Categories
энтертаймент-ертөнц

ФОТО: “Грэмми-2016” наадам

рэммигийн 58 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн оддоос хэний гоёл онцгой вэ. Та сэтгэгдлээ хуваалцаарай…


Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатарыг МҮЭ-ийн хүндэт ерөнхийлөгчийн ажлаас нь чөлөөлнө

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал 2016 оны 2 сарын 19-ний өдөр хуралдахаар товлогдсон байна.

Тус хурлаар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭ-ийн холбооны хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх талаар хэлэлцэх ажээ. С.Ганбаатар нь 2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганы нээлтийг 18-ныг хүртэл хойшлууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд хийхээр боллоо.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ба УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар ирээгүйн улмаас хойшлуулаад байсан юм. Тэгвэл тус хуралдаан дээрх хоёр бүлгийн даргыг нэлээд хүлээсний эцэст эхэлж, чуулганы нээлтийг хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

Украйн, Монголын хоккейчид зодолджээ

ДАШТ-ий үеэр Монголын хоккейчид Украины тамирчидтай зодоон эхлүүлжээ. Хүрэл медалийн төлөө Монгол-Украины багууд үлдсэн бөгөөд тоглолтын үндсэн 90 минутад 5-5-аар тэнцсэн байна. Улмаар нэмэлт цагт Украины баг гоол хийж, медалийн тавцанд зогссон. Монголын шигшээ багийн тамирчид нэмэлт цагт гоол алдсаны дараа украинчуудыг ялалтаа тэмдэглэж эхлэх үед зодооныг өдөөсөн тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Хоёр багийн үймээнийг цагдаагийнхан зогсоосон ба Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны (FIB) тэргүүн Борис Скрынник тэднийг зодоон гаргасныг хатуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Грэмми 2016”-д монгол бүсгүй нүүр будагчаар ажиллаж байна

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том үдэш болох 58 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. АНУ-ын Калифони мужийн Лос-Анжелес хотноо болж байгаа бөгөөд Монголоос Б.Саруул нүүр будагчаар ажиллаж байна. Тэрээр 2014 оноос эхлэн мэргэжлийн нүүр будагчаар АНУ-д ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаан хойшиллоо

УИХ-ын даргын зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан хэдий ч УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга нар ирээгүй улмаас хойшиллоо. Уг хуралдаанаар ээлжит бус чуулганы гацааг тайлах асуудлаар зөвшилцөхийг зорьж байгаа юм.

Чуулганы ирц бүрдвэл ээлжит бус чуулганы нээлтийг хийн байнгын хороо, чуулганаа үргэлжлүүлэн хуралдуулах боложтой. Гэвч ирц бүрдэх нөхцөл байдал үүсэхгүй байгаа аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь 35 суудалтай, үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүн нэмэгдсэнээр нийтдээ 37 болж буй юм байна. Гэтэл ээлжит бус чуулганы нээлтийг хийхэд 39 гишүүн оролцож байж хууль ёсны хүчин төгөлдөр болох юм. УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, бие даагч гишүүд мөн нэг тал болон ирцээр бойкот хийж буй нь ээлжит бус чуулганы нээлтийг ийнхүү хоёр дахь өдөр нь гацаах нөхцөл байдал үүсгээд байна.

Categories
гадаад мэдээ

“Грэмми 2016”-ын шилдгүүд тодорч байна

АНУ-ын хөгжмийн дээд шагнал гардуулах 58 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол Калифорни мужийн Лос-Анжелес хотноо болж байна. Грэммигийн шилдгүүд яг одоо тодорч байгаа бөгөөд энэ удаагийн Гриммигийн онцлох хүнээр Kendrick Lamar, Tailor Swift нар тодорлоо.

“Грэмми 2016” наадамд хамгийн олон номинацид буюу 11 номинацид Kendrick Lamar нэр дэвшиж байгаа бөгөөд тэрээр “Best Rap Album” номинацийн эзэн боллоо. Мөн түүнчлэн дуучин Тайлор Свифт энэ удаагийн наадамд долоон номинацид нэр дэвшээд байгаа юм.

Ингээд “Грэмми 2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

Best Rap Album: Kendrick Lamar, To Pimp a Butterfly

Best Pop Duo/Group Performance: Mark Ronson feat. Bruno Mars, “Uptown Funk”

Best Traditional Pop Vocal Album: Tony Bennett & Bill Charlap, The Silver Lining: The Songs of Jerome Kern

Best Pop Solo Performance: Ed Sheeran, “Thinking Out Loud”

Best Rap Song: Kendrick Lamar, “Alright”

Best Rap Performance: Kendrick Lamar, “Alright”

Best Rap/Sung Collaboration: Kendrick Lamar feat. Bilal, Anna Wise & Thundercat, “These Walls”

Best Alternative Music Album: Alabama Shakes, Sound & Color

Best Rock Album: Muse, Drones

Best Rock Song: Alabama Shakes, “Don’t Wanna Fight”

Best R&B Album: D’Angelo and the Vanguard, Black Messiah

Best Urban Contemporary Album: The Weeknd, Beauty Behind the Madness

Best R&B Performance: The Weeknd, “Earned It (Fifty Shades of Grey)”

Best R&B Song: D’Angelo and The Vanguard, “Really Love”

