Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна

Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон говийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 24-29 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 48-53 градус, өдөртөө 30-35 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн голын эхээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын ээлжит бус чуулган гишүүдийн ирц бүрдээгүй улмаас хойшилсон талаарх дэлгэрэнгүй сурвалжлага мэдээлэл оржээ. Түүнчлэн үүнтэй холбоотойгоор хэлсэн УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлж юу гэж хэлсэн болохыг тус мэдээллээс унших боломжтой. УИХ-ын дарга З.Энхболд ирц бүрдээгүй явдалд арга ядсандаа чуулганыг сименар боллоо хэмээн хэлсэн бөгөөд өнөөдөр ирц бүрдвэл ээлжит бус чуулган хуралдахыг онцолсон юм.

Нийгмийн чиг хандлагыг тодорхойлогч “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрт энэ удаа “Төрийн өндөр алба хаших хүмүүст дээд боловсролтой байх ганцхан шалгуур тавих хэрэгтэй” шүүмжлэлт нийтлэл гарчээ. Түүнчлэн II, IV, V, VI нүүрт тухайн өдөр өрнөсөн үйл явдлын мэдээ мэдээллүүд багтсан байна. Арваннэгдүгээр нүүрт “Зохион бүтээгч” дугуйлангийн талаарх сурвалжлага орсон бол XIII нүүрт “Гурван охин” хамтлагийн ахлагч Солонгогийн ярилцлага оржээ. Саяхан Давост Ерөнхийлөгчөөр ахалсан бүрэлдэхүүн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Тус бүрэлдэхүүнд “Гурван охин” хамтлагийнхан оролцож уран бүтээлээ хүргэсэн бөгөөд Давосыг шуугиулаад ирсэн билээ. Энэ тухай албан ёсны тодруулгыг авчээ. XV нүүрт дэлхийн спортын онцлох мэдээлэл орсон бол VIII нүүрт дэлхий дахинаа өрнөсөн үйл явдлын хураангуй орсон байна. Мөн уламжлал ёсоор Улаанбаатарын мэдээ мэдээллийн булан оржээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн цагдаа бүлгэмийн хүүхдүүд тангараг өргөжээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас ЕБС болон МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдын дунд өсвөрийн цагдаа бүлгэмийг ажиллуулдаг. Үүний хүрээнд Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн 14 суралцагч өсвөрийн цагдаа бүлгэмийн тангараг өргөж, үнэмлэхээ гардан авлаа.

Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, буруу үйлдлээс зайлсхийхэд туслах, үе тэнгийнхэндээ зөв үлгэр дууриалал үзүүлэх нь эдгээр хүүхдүүдийн гол зорилго. Мөн тэд аймгийн цагдаагийн газар болон ХГБХХ-тэй хамтран ажиллаж мэдээлэл солилцон хамтран ажиллах юм. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, нэг нэгэндээ уруу татагдаж буруу хазгай зүйл хийх, нөгөөтэйгүүр сургуулийн орчиндоо хүүхдүүд дээрэмдүүлэх, хулгайд эд зүйлээ алдах байдал нэмэгдэх хандлагатай байгаа. Эдгээр өсвөрийн цагдаа нар энэ бүхний эсрэг сэрэмжлүүлэх ажлыг өөр өөрсдийн сургууль дээр явуулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Бурмаа Азийн аварга боллоо

Бангкок хотноо чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 63кг-д Б.Нямгэрэл, 75кг-д О.Бурмаа нар зодоглосон юм. Тэгвэл 75кг-д зодоглосон О.Бурмаа Азийн аваргын төлөө Японы бөх Рио Абетэй барилдан ялж азийн аварга болоо. Түүний өрсөлдөгч 2013 оны залуучуудын дэлхийн аварга билээ. Тэрээр эхний тойрогтоо Узбекстаны Лалахан Оринбаеваг, хагас шигшээд Казахстаны Гулмаралыг тус тус цэвэр ялсан. “Хүч” спорт хороо, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа азийн аваргын гурван мөнгөн медаль, нэг хүрэл медаль хүртэж байсан билээ. Харин 63кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Нямгэрэл эхний тойрогтоо гоц мөргөж наймд үлдсэн бөгөөд дараагийн барилдаанд Энэтхэгийн тамирчинд ялагдав.

Categories
мэдээ спорт

2024 оны олимпийн эрхийн төлөө таван улс өрсөлдөж байна

2024 оны зуны олимпийн 33 дахь наадмыг зохион байгуулах эрхийн төлөө таван улс өрсөлдөж байна. Тодруулбал, АНУ-ын Лос Анжелес, Францын Парис, Унгарын Будапешт, ХБНГУ-ын Берлин, Италийн Ром хот өрсөлдөж байна. Аль хот зохион байгуулах нь 2017 онд Перугийн нийслэл Лимад болох олон улсын олимпийн хорооны 130 дахь удаагийн чуулганаар тодорхой болох юм байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Лос Анжелес хотын дарга Эрик Гаркетти олимп, паралимпийн наадмуудад оролцсон тамирчин, 100 гаруй хүнээс бүрдсэн албаны хүний хамт дээрх олимпийн логог олон нийтэд танилцууллаа. Логонд нь далайн эргийн хотууд болон тэнгэр баганадсан өндөр барилгыг тусгасан байна. Түүнчлэн бэлэг тэмдэг болгож, Калифорни мужийг тодорхойлдог “Анжелено” нэртэй тэнгэрийн элчийг нар өөд тэмүүлж буйгаар дүрсэлжээ. Харин Итали улсын Рот хотын тухайд, өөрийн улсад байрлах дэлхийд алдартай түүхэн дурсгалт хөшөө, барилгуудыг байрлуулна гэдгээ мэдэгдэв. Мөн олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг барих ажилд 2.3 тэрбум ам.доллар төсөвлөжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ДЦС-4-ийг 4.2 тэрбум иенээр шинэчилнэ

Эрчим хүчний яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хооронд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилго бүхий Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц (IV ДЦС)-ийн үр ашгийг дээшлүүлэх, 4.2 тэрбум иенийн санхүүжилттэй төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нар оролцов.

Төслийн хүрээнд эхний ээлжинд Японы “Yokogoawa” компани IV ДЦС-ын удирдлага, тохируулгын системийг автоматжуулах ажлыг гүйцэтгэх аж. Мөн Японы “MHPS” компани, “MCS International” зэрэг компанийн тэргүүлсэн консорциум 8 зууханд үнс үлээлгийн 192 аппарат суурилуулж, 16 тээрэмд бул тавгийг шинэчлэх юм байна.

Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл хэрэгжснээр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2019 оноос 18 хувиар нэмэгдэж, нүүрсний зарцуулалт нь 8 хувиар буурна хэмээн талууд үзэж байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний системийн 70 орчим хувийг дангаараа хангадаг IV ДЦС-ын уурын турбины механик тохируулгын системийн зогсолт бүрэн арилах юм.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэнэ. Тэрээр яагаад зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлах бөгөөд маргааш хэвлэлийн бага хурал зарлаж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна

Categories
гадаад мэдээ

“Тоёота” компани гурван сая машинаа буцаан татахаа мэдэгджээ

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани дэлхий даяар худалдаалагдсан 3 сая гаруй автомашинаа буцааж татах болсноо албан ёсоор зарлажээ. Олон саяар үйлдвэрлэж, худалдаалагдсан авто машинуудаа буцааж татах болсон шалтгаан нь аюулгүйн бүстэй холбоотой аж. Тодруулбал, авто машинуудын суудлын бүсний металь хөндлөвч нь ослын үед зорчигчид ноцтой гэмтэл үзүүлж болзошгүй хэмээн үзсэн байна. Суудлын бүсний асуудлаас болон эргүүлэн татагдах болсон автомашины төрөлд 2012-2015 оны RAV 4, 2005-2016 оны VANGUARD зэрэг машинууд оржээ. Эдгээрээс 1.1 сая автомашин нь АНУ-д, 625 мянга нь Европт, 434 мянга нь Хятадад, 177 мянга нь Японд 307 мянган автомашин дэлхийн бусад улсуудад худалдаалагдсан байна.

Categories
гадаад мэдээ

Таван настай хүүг хутгалснаас үүдэж Казахстанд сөргөлдөөн болж байна

Казахстаны Тараз хотоос 15 зайд орших Бурыл тосгонд үндэстэн хоорондын сөргөлдөөн гарч, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсчээ. Тодруулбал, бүх зүйл хаалттай. Тосгоноос хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүй байгаа аж. Хаа сайгүй буу үүрсэн цагдаа, машинтай тусгай хүчнийхэн байгаа бөгөөд хоёр өдрийн турш казакууд туркүүдтэй сөргөөцөлдөж байгаа юм байна. Одоогоор эрх баригчид мэдээлэл өгөхгүй байгаа талаар цахим хуудаснаа мэдээлжээ. Сөргөлдөөн энэ сарын 15-ны орой болсон явдлаас үүдэлтэй аж. Учир нь Туркийн харьяат, 17 настай залуу тус тосгоны оршин суугчийн хашаанд дээрэм хийх зорилгоор орж таван настай казах хүүг 11 удаа хутгалсан байна. Хүү шархаа даалгүй амиа алджээ. Нутгийн иргэд сэжигтэнийг тосгоноосоо хөөсөн бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр, 200 орчим казах иргэн сэжигтэн этгээдийн байшин руу чулуугаар нүүлгэж эхэлжээ. Цагдаагийнхан сэжигтнийг хорьж саатуулсан бөгөөд гэр бүлийг нь өөр суурин руу нүүлгэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гал сөнөөгчид 52 хүний амь насыг аварлаа

Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2-60 айлын
нэгдүгээр давхарт гал гарчээ. Дуудлагын
дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг
очиход таван давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраалаа. Гал
түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь
насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах
ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь
аварчээ.