Categories
гадаад мэдээ

Обама, Кубад айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх сарын
21-22 хооронд Куба улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар Цагаан
ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Ийнхүү АНУ-ын Ерөнхийлөгч хагас зуун жилийн дараа Куба улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр болжээ.

Өнгөрсөн сарын эхээр Кубын удирдагч Раул Кастро, Обамаг эх орондоо урьсан юм. Уг саналыг хариуг ийнхүү өчигдөр өгчээ.

1961 оноос хойш хоёр улс таарамжгүй
харилцаатай байсан. Хэдхэн сарын өмнө дипломат харилцаагаа эргэн
сэргээсэн ч богинохон хугацаанд олон ажил хийжээ. Өнгөрсөн оны эцсээр
хоёр улс Вашингтон, Гавана хотноо элчин сайдын яамаа нээснээс гадна ирэх
сараас шууд нислэгтэй болно. Мөн Вашингтон, Гаванагийн эсрэг хэрэгжүүлж
байсан визний хоригоо цуцалсан билээ.

Categories
мэдээ спорт

Эмэгтэй бөхчүүд хошой алтан медаль хүртлээ

Тайландын Бангкок хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний эхний
өдрүүдэд эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан болж, манай баг тамирчид алт,
хүрэл медаль тус бүр хоёрыг авлаа. Дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл
медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа, дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ
Д.Отгонцэцэг нар АЗИЙН АВАРГА болсон бол ОУХМ З.Болортунгалаг,
О.Оюунтуяа нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэй:

58 кг: Энхбатын Гантуяа

Эрэгтэй:

57 кг: Содномдашийн Батболд
65 кг: Батчулууны Батмагнай
74 кг: Доржваанчигийн Гомбодорж
97 кг: Доржхандын Хүдэрбулга нар тус тус барилдана.

Categories
мэдээ спорт

“Хавар 2016” нээлттэй шатрын тэмцээн болно

Оюуны их спорт
шатар сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн
уралдаанд оролцож, амжилт үзүүлэх нөхцел бололцоог нэмэгдүүлэх, дэмжих
зорилгоор “Хавар 2016 Опен” шатрын тэмцээнийг зохион байгуулах гэж
байна.

Тус тэмцээн нь
энэ сарын 20, 21-ний өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш МҮЭСТО-ны спорт
танхимд зохион байгуулагдах бөгөөд опен төрөлд өсвөрийн буюу 8 насны
охид, хөвгүүд, 9-10 насны охид, хөвгүүд, 13 хүртэлх насны эрэгтэй,
эмэгтэй тамирчид, 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд
хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй тамирчид, ахмадын буюу 55-аас дээш насны
эрэгтэй, эмэгтэй тамирчдыг дээрх ангилал тус бүрт шалгаруулж шагнаж
урамшуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад Зика вирусын гуравдахь тохиолдол илэрчээ

Хятадад зика вирусын импортлосон гурав дахь тохиолдол илрүүлсэн тухай Бээжингийн эрх баригчид өчигдөр зарласан байна. Тодруулбал, анхны тохиолдол илэрснээс ес хоногийн дараа гурав дахь тохиолдол нь 38 настай эрэгтэйгээс илэрчээ.

Өвчтөн Номхон далайн Фижи, Самоа арлуудад аялж байхдаа шумууланд хазуулсан гэж хэлжээ. Дашрамд
дурдахад, өмнөх хоёр тохиолдол нь Өмнөд Америкийн Венесуэль улсаас
ирсэн хүмүүсээс илэрч байсан бол гурав дахь нь Номхон далайн арлуудаас
импортлогдсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрээсийн байранд ийм шаардлага тавина

Засгийн газар “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаад
байгаа. Одоогоор хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмаа боловсруулж
буй аж. Барилга хот байгуулалтын яам тус журмыг боловсруулахад голлож
ажиллаж байгаа юм.

Түрээсийн орон сууцанд хамрагдах бол гурван сарын түрээсийн төлбөрөө
урьдчилан Төрийн орон сууцны корпорацийн дансанд байршуулах шаардлага
тавигдах нь. Түрээсийн нэг сарын төлбөр нь Улаанбаатар хотод 200-280
мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөгийн хооронд байх
боломжтой гэсэн судалгаа гаргасан.

