Categories
мэдээ нийгэм

Ил тод байдлыг дэмжих тухай хууль энэ сарын 20нд хэрэгжинэ

2015 оны наймдугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил тод болгон сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлэх боломжийг аж ахуйн нэгж, иргэдэд олгохоор Ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан. Гэвч дээрх хугацааг богино байна гэж үзсэнээс оны өмнөхөн УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан билээ.

Харин заасан хугацаа дуусахад тав хоног үлдлээ. Энэ оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар аж ахуйн нэгж байгууллагаас татварын албанд нийт 28501 шинээр гаргасан тайлан ирүүлснээс 14092.8 тэрбум төгрөгийн орлого, хөрөнгийг тайлагнан 3865.3 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна. Мөн 1016 хувь хүн, хуулийн этгээд шинээр, 1041 татвар төлөгч татварын төрлийн бүртгэлд нийт 2057 татвар төлөгч татварын албанд бүртгүүлжээ.

Иймээс иргэд, аж ахуйн нэгжүүд хугацаандаа багтаан тайлангаа өгөхийг анхааруулж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Ч.Ганхуяг: Эх орноосоо жинхэнэ урвагчид бол С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтнүүд

CEO клубийн ерөнхийлөгч, “Хас”ын Ч.Ганхуягийн ярилцлага “Өдрийн сонин”-ы нэгдүгээр сарын 28-ны өдрийн дугаарт хэвлэгдсэнийг вэб сайтдаа нийтэлж байна.

-Таны хувьд Швейцарийн Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад очиж Дэлхийн залуу манлайлагчдын форумд ороод ирсэн. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт “Үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгал” сэдвийн хүрээнд болсон гэж дуулсан?

-Миний хувьд албан ёсны чуулга уулзалтад оролцоогүй. Гэхдээ Дэлхийн залуу манлайлагчдын форумд оролцсон хүмүүстэй санал солилцсон. Мөн “Монголын үдэш” арга хэмжээнд оролцоод ирлээ. Давосын чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Шваб гуай “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал” ном гаргаснаа оролцогчдод танилцуулж, ерөнхийдөө энэ хүрээнд асуудлууд яригдсан.

Хүн төрөлхтөн цахилгаан хэрэглэж, уурын хөдөлгүүр зохион бүтээсэн цагаас хойш компьютер, гар утас гэх мэтчилэн технологийн хөгжил биднийг дахин нэг том өөрчлөлтийн зааг дээр авч ирлээ.

Дэлхийн хүн амын өсөлт, дэлхийн дулаарал, улс орнуудад болж буй эдийн засаг, нийгмийн хямрал, Дундад Азид болж буй мөргөлдөөн ярианы гол сэдэв болсон. Хүн төрөлхтөн ядуурал, өлсгөлөнгөөсөө салж чадаагүй, баян ядуугийн зааг дээр бүх зүйл автоматжиж байна. Тиймээс дөрөв дэх аж үйлдвэрийн хувьсгалын дүнд хүмүүс ажилгүй болох магадлалтай.

-Яагаад?

-Учир нь илүү бүтээмжтэй робот хүнийг орлоод явна. Хиймэл оюун ухаан бий болоод ирэхээр хүнийг бүрэн орлох боломжууд гараад ирчих тул нэг талаас роботууд бүх зүйлийг хийснээр нийгмийн дундаж анги байхгүй болно. Хүний хөдөлмөрийг роботууд хийгээд ирэхээр тэр хүмүүс ажилгүй болох сөрөг талтай. Хүмүүс оюуны хөдөлмөр хийж сайхан амьдрах боломж бий гэдгийг дэлхийн удирдагчид хэлж байна. Эдийн засгийн форумын сайн тал нь дэлхийн шилдэг удирдагчдыг нэг дор цуглуулдгаараа онцлогтой. Энэ жилийн онцлох хүн гэвэл Канадын залуу Ерөнхий сайд Жастин Трудо байлаа. Бусад нь бол яахав өнөө л ирдэг хүмүүс нь ирсэн.

-Та Дэлхийн залуу манлайлагчдын чуулганд оролцсон. Тэд ямар асуудлыг хөндөж байсан бэ. Дэлхийн эдийн засгийн чиг хандлагын тал дээр залуус ямар байр суурьтай байна?

-Дэлхий дээр болж буй бүхий л зүйлс маш их савлагаатай болчихлоо. Хятадад Шанхайн хөрөнгийн бирж савлахад л Нью-Йоркийн хөрөнгийн бирж арилжаагаа зогсоож байх жишээтэй. Хятадын удирдагч Си Жиньпиний авлигатай хийж буй тэмцэл нь ихээхэн хэмжээний мөнгө Хятадаас гаргахад хүргэлээ. Энэ нь өөрөө Хятадад эргэлдэж буй мөнгөнд нөлөөлж, нээлттэй эдийн засаг руу шилждэг байдлыг хааж эхэлсэн тул эдийн засгийн өсөлтийн хувь нь зургаа руу орж байна. Эдийн засгийн энэ үйл явц нь дэлхийн бусад аж үйлдвэржсэн орнуудад нөлөөлөл үзүүлж байгааг дэлхийн томоохон эдийн засагчид анхааралтай ажиглаж байна л даа. Мөн Хятадын геополитикийн асуудлыг хөндөж байсан. Тухайлбал, Хятад Африкийн зарим орнуудын өрийн асуудлыг шийдэж байгаа хэлбэрээс эхлээд Тайваньд гэхэд Хятадтай ойр дотно харилцаатай байхыг эсэргүүцдэг сөрөг хүчний намынх нь эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ нь геополитик, эдийн засгийн дараагийн алхмуудад нь сөргөөр нөлөөлж эхэллээ.

Манай орны хувьд хоёрхон хөрштэй болохоор тэднийгээ л сайн харах хэрэгтэй. Нэг талаасаа аюул заналхийлэл, нөгөө талаасаа бидэнд байнгын боломжийг гаргаж өгч байдаг. Харамсалтай нь бид боломжуудаа авах тал дээр дэндүү хойрго ханддаг.

-Хятадын эдийн засгийн нөлөөлөл нь бидэнд хэр хүчтэй доргилт өгөх вэ. Эдийн засгийн тал дээр манай улс Хятадаас хараат шахам байдаг шүү дээ?

-Монгол Улс 100 хувь Хятадын эдийн засгаас хамааралтай. Бид нефтийн бүтээгдэхүүнээс бусад зүйлийг бараг 100 хувь Хятадаас авдаг. Экспорт мөн 100 хувь Хятадтай хамааралтай. Манай гадаад валютын дотогшоо чиглэсэн урсгал Хятадаас орж ирдэг. Хятад хаалгаа хаахад Монгол Улс дампуурна гэсэн үг. Хятадын эдийн засаг саарахаар ямар аюул болдгийг нүүрс, зэсэн дээрээс харж болно. Монголчууд үүнийг ходоодоороо мэдэрч эхэлсэн.

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Уул уурхай, металлург: Бодлогын төлөв” уулзалтад оролцсон гэсэн. Үр дүн гарав уу?

-Уул уурхайн чиглэлээр Монгол Улстай бизнес хийж болно. Уул уурхайн түүхий эдийн баялагтай гээд итгэлийг сэргээх зүйл ярьдаг ч харамсалтай нь улс төрийн тогтвортой байдал, тогтвортой бодлого байхгүй байгаа нь Монголыг тоож ирэх хүнгүй болгосон. Дэлхийн улс орнууд хөрөнгө оруулагч олох гэж үйлээ үзэж байхад манайхыг гэх хүн харамсалтай нь алга. Бид өөрсдийн боломж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.

Азийн бар Тайланд гэхэд “Хүчтэй, хамтдаа” гээд өөрсдийгөө рекламдаж байна. Индонези, Австрали, Америк гээд дэлхийн бүх орнууд гадны хөрөнгө оруулалтын төлөө алалцаж байхад ганцхан манайх л түлхдэг. Үнэнийг хэлэхэд манайх шиг тэнэг улс алга.

-Одоо бид яах ёстой юм. Давосын чуулга уулзалтын үеэр манайд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс юу гэж байсан бэ?

Бид хөрөнгөө аваад ирье гэж байсан хүмүүсээ “амжилттайгаар” хөөгөөд явуулчихсан. Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй хоосон толгойтнууд “Засгийн газраа унагана” гээд явж байгаа аманд нь орчихлоо. Энэ хүмүүсээр хувь заяагаа шийдүүлж байна. Гэтэл бизнес эрхэлж, шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс Монголдоо байх уу эсвэл бүх зүйлээ хаяад дүрвээд явах уу гэдэг сонголтын өмнө ирчихлээ. Бусад орнуудад зэр зэвсгийн дайн болж байхад манайд популизмын дайн болж, популистуудад зодуулаад дууслаа.

-Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болж байх үеэр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсан. Монголд болж буй энэ жижиг улс төр тэнд мэдрэгдэж байсан уу?

-Хөрөнгө оруулагчид биднийг юм хийдэг Ерөнхий сайдтай болоод Засгийн газар нь ганц жил ч гэсэн тогтвортой ажиллах нь гэж харж байтал Засгийн газрыг огцруулах төсөл өргөн барьснаараа “Эд нар хэзээ ч бүтэхгүй юм байна” гэсэн ойлголтыг нь улам баталсан.