Best Traditional R&B Performance: Lalah Hathaway, “Little Ghetto Boy”

Best Dance/Electronic Album: Skrillex and Diplo, Skrillex and Diplo Present Jack Ь

Best Dance Recording: Skrillex and Diplo With Justin Bieber, “Where Are Ь Now”

Best Music Video: Taylor Swift feat. Kendrick Lamar, “Bad Blood”

Best Country Duo/Group Performance: Little Big Town, “Girl Crush”

Best Country Song: Little Big Town, “Girl Crush”

Best Music Film: Amy Winehouse, Amy

Best Rap/Song Collaboration: Common & John Legend, “Glory” нар тодроод байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийслэлд концэссоор барих зарим авто замууд

1. СХД, 30,31, 23-р хороо, БГД-ийн 21-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох авто зам, 6 гүүр болон Ард Аюушийн өргөн чөлөөний огтлолцлын зураг төсөл
Авто замын нийт урт 2.4км
Замын нийт өргөн 39м

Төслийн үр дүн
Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын гудамж замын автомашын ачааллыг бууруулж, зүүнээс баруун руу чиглэсэн хөдөлгөөнийг хуваарилж хөдөлгөөнийг сааруулна. 1-р хорооллын арын гэр хороолол доторхи дэд бүтэц сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
2.Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310у/м гүүрийн хамт барих гарцын зураг
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2.25 м
Замын нийт урт 3.6 км

Төслийн үр дүн
Энэхүү зам баригдсанаар хотын баруун болон хойд чиглэлээс зүүн болон урд чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй дамжин өнгөрүүлэх транзит урсгал бий болно. Мөн Улаанбаатар хотын төвөөс Авто худалдааны цогцолбор чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд зөвхөн “22-ын товчоо” чиглэлийн замаар дайралгүй Нисэх-Сонгинын замаас очих боломжтой болно.
3. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2 м

4. Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 2.1км

5. Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 15.3км

Төслийн үр дүн
Баянголын ам, Орбит, Тахилт орчмын дэд бүтэц, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болно.
6. Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон Төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
Нийт урт 435.02 у/м
Гүүрийн нийт өргөн 17.2м
Явган хүний гүүрэн гарцын нийт урт 100м

Төслийн үр дүн
Нарны зам болон Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн ачаалал буурч, хотын зүүн хэсэг болон Энхтайваны гүүр, Нарны гүүрийн хөдөлгөөний эрчим сайжирна.
7. Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарцын ажил
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган замын өргөн 2.25м
Замны нийт урт 0.30км


Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор зургаан хүн амь эрсдэв

Нийслэлд гэмт хэргийн гаралт өнгөрөгч амралтын өдрүүдэд 40 орчим хувиар буурсан хэдий ч замын хөдөлгөөний журам зөрчсөнөөс үүдэн хүний амь эрсэдсэн хэргүүд олноор бүртгэгджээ. Эдгээр хэргүүдийн дийлэнхи нь хөдөө орон нутагт гарсан байна. Тодруулбал,

Энэ сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдам хөндий гэх газарт, хоёр автомашин мөргөлдсөний улмаас нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 72 настай эрэгтэй Т амь насаа алдсан хэрэг гарчээ. Иргэн Б-гийн жолоодож явсан “Hуundai avante” маркийн автомашин, 49 настай эрэгтэй Н-ийн жолоодож явсан “Land cruiser-100” маркийн автомашинууд хоорондоо мөргөлдсөний улмаас явган зорчигч амь насаа алдсан байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Мөн 14нд Булган аймгийн Бугат сумын Зоон даваа гэх газарт Д гэх жолоочтой “Toyata prius-20” маркийн автомашин зам тээврийн осол гаргаж, тус аймгийн Баян-Агт суманд суух 21 настай эрэгтэй Ц болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух, 21 настай, эмэгтэй Б нарын амь насыг хохироосон хэрэг гарчээ. Мөн Ховд аймгийн Мөст болон Манхан сумдад согтуугаар машин барьсан болон жолоочийн буруутай үйлдлээс болж зорчигч 78 настай эрэгтэй болон 66 настай эмэгтэй нар амь насаа алдсан байна. Дээр дурдсан хэргүүд нь зөвхөн хүний амь нас эрсэдсэн гэх хэргүүд бөгөөд эдгээрээс гадна амь нас эрсдээгүй боловч хүнд, хүндэвтэр гэмтэлтэй хэргүүд олон байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллэж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөр албан тушаалтнууд бүгд ХОМ-ээ өгчээ

Төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх хуулийн хугацаа өчигдөр дууслаа. Өчигдрийн байдлаар нийт 38 мянга 906 албан хаагч мэдүүлгээ өгчээ. Ингэснээр ХОМ-ийн явц 98,5 хувьтай,мөн 269 төрийн өндөр албан тушаалтан мэдүүлгээ өгсөн нь 100 хувийн биелэлттэй байгаа аж.

Ирэх гуравдугаар сарын 1-нд орон нутгийн албан хаагчдын ХОМ-ийг нэгтгэж иргэдэд танилцуулах ба заасан хугацаанаас хоцорч өгсөн албан тушаалтнуудыг хугацаа хоцорсон гэж тэмдэглэн олон нийтэд мэдээлэх юм байна.