Categories
мэдээ соёл-урлаг

Монгол кинонууд Данийн дэлгэцнээ гарлаа

Данийн Копенгаген хотод энэ сарын 9-16-нд Монгол уран бүтээл танилцуулах өдөр зохион байгуулсан байна. Данийн кино хүрээлэн Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан өдөрлөгийн хүрээнд гавьяат жүжигчин Д.Чимэд-Осорын найруулсан “Зэрэг нэмэхийн өмнө”, С.Бямбын “Хүсэл шунал”, Пусаны кино наадмаас “Шинэ давалгаа” шагнал авсан “Алсын удирдлага”, Ч.Хоролдоржийн “Шарга даага”, Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, М.Ивээлийн “Цэн тогоруу” зэрэг кинонууд Данийн үзэгчдэд хүрсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэр агаар” сангийн Н. Хүрэлсүхийг өршөөлд хамруулжээ

“Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшсан хэргээр тус сангийн захирал Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогч М.Хулан нарыг цагдан хориод байгаа юм. Тэгвэл тэднийг өршөөлийн хуулиар суллажээ.

АТГ-аас “Цэвэр агаар сан”-гийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлсүхийг шалгаж, шүүхээс төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан, албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учруулсан, хуурамч бичиг баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан гэх үндэслэлээр найман жилийн хорих ял оногдуулсан юм. Харин Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд долоон жилийн хорих ял ногдуулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүйтэрч, цасаар шуурна

Хаврын тэргүүн сар гарч, нэг үеийг бодвол дулаахан өдрүүд үргэлжилэн, малчид, ард иргэдийн сэтгэлч тэнүүн байна. Гэхдээ маргаашнаас буюу хоёрдугаар сарын 18-нд төвийн бүсийн зарим хэсгээр, нөгөөдөр нутгийн зүүн хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах юм байна.

Салхи 18-20-нд зарим газраар секундэд 12-14 метр, 21-нд Алтайн салбар уулс хоорондын хөндий, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 44-49 градус, өдөртөө 31-36 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх нь. 19,21-нд ихэнх нутгаар хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн үндэсний нам тамгаа алдсан уу

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын Хөдөлмөрийн үндэсний намынхан тамгаа алдсан, гээсэн болохын аль нь үл мэдэгдэх нэгэн зарлал тавьжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн үндэсний намын 8489100 регистрийн дугаартай, ГСТ-2248 тоот тамга гээсэн гэсэн зарыг сонинд байршуулжээ. Сүүлийн үед тус нам дотор нэлээн бужигнаантай байгаа. Намын даргаа дүрэм зөрчсөн хэмээн эсэргүүцэж, зарим гишүүд нь намаасаа гарах өргөдлөө өгсөн.

Намын тамгаа гээсэн гэх асуудалд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд тайлбар хийжээ. Тэрээр “ХҮН-ын дотоод асуудлаас үүдэн хэсэг бүлэг хүмүүс намын тамгыг дахин хийлгэхээр явж байна гэсэн мэдээлэл ирсэн тул та бүхэн сэрэмжтэй байж, тус намын тамгыг хувилах хүсэлт ирсэн тохиолдолд цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. Холбогдох хуулийн хүрээнд намын үйл ажиллагаанд тамга ашиглагдаж байгаа болно” гэсэн албан бичгийг тамганы үйлдвэрүүдэд тараажээ. Харин зарим намын гишүүд нь өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан “гээгдсэн гэх тамга ашиглаж байгаа. С.Ганбаатар дарга болих хэрэгтэй” гэх мэдэгдлийг хийжээ.

Categories
мэдээ спорт

Шатрын УАШТ явагдаж байна

Бүх ард түмний XIV
наадмын хүрээнд шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Завхан
аймагт эхэлсэн. Тэмцээн энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилж аваргуудаа
шалгаруулах юм.

Анхан шатны тэмцээнд
эрэгтэй 139, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж байсан бол хагас шигшээ тэмцээнд
эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдөж эхний 10 тамирчин уран нүүдлээрээ
шалгарч үлджээ. Завхан аймагт зохиогдож буй аварга шалгаруулах тэмцээнд хагас
шигшээ тэмцээнээс шалгарсан эхний 10, өнгөрсөн оны аварга нэг, чансаагаараа
нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй нэг шатарчин нийт 24 шатарчин эрэгтэй, эмэгтэй
төрлөөр оролцож байна.

Засгийн газрын 2015 оны
467 дугаар тогтоолоор шийдвэрлэсний дагуу тус наадмыг Зохион байгуулах хороо
байгуулагдан Монголын Бүх Ард түмний спортын XIV их наадмыг орон даяар зохион
байгуулж байна. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монголын Бүх
Ард түмний спортын их наадамд бүх нийтийг өргөнөөр оролцуулах зорилт тавьж
аймаг дүүрэг байгууллага, клуб, оюутан, залуучуудын холбооны нэрийн өмнөөс
оролцох бүрэн бололцоог нээсний дагуу 5300 гаруй тамирчин Бүх ард түмний XIV их
наадамд оролцохоор бүртгүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхэд халуун тогоонд түлэгдэж амиа алджээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвд Баянхонгор аймгаас халуун тогоонд түлэгдэж гэмтсэн бага насны хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгээ даалгүй нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр суманд оршин суух нэг настай эрэгтэй Д нь хоёрдугаар сарын зургааны өдөр гэртээ халуун усанд түлэгдэж ГССҮТ-д хүргэгдэж иржээ. Хэргийг Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Мөн хоёрдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух гурван настай эмэгтэй Н мөн халуун тогоонд хийж байсан хоолонд түлэгдэж, баруун хөлөө гэмтээжээ. ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар халуун тогоонд түлэгдэж ирэх бага насны хүүхдүүдийн тоо огт буурахгүй байгаа аж. Ийнхүү бага насны хүүхдүүд халуун тогоонд түлэгдэж гэмтэн, амь насаараа хохирч байгаа явдал нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг албаныхан хэлж байна. Хүүхэд түлэгдэж хохирох, амь насаа алдсан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох хуулийн заалт байдаг хэдий ч хуулийн хүрээнд дээрх хариуцлагыг хүлээлгэх нь хүндрэлтэй байдаг аж.

Categories
гадаад мэдээ

Франц онц байдлаа тавдугаар сар хүртэл сунгав

Францын парламентын депутатууд тус оронд онц байдлыг дахин гурван сараар сунгахаар шийдсэн тухайBFMTVтелевиз мэдээлжээ.

Уг хуулийн төслийг батлахаар 212 депутат санал өгч, 31 хүн эсрэг байлаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард онц байдлын төлөө 551 депутат санал өгч байсан юм. Зургаан хүн эсрэг байжээ.

Өнгөрсөн долоо хоногт онц байдлыг сунгахын төлөө сенат нь санал өгсөн байлаа. Сенаторууд “террорын аюул өндөр байгааг” тэмдэглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн оюутнууд “Оюутан цэрэг” болно

Өнгөрөгч 2014 оноос Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн болжээ. Тус хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамрагдаж байсан бол энэ жил дахин 1000 оюутныг хамруулахаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөр орон нутагт хэрэгжихээрээ илүү онцлог болох аж. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Тус хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшсөнөөр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан ирэх гуравдугаар сарын нэгнээс эхлэн бүртгэх юм байна. Харин хөтөлбөрийн албан ёсны нээлт гуравдугаар сарын 10-нд болохоор товложээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ-ын хариу бичиг ЗГХЭГ-т ирээгүй байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилоход хуульд нийцэж байгаа эсэхийг тодруулахаар Засгийн газар Авлигатай тэмцэх газарт албан тоот хүргүүлсэн. Харин АТГ-аас өчигдөр Засгийн газарт хариу мэдээллийг хүргүүлсэн талаар АТГ өөрийн цахим хуудастаа мэдээлсэн юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгоос тодруулахад “Манайд АТГ-аас ямар нэгэн хариу албан бичиг ирээгүй байна. Ер нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар руу аливаа албан бичиг, мэдээллийг шуудангаар хүргүүлэхэд нэгээс хоёр хоногийн дараа ирдэг. АТГ-аас ямар нэгэн албан бичиг явуулсан бол өнөө, маргаашдаа ирэх байх” хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн алба хаагчид 15 хүний амь насыг аварчээ

Завхан аймгийн
Нөмрөг сумаас Улиастай сум руу явж байсан 15 зорчигчтой микро автобус Хоолойн
эх гэдэг газар цасан шуурганд боогдон зогссон байсныг тус сумын цагдаагийн алба
хаагч Н. Эрдэнэбат, Ц. Гантулга нар тусламж үзүүлж зургаан хүүхэд дөрвөн эмэгтэй,
таван эрэгтэйн амь насыг аварчээ. Мөн Завхан аймаг дахь цагдаагийн газрын
Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч Л. Мөнхбат нь Дэлхийн Зөн Олон улсын
байгууллагын Ховд аймаг дахь салбарын ажилчид төөрч элсэнд суун шатахуунгүй
болсон тухай мэдээллийн дагуу иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулж сумын төвөөс
35 км-ийн зайд орших “Хар бут” гэх газарт осголтын байдалтай байхад нь олж
сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.