Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ийн шалгалт зургадугаар сарын 15-наас эхэлнэ

ЭЕШ-ын бүртгэл эхлээд хоёр хонож байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд зарим өөрчлөлт орсон тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллэсэн. Энэ талаар БСШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр “Монгол хэлний тухай хуулийн 7.4-д “Их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу монгол бичгийн даалгаврын хувь нэмэгдэж буй юм. Өнгөрсөн жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн 19293 сурагч дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд 25 мянга орчим залуус ЭЕШ өгөх ёстой байсан. Харамсалтай нь монгол хэл бичгийн шалгалтаас авах ёстой 400 онооны босгоо 500 гаруй хүүхэд давж чадаагүй. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө ирээдүйн төлөө хичээлээ сайн судлах хэрэгтэйг сануулах байна. Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбогдуулан ЭЕШ-ын даалгаврын дөрөвны нэг буюу 25 хувь нь Монгол бичгийн даалгавар байхаар заасан. Өгөгдсөн бичгийн зурлага, үсгийг нэрлэж чаддаг эсэх, үг, өгүүлбэр, эхийг уншиж чадаж байна уу, монгол бичгээр бичсэн өгүүлбэрийг кирилл үсгээр хөрвүүлэн бичих, эргээд криллээр бичсэнийг монгол бичгээр хөрвүүлэн бичих чадварыг нь сорьсон даалгаврууд ирнэ. Агуулга нь өнгөрсөн жилийнхтэй адил ч монгол бичгийн даалгавар илүү нэмэгдэх юм. Босго оноо 400 бөгөөд үүнээс дээш оноо авч байж их, дээд сургуульд элсэх эрхтэй болно гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрсөн жил дөрөвдүгээр сард хоёр удаа монгол хэл, бичгийн шалгалтыг тусгайлан зохион байгуулсан. Ингэснээр эхний удаад амжилттай өгөөгүй сурагчид дахин өгөх боломжтой байсан. Харин энэ жилийн хувьд ганцхан удаа авна гэдгийг албан ёсоор анхааруулмаар байна. Дараагийн шалгалтаа өгөх эрх нь сурагчид нээлттэй байх юм” хэмээн мэдээллэсэн юм.

Дашрамд дурьдахад, урьдчилсан байдлаар зургаадугаар сарын 15-нд ЭЕШ-ийн хэл, бичгийн шалгалт нь эхлэх ажээ. Шалгалтуудыг хооронд нь нэг өдрийн зайтай авах аж. Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын тогтолцоо 12 жил рүү шилжсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар ангийн хоёр дахь төгсөлт болох бөгөөд нийт 36207 хүүхэд ЕБС-иа төгсөх аж.

Categories
мэдээ нийгэм

Хэрэлдсэний улмаас гэрээ шатаажээ

ХУД-ийн 16 дугаар хороо “Буянт-Ухаа” гудамжинд оршин суудаг иргэн гэрээ шатаажээ. Эл мэдээллийг хоёрдугаар сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух 24 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ ээжтэйгээ марган таван ханатай гэрээ шатааж, нийтийн байрны дээвэр дээр гарч амиа хорлохыг завдсан байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газар эзэмших эрхийг баталгаажуулав

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 13 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулав. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ

д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын
Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ м2 Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр Баталгаажигдах эх үүсгэвэр
Баянгол дүүрэг
1 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 20 Аж ахуйн хашаа 5000 15 Эзэмшүүлэх БГД-ийн 2014 оны А/467 дугаар захирамжаар Хүүхэд хөгжил хамгааллын төвийн зориулалтаар газар эзэмшүүлсэн боловч байршлыг шилжүүлж НЗД-ын захирамж гарсан тул нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүсэлт гаргасан
2 Чинхур ХХК 20 Аж ахуй 700 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/892
3 Алтанжолоо трейд ХХК 20 Аж ахуй 9900 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/318
Баянзүрх дүүрэг
4 Улаанбаатар дээд сургууль ХХК 25 Оюутны дотуур байр 470 15 Ашиглуулах НЗД-ын 2002 оны 35
/М.Зэнээ, 324 м2, үйлчилгээ/
5 Сэцэн сартуул овогт Дамсрангийн Даваасүрэн 16 Үйлчилгээ 100 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/107
Сонгинохайрхан дүүрэг
6 Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургууль 24 Сургалт 10000 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2008 оны 144 /барилгын/
7 Ни интернэшнл ХХК 6 Авто засвар, үйлчилгээ 3840 5 Эзэмшүүлэх ДЗД-ын 2013 оны 162
8 Эрхий мэргэн овогт Төрбатын Баттулга,
Хонин овогт Цэрмидийн Гомбожав
27 Үйлчилгээтэй орон сууц 620 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/169
/амины хашаа-310м2+310м2/
Чингэлтэй дүүрэг
9 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 12 Оршуулгын газар 740 000 15 Ашиглуулах НИТХ-ын Тэргүүлэгчдийн
2015 оны Самбалхүндэвийн оршуулгын газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай
15 дугаар тогтоол
10 Аминмаргад ХХК 5 Эмнэлэг, үйлчилгээ 144 15 Эзэмшүүлэх 2001 оны барилгыг эскиз зураг төслийг баталсан.
ЭМЯ-ын 2006.09.11 1/2034 тоот албан бичиг
11 Цамхаат овогт Чимидийн Батсүх 5 Үйлчилгээ 500 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2012 оны А/299
Багахангай дүүрэг
12 Ийст эжиа миталз ХХК 2 Үйлдвэрлэл 50000 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/153
13 Ийст эжиа миталз ХХК 2 Үйлдвэрлэл 50000 15 Эзэмшүүлэх ДЗД-ын 2015 оны А/153
Categories
мэдээ нийгэм

“АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг ирэх сарын 1-нд нээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатарын ахалж ажилладаг АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг хоёрдугаар сарын 16-нд хуралдаж, цаг үеийн болон бэлтгэл ажилтай холбогдох хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Ирэх гуравдугаар сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээхээр ажлын хэсгээс тогтлоо. Дээд түвшний уулзалтын эргэн тойронд өрнөх үйл явдал, бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн хэн бүхэнд уг төв нээлттэй ажиллах юм.

Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны гуравдугаар сарын 1-нд Бангкок хотноо зохиогдсон бөгөөд тэр үеэс энэхүү өдрийг олон нийтэд АСЕМ-ын уулзалтын талаар мэдээлэл өгөх, ач холбогдлыг нь түгээн сурталчлах өдөр болгосон аж.

Мөн ажлын хэсгийн хурлаар Дээд түвшний уулзалтын үеэр гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” цогцолборт нээх тухай танилцуулга сонслоо. Уг төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргаж, мэдээ мэдээлэл бэлтгэж дамжуулах нөхцөлөөр хангах суваг, өндөр хурдны интернэтийн сүлжээ зэргийг дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхийг ажлын хэсгийн дарга холбогдох хүмүүст үүрэг болгов.

Түүнчлэн АСЕМ-ын уулзалтыг угтаж аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын дунд хандивын үйл ажиллагаа зохиох тухай ярилцаж, саналаа эцсийн байдлаар боловсруулан Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэглэсэн этгээдүүд Монгол залуусыг дээрэмджээ

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдийг зорих монголчуудын цуваа ихсэх болсон. Үүнийг дагаад манай иргэд гэмт халдлагад өртөх нь ихэсчээ. Тухайлбал, тус хотод монгол залуусыг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг өнгөрсөн даваа гаригийн шөнө гарчээ. Машиндаа хонож байсан эхнэр нөхөр руу 25-30 насны ангийн буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж, хөнгөн гэмтэл учруулан 80 мянган рублийг нь дээрэмдсэн байна. Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Б.Болд “ Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа ерөнхий консулын газраас мэдээлэл ирүүлсэн. Одоогоор аль улсын иргэд дээрэм хийсэн тодорхойгүй байна. Цагдаагийнхан дээрэмчдийг илрүүлэхээр шуурхай ажиллаж байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлох зорилгоор эм уух хэрэг ихэсчээ