Монголд болж буй улс төрийн бүхий л процессыг гадныхан анхааралтай ажиглаж байдаг. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барьсан нь хангалттай сөргөөр мэдрэгдсэн. Засгийн газар бонд босгох гээд гадны банкируудтай уулзаад явж байхад ийм зүйл болсноороо гацаачихлаа. Монголын нэг хүн 14 мянган ам.долларын өртэй боллоо гээд хачин хачин тоо гаргаж ирээд ярьж байна. Улс өртэй байгаа нь үнэн. Энэ өрийг ав гэж байгаа юм биш. Гэхдээ тооцоо судалгаа хийгээд оруулаад ирвэл хариуцлагатай зарцуулах ёстой. Өмнөх Чингис, Самурай бонд шиг хүмүүст тарааж дараа нь бие биенийгээ барьж шоронд хийдэг байдлаар зарцуулж хэрхэвч болохгүй.

Рио Тинтогийн өөртөө авсан зээлийг хүчээр бидний нуруун дээр авч ирж үүрүүлэх маягаар тайлбарлах хэрэггүй. Энэ бол Рио Тинтогийн л өр. Шангри Лаг барихад Керри групп, MCS зээл авсан бол тэдний л өр. Шангри Лагийнхаа өрийг тэд л төлөх болохоос бид төлөхгүй. Өрөө төлж чаддаггүй юмаа гэхэд цаад хүмүүс нь барьцаанд нь Шангри Лаг нь л авна. Шангри Лаг өрөнд авлаа гээд Монголоос өргөөд аваад явчихгүй. Шангри Ла Монголд ирсэн жуулчдад л үйлчилнэ. Уул уурхай үүнтэй яг адилхан. Нэг км-ийн доор байгаа газрыг баялаг гээд иргэдээ утаагаар амьсгалуулж, шавраар хооллуулж, баастай нь хутгаад сууж буй популист улстөрчдийг би үзэн ядаж байна.

-Баялаг гэдгийн үнэ цэнийг өнөөдрийг хүртэл манайхан ойлгохгүй байгаа юм биш үү?

-Салхины аясаар хийсч байдаг элс үнэ цэнгүй байдаг даа. Элсний карьераас элсийг нь авч цэвэрлээд барилга барьж буй компаниудад зарсны дараа тэр баялаг болдог. Уул уурхайн баялаг гэдэг чинь эзэндээ очиж, эргэлтэд орж мөнгө болсноор баялаг болдог юм. Түүнээс биш Монголын газар нутгийг зарж, барьцаанд тавин, зээл аваад бидний баялгийг худалдчихлаа гэж ярьдаг энэ хоосон ярианаас салах цаг болсон. Энэ бол бизнес. Ийм бизнесийг ойлгохгүй хүмүүс Монголыг худалдчихлаа гэж ярьж байгаа нь ямар ч сонголтгүй болгодог. Бид эдийн засгийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсанаар цаашдаа улс орны тусгаар тогтнолоо алдах хэмжээнд хүрч болзошгүй. Тиймээс жинхэнэ эх орноосоо урвагчид бол С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтнүүд. С.Ганбаатарыг дээрээ залсан ХҮН-ынханд юу хэлэх вэ дээ. Тэр намд нь байгаа миний найзууд бол өөдгүй, хоосон толгойтой, тэнэг новшнууд юмаа гэж “Өдрийн сонин”-оор дамжуулаад хэлчихье. С.Ганбаатарын улс төрийн рейтинг нь нэгдүгээрт яваа учраас энэ хүн гараад ирвэл би Тамгын газрын дарга болно гээд зүүдэлж яваа андуудаа хараад дургүй хүрч байна. Ганц удаа ч болтугай хүн ажиллуулж үзээгүй, насаараа худлаа ярьж явсан хүнийг өөрсдийнхөө дээр тавьчих юм.

-Дэлхийн эдийн засгийн форумын үеэр “Монголын үдэш” арга хэмжээ болж Монголыг сурталчилсан. Гадныхан хэр сонирхож байсан бэ?

-Давосын чуулга уулзалтын үеэр “Монголын үдэш” арга хэмжээ болдог. Тэнд Ерөнхийлөгч оролцдог. Манайхан Төрийн тэргүүнээ янз бүрээр муу хэлдэг. Ерөнхийлөгчийн зүгээс гадны орнуудад Монгол Улсыг сурталчлах арга хэмжээг тууштай зохион байгуулж ирсэн, тууштай чанарыг нь би дэмжиж байгаа. Манайхан аливаа ажил эхлүүлчихээд удалгүй уйддаг бол Ерөнхийлөгч энэ тал дээр тууштай ажиллаж чаддаг. “Монголын үдэш” арга хэмжээг Худалдаа хөгжлийн банк сүүлийн гурван жил дангаараа спонсорлож хийлээ. Худалдаа хөгжлийн банкныхан Монголынхоо төлөө мөнгөө зарж, өндөр хэмжээний арга хэмжээг зохион байгуулж байгаад нь баярласнаа илэрхийлье. Эх орончид гэж ийм л байх ёстой. Монголынхоо нэрийг дэлхийн тэр том удирдагчдын өмнө өндөрт өргөж, өөрсдийгөө өрөвдүүлэхгүй харин ч эсрэгээрээ бусдаас илүү байж чаддагт баярлалаа. Миний таньдаг зарим хүн арга хэмжээний талаар муулж бичсэн байна лээ. Ингэж бичиж байгаа хүмүүст чин үнэнийг хэлэхэд би гомдсон. Энэ хүмүүсийг би найзын жагсаалтаас хасна. Надад өөдгүй, эх оронч бус найз нөхөд хэрэггүй.

-Таны зохион байгуулдаг Монголын эдийн засгийн форум “Монголын үдэш” арга хэмжээний эхлэл байсан гэдэг юм билээ?

-Монголын эдийн засгийн форумаас энэ арга хэмжээний эхлэлийг тавьж байсан. Уг арга хэмжээг улам цар хүрээтэй болгож, Монгол Улс бол гуйлгачин гэдэг имижээс салгаж дэлхийн хурдтай хөгжиж буй соёлт хүн төрөлхтний нэг мөн гэдгийг харуулсан арга хэмжээ болсон. “Монголын үдэш” арга хэмжээ чуулга уулзалтын хамгийн хүндтэй арга хэмжээнүүдийн нэг болж чадсан. Монголын бизнесийн байгууллагууд төртэйгөө хамтраад улам өргөжүүлээд явуулаасай гэж хүсдэг.

-Манай орны хувьд аж үйлдвэржилтийн дөрөв дэх хувьсгалд оролцох ямар боломж бий вэ?

-Танай сонин дээр бизнесийн байгууллагуудын мэдэгдэл гарсан байна. Бизнесийн байгууллагууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг дэмжиж байгаа. Үүгээр популизм хийж байгаа, том төслүүдийг оролдох гэж байгаа, дахиж бидний амьдралыг зогсоох гэж байгаа, бидний хүүхдүүдийн ирээдүйгээр тоглох гэж байгаа, Улаанбаатарын энэ утааг үхэн үхтэл биднээр амьсгалуулах гэж байгаа нийгмийн өөдгүй шаарнуудтай нээлттэйгээр тэмцэнэ. Улстөрчдөд хандан “Хэрэв та нараас болоод засаг унаад, том төслүүд гацаанд орвол та нартай улс төрийн хариуцлага тооцно” гээд хэлчихье.

-Улс төрийн хариуцлага аа…?

-Дараагийн сонгуулиар бидэнд битгий хандаарай. Бизнесийнхэн бид та нарыг дэмжихгүй гэдгийг баялаг бүтээгчид нэгэн дуугаар хэлнэ. Дахин та нараар тоглуулахгүй.

Популист завхай үйлдлийг хийж буй улстөрчдийг дэмжсэн хэвлэл мэдээллийн байгууллагад бид дахин ганц ч төгрөгийн реклам өгөхгүй. Бид ингэж л тэмцэнэ. Манайхан өөрсдийн гишүүд дээрээ хяналт тавиад явна. Энэ популизмыг зогсоохгүй бол арай дэндэж байна. Хариуцлагагүй улстөрчид, хариуцлагагүй сэтгүүлзүй биднийг мангасын аманд аваачиж хийчих гээд байна л даа. Төмөр зам, Таван толгой, Оюу толгойг хар. Хийж бүтээсэн юм нь байж байгаа. Улстөрчид бүх зүйлийг зогсоох гацаах, болж байсан зүйлсийг нураах тийм л зүйл хийж байна.

-Гадныхан яг ямар салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол?

-Гадны хөрөнгө оруулагчид аль ч салбарт хөрөнгө оруулж болно. Гэхдээ өнөөгийн нөхцөлд аль ч салбарт хөрөнгө оруулах сонирхолгүй байна. Эхний ээлжинд уул уурхайн салбарт хөрөнгө оруулъя гэж байсныг нь унагаах аюулд хүргэчихлээ.

-Давосын эдийн засгийн чуулга уулзалтад орсноор ямар үр дүнд хүрсэн юм бэ. Нэг талдаа болж бүтэх зүйлсийг нь яриад байхад нөгөө талд нь Засгийн газрын байр суурь ганхах хэмжээнд хүрчихсэн байна?

