинд байдаг юм бол?

-Өндөр хөгжилтэй орны хавдрын бүтцийг аваад үзвэл эрэгтэй хүнд хамгийн эхэнд уушгины хавдар, давсагны хавдар байдаг юм. Нас баралтын хэмжээгээрээ өндөр гэсэн үг. Эмэгтэйчүүдийн хувьд хөхний хавдар нэгдүгээрт ордог. Манайд эсрэгээрээ элэг, ходоодны хавдар зонхилдог. Мөн бүдүүн гэдэсний хавдар ховор тохиолдож байхад дэлхийн бусад оронд энэ өвчлөл их байдаг. Өндөр хөгжилтэй орны өвчлөл өөр байгаа ч яваандаа адилхан болох байх.

-Уушгины хорт хавдар ихсээд байгаа гэсэн үү. юунаас үүсгэгддэг вэ?

-Уушгины хорт хавдрын гол шалтгаан нь тамхи. Уушгины хорт хавдраар нас барж байгаа арван хүний ес нь тамхичин байдаг. Энэ бол мэдсээр байж сайн дураараа өөрийгөө эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хоёр дахь том шалтгаан бол агаарын бохирдол. Бидний амьдарч байгаа утаатай нөхцөл байдал уушгины хорт хавдарт голлон нөлөөлж байна.

-Манай улсад хорт хавдрыг эмчлэх тоног төхөөрөмжийн хувьд ямар байдаг вэ. Ер нь туяаны аппарат эвдэрчихлээ гээд л яриад байдаг шүү дээ?

-Хорт хавдрыг илрүүлэх, оношлох, эмчлэхэд олон тоног төхөөрөмж шаардлагатай. Манайх тодорхой хэмжээний хоцрогдолтой явж байгаа нь үнэн. Жишээлбэл хорт хавдрын хөнгөвчлөх эмчилгээний нэг болох туяа эмчилгээний аппарат маань хуучин үүсгүүртэй, хоцрогдсон аргаар хэрэглэж байгаа нь үнэн. Мөн хамгийн сүүлийн үеийн хавдрыг тодорхойлдог PET гэдэг аппарат одоо болтол Монголд орж ирээгүй л байна. Энэ нь дэлхий нийтэд нэвтрээд удаж байгаа тоног төхөөрөмж л дөө. Гэхдээ сүүлийн жилүүдэд Австрийн Засгийн газрын тусламжтай төслийн хүрээнд шинэ, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж оруулж ирэхээр ажиллаж байна. Манай эмнэлгийн өргөтгөл барих ажил эхлээд олон жил болчихлоо. Тодорхой шалтгааны улмаас саатаж, гацаад одоо болтол баригдаж дуусаагүй л байна. Энэ барилга баригдаж дуусвал бид шинэ төхөөрөмжөө суурилуулна.

-Өргөтгөл баригдаад дуусчихвал шинэ тоног төхөөрөмжүүдээ байршуулаад хавдрыг эмчлэх бүрэн боломж байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Энэ нь том алхам болно. Эхнээсээ зарим тоног төхөөрөмж нь ирчихсэн байгаа. Бид байгууллага дээр хадгалаад байшингаа ашиглалтад орохыг хүлээж байна. Ашиглалтад орчихвол тоног төхөөрөмжүүдээ суурилуулна. Дээрээс нь нэмж суурилуулах төхөөрөмж ч бий. Манай зарим эмч, мэргэжилтэн, техникийн хүмүүс маань Австри улсад сурч, боловсролоо дээшлүүлэхээр бэлтгэгдэж байна.

Мөн хавдартай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Монгол, Оросын хувь нийлүүлсэн УБТз нийгэмлэг, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал хавдрын өвчтэй иргэдийг “Цагаан сарын” баярын өдрүүдэд төмөр зам дагуу орших Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь зэрэг таван аймагт “Re­albus” галт тэргээр үнэ төлбөргүй зорчуулахаар болжээ.