Энэ сарын 08-аас 15-ны хооронд Хордлогын яралтай түргэн тусламжийн төвд нийт 17 хүн ханджээ. Эдгээрийн есөн хүн нь угаарын хийн, таван хүн нь эмийн, гурван хүн нь химийн бодисын хордлогод өртсөн байна.Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүсийн ихэнх нь гал түлэх явцад угаар алдсаны улмаас гэртээ хөнгөн хордлогод орсон байжээ. Харин амиа хорлох зорилгоор дөрвөн хүн эм ууж хордон, тусламж авсан гэдгийг НЭМХ-ээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг баривчилжээ

Өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, хорих 461-р ангид саатуулсан байна. Түүнийг МАХН-ы ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан баривчилсан гэсэн мэдээлэл байна. Санхүү хариуцсан нарийн бичгийн даргыг хорьсон олон хүний анхаарлыг татаад байна.

Categories
энтертаймент-ертөнц

“ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” кино дэлгэцнээ гарч эхэллээ

Жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн болон жүжигчин,
продюссер А.Мөнгөнзул нарыг урлагийн сайхан хосууд гэдгийг хэн
бүхэн мэдэх билээ. Тэгвэл урлагийн гэр бүлд төрж өссөн тэдний том хүү
Д.Эрдэнэбулган нь PLUS MOTION pictures-ийг байгуулж кино урлагт хөл
тавьж анхны уран бүтээлээ гаргасан байна.

Тус киноны найруулагчаар ажилласан Д.Эрдэнэбулганд эцэг эхээс
гадна англи хэлний мэдлэг нь чөлөөтэй сэтгэн бодож уран бүтээлээ
туурвихад нь нөлөөлсөн гэнэ. Д.Эрдэнэбулганы анхны уран бүтээл болох “ДУРЛАЛ
СҮЙТГЭГЧ” уран сайхны кино нь 2 сарын 12-оос эхлэн бүх кино театруудаар
гарч эхэлсэн. “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” уран сайхны киног хайртай
хүнтэйгээ ирж үзээрэй.

Categories
мэдээ соёл-урлаг

Японы NHK телевиз ARIUNAA SURI-ийг сонгожээ

Японы олон улсад цор ганц Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч “NHK WORLD” телевиз Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол улсыг төлөөлж ARIUNAA SURIбрэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ.

Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх бөгөөд Монгол улсаа, цаашилбал өв уламжлал, урлаг соёл, хувцас загварыг дэлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо тус брэндийнхэн баяртай байна.

‪‎NHKWorld телевиз 2016 онд ARIUNAA SURIЯпонд болон Монголд зохион байгуулах үйл ажиллагаануудын үеэр ирж нэвтрүүлгийн зураг авалт хийхээр бэлтгэл ажил явагдаж эхэлсэн байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

4G LTE үйлчилгээг 2-р улирлаас нэвтрүүлнэ

Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци хэрэглэгчдэдээ 4G LTE үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлөө Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос гардан авлаа. Энэхүү технологийн ачаар хэрэглэгчид олон төрлийн өндөр чанартай дижитал контент, аппликэйшнуудыг бүрэн ашиглах боломжтой ба бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа үр ашигтай явуулах өргөн боломж нээгдэх юм. Түүнчлэн дэлхийн стандартад нийцсэн 4G LTE технологид суурилсан хамгийн өндөр хурдны гар утасны дата үйлчилгээг үзүүлэх бололцоотой боллоо.

Мобиком Корпораци 4G LTE үйлчилгээг энэ оны 2 дугаар улирлаас эхлэн хэрэглэгчдэдээ хүргэх бөгөөд нэн тэргүүнд Улаанбаатар хотод нэвтрүүлэх бөгөөд 2017 онд бусад хот, аймгуудын төвд нэвтрүүлэх юм байна. Уг технологийг нэвтрүүлэх нь дан ганц харилцаа холбооны салбарт үр өгөөжөө өгөөд зогсохгүй дэд бүтэц, инженерчлэл, барилгын салбарт шинэ ажлын байр бий болгох ач холбогдолтой. Цаашлаад контентын бизнес эрхлэгчдээс авахуулаад томоохон байгууллагын харилцагчдад хүртэл илүү олон боломж, шинэ ажлын байруудыг бий болгох боломж бүрдэх юм.