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх гээд Швейцарьт очдог. Гэтэл ар хударгаар нь ийм ажиллагаа явагддаг. Давосын эдийн засгийн чуулганы үеэр дандаа Засгийн газар, сайд огцруулна гэдэг зүйл явдаг л даа. Хамгийн хорлонтой нь улс орны язгуур эрх ашгийг нураая, хорлоё гэсэн өөдгүй хүмүүсийн ажил байдаг. Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан 19 хүн бол өөдгүй новшнууд.

Засгийн газрыг огцрууллаа гээд бидэнд ямар ч ашиг байхгүй. Бидэнд муу тал нь ирнэ. Миний харж байгаагаар Оюу толгойн гэрээ бол Монголын аврал. Яагаад гэхээр тэр хүмүүс чинь дахиад манайд мөнгө хийе гэж байна. С.Ганбаатар болохоор манай баялгийг хуу хамаад явчихсан гэж ярьдаг. Юм хэлээд ч ойлгодоггүй мал адгуус шиг хүнтэй ярихаас ч халширч байна. Шангри Ла дээр жишээ авч байгаад маш тодорхой тайлбарлаж бичсэн. Насаараа худлаа ярьсан, наад захын эдийн засгийн ойлголтгүй, боловсролгүй, зөвхөн хүмүүст таалагдахын тулд гоё ярьдаг алиалагчтай харьцахад хэцүү. Надад насаараа худлаа ярьсан хүнтэй би харьцахгүй. Би булайг нь дэлгэнэ. Энэ хүнийг би Ерөнхий сайд С.Батболдтой танилцуулж дэмжлэгийг нь авч өгч, долоо хоног бүр уулзалт зохион байгуулж бүх найз нөхдүүдтэйгээ уулзуулдаг байлаа. Өөрийнхөө зохион байгуулдаг байсан бүхий л арга хэмжээндээ оролцуулж СЕО клубийн гишүүдтэй танилцуулж, “Алтан сарнай”-д тодорхойлж “Алтан сарнай”-н эзэн болгож байлаа. Тэр хүн энэ бүхнээсээ ичдэггүй юм аа гэхэд би ичиж байна. Мөнгийг нь төлөөд бүх аймгуудаар болон Хас банкны бүх ажилчдаа цуглуулан лекц уншуулж байсандаа уучлалт гуйж байна. Ийм хүнтэй та нарыг уулзуулсандаа ичиж байна.

-Дэлхийн эдийн засаг хүнд байна. Үүнийг дагаад Монголын эдийн засаг ямар байна гэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь дэлхийн эдийн засаг хямраагүй гэдэг тайлбар хийж байгаа харагдах юм. Та харин юу гэж харж байна вэ?

-Дэлхийн эдийн засаг хямраагүй. Харин савлагаатай байгаа. Хятадын хөрөнгийн зах зээл долоон хувиар өсч байна. Энэ хямрал биш. Манай эдийн засаг 17 хувьтай өсч байхад Хятадын эдийн засаг 7-8 хувийн өсөлттэй байдаг байсан. Тэгвэл хойд хөрш Оросын эдийн засаг хүнд байгаа. Зөвхөн газрын хэвлийгээс гарсан баялгаасаа 100 хувийн хамааралтай байсан орнуудын эдийн засаг хямарч байгаа юм. Орос, Казахстан, манайх байна. Үүнээс л дүгнэлтээ хийх ёстой. Одоо ярих биш хийх цаг нь болсон. Газрын гүнээс ухан гаргаж ирсэн баялгаа тараан өгч дараагийн сонгуульд ялдгаа болих хэрэгтэй. Энэ хүмүүс сонгогдсоны дараа ч амьдрал үргэлжилж, үр хүүхдүүд нь амьдарсаар байна. Монгол Улс эзэнтэй байх нь үнэн л юм бол бидний үр хүүхэд эзэн болж суух ёстой. Биднийг боддоггүй юм аа гэхэд үр хүүхдээ бодоод хулгайлдаг, худлаа ярьдаг, таалагдахын тулд юу ч хамаагүй хийдгээ боль. Улстөрчид одоо хийнэ гэсэн ажлаа хиймээр байна. Бизнесийнхэн бид байгаа нөхцөл байдалд нь тааруулаад чадах ядахаараа татвараа төлөөд ажлын байраа хадгалаад явж байгаа. Нийгмийн хамгийн өөдгүй, чадалгүй, залхуу хэсэг нь нийгмээ бужигнуулан хооронд нь талцуулж доош нь татаад улс орны язгуур эрх ашгийг умартаад эхлэхээр чимээгүй суух арга алга.

-Та ирэх сонгуульд МАН-аас нэр дэвших юм уу. Эсвэл бизнесээ хөгжүүлээд явах уу. Хэрэв гишүүн болчихвол улстөрчидтэй нэлээд ширүүн үзэх бололтой?

-Ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор хэлчихье. Яагаад гэхээр Хөрөнгө оруулагч үндэстэн, Ард санхүүгийн нэгдэл, СЕО клубийнхэндээ би амласан зүйл байгаа болохоор хийх зүйл их байна. СЕО клуб, Монголын эдийн засгийн форумаар дамжаад тодорхой хэмжээнд бизнесийн язгуур нийтлэг эрх ашгийг хамгаалах улс төрийн ажилд оролцоно. Тэглээ гээд аль нэг намаас нэр дэвшээд УИХ-д очихгүй. Би Ардын намын гишүүн гээд намаа шүүмжлэхгүй байж болохгүй. УИХ дахь МАН-ын бүлгээс Ч.Сайханбилэгийг огцруулахыг 100 хувиар дэмжсэн байна лээ. Үүн дээр би шүүмжлэлтэй хандаж байгаа. Дараагийн сонгууль биш Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллана гэж энэ хүмүүс сонгогдсон. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө гээд гараад ирсэн юм бол битгий бизнесийн нэрийг барьж “Татвар нэмэхгүй гэчихээд нэмчихлээ” гэж ярь. Одоогийн нөхцөлд Засгийн газар тогтвортой байх нь нэн тэргүүний асуудал болчихоод байна. Оюу толгойн төсөл хөдлөх нь чухал. Надад Оюу толгойн хувьцаа, ямар нэгэн гэрээ байхгүй. Тиймээс чөлөөтэй ярьж болно. Энэ утгаараа Оюу толгой төсөл миний хүүхдэд, Монгол Улсад, бидний бизнест хамгийн чухал. Бидэнд өөр гарц байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

“Өнөр бүл”-ийн Довчин буюу зураач Б.Болд: Кинонд тоглосон маань зураг төөрөг гэж боддог

“Монгол кино нэгтгэл”-ээр орж яваад “Өнөр бүл” киноны Довчинтой таардаг юм байна. Цэрмаа хэмээх залуухан эмэгтэйг эргүүлээд, амжилт ололгүй настай эмэгтэйг машиндаа дайж явах болсондоо бухимдан “Машин шатаачихав” хэмээн зандардаг эрийн дүрийг хүмүүс санаж байгаа биз ээ. Довчин бодит амьдрал дээр зураач хүн. Түүнийг “Монгол кино нэгтгэл”-ийн ерөнхий зураач Б.Болд гэдэг. Москва хотод В.И. Суриковын нэрэмжит Уран зургийн академи төгссөн зураач. Монгол кино нэгтгэл дэх түүний урланд “Анхны галт тэрэг шинэ өртөөн дээр” хэмээх уран зураг, Барон Унгерний хөрөг зургууд харагдана. Сумын наадам дээр хос мориор гангарсан хосуудын хөрөг харин Америкт суугаа хүү, бэрийнх нь гэнэ. “Адилхан болж уу” гэж зураач асуугаад фото зургийг нь үзүүллээ. “Адилхан болжээ” гэхэд маань “Хүү яах вэ, бэрийн зураг л өөрт нь таалагдвал боллоо” гэж Б.Болд гуай хэлсэн. Удахгүй хүн явахаар зургийг нь дайхаар зэхжээ.

Б.Болд “Суварган цэнхэр уулс”, “Бушхүүгийн үлгэр”, “Говийн зэрэглээ” зэрэг олон киноны ерөнхий зураачаар ажилласан. Киноны зургуудаас гадна хүний хөргийг фото гэж андуурмаар адилхан зурдаг юм билээ. Хөрөг зургуудаа баримтжуулж, гэрэл зургийн хальсанд буулгачихаж. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн гаанс зуусан хөрөг анхаарал татав.

-Г.Жигжидсүрэн Вася гэдэг муураа тэврээд сууж байгаа юм. Орос хэв маягтай хүн шүү дээ. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авч байх үеэс л хөргөө зуруулна гэж ярьсан юм. Ардын жүжигчин боллоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүүлдээ мань эр “Үхлээ, хөрөг зураг хаана байна” гэж ярьсан. Хөргийг нь хоёр жилийн өмнө л зурж өгөв үү дээ. Жийгээгийн цаана “Бага хонгор” гээд хайртай мориных нь зураг харагдаж байна. Өнжүүл хавийн Гүн галуутайн хүн шүү дээ. Ээжийнх нь хүрд, мөнгөн аягыг бас зурагтаа багтаасан. “Энэ хэдэн юмыг оруулаад өгөөрэй” гэж өөрөө хүссэн юм хэмээн Б.Болд гуай хуучилснаа Жийгээгийн хөгжилтэй түүхийг ярив. “Хилчидтэй уулзах үеэр “Дуулж өгөөч” гэж хүссэн юм. Мань эр солгой хоолойтой. Хөгийн юм дуулж дууслаа. “Ингэж дуулж байхаар учраа хэлээд уйлсан нь дээр” гэж би хэлсэн юм. Жийгээгээ санаад “Говийн зэрэглээ” киноны зураг авалтын үеэр Арсланд тоглосон Г.Доржсамбуу найруулагчид “Хоёр дууг нэг аяар дуулж чадах уу” гэсэн чинь “Чадалгүй яахав” гэсэн юм. Арслан “Янзаган зоотой шарга морийгоо янцгаахын бараанаар таньсан юм аа” гэж дуулж байснаа “Ийм сайхан эр хүнд эхнэр хаанаас мундах юм бэ” гээд дуусгадаг шүү дээ гэх мэтээр киноныхны хөгжилтэй түүх олныг хүүрнэсэн юм. Ингээд түүнтэй уран бүтээлийн тухай ярилцлаа.