Үүнд ямар шалгуур нөхцөл хангасан хүн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах боломжтой байхаар тусгасныг хүргэе. Үүнд:

  • 21 нас хүрсэн

  • Тогтмол орлоготой

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг

  • Тухайн орон нутагтаа 5 жилээс доошгүй хугацаагаар амьдарсан

  • Төвийн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй байх зэрэг шаардлага тавигдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэд 4,8 сая төгрөг төлнө

2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаарыг баталлаа.Цэргийн дүйцүүлэх албыг 2016 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4,807,207 төгрөг байхаар тогтоож, цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Б.Болор нарт үүрэг болголоо.

Хугацаат цэргийн албан хаагчид зарцуулах хангамж, үйлчилгээний зардлыг үндэслэн тухайн онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоодог байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эмоци” продакшин Солонгост тоглоно

Хошин урлагийн “Эмоци” продакшин, Олон
улсын эмэгтэйчүүдийн баяр болон эр цэргийн баярыг тохиолдуулан Солонгос
улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан аялан тоглолт хийхээр
болжээ.

Гуравдугаар сарын 11-ндЧонжу хотод

Гуравдугаар сарын 12-нд Сөүл хотод

Гуравдугаар сарын 18-нд Гуанжу хотод

Гуравдугаар сарын 19-нд Бусан хотод

Гуравдугаар сарын 20-нд Гинпо хотод тус тус тоглоно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их сургуулиудын босго оноо

Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд
ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Харин өнгөрөгч даваа гарагаас
2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий
шалгалтын бүртгэл улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын
25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд
400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай.
Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм.
Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах
сургуулиудад бүртгүүлэх учиртай.

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг юм. Тухайлбал
МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС
560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноогоо
тогтоосон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нацагдорж 65” тоглолт болно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч
Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ойд зориулан Улсын Филармонийн
симфони найрал хөгжимчид “Нацагдорж 65” дан хөгжмийн болон дууны уран
бүтээлийн тоглолтыг зохион байгуулах гэж байна.

Улсын Филармонийн “Монгол уран бүтээл”
төслийн хүрээнд тоглогдох эл концертод Удирдаач Д.Нямдаш /МУСТА/,
Б.Батбаатар, морин хуурч Н.Ашид, хөтлөгч Ч.Буянхишиг /МУСГЗ/, гоцлол
дуучид оролцох юм.

Тоглолтод СИМФОНИ №3, “Өргөөний баяр
наадам” симфони удиртгал, “Үүлэн заяа” дуурийн “Хоролдой ноёны ари”,
“Үүлэн заяа” дуурийн “Цурхайн ари”, “Хөдөөгийн сайхан” симфони сюитээс,
“Тэмээчдийн уралдаан”, “НУТГИЙН ЧУЛУУ”, “Гүюг хаан” балет сюит зэрэг
бүтээл тоглогдох нь ээ.

Тус тоглолт хоёрдугаар сарын 26-ны 19.00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно.

Categories
гадаад мэдээ

БНСУ гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог 40% хүртэл нэмэгдүүлнэ

Өмнөд Солонгос улсын Засгийн газар, Хойд Солонгос улсын нутаг дэвсгэр дээр ажиллуулж байсан үйлдвэрлэлийн “Кесонгкунгданг” бүсийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон юм.

Тус улсын Засгийн газар тэдгээр компаниудыг үйлдвэрлэлээ дахин сэргээж, эх орондоо ажиллах боломж олгохын тулд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа ажээ.Тухайлбал “Кесонгкунгданг” бүсэд үйлдвэрээ байгуулан ажиллаж байсан Өмнөд Солонгосын 128 компанид, Хойд Солонгосын 40-н мянга гаруй ажилчин ажиллаж байсан ба тэдгээр ажилчдын орон тоог гадаадын гэрээт ажилчдаар нөхөх тухай хэлэлцэж байна.

Үүний тулд Өмнөд Солонгос улсын Засгийн газар ирэх 2017 онд гадаадын орнуудаас авах гэрээт ажилчдын тоог, өнөөгийнхөөс 40% хүртэл нэмэгдүүлэхээр болсон ажээ.

Мөн эх орондоо нээх үйлдвэрийн байрны түрээсийн төлбөрийг эхний жил бүрэн чөлөөлж, хоёр дахь жилээс тавин хувийг нь төлүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна.