Categories
мэдээ спорт

Дартсын УАШТ энэ сарын 27-нд болно

Дартсын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд болох гэж байна. Тус тэмцээн нь Монголын дартсын спортын шилдэг тамирчдын ур чадварыг шалгах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлөн оролцох, үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах, залуу тамирчдыг нээн илрүүлж хөгжүүлэх зорилготой юм.

Тэмцээн “Алдар” спорт хорооны зааланд энэ сарын 27нд болох ба эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос, эрэгтэй эмэгтэй дан хос, холимог хос гэсэн төрлөөр явагдана.

Тоглолт төрөл хамаарахгүйгээр 501 онооноос эхлэх бөгөөд хоёрын үржвэрээр тэглэж дуусгах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ШШГЕГ-аас анхааруулж байна

ШШГЕГ газар нь 2015 оны байдлаар 6956 тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд худалдан авах гэж буй тээврийн хэрэгслийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн эсэхийг шалгаагүй, тухай бүр нэр дээрээ шилжүүлэлгүй хугацаа алдсаны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн тээврийн хэрэгсэл худалдан авах тохиолдол багагүй гарч, иргэний маргаан үүсч байгууллага, иргэд хохирч байна.

Иймд тээврийн хэрэгсэл худалдаж авах болон эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ худалдан авах гэж буй тээврийн хэрэгсэл нь битүүмжлэгдсэн эсэх, эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөртэй эсэх талаар Шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа авсаны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байхыг зөвлөж байна.

Мөн шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлбөртэй төлбөр төлөгч иргэний үнэмлэх, гадаад паспорт олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тавьсан хоригийг цуцлах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажилласнаар 4540 иргэний баримт бичигт тавьсан хориг, хязгаарлалтыг цуцалж, төв орон нутгийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгээс явуулж буй иргэний баримт бичиг олголт, сунгалт, шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ажиллагааг бүрэн зогсоож, энэ төрлийн ажиллагааг гүйцэтгэхгүй байх үүрэг даалгавар, чиглэлийг өгөөд байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагааг Шийдвэр гүйцэтгэх газрын 70001488, 70001480 дугаарын утсаар болон Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж ШШГЕГ-ын 2 дугаар байрнаас ирж авна уу.

Categories
энтертаймент-ертөнц

“Mongolian Judo” баримтат киноны зураг авал эхэлжээ

Дэлхийн шилдэг жүдочидтой хамтран ажилладаг “Fighting Films” спортын кино, реклам үйлдвэрлэлийн газар “Монголын жүдо” хэмээх баримтат кино хийхээр болжээ. Тус кинонд Монголын жүдо бөхийн түүх, хөгжил,өнөөгийн байдал, тив, дэлхийн хэмжээнд үзүүлсэн амжилт зэргийн тухай өгүүлэх аж. Зураг авалтыг Английн Бристон хотноо хийжээ.

Баримтат киноны зураг авалтад “Fighting Films” компанийн брэндийн төлөөлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Төмөрхүлэг нар оролцсон байна.

Categories
мэдээ спорт

“Пэпси лиг”-ийг Хангарьд баг тэргүүлж байна

“Пэпси лиг”-ийг тавдугаар тойргийн дараачаар Эрдэнэт хотын “Хангарьд” баг 5 хожил, 1 хожигдолтойгоор тэргүүлж байна. Нэг хожигдол, дөрвөн хожилтой байсан багуудаас Хангарьд клүб хүчтэй өрсөлдөгчид болох “Хоромхон”, “Сэлэнгэпресс” багуудыг ялсанаар өөрсдийн боломжоо хадгалан үлдсэн.

Мөн лиг эхэлснээс хойш оноо авч чадаагүй байсан “ФС Улаанбаатар” энэ тойрогт тэнцээ байгуулан лигийн анхны оноогоо авч чадсан бол “Соёмбын Барсууд” ганцаар оноогүй лигийг үргэлжлүүлж байна. Мэргэн буучдын жагсаалтыг “Хоромхон” клүбийн довтлогч Н.Наранболд 13 гоолтой тэргүүлж байгаа бол Унаганууд багийн тоглогч Э.Пүрэвдорж 11 гоолтой харин 9 гоол оруулсан А.Улсболд, О.Мижиддорж, Ц.Мөнх-Эрдэнэ гэсэн тамирчид эхний байруудад жагсаж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх болжээ

Сүүлийн жилүүдэд тэжээвэр нохойгоо уядаггүй, золбин нохдын устгал явагдахгүй байгаагаас үүдэн нохойд хазуулсан иргэдийн тоо ихсэх болжээ.

Тодруулбал, өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух Б-гийн тэжээвэр нохой тус дүүрэгт оршин суух 9 настай эрэгтэй М-ийн баруун хөлийг хазаж гэмтээжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Түүнчлэн ГССҮТ-ийн яаралтай тусламжийн төвд өдөрт нохойд уруулсан шархтай 5-6 иргэн ирдэг байна. Улмаар өнгөрсөн оны сүүлийн хоёр сард ГССҮТ-д 181 иргэн нохойд уруулсан шархтай иржээ. Хамгийн харамсалтай нь эдгээр иргэний ихэнх нь өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд байдаг аж.

Тэжээвэр амьтан тэр дундаа нохой бусдад халдан гэмтэл учруулж, ямар нэгэн өвчин халдаах зэрэг аливаа эрсдэл учруулсан үед орон нутгийн захиргааны байгууллагаас гаргасан нохой, муур тэжээх журмын дагуу тэжээвэр амьтдын эзэнд нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярын талаар АТГ-т ханджээ

Засгийн газар хоёрдугаар сарын эхээр Шадар сайдад нэр дэвшүүлсэн МАХН-ын дарга Н. Энхбаярын талаар АТГ-т ханджээ. МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар мэдээлэл авахаар АТГ-т албан бичиг хүргүүлсэн байгаа аж.

Авлигатай тэмцэх газраас сайдад нэр дэвшигчийн талаар тодорхойлолт авах шаардлагатай ба хэрвээ АТГ энэ хүнийг тухайн албан тушаалд томилогдох боломжтой гэсэн шийдвэрээ өгвөл УИХ-д орж ирэх ёстой. Хуульд зааснаар АТГ нь энэ талаарх мэдээллийг ажлын 10 хоногийн дотор багтаан өгөх юм байна. Үүний дараа Засгийн газар ч мөн тодорхой мэдээлэл өгөх боломж нь бүрдэх аж.

Товчхондоо бол МАХН-ын дарга Шадар сайд болох эсэх нь АТГ-аас ирүүлэх ашиг сонирхлын зөрчлийн талаарх албан бичгээс шалтгаалах болоод байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

А.Мөрөн ӨМӨЗО-ны багт нэг жилийн хугацаатай тоглохоор боллоо

Монгол Улсын үндэсний хөл бөмбөмбөгийн шигшээ багийн тамирчид ӨМӨЗО-ны Шилийн гол хотын багт нэг жилийн хугацаатай тоглохоор боллоо. Тодруулбал, “Сэлэнгэ прэсс” клубийн тамирчин, Монголын анхны легионер хөлбөмбөгч А.Мөрөн, “Улаанбаатарын Унаганууд”-ын Х.Цэнд-Аюуш, Ц.Түмэнжаргал нар тоглоно.

Тамирчид маргааш ӨМӨЗО-ныг зорих бөгөөд нөгөөдөр буюу энэ сарын 18-нд анхны тоглолтдоо оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүчингийн хэрэгт холбогдогч Г.Ариунболдыг ажилд нь буцаан томилжээ

Өнгөрөгч есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань суманд олныг цочирдуулсан жигшүүрт хэрэг гарсан. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар хамт ажилладаг 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн хэрэг үйлдсэн юм. Сэжигтэн Б.Ханбаатар цагдан хорих төвд хоригдож байгаа.

Тэгвэл хохирогч бүсгүйг хуралтай байхад нь “Малын гоц халдварт өвчин гарсан тул хурдхан ир” хэмээн худал хэлэн дуудсан гэх тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Ариунболдыг буцаан албан тушаалд нь буцаан томилсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Өнгөрсөн сард ажилгүйдлийн тэтгэмж авах иргэд нэмэгджээ

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр 2016 оны эхний нэг сарын улс орны нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сарын эцэст 9.9 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас191.7 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 713.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 7.1 тэрбум төгрөгөөр өсч, өнгөрсөн оны нэгдүгээр сарын эцэстэй харьцуулахад 18.6 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.8 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 922.2 тэрбум төгрөг болсон аж. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 872.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 215.5 тэрбум төгрөгөөр өссөн. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны нэгдүгээр сард 415 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 79.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээр 848.8 мянган, зарлага 858.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос орлого нь 123.4 мянган төгрөгөөр буурсан байна.

Нийгмийн халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэний тоо 31.4 мянгаар нэмэгдэж, тэдэнд олгосон тэтгэврийн хэмжээ 2.4 тэрбум төгрөгт хүрсэн. Харин ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо нэмэгдэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар хоёр тэрбум 194.7 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжээр дамжуулж авсан байна. Мөн бүртгэлтэй ажилгүй иргэд 34.6 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 1.2 мянган хүнээр буурсан ч өмнөх сарынхаас 1.8 мянган хүнээр нэмэгдсэн. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсон ба улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Ажил хайсан иргэдийн 53.1 хувь буюу 624.6 мянган нь эрэгтэйчүүд байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 25.3-91.2 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.0-99.8 хувиар буурсан байна.

Categories
мэдээ спорт

Шатрын насанд хүрэгчдийн УАШТ эхэлж байна

Монголын бүх ард түмний спортын, XIV их наадмын хүрээнд зохиож буй
шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ
тоглолт өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээн Завхан аймагт болж байна.
Тэмцээнд хагас шигшээ тоглолтоос шалгарсан шилдэг 10 шатарчин болон 2015
оны улсын аварга, чансаагаараа тэргүүлэгчид оюун ухаанаа сорино.
Тэмцээний аваргууд энэ сарын 24-нд тодрох юм.