Таны урлан дахь Барон Унгерний хөрөг үзэсгэлэнд оролцсон юм байна?

-В.И.Суриковын академи төгссөн зураачдын үзэсгэлэн гарсан юм. Тэдэн дотроо хамгийн ахмад нь би болсон байна. Үзэсгэлэнд манай академийг төгссөн олон зураач оролцлоо. Хамгийн анх Ц.Доржпалам, УГЗ Н.Чүлтэм гуай, Г.Одон гуай гээд мундаг томчууд төгссөн шүү дээ. Түүнээс хойш 30 жил гадны оюутан аваагүй. 1963 онд Монголоос оюутан авна гэсэн чинь азаар би багтсан юм. Энэ академи төгсөгчдийн хамгийн отгон нь Ө.Гандулам гээд СУИС-д график дизайны багш хийж байна. Ө.Гандулам жаахан оюутан охин шиг эмэгтэй ирж уулзсан юм. Хэд хоногийн дараа нэг оюутан хүүг дагуулаад ирсэн. “Дипломоо Богд хаант Монгол Улсаар хийгээд, Итали явах зорилготой байгаа. Та энэ хүүхдийн дипломын ажилд зөвлөгөө өгөөч гэсэн. Эскизийг нь үзээд, угсаатны зүй, зургийн зохиомжийн талаар өөрийн бодсон санаснаа хэллээ. Нөгөө хүү их гайхаж байна. “Ямар сонин юм бэ, яг манай багшийн хэлснийг та давтаж байна” гэсэн. “Хүү минь, тэгэлгүй яах вэ. Багш чинь сүүлд төгссөн оюутан, би бол гуч, дөчин жилийн өмнө төгссөн хүн. Оросын том академиуд, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль, манай зургийн сургууль консерватур эд нар заах аргаа өөрчилдөггүй. Сургах арга нь хэвээрээ хадгалагдаж байдаг юм даа” гэсэн юм.

Ингэхэд зураач хүн яагаад кинонд урвачихав?

-Кинонд орсон маань зураг төөрөг гэж боддог. Би Суриковын академийг 1969 онд төгссөн. Тэр үед “Сургуулиа төгсөөд хаана хэрэгтэй газар ажиллана” гэж гэрээ хийж явдаг байсан. Төгсч ирээд, Завхан аймагт гурван жил зураач, эрхлэгчээр ажиллаад, хотод хоёр жил ажиллаад, кино руу орсон. Биднийг оюутан байхад Мосфильмээс үе үе баахан автобустай хүмүүс ирнэ. Чанга яригчаар “Кинонд тоглоорой оюутнууд аа, арав арван рубль өгнө” гэж зарладаг. Арван рублиэр тэр үед их юм авна. Анх удаа Мосфильм үзээд гайхсан. Бүхэл бүтэн хот шиг ямар ч их юм байдаг гээч. Хамгийн анх Лениний ээжийн тухай “Верность матери” гэдэг кинонд оролцсон юм. Их л гоё хувцас хунар өмсөх юм байх гэж бодсон чинь тосгоны тариачин хүүхдийн нэвсгэр хар хөвөнтэй куртка, том хар эсгий гутал өгч байгаа юм. Лениний ээж нас барахад ази царайтай оюутнууд, узбекууд очиж байж л дээ. Манай сургуулийн зураач Иван Сальчак гээд Тувагийн зураачдын холбооны дарга байсан. Тэр бүр тодроод, том рольд тоглосон. Цаас хайчилчихсан хиймэл цас оруулаад, паркт өдөржингөө юм болсон. Ямар ч олон удаа зураг авдаг юм. Тэгж кинонд орж байлаа. Кино сэтгэлд нэгэнт орчихсон. Хөдөө зураачаа хийж байгаад хотод ирэнгүүтээ Улаанбаатар хотын Урчуудын эвлэлийн хорооны салбарт орж ажилласан. Хуримын ордны эскиз энэ тэр хийсэн. Хот тохижуулалтын тасагт ажилласан. Кино үйлдвэрт зургийн цех байгуулагдахаар давхиад орж ирсэн л дээ. Кинонд анх орж ирэхэд Б.Сумхүү найруулагч “Анхны хайрын дууль” кинонд хувцасны зураачаар яваач гэсэн. Тэр кинонд явж ирсний дараа бидний аварга гэдэг Д.Жигжид гуай “Хүний төлөө” кинонд сайн хувцасны зураач хэрэгтэй. Тэгээд зам чинь шулуун болно гэсэн. Тэр кинонд Д.Жигжид гуай хүүтэй маань хамт нэг жижиг хэсэгт оруулсан. Д.Жигжид гуай “Кинонд нүдэнд дассан улсууд биш шинэ хүнийг оруулж ирвэл зүгээр байдаг” гэдэг. “Хүний төлөө” кинон дээр гардаг хэсэг маань жаахан эвгүй дүр л дээ.

-“Өнөр бүл”-д яаж тоглосон юм бэ?

-“Говийн зэрэглээ” киноны зохиол бичих гээд найруулагч Б.Балжинням, Доржпалам гуай бид хэд Тэрэлжид очсон. Д.Жигжид гуай “Өнөр бүл” киноны зургаа авч байсан юм. Нэг жижиг хэсэгт хоёрдугаар ролийн жүжигчин хэрэгтэй болоход өвгөн Жийгээ “Болд тогло, машин барь” гэсэн. Би үнэнээ хэллээ. “Би машин барьж чадахгүй, ажилд чинь саад болно” гэв. Д.Жигжид гуай “Та нар сургууль соёлыг нь төгсчихөөд намайг боох гэж байна уу” гэж загнаад, Доржпалам гуай шахаад хоёр ланжгар найруулагчид алуулах шахаад яах ч арга байхгүй тоглож байж салсан. Жийгээгийн заавраар явсан. Дүр багаддаггүй. Киног жижиг шигтгээ чимдэг.

Та олон кинонд зураачаар ажиллажээ?

-“Хүний төлөө кинонд ажиллаад ирсэн чинь Г.Жигжидсүрэн найруулагч “Хөөрхөн кино байна, Болдоо. Энд ерөнхий зураачаар яв” гэсэн. Тэгээд 1978 онд “Суварган цэнхэр уулс”-д ерөнхий зураачаар явсан юм. Дараа нь кино тасраагүй дээ. Зураачдаас ялгаатай нь хослол зургийн аргыг мэднэ. Манай оператор, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Шаравдорж, Төмөр инженертэй хамт Хослол зургийн цехийг байгуулаад хоёр жил болж байсан юм. Хослол зураг гэдэг маань одоогийнхоор бол компьютер графикийн арга. Яагаад ч авч болохгүй юмыг хослол зургийн аргаар авна. Муугаар хэлбэл заль л даа. Арван цэргийг зуу болгоё гэвэл толиор олшруулдаг. Их нарийн харвал давтамж мэдэгдэнэ л дээ. Хослол зураг хамгийн их хэрэглэсэн кино “Бушхүүгийн үлгэр”. 1980 онд кино үйлдвэрийн павильон нээгдээд анх удаа циркийн морь гуйж дотор зураг авсан. Морьтой орж ирээд, хайрцаг бариад хаанд өргөдөг хэсэг шүү дээ. “Бушхүүгийн үлгэр”-т хослол зургийн зураачаар ажилласан. Уул нурж байгаа. Шуламс гарч ирж байгаа хэсгүүдтэй.

Ингэхэд шулмын дүрийг яаж бий болгосон юм бэ. Хийсвэр санаа юм уу?

-Ард түмэн маань баялаг үлгэр домогтой, “Зээрэн хошуутай, зэс шилбэтэй, тал үс нь цагаан, тал үс нь хар” гэх мэтчилэн дүрслэл байдаг. Зохиож болохгүй. Кино гэдэг бол нэгдүгээрт найруулга, харилцан яриа, юм. Монтаж бас киноны амин сүнст багтдаг.

Та хэр олон кинонд дүрээ үлдээсэн бэ?

-Зургаа, долоон жижиг хэсэгт орж байсан.

Довчин бодит амьдрал дээр ямар хүнтэй суусан бэ?

-Гэр бүлийн тухай нэг их яримааргүй байна. Миний хань хэвлэлийн мэргэжилтэй хүн байсан. Сэргэлэн цовоо, сайхан хүн байлаа. 2013 онд өөд болсон юм. Одоо ач хүүтэйгээ амьдардаг. Манайд ганц урлагийн хүн байдаг нь би. Бусад нь эмч, багш нар. Миний ээжийн ах зураач лам байсан. Би тэнэг маанаг болохоороо ахаасаа их юм сурч чадаагүй. Сургууль төгсөөд ирэхэд ах байж байсан. Бурхан зурдаг арга ажиллагаа, монгол зургийн нарийн арга ухааныг сурах ёстой байж гэж сүүлд амаа барьсан юм. Тэр өвгөн морь малыг ч гайхалтай зурдаг байжээ. Одоо ганц зураг нь үлдсэн. Манай том ах мэс засалч Гоош гэдэг хүн. “Мэс засалч хүн заавал гарын ур, сэтгэлийн ур, нүдний ур шаарддаг” гэдэг. Том ах маань зураг зурдаг байсан. Авьяас гэдэг бурханы өгөөж. Багш нар маань нөлөөтэй улсууд байсан. Ардын зураач О.Цэвэгжав манай сургуульд багшилдаг. Тэр багш нарын нүдэнд би өртсөн юм байна л даа. Энэ хүүхэд зураач болно гэдэг юм надаас олж харсан болов уу. Зургаараа шалгалтад тэнцсэн ч тоонд нойл байлаа. О.Цэвэгжав багш Дээд боловсролын улсын хороон дээр очоод “Зураг Монголд хөгжих ирээдүйтэй. Зураачдыг бэлтгэх ёстой. Ганц нэг зураачдыг шалгалтад оруулах гэсэн юм” гэж явсныг хожим сонссон. Дээр үеийн улсууд хүүхдийн хувь заяанд тэгж их анхаардаг байсан юм. Биднийг зургадугаар ангид байхад нэг ийм юм болсон. Цогт тайж кино Чойбалсан хороон дээр гарч эхэллээ. Үзэх гэтэл мөнгө байхгүй. Тухайн үед хоёр төгрөг гэдэг их мөнгө. Гуйлаа, оруулдаггүй. Арвис гэж миний сайн найз байсан юм. Сүүлд сайн зураач болсон доо. Тэр бид хоёр сахилгагүйтээд зарлалын самбарыг нь ураад хаячихсан. Хорооны цагдаа цоохор Дашдаваа гэж хүн биднийг барьж аваад, 200 төгрөг төлүүлнэ гэсэн. Сэтгэлд багтахгүй их мөнгө байлаа. Хоёулаа айж шалчийсан. “Ах аа, бид хоёр зургийг нь зураад өгье” гэсэн. Бид хоёрыг өрөвдсөн ч юм уу “За, та хоёр даавуугаа авчраад миний өрөөнд зур” гэлээ. Хоёулаа яаж ийж байгаад даавуу олоод, Цогт тайжийн дуулгатай гоё зургийг дуурайлгаж зурлаа. Тэгсэн чинь “Хүүш, та хоёр чинь ийм сайхан зурдаг байж яахаараа ингэж сахилгагүйтэж явдаг юм” гэсэн. Цогт тайжийн зургийг бид хуучнаас нь дээрдүүлж зурсан. Тэгээд “Үүнээс хойш ийм муухай хорлон сүйтгэх ажил хийж болохгүй. Харин түүний оронд зарлал бичиж өгөөд кино үзэж бай” гэсэн юм. Их баярласан. Тэр үед кино байнга солигдохгүй. Хэдхэн кино эргэлддэг байлаа. Олон хоног хүлээж байж шинэ кино ирнэ шүү дээ.

Кинонд үлдсэн залуу цагийн төрхөө үзэх дуртай юу?

-Би залуу насаа хардаг. Хамгийн сайхан нь тэр л байна. Одоо дал гарч байгаа хүн. “Хүний төлөө” кинонд дөнгөж гуч гаруй настай байсан. Цэл залуугийн зураг байгаа биз дээ.

Та ямар уран бүтээлдээ сэтгэл хангалуун байдаг вэ?

-Миний залуу нас киногоор туучлаа. Кино амар ажил биш. Сонирхолтой нь кино болгон өөрийн зохиол, бэлтгэх өнцөг, судлах юм ихтэй. Би бол “Суварган цэнхэр уулс”-даа хайртай байдаг. “Говийн зэрэглээ”-д хайртай. Их сонин кино болсон.1980 оны нэг орой сууж байсан чинь Б.Балжинням найруулагч орж ирлээ. Жаахан халамцуу. Талийгаач бид хоёр найз л даа. Тэр бол сэргэлэн цовоо, жигтэйхэн нийцтэй. Ид сайхан үе нь. “За Болдоо, чамд захиалга өгөх гэж байна. Их таалагдана. Одоо гүйгээд нэг шил архи авчир” гэсэн. Гүйж харайж байгаад нэг юм авчраад бушуухан зохиолоо үзлээ. Их хөөрхөн юм аа. Яагаад сонин гэхээр тэр кинонд гарч байгаа хүмүүс нь цагаан цайлган, сагсуу. Тэр Арсланг хар. Цагаан сайхан амьтан. Ангийн байцаагчийг хар. Сагсуу болохоос бас ажилдаа их үнэнч, цагаахан сагсуу. Цэвээнравдан өөрөө яг тийм хүн. Ерөөсөө л том хүүхэд. Доржсамбуу ч бас тийм. Хүүхэд шиг дороо гоморхоно, тунирхана. Гомдсон бол ил цагаан хэлнэ. Нэр нь ч Арслан. Арслантай футболк өмсөөд онгирч байдаг. Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл гуай энэ киног үзээд, нэрэн дээр л засвар хийсэн. “Сайн байна. Та нар хүмүүсийн сэтгэл дотор байгаа эвдрээгүй гоё төрхийг харуулсан, тэмүүлэлтэй шинэлэг бүтээл хийлээ” гэсэн. Эхлээд энэ кино “Холын зэрэглээн дунд” гэдэг нэртэй байсан юм. Сансар огторгуй бүх юм ойрхон болчихоод байхад та нар хол гэж болохгүй. Зүгээр л “Говийн зэрэглээн дунд” гээд нэр өгчих гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр хүлгийн эцэг Генри Форд

Америкийн зүүн хойд хэсэгт орших Мичиган мужийн бэлчээрийн мал аж ахуй бүхий бөглүү тосгонд тахиа, нугас, үхэр, хүрз зээтүү, усны худаг, ногооны талбайн дунд зогсолтгүй хөдлөх фермерийн гэр бүлд 1863 оны долдугаар сарын 30-ны өдөр нэгэн хүү мэндэлсэн нь ирээдүйн тэрбумтан Генри Форд байлаа.

Генри Форд Мичиган мужийн хамгийн том хот болох Детройтоос 11 км-ийн зайд орших Диборн тосгоны фермд Уильямба Мэри Фордын найм дахь хүүхэд болон мэндлэх тавилантай байж. Генри тосгоны сургуульд суралцан, тоо бодлого, унших бичгийн анхан шатны мэдлэгийг олж авсан. Хүүг 13 настай байхад эх нь таалал төгссөн тул цаашлах амьдрал нь аавын хатуу гарын дор өнгөрсөн билээ.

Эргэн тойрны үзэсгэлэнт байгалиа шүтэн бишрэх цаг зав Генрид байсангүй. Түүний гэр бүлд хөдөлмөр ба сахилга бат гэсэн хатуу чанга дүрэм журам ноёлж байв. Заримдаа Фордын гэр бүлд хөдөлмөрийг тахин шүтэх нь хэтэрхий гэмээр, жишээ нь залуу Генри усыг хувингаар татсанд орвол усны шахуурга ашигласан нь дээр гэсэн санаа гаргахад эцэг нь эрс эсэргүүцэж байв.

Эцэг Фордын үнэлэмжээр бол хүүгийн санаа хэдийгээр үр ашигтай авч, ажлаас хойш суусан арга гэв. Харин Генригийн хувьд ажлаас хэзээ ч хойш сууж байсангүй, зүгээр л хүний хөдөлмөр аль болох үр ашигтай байх ёстой гэсэн бодол төлөвшиж эхэлж байсан бололтой. Хүн хэрэгцээгүй зүйлд хэдий чинээ бага хүч, цаг зарцуулна тэр хэмжээгээр түүний хөдөлмөр үр ашигтай байх ёстой. Үүний тулд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зөв зохион байгуулж, механикжуулах хэрэгтэй хэмээн тэр үзэж байв.

Залуу Генри Фордын иймэрхүү бодлууд нь түүнийг техникт сонирхолтой болгож, эцгийн гэрээс нэг л өдөр чимээгүйхэн явахад хүргэжээ. Эхний үед залуу ухаантан вагоны жижиг үйлдвэрт ажиллаж байгаад, улмаар “Westinghouse” компанид механикчаар, дараа нь “Эдисоны гэрэлтvvлэг” компанид ажилд оров. Тэр үедээ Генри, Клар Брайнт гэгч бүсгүйтэй танилцаж гэрлээд, таван жилийн дараа Эдсел нэртэй ганц хүүтэй болжээ. Хэдийбээр Форд, Томас Эдисоны пүүст сайн ажиллаж өсөн дээшилж байсан ч гэлээ энгийн нэг гүйцэтгэгч байж чадсангүй. Тэр шинэ санаа, шинэ бүтээлээр цангаж байв.

Форд том бөгөөд асар их үнэтэй машинууд нь зөвхөн баячуудад зориулагдсан гэдгийг ойлгож байв. Тиймээс түүний төлөвлөснөөр хялбар шийдэл бүхий уурын тэрэг нь жирийн хүмүүс худалдан авахад хүртээмжтэй байх ёстойг тооцоолсон. Гэвч хийн хөдөлгүүрийн анхны туршилт нь амжилтгүй болж тэрээр нэлээд хэдэн жилийг төрөл бүрийн хөдөлгүүр бүтээхэд зарцуулав.

Эцэст нь, 1893 онд тэрээр өөрийн анхны машин “Квадроцикли”-ийг бүтээж, улмаар анхны албан ёсны АНУ-ын автомашины эзэн болж, Патентын газарт бүртгүүлсэн байна. Ийнхүү Форд өөрийн дуртай ажлыг үргэлжлүүлэн хийхээр зориг шулуудаж тухайн үедээ өндөрт тооцогдох 125 долларын цалинтай ажлаасаа гарч, автомашины үйлдвэрийн замд эргэлт буцалтгүй орсон ажээ.

XX зууны эхэнд автомашин нь тансаг хэрэглээнээс гадна баячуудын нэрийн хуудас болж байжээ. Тэднийг бараг л гар аргаар цөөн тоогоор бүтээж байсан бөгөөд үйлдвэрлэсэн машиныг гурван бүлэгт хувааж байв.

Туршилтын модель дээр зөвхөн зохион бүтээгч сууж явдаг, харин чинээлэг худалдан авагчид нь маш өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн лимузин хөлөглөж байжээ.

Генри 1903 онд Детройтын “Мэк Аваню” өргөн чөлөөн дэх ачааны машины үйлдвэрийн барилгад байрлаж “Ford Motors” компаниа үүсгэн байгуулсан бөгөөд эхний үед зөвхөн 25 хувийг эзэмшиж байгаад улмаар хувьцаа эзэмшигчдээс уг компаниа худалдан авснаар цорын ганц эзэн нь, ерөнхийлөгч болсон.

Генри Форд хүүгийнхээ хамт

1903 онд тэрээр “Ford 999” автомашиныг зохион бүтээсэн бөгөөд энэ машины онцлог шинж нь их бие байхгүй, дугуйн дээр ердөө л хөдөлгүүр, радиатор, жолоочийн суудалтай хүрээ рам байсан юм.

Гэсэн хэдий ч Форд энэ загвараа улам сайжруулан “сум” нэртэй машин бүтээж, Сент Клэр нуурын мөсөн дээр өөрөө машинаа жолоодон, дэлхийн хурдны дээд амжилтыг (147 км/цаг) тогтоосон билээ.

1905 онд Ford компани “Ford-C” загварын ачааны машин үйлдвэрлэж эхэлжээ. Үүнээс зуун жилийн дараа жил бүр ачааны зориулалттай 325 000 машиныг борлуулсан байна.

Түүний 1904 онд бүтээсэн “Ford-B” загвар нь дөрвөн цилиндртэй 24 морины хүчтэй хөдөлгүүртэй байсан бөгөөд дөрвөн хүний суудалтай ойролцоогоор 2000 долларын үнэтэй байсан ажээ. Энэ нь олон нийтэд зориулсан хямд машин бүтээх боломжид итгэж чадахгүй байсан хувьцаа эзэмшигчдийг гайхашралд оруулан тэд чинээлэг худалдан авагчдад зориулсан автомашин үйлдвэрлэхийг түүнээс шаарджээ. Тэдний шахалтаар 1906 онд Форд цагаан захтнуудын дунд маш хурдан борлогдсон, гоёмсог зургаан цилиндртэй Ford-K машиныг зохион бүтээсэн байна.

Генри Форд 1906-1907 онд 15 морины хүчтэй “Ford-N” загварын цөөн тооны автомашиныг амжилттай борлуулсны дараа, 1908 онд “Форд-Т» машинаа үйлдвэрлэсэн нь бүх түүхэн дэх хамгийн алдартай машин нь болсон билээ.

Энэ машин нь чадал болон хэмжээний хувьд дунд зэрэглэлийн ангилалд хамрагдах бөгөөд нэмэлт тансаг тоноглолыг устгаж, зардлыг бууруулсан, дөрвөн цилиндртэй 24 морины хүчтэй, “В” загварыг дуурайлган хийсэн, 63 км/цаг хүртэл хурдалдаг, удирдлага, хяналтын системийг хялбаршуулан, жолоочийн аюулгүй байдлыг хангасан бүтээл болжээ. Форд өөрийн үйлдвэрт хүний нөөцийн шинэчлэл хийж эхэлсэн. Тэрээр “улаан” дипломтой хүмүүсийг ажилд авахаас зайлсхийж, ажилтны үнэ цэн нь зөвхөн түүний хөдөлмөрийн үр дүнгээр тодорхойлогдоно гэж үздэг байв. Түүний олон менежер ажлын гараагаа энгийн ажилчин, тэр байтугай үйлчлэгч цэвэрлэгчээс эхэлсэн юм шүү дээ. Тэр өөрийн компанийн захиргааны аппаратыг багасган, аль болох үйлдвэрлэлийн үйл явцад саад учруулахгүй байхыг чухалчилж байжээ. Форд нэгэн үед эцэг нь түүнээс шаардаж байсан зөвхөн хөдөлмөр ба сахилга бат гэсэн хатуу зарчмыг өөрийн ажилчдаасаа шаардаж эхлэв. Гэхдээ 1914 онд “Форд Моторс”-ын ажилчдын цалин өдөрт таван доллар байсан бөгөөд бусад аж ахуйн нэгжээс илүү цалин төлж байв. “Чиний цалинг эзэн чинь өгдөг гэж бодож байгаа бол том эндүүрэл. Эзэн чинь зөвхөн олдсон мөнгөө хуваарилж байгаа нь тэр билээ. Харин захиалагч чамд цалинг чинь өгдөг юм” гэж тэр хэлэх дуртай байв.

Форд ажлын есөн цагийг найман цаг хүртэл богиносгож, түүний ажилчид өдөрт доод тал нь таван долларын цалин авснаар улс орны хамгийн шилдэг ажиллах хүчийг тухайн компани өөртөө татаж чадсан билээ.

Энэ нь түүний борлуулалтад эрс нөлөөлж, 1909-1910 онд түүний “Форд-Т” машины үнэ 950 доллар болж, 18664 автомашин энэ хугацаанд борлуулж байсан бол нэг жилийн дараа, 780 доллар хүртэл хямдарч, борлуулалтын тоо 34528 болжээ. Генри Фордын дараагийн алхам бол технологийн шинэчлэл хийж, тухайн үед хэрхэвч зөвшөөрдөггүй байсан автомашиныг олон тоогоор үйлдвэрлэх явдал байв. Тэрээр ажилтнуудын хөдөлмөрийг дагнан хийлгэхээр эрмэлзэн, тэдний “шоргоолжны үүр” мэт бужигнасан хөдөлгөөнийг багасгах арга сэдсэн нь конвейроор буюу туузан дамжууллагаар ажиллах явдал байв. Дараа нь улам боловсронгуй болгож машиныг хэрхэн зөөвөрлөх аргыг бодож олсон байна.

1913 онд Highland Park-ийн үйлдвэрт, Генри Форд машины угсрах шугам бүтээжээ.

Түүний ажилчдын тоо эрс ихэсч, ажлын бүтээмж нэмэгдэж эхэллээ.

XX зууны эхний хагас жилд түүний машин үйлдвэрлэлийн конвейрын арга нь аж үйлдвэрийн салбарт “дэлбэрэлт” болж билээ. Зөвхөн автомашин гэлтгүй олон төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд Фордын энэ аргыг хэрэглэж эхэллээ.

Дашрамд дурдахад, Форд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж эхэлсэн анхны аж үйлдвэрийн эзэн байсан юм.

Үнэн хэрэгтээ, Генри Фордын конвейрын аргыг аж үйлдвэрийн салбарын гол ололт амжилтын нэг гэж хүлээн зөвшөөрсөн хэдий ч энэ нь ажилчдын хөдөлмөрийг сорон мөлжсөн хамгийн харгис аргын зохиогч гэж нэрлэх нь бий.

Генри Форд цуцашгүй ажил хэрэгч, зохион бүтээгч байсан бөгөөд АНУ-ын патентын албанаас 161 патент өөрийнхөө нэр дээр авч байжээ. Нас нөгчих үедээ Форд өөрийн хөрөнгийнхөө нэлээн их хувийг Форд санд үлдээсэн ч гэлээ өөрийнхөө гэр бүлд “Форд Моторс” компанийг удирдаж, эзэмших бүх эрхийг өвлүүлжээ. 1925 онд Форд хувийн агаарын тээвэрлэгчийг бүтээсэн бөгөөд тэр нь нэлээд хожуу Ford Airways гэж нэрлэгдэх болжээ. Түүний хамгийн амжилттай загвар нь Ford Trimotor байсан бөгөөд нийт 199 хувийг үйлдвэрлэн, 1989 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм.

1930 оныг хүртэл Генри Форд компаниа удирдаж байгаад өөрийн хүү Эдселд шилжүүлсэн боловч, 1943 онд хүүгээ өөд болоход дахин компаниа авч, 1945 онд өөрийн ач хүү Генри Форд II-д бүрмөсөн өвлүүлэн үлдээжээ. Тэрээр 1947 оны хавар 83 насандаа таалал төгссөн юм.

Б.Хулан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөөл оршиг ээ…

Монголчууд бэлгэтэй түмэн. Жил жилийн цагаан сараар үгийн сайхныг хэлэлцэж үйлсээ тэгшилдэг нандин ёстой үндэстэн. “Амны бэлгээс ашдын бэлгэ” гэсэн сургаалыг төдийгөөс өдий хүртэл ам дамжуулсаар ирсэн нь өнөө ч янзаараа. Монголчууд өөр зуураа бэлгэтэй үгсийг хэлэлцэн гал бичин жилээ угтаж сайхан шинэллээ. “Даага далантай бяруу булчинтай онд мэнд тарган тавтай оров уу” гэж учран золгоод “Төрлөөрөө төвшин амгалан элгээрээ энх амгалан юу хүссэн бүхэн тань биелэх болтугай” хэмээн ерөөлийн сайхныг хэлж сар шинийн золгуут үргэлжилдгээрээ үргэлжлэв. Хариу үг нь ч их бэлгэтэй. “Ерөөл оршиг ээ”. Сайхан үг сонсох бүрдээ хүн бүр л ингэж хэлнэ. Өмнө нь ч, одоо ч яг л янзаараа. Жилийн турш биедээ хэлж завдаагүй сайхан үгсийг хаврын эхэн сарын анхны өдрүүдэд ингэж солилцоно. Ойлголцоогүй танилтайгаа уулзаж буруу зөрүү санаагаа цэгцэлнэ. Хэн нэгнийг гомдоосон бол уучлал эрж амар мэндийн ерөөлтэй үгс хэлэлцэнэ гэдэг сайхаан сайхан. Хар бүхнийг цайруулна гэсэн бэлгэдэлтэй учраас сар шинийн нэгэн, хоёрон, гурван утга төгс сайхан өдрүүд.

Аль тэртээ XIII зууны үеэс монголчууд цагаалж байсан талаар Марко Пологийн зохиолд тодоос тод дурайж буй. Хүн бүр цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан хувцас өмсч, цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь цаанаа нарийн учиртай байж. Хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр хандъя гэсэн бэлгэдлээ ингэж илэрхийлж байжээ. Алгаа дэлгэнэ гэдэг “надад зэр зэвсэг алга, миний сэтгэл ийм шүү” гэдгийг нь илтгэж байж. Ингээд яривал энэ баярын үйл, ёс бүхний бэлгэдлийг тоочоод барахгүй. Энэ цагаан сараар цахим ертөнц бэлгэдлээр дүүрэн байсан нь олзуурхал төрүүлсэн. Жирийн өдрүүдэд хараал, ерөөл хосолдог, хатуу үг нь зөөлнөөсөө давдаг цахим ертөнц үндэсний дээл хувцсаараа гоёсон хүмүүсийн зураг, ерөөлийн үгсээр дүүрэн байсан. Зарим нь бүр битүүлэх, цагаалах ёс, хадаг барихын учир утга, хадаг барихдаа хэлэх учиртай үг гээд танин мэдэхүйн мэдээллийг ч найзуудтайгаа хуваалцана лээ.

Цагаан сар гэдэг угтаа монгол түмний дархлаа. Дэлхийн олон улсаас Монголыг Монголоор нь харагдуулдаг онцгой өдрүүд. Монгол Монголоороо оршихын дархлаа гэдэг утгаараа эрхэмлэн дээдлэхээс аргагүй утгатай цаг хугацаа. Өвгийн үеэс уламжилж ирсэн төрт ёсны хамгийн том баяр гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Түүх сөхвөл 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан гэдэг. Үүнээс өмнө энэ баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан хэмээн түүх шастирт үлдээсэн нь бий. XVII зуунд Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны цагаан сарын баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг. Энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн тогтоосон юм билээ. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог хэмээдэг. Тиймээс бие биедээ заавал зочилдог эрхэм заншилтай.

Олзуурхмаар нь монголчууд өмнөх оных шиг гашуун дарсанд мөн л бултаараа дурласангүй. Айлуудын зоогийн ширээн дээрх идээний дээж савтай сархад шинийн нэгэнд ямар байсан яг тэр янзаараа мэлтэлзсэн нь сар шинийн бас нэгэн гэгээн өнгө байлаа. Монголчууд ирсэн зочдодоо айраг цагаа сөгнөн сайхан шинэллээ. Миний нэг танил энэ жил таксинд явснаа ярьсан юм. “Архи үнэртүүлсэн хүн гарын таван хуруунд ч хүрэхгүй байна шүү. Хүмүүс бэлгээ боддог болжээ. Цагаан сарын өдрүүдэд ямар байна, яг тэр өнгөөрөө жилийг өнгөрөөнө гэсэн сайхан бодолтой болчихож” гэж сэтгэл хангалуун гэгч нь аминчилсан. Мань хүнд архи уугаагүй хүн такси барих нь таатай байхаас аргагүй. Зон олноороо бэлгэдлээ эрхэмлэж байна гэдэг л юутай ч зүйрлэмгүй олзуурхам сайхан хэрэг.

Цагаан сараар цээрлэх ёстой гурван зүйл бий гэж ээж минь аль багаас сануулдаг байж билээ. Уур, шунал, мунхаглал гурвыг тэвчиж, буян үйлдэх нь цагаан сарын хамгийн чухал зан үйл гэж ойлгуулсан нь өнөө ч сэтгэлд тод үлджээ. Цагаан сарын өдөр зүггүйтсэн ч ээжээс зэмлэл хүртэхгүй өнгөрнө. Одоо эргээд бодох нь ээ ээж минь бэлгэдлийг эн түрүүнд тавьж байж. Цагаан сарын өдрүүдэд муу үг ярихгүй, сонсохгүй, бэлгийг эрхэмлэдэг минь ээжээс, өвөөгөөс, элэнц өвгөөс улбаатай эрхэм дадал. Цагаан сараар уурыг тэвчихийн үлгэрлэлийг хотын замаас төвөггүй харж болно. Хоорондоо шүргэлцэнгүүт жирийн цагт барилцаж авах шахдаг залуус сар шинийн өдрүүдээр бол харин ч нэг ондоо доо. Дээл, хантааз, малгайгаар гоёсон залуус “За яахав ээ хө, сар шинэ шүү дээ” гэсгээд инээмсэглэн салцгаадаг. За тэгээд жил жилийн цагаан сараар зам тээврийн осол жирийн өдрүүдээс эрс багасдаг нь ч монголчуудын уурыг хазаарладаг бэлгэтэй холбоотой. Уурлаж, шунаж, мунхаглахгүй л бол хэн ч машинаа эвгүй жолоодож элдэв осолд өртөхгүй нь тодорхой л доо.

Энэ жилийн цагаан сараар бас нэг сайхан зүйл мэдэрлээ. Орсон айл бүр Монголд үйлдвэрлэсэн ”Янмал”,”Тод”, “Монгол”, “Гэр”-ийн оймснууд, “Хатан сүлжээ”, “Говь”, “Гоёо”-гийн ноолуур, “Эрдэнэт хивс”-ийн сандлын зөөлөвчнөөс эхлээд шалны хивс хүртэлх бүтээгдэхүүнүүд, ”Made in Mongolia” гэсэн шошготой оймс, саван, элдэв үнэртэн, эсгий углаашийг бэлгэндээ сонгосон байна лээ. Оймс л гэхэд сав баглаа боодол нь хүнд бэлэглэхэд нүүр улайхааргүй. Саван энэ тэр нь импортынхоос дутахгүй чанартай нь харваас илт. Ноос, ноолуурын компаниудын бээлий, оймс гэхэд л импортын оймс, бээлийтэй үнэ, чанараараа өрсөлдөхүйц. Хонины ноосон хивсний хувьд Монголд үйлдвэрлэсэн нь ямар чанар, хэр үнэтэйг дэлхий мэднэ. Хамгийн гол нь Монголдоо үйлдвэрлэсэн барааг бэлгэндээ сонговол мөнгө нь бидэнд үлдэнэ, өчнөөн хүний амьдрал ахуйг залгуулна гэдгийг бултаараа ухаарсанд байгаа юм. Өмнө нь чанар нь жаахан тийм гэж голонгуй ханддаг байсан бол өнөө жил өөрчлөгдсөнийг онцлохоос аргагүй. Цагаан сарын бэлгэнд хоёр их наяд гаруй төгрөг зарлагаддаг монголчууд энэ жил лав ийм их хэмжээний мөнгийг Эрээн, Солонгосын бараанд зараагүй.

Сар шинийн гоёл дээр хүмүүс элдвээр л ханддаг. Жил жилийн цагаан сараар үндэсний хувцсаараа гоёх хүсэлтэй хүмүүс олширч байгаа нь л хамгийн том олзуурхал. Мөнгөтэйгөө гайхуулж булган малгай, үнэтэй торгон дээл өмслөө гэж адалж, шүүмжилсэн үгс сар шинийн дараа ёс юм шиг сонсогддог л юм. Гэхдээ үнэтэй, хямд нь хамаагүй, үндэсний гоёлоо өмсөж, хөөрөг зөрүүлж, хадаг барьж, ерөөлийн сайхан үгсийг хэлэлцэж байгаа нь л цагаан сарын үнэ цэн, Монгол Монголоороо оршиж буйн эрхэм учир билээ. Ерөөл оршиг ээ….

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өвөл морь уралдуулахгүй бол үхлээ юу, М.Энхболд дарга аа” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Өнөөдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын аварга Г.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж нар үзүү түрүү булаалдан барилдсан. Улмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж учраа бөхөө өвдөг шороодуулж түрүүлсэн билээ. Монгол Улсын харцага Ц.Содномдорж “Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг хүүхэд хожим өөрийгөө түрүүлнэ гэж төсөөлсөн ч үгүй” хэмээн хуучилжээ. Түүний ярилцлагын дэлгэрэнгүй XIII нүүрт хэвлэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэгийн “Бид том зорилт дэвшүүлсэн бол түүн рүүгээ тууштай, нэгдсэн зохион байгуулалттай, чанга дэг журамтай, сахилга баттай явах нь зүйтэй” ярилцлага хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг II нүүрнээс унших боломжтой.

Улс төрийн нүүрт Ө.Мөнхбатын “Олон хүний итгэлийг хэн нэгэн хүн хагалан бутаргаж болохгүй” ярилцлага болон “Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцрохыг шаардсан жагсаал боллоо”, “Цэцийн хуулийн талаар их суудлын хуралдаан болно”, “Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэв” гэсэн улс төрийн эргэн тойронд болсон цагийн мэдээ мэдээллийг уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Өвөл морь уралдуулахгүй бол үхлээ юу, М.Энхболд дарга аа” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд “Өíºº æèëèéí õóâüä ºâºë íü èõ öàñ îðæ, îíöãîé õ¿éòýðñýí, íºãºº òàëààð ìàëûí õàëäâàðò ºâ÷èí ãàð÷ áàéãààòàé õîëáîîòîéãîîð Õºâñãºë, Òºâ çýðýã çàðèì àéìãèéí Çàñàã äàðãà íàð òàâäóãààð ñàð õ¿ðòýë íóòàã äýâñãýðòýý ìîðèí óðàëäààí çîõèîí áàéãóóëàõã¿é áàéõ çàõèðàìæ ãàðãàñàíä íü îëîí õ¿í òàëàðõàë èëýðõèéëæ áàéâ. Ãýòýë ÌÀÍ-ûí äàðãà Ì.Ýíõáîëäûí òýðã¿¿ëäýã Ìîíãîëûí ìîðèí ñïîðò óÿà÷äûí õîëáîîíû ñàíàà÷èëãààð Õóðäàí ìîðèíû “Ä¿íæèíãàðàâ-2016” Òºâèéí á¿ñèéí õàâðûí óðàëäààíûã ýíý ñàðûí 28-íä Òºâ àéìãèéí Àðãàëàíò ñóìûí Öàãààí õºòºëä, Õàíãàéí á¿ñèéí õàâðûí óðàëäààíûã ªâºðõàíãàé àéìàãò ãóðàâäóãààð ñàðûí 6-íû ºäºð òóñ òóñ çîõèîí ÿâóóëàõààð Çàñãèéí ãàçðààñ øèéäâýðëýëýý” хэмээн бичжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг III нүүрнээс уншаарай.

Баримт үйл явдал нүүрт “Даргынхаа хууль бус үйлдлийг мэдсэн дөрвөн алба хаагч ажлаасаа халагджээ” гэх мэдээлэл хэвлэгджээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрнээс унших боломжтой.

Уран бүтээлч нүүрт С.Баттулгын “Сар шинийн өмнө “Ерөөлтэй аялгуу” цомог гаргалаа” хэмээх ярилцлага нийтлэгджээ.

Эрүүл мэндийн нүүрт Их Британийн эрдэмтэд унгасны эвгүй үнэр хорт хавдартай болохоос сэргийлдэг талаар судалгаагаа танилцуулжээ. Мөн IX Богдын лагшин эрдэнийг Гандантэгчинлин хийдэд залсан талаар болон энэ өдөр болсон цаг үеийн үйл явдлуудыг уншаарай. Мөн уламжлалт болон ордог утга зохиолын буланг сонирхоорой.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүд “НАТО-гийн медаль”-иар шагнуулав

Афканистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн “НАТО-гийн медаль”-иар шагнагдлаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон штабын бүрэлдэхүүн оролцжээ. Энэхүү арга хэмжээг цэргийн багийн захирагч Д.Сүхбат удирдсан бөгөөд Монгол Улсын Төрийн далбааг цэргийн жагсаалд залан, цэргийн багийн бүрэлдэхүүн болон хүндэт зочдод хандан үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлүүлсэн аж.

Энэ үеэр бригадын генерал Айн Томас бие бүрэлдэхүүнд хандаж “Монгол цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаадаа туйлын их баяртай байна. Баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа та бүхнээрээ баазын удирдлага болон нийт бүрэлдэхүүн бахархаж байгаа бөгөөд дараагийн цэргийн баг мөн танай багтай адил үүргээ сайн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гээд, ажлын өндөр амжилт хүссэн байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдын нэрс тодорчээ

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга
шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ сарын 17-20-ны өдрүүдэд болох гэж байна.
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх удаагийн
АШТ Бангкок хотын “Bangkok Youth Center” (Thai-Japan) спорт цогцолборт хоёр
дэвжээн дээр болно. Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний
чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль,
нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль,
нийтдээ 55 медаль, нийт 153 медаль хүртээд байна.

Тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй бөхчүүд:

57 кг
Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

61 кг
Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/

65 кг
Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, азийн аварга шалгаруулах тэмцээний
хүрэл медальт /

70 кг
Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хорооны тамирчин, оюутны дэлхийн аварга,
азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/

74 кг
Пүрэвжавын Өнөрбат /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ
багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт, азийн аварга шалгаруулах тэмцээний
хошой мөнгө, хүрэл медальт, азийн өсвөрийн аварга/

86 кг
Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, армийн
дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/

97 кг
Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази
тивийн аврага шалгаруулах тэмцээний алт, хошой хүрэл медальт/

125 кг
Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин,
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/

Дасгалжуулагчид:

-Цэрэнбаатарын
Цогтбаяр /Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин/

-Оюунбилэгийн
Пүрэвбаатар /Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин/

Эмэгтэй:

48 кг
Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, нийслэлийн оюутны шигшээ баг/

53 кг
Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгө, азийн аварга
шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт/

55 кг
Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/

58 кг
Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо, МҮДС/

60 кг
Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/

63 кг
Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/

69 кг
Зоригтын Болортунгалаг/”Хилчин” спорт хороо/

75 кг
Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн
офицер, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл, азийн аварга
шалгаруулах тэмцээний 3 мөнгө, хүрэл медальт/

Дасгалжуулагчид:

-Буяндэлгэрийн
Батбаяр /Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат
дасгалжуулагч/

-Түмэндэмбэрэлийн
Сүхбаатар /Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч/

Эмч:

-Чулууны
Насанбат /Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны
албаны дарга, Гавьяат эмч/

-Мягмарсүрэнгийн
Саранцацрал /Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны
албаны эмч/

Categories
мэдээ нийгэм

ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцрохыг шаардав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн Үндэсний намын дарга
болоод удаагүй байгаа билээ. Гэвч шинэхэн намын дарга намын гишүүд дундаа нэр
хүнд муу байгаа бололтой. Түүнийг намын гишүүд нь намын даргын суудлаасаа
огцрохыг шаардаж эхлэв.

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат намын
даргынхаа худал хуурмаг зан, хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа
илэрхийлсэн юм. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр
“С.Ганбаатар дарга ХҮН-д орж ирээд 01 дугаартай тушаал гаргасан. Гэтэл гадаад
томилолтой явж байсан ХҮН-ын генсек н.Доржхандыг чөлөөлж оронд нь н.Одонгуаг
томилсон. Дараа нь 02 тоот тушаал гаргахдаа Хариуцлагын Ерөнхий хороог татан
буулгах шийдвэр гаргасан.

Энэ нь манай намын дүрмийг зөрчиж байгаа юм. Хариуцлагын Ерөнхий
хороо бол манай намын Их хурлаар сонгогддог дээд байгууллага. Гэтэл С.Ганбаатар
дарга намын дүрэм зөрчиж, хариуцлагагүй үйлдэл гаргаж байна” гэлээ. Мөн
Дундговь аймгийн ХҮН-ын дарга Ш.Эрдэнэбат намын дарга С.Ганбаатарыг Хариуцлагын
Ерөнхий хороонд өгч, намын даргын суудлаас огцрох ёстой гэсэн өргөдөл бичжээ.
Тэд шат, шатны байгууллагаар хуралдаж асуудлыг шийднэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хаврын баяр” энэ сарын 20нд болно

МЗХ-оос жил бүр зохион байгуулдаг Азийн орнуудын оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр” өдөрлөг энэ сарын 20-ны бямба гаригт зохион байгуулахаар боллоо. Энэхүү өдөрлөг нь орон орны оюутан залуусыг ойртуулан танилцуулах, соёл уламжлалаа бие биедээ таниулах зорилготой.

Тус өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуус оролцохоос гадна Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид урилгаар оролцох аж. “Хаврын баяр” өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирэх бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, Монгол тоглоом наадгайгаар хамт тоглон нэг өдрийг өнгөрүүлэх юм.